Author Archives: admin

Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлж байна

Улс төрийн нам, эвслүүд  Улсын Их Хурлын болон  аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2016 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ сонгуулийн  хороодод  ирүүлж байна.Монгол Ардын намын дарга М.Энхболд тэргүүтэй тус намын төлөөлөл ийнхүү хүсэлтээ өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор уламжиллаа.

Хуульд зааснаар, сонгуульд оролцох хүсэлтдээ, сонгуульд оролцох тухай намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын шийдвэр, намын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагаар батлагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт, сонгуулийн зардлын дансны талаарх мэдээлэл, сүүлийн нэг жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан, намын сонгуулийн төв штабын нэр, түүний бүрэлдэхүүн, байрлах газрын хаяг, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл, төлөөллийн төв байгууллагаар батлагдсан, энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх талаарх журам, намыг төлөөлж сонгуулийн төв байгууллагатай харилцах гурван хүний эцэг/ эх/-ийн нэр, өөрийн нэр, хүн тус бүрийн харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаягийг хавсаргасан байна.

Сонгуулийн төв байгууллага сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

157 жил тасралтгүй ажилласан Биг-Бен цагийг зогсооно

Лондон хотын Биг-Бений цагийг түр зогсооно. Вестминстерийн ордны цамхагийн энэ алдарт цагийг сэргээн засварлах  ажлын өртөг нь 29 сая стерлингийн фунт байх гэнэ.

Телевизийн “Россия 24” сувгийн мэдээлснээр, бараг 157 жил тасралтгүй ажилласны дараа 2017 оны эхээр цагийн механизмыг зогсоох ажээ.Цагийг цаашид чбаараггүй ажиллуулахын тулд түүнийг шинэчлэн засварлах шаардлагатайюм гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байна.

Засварын ажил нэлээд хэдэн сар үргэлжилэх бөгөөд энэ хугацаанд цагны механизмыг засварлаж, харин цагны нүүрийг шинээр олон өнгөөр будах ажээ. Үүнээс гадна, Елизаветагийн цамхагт хурдан цахилгаан шат суурилуулах юм байна.Харин байшинд шинэ диодон гэрэл тавих ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Домогт “Битлз”-ийн хэн ч харж байгаагүй бичлэг олджээ.

Австралийн гэрэл зураг, аудио баримтын Үндэсний архивт энэ хальсыг Суэний гэр бүлийнхэн өгсөн байна. Алдартай дөрвөл “The Music of Lennon & McCartney” нэвтрүүлэгт оролцохын өмнөхөн энэ бичлэгийг хийсэн гэнэ. 1965 оны 11-р сарын 1 гэсэн он сартай энэ хальсан дээр “The Beatles” хамтлагийнхан хувцасны өрөөнд байгааг та бүхэн харж байна.

Бичлэгийн эзэн нь Австралийн бүжигчин, нүүр будагч Дон Суэйн гэдэг бүсгүй аж. “Би хувцасны өрөөнд байсан. Тэгээд бид оргилуун дарс ууж суулаа. Энэ үеэр Жон билүү Ринго камерыг авсан, яг хэн нь байсныг би санахгүй байна. Тэр “Чи камерыг буруу ашиглаад байна” гэж хэлэээд камерыг уруу харуулан сэгсэрч эхэлсэн. Бүгд л ийш тийшээ гүйлдээд л. Гэхдээ маш гайхалтай байсан, би Битлзийнхнийг хэлж байна” гэж Дон Суэн дурсч байжээ. Энэ бичлэгийг Дон Суэний охин гэрийн архиваа ухаж байгаад огт санамсаргүй илрүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Настай эмэгтэйг дээрэмдсэн хэрэг дахин гарлаа

Бусдын биед халдан дээрэмдэх хэргүүд буурахгүй байна.Тэр дундаа биеэ хамгаалах чадвар муутай охид бүсгүйчүүд, ахимаг насны эмэгтэчүүд гэмт этгээдүүдийн халдлагад өртсөөр байна. Тэгвэл өчигдөр орой дахин нэг  ийм хэрэг гарсан байна .

СХД-ийн 1-р хороо “Толгойтын 65-р гудамжинд манай ээж үл таних гурван залууд дээрэмдүүлсэн байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, СХД-ийн 1-р хороонд суух 51 настай эмэгтэй О-г тус дүүргийн 1 хороонд оршин суух 25 настай эрэгтэй С, СХД-ийн 22-р хороонд суух  27 настай эрэгтэй А нар бүлэглэн зодож, “ХААН”, “Голомт”, “Төрийн банк, Улаанбаатар хотын банкны виза карт, цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, 80.000 төгрөгтэй цүнхийг дээрмдснийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.

Дээрмийн хэрэг ихэвчлэн оройн цагаар үйлдэгдэж байгаа бөгөөд хохирогчид нь голдуу ганцаараа явж байсан эмэгтэй хүн  байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилсэн Фэйсбүүкчдийг баривчиллаа

Тайландын армийнхан Засгийн газар болон армийн үйл ажиллагааг олон нийтийн сүлжээгээр шүүмжилж, иргэдийн итгэл үнэмшилд нөлөөлсөн хэмээн фэйсбүүкчдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цэргүүд өчигдөр тусгай ажиллагаа явуулж 10 хүнийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Тэд “Нэг санал” гэх бүлэглэлийн гишүүд байсан гэнэ. Мөн тэдний фэйсбүүкийг хааж, захиалагч байгаа эсэхийг шалгаж байгаа хэмээн Армийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

“Bangkok Post” сонинд “Баригдсан фэйсбүүкчид Ерөнхий сайд асан Йинглак Чинаватын захиалгаар интернэтэд эрх баригчидтай холбоотой мэдээллийг байршуулдаг байсан хэмээн армийнхан таамаглаж байгаа” гэж бичжээ. Энэхүү мэдээллийг армийнхан батлаагүй байна.

Йинглак өнгөрсөн 2014 оны тавдугаар сард огцорсон бөгөөд удалгүй армийнхан Засгийн эрхийг авсан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хорт хавдрын үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Ирэх сарын 12-нд болох “Сувилагч нарын өдөр”-ийг угтан Хавдар судлалын үндэсний төвөөс хавдрын үнэгүй үзлэг, оношилгоог иргэдэд үзүүлэхээр боллоо. Тодруулбал, ХСҮТ-ийн эмч нар өнөөдөр буюу 2016.04.28-нд Дүнжингарав худалдааны төв дээр 13:00 цагаас эхлэн үнэгүй үзлэгийг хийх аж.

Хавдар өвчин ихэнх тохиолдолд маш алгуурхан эхэлдэг бөгөөд өвчтөнд өөрт нь ямар нэг шинж тэмдэг мэдэгдэхгүй, далд явцтай байж газар авах хандлагатай байдаг байна. Нэгэнт өвчин хожуу оношлогдвол одоогийн анагаах ухааны хөгжлийн түвшинд төгс эмчлэх боломж байхгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс дэлхийн аль ч улс оронд хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд иргэдээ хамрахыг уриалдаг билээ.

Хавдрын шинжилгээ нь хавдрыг эрт үед нь оношлоход голлох үүрэгтэй байдаг. Шинжилгээгээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ерөнхий байдал болон хөх, өндгөвч, бүдүүн ба шулуун гэдэс, ходоод, нойр булчирхай, элэгний хавдруудыг оношлохоос гадна цэвэршилт, өндгөвчний олон уйланхайт  хам шинж, сарын тэмдгийн өөрчлөлт, өвдөлт бүхий сарын тэмдгийг тодорхойлж болдог аж. Хавдрыг эрт үед нь оношилж тохирох эмчилгээг хийснээр эмчилгээний үр дүнг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр генералуудын өдөр тохиож байна

Жил бүрийн дөрөвдүгээр сард цэргийн дээд генерал цол олгож эхэлсэн өдрийг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Анх 1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.

Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, есөн офицерт хошууч генерал цол олгож байжээ. Монгол Улсын генералуудын түүхэн цадигаас сонирхолтой баримтуудыг дурдвал, тэдний дунд улсын маршал 3, армийн генерал 2, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 109, бригадын генерал цолтон 32 төрсөн байдаг. Хамгийн өндөр настан нь чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл 97 настай бол хамгийн залуу нь Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал, 42 настай Л.Онцгойбаяр ажээ. Дашрамд дурдахад, маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байв. Генералуудаас Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайд зэрэг төрийн дээд албан тушаал хашсан 14 хүн байдаг. 1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон генерал бол Т.Алтангэрэл гуай юм. Завхан аймгаас хамгийн олон генерал буюу 18 алтан мөрдөстөн төрсөн байдаг бол Говь-Алтайчууд генералынхаа тоогоор хоёрдугаарт ордог байна. Генералын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон нь хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий юм.

Генерал цол бий болсны 72 жилийн ой, генералуудад хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар хариуцан зохион байгуулж байна. Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11.00 цагаас Чингисийн талбайд эхэлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн ХГБХТ-өөс Залуучуудын дунд сургалт зохион байгууллаа

Хан-Уул Дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дэргэд Залуучууд хөгжлийн төвөөс JCI Прогресс салбар байгууллага, НҮБ-ийн Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “1000 идэвхтэй залуу иргэн” төслийн хүрээнд 2016 оны 4 дүгээр сарын 26-нд Залуучуудын хөгжлийн төвд сургалт явууллаа.

Уг сургалтын нээлтэнд JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны ерөнхийлөгч Б.Батзаяа, 2015 оны ерөнхийлөгч З.Номундарь, 2016 оны дэд ерөнхийлөгч Д.Батбаяр, Ц.Тэнгис нар оролцсон юм.

Сургалтаар “Бизнес модел бүтээх нь” сэдвээр Монгол Ай Ди групп-ийн захирал М.Халиунбат, “Та бизнес эрхлэгч мөн үү? гэсэн хувь хүний хөгжил, бизнесийн удирдлагын сэдвээр JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Эрх зүйн зөвлөх Ү.Амарбат нар илтгэл тавилаа.

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэг “Генерал” цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Монгол улсад цэргийн дээд “Генерал” цолтон бий болсоны 72 жилийн ойн тохиож байна. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт албан ёсны бүртгэлтэй амьдран суудаг 15 генерал байдаг бөгөөд тус өдрийг тохиолдуулан жил бүр Хан-Уул дүүргийн удирдлагууд генералуудаа хүлээн авч уулздаг уламжлалтай. Өнөөдөр буюу 4.27-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл нар дүүргийнхээ генералуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ардчилсан хувьсгалын дараа төрсөн 91 залуу МАН-д элслээ

Нийслэлийн намын байгууллага байгуулагдсаны 91 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг Тусгаар тогтнолын ордонд тэмдэглэж, Нийслэлийн МАН-ын хороо иргэддээ ажлаа тайлагналаа. Энэ үеэр МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”-гоор Нийслэлийн МАН-ын хороог шагнав. Ардчилсан хувьсгалын гэрч болж төрсөн 91 залуу Монголын Ардын намын гишүүнээр элслээ. Өвөө эмээ, аав ээжийнхээ итгэж, зүтгэж, сонгож ирсэн намд залгамж болон батлах өвөртөлж байгаа залуучуудад УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар баяр хүргэж, амжилт хүслээ.

Ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, “Нийслэлийн МАН үүсч байгуулагдсаны 91 жилийн ойн өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Улаанбаатар хотын хөгжил, их бүтээн байгуулалт нь Нийслэлийн МАН-ын өсөлт, хөгжилтэй салшгүй холбоотой. Өнөөдөр дэлхийн хотуудын зуун зууныг дамжин өртөөлсөн хөгжлийн загвар, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын туршлагыг бүтээлчээр ашиглан, саятан хотынхоо хөгжлийг тасралтгүй үргэлжлүүлэх, бэрхшээл хүндрэлийг хамтын хүчээр, цогц байдлаар гэтлэн давах, улмаар оршин суугчид маань аз жаргалтай аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага бий боллоо. Нийслэлийн МАН их хотыг сүндэрлүүлэх ариун үйлсийг удирдан чиглүүлсэн намын хувьд шинэ зууны Улаанбаатар хотыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэнэ” гэв.

НМАН 01

Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй. Улаанбаатар хот 1778 онд дөрвөн уулын дунд хүн чулууны хотгорт бууриа засч байсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хэрхэн яаж өөрчлөгдсөн, хэдий хугацаанд хэр зэрэг бүтээх байгуулалт хийсэн, хэн тэр үед удирдаж байсан, хэн иргэдээ эрүүл болгож байсан, хэн иргэдээ бичиг үсэгтэй болгож байсан, хэн Ази-Европын хосолмол хөгжилтэй орчин үеийн хотыг бий болгож байсан гэдгийг ярих юм бол нийслэлийн МАН-ын хороо гэдэгтэй хэн бүхэн санал нэгдэнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Улаанбаатар хот өнөөдрийн төрх 1920 оны эхэн үеэс 1940, 1960, 1980 оны бүтээн байгуулалтын үеийн бүтээн байгуулалттай холбоотой. Тэгж Азийн цагаан дагина гэж нэрлэгдэх нэг сая гаруй хүн амтай дэлхийн томоохон хотуудын нэг болсон. Энд Улаанбаатар хотыг бүтээн байгуулсан, гардан зохион байгуулсан хүндтэй ахмадууд ирсэн байна. Намын анхан шатны байгууллагуудад ажиллаж байгаа ахмадууддаа 91 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Нийслэлийн намын байгууллага үүсэн байгууллагдсанаасаа хойш Улаанбаатар хотын төр, засгийн байгууллагуудыг удирдаж ирсэн. 2012 онд бид энэ эрх, үүргээ алдаж сөрөг хүчний байр сууринд дөрвөн жил ажиллалаа. Дөрвөн жилийн хугацаанд нийслэлд бүтээн байгуулсан ажлууд байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ хугацаанд эрх баригчдын олгосон газар дээр орон сууц ашиглалтад орж, айл орсон нэг ч тохиолдол байхгүй. Эрх баригчид гэр хорооллыг дахин төлөвлөж, амины орон сууцтай болгоно гэж хэт их амласан. Хийсэн зүйл огт байхгүй. 2000 оны эхэн үед Дэлхийн банкны 0.75 хувийн хүүтэй зээл авч, Улаанбаатар хотын бүх гэр хорооллын ус түгээх байрыг цэвэр усны шугамд холбож, гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох ажлыг бид эхлүүлсэн. Зүй нь тэр ус түгээх байрнаас иргэдийн хашаа руу цэвэр усны шугам, айлын хашаанаас бохирын шугам татах ажлыг хийх ёстой байсан. Гэвч амласнаас хийсэн зүйл алга аа, тэд. Мөнхбаяр дарга Дамбадаржаад гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг жинхэнэ утгаар нь жишээлж, эхлүүлсэн” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Маргааш майдар эргэнэ

Маргааш 10.00 цагт Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэнэ. Гандантэгчэнлин хийдэд Хаврын адаг сарын шинэдийн өлзий ерөөл бүрдсэн сайн өдөр Майдар эргэдэг уламжлалтай.

Энэхүү арга хэмжээ нь хүрээ хийдүүд алтан Майдар бурхныг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг.

Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад, түмэн олноо адис хүртээж явдаг. Гандантэгчэнлин хийдийн шар хэрмийн гол, баруун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн Түй мандал өргөн ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч, Манзуширын үд хийж, их ерөөл хуран, өлзий хутаг оршоож, их мандал өргөдөг ёслол юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Францад Вангагын хойд дүр тодорчээ

12 настай франц охин дэлхийн ирээдүйг зөгнөн хэлэх болжээ. Зөнч охиныг Каэдэ Убер гэдэг.  Францын Монпелье хотод амьдардаг алжир гэр бүлээс гаралтай энэ охиныг Болгарын зөнч Вангагийн хойд дүр гэдэгт эргэлзэхгүй байна.

Учир нь, охинд Болгарын зөнчтэй адил зүйл олон бий гэнэ. Хачирхалтай нь харааны ямар ч согоггүй байсан охины хараа сүүлийн жилүүдэд эрс муудаж байгаа бөгөөд гаргадаг зан авир нь Вангатай тун адилхан ажээ. Гэхдээ охины хараа муудахын хирээр ирээдүйг зөгнөн хэлэх увидас нь улам нэмэгдсэн байна. Болгарын зөнч Ванга буюу Вангелия Дмитрова 12 нас хүртлээ бусдаас ялгарах зүйлгүй жирийн охин байсан ч хүчтэй хар салхитай таарсныхаа дараа хараагүй болж өөрөөсөө бусдыг анагааж, эдгээдэг, ирээдүйг зөгнөн хэлдэг ер бусын чадвартай болсон гэдэг.Хар салхины үеэр алга болсон түүнийг хэд хоногийн дараа олоход нүдгүй болж, ухархайд нь шороо битүү шигсэн байжээ. Хожим Ванга ер бусын хүч түүнд ирээдүйг зөгнөж, хүмүүсийг анагаах чадварыг өгсөн хэмээн дурссан байдаг. Хачирхалтай нь, Ванга өөрийнхөө хувь тавиланг зөгнөж чадаагүй юм.

Ванга, Каэдэ нарын хувь тавилан, хараа, үйл хөдлөл нь олон зүйлээр адилхан байсан нь зарим судлаачийн анхаарлыг татаж, эрдэмтэд энэ ер бусын тохиолдлыг судлахаар хэдэн хэдэн төсөл эхлүүлсэн бол Оросын НТВ телевиз охины тухай бүрэн хэмжээний баримтат кино хүртэл хийсэн байна.

Болгарын зөнч хойд дүр нь түүнийг нас барснаас хойш олон жилийн дараа Францаас тодорно гэж зөгнөсөн юм. Харин одоо хүмүүс Вангагийн зөгнөл биеллээ олсон гэж итгэж байна. Охины хараа улам муудаж байгааг эмч нар тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд түүнийг энэ байдлаар удахгүй бүрмөсөн хараагүй болно гэжээ.

ванга 01

2011 онд Каэдэг долоон настай байхад түүний ер бусын чадвар ил болсон юм. Эрдэмтэд охины паранормал чадварыг сорихын тулд Орос руу авч явж, охины хэлсэн шиг үнэхээр зүүдэндээ Вангатай ярилцсан эсэхийг шинжлэх ухааны туршилтаар сорих хэрэгтэй гэж үзсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаан нүдэн гариг дээрээс хуванцар савны үлдэгдэл олджээ

Ж.П.Скиппер хэмээх одон орон судалдаг залуугийн www.marsanomalyresearch.com  цахим хуудаст нэгэн сонирхолтой мэдээлэл гарчээ. Хүн төрөлхтөний хоёр дахь гэрээ гэж үзэн маш анхааралтай судалж байгаа Улаан нүдэн гараг дээрээс хуванцар уут олдсоныг батлах гэрэл зургийг уг сайтад нийтэлсэн байна. Тэрбээр өмнө нь Ангараг гараг дээрээс харь гарагийн хүний яс олдлоо гэх мэт сонирхолтой, хүн итгэхийн аргагүй мэдээллийг оруулж байсан юм.

Та бүхний харж буй энэ хоёр зурагт Ангарагт судалгааны ажил явуулж буй Марс роботын камерт өртсөн улаан хөрсөнд булагдсан хуучин хуванцар сав харагдаж байна. Зургийг НАСА-гийн мэдээллийн сангаас авсан гэх бөгөөд судлаачид харсан зүйлдээ итгэж ядан дахин томруулж авсан нь хоёр дахь зурагт тодорхой харагдана.

улаан нүдэн гараг

Ангараг гарагийнхан үнэхээр хуванцар сав хэрэглэж байсан уу эсвэл аль нэг улсын нууц төсөл хэрэгжих үеэр хаягдсан эд үү гэдэг нь асуулт олон сая хүний дунд хариултгүй үлдээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Риог зорих жүдочид тодорлоо

“Рио-2016” олимпийн наадам эхлэхэд яг 100 хоног үлдээд байна. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбооноос өнөөдөр олимпод зодоглох бөхчүүдээ зарлалаа. Багийн ахлагчаар Н Түвшинбаярыг томилжээ.

Эмэгтэй тамирчид

48 кг- М.Уранцэцэг

52 кг А.Цолмон

57кг Д.Сумъяа

63 кг Ц.Мөнхзаяа

70 кг Ц.Наранжаргал

-78 кг П.Лхамдэгд

+78-нд О.Жазмаа. Гэхдээ тэрбээр нэмэх 100 оноо авбал олимпийн эрхээ авна.

Эрэгтэй тамирчид

60 кг Ц.Цогтбаатар

66кг Д.Төмөрхүлэг

79 кг Г.Одбаяр

81 кг О.Ууганбаяр

90 кг Л.Отгонбаатар

-100 Н.Түвшинбаяр аварга

+100-нд Б. Тэмүүлэн байгаа ч тэрбээр хоёр тэмцээнд орж олимпийн эрхээ авах болзолтой ажээ. Ийнхүү эмэгтэйчүүдээс нэмэх 78-д, эрэгтэйчүүдээс нэмэх 100-д барилдах жүдочид барилдаж эрхээ авах бол бусад нь бүгд тодорхой болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа