УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголчууд Баруун, Зүүн Монгол, Төв Халх гэхчлэн талцаж, хагаралдаж явсан түүх орчин үед эргэн сэргэж байх шиг гажиг үйл явдал өрнөж байна. Тухайлбал, Чингис хааны нутгийнхан улстөрийн давуу эрх эдэлнэ гэж УИХ-ын чуулганы танхимд ичихгүй зарлаж, хаяа залгаа Сүхбаатар аймгийн нэг мандатыг дээрэмдсэн гишүүн ч гарлаа. Улстөрд удсан мэргэшсэн парламентчын хувьд та юу гэж үзэж байна?
-Би үүнд ихээхэн харамсч байгаа. Байж болохгүй зүйл гэж үзэж байна. Тэр тусмаа олон зуун жилийн турш хил залгаа амьдарч ирсэн Сэцэн ханы нутгийнхан одоогийн Хэнтий, Сүхбаатар аймгийнхан бие биеэсээ төрийн төлөөллийг дээрэмдэж, түүнийгээ эзэн Чингисээр зөвтгөх гэж оролдож байгаа нь ьуйлын харамсалтай явдал гэж бодож байна. Нэрт эрдэмтэн Цэдэнсодном гуай “Сүүлийн 20-оод жил ухвар мөчид хүмүүс гурван зүйлийг дөрөөлж, өөрийгөө гялайлгаж харагдуулахыг хичээж байсан байна. Энэ нь нэгдүгээрт, Чингис хаан, хоёр дахь нь шашин, гуравдахь нь хуучин үсэг. Аль алиныг нь мэдэхгүй байж, мэддэг дүр эсгэж байх нь зохисгүй явдал” гэж бичсэн байдаг. Тэгэхээр энэ бол үнэхээр ухвар мөчид хийж байгаа болчимгүй явдал гэж би хувьдаа бодож байна.
-Бас Чингисдэх гэдэг үг бий болчихлоо. Танай сүхбаатарынхан жанжиндах, жанжиндчихлаа гэж арай ярьдаггүй биз дээ?
-Наадах чинь эмгэнэл. Бодоод үзвэл, энэ өнөөгийнхний, цаашилбал бидний бахархал болсон эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсангийн үйл хэргийг бүдэгрүүлэх гэсэн, түүхэн гавьяаг нь гутаах гэсэн ийм л оролдлогоос үүдэлтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Нэг хэсэг Д.Сүхбаатар жанжныг туйлын бүтэлгүй хүн, бараг архичин, мөрийтэй тоглоомчин гэх маягаар хандаж хэсэгтээ л шуугиж байсан.Тэгэхээр энэ бүхэлдээ түүхээ мэддэггүй, өнөөгийнхөө тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүнд байгуулсан гавьяаг үнэлж дүгнэж чаддаггүй ийм л хүмүүсийн оролдлого юм байна гэж ойлголоо. Бүхэлд нь аваад үзвэл, жанжин Д.Сүхбаатар гэдэг хүнийг түүхийн тавцангаас холдуулах гэсэн бодлоготой алхмууд яваад байх шиг байна. Д.Сүхбаатар жанжны бунхан гэж байсныг үгүй хийсэн. Жанжин Д.Сүхбаатарын талбай гэж Монголын ард түмний түүхэнд үлдсэн нэршил байсан, түүнийг Чингис хааны талбай болгож өөрчилсөн. Гэтэл төр, засгийн дээд байгууллагын тогтоол, захирамж гарч байж жанжин Д.Сүхбаатарын талбай болгож, түүний төвд нь уран барималч Чоймбол гуайн бүтээсэн хөшөөг залж байсан түүхтэй шүү дээ. Тэгвэл, өнөөдөр төр, засгийн шийдвэрийг үл тоомсорлож, хотын нэг удирдлага талбайн тэрийг өөрчилчих жишээтэй.
-Тэр байтугай, төв талбайд байгаа жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх асуудал удтал яригдаж байсан шүү дээ. Цаашид хэрхэх бол?
-Д.Сүхбаатар жанжны хөшөөг зайлуулна, холдуулна, оронд нь өөр хүний хөшөө байгуулна гэж нэг хэсэг шуугисан. Энэ бүхнээс үзэхэд, үнэхээр ухвар мөчид хүмүүсийн хийж байгаа бодлогогүй үйлдэл байгаа юм байна. Тэр болгонд жанжин Д.Сүхбаатарын эсрэг Чингис хааныг гаргаж ирж, түүхт хүмүүсийг хооронд нь эсрэгцүүлж, нэгийг нь нөгөөгөөр үгүй хийх гэсэн ийм оролдлого явдаг юм байна. Энэ нь даамжирсаар яваад сүүлдээ төр, засгийн бодлогын хэмжээнд хүртэл яригддаг боллоо. Сүхбаатар аймгаас төрд төлөөлөх хоёр төлөөллийн нэгийг булааж аваад Хэнтий аймаг руу өгч, түүнийгээ зөвтгөж байгаа хэлбэр нь Чингис хааны өлгий нутаг гэж хэлж байна. Ингээд Их хурлын мандатыг нэмэгдүүлж байгаа нь хөгжил дэвшилд ач холбогдолтой, онцгой анхаарч байгаагийн илэрхийлэл гэж тунхаглаж байна. Тэгвэл жанжин Д.Сүхбаатарын нутгаас нэг тойргийг нь булааж авч байгааг юу гэж ойлгох вэ. Энэ нь Сүхбаатар аймгийг, сүхбаатарчуудыг төр, засгийн бодлогын гадна хаяж байгаа гэсэн шууд утга эндээс гарч ирж байна. Тэгэхээр энэ бол туйлын болчимгүй, үндэстэн, ястны хооронд аймаг, орон нутгийн хооронд үл итгэлцэл бий болгосон, нэг нь нөгөөгөөсөө төрийн төлөөллийг дээрэмдсэн болчимгүй үйлдэл болж байна гэж би хувьдаа үзэж байна.
-Энэ бол Сүхбаатар аймгийн, сүхбаатарчуудын хувьд хүлээн зөвшөөрч болохгүй зүйл байх аа. Сүхбаатар аймагт 59 мянган хүн Их хуралд нэг төлөөлөлтэй байж байхад Хэнтий аймаг 24 мянган хүн тутамд нэг төлөөлөлтэй байхаар болчихлоо шүү дээ. Тэгш биш байдал, шударга бус явдал бус уу ?
– Өмнөх түүхээ аваад үзвэл, Хэнтий аймаг хоёр, Дорнод аймаг гурав, Сүхбаатар аймаг хоёр Их хурлын төлөөлөлтэй байсан. Гэтэл АН төр, засгийн эрх барьж байгаа үед Хэнтий аймгийг гурав болгож, Дорнодыг хоёр, Сүхбаатарыг бүр нэг болгож байх жишээтэй. Энэ нь Ардын хувьсгалын ач холбогдлыг, өнөөгийн тусгаар тогтнолыг олж баталгаажуулсан хувьсгалчдын түүхэн үүрэг ролийг дорд үзсэн, ийм л бодлогын илрэл юм. Энэ бол ерөөс урт хугацаанд бодчихсон бодлогын хэрэгжиж байгаа хэлбэр юм байна гэсэн сэтгэгдэл төрж байна. Цаашдаа энэ бодлого, үйл ажиллагаанаас болгоомжлох ёстой юм байна гэсэн ойлголтыг бий болгож байна. Энэ маягаараа АН-д итгэл өгөөдявах юм бол, мөдхөн энэ талбай дээрээс Д.Сүхбаатар жанжны хөшөө алга болох юм шиг байна. Магадгүй дараагийн ээлжинд Сүхбаатар аймгийн нэрийг ч өөрчлөх асуудал яригдах юм шиг байна. Энэ мэт болгоомжлох, сэрэмжлэх асуудлууд дор дороосоо урган гарч байна. Үүнд ул суурьтай хандах ёстой.
Ч.Зотол
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
