БНТУ-ын Истанбул хотын “Emsey” эмнэлгийн мэс заслын эмч, профессор Мехмет Айдоган 11 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллан нурууны төрөлхийн болон бусад хэлбэрийн нурууны мурийлттай үйлчлүүлэгчдэд үзлэг хийж, шаардлагатай 2 хүүхдэд мэс засал эмчилгээ хийлээ.
ГССҮТ, БНТУ-ын Истанбул хотын “Emsey” эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны дагуу тэрбээр өнгөрсөн зургадугаар сард тус төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нартай хамтран нуруу, нугасны төрөлхийн хүнд гажиг, нурууны мурийлттай (Scoliosis) 12, 14 насны хоёр хүүхдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж байсан билээ.
Мөн энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах тэргүүтэй холбогдох албаны хүмүүс профессор Мехмет Айдоганыг хүлээн авч уулзан, нурууны мурийлт болон нуруу нугасны төрөлхийн эмгэгийн эмчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, шинэ арга туршлагаас хуваалцаж, төвийн эмч мэргэжилтнүүдийг БНТУ-д сургаж чадавхижуулах, хамтын үйл ажиллагааны дагуу цаашид хийх ажлуудаа хэлэлцсэн байна.
Профессор Мехмет Айдоган ГССҮТ-д ажиллах хугацаандаа эмч мэргэжилтнүүдэд зориулан “Metastatic bone tumors” сэдвээр сургалт хийж, эмчилгээний арга зүйн талаар туршлага солилцсон байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
