Үерийн нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагч, ажилтнуудад зориулан иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, шатахуун, хоол хүнс, бараа материалаар Нийслэлийн онцгой комисс /НОК/-т хандив өгсөөр байна. Тодруулбал, НИТХ-ын 20 төлөөлөгч таван сая төгрөг, нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая, Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо таван сая төгрөг, “Ви эс ойл”, “Лекс ойл” компани 200 сая, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК 0.6 сая төгрөг, “Ачит” ХХК 100 сая төгрөг, Төрийн тусгай хамгаалалтын газар хоёр сая төгрөг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК, Эрдэнэс Баян Богд ХХК 0.5 сая төгрөг, ЦЭМОБИ ХХК 11 сая төгрөг, Бадамханд 10 сая төгрөг, Зүүн азийн спорт наадам ХК 0.4 сая төгрөг, Ариг банк 10 сая төгрөг, “Хүдэр-Эрдэнэ” ХХК таван сая төгрөг, Иргэн Д.Батмөнх таван сая төгрөг, “Экоконстракшн” ХХК 10 сая төгрөг, БНСУ-ын Элчин сайдын яам 10 сая төгрөг буюу нийт 370.9 сая төгрөгийн мөнгөн тусламж өргөөд байна.
Мөн НҮБ 11.9 сая төгрөг, “Шунхлай групп” ХХК 100 сая төгрөг, Нийслэлийн Биеийн тамир спортын газар 500 мянган төгрөгийн буюу нийт 112.4 сая төгрөгийн шатахууны талон өгөв. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 37 агентлаг, Улаанбаатар хотын худалдааны танхим, “Бест бейкери”, ББК, ЗГН, “Юнител групп”, “Монгол эм импекс”, ЭНТО, “Юнитра”, “Мобиком”, “Өгөөж чихэр боов”, АПУ, “Тесо” ХХК, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг 25 аж ахуйн нэгж, жүжигчин Учрал, Чинбат нарын хоёр иргэн шуудай, нэг удаагийн бээлий, нойтон салфетка, ажлын бээлий, усны гутал, аминдэм, дархлаа дэмжих бэлдмэл зэрэг нийт 64,513 ширхэг бараа материал өглөө. Тэрчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 35 агентлаг болон лам нар, Мэдээлэл технологийн үндэсний парк, “Бигүрү”, “Бест бейкери”, “Жи энд Жи Интернэшнл”, “Дижитал концепт”, “Вояж”, “Номин фүүдс”, “Тэгш чанар” ХХК-иуд нийт 10,059 ширхэг ундаа, ус, хоол хүнсний тусламж үзүүлсэн байна.
Мөн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар нутгийн малчин түмэн, ард иргэдээс 100 хонь хандивласныг НОК хүлээн аваад буй.
Эдгээрээс бэлэн мөнгөнөөс 4.4 сая төгрөг, шатахууны талоноос 37.2 сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд хоол хүнс, бараа материалыг тухай бүр шаардлага гарсан тохиолдолд зарцуулж байгаа юм.
Үерийн үед үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хандив, тусламж өгч байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
