Жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээрээ тэргүүлсэн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтнийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шалгаруулах, 2024 оны шилдгүүдээ тодруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын Эрүүл мэнд, боловсролын асуудал хариуцсан зөвлөх Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунгэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган нар оролцож, тэргүүлсэн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтэнд өргөмжлөлийг гардууллаа.
Нийслэлийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн байгууллага, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн өмнө хүлээсэн үүргээр нь шалгуур, үзүүлэлт боловсруулан шилдгүүдийг шалгаруулаад байна. Энэ хүрээнд 2024 онд 67 шилдэг эмч, 65 шилдэг сувилагч, 54 шилдэг ажилтан шалгарч, 15 шилдэг эрүүл мэндийн байгууллага, 10 шилдэг эрүүл мэндийг дээдлэгч иргэн шалгарлаа.
Шилдэг эрүүл мэндийн байгууллагаар:
I байр – Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг
II байр – Амгалан амаржих газар
II байр – Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
III байр – Налайх дүүргийн ЭМТ
III байр – Сонгинохайрхан дүүргийн ЭМТ
III байр – Сүхбаатар дүүргийн ЭМТ
Шилдэг Тосгоны эрүүл мэндийн төв, Хүүхдийн сэргээн засах төв, Төрөлжсөн эмнэлэг:
I байр – Хүүхдийн сэргээн засах “Хантуул төв”
II байр – Нийслэлийн Түргэн тусламжийн төв
III байр – Нийслэлийн Аддиктологийн төв
Шилдэг өрхийн эрүүл мэндийн төв:
I байр – ХУД – Энхбуянт – манал (16-р хороо)
II байр – БГД – Мөнх-Үжин (6-р хороо)
II байр – СХД – Гурван жаргал хайрхан (18, 38-р хороо)
III байр – БЗД – Тэгш дүүрэн хүслэн (26-р хороо)
III байр – БНД – Биваангирд (3-р хороо)
III байр – ЧД – Тэгш-Өлзий (16, 22-р хороо) тус тус шалгарлаа.





НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
