Author Archives: admin

Хан-Уул дүүргийн дүүргийн газар тариалан эрхлэгчид зөвлөлдөж байна

Хан-Уул дүүрэг “Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг үг хэлж, тариаланчдад ажлын амжилт хүслээ. Зөвлөгөөнд оролцогсдод дүүргийн Засаг даргын оролцогч С.Баасандолгор, дүүргийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар, НҮХААГ-ын газрын дарга Г.Пүрэвсүрэн нийслэлийн газар тариалангийн салбарын үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийсэн юм.

Мөн ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн М.Оюунсувд “Ургамлын гаралтай түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн гарчилгээ олгох журмын талаар, Монголын фермер эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Баяцхандаа Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол ногоо” төслийн талаар болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, зээлийн батлан даалтын сан, банк, санхүүгийн байгууллагад тус тус мэдээлэл хийж, хамтран ажиллалаа.

Өнөөдрийн зөвлөгөөнд газар тариалан эрхлэгч 200 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, газар тариалан эрхлэгчдэд зориулж хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, үр, үрсэлгээ, бордоо боловсруулсан бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Зөвлөгөөний үеэр тариаланчид уулзалдаж, ахмад, тэргүүний тариаланчдийн туршлагын талаар санал, солилцож,  хаврын тариалалтын ажлыг хангахад анхаарах асуудлын талаар хэлэлцснээрээ ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Мөн дүүргийн газар тариалангийн зөвлөгөөнөөс гурван талт зөвлөмжийг гарган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар гарын үсэг зурсан юм.

Хан-Уул дүүрэг нь Нийслэлийн хэмжээнд хураан авч буй төмс, хүнсний ногооны 20 гаруй хувийг нийлүүлж байгаа бөгөөд  жилд дунджаар 300 га-д 12-15 нэр төрлийн төмс, хүнсний ногоо тариалж, 2000 гаруй тонн ургац авдаг. Энэ нь дүүргийн хүн амын хүсний хэрэгцээний 17 хувийг хангаж байна.

Хан-Уул дүүрэг нь “Арда Монгол” ОУБ, “Каритас Монгол” ТББ-тай хамтран төмс, хүнсний ногооны төслийг амжилттай хэрэгжүүлж, төсөлд нийт 270 гаруй өрх хамрагдаж байна. Энэ онд Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжих “Монгол ногоо” төслийг дүүргийн 5, 10 дугаар хороонд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн тариаланчдынхаа борлуулалтыг дэмжих зорилгоор 8-11 дүгээр сард “Монгол ногоо” үзэсгэлэнг дүүргийн хэмжээнд 2-4 байршилд, хороо бүрт машинтай ногоо худалдааг зохион байгуулж байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Г.Баярсайхан: Хөдөлмөрийн хөлсний  нэмэгдлийг 2017 оны 1 сарын нэгнээс хэрэгжүүлж эхэлнэ

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Сайдын цаг” уулзалтад оролцож, цалин хөлс, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аян, “Бичил бизнесийг дэмжих” хөтөлбөр, малчны мэргэжлийн ангийн талаар мэдээлэл хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн баталж, 240 мянган төгрөг болгосон. Бүрэн тэтгэврийн хэмжээтэй дүйцүүлж, 25 хувиар нэмэгдүүлсэн тус хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээллэв. Мөн төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэрт 90 тэрбум төгрөгийг тусгах тооцоолол, холбогдох төслийн саналыг боловсруулж, Сангийн яаманд хүргүүлээд байна гэлээ. Хөдөлмөрийн сайдын зүгээс цалин хөлсийг аль болох нэмэгдүүлэх байр суурьтай байгаа гэдгийг онцолж байлаа.

“Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”- ыг шинэчлэн баталсан байна. Жагсаалтад  барилгын талбайн бүх төрлийн ажил, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морь унуулах, шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газарт соёлын, циркийн, ардын урлагийн үзүүлбэр үзүүлэх ажил, авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил зэргийг шинээр нэмж, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аянг зарлажээ. Түүнчлэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Хөдөлмөрийн тухай болон Ажиллах хүчний тухай хуулиудыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэж Хөдөлмөрийн сайд мэдэллэв.Засгийн газраас “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулж, 2016-2018 онд хэрэгжүүлснээр сум, хороо бүрт 500-гаас доошгүй хүний орлого нэмэгдэж, нийт 66 мянган ажлын байр шинээр бий болох, хадгалагдахаар тооцоолсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр болох 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ. Мөн хөдөө аж ахуйн чиглэлээр төрөлжсөн сургалттай “Малчны мэргэжлийн анги”-ийг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад шинээр нээхээр болсон бөгөөд анхных нь Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид нээгдэж, 25 суралцагчтайгаар хичээлээ эхэлсэн гэв.Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурал маргааш болно

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын их хурал эхлэхэд 1 хоног үлдээд байна. Сүүлийн 36 жилд анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ их хуралд оролцохоор Хөдөлмөрийн намын гишүүд Умард Солонгосын өнцөг булан бүрээс нийслэл Пхеньяндаа цугларч эхэллээ. Баасан гарагт нээх Хөдөлмөрийн намын 7 дахь их хурлаар Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны байр суурийг бэхжүүлэхийг зорьж байна гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.Умард Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлыг 5 жил тутамд 1 удаа зохион байгуулах ёстой ч энэ заалт ягштал мөрдөгдөж байгаагүй юм. Ийм ч учраас Хөдөлмөрийн нам 2010 онд энэ тухай дүрэмдээ өөрчлөлт оруулжээ. Энэ баасан гарагт эхлэх 7 дахь удаагийн намын их хурал хэд хоног үргэлжлэх, хэдий тооны төлөөлөгч оролцох нь одоогоор тодорхойгүй байна.

1980 онд зохион байгуулагдсан Умардын эрх баригч намын 6 дахь их хуралд 3 мянга орчим төлөөлөгч оролцсон бөгөөд 5 хоногийн хугацаатай үргэлжилсэн юм байна. Энэ 7 хоногийн даваа гарагт Умард Солонгост намын их хурлыг угтсан “Үнэнч байдлын 70 хоногийн аян” өндөрлөсөн байна. Тус аяны үеэр Умардын ард түмэн ажилдаа жирийн үеэс илүү зүтгэл гарган хөдөлмөрлөх ёстой байдаг байна.Энэ удаагийн аянаар Умард Солонгосын эрх баригчдын тавьсан зорилтыг давуулан биелүүлсэн тухай Умардын төрийн мэдлийн төв телевиз мэдээллээ.Үүнээс гадна Хөдөлмөрийн намын YII их хурлын үеэр  Умард Солонгост ямар ч хурим найр, оршуулга хийхгүй байхыг удирдагч Ким Чен Ун албан ёсоор хориглосон байна.Энэ шийдвэрээр бол намын их хурал өнгөртөл улс даяар ямар ч баяр ёслол тэмдэглэхгүй  олон хүн бөөгнөрч цугларахгүй байх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс орлогын төлөвлөгөөг 110.8 хувиар биелүүллээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, даатгалд хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээг найдвартай шуурхай явуулах, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангах, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлыг хугацаанд нь олгох, хэлтсийн ажлын арга барилыг боловсронгуй болгох, ажлын эрчмийг нэмэгдүүлэн жигд ажиллагааг ханган ажилласны үр дүнд 2016 оны 4 дүгээр сарын байдлаар нийт 34192,6 сая төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлуулж, орлогын төлөвлөгөөг 110.8 хувиар биелүүлж, нийгмийн даатгалын ажил үйлчилгээг дүүргийн 2633 ажил олгогч, 52119 заавал даатгуулагч, 6960 сайн дурын даатгуулагч, 27571 хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэд, малчид, оюутан суралцагчид, төрөөс эрүүл мэндийн шимтгэлийг нь төлдөг иргэд хамрагдсан байна.

ТЭТГЭВЭР АВАГЧИЙН ТОО, ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ

Тэтгэврийн даатгалын сангаас:Өндөр насны тэтгэвэр авагч 11968  хүнд 15780,4сая төгрөг, тахир дутуугийн тэтгэвэр авагч 2815хүнд 2443,4сая төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 763хүнд 669,5сая төгрөг, цэргийнтэтгэвэравагч982хүнд1947,6саятөгрөг, ҮОМШӨ-нийтэтгэвэравагч160хүнд315 саятөгрөг, нийт 16688тэтгэвэр авагчдад 21155,9сая төгрөгийн тэтгэврийг хуульд заасан хугацаанд нь бүрэн олгож, даатгуулагч иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг жигд, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэхэд онцгой анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

ТЭТГЭМЖ АВАГЧИЙН ТОО, ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ

Тэтгэмжийн даатгалын сангаас: Хөдөлмөрийн чадвар түр алдсан 3657 хүнд 425,7сая төгрөг,  жирэмсэн болон амаржсан1492хүнд1902,9сая төгрөг, нас барсан 13 хүнд 8,1сая төгрөг тус тус  олгоод байна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас: Хөдөлмөрийн чадвар түр алдсан болон төлбөрт 61 хүнд 34,9сая төгрөг, ҮОМШӨ-ний сувилалын зардалд 13хүнд 1,2сая төгрөг олгосонбайна.

Ажилгүйдлийн даатгалын сангаас:Ажилгүй болсон 579 хүнд 897,7сая  төгрөг олгосон байна.

2016 оны 4 дүгээр сарын байдлаар тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт нийгмийн даатгалын сангаас 22503 иргэнд нийт 24426,4сая төгрөг зарцууллаа.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОХУ-д 45 ойн түймэр асч байна

ОХУ-ын нутаг дэвсгэрт түймрийн аюултай улирал эхэлж 5,9 мянган га талбайг хамарсан 45 ойн түймэр асч байна гэж тус улсын Ойг хамгаалах агаарын хүчний албаны /ФБУ “Авиалесоохрана”/ хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ. Тухайлбал, Амур мужид 3,9 мянган га, Буриадад 1,4 мянган га талбайг хамарсан түймэр асч байгаа нь хамгийн их тархалттайд тооцогдож байна. Ойн түймэр улам тархах эрсдэл бүхий эдгээр бүс нутгууд руу байдлыг тогтворжуулах зорилгоор 63 шүхэрчин-гал сөнөөгчдийг илгээжээ.Ойн түймэр бусад бүс нутгууд тухайлбал, Байгалийн чанадын хязгаар, Красноярскийн хязгаар, Томск, Свердловск, Вологодск, Амур мужууд болон Тувад дэгдсэн бөгөөд гал түймрээс сэргийлэх онцгой байдлын дэглэмийг тус улсын засаг захиргааны 35 нэгжид тогтоогоод байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дүрвэгсдийг хүлээж авахаас татгалзвал торгууль төлнө

Европын Холбооноос хүлээн авахаар зөвшөөрсөн дүрвэгсдийг тус холбооны гишүүн аль нэг орон хүлээн авахаас татгалзвал тэдгээр дүрвэгсдийг өөр газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах зардал болох  287 мянган долларыг тухайн татгалзсан улс гаргах ёстой гэсэн саналыг лхагва гарагт Европын Комисс дэвшүүллээ. Брюсселийн “эв санааны нэгдэлд оруулж буй хандив” гэдэг нэртэй энэ төлбөр нь Европын Комиссоос гаргасан дүрвэгсдийг байрлуулах квотыг хэрэгжүүлэхэд чиглэсэн шударга механизмын нэг болох юм. Ингэснээр орогнол хүсэгчдийн урсгалд дарагдаад буй ЕХ-ны зарим улсуудын хувьд ачаанаас нь хөнгөлж өгөх зорилготой. Европ тив асар олон дүрвэгсдийн урсгалд дарагдах аюултай тулгараад байгаа билээ. Учир нь хэдэн зуун мянган бичиг баримтгүй цагаачид дайнд нэрвэгдсэн Ойрхи Дорнод болон Хойд Африкийн улсуудаас тогтвортой, баян чинээлэг ЕХ-ны гишүүн улсуудыг  зорин ирсээр байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэгдүгээр ангид элсэгчдийг 8-р сарын 22-26-нд бүртгэнэ

Нэгдүгээр ангийн элсэлтийг хавар зохион байгуулдаг хэдий ч энэ жилийн хувьд наймдугаар сарын 22-26-ны хооронд зохион байгуулахаар болсон байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд боловсролын салбарт бага, дунд, суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор бүх багш нараа сургалтад хамруулж байгаатай холбоотой аж. Тиймээс энэ намар төрийн өмчийн сургуулиудын бүртгэлийг нэгдсэн байдлаар эхлүүлэхээр болжээ. 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхэд бүртгэлд хамрагдана. Харин 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн таван настай хүүхдүүдийг бүртгэхгүй гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.Бүрдүүлэх материалд төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь, хуулбар, 3×4 хэмжээтэй нэг хувь чээж зураг, шаардлагатай тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, лавлагааг үзэх юм. Түүнчлэн бүртгүүлэхдээ эцэг, эх асран хамгаалагч нь хүүхдийнхээ хамт ирж бүртгүүлнэ гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана онцолсон байна. .

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэгт гамшгаас хамгаалах штабын дадлага зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/43 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХУД-ийн Хөдөө аж ахуйн албаны хэмжээнд гамшгаас хамгаалах штабын дадлагыг 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдөр зохион явууллаа.

Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгор, НОБГ-ийн Хөдөө аж ахуй байгаль экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч О.Билэгсайхан, Худалдаа үйлчилгээний хэлтсийн хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа, мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Л.Нямхүү, “ТҮДА” ХХК-ний захирал Ж.Отгонням, “Ганган буга” ХХК-ний захирал Ч.Оюун, “Гүн тэрэм” ХХК-ний захирал Н.Энхбаатар, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нийт 14 хүн оролцлоо.

Малын гоц халдварт цэцэг, шүлхий өвчин гарсан үед ажиллах хүч, хэрэгслийг яаралтай зохион байгуулах, ар талын хангалтын ажлыг зохион байгуулах, хөрөнгөний асуудлыг шийдвэрлэх асуудлаар бичиг баримт боловсруулан хүн бүрээс саналыг авч гарч болох хүндрэлийг шийдвэрлэн ажиллаа.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРОО ӨЛЗИЙТИЙН 9-14-23 ДУГААР ГУДАМЖНЫ ГЭРЭЛТҮҮЛЭГ ХИЙХ АЖЛЫН ТЕНДЕРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн 9-14-23 дугаар гудамжны гэрэлтүүлэг хийх  ажил, ХУД 2016/ДОНХС-16/3-33-14 дугаартай цахим тендерийн нээлт 2016.04.28-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоотод боллоо. Оролцогчид дараах байдлаар үнийн санал ирүүлсэн байна. Үүнд:

№ Тендерт оролцогчийн нэр Тендерийн зарлагдсан үнэ, ₮ Үнийн хөнгөлөлт Тендерийн баталгаа
1 “ГЭГЭЭН ЦАЙДАМ” ХХК 296.134.284 – Хас банк: 3.380.000 ₮

2016.07.11 дуустал

2 “ОРКОНТЕХ” ХХК 289.897.864 – ХХБ: 3.380.000 ₮

2016.07.11 дуустал

3 “СОЁНДРИЙМ” ХХК 321.100.748 – ХХБ: 3.380.000 ₮

2016.07.11 дуустал

4 “ХҮРД” ХХК 268.000.000 – Төрийн банк: 3.380.000 ₮

2016.07.11 дуустал

5 “ДМТМ” ХХК 279.347.325 – Голомт банк: 3.380.000 ₮

2016.07.11 дуустал

6 “ИРРАДИАНС” ХХК 288.084.234 – Капитрон банк: 3.380.000 ₮

2016.07.12 дуустал

7 “ХАЙТЕК БОЙЛЕРС” ХХК 308.863.392 – ХХБ: 3.380.000 ₮

2016.07.11 дуустал

8 “ЭЕ ЭВ” ХХК 320.956.024 – ХХБ: 3.380.000 ₮

2016.07.11 дуустал

9 “ЭРЧИМ ЭЛЕКТРИК” ХХК 280.116.863 – ХХБ: 3.380.000 ₮

2016.07.17 дуустал

10 “НЕКСТ КҮҮЛЕР” ХХК 321.782.785 – ХХБ: 3.380.000 ₮

2016.07.11 дуустал

11 “ТЕРМО ЭЛЕКТ ТРЕЙД” ХХК 299.673.479 – Хаан банк: 3.380.000 ₮

2016.07.12 дуустал

12 “АЛТАЙ ТРЕСТ” ХХК 308.498.762 – Хаан банк: 3.380.000 ₮

2016.07.10 дуустал

13 “ИДЭРТЭС” ХХК 309.437.579 – Хас банк: 3.380.000 ₮

2016.07.15 дуустал

14 “НЭГ ШУГАМ” ХХК 293.638.534 – Хас банк: 3.380.000 ₮

2016.07.11 дуустал

15 “ЭДС” ХХК 270.750.566 – ХХБ: 3.380.000 ₮

2016.07.10 дуустал

16 “ЭРХЭТ-УНДРАГА” ХХК 306.895.275 – ХХБ: 3.380.000 ₮

2016.06.12 дуустал

17 “ТАЛСТ ИНЖЕНЕРИНГ” ХХК 256.107.008 – ХХБ: 3.380.000 ₮

2016.07.15 дуустал

18 “И ПИ ЭС ГРУПП” ХХК 291.053.182 – Чингис Хаан банк 3.380.000 ₮

2016.08.27 дуустал

19 “ЦТУ” ХХК 276.349.746 – Хаан банк: 3.380.000 ₮

2016.07.11 дуустал

20 “ХАНГАЙ-ЭНЕРЖИ” ХХК 262.100.218 – ХХБ: 3.380.000 ₮

2016.07.11 дуустал

21 “СОГРИГЛҮН” ХХК 270.500.532 – Голомт банк 3.380.000 ₮

2016.07.13 дуустал

ХУД-ИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХААИС-ийн хамт олон “УЛААНБААТАР МАРОФОН-2016” олон улсын гүйлтэнд нэгдлээ

Хан-Уул дүүргийн их дээд сургуулиудаар аялж буй “Улаанбаатар-2016” цом ХААИС-д шилжин ирлээ. Цомыг Монгол дээд сургуулийн захирал МУ-ын гавъяат эдийн засагч н.Дашзэвэг ХААИС-ийн захиргааны албаны дарга Ц.Сүхтулга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, бие бялдар хүмүүжлийн тэнхимийн ахлах багш С.Амгаабазар, тэнхимийн багш Ж.Загас нарт гардуулан өгсөн байна.

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Онгоц бүргэдтэй мөргөлдсөний улмаас хүний амь эрсэджээ

АНУ-ын Аляск мужийн Анкориж хотын ойролцоо Cessna-172 загварын хөнгөн хөдөлгүүрт онгоц нислэг үйлдэж явахдаа цагаан толгойт бүргэдтэй мөргөлдөн унасны улмаас хөлгийн бүхээгт явсан дөрвөн хүн амь үрэгджээ. Өмнө нь онгоц ямар нэгэн шувуудтай мөргөлдөх тохиолдлууд гарч байсан хэдий ч хүний амь эрсдэж  байгаагүй аж. Онгоцны сүйрлийн гол буруутан нь бүргэд байсан талаар шинжээчид ослын газарт үлдсэн өд сөдний хэсгүүдээр тодорхойлсон байна. Цагаан толгойт бүргэдийг 1782 онд АНУ-ын бэлэг тэмдгүүдийн нэгээр батлагдсан бөгөөд төрийн сүлдэн дээр байдаг билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“УЛААНБААТАР МАРОФОН-2016” цом ХУД-ийн Онцгой байдлын хэлтэст шилжин аялж байна

Хан-Уул дүүргийн хэлтэс албадаар аялж буй “Улаанбаатар марофон-2016” цом хуваарийн дагуу Онцгой байдлын хэлтэст шилжин ирлээ. Цомыг Хөдөлмөрийн хэлтсийн хамт олон Онцгой байдлын хэлтэст шилжүүлэн өгөх үйл ажиллагааг Монголын үндэсний телевизийн спортын албаны баг хүрэлцэн ирж сурвалжилсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“УЛААНБААТАР МАРОФОН-2016” цом ХУД-ийн 46 дугаар цэцэрлэгт аялаж байна

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаар аялаж буй “Улаанбаатар марофон-2016” цом Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр ХКС-ийн хамт олноос 46 дугаар цэцэрлэгт шилжин ирлээ. Цомыг дөрөвдүгээр  ХКС-ийн эрхлэгч Н.Амгаланбаатар, арга зүйч Х.Алтанцэцэг нар 46 дугаар цэцэрлэгийн хамт олонд хүлээлгэн өглөө.

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Давж заалдах шатны шүүхийн тоог нэмнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдана. Шинээр 13  аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхийн шүүн таслах хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай 52 давж заалдах шатны шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон тоо, шүүхийн тасралтгүй үйл ажиллагааг хангах техник зохион байгуулалтын ажилд нийтдээ 10,4 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа