Author Archives: admin

Намын жагсаалтгүй сонгууль болно

УИХ Үндсэн хуулийн цэцийн 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгоно гэж заасан Сонгуулийн хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн. Тэгвэл УИХ дөнгөж сая хэлэлцээд Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа.

УИХ-ын зарим гишүүд тухайлбал, Р.Гончигдорж уг асуудлыг Үндсэн хууль зөрчиж байгаа гэж үзсэн учир санал хураалтад оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 100 хувь бүлгийнхээ шийдвэрийг дэмжиж, намын жагсаалтыг хүчингүй болгох талд зогслоо. Одоо тойрог, мандатыг хэрхэн хуваарилах асуудлыг УИХ хэлэлцэх үлдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Shell” компани “Петро Матад”-аас гэрээгээ цуцлана

Монголын төв болон баруун нутагт газрын тосны хайгуул хийж буй “Петро Матад” компани өөрийн эзэмшлийн IV болон V талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хамтран ажиллаж буй түншээ алдсан тухайгаа баасан гарагт мэдэгджээ.”Shell” компани өөрийн салбар компаниараа дамжуулан “Петро Матад”-ын охин компани болох “Төв Азийн газрын тосны корпораци” /Central Asian Petroleum Corporation Limited/-д хандан  2015 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулсан “Farmout” гэрээгээ цуцлах тухайгаа мэдэгдсэн байна. “Shell” компанийн гаргасан шийдвэр нь өөрийн үнэт цаасны багцын талаар оновчтой шийдвэр гаргах гэж байгаатай  холбоотой, харин дээрх хайгуулын талбайнуудын техникийн хэтийн төлвөөс ямар нэгэн байдлаар хамаарсан зүйл үгүй гэж “Петро Матад” компанийн ТУЗ-ийн мэдэгдэлд дурджээ. Гэрээнд зааснаар, “Shell”-ийн салбар компани нь  бүтээгдэхүүн хуваах гэрээнээс гарснаар  “Төв Азийн газрын тосны корпораци”-д тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой болж байгаа юм. “Петро Матад”-ын мэдэгдсэнээр, нөхөн төлбөрийн хэмжээ чамгүй их байгаа ажээ. Ийнхүү “Shell” хувьцаагаа буцааснаар хоёр талын бүтээгдэхүүн хуваах гэрээн дэх “Петро Матад”-ын эзэмшлийн хувь эргэн 100 хувь болох юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

​Ургамлын тоосны харшлаас сэргийлэх нэг арга нь үсээ угаах

 Манай оронд 203 зүйлийн харшилын шалтгаант ургамал байдаг байна. Тэгвэл нийслэлийн иргэдийн 30 хувь нь амьсгалын замын харшилтай байдаг гэнэ. Урин дулаан цагт таньд шингэн нус их хэмжээгээр гоожих, хамрын салст эд хөөж, хавдсанаар хамар битүүрэх, ойр ойрхон хүчтэй найтаалгах, нүд улайх, загатнах, эсвэл хорсох зэрэгээс гадна чих, амны хөндий загатнах, толгой өвдөх, ядрах, сульдах эсвэл уур уцаар нэмэгдэх зэрэг шинжүүд илэрвэл та ургамлын тоосны харшилтай гэсэн үг юм.Ургамлын тоосны харшлаас урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга бий. Тухайлбал, харшил төрүүлэгч шарилж, лууль болон хөл газрын ургамлуудын цэцэгжилт, тоосжилтын үед энэ төрлийн ургамлуудаас аль болох хол газарт түр байрлаж, амьдрах хэрэгтэй гэнэ. Энэ нь ургамлын тоосны харшлаас сэргийлэх хамгийн гол арга зам гэж мэргэжлийн эмч зөвлөж байна.

Хэрэв хол байрлах боломжгүй бол дараах зөвлөгөөг дагаарай. Шарилж, лууль нь өглөөний 04.00-09.00, оройн 17.00-22.00 цагт тоосоо гөвдөг. Энэ үед хаалга, цонхоо онгойлгохгүй байх эсвэл тор байршуулах, гэр болон албан газар, машиндаа агаар чийгшүүлэгч хэрэглэх, гадуур өмсөж явсан хувцсаа битүү орчинд хийх, угаасан хувцсаа гадаа тавихгүй байх, гадуур явахдаа амны хаалт зүүх, үсээ угааснаар урьдчилан сэргийлж болдог гэнэ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ховд-Улаанбаатарын онгоц хөөрөлтийн өмнөх чиглэлээ алдсанаас нислэгийг зогсоожээ

“МИАТ” ТӨХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аяллын дугаартай Боинг-737/800 агаарын хөлөг төлөвлөгөөт цагтаа хөөрөхөөр нислэгийн зурваст гүйлт хийх явцад хөөрөлтийн өмнөх чиглэл алдсаны улмаас нислэгийн аюулгүй ажиллагааг ханган нислэгийг зогсоосон талаар ИНЕГ-аас мэдээлсэн байна. Хуваарьт нислэгээр үйлчлүүлэх 99 зорчигчийн 2 нь хүүхэд байсан бөгөөд зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Ховд-Улаанбаатар чиглэлд өөр 2 агаарын хөлөг нэмэлтээр гарган зорчигчдыг тээвэрлэж эхний нислэг Улаанбаатарт шөнө 05.48-д газардсан бол сүүлийн нислэг өнөө өглөө 8.39-д буужээ.Нисэхийн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчид тус агаарын хөлгийн эд ангид үзлэг шалгалт хийн, Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны шинжээчдийн баг томилогдон ажиллаж байгаа аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жүдочид Бакугын Их дуулгыг зорилоо

Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 6-8-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрх олгох “Их дуулга” тэмцээн болно.  Тус тэмцээнд оролцох манай шигшээ багийн тамирчид өнөөдөр Бакуг зорилоо.ОУХМ Гантөмөрийн Дашдаваагийн удирдлага дор Монголын 13 жүдоч Бакугийн татамид зодоглоно.

Эрэгтэй

  • 60кг-Ганбатын Болдбаатар /Булган аймаг Хангал сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, 2014 оны дэлхийн аварга, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/
  • 60кг-Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, “Багануур” ХХК, “Женко” клубийн бөх/
  • 73кг-Сайнжаргалын Ням-Очир /Увс аймгийн Тэс сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, олимп, дэлхийн АШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт/,
  •  81кг-Нямсүрэнгийн Дагвасүрэн /Завхан аймгийн Алдархаан сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/
  • -81кг-Отгонбаатарын Ууганбаатар /Говь-Алтай аймгийн Жаргалан сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/
  • -90кг-Гантулгын Алтанбагана / МУБИС, “Женко” клубийн тамирчин/
  • +100кг-Баттулгын Тэмүүлэн /Увс аймгийн Малчин сум, “Женко” клубийн тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/

Эмэгтэй

  • 52 кг-Мөнхбаатарын Бундмаа /Өвөрхангай аймгийн Хархорин сум, “Хүч” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл, багийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт/
  • 52кг-Адьяасамбуугийн Цолмон /Өвөрхангай аймгийн Богд сум, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клубийн тамирчин/
  • 63кг-Цэнд-Аюушын Цэрэннадмид /Хөвсгөл аймгийн Галт сум, “Хүч” спорт хороо, “Женко” клуб/
  • 70кг-Цэнд-Аюушийн Наранжаргал /”Женко” клубийн тамирчин, багийн ДАШТ-ий мөнгөн медальт/
  • -78кг-Пүрэвжаргалын Лхамдэгд /Архангай аймаг, “Женко” клубийн тамирчин/
  • +78кг-ОУХМ Одхүүгийн Жавжмаа /”Женко” клубийн тамирчин/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

14 хүүхэд үдийн цайндаа хордож ХӨСҮТ-д хүргэгджээ

Албаны эх сурвалжын хэлж байгаагаар “Чингэлтэй дүүргийн 12 хороо “61-р сургуулийн 3-р ангийн 10 орчим хүүхэд хоолын хордлого авсан байна” гэсэн мэдээллийг өчигдөр 12 цагийн үед авч шалгахад, тус сургуулийн 3 дугаар ангийн 34-н хүүхдээс 10-н хүүхэд “Хаан сүү” ХХК-ны “Амтат жигнэмэг”, “Аньсны шүүс” ууж бөөлжиж хордсон хэргийн газраас 9 кадр зураг авч, Дүүргийн МХГ-ын ажилтнууд хүнсний зүйлсээс дээж авч ЧДЦХ-2 шалгаж байгаа юм байна

Хэдхэн хоногийн өмнө 100 гаруй хүн Эклерт хордож ХӨСҮТ-ийг дүүргэсэн байгаа бол араас нь сургуулийн хүүхдүүд үдийн цайндаа хордож “сандаргав. Ер нь сургуулийн хүүхдүүд үдийн цайндаа хордох, хордлого авсан хэрэг нэг биш удаа гарч байна. Өнгөрсөн онд гэхэд орон нутагт хүүхдүүд Үдийн цайндаа хордсон хэрэг гарч байсан. Хаан байна нөгөө хүнсий аюулгүй хаяналт шалгалт нь. Уг нь  энэ мэтийн хэрэг гарсаны дараа биш гарахаас нь урьтаж хяналт шалгалт хийгдэж байх ёстой биз дээ. Тэр дундаа  хүнсний  бүтээгдэхүүний үйлдвэрлэл тээвэрлэлт хадаглалт зэрэг нь нарийн стандарттай байх ёстой биш үү.

Энэ хэргийн буруутнаар хэн нэгэн нь тогтоогдох л байх . Хамгийн гол нь хяналт шалгалтыг шат дамжлага бүрт нь  хийж байх ёстой мэргэжлийн хяналтын байгууллагын ажлын хариуцлага энд тэргүүн зэрэгт яригдах ёстой болов уу.  Ямартай ч  та бидний  ирээдүй болсон бяцхан үрс идэж буй хоол хүнснээсээ ундаанаасаа хордохгүй байх баталгаа алга даа. Тиймээс хяналт хяналт бас дахин хяналт баймаар байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чуулганы хуралдаанаар цэцийн шийдвэрийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдэхийг хүлээсээр 10.00 цагийн орчимд эхэллээ. Уг хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхлээд байна. Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан байсан нь дууссан учраас уг дүгнэлттэй холбоотойгоор асуулт тавьсан гишүүд асуултаа асууж эхлээд байна.Цэцийн энэхүү дүгнэлтээрээ 76 гишүүний 28-ыг намын жагсаалтаар сонгож байгаа нь Үндсэн хуулийн зарим зүйлийг зөрчиж байна гэж үзсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Техникийн саатлын улмаас саатсан онгоцны зорчигчдыг өнөө өглөө Улаанбаатарт авчирчээ

Өчигдөр 15:35 цагт Ховд Улаанбаатар чиглэлийн  МИАТ ХК-ийн ОМ7056 нислэгт техникийн ноцтой доголдол гарч, зорчигчдыг түгшээжээ. Энэ талаар тус онгоцонд сууж явсан нэгэн зорчигч “МИАТ ХК-ийн Боинг онгоц Ховдын нисэх буудлаас хөөрөхөөр хурдаа авах явцдаа дугуй нь салж, нислэгийн зурвасаас гарсан. Энэ үед онгоц эрчээрээ шороон зам руу орж, онгоцонд тоосжилт үүссэнээс юу ч харагдахгүй болсон. Зорчигчид хашгиралдан, маш их сандарцгаасан. Азаар ямар нэгэн юм мөргөөгүй, зогсч зорчигчдыг нэн даруй буулгаад байна. Хурдаа авах явцад нэг талынх нь дугуй мултарчихсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Хэзээ нисэх нь тодорхойгүй байна” гэлээ.

Бид энэ талаар тус компанийн фэйсбүүк хуудаснаа “Нислэг саатлын мэдээлэл. 5-р сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аялал хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан тул үзлэг хийх шаардлагатай боллоо. Иймд тус аялал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Бид уг нислэгээр саатсан зорчигчдыг Улаанбаатар хотод өөр агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэхээр ажиллаж байна” гэсэн.мэдээллийг өгч байсан .ТэгвэлОМ7056 дугаар аялал саатсантай холбогдуулан зорчигчдыг Улаанбаатар хотод Аэромонголиа ХХК-ийн агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэх ажлыг шуурхай зохион байгууллаа.Эхний 47 зорчигчид 5 дугаар сарын 4 буюу өнөө өглөө 5:45 цагт, дараагийн 48 зорчигч 8:39 цагт Улаанбаатар хотод ирсэн байна.

Ховд – Улаанбаатар чиглэлийн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн ОМ7056 дугаарт аяллын саатлын шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд уг сааталтай холбоотой мэдээллийг тухай бүр мэдээлэх болно хэмээн MИAT хк өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүнсний эрхийн бичгээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүдтэй гурвалсан гэрээ байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/69 дүгээр захирамжийн дагуу “Хүнсний эрхийн бичгээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх дэлгүүр”-ийг сонгон шалгаруулж 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Төрийн банкны 120 мянгат тооцооны төв, дэлгүүрийн эзэн/захирал-тай гурвалсан гэрээ байгууллаа.

Гэрээ байгуулахын өмнө үйлчилгээ үзүүлэх дэлгүүрийн эрхлэгч нартай хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний талаар, үйлчилгээг үзүүлэхэд анхаарах зүйл, гэрээнд заасан асуудлаар хэрхэн хамтарч ажиллах тухай мэдээлэл хийж, өмнөх онуудад үйлчилгээ үзүүлж байсан дэлгүүрүүдийн туршлагын талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ Төрийн банк хүнсний эрхийн бичгийн цахим картын хэрэглээ болон пос машины талаар мэдээлэл өгсөн нь уулзалтын ач холбогдлыг өсгөв.

Гэрээ байгуулсан дэлгүүрүүд дүүргийн хүн амын хамгийн бага хэрэглээтэй хэсэг болох 421 өрхийн 2405 иргэнд ХАХНХ-ын сайдын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/20 дугаар тушаалын дагуу хүүхдэд  6500,  том хүнд 13000 төгрөгөөр тооцон  хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлэх юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖ,

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ажилчид иргэдэд сургалт явууллаа

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 51 албан хаагч дүүргийн 3, 6, 11, 15 дугаар хороодын нийт 281 иргэдэд 04 дүгээр сарын 26-29-ны өдрүүдэд өдөрлөг, ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулжээ. Өдөрлөг нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүд, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлүүдийг сурталчлах, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гарч буй гал түймрийн тоо хохирлыг бууруулах, иргэд, оршин суугчдын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, анхан шатны мэдлэгийг дээшлүүлэх, ил хог, хогийн суваг, өнжмөл өвс шатааснаар иргэдийн амь нас, эд хөрөнгөнд учирч болзошгүй хор уршиг, хохирлыг бууруулах, зөрчлийг арилгах зорилготой аж.

 

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Вакцинжуулалт ирэх пүрэв гарагаас эхэлнэ

Улаанбурхан өвчин Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод тархалт өндөртэй байна. Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 өвчтөн хандсаны 1515 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 315 нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-1 насны 17 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.ХӨСҮТ, ЭХЭМҮТ болон аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 400 гаруй сая төгрөгийн нэн шаардлагатай эмүүдийг хуваарилж, ХӨСҮТ-д дуслын шахуурга болон соруулагч, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, гал тогооны хэрэгсэл зэрэг 160 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ. АШУҮИС болон Сувилахуйн сургуулийн 800 гаруй оюутныг өрхийн эмнэлгүүд, ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд нэмэлтээр хуваарилан ажиллуулж байна.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нийлүүлсэн утлагын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, пульсоксиметр зэрэг 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, 34 сая төгрөгийн эмийг өвчтнүүдийн эмчилгээнд ашиглаж байна. НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан вакциныг энэ сарын таванд хүлээн авч, дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн 10 дугаар хорооны иргэд сургалтанд хамрагдлаа

ХУД-ийн ИТХ-ын Ажлын Алба,  “ЗАЛУУСЫН ХҮЧ  НИЙГМИЙН ТУСГАЛ”  ТББ-н хамтран зохион байгуулсан “МЭДЬЕ, ТАНЬЯ,САХЬЯ”  төслийн хүрээнд 9, 1 дүгээр хорооны иргэдийн дунд шинээр батлагдсан хуулийн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтанд 10 дугаар хорооны 20 гаруй иргэн хамрагдлаа.

ddd1 ddd2 ddd4

ХУД-ийн 10 дугаар хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн сургалтанд дүүргийн ажилчид хамрагдлаа

ХУД-ийн ТҮТөвийн хоёр ажилтан болох Д.Бат-эрдэнэ, Н.Батжаргал нар Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн сургалтанд хамрагдлаа. Сургалтанд 04 дүгээр сарын 20-24-ны хооронд амжилттай суралцаж, сертификат гардан авсан байна. Мөн 05-р сарын 02, 03-ны өдрүүдэд дүүргийн ажилчдад сурсан мэдсэнээ танилцуулж Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

ХУД-ийн ТҮТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа