Author Archives: admin

Шатахууны 51 хоногийн нөөцтэй байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 51 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 62, дизелийн түлш 52, ТС-1 37 хоногийн нөөцтэй байна.

Шатахууны нөөц хэвийн байгаагийн зэрэгцээ үнэ нь ч тодорхой хэмжээгээр буурсан. Энэ сарын эхээр “Монсуль” ХХК, “Петрожамп” ХХК, “Тэс петролиум” зэрэг компаниуд шатахууны үнээг 80-120 төгрөгөөр бууруулсан. Мөн саяхнаас “Петровис”, “Шунхлай”, “Сод монгол” компаниуд орон нутагт шатахууны жижиглэнгийн үнийг 10-250 төгрөгөөр буулгасан байна. Тус компаниуд баруун бүсэд 150-250, хангайн бүсэд 30-160, төвийн бүсэд 10-50 төгрөгөөр шатахууны үнээ буулгаад буй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилнө

Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Замын цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 00:00 цагаас ирэх тавдугаар сарын 1-ний 23:00 цагийн хооронд, Замын цагдаагийн баруун урд уулзварыг 29-ний 22:00 цагаас энэ сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаахаар болсон.

Тус хязгаарлалттай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт дөрвөн чиглэл буюу Ч:10 “Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдэд өөрчлөлт орж, дээрх чиглэлдийн автобусууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тун удахгүй “Рио”-г зорих жүдочдын нэрсийг зарлана

Рио-2016” олимпийн наадам яг 100 хоног үлдээд байна. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурлаж зарлаж, эл олимпод зодоглох жүдочдын нэрийг албан ёсоор зарлахаар болжээ. Хэвлэлийн хурал 16.00 цагаас Спортын төв ордны Б зааланд болох юм байна. Дашрамд дурдахад энэ удаагийн олимпийн наадамд хэн хэн улсаа төлөөлөн оролцох нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Яг одоо Монголын жүдо бөхийн Удирдах зөвлөл хуралдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монголын шигшээ эрэгтэй баг бүтэн багаараа, эмэгтэй 4 жүдоч олимпийн эрхээ ав. Олимпийн эрхийн оноо олгох гурван тэмцээн үлдсэн учир Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нарт боломж бий. Олон улсын жүдо бөхийн холбооноос улс бүрт нэмж нэг квот олгоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ” НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦОМ ДҮҮРГИЙН ХАЛАМЖИЙН ХЭЛТЭСТ ШИЛЖИН ОЧЛОО

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийн Прокурорын хамт олон Нийгмийн даатгалын хэлтэст хүлээлгэн өгсөн юм. Цомын аяны хугацаанд Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон ББХЧТТСорилоо өгч үнэлгээ дүгнэлтээ авав. Харин өнөөдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр цомыг Халамжийн хэлтэст хүлээлгэн өглөө.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ИЙН 10 ДУГААР ХОРООНД АХМАДЫН “ДУУН ЦЭНГҮҮН” БОЛЛОО

ХУД-ийн 10 дугаар хороо, хорооны Ахмадын зөвлөл, Иргэний нийтийн хурал хамтран “Дуун цэнгүүн”-ийг амжилттай зохион байгуулав. Дуун цэнгүүнээр бусаддаа үлгэр дуурайлал болсон манлай ахмад настанууддаа өргөмжлөл, ХУД-ийн 50 жилийн ойн медаль гардуулан хүндэтгэл үзүүллээ.

W1 W2 - Copy  W4 W5 W6 W8 W9 W10

                                             ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн 10 дугаар хороо гэр хорооллын дахин төлөвлөлт хэлэлцүүлэг зохион байгуулав

ХУД-ийн 10 дугаар хорооны 1,2,3 дугаар хэсэг буюу  0-14-р гудамжны  иргэдтэй  гэр хорооллын  дахин төлөвлөлтийн талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Уулзалтын үеэр ХУД-ийн ИТХ-н төлөөлөгч, Засаг дарга  А. Бумчумаа “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой  эрх зүйн акт”, “Иргэдийн бүлгийн зохион байгуулалт,  иргэдийн түр зөвлөл байгуулах” тухай болон гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг жишээ болгон танилцуулсан байна.

z1 z2 z3 z4 z5

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Халз барилдааны оноолт гарчээ

Шилдэг 12 бөхийн халз барилдаан ирэх бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болно.

Тодруулбал, Энэ цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн алдар цолтой 12 бөх хоёр багт хуваагдаж хоорондоо өрсөлдөх юм. Тодруулбал, нэгдүгээр багт улсын арлсан П.Бүрэнтөгс, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын харцага Ч.Содномдорж, Н.Батзаяа, улсын начин Т.Баасанхүү нар багтсан бол хоёрдугаар багт улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Э.Энхбат нар өрсөлдөхөөр болсон юм.

оноолт

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаадын 12 улсад 100 иргэн ял эдлэж байна

Энэ оны эхний гурван сарын байдлаар гадаадын 12 улсад манай улсын 100 иргэн хорих ял эдэлж байна.

Тухайлбал, БНХАУ-д 60, БНСУ-д 15, Казахстанд дөрөв Америк, Орост тус бүр гурван иргэн байна. Ял эдэлж байгаа хүн өөрөө хүсэлт гаргавал эх орондоо шилжүүлэн авчрах асуудлыг УЕПГ хариуцдаг юм байна. Он гарсаар хойш ялтан шилжүүлэх ажиллагаа хийгдээгүй байгаа бөгөөд Хятадад ял эдэлж байгаа гурван иргэнийг авчрах талаар холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлээд явуулсан байгаа гэнэ. Гадаадын долоон оронд 63 иргэн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа. Тэдгээрийн 45 буюу 71.4 хувь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байгаа ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Неймар “Барса”-д үлдэхээр шийджээ

Довтлогч Неймар ирэх улирлыг “Барселона” багтаа өнгөрүүлэхээр шийджээ. Эх сурвалжийн өгүүлж байгаагаар бразил тоглогч Каталонийн багийг орхино гэсэн цуу яриа гарсанд цэг тавихыг хүссэн бололтой.

Неймар өөрийн бие төлөөлөгчөөр ажилладаг ааваасаа өөр багуудаас ирэх саналуудад татгалзсан хариу өгөхийг хүсчээ. Довтлогч залуу, “Барселона” багтай шинээр байгуулах гэрээнийхээ нөхцлийг бараг зөвшилцөж дууссан гэнэ.Гэхдээ улирлыг дуустал энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргахгүй аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Японы настай фермерүүдийг роботууд орлоно

ТОКИО. /Sputnik/. Фермийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийн нас өндөр болж байгаа нь Япон улсын хүнсний аюулгүй байдалд тулгарч буй ноцтой гэхээр асуудал болж хувирчээ. Япончууд уг асуудлыг өндөр технологи ашиглан хялбархнаар шийдэх аргыг оллоо.

Энэ долоо хоногт Японы Ниигата мужид болсон “Их-7”-гийн Хөдөө аж ахуйн сайд нарын  уулзалтын үеэр гол хэлэлцсэн асуудлуудын нэг нь дэлхий даяар хүнсний хэрэглээ өсч буй энэ цаг үед хөгжингүй орнуудын ахимаг настай фермерүүд өөрсдийгөө залгамжлах хүн бэлтгэлгүйгээр тэтгэвэрт гарч байгаатай холбоотой байлаа.Үүнийг шийдэхийг тулд бусад орнууд өөр өөрсдийн гэсэн аргыг бодож олж байх зуур япончууд ч мөн адил нэгэн гарц олсон бололтой – энэ бол РОБОТ!

Ургац хураах үед жимс ногоог зөөх зориулалттай GPS системээр тоноглогдсон автомат трактораас эхлүүлээд фермерүүдэд өмсгөж болох бэхэлгээ гээд технологийн олон шийдлийг амьдралд нэвтрүүлэх гэж байгаа аж.

Эдгээр шинэ технологуудыг нэвтрүүлснээр япон залуусын газар тариалангийн салбарт ажиллах  хүсэл сонирхлыг нь татна гэж эрх баригчид найдаж байгаа бололтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт ДЭМБ-аас “Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног”-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ тэмдэглэлт өдрийг тарилгатай халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах, вакцинжуулалтанд хоцрохгүй хамрагдахын ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулдаг.

Энэ жил “Дархлаажуулалтаас хоцрогдохыг арилгая” уриан дор зохион байгуулагдаж байна. Энэхүү ажлын хүрээнд Монгол улсад зохион байгуулагдах “Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аян” –ыг улаанбурхан өвчин болон бусад тарилгатай халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээллийг олон нийтэд түгээх, вакцины ач холбогдлын талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийн хүрээнд Монгол Улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, ЭМСЯ, НЭМХ, ХӨСҮТ хамтран дархлаажуулалтын ач холбогдол болон дархлаажуулалтанд хамрагдаагүйгээс үүсэх эрүүл мэндийн эрсдэлийн талаар олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Манай улсад 2012 оноос хойш улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 2015 оны 3 дугаар сараас эхлэн дэгдэлт гарч одоог хүртэл буурахгүй байгаа учраас Засгийн газар, Эрүүл мэнд спортын яамнаас ирэх 5 дугаар сараас эхлэн орон даяар 18–30 насны залуучуудыг улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах шийдвэр гаргажээ. Нөхөн дархлаажуулалт өрх, дүүргийн эмнэлгүүдээр хийгдэнэ.

   ИЙМЭЭС 18–30 НАСНЫ ЗАЛУУЧУУД, ОЮУТНУУДЫГ НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТАНД                                             ИДЭВХИТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чуулганаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/:

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.ЛХАГВАА танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

2.Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

3.Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

4.Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

5.Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

6.Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ  танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

7.Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

8.Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна;

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.

9.Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдө өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

10.Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна;

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

11.“Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.

12.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

13.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”/Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/:

-Үндсэн чиглэлийн биелэтийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

14.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/:

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

15.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

16.Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

17.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЦОГ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мэдээллийн технологийн баг байгуулах тухай шийдвэрийг гаргалаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар,  тухайлбал, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам, Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журмыг тус тус баталж, мөн Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн баг байгуулах тухай шийдвэрийг гаргалаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийгмийн даатгалын байгууллага 2015 онд 1.0 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулжээ

Нийгмийн даатгалын байгууллага 2015 онд 41.6 мянган ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэж, 810.0 мянган даатгуулагчийг албан журмын даатгалд, 190.0 мянган даатгуулагчийг сайн дурын даатгалд, нийт 1.0 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулсан байна. Мөн 362.8 мянган тэтгэвэр авагч, 215.7 мянган тэтгэмж авагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох ажлыг нийслэл, орон нутагт шуурхай зохион байгуулж ажиллалаа. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авагчдын тоо 2015 онд давхардсан тоогоор 4.6 саяд хүрч, нийгмийн даатгалын байгууллагаас үйлчилгээ авсан нийт үйлчлүүлэгчийн тоо 5.2 саяд хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь 2012 оны дүнтэй харьцуулахад үйлчлүүлэгчийн тоо 600.0 мянган хүнээр өсч, ажлын ачаалал эрс нэмэгдсэн ч нийгмийн даатгалын байгууллага орон тоо, хүний нөөцөө нэмэлгүйгээр амжилттай зохион байгуулсан байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого өсч байгаатай уялдан 2012 онд 798.8 тэрбум төгрөг байсан бол 2015 оны эцэст 1.2 их наяд төгрөгт хүрч даруй 48 хувиар өсчээ. Мөн 2012 онд 30.5 мянган ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэгдсэн бол энэ тоо жил дараалан өсч, 2015 оны байдлаар 41.6 мянгад хүрч, 11.1 мянгаар өссөн байна.

2012-2016 онууд хэдийгээр эдийн засгийн хямралтай, ажил олгогчдын хувьд хүндрэлтэй байсан ч нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөөг 2012 онд 110.9, 2013 онд 104.8, 2014 онд 91.3, 2015 онд 97.1, 2016 оны эхний 2 сарын байдлаар 108.0 хувиар биелүүлж, даатгуулагчийн ирээдүйн нийгмийн баталгааг хангаж, тэтгэвэр авагчийн тэтгэврийн зардлыг цаг тухайд нь санхүүжүүлэх боломж бүрдүүлсэн байна.

2016 оныг нийгмийн даатгалын системийн хэмжээнд “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд гаргасан ололт амжилтаа баталгаажуулах, хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх замаар иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах, байгууллагын стратегийн бусад зорилтыг хэрэгжүүлэн ажиллах чиглэлд анхааран ажиллахыг уриалсан юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа