Их Британи улс еврогийн бүс болон Шенгений хэлэлцээрт хэзээ ч нэгдэхгүй, гэхдээ Европын Холбооны хүрээнд эдийн засгаа хөгжүүлнэ гэж Английн Ерөнхий сайд Дэвид Камерон “Экспресс энд стар” сонины уншигчдын асуултад хариулахдаа мэдэгдсэн байна. “Шинэчилсэн хувилбараар байгуулагдсан Европын Холбооны гишүүн хэвээр байснаар бид 500 сая хүнтэй нэгдсэн зах зээлд нэвтрэх боломжоо хэвээр хадгалан үлдэх болно. Ингэснээр ажлын байр болон хөрөнгө оруулалт нэмэгдэж, үнэ буурах боломжтой. Гэсэн хэдий ч бид ЕХ гэдэг супер улсын нэгэн хэсэг хэзээ ч болохгүй. Бид еврогийн бүсэд хэзээ ч нэгдэхгүй, энэ бүсийн орнуудад татаас өгөхөд хэзээ ч оролцохгүй” гэж Камерон онцлон тэмдэглэжээ. ЕХ-ны зах зээлд экспортлож буй бараа, үйлчилгээ нь Их Британид 3 сая ажлын байрыг бий болгож байгаа юм. Их Британи улс ЕХ-нд цаашид үлдэх үү гэсэн асуудлаарх бүх нийтийн санал асуулга 6 дугаар сарын 23-нд болох гэж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулах нь Кэмероны сонгуулийн өмнөх кампанит ажлын нэг хэсэг болж байгаа ажээ.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Канадад нефтийн ханш өссөөр байна
Канадын Форт Мак-Мюррей хотын 85 мянган га газрыг хамран улмаар хотын өмнөд хэсгийг чиглэн тархаж буй ойн түймрийн улмаас нефтийн нийлүүлэлт доголдож, үнэ ханш нь өсчээ. Канадын нефть олборлолтын бүсэд гарсан ойн түймэр нь нефтийн байгууламжуудад хүрээгүй боловч нефть дамжуулах зарим хоолойг хааж, ажилчид ажлаа зогсоохоос аргагүйд хүрсэн байна. АНУ дахь нефть олборлолтын хэмжээ сүүлийн найман сарын хугацаанд хамгийн бага түвшиндээ хүрч АНУ өнгөрсөн долоо хоногт өдөрт 46 000-8.923 сая баррель нефть олборлох боломжийг алдлаа гэж Эрчим хүчний мэдээллийн газар мэдэгджээ. Зургадугаар сард борлуулах “The West Texas Intermediate” маркийн нефтийн ханш Нью-Йоркийн биржид 54 центээр өсч, 44.32 долларт хүрсэн бол “Брент” түүхий нефтийн ханш Лондонгийн биржид 39 центээр өсч, 45.01 долларт хүрсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн сонгуульд 13 нам хоёр эвсэл оролцоно
Нийслэлийн сонгуулийн хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан болж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцох нам, эвслүүдийн бүртгэлийн дүн мэдээллийг танилцууллаа.
Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг. Энэхүү заалтын дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл хүсэлтээ илэрхийлж, нийслэлийн Сонгуулийн хороонд хуульд заасан хугацаанд ирүүллээ.
Үүнд:
Нийслэлийн Ардчилсан нам
Нийслэлийн Монгол Ардын нам
Нийслэлийн Монгол ардын Хувьсгалт нам
Монголын ардчилсан хөдөлгөөний нам
Нийслэлийн Бүгд найрамдах нам
Ард түмнээ хайрлая нам
Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам
Монголын Социал демократ нам
Хөгжлийн хөтөлбөр нам
Монгол консерватив нам
Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”
Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдмэл монгол” эвсэл
Хөдөлмөрийн үндэсний нам
Иргэний зориг ногоон нам
Иргэний хөдөлгөөний нам
Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлнэ. Тиймээс Нийслэлийн сонгуулийн хорооноос улс төрийн нам, эвслүүдэд нэр дэвшигчээ сонгохдоо хууль тогтоомжид заасан шаардлагыг мөрдөж ажиллахыг хүсч, зөвлөмж хүргүүллээ. Зөвлөмжид “…Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нийслэлд өөрийн салбартай нам нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох эрхтэй бөгөөд мөн тус хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасны дагуу намаас нэр дэвшүүлэх асуудлыг нийслэл дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэх ёстойг онцгойлон сануулж, Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан журам, шаардлагыг мөрдөж ажиллахыг зөвлөж байна” гэв.
Нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлж, нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлнэ.
Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр
Нэр дэвшигчийн жагсаалт
Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг / сүүлийн бүтэн нэг жилийн /
Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
Нэр дэвшигчийн намтар
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар байна гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлд бие даан нэр дэвшигчдэд сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтыг олгож эхэллээ
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл, 44 бие даан нэр дэвшигч хүсэлтээ илэрхийлсэн. Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчид 501-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулах юм. Нийслэлийн хурлын сонгуульд бие даан дэвшиж буй 44 нэр дэвшигчид сонгогчийн гарын үсэг цуглуулах маягтыг нийслэлийн Сонгуулийн хороо 05 сарын 05-наас 05 сарын 11 хүртэл олгоно гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
2016 оны 1-р ээлжийн Цэрэг татлага өнөөдөр эхэллээ
Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэллээ. Цэрэг татлага тавдугаар сарын 08-н хүртэл үргэлжилнэ.
Зарлан дуудах хуудсаа авсан иргэдийн бүрдүүлэх бичиг баримт:
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Цахим үнэмлэх
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Олон улсын хэмжээний туршлагатай сайн дурын багтай болно
АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудын зохион байгуулалтад сайн дураар ажиллахаар бүртгүүлсэн 1500 орчим оюутан, залуусыг мэргэшүүлэх сургалтад хамруулж эхлээд байна. Сургалтын явц болон сайн дурынхны штаб хэрхэн ажиллаж байгаа талаар АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны сайн дурынхны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Энхтуяа, Н.Оргилсайхан, Сайн дурынхны штабын удирдагч Д.Мөнхтулга нар 5 дугаар сарын 5-нд “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар мэдээлэл өглөө.Улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй их дээд сургууль, хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүдээс бүрдсэн сайн дурын ажилтнуудыг Их эзэн Чингис хааны үеийн цэргийн систем болох 10-т, 50-тын зохион байгуулалтад оруулж, тус бүрд нь ахлагч томилон үндсэн болон чиглүүлэх 4 төрлийн сургалтад хамруулж байна.
Сургалтаар дипломат ёс, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр баримтлах зарчим, сайн дурын ажилтны ажлын байранд тавигдах шаардлага, хөтөч тайлбарлагчаар болон үйлчилгээний салбарт ажиллах стандарт шаардлага гэх мэт мэдлэгийг олгож байна.Сайн дурын ажилтнуудыг АСЕМ-ын ажлын хэсгүүдээс ирүүлсэн захиалгийн дагуу мэргэшүүлж байгаа бөгөөд үйлчилгээний салбарт, тэр дундаа “АСЕМ Вилла” хотхонд ажиллах 108 сайн дурын ажилтан л гэхэд 7 одтой зочид буудалд ажиллах хэмжээний үйлчилгээний туршлага, харилцааны мэдлэг хуримтлуулах аж.

Сайн дурын ажилд оролцуулснаар ямар нэг цалин хөлс олгохгүй ч хүн бүрт өврийн дэвтэр нээж, хийсэн ажлыг нь тэмдэглэн баталгаажуулж өгөх юм. Энэ нь цаашдаа тухайн оюутанд мэргэжлээрээ ажилд орох, олон улсын арга хэмжээнд оролцох зэрэгт үзүүлэлт болно гэж үзэж байна. Үүнийг үндэслэн сургуулийн захиргаанаас кредит цагаар тооцох гэх мэт урамшууллын хөшүүрэг ч байж болох аж.Манай улсад сайн дурынхны хөдөлгөөн үүсээд 25 жил болж байгаа бөгөөд АСЕМ-ын дараа олон улсын арга хэмжээ зохион байгуулах туршлага бүхий анхны сайн дурын томоохон баг бий болж үлдэх нь хамгийн том ололт гэж мэргэжилтнүүд онцоллоо.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Засгийн газар эрх зүйн чадамжтай VS чадамжгүй
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаасаа бүлгээсээ гарснаар УИХ дахь “Шударга ёс” эвсэл, цаашлаад Ч.Сайханбилэгийн толгойлсон шийдлийн Засгийн газар огцрох хууль, эрх зүйн орчин бүрдээд байна. Гэсэн ч эрх баригч намын зүгээс Засгийн газраа хууль, эрх зүйн чадамжтай хэмээн үзэж байгаа. Харин сөрөг хүчний зүгээс эрх зүйн чадамжгүй хэмээн тодотгосон ч сонгууль болоход сар хэртээ хугацаа үлдсэн болохоор Засгийг огцор гэж хэлэх нь зохимжгүйг онцолж байна. Ингээд хоёр намын байр суурийг хүргэе.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт
“Энэ бол хоёр өөр асуудал. Засгийн газрыг бүрдүүлэх асуудал бол УИХ-ын сонгуульд оролцсон субъектүүдийн хооронд яригддаг. Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намын хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субъектүүдийн хувьд Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намд өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй. Сонгуульд оролцсон субъектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай. Хоёр дахь асуудал бол УИХ-ын хуультай холбоотой асуудал. УИХ-д наймаас дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах хууль зүйн зохицуулалттай. “Шударга ёс” эвслийн бүлэг анх 11 гишүүнтэй байсан. Үйл явцын дунд тухайн эвслээс таван гишүүн гарч өөр намуудад орсон учраас “Шударга ёс” эвслийг төлөөлж УИХ-д зургаан гишүүн үлдсэн. Тиймээс бүлэгтэй байх чадамжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл цаашид “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон бүлэггүй гишүүд гэж ойлгож болно. Эвслийн бүлэггүй болж байгаа ч “Шударга ёс” эвслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас Засгийн газрын чадамжид ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох, УИХ-ын бүлэгтэй байх нь хоёр өөр асуудал. Тиймээс Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

Хуулийн хүрээнд бол эвсэж байгаа эвсэл нь задрахаар Засгийн газар чадамжгүй болох эрх зүйн орчин бүрдэх нь ойлгомжтой. Гэхдээ сонгууль дөхсөн энэ богино хугацаанд одоогийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг ярих нь зөв үү, буруу юу. Хэдийгээр Засгийн газрыг огцруулах бүрэн үндэслэлтэй ч хоёрын хооронд сонгууль болоход богинохон хугацаа үлдлээ шүү дээ. Энэ тал дээр зайлшгүй Засгийн газар чадамжгүй болсон ажлаа өг гэдэг асуудлыг ярих нь зохимжгүй гэж хувь гишүүнийхээ хувьд бодож байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Жижиг 76 тойргоор сонгууль явуулахаар АН-ын бүлэг санал нэгджээ
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 5 тоот дүгнэлтийн дагуу намын нэрсийн жагсаалтаар 28 гишүүнийг УИХ-д сонгох нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн. Улмаар цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хүлээн авсан. Ингэснээр сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай хэлэлцэн батлах хэрэгтэй байгаа билээ. Үүнд сонгуулийг томсгосон тойргоор эсвэл жижигсгэсэн 76 тойргоор явуулах саналууд яригдаж байгаа.УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар сонгуулийн хуулийн өөрчлөлт, тэр дундаа сонгуулийн тогтолцоог хэлэлцээд жижиг 76 тойргоор сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Харин сөрөг хүчин МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байгаа бөгөөд жижиг 76 тойрог гэсэн хувилбар дэмжигдэх нь бараг тодорхой бүлгийн хурлаар зөвхөн албажуулах л үлдэж байгаа юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
УИХ-ын гишүүдийн “Хамгийн хамгийн”
Хамгийн их хадгаламжтай:
Б.Наранхүү 21 тэрбум 195 сая 800.00, Л.Болд 17 тэрбум 864 сая 391.26
Хамгийн их орлоготой:
Г.Батхүү 5 тэрбум 785 сая 236.65, С.Бямбацогт 4 тэрбум 064 сая 306.99
Хамгийн их орлоготой гэр бүлтэй гишүүн:
Ш.Түвдэндорж 604 сая , Г.Баярсайхан 393 сая
Хамгийн үнэтэй барилга байгууламжтай:
Д.Оюунхорол 8 тэрбум 752 сая 660.00 /1 орон сууц 2 үйлчилгээний барилга, 1 барилга/, Л.Энхамгалан 4 тэрбум 370 сая 033.00 /3 орон сууц, 2 үйлчилгээний барилга/
Хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй:
Б.Наранхүү Land Rover,Range Rover- 1, Rollsroyce,Phantom- 3, Landcruiser Standart 1
Хамгийн их малтай:
Б.Бат-Эрдэнэ Адуу-430, Үхэр-60, Хурдан удмын адуу- 20, Ямаа-400, Хонь-3000
Хамгийн олон газар эзэмшдэг:
Л.Эрдэнэчимэг /Эзэмших, 180 м2-1, Эзэмших, 4032 м2-1, Эзэмших, 699 м2-1, Эзэмших, 700 м2-1, Өмчлөх, 816 м2-1, Ашиглах, 950 м2-1/
Хамгийх их талбай бүхий газар эзэмшдэг:
О.Содбилэг /Эзэмших, 1219 м2-1, Эзэмших, 50000 м2-1, Өмчлөх, 700 м2-2/
Хамгийн их зээлтэй:
Д.Зоригт 4 тэрбум 250 сая, Л.Энх-Амгалан 2 тэрбум 700 сая
УИХ-ын гишүүдийн орлого өмнөх жилийнхээс хэрхэн өөрчлөгдөв?
10-50 сая
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 21.6 сая – 33.4 сая
УИХ-ын дарга З.Энхболд 45.8сая – 48.8 сая
Р.Гончигдорж 32.4 – 35.1 сая
Л.Цог 21.3 -18.1 сая
М.Энхболд 41 – 39.5 сая
Р.Амаржаргал 71.5 – 38.7 сая *
Д.Арвин 20.5 – 22.7 сая
О.Баасанхүү 20.5 – 22.8 сая
Б.Бат-Эрдэнэ 48.4 – 42.6 сая
Д.Бат-Эрдэнэ 35.5 – 18.9 сая *
Н.Батбаяр 19.4 – 22.7 сая
Су.Батболд 54.9 – 48.1 сая
Ж.Батзандан 24.4 – 30.2 сая
Х.Баттулга 20.5 – 26.1 сая
Н.Батцэрэг 21.9 – 22.2 сая
М.Батчимэг 23.5 – 30 сая
З.Баянсэлэнгэ 58.4 – 23.1 сая *
Г.Баярсайхан 50.9 – 46.4 сая
Ц.Баярсайхан 27.1 – 23.8 сая
С.Баярцогт 20.5 – 25.3 сая
Р.Бурмаа 19.2 – 22.2 сая
С.Ганбаатар 20.5 – 22.7 сая
Л.Гантөмөр 21.1 – 24 сая
Д.Ганхуяг 22.7 – 22.7 сая
Ц.Дашдорж 28- 27.7 сая
Д.Дэмбэрэл 25.3 – 28.2 сая
С.Дэмбэрэл 69.8 – 22.7 сая*
Б.Наранхүү 27.4 – 27.6 сая
Н.Номтойбаяр 28.8 – 27.8 сая
Ц.Нямдорж 28.4 -28 сая
Ё.Отгонбаяр 23.4 – 25.9 сая
С.Оюун 21.8 – 32.2 сая
Ц.Оюунбаатар 20.5 – 23.1 сая
Я.Санжмятав 166.4 -22.7 сая *
Я.Содбаатар 38.3 – 26.5 сая
О.Содбилэг 28.5 – 29 сая
Д.Сумьяабазар 240.3 – 27.5 сая *
А.Тлейхан 27 – 24.4 сая
Х.Тэмүүжин 38.6 – 29.2 сая
Д.Тэрбишдагва 19.9 – 24.1 сая
Ч.Улаан 22- 34.7 сая
Г.Уянга 20.5 – 22.7 сая
Д.Хаянхярваа 26.9 – 22.7 сая
Ч.Хүрэлбаатар 20.7 -22.9 сая
Ц.Цолмон 29.3 – 29.6 сая
Л.Энх-Амгалан 20.5 – 22.7 сая
Н.Энхболд 20.5 – 22.7 сая
Ө.Энхтүвшин 22 – 24.4 сая
С.Эрдэнэ 27.8 – 22.7 сая
50-100 сая
А.Бакей 54.7 – 64.8 сая
Б.Болор 94.1 – 83.8 сая
Ц.Оюунгэрэл 73.3 – 65.1 сая
Д.Сарангэрэл 28.5 -77.9 сая **
Ж.Эрдэнэбат 127.7 – 99.9 сая
100 – 1 тэрбум
Н.Алтанхуяг 119.7 – 232.7 сая **
Ж.Батсуурь 79.8 – 89.4 сая
Д.Батцогт 140 – 86 сая *
Л.Болд 244.9 – 138.5 сая
Х.Болорчулуун 109.1 – 127.8 сая
Д.Ганбат 163 – 165.2 сая
Б.Гарамгайбаатар 377.8 – 798.9 сая **
Ц.Даваасүрэн 188.8 – 169.1 сая
Д.Лүндээжанцан 151.2 – 111.3 сая
С.Одонтуяа 279.4 – 174.3 сая*
Д.Оюунхорол 268.1 – 267 сая
М.Сономпил 923.5 – 472.7 сая*
Ш.Түвдэндорж 208.4 – 340.4 сая **
Л.Эрдэнэчимэг 484 – 441.2 сая
Д.Эрдэнэбат 317.8 – 285.3 сая
1 тэрбумаас дээш
Сү.Батболд 57.2 – 2 тэрбум 975.4 сая ***
Г.Батхүү 1302.9 – 5 тэрбум 785.2 сая ***
С.Бямбацогт 1001.6 – 4 тэрбум 64.3 сая ***
М.Зоригт 943.6 – 1 тэрбум 514.7 сая **
Б.Чойжилсүрэн 28.9 – 1 тэрбум 382.3 сая*****
Ж.Энхбаяр 3515.1 – 4 тэрбум 253.7 сая ***
Д.Зоригт 1396.9 – 1 тэрбум 304 сая
Хөл залгуулах “унаагүй” гишүүд
З.Энхболд
Н.Алтанхуяг
Ж.Батзандан
Д.Батцогт
Л.Болд
Б.Гарамгайбаатар
Д.Дэмбэрэл
Ц.Дашдорж
Д.Лүндээжанцан
С.Одонтуяа
С.Оюун
Я.Содбаатар
Д.Тэрбишдагва
Б.Чойжилсүрэн
Ж.Энхбаяр
Л.Эрдэнэчимэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Мехикогийн экологийн түгшүүрийг дахин сунгалаа
Тус хотын байгаль орны комиссын мэдээлснээр, озоны нягтралын үзүүлэлт 179 пунктэд хүрсэн нь зөвшөөрөгдөх дээд түвшин болох 150-аас 20 хувиар давснаас үүдэн Мексик улсын нийслэл Мехико хотод тогтоосон экологийн түгшүүрт байдлын дэглэмийг дахин сунгалаа. Хэт халуун болж байгаагийн зэрэгцээ нарны цацрагийн идэвхжил нэмэгдсэн нь усны чанарт маш муугаар нөлөөлж байна. Мехико болон түүний дагуул хотуудад амьдардаг 20 сая хүн, ялангуяа хүүхдүүд болон ахимаг насны хүмүүсийг аль болохоор гадагшаа гарахгүй байхыг зөвлөж байгаагийн зэрэгцээ автомашинаар зорчиход хязгаарлалт тогтоожээ.Агаар мандал дахь хорт бодисын агууламж хэт ихэссэнээс үүдэн гуравдугаар сарын дундуур Мехико хотод сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаагаа экологийн түгшүүр зарласан юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Маргааш өглөө “Eta Aquarids” хэмээх солирын урсгал үзэгдэнэ
“Eta Aquarids” хэмээх солирын урсгал манай гарагийн агаар мандлыг хөндлөн туулж гарах бөгөөд маргааш өглөө тод харагдах болно гэж АНУ-ын Индиана их сургуулийн одон орончид өнөөдөр мэдээлжээ. Бүрэнхий болох үеэр бумбын ордны зүг харвал сансрын энэ үзэгдлийг ажиглаж болох бөгөөд бумбын ордны одод тэнгэрийн хойд хаяанд ойрхон байх учир экватороос хойших бүсээс цагт 20 орчим солирыг харах боломжтой гэнэ. Харин дэлхийн өмнөд хэсэг буюу экваторын шугамаас урагш буюу өмнөд тал бөмбөрцгөөс ажиглахад цагт дээрхээс хоёр дахин олон тооны солируудыг харах боломжтой ажээ. “Eta Aquarids” нь албан ёсоор 1P/Halley гэж нэрлэгддэг ба 76 жилд Нарыг нэг удаа тойрдог асар том “Халли” хэмээх гэрэлтдэг сүүлт одны хэлтэрхийнүүдээс бүрддэг байна. Одон орны энэхүү гайхалтай үзэгдлийг ажиглахын тулд ямар нэг тусгай тоног төхөөрөмж хэрэггүй, зүгээр л энгийн нүдээр харж болох аж.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Малын хулгайчдын шүүх хурлыг нутгийн иргэдийн өмнө нээлттэй хийлээ
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны ажлын төлөвлөгөөнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөө сумдад нээлттэй шүүх хуралдаан зохион байгуулахаар тусгасаны дагуу тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Х, Ж, О нарт холбогдох 16 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэх эрүүгийн хэргийг 2016 оны 04-р сарын 27-ны өдөр Дэлүүн сумын төвд иргэдийн дунд нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. Шүүх хуралдааны дараа сумын иргэдэд Прокурорын газрын 2015 онд хийсэн ажлын тойм мэдээллийг хүргэсний гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа хийж, санал гомдлыг нь сонсож ажилласан байна. Ийнхүү жил бүр гэмт хэрэг голлон гардаг зарим сумдад нээлттэй шүүх хуралдаан явуулснаар тухайн суманд хэргийн гаралт буурч байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээлэв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Төрийн өндөр 220 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг байршууллаа
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ба цахим мэдээллийн сүлжээнд байршуулдаг.
2016 онд нийт 225 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтэлж, цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 220 албан тушаалтны мэдүүлгийг хуульд заасны дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн №18/927/ дугаарт болон Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголбанк бодлогын хүүгээ 1.5 хувиар буурууллаа
Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл ээлжит шийдвэрээ гаргаж, мөнгөний бодлогын хүүгээ 1.5 хувиар буурууллаа. Ингэснээр 12 хувьтай байсан бодлогын хүү 10.5 хувь болж байгаа юм. Энэ нь 2013 оноос хойших хамгийн бага бодлогын хүүгийн төвшин болж байна. Монголбанк энэ оны эхээр мөнгөний бодлогын хүүг 13-аас 12 хувь болгож нэг нэгж хувиар бууруулсан. Өнгөрсөн онд инфляцийн төвшин 1.8 хувьд хүрч, буурсан нь бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
