Author Archives: admin

ОХУ баруун болон өмнөд хилдээ гурван дивиз байрлуулна

НАТО-гийн цэргийн оролцоо Зүүн Европт идэвхжиж байгаатай холбоотойгоор Оросын баруун болон өмнөд хилд армийн дивизүүдийг нэмж байрлуулна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Москва хотноо болсон уулзалтын дараа мэдэгдэв. “НАТО-гийн цэрэг ОХУ-ын хилийн ойролцоо төвлөрч байгааг сөрөн зогсох зорилгоор манай Батлан хамгаалах яам цуврал арга хэмжээ авч байна. Энэ онд багтаан Баруун цэргийн тойрогт хоёр дивиз, Өмнөд цэргийн тойрогт нэг дивизийг эмхлэн байгуулна. Үүний зэрэгцээ дээрх гурван дивизийг байрлуулах газруудад баазуудыг барьж байгаа” гэж тэрбээр мэдэгджээ.Тэрбээр хэчнээн цэргийг ямар хугацаатай, хаана байрлуулах талаарр нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй боловч нэгдүгээр сард гурван дивиз эмхлэн байгуулах төлөвлөгөөнийхөө талаар дурдсанаас үүдэн тухайн үед Оросын хэвлэлүүд цэргийн тоо 30 мянга орчим байна гэж мэдээлж байжээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хятадад уурхайн дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амь алджээ

Хятадын Юнань  мужийн Яньцин дахь “Shaba Coal Mine” уурхайд хий дэлбэрсний улмаас хамгийн багадаа зургаан хүн амь алдлаа гэж  нутгийн эрх баригчид мэдээлснийг “Синьхуа” агентлаг дамжуулжээ. Одоогоор ослын талаар тодорхой мэдээлэл байхгүй ч  аврах ажиллагаа үргэлжилж мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. Хятадын уул уурхайн салбар дэлхий дээр хамгийн аюултайд тооцогддог бөгөөд эрх баригчид энэ салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг сахиулах өндөр шаардлага тавьсаар байгаа хэдий ч уурхайн ослоор жил бүр хэдэн мянган уурхайчин амь насаа алддаг. 2015 онд Хятадын эрх баригчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаа таван мянган жижиг уурхайг хаах шийдвэр гаргасан юм. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Москвад үйлдэх гэж байсан томоохон халдлагыг илрүүлжээ

Майн 1 болон 5-р сарын 9-ний Ялалтын баяраар Москва хотноо хүн амын нягтралтай газруудад  халдлага зохион байгуулахаар төлөвлөж байсныг тус улсын Холбооны Аюулгүй байдлын албаныхан /ХАБА/  таслан зогсоожээ. Алан хядагчид  Москва, Москвагийн  муж орчимд  дээрх баярын бүх нийтийн зугаалгын үеэр  иргэд рүү  буудахаар   төлөвлөж байсан төв Азиас гаралтай тэдгээр алан хядагчдыг  тус улсын Холбооны Аюулгүй байдлын ажилтнууд саатуулаад байгаа тухай “Известия” сонинд мэдээлсэн байна.  Дээрх  этгээдүүд нь халдлага явуулахаар төлөвлөж,  олон тооны зэр зэвсэг, дэлбэрэх бодисыг төвлөрүүлж  байсныг Холбооны Аюулгүй байдлын ажилтнууд илрүүлж, хураан авчээ. Одоогийн байдлаар дээрх этгээдүүд нь  хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгч эхлээд байна. Мөрдөн байцаах ажиллагааны нууцлалтай холбогдуулан  тэдгээрийн нэрийг мөн  нууцалж байгаа тухай сонинд өгүүлжээ. Оросын Холбооны Аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвийн мэдээлснээр, алан хядагчдыг Сири ба Туркээс удирдаж байсан аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн замуудыг түр хугацаагаар хаагаад байна

Цасан шуурга шуурч хүйтэрснээс болж орон нутгийн замын нөхцөл байдал хүндхэн байна. Өчигдөр, өнөөдөр зам тээврийн ноцтой ослууд гарч байгааг Авто тээврйин үндэсний төвөөс анхааруулж байна.Улмаар шөнөжин шуурсан шуурганы улмаас орон нутгийн зарим замуудад зорчих боломжгүй болжээ. Иймээс тэдгээр замуудыг түр хугацаагаар хааж байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.Тухайлбал цаг агаар, замын нөхцөлөөс шалтгаалан Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаахаар болоод байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зээлдэгчдийн холбоо банкны зээлийн хүүг буулгахыг шаардав

Өчигдөр “Зууны мэдээ” хэвлэл мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлаар Зээлдэгчдийн холбооноос Монголбанк болон Арилжааны банкуудад хандан мэдэгдэл хийлээ. Тэд “Монголын арилжааны банкнаас олгож байгаа зээлийн хүү хэт өндөр байгаа. Хүүг нь 15 хувь хүртэл бууруулах хэрэгтэй” хэмээн онцлоод Зээлдэгчдийн холбооны шаардлагыг арилжааны нэр бүхий таван банкинд хүргүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Тэдний шаардлагад “Барьцаанд байгаа эд хөрөнгийг зах зээлийн ханшаар бодож тооцох, банкны эрх ашгийг хамгаалсан зээлийн гэрээнүүдийг харилцан ашигтай эргэн төлөх боломжтой зүйл заалтуудаар өөрчлөх, жилийн 15 хувиас дээш хүүтэй зээлийн хүүг буулгах” асуудлыг хөнджээ. Тус холбооны гаргасан мэдэгдэлд дурдсанаар 2016 оны нэгдүгээр сарын байдлаар 693.9 мянган иргэн төрөл бүрийн зээлтэй байгаагаас найдваргүй зээлдэгчийн хувь өмнөх оны мөн үеэс 32.8 хувиар өсчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ойн түймрийн улмаас Форт МакМюррейн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

Канадын Альберт мужийн Форт МакМюррей хотод ойн түймэр гарч, эрчимтэй тархаж байгаа учраас хотын оршин суугчдыг бүгдийг нь буюу 61 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай боллоо хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Энэ удаагийн ойн түймэр Альберт мужийн түүхэнд гарч байгаагүй асар том гамшиг юм. Форт МакМюррей хотын захын дүүргийн орон сууцны хорооллууд бүхэлдээ галд автан сүйджээ. Ойн түймэр асар хурдтайгаар хотын төв рүү тархаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хүний амь нас эрсэдсэн тухай гэж мэдээлэл ирээгүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Амиа хорлохыг завдсан бүсгүйчүүлийг аварчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, “Жаст-Ойл” ХХК-ийн ШТС-ийн урд талын гүүрэн дээрээс 24 настай, согтуу  эмэгтэй үсрэх гэж байна гэсэн дуудлагаар Аврах ангийн албан хаагчид шуурхай очиж аварч, уг эмэгтэйг эрүүлжүүлэхээр цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бол мөн дүүргийн “Голден парк” хотхоны 101 дүгээр байрны 16 давхраас 27 настай эмэгтэй согтуугаар амиа хорлохыг завдан үсрэхийг оролдсоныг аврагчид амжиж тагтнаас буулган авсан хэргүүдийг дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Сүүлийн үед согтууран мансуурснаас болж өндрөөс үсрэх гэж оролдох тохиолдол ихсэж байгааг Нийслэлийн  ОБГ-аас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чуулганы хуралдаанд 30 хоног суугаагүй гишүүдийг эргүүлэн татна

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин парламентын хуралдаа суудаггүй, таслаад байдаг гишүүдийг (депутатууд) эргүүлэн татах тушаалд 5 сарын 3-нд гарын үсэг зуржээ. Одоо үүний дагуу оросууд хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулж байна. Өмнө нь энэ хуулийн төслийг Оросын парламентын Доод танхим болон Холбооны зөвлөл дэмжжээ.

Оросын депутатууд ажлаа хийхгүй, хурлаа таслаад байвал тэдний бүрэн эрхийг хугацаанаас өмнө цуцлах юм байна Тэр бүү хэл хэрэв депутатууд өөрсдийн сонгогчидтойгоо зүй бус харьцаж, дүрэм журмыг зөрчсөн бол мөн ажлаа өгөх аж.Бүр тодруулбал, Төрийн Дум буюу парламентын чуулган, хуралд хуанлийн 30 өдөр оролцоогүй депутатууд ийнхүү ажилгүй болж, гудамжинд гаран лааз өшиглөнө гэсэн үг. Жирийн иргэд 2-3 өдөр шалтгаангүй ажил таслахад ажлаас халдаг бол депутатууд 30 өдөр ажилдаа ирэхгүй байхад л ажилгүйчүүдийн эгнээнд шилжих ажээ. Харин ч их харж үзсэн байгаа биз?

Депутатын бүрэн эрхийг цуцлах тухай санаачилгыг парламент дахь тус намын фракц, эсвэл парламентын аль нэг хороо  гаргаж болно. Дашрамд дурдахад, оросууд энэ хуулиар хэнийг парламентаас хөөхөө хэдийн шийджээ. Тэд бол депутат Илья Пономарев, Алексей Митрофанов нар. Эрүүгийн хэрэг үүсгэмэгц гадаад руу арилаад өгсөн депутатууд гэж байгаа.

Зурагтаар харж байхад манайхан УИХ-ын гишүүдээ хуралд ирээчээ, орж суугаач гээд бөөн юм болдог, нэг иймэрхүү хууль баталчихвал болох юм биш үү? Ялгаатай нь Орос улс Ерөнхийлөгчийн засаглалтай бол харин манайх парламентын засаглалтай билээ. Тэгэхээр ажлаа тасалдаг гишүүд маань ийм хууль санаачилж батлах болов уу? Манайхан дандаа л гадны орнуудын туршлага судлаж амьдралд хэрэгжүүлэх дуртай хүмүүс тэгэхээр орсуудын энэ хариуцлагын тогтолцоог нь дуурайж хэргэжүүлэх цаг нь болсон

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНУ-ын шоронд оросын иргэн нас баржээ

АНУ-Мексикийн хил орчмоос баривчлагдсан оросын иргэн нас барсан тухай мэдээлэл гарсныг АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн алба өчигдөр нотолсон байна. 46 настай Игорь Зязин гэгч нь Сан-Исидро хилийн шалган нэвтрүүлэх цэгээр өөрийн ОХУ-ын паспортыг үзүүлэн нэвтрэх гэж оролдох үедээ Цагаачлалын болон Гаалийн албанд баривчлагдаж, дөрөвдүгээр сарын 24-нд хоригдсон бөгөөд түүнийг 2009 онд АНУ-аас албадан гаргаж байсныг хилийн хяналтынхан тогтоожээ.Тэрбээр хоригдож байх хугацаандаа Цагаачлалын албаныхантай уулзаж цаашдын шийдвэрийг хүлээж байсан аж. Сан Диего хотын “Otay” хорих ангийн шоронгийн ажилтнууд болон эмнэлгийнхэн түүнийг ухаан алдсан байсныг олж эмнэлэг рүү хүргэх замд нас барсан байна.. Мэдээллийн санг ашиглан түүний талаарх мэдээллийг шалгахад тэрбээр АНУ-д гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байгаагүй гэдэг нь тогтоогдсон гэж Цагаачлалын болон Гаалийн алба мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүлэггүй болсон МАХН-ын сайдуудыг төрхөмд нь буцааж дараагийн ээлжийг хоолонд оруулна

Эвслийн бүлэг тарах нөхцөл байдал өчигдөр бүрдсэн. МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарахаа албан ёсоор зарласнаар эвсэл тарах нь тодорхой болов. Тэд намаасаа гарч МАН-д элсэхээр болсон учир ийнхүү олонд зарлалаа.Ингэснээр эвслийн бүлгийн гишүүдийн тоо зургаа болж байгаа юм. УИХ-ын тухай хуульд нам, эвслийн гишүүдийн тоо найм буюу түүнээс дээш тохиолдолд бүлэг байгуулах эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс эвслийн бүлэг ойрын өдрүүдэд задрах учиртай.

Хэрвээ Шударга ёс эвсэл задарвал Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд мөн адил өөрчлөлт орох юм. Эх сурвалжууд ч энэ талаар мэдээлж байна. Тодруулбал, МАХН-ын сайдууд болох Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргахаар АН-ынхан тохирсон байна. Өөрөөр хэлбэл АН-ынхан хамтарч ажиллахаа мэдэгдээд байгаа МҮАН-ыг, ИЗНН-тай хамт авч үлдсэнээр 39-өөс дээш гишүүнтэй болж байгаа юм. Тиймээс эдгээр намуудтай үргэлжүүлэн засгаа бүрдүүлээд явах бөгөөд шинэ сайд нарыг АН дотроосоо томилохоор зэхсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Хоёрхон сар хүрэхгүй хугацааны дараа бүрэн эрх нь дуусах байсан ч олонхоороо шийдвэр гаргаж чаддаггүй, дотоод асуудлаа зохицуулж чадаагүй МАХН-ыг ийнхүү засгаас гаргах мастер төлөвлөгөө бэлэн болжээ.Тиймээс бүлэггүй болсон МАХН-ын сайд нар засгаас “хөөгдөж”, АН-ын “хаяаг” түшсэн МҮАН, ИЗНН тэргүүтнүүд энэ дөрвөн жилийн хамгийн сүүлийн ээлжнийхэн болох бололтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дээд шүүх УИХ-д хандлаа

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн Эрүүгийн болон  Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим  зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр албан бичгээр хүргүүлжээ.Тус санал хүчингүй болсон Сонгуулийн хуулийн зүйл заалтыг шууд иш татсан зохицуулалт Эрүүгийн болон  Захиргааны хариуцлагын тухай хууль хүчин төгөлдөр хэвээр байгаа нь эрүүгийн байцаан шийтгэх болон зөрчлийг хянан шийдэх ажиллагаанд хүндрэл учруулж байгааг дурджээ. Тиймээс уг хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг УИХ-ын даргад уламжилсан байна.

дээд шүүх

дээд шүүх 01

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 25 дугаар хуралдаан боллоо.

АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглагдах яаралтай, түргэн тусламжийн тоноглол бүхий 10 түргэний авто машиныг худалдан авах санхүүжилтийг Нийслэлийн ИТХ-аас шийдвэрлэсэн. Шууд худалдан авалт хийх болон авто машинуудыг гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Уулзалтын дараа түргэний авто машинуудыг Улаанбаатар хотын “Түргэн тусламжийн төв 103” ашиглана гэж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа мэдээллэв.АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтын бэлтгэл ажлын болон Сангийн сайд нарын уулзалтын төсвийг хэлэлцэн батлахаар тогтож, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр ажиллах орон хариуцсан ажилтнууд болон төлөөлөгчдөд зориулсан бэлгэ тэмдэг, бэлэг дурсгалын зүйлс хэвлэлүүлэхээр шийдвэрлэлээ. Орон хариуцсан ажилтнууд зангиа болон алчуураар ижилсэх юм.

Мөн Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгээс дээд түвшний уулзалтыг шууд дамжуулах дотоодын телевизүүд, Хэвлэлийн төвийн тохижилт, үйлчилгээний ажлын талаар танилцуулга хийлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.БААСАНДОЛГОР: ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХОЁР ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Байгаль орчин, ХАА, дэд бүтэц, хот нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч С.Баасандолгортой тус дүүргийн мал аж ахуй, фермер, тариалан эрхлэгчидтэйгээ хэрхэн уялдаа холбоотой хамтарч ажилладаг талаар цөөн хором ярилцлаа

Танай дүүргийн 3 хороог эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйн бүс болгон баталсан байдаг. Танай дүүргийн хувьд хичнээн малчин өрхтэй вэ?

Манай Хан-Уул дүүргийн захын 3 хороо буюу 12, 13, 14 дүгээр хороодыг эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйн  бүс нутаг болгон шийдвэрлэсэн. Энэ дагуу бусад хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж байсан айл өрхүүдээ мал бүхий бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ малтай иргэдийн А дансыг үндэслэн газар олголтын ажлыг дүүргийн Засаг даргын захирамжаар зохион байгуулсан. Дүүргийн хэмжээнд 816 малтай өрх байгаагаас 26.4 хувийг 16-34 насны залуу малчид,64.8 хувийг 35-аас дээш болон тэтгэврийн насны иргэд  тус тус эзэлж байна.

Хан-Уул дүүрэг малчдадаа чиглэсэн ямар хөнгөлөлт урамшуулалыг үзүүлж байна вэ? Малчид руу чиглэсэн ажлуудыг хэр зохион байгуулдаг вэ

Энэ жил өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс болон Нийслэлийн мал хамгаалах сангийн дэмжлэгээр малчин иргэдэд 30 хувийн хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл, хүчит тэжээл гэх мэт нийт 6 төрлийн тэжээлийг олгосон. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газраас болон дүүргийн онцгой байдлын хэлтсээс үнэ төлбөргүй өвс тэжээл малчдад олгосон. Дүүргийн зүгээс Биокомбинат буюу 12 дугаар хороонд малчдад зориулж зөвхөн мал услах зориулалттай худаг гаргаж өгсөн. Мөн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих болон бусад зээл тусламжид малчдаа хамруулах үйл ажиллагааг манайх тогтмол зохион байгуулдаг. Техник тоног төхөөрөмж, өөрийнхөө аж ахуйн нэгжийн бааз суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн том том хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Малчдын саналын дагуу дүүргийн 4 дүгээр хорооны Туул кондоминиун хороололд “Фермерүүдийн зах” ашиглалтанд орох гэж байна. Мөн саяхан манай дүүрэг малчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан.

Тус зөвлөгөөнөөр ямар асуудлуудыг түлхүү ярилцсан бэ. Зөвлөгөөний талаар тодруулбал?

Зөвлөгөөний үеэр мал бүхий бүсэд карьерын аж ахуйн эрх их хэмжээгээр олгосны улмаас бэлчээр хомсдох, ус бохирдох, тоосжилт ихсэж асуудлууд үүсч байна гэсэн санал гомдолууд гарсан. Үүний дагуу эрчимжсэн МАА-н бүсэд карьерын эрх олгох асуудлыг дээд шатны байгууллагууд анхаарч, тоог нь хязгаарлах хэрэгтэй байна. Цаашдаа Нийслэлийн хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангах, сүү цагаан идээ, мах өндөгөөр хангах, үйлдвэрлэл явуулах орчин нөхцөл муудаж байна гэдгийг иргэд сануулж хэлж байсан.

Энэ үеэр төрөөс малчдад үзүүлж байгаа бодлого болон Нийслэлийн мал аж ахуйн эрчимжсэн МАА-н хэлтсийн мэргэжилтнүүд ирж мэдээлэл өгсөн. Малчны зээл, эрүүл мэндийн даатгалд хамрагдахын ач холбогдолын талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн. Манай дүүрэгт 3 мал эмнэлэг байдаг. Мал эмнэлгүүд маань өнгөрсөн 3 жил хийсэн ажлуудаа иргэддээ тайлагнаж, ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан.

Тариаланчдад зориулсан арга хэмжээг хэр зохион байгуулдаг вэ? Жил бүрийн намар танай дүүрэг “Ургацын баяр” хийдэг санагдаж байна?

Тариаланчдаа дэмжих зорилгоор “Дэлхийн зөн”, “Адра” зэрэг олон улсын байгууллагууд дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран “Ажилчны алдар” талбайд 2 сарын хугацаанд шинэ ургацын ногоонуудаа зарах боломжийг олгодог.

Одоо удахгүй 05 дугаар сарын 05-нд Тариаланчдын зөвлөгөөнийг хийхээр төлөвлөж байна. Зөвлөгөөнөөр үр үрсэлгээ, тариалангийн чиглэлийн тоног төхөөрөмж нийлүүлдэг, энэ чиглэлээр сургалт судалгаа явуулдаг бүхий л ААН, компаниудыг оролцуулж зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн энэ үеэр үзэсгэлэн худалдаа гарах учраас сүүлийн үеийн бага оврын дэвшилтэд тоног төхөөрөмж, сүүлийн үеийн шинэ сортын чанартай үр, мод зэргийг худалдана. Түүнчлэн манай дүүрэг БНСАУ-ын Хаман сумтай хамтын ажиллагааны гэрээтэй байдаг. Гэрээний дагуу оны өмнө 12 сарын 8-29-ний хооронд фермерийн аж ахуй эрхлэгч 10 иргэнийг БНСАУ-ын Хаман суманд үнэ төлбөргүй сургалтанд хамруулсан. Сургалтанд хамрагдсан иргэд маш их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ жил хүлэмжийн аж ахуйдаа цэцэг үрслүүлж дүүргийн гадна талбайг цэцэгжүүлэлт хийж өгөхөөр болсон. Энэ мэт бие биенээ дэмжээд амжилттай ажиллаж байна

Төвийн бүсийн иргэд хорооноосоо эсвэл цахимаар дүүрэгт болж буй мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээг маш түргэн шуурхай авдаг болсон. Тэгвэл малчин айл өрхүүдэд мэдээллээ хэрхэн хүргэдэг вэ?

Манайх алслагдсан 3 хорооны иргэддээ очиж үйлчилгээ үзүүлж, мэдээлэл өгдөг. Сар бүр мал эмнэлэг, өрхийн эмнэлэг, хорооны мэргэжилтнүүд очиж үйлчилгээ үзүүлж, мэдээлэл өгч хэвшсэн байгаа. Тиймээс цаг алдалгүй мэдээ мэдээлэл болон төрийн үйлчилгээг нэг дор авч чаддаг.

Ярилцсанд баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эвслийн бүлэг түүх болон үлдэж байна

Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Шударга ёс эввслээс болон МАХН-аас гарч, МАН-д элсэхээ зарласан. Тэдний араас М.Сономпил, Н.Батцэрэг нар Шударга ёс эвслийн бүлгээс гарах өргөдлөө өгч байна .

МҮАН 2016 оны их хурлын сонгуульд оролцохгүй угшил нэг АН-ыг дэмжиж оролцохоо мэдэгдээд байсайн. Мөн Шударга ёс эвслийн бүлгээс хоёр гишүүн гарсан нь МҮАН-ын харьяалалтай хоёр гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нарыг эвслийн бүлгээс гарахад нөлөөлсөн бололтой. Тэд АН-д орох гэнэ. Ингэснээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү 7-хон хоног бүлгийн даргаар ажилласан ховор тохиолдол болов. Мөн хагас жилийн хугацаанд эзгүй байсан Эрүүл мэндийн сайдын нэрийг өчигдөр өргөн барьсан. Гэвч Шударга ёс эвслийн бүлэг задарснаар Ц.Лхагвасүрэн Эрүүл мэндийн сайд болох нь талаар өнгөрч байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа