Author Archives: admin

Автомашинд байршуулах логог баталлаа

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 24 дүгээр хуралдаан боллоо.

Хуралдааны эхэнд Ази, Европын Парламентын түншлэлийн есдүгээр уулзалтын дүнгийн талаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг мэдээлэл хийлээ. 4 дүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан тус уулзалтад 32 орны 160 гаруй төлөөлөгч оролцсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын гишүүд хоёр талын 41 уулзалт хийж, энэ үеэрээ харилцаа, хамтын ажиллагааны 300 гаруй асуудлыг ярилцсан гэлээ.

Мэдээллийн дараа уулзалтаас анхаарах болон сайжруулах асуудлуудын талаар хэлэлцсэн юм. Цаашид ёслол, хамгаалалтын чиглэлийн зарим асуудлыг анхаарах шаардлагатай талаар ярилцаж, холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө.

АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэх нь зүйтэй гэж тогтож, дээд түвшний төлөөлөгчдийн цуваанд явах автомашинд байршуулах лого-г баталлаа. Мөн Монголын Телевизүүдийн холбооны хүсэлттэй танилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ ” хөтөлбөрийн хүрээнд хороодын АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДЭД тавилга, техник хэрэгсэл нийлүүлэх тендерийн нээлт боллоо

“Ахмадаа дээдэлье ” хөтөлбөрийн хүрээнд хороодын Ахмадын хөгжлийн төвүүдэд тавилга, техник хэрэгсэл нийлүүлэх” ХУД 2016/ДТ-16/4-2-20 дугаартай тендерийн нээлт 2016.04.26-ны өдрийн 09 цаг 30 минутад  Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албан дээр боллоо.

Оролцогчид дараах байдлаар үнийн санал ирүүлсэн байна. Үүнд:

Д/Д Тендерт оролцогчийн нэр Тендерийн зарлагдсан үнэ₮ Үнийн хөнгөлөлт Тендерийн хүчинтэй хугацаа
1 “Дархан өргөө констракшн”

ХХК

47 740 000 – 45 хоног
2 “Эм ти эйч эм си”

ХХК

42 900 000 – 45 хоног
3 “Монобилка”

ХХК

45 000 000 – 45 хоног
4 “Хонгорын чулуу”

ХХК

46 816 000 – 45 хоног

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна

Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 74 жил, нийгмийн даатгалын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 21 жилийн ойн хүрээнд нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн 4 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Зөвлөгөөнд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Мэндбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргал болон 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар, ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

Зөвлөгөөнөөр өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэж, 2016 оны зорилт төлөвлөгөөгөө хэлэлцсэний дээр нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтүүд, байгууллагын соёл, удирдлага, ёс зүй, менежментийн чиглэлээр илтгэл сонсгов.

Өнгөрсөн 2015 он нийгмийн даатгалын салбарт хууль эрх зүйн эрс шинэчлэлт хийсэн жил байсан юм. Нийгмийн даатгалын тогтолцоо тэр дундаа тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийсний дүнд олон эерэг, бодит үр дүн гарсан байна. Тодруулбал,
-“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого /2015-2030/”
– “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай” хууль
– “Хамтын тэтгэврийн тухай” хууль
-“Эрүүл мэндийн даатгалын тухай” хууль /шинэчилсэн найруулга/
-“Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”,
-“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”,
-“Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”,
-“Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” зэрэг иргэдийн амьдралд бодит тусгалаа олсон хуулийн өөрчлөлтүүд хийгдсэн юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээн боллоо

Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний Цагаан толгой-2016” тэмцээн өнөөдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр боллоо. Тэмцээн нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилготой юм. Тэмцээнд дүүргийн 27, 28, 29, 49, 53, 71, 72, 134, 121, 144, 230 дугаар цэцэрлэгийн нийт 11 баг оролцсон бөгөөд урьдчилан өгсөн удирдамжийн дагуу гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, багийн ахлагчийн тэмцээн, урлагийн тоглолтуудыг бэлтгэн 5 төрөлд өрсөлдөв.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АСЕМ-ын түнш зочид буудлуудад валют солих цэг байгуулна

АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийж, саяхан болж өндөрлөсөн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын зочлох үйлчилгээний үр дүнг хэлэлцэж, алдаа оноогоо дүгнэлээ.

Төлөөлөгчдийн байрласан “Шангри-ла”, “Туушин”, “Улаанбаатар”, “Блю Скай” зэрэг зочид буудал, хүлээн авалт болсон Төрийн ордны зоогийн газар, “Чингисийн хүрээ” жуулчны цогцолборт МХЕГ-аас эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт явуулсан байна.

Зочид төлөөлөгчдийн хоол хүнсний аюулгүй байдал, зочлох үйлчилгээний чанар ерөнхийдөө хангалттай сайн үнэлэгдсэн боловч тодорхой хэмжээний дутагдал илэрснийг холбогдох газруудад мэдээлж, дараагийн арга хэмжээнүүд зохиогдохоос өмнө эрүүл ахуй, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн сургалтыг зохион байгуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг шийдвэрлэлээ.

Мөн түнш зочид буудлуудад Монголбанкны албан ёсны зөвшөөрөлтэй гадаад валют солих цэг байгуулах талаар судлах, “АСЕМ вилла” цогцолборын ногоон байгууламжийн ажлыг 5 дугаар сарын 7-нд болох “Мод тарих үндэсний өдөр”-тэй уялдуулж эхлүүлэх зэргийг ажлын хэсэг дарга П.Цагаан даалгалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн эрчимт эмчилгээний тасгийн барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдлаа

Огноо: 2016 оны 04 дүгээр сарын 25

 

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн эрчимт эмчилгээний тасгийн барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД 2016/ДТ-16/2-5

            Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн эрчимт эмчилгээний тасгийн барилгын засварын ажил”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг www.meps.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

Тендерт оролцогч нь Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тендерийн урилгыг нээлт болохоос 1 өдрийн өмнө бичгээр авсан байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

    • Борлуулалтын хэмжээ:
      • Сүүлийн 2 жилд  /2014, 2015 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь  12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөс багагүй байна.
    • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
      • Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 он
    • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
      • Сүүлийн 2 жилийн /2014,  2015 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 10 000 000 /арван сая / төгрөгөөс багагүй үнийн дүнтэй засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
    • Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Тийм

Үүнд:

2.1.1: Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

 Тендерийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09.30  цаг–аас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 11-341873

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчид сургалтанд хамрагдав

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь “Гэр бүлийн боловсрол”-ын хүрээнд дүүргийн 71 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчдад “Хүүхэд хүмүүжүүлэх арга зүй” сэдвээр сургалт явууллаа.

sur1

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЦЕГ  бүтцийн өөрчлөлт хийлээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийн   хэлтсийн дарга  болоод  дэд дарга нарыг  шилжүүлэн өөрчилсөн байна.

Энэхүү өөрчлөлтөөр  ЭЦГ-ын  бүрэлдэхүүнд байсан Эрэн сурвалжлах хэлтсийг Мөрдөн байцаах газарт шилжүүлсөн бөгөөд  үүнийг дагалдаад  цагдаагийн 70 гаруй ажилтныг шилжүүлэн томилжээ.Тухайлбал,  МБГ-ын дэд дарга, хурандаа Э.Идэрцогтыг албан тушаалаас нь өөрчилж, ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч болгов. Түүний ажлыг  Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд  Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Даваажавт өгчээ.

Мөн цагдаагийн I хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Эрдэнэболдыг Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар томилсон бол оронд нь  СБД-ийн Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар томилогдсон байна. Д.Манлайбаатарын ажлыг МБГ-ын дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Х.Доржсүрэн хийх ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Японд арав хоногийн хугацаанд 797 удаа газар хөдөлжээ

Энэ сарын 14-ний өдөр Японы Кюсю арал дээрх Кумамото аймгийн нутагт болсон хүчтэй газар хөдлөлөөс хойш өнгөрсөн 10 хоногт нийтдээ 797 удаа их бага хэмжээгээр чичирхийлэл мэдрэгдсэн гэж тус улсын Үндэсний цаг уурын байгууллага мэдээлсэн байна.

14-ний газар хөдлөлийн улмаас 48 хүн амь алдаж, хоёр хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Мөн нүүлгэн шилжүүлэх байранд 12 хүн өвчний улмаас болон гамшгийн үеэр учирсан сэтгэлийн дарамтаас болон өөд болсон гэнэ. Хүнд шархадсан 270 хүн өнөө болтол хүнд байдалд байна.

Газар хөдлөлийн улмаас 1,7 мянган байшин барилга бүрэн эвдэрсэн бол дөрвөн мянган барилгад гэмтэл гарч эвдэрчээ.

Гамшгийн бүсэд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг байрлуулах 600 цэг байгуулсанд одоо 60 мянга орчим хүн байрлаж байна. Кумамото аймгийн 10 суурин газарт 21 мянга гаруй айл ундны усгүй хэвээр байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үндэсний аюулгүй байдалд гай тарьж мэдэх гахайн махны импорт …

Монголчууд бидний хүнсний хэрэглээний  зонхилох хэсгийг мах махан бүтээгдэхүүн эзлэдэг Мах махан бүтээгдэхүүн гэхээр уламжлалт  хонь үхрийн махнаас гадна гахай тахианы махны хэрэглээ улам бүр өссөөр байна.Гахай тахианы махны хэрэглээ өсөхийн хэрээр эрүүл аюулгүй бүтээгдэхүүний  тухай ярих шаардлага гарч байгаа юм .Нэгэн удамжлалт мал аж ахуйгаас илүүтэйгээр фермерийн аж ахуйг хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна .

Сүүлийн хэдэн жилд жилүүдэд фермерийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тухай  сайд даргагүй бүгд л бүгд ярьж  ганц нэгэн газар тууз хайчилсныг эс тооцвол нааштай үр дүн гарсангүй . Фермерийн аж ахуйг хөгжүүлэхийн тулд төрийн бодлого бодит дэмжлэгэ хэрэгтэй. Тухайлбал,  бүтээгдэхүүнээ борлуулах сүлжээ, дулаан байр барих, гахай, тахиа, үнээ нэмж авах хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Арав хорин гахай тахиа, үнээнээс олсон ашгаараа энэ бүхнийг хийнэ гэвэл үлгэр. Үйлдвэрлэгчдийн гол хүсч буй зүйл нь  үр дүнг нь тодорхой хугацааны дараа тооцох, эргэж төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл юм. Нэгэнт ийм тогтолцоо байхгүй байгаагаас импортын хэмжээ төдийлөн буурахгүй байгаа юм .

Нэгэн цагт тансаг хэрэглээний жагсаалтандп орж байсан өндөг, гахайн тахианы мах өнөөдөр жирийн хэрэглээ болчихоод бйана .Монголчуудын махны хэрэглээний  30 гаруй хувь нь гахайн мах махан бүтээгдэхүүн болсон гэсэн судалгаа байдаг.

Худалдааны төв, дэлгүүрийн лангуугаар худалдаалж байгаа гахайн махны савласан бүтээгдэхүүнүүдээс үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сонгодог. Манай үндэсний үйлдвэрлэгчид  ч шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлж сав баглаа боодлын хувьд ч дэлхийн жишигтхүрч чадсан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр импортоор орж ирэх гахай тахианы мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүнд 100 хувь хориг хяналт тавьж чадахгүй байгаа нь нууц биш.

2011 оны 3 сард Нью Иорк Таймс сонин http://www.nytimes.com/2011/03/19/world/asia/19briefs-ART-China.html?_r=2&ref=foodsafety болон Хятад гаралтай Америкийн иргэдийн байгуулсан Нью Иоркд байрлах NDTV телевизийн мэдээлснээр

Хятадын төв нутаг дахь Хэнан болон Нанжин мужууд дахь үндэсний хэмжээний томоохон фермүүд өөх багасгаж, булчин нэмэгдүүлж, өсөлт сайжруулдаг кленбутерол гэдэг хориотой бодис гахайндаа өгч байсан хэргийн талаар мэдээлж байсан.  Тахиаг 6 хөл 4 далавчтай болгож байсан юм чинь нэг сартай гахайн тооройг нас бие хүрсэн гахай шиг болгох нь ядах юмгүй .Дээрх хэрэгт нэр холбогдсон 16 төрийн албан хаагч ял сонссон байдаг.

Тус бодисыг хэрэглэсэн хүний дотор муухайрч, толгой өвдөх, гар хөл салгалан татаж, аажимдаа хорт хавдар үүсчболзошгүй аж. 2011 оны 6 сард Лос Анжелес Таймс сонинд (21) Хунань мужид болсон хуриманд уригдсан 500 хүний 286 кленбутеролтой гахайн мах хүртсэнээс хордлого авч эмнэлэгт хүргэгдэж байсан талаар мэдээлсэн байдаг.

Энэ мэтийн генийн өөрчлөлттэй гахайн мах болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн  өмнөд хөршөөс импортоор орж ирэхгүй гэх батлагаа бараг байхгүй. Замын-Үүдийг эс тооцвол орон нутгийн чанартай жижиг боомтуудад  хяналт шалгалт хийх лабортори ,тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу мэргэжилтнүүдийн ур чадвар хангалтгүй байдаг .

Нэгэнт ийм нөхцөл байдалд мэргэжилтнүүд  зөвхөн амтлах үнэрлэх  эрхтэндээ найдан хяналт шалгалтыг хийж байгаа гэхэд хилсдэхгүй

Дэлхий дахинд гахайн мах махан бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр ДЭМБ-с сэрэмжлүүлэг гаргаад байгаа билээ. ДЭМБ-с анхааруулж байгаагаар хамгийн өндөр эсрдэлтэй орны тоонд Хятад , өмнөд солонгос болон зүүн өмнөд азийн орнууд орж байгаа юм .

Эрсдэл өндөртэй орнуудад  гахайн мах бэлтгэх, нядалгаа нь ямар ч хяналтгүй, бохир заваан орчинд хийгдэж байгаа нь  гахайн томуу,  мялзан зэрэг өвчин  үүсгэх гол шалтгаан болдог гэж үздэг . Ийм үед   хамгийн эрсдэлтэй  орнуудаас гахайн махны импорт ил далд хэлбэрээр хийгдэж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх үйлдэл гэж болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд оюутанд зээл олгох журмыг энэхүү тогтоолын хавсралтаар баталж, хэрэгжилтийг 2016 оны тавдугаар сарын 2-ноос зохион байгуулахаар боллоо.

“Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай байна.

  1. Дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг 5 хувь болгон бууруулна.

Энэ тохиолдолд зээлдэгчид дараах шаардлага тавигдана

  1. Төлбөр төлсөн оюутны голч дүн 2,5-аас дээш байх

б. Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх

в. Төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх

г. Зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх

  1. Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана. Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3,5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдана.

Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь 5 хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртлэх хугацаанд эргэн төлөх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг ”WAPCOS LIMITED” компаний техникийн төлөөлөгч М.А.Хан-ыг хүлээн авч уулзлаа

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг ”WAPCOS LIMITED” компаний техникийн төлөөлөгч М.А.Хан-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Энэтхэг улсын хөрөнгө оруулалтыг Хан-Уул дүүрэгт татахаас гадна хийгдэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, төслийн судалгааг хамтран хийхээр болсон байна.

”WAPCOS LIMITED” компани нь Экзим банкны санхүүжилтээр Танзани, Гана, БНХАУ, Афганистан зэрэг 47 улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага юм.

123

123

123

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаан бурханы нууц үе ,урьдчилан сэргийлэлт

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НУУЦ ҮЕ НЬ хамгийн богино нь 7 хоног,урт нь 21 хоног хүртэл байж болно.Нууц хугацаа нь дунджаар 9-11 хоногтой. Энэ үед өвчний эхний шинж тэмдэг болохцочмог халууралт нь 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн дараах шинж тэмдэгүүд илэрдэг.

*Нүдний салт үрэвсэх

*Ханиалгах

*Хамраас нус гоожих

*Бие сулрах

*Цочромхой болох

 *Ууртай болох

*Уйлагнах

*Толгой өвдөх

*Хоолны дур буурах

* Нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ.

Өвчний нууц үе буюу өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илрэхээс өмнөх үед та юуг анхаарах вэ?

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

*Харьяа дүүрэг, хорооны өрхийн эмнэлэгт үзүүлж, эмчээс зөвлөлгөө авна.

*Эмчийн зааврын дагуу витамин А болон бусад амин дэмүүд, эмийг хэрэглэнэ.

 *Улаан бурханы эсрэг товлолын вакцинд хүүхдээ 9 сартай, 2 настайд нь 2 удаа хамрагдсан  эсэхийг  шалгана.

*Нэмэлт вакцинжуулалтад хамрагдах эсэхийг эмчээс асууна.

*Хүүхдээ маш сайн ажиглаж, сайтар асарч сувилна.

*Хүүхдийн биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл өрхийн эмч эсвэл ХӨСҮТ-д яаралтай хандана.

*Гэртээ чийгтэйцэвэрлэгээхийж, өрөөгөө байнгаагааржуулна.

*Хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх, аль болох гэртээ асрах хэрэгтэй.

*Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэн, биеийн дархлааг дэмжинэ.

 *Нууц үеийн хугацаанд бусдад халдвар тараахаас сэргийлэх

*Улаан бурханы талаар мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөлгөө, мэдээллийг уншиж, дагаж мөрдөх

*Нууц үеийн хугацаанд шинж тэмдэг илэрвэл  өвчтөнг эрт тусгаарлах

*Дээрх эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах

 Нэмэлт дархлаажуулалтанд хамрагдах

УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫ ТОВЛОЛ:

*9 сартайд 1 дэх тун,

 *2 настайд 2 дахь тун

ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ ИХЭССЭН ҮЕД НЭМЭЛТ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ХИЙНЭ. Засгийн газрын тогтоолоор нэмэлт вакцинжуулалтанд дараах хүмүүс хамрагдана. Үүнд:

*18-30 насны өсвөр үе, оюутан залуучууд

*Цэрэгт алба хааж байгаа цэрэг

*Эцэг, эхчүүд нэмэлт дархлаажуулалтанд хамрагдах ёстой.

ТОВЛОЛЫН БА ТОВЛОЛЫН БУС ДАРХЛААЖУУЛАЛТ

Халдварт өвчний эсрэг дархлаажуулалт гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах,өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог хэлнэ.

“Заавал хийх дархлаажуулалт”гэж дархлаажуулах насны бүх хүнийг хамарвал зохих дархлаажуулалтыг хэлэх бөгөөд товлолын дархлаажуулалт гэж нэрлэнэ. Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, сум өрхийн эмнэлэгүүдэдхийгдэнэ.Дархлаажуулалтын үндэсний товлол /тоолол/ нь таны хүүхэд ямар вакцин, хэзээ хийлгэх ёстойг таньд хэлж өгөх лавлах юм.

ЗААВАЛ ХИЙХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛ

товлол вакцин

Бэлтгэсэн: НЭМХ-ийн Хүн амын генетик, биотехнологи үйлдвэр судалгааны төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголын энхийг сахиулагчид олон мянган иргэний амь насыг аварлаа

БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар маань болзошгүй аюулаас ажиллагааны газар орноо аварсан бахархлын мэдээ ирлээ. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн дөрвөн иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан байна.

Тодруулбал, тус орон нутгийн иргэд үүрийн цагаар дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булан орхисон байжээ. Үүнийг нь сонор сэрэмжээрээ анзаарсан манай энхийг сахиулагчид очиж шалгаад олон тооны буу зэвсэг, сум, галт хэрэглэлийг илрүүлсэн байна. Хэрэв илрүүлээгүй байсан орон нутгийн иргэд рүү гал нээх, энхийг сахиулагчид руу буудах маш өндөр эрсдэл байх байлаа. Харин цэнхэр дуулгуутнуудын маань өндөр сонор сэрэмж орон нутагт учрах байсан эрдслийг зайлуулаад зогсохгүй “Монгол цэрэг” хэмээх брэнд нэрээ дахин дэлхий дахинаа нотлон харууллаа.

Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нарын гүйцэтгэсэн үүрэгт НҮБ-ын UNMISS ажиллагааны Хойд секторын командлал болон батальоны удирдлагууд баярласнаа илэрхийлж, урамшуулсан байна. Дашрамд дурдахад, Бентью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд одоогийн байдлаар 120 гаруй мянган иргэд амьдарч байгаа нь дэлхийн хамгийн олон тооны дүрвэгч иргэдтэй хуаран ажээ. Хэдхэн сарын өмнө Малакал хотод 30 гаруй мянган иргэдтэй дүрвэгсдийн хуаран дотор зэвсэгт халдлага болж, олон тооны иргэн амь насаа алдсан хэрэг гарсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа