Author Archives: admin

Ц. Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулахаар УИХ-д өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулах, Ганхуягийн Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

Ц.Лхагвасүрэн нь хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

ЛХАГВАСҮРЭНЦ.Лхагвасүрэн 1954 оны 12 сарын 17-нд төрсөн.  Анагаах Ухааны Дээд Сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.  Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. ЭМ-ийн сайдын зөвлөлийн гишүүн, БСШУ ны сайдын зөвлөлийн гишүүн,  Монголын АУ ны Боловсрол судлалын холбооны тэргүүн, Монголын АУ ны Боловсрол судлалын холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Боловсролын тэргүүний ажилтан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Ази номхон далайн бүсийн орнуудын академийн хүндэт медаль, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Алтангадас одонт.


1978-1979: Улаанбаатар хот УКТЭ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч
1979-1986: Анагаах Ухааны дээд сургуулийн Эмгэг физиологийн тэнхимд багш
1986-1989: Аспирант
1989-1991: Анагаах Ухааны Мэдээлэлзүй-Сэтгэл судлалын хүрээлэнгийн эрхлэгч.
1991-1992 АУИС-ийн Хичээл ангийн эрхлэгч
1993-1995: АУИС-ийн Сургалтын албаны дарга
1995-2013: Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал
2013-2014 ЭМШИУС ийн зөвлөх профессор
2014-оноос Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч

Одоо ажиллаж байгаа байгууллага: Монголын анагаах ухааны академи,
Албан тушаал: МАУА –ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн 2 дугаар хороо, БҮК 53, 54 дүгээр байрны хог хаягдлыг цэвэрлэлээ

Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ нь 2016 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд ХУД-ийн 2 дугаар хорооны 7 дугаар хэсэгт байрлах БҮК 53, 54 дүгээр байрны ойр орчимд хуримтлагдсан их хэмжээний хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ-ын Хог Тээвэрлэлт Үйлчилгээний Хэлтсийн 1 ковш, авто ачигч, 7 хог тээвэрлэлтийн автомашин, 18 ажилтан албан хаагчид ажилласан бөгөөд 2 дугаар хорооны 7 хэсгийн ахлагч, БҮК 53, 54 дүгээр байрны оршин суугчид идэвх, санаачлагатай оролцлоо.

Цэвэрлэгээний үеэр хог хаягдлыг ковшоор түрж зайлуулан 96.25 тонн хог хаягдлыг 25 рейсээр ачиж тээвэрлэсэн байна. Мөн цэвэрлэсэн хэсэгт 14 машин шороо буулгаж тэгшлэх ажил хийгджээ. Мөн цэвэрлэсэн талбайд 8 ширхэг хогийн сав байршуулсан байна.

page0001 - Copy page0002 - Copy page0003 - Copy  page0005 - Copy page0006 - Copy page0007

Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Пенгвинүүд цувралыг тэргүүлж эхэллээ

“NHL” плэй-оффын 2-р шатны хамгийн сонирхолтой тоглолт болох Вашингтон Капиталс болон Питтсбург Пингвинс багуудын цувралын 3 дахь тоглолт боллоо. Питтсбург Пингвинс багийн “Consol Energy Center” ордонд болж талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө. Талбан эзэн баг Пингвинс багаас тоглолтын 1-р үед П.Хёрнквист болон Т.Кюнхакл нар тус бүр нэг гоол оруулсан. Уг нь Капиталс багаас Ж.Оши, Ж.Уильямс нар боломжоо ашиглаж чадсан бол 1-р үед арай өөр үр дүнгээр өндөрлөх боломж байсан.Ингээд 2-р үед мөн талбайн эздээс К.Хагелин бас нэг гоол оруулснаар Питтсбург Пингвинс баг 3-0 харьцаагаар тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Харин шийдвэрлэх 3-р үед зочин баг Вашингтон Капиталсаас багийн ахлагч А.Овечкин мөн Ж.Уильямс нар тус бүр нэг гоол оруулсан. Ялангуяа А.Овечкин энэ өдөр үнэхээр сайн тоглож, зүүн жигүүрээс хэд хэдэн удаа цохилт гүйцэтгэсэн. 3-р үед түүний зүүн жигүүрээс цохисон шайб хаалганд орсон бол цаг дуусахтай зэрэгцэн цохисон шайбыг Ж.Уильямс нэмж цохин гоол оруулсан. Капиталс цаг дуусах үед хаалгачаа суулгаад 6 дахь тоглогчийг талбай дээр оруулж ирсэн ч тэдэнд тоог тэнцүүлэх хангалттай цаг байгаагүй юм. Ингээд Питтсбург Пингвис баг цувралыг 2-1 болгон тэргүүлж эхэллээ. Хоёр багийн дараагийн тоглолт 2 хоногийн дараа Питтсбург Пингвинс багийн талбайд болно.

пенгвинүүд 01

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаан тамгатай будаатай аяга, Орос гантелын луйвар

Дэлхийн улс орнуудын хуучин бараа хадгалах газар манай орон болон хувирсан бололтой. Манай улсын иргэд энд тэндхийн хог цуглуулж түүнийгээ хаяна гэж үгүй учраас ховордсон зүйл алдагдсан патентаа хуучин бүтээгдэхүүнээсээ олж авахаар эрэл хийхэд тэр нь ганц манайд байдаг бололтой. Гар утас, хуучин япон машин , дээр үеийн орос индүү, плитка гээд технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг ч гэлээ хуучин бараагаа хаяж сураагүй монгол занг яалтай билээ.

Сүүлийн үед сошиал ертөнцөөр дээр үеийн хятадын улаан тамгатай аяга болон ЗХУ-ын үед хэрэглэгдэж байсан гантелыг өндөр үнээр худалдаж авна гэх зарууд олонтаа харагдах боллоо. Айл болгон авдар саваа уххад энэ хоёрын нэг нь гарч ирж байгаа нь гайхалтай шүү. Тийм ч утгаараа бид энэ зальжин нөхдийн өгөөш болж байгаа байх.

Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ хоёр зүйлийг худалдаж авна гэх зар хөврөх хэдий ч хэн ч тэр яриад байгаа өндөр үнээр нь зарж чадаагүйг дуулгамаар байна. Энэ хоосон цуурхал нь Хятадад нэг хэсэг дэлгэрч байсан мөнгөтэй болох зальжин арга юм.

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Хятадад санаа нийлсэн хэдэн нөхөд “улаан тамгатай аяга”ыг өндөр үнээр авна хэмээн зарлаж хэсэг нийгэм даяар сенсаци дэгдээж маш олон хүнээс тэрхүү аягыг хэлсэн үнэндээ авсан байна. Гэтэл тэрхүү этгээдүүдийн хэрэгжүүлж буй зальжин аргад автсан иргэд тэр аягыг өндөр үнээр авдаг юм байна гэж сэтгээд ойр хавийнхаа айлуудаас улаан тамгатай аяга цуглуулж толгойтой бүр тэрхүү аяганы эрэлд гарчээ. Аяга ховордох тусам түүнийг худалдаж авах үнэ нийгэмд автоматаар өсөж эхэлжээ. Харин энэхүү шуугианаар ажиллагааг эхлүүлсэн нөхдүүд эхэлж авсан аягаа улам өндөр үнээр зарж эхлүүлсэн ажлынхаа үр шимийг хүртжээ. Ингээд л сенсаци тасрахгүй хэрнээ аягаа зарж мөнгөтэй болсон хүн байдаггүй гэдэг.

Тодруулбал “Ийм аяга нь дан цэнхэр тамгатай, made in china гэсэн байдаг. Харин энэ зураг нь дээр байгаа улаан тамгатай будаатай аяганы ханз нь хуучны ханз бөгөөд Чяньлун (Тэнгэр тэтгэгч) гэх нэртэй 1735-1796 онд төр барьж байсан Чин улсын зургаадугаар хааны тамга юм. Үүнээс үзэхэд одоогоос200 орчим жилийн өмнө байсан будаатай аяга үнэ хүрэх нь тодорхой” гэсэн цуурхал аль хэдийнэ газар авчээ.

Яг энэ ажиллагаа өнөөдөр манай улсад газар авч байна. Улаан тамгатай аяга болон Орос гантель өндөр үнээр худалдаж авна гэх зар хөвөрч байна. Энэ шуугианаар мөнгөтэй нөхдүүд нь зарах хүнээ ч олоогүй байж баахан аяга, гантель цуглуулж орхижээ.Амьдрал тааруу болон түүнийг хэрэглэхгүй айлуудаас нь нэг зуун мянгаас гурван зуун мянган төгрөгөөр худалдаж аваад зарах хүнээ олохгүй будилж явна. Анхлан энэхүү цуурхлыг мөн л нөгөө Хятадууд гаргаж орхижээ. Мэдээж эхний ээлжид хэдэн ширхгийг худалдан аваад үлдсэн хэсэгт нь дээрх аргыг хэрэглэж мөнгөтэй болж байна.Монголчууд бид яахаараа ингээд зүгээр суугаад мөнгө олдоно гэсэн сэтгэхүйгээсээ гарч чаддаггүй юм болоо.

аяга 1

Өнөөдрийн байдлаар нийгэмд тэр Орос гантель нь тав хүртэлх сая төгрөгийн ханштай гээд цуурхал тарсан байна. Бас болоогүй дотроо улаан мөнгөн устай мөн цагаан алттай гэж үлгэр яриад явах юм. Цагаан алттай гантель нь тавин сая төгрөг гэнээ. Яалаа гэж Орос ах нар тэр хар төмөр дотор цагаан алтаа нууж байхав дээ. Тэгээд одоо тэр төмөр дотроо цагаан алт, улаан мөнгөн ус хоёр нуусныг нь Хятадууд олж мэдээд авч байгаа юм гэнэ. Жинхэнэ үлгэр. Зүгээр дам яриагаар амьдарч мөнгөө дэмий зүйлд үрж сенсациар богино хугацаанд их мөнгө олох гэж бүтэхгүй зүйлд цагаа зарцуулах нь дэмий хэрэг шүү залуусаа.

гантель

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зургаан настнуудыг ирэх намар бүртгэнэ

Ирэх намар нэгдүгээр ангид зургаан настай 27 мянга 629 хүүхэд элсэнэ гэсэн тооцоог нийслэлийн Боловсролын газраас гаргажээ. Эдгээр нэгдүгээр анги элсэгчдийг ирэх наймдугаар сарын 22-26 ний өдөр сургуулиуд бүртгэх юм. Гэхдээ 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн таван настай хүүхдийг нас нь болоогүй шалтгаанаар бүртгэхгүй. Хүүхэд нь сургуульд суух нас нь болсон эцэг, эхчүүд харьяа сургуульдаа хүүхдээ бүртгүүлэхдээ,

-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

-Эцэг эх болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар

-3*4 хэмжээтэй нэг хувь цээж зураг

-Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа зэрэг материалыг бэлдэн, авч очих үүрэгтэй.Мөн ээж, аавууд хүүхдээ бүртгүүлэхээр явахдаа заавал хүүхдээ дагуулах юм. Үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг яагаад энэ жилээс шаардах болсон тухайгаа албаныхан нэр хүндтэй сургуулиудад хүүхдээ өгөхөөр хуурамч бичиг баримт бүрдүүлдэг байсантай холбон тайлбарлалаа.Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургууль гэх мэт нэр хүндтэй 7-8 сургуульд хүүхдээ сургах хүсэлтэй аав, ээж нар олон байдаг байна. Үүнээс болж дээрх сургуулиудад нэг ангид 35 хүүхэд сурах ёстойгоос 63 хүүхэд одоо суралцах болжээ.

Өмнө нь багш нар наймдугаар сард бүтэн сургалттай шалтгаанаар нэгдүгээр ангид орох хүүхдийг сургуулиуд хавар бүртгэдэг байжээ. Энэ жилээс багш нар хамрагдах сургалтууд наймдугаар сард цөөн болсон аж. Иймээс нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг намар хийхээр нийслэлийн Боловсролын газар шийджээ. Зургаан настнуудыг бүртгэхдээ хамран сургах тойргийн хүүхдээс ямар нэгэн элсэлтийн шалгалт авахгүй. Мөн бүртгэлийн хураамж төлбөр авахгүй юм байна. Бүртгэлийн явцад эцэг, эхчүүдэд ойлгомжгүй, гомдолтой асуудал гарвал дүүргийн Боловсролын хэлтсүүддээ хандах учиртай юм.

ТАНЫ ХҮҮХЭД ХАРЪЯАЛЛААРАА ДАРААХЬ СУРГУУЛИУДАД ОРНО

0001

 

002

003

004

005

 

 

 

 

006

 

СҮХБААТАР

СҮХБААТАР 1

СОНГИНО

СОНГИНО 2

ХАНУУЛ 1

ХАН УУЛ 2

ХАНУУЛ 3

ЧИНГЭЛТЭЙ

 

 

 

 

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн АБНТБТ “Оёдол эсгүүр”-ийн 5 дахь ангиа төгсгөлөө

ХУД-ийн  Албан бус-Насан туршийн боловсролын  төв  “Оёдол- эсгүүр”-ийн  5 дахь сургалтаа амжилттай зохион байгуулж,  тайлангаа  гаргалаа. Сургалтанд хамрагдсан иргэд 20 хоногийн хугацаанд  120 цагийн  онол- дадлагын  сургалтанд суусан байна. Харин өчигдөр буюу  2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр бүтээлийн  үзэсгэлэн гаргаж,  чадамжийн гэрчилгээгээ  авчээ.  Сургалтанд ХУД-ийн  2, 4, 5, 7,10, 11, 15,16,14 дугаар хорооны иргэд  хамрагдсан байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Өсвөрийн аврагч” тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд ХУД-ийн ЕБС-иудын багш, сурагчид дадлагажуулах сургалтанд хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газар,Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч” тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд  Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах 10 дугаар сургууль дээр   сурагчдыг дадлагажуулах ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажилд дүүргийн 10, 12, 13, 14, 16 дугаар хороодод байрлах Ерөнхий боловсролын сургуулиудын 150 багш, сурагчид болон Онцгой байдлын хэлтсээс 12 алба хаагч хамрагдсан байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үхрийн цул мах 0.4 хувиар буюу 35 төгрөгөөр буурсан байна

Махны дундаж үнэ

2016 оны 4-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6915 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8505 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.7 хувиар буюу 380 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 0.4 хувиар буюу 35 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.7 хувиар буюу 115 төгрөг, хонины цул мах 2.0 хувиар буюу 155 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6700 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2016 оны 4-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2016 оны 4-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 1.3 хувиар буюу 30 төгрөгөөр, манжин 10.4 хувиар буюу 210 төгрөгөөр өссөн байна.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн хэлтэс

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бага дунд ангийнхан хонхны баяр тэмдэглэхгүй

Жил бүрийн хавар “Хонхны баяр”-аа их, дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийг төгсөгчид тэмдэглэдэг. Өдгөө урин дулаан цаг хэдийннээ айлчилсан болохоор хонхны баярын ид сезон эхэлж байна.

Тиймээс хяналтгүйгээр тэмдэглэдэг байсан “Хонхны баяр”, “Төгсөлтийн баяр”-ыг журамлан “Боловсролын баримт бичиг гардуулах ёслол” арга хэмжээ, тайлант өдөрлөг болгон нэгдсэн байдлаар “Эрдмийн баяр” нэртэйгээр 9, 12-р ангийн сурагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.Харин цэцэрлэг болон 5-р анги төгсөгчид “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэхгүй аж.

Мөн эрдмийн баяр нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хураах, аялал зугаалга хийсэн болон архидан согтуурч гэмт хэрэг, зөрчил гаргасан тохиолдолд сургуулийн захирал, эрхлэгч нарт хариуцлага тооцох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Товлолт вакцинжуулалт бямба гараг бүрт хийгдэнэ

Энэ сараас эхлэн нэг хүртэлх насны хүүхдийг Өрхийн эрүүл мэндийн төвөөс дуудлагын дагуу гэрээр үзэж тусламж үзүүүлэхээр болжээ. Учир нь улаанбурхан өвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан энэ сарын 1-нээс долоон сарын 1 хүртэл гэрээр нь эмнэлгийн тусламж үзүүлж байхаар болсон байна.Мөн эрүүл хүүхдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт дархлаажуулалт”-ыг долоо хоног бүрийн бямба гарагт Дүүргийн эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвд хийж байхаар тогтжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ж.Нарантунгалаг энэ сарын 06-нд дэлхийн аваргын төлөө тулалдана

Энэ сарын 06-ны өдөр Сингапурын Индоор цэнгэлдэх хүрээлэнд кикбоксын ONE хөнгөн жингийн дэлхийн аварга шалгаруулах тулааныг зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд манай улсын тамирчин Ж.Нарантугалаг, энэ төрөлдөө дэлхийн аварга Японы тамирчин Котецү Бокутай тулалдана. Ж.Нарантунгалаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард одоогийн дэлхийн аварга Марат Гафуровтой тулалдаад аваргын бүсээ алдсан юм. Тэрбээр ONE-ийн далбаан дор анх удаа ялагдаж байгаа бол 2013 оноос хойш анхны тэмцээндээ ялагдсан явдал байлаа.

Түүний өрсөлдөгч хоёр насаар дүү Котэцү Боку нь ММА-ийн тэмцээнд удаа дараа түрүүлсэн хашир туршлагатай тамирчин юм. Тэрбээр 2001 оноос хойш 20 гаруй ялалт байгуулаад байгаа аж. К.Боку нь өнгөрсөн оноос хөнгөн жинд тулалдаж эхэлснээс хойш гурван ялж, нэг ч ялагдаагүй байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цэрэг татлага энэ сарын 6-8 нд болно

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулна. Цэрэг татлагаар зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.

ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР

Баянгол дүүрэг- “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор

Баянзүрх дүүрэг– 53 дугаар дунд сургууль

Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль

Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор

Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЭМС-ын сайд, АТГ-ын даргыг яаралтай томилохыг МАН-ын бүлэг шаардав

УИХ дахь МАН-ын бүлгээс Эрүүл мэнд, спортын сайд, АТГ-ын даргын томилгоог цаг алдалгүй нэн яаралтай томилох талаар шаардлага хүргүүлэхээр боллоо.  Мөн бүлгийн хуралдаанаар Газрын тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сонгуулийг цаг хугацаанд нь явуулах ёстойг мэдээллийн эхэнд онцолсон юм. Тэрбээр “УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болно. Үүнээс өмнө хуульд заасан бэлтгэл ажлууд хийгдэх ёстой.  Монголчууд дөрвөн жилд нэг удаа төр барих эрхээ эдэлдэг. Эрхээ эдэлж, саналаа өгч, цэвэр, шударга, тунгалаг төрөө байгуулах ажил цаг хугацаандаа явагдах ётой. Сонгуультай холбоотойгоор гарсан Цэцийн дүгнэлтээс болж хуульд заасан төлөвлөгөөт ажлууд хойшлогдож байгаа.  Тухайлбал, энэ долоо хоногт намууд нэр дэвшигчдээ тодруулах ёстой байсан. Тиймээс Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ шийдэж, шаардлагатай бол Сонгуулийн хуульд холбогдох өөрчлөлтийг хийж, сонгуулийг цаг хугацаанд нь шударга, ил тод, олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлаар шахаж шаардаж ажиллана” гэв.   Санхүүгийн зохицуулах хорооны ажлын тайланг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулж ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь бүлгийн дэд дарга Н.Номтойбаярыг томилжээ.  Мөн Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг судлах ажлын хэсэг байгуулжээ. Бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Хаврын тариалалт эхэлж буй энэ үед тариаланчдад санхүүгийн дэмжлэг чухал. Тариаланчид банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгөнд тавьдаг шалгуурыг давахад хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг зохицуулах нэрийн дор тариалангийн газраа барьцаалж банкнаас зээл авах зохицуулалтыг Газрын тухай хуульд оруулах төслийг Засгийн газар оруулж ирсэн.  Газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалах эрх зүйн орчин нээлттэй. Гэтэл өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөд давуу эрх гэсэн зөрчилтэй ойлголтыг тусгасан байна. Давуу эрхийг юу гэж ойлгох вэ гэдгийг хууль эрх зүйн хүрээнд судалж үзэх ёстой. МАН-ын бүлэг тариаланчдаа дэмжиж байгаа. Засгийн газар, Монголбанк “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т 3.8 их наяд төгрөг зарцуулсан ч амжилттай хэрэгжээгүй. Хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийн эргэн төлөлт ямар байгаа, энэ мөнгөн эх үүсвэрээс тариаланчдад санхүүгийн дэмжлэг үзүүлж болох эсэх асуудлыг судлах зорилгоор ажлын хэсэг байгуулсан” гэв.  Үүний зэрэгцээ хоёр жилийн өмнө эрх баригчид гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газрыг 100 жилээр эзэмшүүлэх төсөл өргөн барьсан ч ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буцаан татсан, нэр бүхий гишүүд Халх голд чөлөөт бүс байгуулах тогтоолыг залруулах тогтоолын төсөл өргөн барьсан ч өнөө хүртэл шийдэгдэхгүй хүлээгдэж байгааг тэрээр энэ үеэр сануулав.

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Засгийн газар Эрүүл мэнд, спортын сайдыг томилолгүй хагас жил болж байна. МАН-ын бүлгээс ЭМС-ын сайдыг томилохыг удаа дараа шаардаж ирсэн. Өнгөрсөн гуравдугаар сард МАН-ын бүлгийн гишүүд ХӨСҮТ-д ажиллаж, тулгамдсан асуудлыг яаралтай шийдэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн.  Мөн АТГ-ын даргын томилгоог яаралтай шийдэх ёстой гэж МАН-ын бүлэг үзлээ. Сонгууль дөхсөн үед хууль хүчний байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой. Улс төрөөс ангид, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой гэдэг үндэслэлээр шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АН Цэцийн дүгнэлтээр нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна

АН  фракциудынхаа зөрчлийн улмаас  цэцийн дүгнэлтээр нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байгаа бололтой .Цэцийн гаргасан дүгнэлт нь  намын жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн. Цэцийн шийдвэрийг АН-ын нэр бүхий гишүүд эсэргүүцэж байгаа бөгөөд тэд энэ гэнэтийн шийдвэрээс болж тойрогтоо ажиллаагүй гишүүд хэцүү байдалд орж байна. Тойрог сонгоогүй хүмүүс гарч ирж чадахгүй болно хэмээн эсэргүүцэж эхэлжээ. Нөгөө талаар АН-ын даргын дур мэдсэн шийдвэр буюу МҮАН, ИЗНН, Эх орон намуудтай эвсэх тухай асуудал ч  нам дотор багагүй маргаан дэгдээгээд байгаа бололтой

АН-ын фракциудын гол төлөөлөгч “Алтангадас” фракцийн тэргүүн Н.Алтанхуяг өчигдөр УИХ дахь намын нөхдөө нэг нэгээр нь дуудаж уулзсан сурагтай. Цэцийн шийдвэрийн эсрэг саналтай гишүүд түүний өрөөгөөр өдөржин гүйсэн бөгөөд ямар шийдэлд хүрсэн эсэх нь өнөөдөр хуралдах бүлгийн хуралдааны дараа тодорхой болох учиртай. Н.Алтанхуяг гишүүний хувьд өнгөрсөн хугацаанд тойрог тойглож давхиагүй бөгөөд намын жагсаалтаа тэргүүлж орно гэх яриа гарч байсан.

Яг одоо АН-ын бүлэг хаалттай хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөл, ҮХЦ-ийн дүгнэлт зэрэг олон асуудлуудаар байр сууриа нэгтгэх мөн Сонгуулийн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтөөр нэгдсэн ойлголтод хүрэхээр төлөвлөөд байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа