Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 22-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй эхэлнэ.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
МАН-ын бага хурал болно
МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 11-нд хаалттай хуралдаж намын бага хурлыг өнөөдөр хийхээр товлосон. Өнөөдрийн хуралдаанаар Ирэх 2016 оны сонгуульд МАХН-тай эвсэх эсэх асуудал болон сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн эцэслэх аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр МАХН-тай эвсэж сонгуульд оролцох улмаар 80*20 гэсэн хувиар ялалтаа байгуулж авах тохиролцоо хийсэн бололтой. Мөн өнөөдрийн хуралдаанаар зарчмын гурван асуудлыг хэлэлцэн МАН-ын гишүүд дэмжвэл МАХН-тай эвсэх бүрэн боломжтой болох гэнэ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
АН-ын ҮЗХ хуралдана
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнөөдөр болно. Тус хурал өнгөрсөн бямба гарагт хуралдахаар төлөвлөөд байсан ч тодорхойгүй шалтгаанаар өнөөдөр болж хойшлогдсон юм.
Өнөөдрийн хурлаар ҮЗХ-ны хурлаар намын мөрийн хөтөлбөр болоод намын эв нэгдлийн асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн өнөөдрийн хуралдаан хэрхэн болохоос шалтгаалж улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байна.
Одоогоор ҮЗХ-ны хурал хэдэн цагт болох нь хараахан тодорхой болоогүй байна. Энэ талаар бид эргэн мэдээлнэ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Таны хүүхэд хэдэн сард төрсөн бэ ?
Хонь
Хонины ордны хүүхдүүд анхаарал халамж их шаарддаг онцлогтой. Энэ ордны хүүхдүүд хөдөлгөөнтэй сэргэлэн хэдий ч хэрэг төвөгт орчих гээд байдаг. Тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, тэсвэр тэвчээр тааруухан хүүхдүүд. Сэтгэхүйн хөгжил сайн. Бие даах чадвартай байдаг. Хурдан хөдөлгөөнтэй тул спортоор хичээллэвэл амжилт олох магадлалтай. Тэд бусдыгаа удирдах дуртай. Аливаа зүйлд сонирхол нь амархан буурдаг. Чадахгүй зүйлээ дорхноо сольж өөр зүйлд анхаардаг.Тэдний авъяасыг нээн илрүүлж хөгжүүлбэл амжилтанд хүрнэ. Итгэл найдвар хүлээх,тэсвэр тэвчээртэй байхад сургах хэрэгтэй. Магтаалд дуртай тул түүнийг нь ашиглаж хөгжүүлбэл зохино. Дэг журамтай, зорилгодоо тууштай, саад бэрхшээлийг даван туулдаг хүн болох нь гарцаагүй. Энэ ордны хүүхдийн асар их эрчмийг ашигтай зүйл рүү чиглүүл. Үүнээс гадна мөнгөнд хямгатай хандажсургахадилүүдэхгүй.
Үхэр
Үхрийн ордны хүүхдүүд зөөлөн зан ааштай, эелдэг харьцаатай байдаг. Баяр баясалд дуртай. Онцлог нь их удаан хөдөлгөөнтэй. Бие бялдрын хувьд эрүүл чийрэг. Сонирхсон зүйлээ заавал өөрөө шийддэг. Ажилсаг, хөдөлмөрч, авъяастай. Аливаа зүйлийг өөрөө л хийх гэж зүтгэдэг, зорьсондоо хүрдэг. Хүсэл эрмэлзлийг нь зөв залвал сайн хүн болон хүмүүжнэ. Шудрага зантай. Сонголт сайтай. Аливааг учирлан хэлж ойлгуулж байх хэрэгтэй. Тэд шахалт шаардлагыг хүлээн авах дургүй. Энэ ордны хүүхдүүд сурлага сайтай байдаг. Гэрсэг, ээж аав, ах дүүсдээ элэгсэг дотно ханддаг.
Ихэр
Ихрийн ордныхон маш их авъяаслаг хүүхдүүд байдаг. Гэм нь жаахан зориг зүрх муутай, аймхай талдаа байх нь элбэг. Хүмүүжлийн гол зорилгоо зоригтой, шийдмэг болгоход чиглүүлээрэй. Тэдэнд үргэлж найрсаг дотно хандах хэрэгтэй. Уур уцаартай хандлагад дургүй. Тэд илэн далангүй зан харьцаатай. Хууран мэхлэх зэрэг шударга бус зүйлд таагүй ханддаг. Амархан цочимтгой. Бага зэрэг хөөрүү зантай. Гадаад хэлний авъяастай. Өөрт таалагдаагүй зүйлийг хэзээ ч хийдэггүй.Аливаа шахалт шаардлагыг хүлээн авах дургүй.
Анхаарлыг нь төвлөрүүлэн зорилгодоо заавал хүрдэг болгож хүмүүжүүлээрэй. Аливааг хийлгэхдээ заавал дуусгаж байж дараагын зүйлээ хийхэд сурга. Хүүхэдтэйгээ том хүнтэй харьцаж байгаа мэт буурьтай харьцаж, итгэл хүлээлгэж байх хэрэгтэй. Биеийг нь чийрэгжүүлэхэданхаар.
Мэлхий
Мэлхийн ордны хүүхдүүд оюун ухаан сайтай байдаг. Дэг журмыг илүүтэй эрхэмлэдэг. Аливаад мэдрэмжтэй. Таалагдаагүй зүйлээ эмзэг хүлээн авдаг. Шилжилтийн насанд нь анхаарах хэрэгтэй. Тэд зүй бус шаардлага , шахалт дарамтыг эсэргүүцдэг. Тэдний санаа бодлыг ямагт хүндэтгэх хэрэгтэй. Өөрийг нь хайрлаж энхрийлдэг хүнд сайнаар ханддаг. Дотно хүндээ дуулгавартай байж, найрсаг байдлаар харьцдаг. Тэднийг хайрлан энхрийлж, зөвхөн сайн талуудыг нь олж дэмжиж чадвал сайн хүн болон хүмүүжнэ. Энэ ордны хүүхдүүд хамгийн хайртай дотно хүнээ маш их хүндэлдэг.
Мэлхийн ордны хүүхдийг бүү айлга, битгий шийтгэ. Түүний хажууд битгий уурла. Танд итгэж хэлсэн нууцыг чандлан хадгал. Хоолны тодорхой дэглэм бариулж сургах хэрэгтэй.Хүүхдээ хайрлаж, урам хайрла. Тодорхой даалгавар өгч, үүрэг хариуцлагыг нь ухамсарлуул. Байнга бэлэг өгвөл сэтгэл нь сэргэнэ.
Арслан
Арслангийн ордны хүүхдүүд маш царайлаг байдаг. Тэд хүнтэй харьцахдаа захиран тушаах дуртай. Бас өөрсдийгөө магтуулахыг хүсдэг. Хүссэн болгоныг нь биелүүлээд байвал дураараа авирлагч болно гэж мэд. Тэднийг хүмүүжүүлэхдээ ямар нэг зорилго тавих хэрэгтэй. Тэд олуулаа байх дуртай. Хэрэв үеийн хүүхдүүдтэйгээ таарч тохирохгүй байвал сэтгэлээр амархан унадаг. Сурлага сайтай. Загнаж зандрахыг огтхон ч хүлээж авахгүй. Үүний оронд магтах нь илүү үр дүнтэй. Тэд бусдаас дутуу байхыг хүсдэггүй тул тэр талыг дэмжиж хөгжүүлбэл зохино. Эмзэг мэдрэмтгий арьстай.
Амжилт гаргасан үед нь магтаж урамшуулж бай. Энэ ордны хүүхдийг хатуу гараар хүмүүжүүлснээс илүүтэй итгэл үнэмшилд нь тулгуурлан хүмүүжүүлэх нь үр дүнтэй.
Охин
Охины ордны хүүхдүүд бүрэг ноомой талдаа байдаг. Гэхдээ сурч боловсрох дуртай, хичээл номондоо шамдангуй, сурлагадаа сайн. Тэд амгалан тайван учраас ямарваа нэгэн хэрэг зөрчил гаргадаггүй. Тийм ч нээлттэй бус. Бодож санаж яваа зүйлээ ойр дотныхондоо ч ярьдаггүй. Иймд тэдний итгэлийг нь хүлээх хэрэгтэй. Бас илэн далангүй болгох хэрэгтэй. Өөрт нь итгэл үнэмшил бий болгох нь чухал. Сэтгэх чадвар сайтай. Уншиж, бичих чадвар нь эрт илэрдэг. Анагаах ухааныг түлхүү сонирхдог. Спортоор хичээлүүлвэл зохино. Түүнийг аливааг эрүүл саруулаар сэтгэх чадварыг нь хөгжүүл. Өдрийн дэглэм бариулж, олны хөлийн газраас хол байлга. Үүрэг даалгавар өгөхдөө юу хийх ёстойг нь сайтар тайлбарлаж өг. Хүндэлдэг хүмүүсээр нь үлгэрлэн хүмүүжүүлбэл илүү үр дүнтэй. Охины ордонд төрсөн хүүхдийг болж өгвөл зэмлэхгүй, шийтгэхгүй байсан нь дээр.
Жинлүүр
Жинлүүрийн ордны хүүхдүүд гоо сайхны мэдрэмж сайтай байдаг. Тэд ганцаардалд дургүй хирнээ намуун тогтуун, тохь тухтай орчинд илүү дуртай. Эцэг эхийн хоорондох маргаан зөрчлийг хүндээр тусган авч дотроо сэм сэмхэн шаналдаг. Огцом ааш зантай. Ааш авир нь түргэн хувирч өөрчлөгддөг. Хэрэв баяр хөөртэй байвал тайван амгалан байдаг. Тэд аливаа зүйлийг хүлээж авахдаа сайн ч амархан мохож шантардаг. Эхэлсэн зүйлээ гүйцээж эцсийг нь үзэлгүй орхих гээд байдаг. Биеийн тамираар төдийлөн амжилт олохгүй. Угаасаа ч бие бялдрын хувьд спортлог биш. Харин урлаг, уран сайханд илүү дуртай. Үүнд гоо сайхны мэдрэмж нь маш ихээр нөлөөлдөг. Сэтгэлзүйн болоод бие махбодын дарамт шахалт үзүүлж болохгүй. Хурц өнгийн эдлэл, дуу чимээнээс холхон байлгахгүй бол сэтгэхүйд нь муугаар нөлөөлнө. Түүнд анхаарал халамж тавьж, байнга ярилцаж бай. Эхэлсэн ажлаа дуусгах тэсвэр тэвчээртэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Сонголт хийх чадвартай, шийдвэр гаргах зоримог зантай болго.
Хилэнц
Хилэнцийн ордны хүүхдүүдийг хүмүүжүүлэх арга нь их өвөрмөц байх шаардлагатай. Загнаж зандрах маягаар тэднийг хүмүүжүүлнэ гэж бодож байгаа бол том алдаа болно. Хөгжилтэй байх дуртай. Бүгдийг ялан дийлж байж л санаа нь амардаг. Тэд тэмцэлдэх чадварын хувьд бусад ордны хүүхдүүдээс илүү. Харин өөрийгөө хянах чадвар муутай. Хүүхэдтэй үерхэхдээ нарийн сонголт хийж өндөр шаардлага тавьдаг. Тэдэнд дутагдлыг нь учирлан хэлж ойлгуулбал илүү тусгаж авдаг. Учир нь тэд дутагдлаа хэлүүлэх дургүй. Илэн далангүй сайнаар хандвал хайр хүндэтгэлийг даах чадвартай.
Хайр, энэрэл дутвал хүүхэд тань хатуу, цэвдэг сэтгэлтэй хүн болж төлөвшинө. Идэх дургүй хоолыг нь идүүлэх гэж бүү зүтгэ. Хичээл номдоо сайн биш бол шинжлэх ухаан сонирхохгүй. Харин өөрөө л санасандаа хүрэх болно. Мөн бусдад тэвчээртэй хандуулж сургах хэрэгтэй.
Нум
Нумын ордны хүүхдүүд их нийтэч зан төлөвтэй. Нийгмийн идэвх сайтай. Маш хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхдүүд байдаг. Наp, ус, агаар салхинд байнга байлгавал эрүүл чийрэг өсөх магадлал улам нэмэгдэнэ. Ойр дотныхондоо үнэнч. Дутагдалтай тал нь их яриа байж магадгүй. Алиа хошин зантай. Хоосон мөрөөдөлд автдаггүй. Хичээл сурлагандаа сайн. Зүтгэл дутагддаг тал бий. Бусадтай нөхөрсөг, алдаагаа хүлээж авдаг. Сайн чанар нь шударга бус явдлыг үл тэвчдэг. Тэсвэр тэвчээртэй болгоход анхаарал тавих нь чухал.
Нумын ордонд төрсөн хүүхэд хэтэрхий хөдөлгөөнтэй. Тэдний хэрэгт дурламтгай занд нь тэвчээртэй хандаж сур. Түүнтэй байнга нөхөрсөг харилцаж бай. Аль болох багаас нь цэвэрч нямбай, дэгтэй болгож хүмүүжүүл. Хүүхэдтэйгээ эрүүл агаарт зугаалах нь тустай. Сонирхлыг нь ном зохиол руу чиглүүлэх нь үр дүнтэй.
Матар
Матрын ордны хүүхдүүд бие даах чадвар сайтай байдаг. Бусдаар зааж зааварлуулах тун дургүй. Гэхдээ түүнийгээ ил гаргадаггүй бөгөөд зөвхөн дотуураа шаналж, далд аргаар эсэргүүцдэг. Бусдаас эмээж сүрдэх хандлага буй тул гадны хүний дэргэд бүрэг ноомой харагддаг. Харин ойр дотныхондоо бол зааж зааварлах дуртай. Тэд аливаад эмх цэгцтэй, юмыг дэс дараалалтай авч үздэг зантай. Чин сэтгэлээсээ инээж баясах нь төдий л бага. Иймд инээд баяр хөөр өөрт нь хэрэгтэй гэдгийг ойлгуул. Сурлагадаа сайн. Ажилсаг, дэг журамтай.. Тэд яаруу, давчуу, тулгасан шаардлаганд дургүй.
Матрын ордонд төрсөн хүүхдэд үүрэг хариуцлага хүлээлгэ. Тэд өөрт нь том хүн шиг хандахад таатай хүлээн авдаг. Таны хүүхэд хэтэрхий даруухан тул багаас нь хөгжилтэй байлга. Таны хүүхдийн хүмүүжил үеийнхнээсээ хоцроод байх шиг санагдвал битгий бухимд. Найз нөхдийнх нь амжилт бүтээлийг хажууд нь ярьж, магтахаас зайлсхий. Энэ нь хүүхдээ өөртөө итгэлгүй болохоос сэргийлнэ.
Хумх
Хумхийн ордны хүүхдүүд эрч хүчтэй, ухаантай. Зааж сургасан зүйлийг хүлээн авах чадвар бусад ордны хүүхдүүдээс илүү. Тогтворгүй зан ааштай. Магтаж сайшаахад дуртай. Шийтгэл хүлээх дургүй. Аливаа дарамт шахалтаас болж сэтгэлээр унахдаа хурдан байдаг. Тэдэнтэй зөөлөн арга барилаар харьцах нь чухал. Үе тэнгийн хүмүүс шиг харьцвал илүүтэй хүлээн авдаг. Зорьсондоо хүрэх эрмэлзлэл сайтай. Тэсвэр тэвчээр гаргаж чаддаг. Хумхийн ордны хүүхдүүд урлагт авъяастай байдаг. Өөр чиглэлийг сонговол эрдэмтэн, эсвэл сэтгүүлч болох чадвар бий. Багадаа аймтгай байдаг ч том болоод нийтэч, бусдыгаа манлайлагч болон хүмүүждэг.
Хумхын ордонд төрсөн хүүхдээ хэрүүл маргаан, зодоон цохион, муу хүмүүсээс хол байлга. Түүнд ганцаараа байх боломж, орчинг бүрдүүлж өгөөрэй. Энэ бүхэн нь түүний бусдаас өөр, онцгой байхыг хүсэх эрмэлзлэлтэй холбоотой юм.
Загас
Загасны ордны хүүхдүүд сэтгэн бодох чадвар сайтайгаас гадна ой тогтоолтоор бусад ордны хүүхдүүдээс илүү. Урлагт авъяастай. Өөрийн гэсэн бодолтой болж төлөвшдөг. Магтаж сайшаавал илүү дуртай. Хөгжилтэй сэргэлэн, мөрөөдөх дуртай. Тэднийг загнаж хүмүүжүүлнэ гэвэл алдаа болно. Тэдний хийж бүтээснийг үнэлж магтвал үгэнд оромтгой байдаг. Сэтгэлээр унамтгай. Мөнгө төгрөгөнд үрлэгэн талдаа. Сурлага сайн. Өөртөө итгэх итгэлээр дутмаг.
Уг ордонд төрсөн хүүхдэд уйтгартай дуу хөгжим сонсгох, аймшгийн кино үзүүлэхээс татгалзах хэрэгтэй.Хүүхдийнхээ авъяасыг урлагийн талбарт хөгжих боломжоор ханга.Үүнээс гадна мөнгөтэй зөв харьцаж сургахад анхаараарай.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо иргэдийн бүлэгтэй хамтран цэвэрлэгээ хийлээ
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны ажилтан, албан хаагчид 120, 19, комбинатынхан фэйсбүүк группынхны санаачлагаар дунд гол орчмын хог хаягдлыг хамтран цэвэрлэлээ. Хан-Уул дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны 100 гаруй иргэд өөрсдийн сонирхолоороо нэгдэж нийгмийн хариуцлагаа ухамсарлаж тус цэвэрлэгээнд оролцож байгаагаараа онцлог юм.





Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНЫ ХҮҮХДҮҮД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ЦОГЦОЛБОРТОЙ БОЛЛОО
Хан-Уул дүүрэгт 2015 онд 5 цэцэрлэг, 1 бага сургууль шинээр ашиглалтад орж, 1500 гаруй хүүхэд багачууд өнгөрсөн онд шинэ цэцэрлэг, сургуульд хамрагдсан байдаг. Тэгвэл энэ онд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн хэсэгт 135 дугаар бага сургууль, 219 дүгээр цэцэрлэг өнгөрсөн 3 дугаар сараас хүүхэд багачуудаа хүлээн авч эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.
Нээлтэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, ЭМТ-ийн дарга Т.Пүрэвчулуун болон бусад албаны хүмүүс, багш, эцэг эхчүүд оролцлоо.
Тус бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга, гадна шугам сүлжээний ажлыг “Цогчин констракшн” ХХК 2.9 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан байна.
135 дугаар бага сургууль нь 6 бүлэгтэй 115 сурагчидтай, 24 багш, ажилчид ажиллаж байгаа бол 219 дүгээр цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 26 багш, ажилтантай 5 бүлэг 112 хүүхэд сурч хүмүүжиж байна.
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт сургалтын таатай орчинг бүрдүүлэх зорилгоор гал тогооны тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэл, тоглоом зэргийг бүрдүүлэхэд БСШУЯ-аас 40.6 сая төгрөг, Хан-Уул дүүргийн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөөс 37.2 сая төгрөг, хамтран ажилладаг байгууллага, эцэг эхчүүдийн дэмжлэг, төсөл хөтөлбөрөөс 16.6 сая төгрөгний хөрөнгө оруулалт тус тус хийгдсэн байна.
Дүүргийн 10 дугаар хорооны Морингийн хэсэгт өмнө нь гэр цэцэрлэг ажиллаж 30 хүүхэд хүлээн авч байсан бөгөөд бага ангийн хүүхдүүд 4 орчим км явж Буянт-Ухаа цогцолбор сургуульд суралцдаг юм. Харин одоо хүүхдүүд гэрийнхээ ойр сургуульд хамрагдах боломжтой боллоо.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг: 2016 он гарснаас хойш анхны бага, сургууль цэцэрлэгийн цогцолбор нээлтээ хийж байна. 10 дугаар хорооны хүүхдүүд өмнө нь Нисэх рүү 3-4 км газар явж сургууль, цэцэрлэгтээ очдог байсан. Өнөөдөр гэрийнхээ хажууд сургууль, цэцэрлэгийн цогцолбортой болж байна. Морингийн даваанд байгаа цэцэрлэгийн насны болон 1-5 дугаар ангийн бүх хүүхдүүд энэ цэцэрлэгтээ хамрагдаж байгаа. Удахгүй Өлзийт хороололд дахин нэг сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орно.
Ер нь бага сургуулийг ахлах сургуулиас салгах бодлогыг Нийслэлээс барьж байгаа. Нэг сургуульд бага ангиас ахлах анги хүртэл байхаар бие засах газраас эхлээд асуудал гардаг. Мөн бие биедээ сөрөг нөлөө үзүүлэх талтай.







Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Зуны олимпоос өмнө Бразилд халдлага гарч магадгүй байна гэв
Зуны олимпын наадам энэ оны наймдугаар сарын 5-21-нд Рио Де Жанейро хотод болно. Тэгвэл олимпоос өмнө Бразилд террорист халдлага гарах магадлал нэмэгдсээр байна гэж тус улсын Терроризмтой тэмцэх газрын дарга Луис Альберто Салаберри мэдэгджээ. “Лалын улс” бүлэглэлийн халдлага үйлдэх дараагийн бай нь Бразил байх болно гэж тус бүлэглэлийн нэгэн гишүүн твиттер хуудсандаа жиргэсэн байсныг тэрбээр анхааруулсан байна. Учир нь “Лалын улс” бүлэглэлийн хэт давруу үзлийг хүлээж авах бразил иргэдийн тоо нэмэгдсээр байгаа учраас сүүлийн саруудад Бразилд террорист халдлага үйлдэх магадлал өссөөр байна хэмээн тэрбээр санууллаа. Удахгүй болох олимпын наадмын үеэр ажиллах гадаад орнуудын тагнуулын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх шийдвэрийг Бразил гаргасан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Лалын улс” дүрвэгсдийн хуаран руу халдаж хүний амь хөнөөжээ
“Лалын улс” бүлэглэлийн гишүүд Сирийн хойд нутаг дахь дүрвэгсдийн хуаран руу халдаж, хоёр хүний амийг хөнөөжээ. Уг хуаран Турктэй залгаа хилтэй ойр оршдог байна. “Лалын улс”-ынхан 10 мянга гаруй дүрвэгсэд орогнож буй гурван хуаран руу халдаж, нэг хүүхэд, нэг эмэгтэйн амийг хөнөөсөн нь олон хүнийг хуарангаас дүрвэхэд хүргэсэн гэж Туркийн мэдээллийн агентлаг уламжилжээ. Тус агентлаг нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй боловч террористууд зарим хүмүүсийг барьцаалсан бололтой. Турк улс одоогоор 2.7 сая дүрвэгч хүлээн аваад байгаа бөгөөд цаашид дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоосон тул сиричүүд улс орноосоо гарах аргагүйд хүрчээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Египет-Санкт-Петербургийн чиглэлийн А321 онгоцны ослын хэргийг шилжүүлжээ
Синайн хойгт осолдсон Оросын зорчигч тээврийн онгоцны ослыг мөрдөн шалгах ажлыг Египетийн эрх баригчид тус улсын Төрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал эрхэлсэн прокурорын газарт шилжүүлэн өгчээ. Уг ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлыг өнөөг хүртэл явуулж байсан Египетийн Ерөнхий прокурорын газар Оросын онгоц гэмт үйлдлийн улмаас осолдсон гэх сэжүүр гарсантай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Шарм-эш-Шейх-Санкт-Петербургийн чиглэлд нислэг үйлдэж байсан Оросын агаарын тээврийн “Когалымавиа” компанийн A321 нисэх онгоц өнгөрсөн оны 10 дугаар сарын 31-нд хөөрснөөсөө хагас цаг орчмын дараа Хойд Синай мужийн засаг захиргааны төвөөс урагш 100 км зайтай газарт осолдсон юм. Уг онгоцоор зорчиж явсан 217 хүн болон багийн 7 гишүүн бүгд амиа алдсан билээ. Уг онгоц гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн тусламжтайгаар үйлдсэн халдлагын улмаас осолдсон болохыг ОХУ-ын Аюулгүй байдлын албаны тэргүүн Александр Бортников Ерөнхийлөгч Владимир Путинд 11 дүгээр сард мэдээлсний дараа Москвагийн эрх баригчид Египеттэй агаарын харилцаагаа түр зогсоох шийдвэр гаргасан билээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХУД-ийн НХҮХ, Булган аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс туршлага судлав
Хан-Уул дүүргийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс 2016 онд гадаад болон дотоодын ижил чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагааг судлах, туршлага солилцох ажлын хүрээнд Булган аймагт очиж туршлага судаллаа.
Дүүргийн НХҮХ-ийн 11 ажилтан, албан хаагч харилцан туршлагаа солилцож цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Энэ ажлын үр дүнд Булган аймагт Нийгмийн халамжийн үйлчилгээний арга хэмжээг иргэдэд хүргэх чиглэлээр хэрэгжиж байсан 5 төрлийн сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгууллагынхаа онцлогт тохируулан улам бүр сайжруулан ашиглаж байгаа юм.
Туршлага судлах энэ ажилд тус хэлтсийн дарга Б.Бадамсүрэн, албаны дарга Л.Мөнхболд, Б.Дагвадорж, мэргэжилтэн Х.Оюунбилэг, Ө.Энхцэцэг, Х.Нарантунгалаг, Г.Мөнхцолмон, Н.Отгонгэрэл, Д.Баасансүрэн, М.Хэрлэн, Г.Гуамарал нар оролцож, хөтөлбөрийн дагуу Булган аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, дэргэдэх ахмадын сувилал, яслийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн тус аймгийн төв дээрх Фермер, гахай тахианы аж ахуй, хөдөөгийн айлын мал төллөлт, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Баатар ван амралт, сувилалын газруудын үйл ажиллагаатай танилцсан байна.






Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн 3 болон 15 дугаар хороонд цэвэрлэгээний ажил зохион байгууллаа
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооноос санаачлан 2016 оны 04 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд 60 хүний бүрэлдэхүүнтэй Эко Ногоон бүлгийг дайчлан 3 болон 15 дугаар хорооны нутаг дэвсгэр ойр орчмын газарт түүвэр цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллалаа.
ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь 3 дугаар хороотой хамтран ажиллаж тус цэвэрлэгээнээс гарсан 26,55 тонн хог хаягдлыг 21 рейс, 15 дугаар хороотой хамтран ажиллаж тус цэвэрлэгээнээс гарсан 6,3 тонн хог хаягдлыг 5 рейсээр тус тус ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт асгаж үйлчиллээ.







Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Амжилтын үндэс чанар” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг Хүүхдийн тасгийн тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх, үйлчлүүлэгч болон эмч, эмнэлгийн ажилчдад тасгийн чанарын багийн үйл ажиллагааг танилцуулах зорилгоор “Амжилтын үндэс чанар” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 92 хүн хамрагдсан байна.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Чингис Хаан” ОУ-ын нисэх онгоцны буудалтай хог хаягдалыг тээвэрлэх гэрээ байгууллаа
ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ 2016 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн Буянт-Ухаа дахь “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудал түүний харъяа алба салбаруудын хог хаягдлыг ачиж тээвэрлэх гэрээг байгууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХУД-ийн НХҮХ “3орилтот өрхийн хөгжлийн үнэлгээ хийх арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2012-2015 онд хэрэгжүүлсэн “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд нийгмийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай өрх, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээг багцлан хүргэж, тэдний сөрөг дадал, хэвшлийг нь нийгмийн ажилтны оролцоо дэмжлэгтэйгээр өөрчлөхөд чиглэсэн “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлсэн.
Хөтөлбөрийн зорилго нь өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага сургамжид үндэслэн зорилтот өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай гишүүдийг ажил хөдөлмөртэй болгох, хүүхэд, ахмад настан зэрэг бусад гишүүдийг нь цэцэрлэг, сургууль, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулах, гэр бүлийн боловсрол олгох, зарим сөрөг дадал зуршлыг нь өөрчлөх зэргээр нийгмийн үйлчилгээг өрхөд багцлан хүргэх юм.
Уг хөтөлбөрт Хан-Уул дүүргийн 2060 өрх хамрагдахаар болсон байна. Энэ ажлын хүрээнд дүүргийн НХҮХ, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Хүн ам зорилтот бүлгийн хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн С.Рэгзэнтэй хамтран хороо хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнүүдэд зориулсан “Зорилтот өрхийн хөгжлийн үнэлгээ хийх арга зүй” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд Хан-Уул дүүргийн 16 хорооны мэргэжилтэнүүд оролцож зорилтот өрхийн хөгжлийн үнэлгээ хийх арга зүйн талаар шаардлагатай мэдээллүүдийг авахын зэрэгцээ хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой тулгардаг бэрхшээл, гарах арга замуудын талаар санал солилцлоо.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
