Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяныг 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах зорилготой тус аяныг нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгийн 21 аймгийг хамруулан ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.
Монгол Улсын Засгийн Газрын 224 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн нэгдүгээр сарыг “Осол гэмтэлтэй тэмцэх сар” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд орчны эрүүл, аюулгүй байдлыг бүрдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна.
ГССҮТ-ийн хэмжээнд өнгөрсөн 2022 онд осол гэмтлийн шинэ тохиолдол 153.365 бүртгэгдсэнээс 0-17 насны 61.016 хүүхэд осол гэмтэлд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, та бидний оролцоо хамгаас чухал юм.
ДЭМБ-ын статистик мэдээллээс үзвэл, осол гэмтэл болон хүчирхийллийн улмаас дэлхий дээр таван секунд тутамд 1 хүн, жил бүр нийт 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг онцлон тэмдэглэжээ.
Дашрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий ассемблейн “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-т осол гэмтлээс урьдчилан сэргийлж 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувь, зам тээврийн ослын нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн ажиллахыг улс орнуудад зөвлөсөн. Энэ дагуу “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхи оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулах ажлыг үндсэн зорилтын нэгээр тодорхойлсон байдаг.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
