Author Archives: admin

Хан-Уул дүүргийн “Явуулын нэг цэгийн үйлчилгээ” 1-3 дугаар хорооны иргэдэд үйлчиллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 1-16 дугаар хороодод “Төрийн үйлчилгээг иргэдэд явуулын нэг цэгээс хүргэх” ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 11-17-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд тус үйл ажиллагаа дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны иргэдэд 75 дугаар сургууль дээр байрлан үйлчиллээ.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо

Хан-Уул дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг  2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж айл өрх болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар  ачиж тээвэрлэх ажлыг зохион байгууллаа. Цэвэрлэгээнээр 34 рейс буюу 56,05 тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэсэн байна. Дүүргийн хэмжээнд 204530м2 талбайг хамруулан цэвэрлэн, нийт 1238 ААНБ-с 7966 хүн хог цэвэрлэгээний ажилд хамрагдан ажиллаж 680м/урт замын хайс, 45ш хогийн сав, 35ш сандал, 75ш тэмдэг тэмдэглэгээг угааж цэвэрлэлээ. Мөн Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид Энхтайвны гүүрнээс Яармагын гүүр хүртэлх авто замын дагуух хог шороог цэвэрлэж ажилласан юм. Энэ удаагийн цэвэрлэгээнд дүүргийн хэлтэс албадууд, ААН-үүд идэвх санаачлагатай оролцлоо. Үүнд: Өмч газрын харилцааны алба, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс , Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Захиргаа хуулийн хэлтэс, Цэргийн штаб, Нийтлэг үйлчилгээний алба, Улсын бүртгэл статистикийн хэлтэс , Дотоод аудитын алба, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Цэцээ гүн 60 дугаар сургууль, Онцгой байдлын хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Биеийн тамир спортын хороо, Соёлын ордон, Санхүү төрийн сангийн хэлтэс, Боловсролын хэлтэс

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ , Номин, МАК-ХХК, АПУ-ХХК, Дөлгөөн дэлгэрэх ХХК, Техас ХХК, Ариун хөгжил трейд ХХК тус тус

Хан-Уул дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Toyota Motor” угсрах үйлдвэрлэлээ түр хугацаагаар зогсоолоо

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” корпораци  Кюшү аралд болсон хүчтэй цуврал газар хөдлөлтийн дараа эд анги нийлүүлэлт саатсаны улмаас бараг бүх угсрах үйлдвэрээ түр зогсоож байна. Энэ тухай тус компани ням гарагийн орой мэдэгджээ.

“Дөрөвдүгээр сарын 14-нд Кюшү аралд хүчтэй газар хөдөлсний дараа эд ангиуд дутагдах болсон тул энэ сарын 18-23-ны хооронд автомашин угсрах үйлдвэрүүдийн үйл ажилллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа” гэж мэдээлэлд дурдсан байна. Угсрах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээх тухай шийдвэрийг дөрөвдүгээр сарын 20-нд гаргах аж.

Тус компанийн Мотомати, Такаока болон Цуцуми үйлдвэр, Аити мужийн Тойота хотын үйлдвэр, мөн Аити мужийн Аити хотын Тахара үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооно. “Nikkei” сонинд мэдээлснээр, эдгээр үйлдвэрийг түр зогсоосноор тус компанийн үйлдвэрлэх автомашины тоо 50 мянгаар буурах юм.

Байгалийн гамшгийн улмаас Кюшү арал дахь үйлдвэрүүдийн ихэнх зогссоны нэг нь “Toyota”-гийн гол нийлүүлэгч болох “Aisin Seiki” компани юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ц.Намуунцэцэг, О.Бурмаа, Д.Хүдэрбулга нар олимпийн эрхийн төлөө барилдана

Энэ долоо хоногийн баасан гарагаас эхлэн  /22-24/-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The first “Last-Chance” тэмцээнд дэлхийн таван тивийн 81 орны баг оролцох мэдүүлгээ ирүүлсэн байна.

Тэмцээнд оролцохоор ирсэн гадаадын бөхчүүд Спортын төв ордон, “Чингис” зочид буудлын Бялдаржуулалтын танхим, “Говь ресорт” амралтын бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тухайлбал Спортын төв ордонд АНУ, БНСУ, Гондурас, Колумб, Молдав, Норвег, Украин, “Говь ресорт” амралтанд Казахстан, Латви, Финланд, Франц, Швед зэрэг нийтдээ хорь орчим орны ная гаруй бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Бөхчүүд өдөр бүр 10.00-12.00, 15.00-17.00 цагуудад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Мөн өнөөдөр 26 орны бөхчүүд ирнэ. ДБНХ-ны төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 21-ний өдөр манай нийслэлд бууна. Манай улсаас энэ тэмцээнд эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Намуунцэцэг, 75 кгд О.Бурмаа, эрэгтэйчүүдийн 97 кг-д Д.Хүдэрбулга нар барилдах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тусгаар тогтнол эв нэгдлийн намын хурал болж байна

УИХ-ын гишүүн Г.Уянга “Шударга ёс” бүлгээсээ болон МҮАН-аас  өөрийн хүсэлтээр  гарсан. Тэгвэл тэрбээр өнгөрсөн долоо хоногтТусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар сонгогджээ. Сонгогдсоныхоо дараа намынхаа ээлжит бус хурлыг, мөрийн хөтөлбөрөө ярилцаж байгаа гэнэ.  Тус намд “Шударга ёс” бүлгээсээ хамтдаа гарсан Л.Цог болон бие даагчид элсэнэ гэсэн мэдээлэл ч байна. Тус намын хурал Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрт болж байгаа юм.  ТТЭНН анх 2015 оны 4 сарын 18-ны өдөр байгуулагдсан улс төрийн 23 дахь нам бөгөөд өнөөдөр нэг жилийн ой нь болж байна. Улсын Дээд шүүхэд 2015 оны  тавдугаар сарын 29-нд албан ёсоор бүртгүүлж , намын даргаар Ц.Баянбилэг гэгч ажиллаж байсан юм.

Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын хөшигны  арын хүн гэсэн дам яриа ч сонсогдож байгаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Японы эрдэмтэд “арьс ургуулжээ”

Японы “RIKEN” хүрээлэнгийн биологичид үүдэл эсээс бүрэн хэмжээний арьсны эд эс ургуулж, түүнийгээ хулганы биед амжилттай шилжүүлэн суулгасан тухай “Science Advances” сэтгүүлд гарсан нийтлэлд дурджээ. “Ийм эд эсний дээж нь үсний уутанцар, эсвэл гадаад шүүрлийн булчирхай зэрэг шаардлагатай бүрдэл хэсгүүдийг агуулдаггүй байсан нь өнөөг хүртэл хиймэл арьс бүтээхэд гол саад тотгор болж байсан. Ийм чухал бүрдэл хэсэггүйгээр арьс нь биеийн дулааныг зохицуулах зэрэг бусад үүргийг гүйцэтгэж чаддаггүй. Бидний ургуулсан арьс нь уг бүрдэл хэсгүүдийг агуулсан бөгөөд түүгээр барахгүй амьтан дээр туршихын оронд лабораторын туршилтад ашиглах боломжтой” гэж Японы Кобе хотын “RIKEN” хүрээлэнгийн эрдэмтэн Такаши Цужи ярьж байна.Бүрэн хэмжээний хиймэл арьс бүтээснээр хүндээр түлэгдсэн болон арьсны хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүсийг аврахын тулд арьс шилжүүлэн суулгах боломжийг  нээхээс гадна амьтан дээр хийдэг лабораторийн туршилтаас татгалзаж болно гэдгийг эрдэмтэд онцолж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улс Иранаас нефть импортолно

БНХАУ-аар дамжуулан Монголд нефть нийлүүлэх тухай хэлэлцээрийг дахин сэргээсэн тухай Ираны үндэсний нефтийн компанийн албаны хүн мэдэгджээ. Ираны үндэсний нефтийн компанийн Гадаад харилцаа эрхэлсэн гүйцэтгэх захирал Сейед Мохсен Гамсари түүхий нефть экспортлох талаарх Иран болон Монголын хэлэлцээний явцын талаар дурдахдаа “Монгол нь Ираны нефтийн экспортийн шинэ зах зээл болж байна” гэж мэдэгдсэн байна. Монголын Гадаад хэргийн сайд Иранд айлчлах үеэрээ, тус улсаас түүхий нефть худалдан авах санал дэвшүүлсэн бөгөөд үүнд ямар нэгэн саад тотгор байхгүй гэж Иран үздэг. Монгол нь далайд гарцгүй Зүүн Азийн улс бөгөөд нефтийг далайгаар тээвэрлэх боломжгүй улс болохыг Гамсари дурдаад Ираны нефтийг БНХАУ-аар дамжуулан Монгол руу экспортлох боломжтой гэж үзэж байна. БНХАУ-аар дамжуулан нефтийг экспортлох асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн тулд Монголын талтай хэлэлцээ хийж байгаа гэдгийг тэрбээр мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Намууд сонгуульд оролцох тоглоомын дүрмээ өнөөдөр батлаж чадах уу …

2016 оны УИХ-ын сонгууль болоход ердөө л хоёр сар гаруйн хугацаа үлдээд байна . Энэ долоо хононгт Монголын улс төрийн голлох тоглогчид болон МАН,АН хоёр тус тусын бага хурал ҮЗХ-оогоо хуралдуулж сонгуулийн мөрийн хөтөлбөр болон сонгуульд ямар тактикаар хэрхэн оролцох тухайгаа хэлэцэн эцсийн байдлаар асуудлаа хайрцаглахаар шийдээд байна.

Өнөөдөр хуралдах МАН-ын бага хурлаар 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө эцэслэх батлахаас гадна угшил нэгт МАХН-тай   эвсэл болон сонгуульд оролцох асуудлыг эцэлэн шийднэ.  Өнгөрөгч долоо хоногт хаалттай хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр МАХН-тай эвсэж сонгуульд оролцох улмаар 80*20 гэсэн хувиар ялалтаа хувааж авах тохиролцоо хийсэн бололтой. Хэрэв дээрхи тохиролцоо үнэн бол өнөөдрийн хуралдаан тохиролцоогоо зөвхөн баталгаажуулах процесс л болох нь .

Харин АН-ын хувьд ҮЗХ-ны хурал их эвлэрэлийг эрэлхийлж  дотоод зөрчлийн галаа унтраах зорилготой  ч үндсэн зорилгодоо хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. АН-ын хувьд 10 гаруй хоногийн өмнө “Их тэнгэр”-т төрийн хамгаалалтан дор олон түмний  нүд чихнээс холхон хуралдсан өргөтгөсөн хуралдаанаа их эвлэрэлийн, дотоод зөрчлийн галаа унтрааж чадсан үр дүнтэй хуралдаан болсон гэж бүлгийн дарга дэд дарга нар нь хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан.

Гэсэн хэдий ч бүлгийн өргөтгөсөн хурал  тийм ч үр дүнтэй хурал болж чадаагүй ёс төдий хуралдаан болсон гэдэг нь сүүлийн үед болсон үйл явдлуудаас харагдаж байгаа юм. Н.Алтанхуягын мэдэгдэл , Х. Баттулгын эзэмшлийн оффисст хийсэн нэгжлэг гэх зэрэг нь АН дотооддоо асуудлаа шийдэж чадаагүйг харуулж байгаа юм. Ямар сайндаа л өргөтгөсөн хуралдаанаар гарсан шийдвэр нь сонгууль дөхөж байгаа энэ үед намын эв нэгдлээ сахих янз бүрийн асуудлаар хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийхгүй байхыг намын экс даргадаа үүрэг болгосон гэх мэдээлэл ч байгаа. Тэгэхээр өнөөдөр хуралдах АН-ын ҮЗХ-ны хурал дотоод асуудлаа шийдэж эв нэгдлээ харуулж чадах эсэх нь асуултын тэмдэг болоод байгаа юм . АН-ын фракциудын төлөөлөлүүд ч намын экс даргадаа хандаж намын эвлэрлийг хангаж дотоод зохион байгуулалтанд анхаарлаа хандуулахыг хүссэн сурагтай . Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаас ямар шийд  гарахаас АН-ын сонгуулийн өнгө тодорхой болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНУ-ын ерөнхийлөгч нарын гэр бүлийн татварын тайланг нийтэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишель Обама нар өнгөрсөн онд 436.065 долларын орлого олсон байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлийн татварын тайланг Цагаан ордны хэвлэлийн алба баасан гарагт нийтэлсэн байна. Тэд татварт 81.472 доллар төлж, 2015 онд олсон орлогынхоо 14.7 орчим хувийг буюу 64.066 долларыг буяны янз бүрийн байгууллагуудад хандивласан байна. Хамгийн их хэмжээний хандивыг “Fisher House” санд өгчээ. Америкийн цэргийн албан хаагчид болон тэдний гэр бүлд эмнэлгийн мэргэжлийн тусламж үзүүлдэг энэ санд 9.066 доллар хандивласан байна. Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден, түүний гэргий Жилл нар 2015 онд 392.233 долларын орлого олжээ. Тэд холбооны орлогын татварын санд 91.546 доллар тушаасан бол буяны байгууллагуудад 6.600 гаруй доллар хандивласан байна. АНУ-д дөрөвдүгээр сарын 15-наас өмнө татварын тайлангаа танилцуулах ёстой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэвиан Жорж: Коби яг л сэтгэцийн өвчтэй  юм шиг байдаг байсан

Домогт Коби Брайанттай хамтран тоглож явсан Девиан Жорж түүний талаар ийн ярьжээ. Коби хичнээн их хөдөлмөрлөж, өөрийгөө төгсжүүлэхийн тулд хөлсөө их урсгасныг хүмүүс мэддэг байх. Гэхдээ түүний энэ хөдөлмөрийг хүмүүс бүрэн үнэлж бол мэдэхгүй болов уу. Түүнийг сэтгэцийн өвчтэй юм шиг улайран зүтгэж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд дэндүү их хүч гаргасныг жирийн хүмүүс бол мэдэхгүй ээ. Тэр яг л сэтгэцийн өвчтэй хүн шиг байдаг байсан. Хожигдсон тоглолтын дараагаар ордон дахь бүх гэрэл унтарч дуустал тэр огт тайвширдаггүй байлаа. Үнэхээр шүү. Өглөөнийн зургаан цагт намайг зааланд ирэхэд Брайант аль хэдийнэ бэлтгэлээ хийчихсэн, хамаг хөлс нь гоожчигсон заалнаас гарах гэж байдаг байж билээ” хэмээн Д.Жорж ярьсан байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Кумамото мужид галт уул оргилж эхэлсэн нь газар хөдлөлттэй холбоогүй гэв

Японы Кумамото мужид галт уул оргилж эхэлсэн ч тус улсын Цаг уурын удирдах газраас мэдээлснээр галт уулын идэвхжил сүүлийн хоёр өдөр болсон газар хөдлөлттэй холбоогүй гэжээ. Кумамото мужид оршдог Асо галт уул 100 метрийн өндөрт үнс нурам цацсан боловч галт уул оргилсны улмаас бүс нутагт агаарын харилцаанд саатал гарсан эсэх тухай мэдээлээгүй байна.Баасан гарагт болсон цуврал газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдаж, 800 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай Кумамото мужийн Цагдаагийн газар өмнө нь мэдээлсэн.Тус мужийн гурван сууринд хөрсний гулгалт болж 11 хүн нурангинд даруулсан байна. Аврагчид энэ хүмүүсийг аврахын тулд чадах бүхнээ хийж байна гэж Галт түймэртэй тэмцэх газар мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мэргэн буучид олимпийн нийслэлд дэлхийн цомын төлөө өрсөлдөж байна

Бразилын Рио Де Жанейро хотод буудлагын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ. Олимп болох бууудлагын тирэнд болж буй энэхүү тэмцээнд 88 орны 661 тамирчид цэц мэргээ сорьж байгаа бөгөөд манай улсаас МУХБ, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул,ОУХМ Г.Нандинзаяа нар МУГД Л. Ундралбат, ОУХМ Ж.Ганхуяг нарын удирдлаганд оролцож байна. 16-ны едер явагдсан хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Г.Нандинзаяа 414.3 оноогоор 30-р байрт орлоо. Тэмцээн УБ-ын цагаар 21 цагаас эхэлж байна гэж Монголын буудлагын холбооноос мэдээлэв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оросын Засгийн газрын албан тушаалтнуудын 2015 оны орлогыг танилцууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд 8.891 сая рублийн орлого олсон нь тус улсын зарим сайд нарын орлогоос бага тоо аж. Оросын өндөр албан тушаалтнуудын 2015 оны тайлангаас үзвэл, В.Путины хувийн эзэмшилд 15 акр эдлэн газар, 77 метр квадрат талбай бүхий орон сууц болон гарааш  байдаг байна. Оросын төрийн тэргүүн мөн ГАЗ М-21, ГАЗ М-21-Р, “Нива” загварын автомашин, “Скиф” машины чиргүүл болон 153 метр квадрат талбайтай орон сууц, гарааш эзэмшдэг аж. Кремлийн албан тушаалтнуудаас хамгийн өндөр орлогыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын нэгдүгээр орлогч Вячеслав Володин олсон нь 87 сая рублиэс давжээ. ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээллээр, тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев 2015 онд 8.8 сая орчим рублийн орлого олсон байна. Оросын сайд нарын танхимын хамгийн баян хүнээр 2015 онд 455 сая гаруй рублийн орлого олсон Нээлттэй Засгийн газрын хэрэг эрхлэх яамны сайд Михаил Абызов тодорчээ. Засгийн газрын хамгийн баян албан тушаалтнуудын жагсаалтын хоёрдугаарт шадар сайд Юрий Трутнев 153.8 сая рублийн орлогоороо орсон бол гуравдугаарт Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров 144.7 сая орчим рублийн орлогоор оржээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олимпийн хөл бөмбөгийн хэсгүүдийн сугалаа гарлаа

Бразилийн Рио-де-Жанейро хотноо энэ зун болох олимпийн наадмын хөлбөмбөгийн хэсгүүдийн сугалаа гарлаа. Олимпийн шигшээ багт 23-аас дээш насны гурван хөлбөмбөгчийг л багтаа багтаахыг зөвшөөрдгийг та мэдэх биз ээ. Хөлбөмбөгийн тэмцээн наймдугаар сарын 4-нд эхэлж, 20-нд шувтаргын тоглолт явагдана.

A хэсэг: Бразил, ӨАБНУ, Ирак, Дани.

B хэсэг: Швед, Колумб, Нигери, Япон.

C хэсэг: Фижи, Өмнөд Солонгос, Мексик, Герман.

D хэсэг: Гондурас, Алжир, Португал, Аргентин.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа