Өмнөд Суданы зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртөж, амиа алдсан иргэдийн тоо 208-д хүрч зэвсэгт этгээдүүд 108 хүүхдийг барьцаалсан байна. Ням гарагийн үдээс өмнө амиа алдсан хүмүүсийн тоо 140-д хүрлээ гэж мэдээлж байсан ч үдээс хойш энэ тоо 208 болж, 75 хүн шархадсан байна гэж Этиопийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Гетачью Реда мэдэгджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхэд, эмэгтэйчүүд байгаа бөгөөд зэвсэгт этгээдүүд 2000 орчим толгой мал хулгайлсан байна. Халдлага баасан гарагт Этиопийн Гамбела гэдэг газарт болсон бөгөөд тус бүс нутаг нь Өмнөд Суданы 284 мянга гаруй дүрвэгсдийг орогнуулж буй мужтай хөрш зэргэлдээ оршдог байна.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголын пара-таеквондочид бүгд медалийн тавцанд зогслоо
Монгол таеквондочид медалийн богц дүүрэн эх орондоо ирэх нь. Филлипин улсын Манила хот болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ П.Тэмүүжин ялалт байгуулж, Монголын таеквондогийн түүхэнд анх удаа олимпийн эрх авсан. Түүний ялалтыг үнэлж, МТХ-ноос 10 сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргаад буй.
Тэгвэл өчигдөр өрсөлдсөн пара-таеквондочид бүгд медалийн тавцанд зогсчээ. Пара-Таеквондогийн төрөлд Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар алтан медаль, Ц.Даваачулуу, Б.Шинэбаяр нар мөнгөн медаль, О.Энхтүвшинзаяа хүрэл медаль хүртжээ. Ингэснээр Монголын Пара-Таеквондогийн шигшээгийн тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ.
Дашрамд дуулгахад Г.Болор-Эрдэнэ энэ удаа алтан медаль хүртсэнээр Дэлхий, Ази тивийн аварга боллоо.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Парламент долоон намын төлөөлөлтэй боллоо
Өнөөгийн парламент АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН буюу таван намын төлөөллөөс бүрдэж байсан бол С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намд, саяхан намаасаа бүлгээсээ албан ёсоор гарсан Г.Уянга гишүүүн Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга болсноор УИХ-д суудалтай намуудын тоо хоёроор нэмэгдлээ. Ингэснээр Монголын парламент долоон намын төлөөллөөс бүрдэж байна . Мөн УИХ-д бие дааж гарч ирсэн гишүүд МАН-д элсснээр бие даагчдын төлөөлөл байхгүй боллоо.
Хамгийн сүүлд Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар өчигдөр болсон МАН-ын Бага хурлын үеэр тус намын гишүүнээр элслээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Сонгуулийн хуваарь
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 19. Шинэ оны өмнө баталсан Сонгуулийн хуульд зааснаар дөрөдүгээр сарын 20 гэхэд намууд Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитаар баталгаажуулсан байх ёстой.
Дөрөвдүгээр сард:
-Аймаг нийслэлийн сонгуулийн хороог СЕХ байгуулна. Энэхүү байгуулагдсан хороо нь тухайн сум дүүргийнхээ сонгуулийн хороог байгуулахаар хуульд заасан байна.
-Гадаадад байгаа иргэдийн саналыг авах сонгуулийн хороо, комисс байгуулагдана.
Тавдугаар сард:
-Нам эвслээс УИХ-ын гишүүнд нэр дэвших ажил тавдугаар сарын 5-9 хооронд болно. Бие дааж нэр дэвших ажил тавдугаар сарын 5-11 хооронд явагдана. Энэ үеэр аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвших ажил давхар явагдана.
-Бие даан нэр дэвшигчид болон нам эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа явагдана. Бүртгэх эсэх шийдвэрийг СЕХ гаргах юм байна. Аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвших эсэхийг тухайн аймаг дүүргийн Сонгуулийн хороо гаргах аж.
Зургаадугаар сард:
-Нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна.
-УИХ-ын чуулган хуралдаж санал авах өдрийг 2016 оны зургаадугаар сарын 29-нд байхаар тогтоосон. Энэ өдөр лхагва гаригт тохиож байгаа учраас амралтын өдөр болгох аж.
Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нээгдэж байгаа юм.
Санал авах ажиллагаа:
-Санал хураалт гадаад улсад амьдарч байгаа иргэдээс эхэлнэ. Зургаадугаар сарын 17-19 өдрүүдэд үргэлжилнэ. Цагийн хуваарь: 07-22 цаг..
-Өвчтэй, өндөр настай хүмүүсээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил зургаадугаар сарын 28-нд явагдана. Санал авах цагийн хуваарь 09-22 цагийн хооронд авна.
-Улс орон даяар санал авах ажиллагаа зургаадугаар сарын 29-нд эхэлнэ. 07-22 цаг хүртэл УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа үргэлжилнэ.
Энэ нь 2012 оны санал авч байсан цагаас хоёр цагаар нэмэгдэж хуульчлагдсан байна. Гадаадад байгаа иргэдийн саналыг тоолох ажиллагаа зургадугаар сарын 29-нд СЕХ-ын зааланд явагдах юм байна. Мөн аймаг нийслэл дүүргээс мэдээгээ авч эхний урьдчилсан тооллогын дүн тус өдрийн 01. 00 цагт гарна гэсэн тооцоололтой байна.
Санал авах ажиллагаа дууссаны дараа долоо, наймдугаар сард хийх ажлыг хуульд тусгасан. Үндсэндээ арваннэгдүгээр сарын 20 гэхэд сонгуулийн ажил дуусна гэж СЕХ-ноос мэдэгдэж байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний Мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Сонгинохайрхан дүүрэг
11.30-17.00 цагт: ЕТГ-ын зуслан орчмоор,
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар
11.00-18.00 цагт: Полигон, Болор, Жавхлант, Тэрэлж, Тэрэлж жуулчин, Лигдингхана, Оюунсүрэн, Стройка, Юнител, Өндөр улаан, Цэдэвдож амралт, Ном, Немо смар, Баяр импекс ХХК-ууд, Горхийн амралтаас хойш,
Төв аймаг
10.00-13.00 цагт: Зуунмод сум Цэвэрлэх байгууламж
10.00-18.00 цагт: Эрдэнэ сум Тамган өндөр РС, Өлзийт зуслан
14.00-17.00 цагт: Зуунмод сумын 38 айлын орон сууц
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар хотноо 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцохоор өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэх айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн хатагтай Сумитра Махажанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхах юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд товч ярилцлага өгнө. Түүнчлэн Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтийн ёслолд оролцоно
.
Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ануул Мишра нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим (Лок Сабха)-ын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХОРООДЫН АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДЭД ТАВИЛГА, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ НИЙЛҮҮЛЭХ АЖЛЫН ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА

Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас “Ахмадаа дээдэлье ” хөтөлбөрийн хүрээнд хороодын Ахмадын хөгжлийн төвүүдэд тавилга, техник хэрэгсэл нийлүүлэх ажлынгүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарлалаа.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авах боломжтой юм.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаяг, утсаар авч болно.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХУД-ийн АБНТБТ-өөс “Эрүүл орчныг энгийн зүйлээс эхлүүлнэ” сургалт, олон нийтийн ажлыг явууллаа
Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс санаачилан 10 дугаар хорооны Ардчилсан Залуучуудын Холбоотой хамтран нийгэм дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, хоггүй эрүүл орчныг бүрдүүлэх, хөрсний бохирдлоос сэргийлэх чиглэлээр “Эрүүл орчныг энгийн зүйлээс эхлүүлнэ” сургалт, практик хосолсон ажлыг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны үеэр 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа спорт цогцолборын эргэн тойрны хог, өвс шарилжийг түүн цэвэрлэсэн нь сайшаалтай ажил болсон байна хэмээн цогцолборын албан хаагчид, оршин суугчид дүгнэлээ.



Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХУД-ийн 12 дугаар хороонд “ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” арга хэмжээ боллоо
2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10 дугаар сургуулийн зааланд Хан-Уул дүүргийн “Явуулын нэг цэг”-ийн үйлчилгээ ирж тус хорооны 200 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж ажиллалаа. “Явуулын нэг цэг”-ийн үйлчилгээгээр дүүргийн дэргэдэх хэлтэс албадуудын мэргэжилтнүүд иргэдэд 50 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлэв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Чөлөөтийн ахмадууд олон жилийн дараа дэвжээндээ эргэн зодоглоно
Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг насны дөрвөн ангиллаар 4-р сарын 25-нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулах гэж байгаа билээ. Олимпийн эрх олгох Дэлхийн анхдугаар тэмцээн болсон тэрхүү дэвжээнд 35-аас дээш насныхан залгуулан өрсөлдөхөөрөө онцлог юм. Тэд залуу халуун насандаа хичээллэсэн ид хаваа гайхуулж явсан хайртай спортынхоо дэвжээнд олон жилийн дараа эргэн гарахаар болсондоо ч сэтгэл өндөр байгаа аж.

Одоогоор Дэлхийн хошой мөнгөн медальт Б.Болд, О.Пүрэвбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Ц.Цогтбаяр нарын гавьяат тамирчид, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Т.Сүхбаатар, 2013 оны ахмад бөхчүүдийн дэлхийн аварга Х.Цолмонбаатар, ахмад бөхчүүдийн дэлхийн дэд аварга Х.Нямдорж тэргүүтэй олон шилдгүүд тус тэмцээнд хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хариуцсан ажлаа хийхдээ заавал хэн нэгэн даргаар үүрэгдүүлдэгээ хэзээ болих вэ
Өнөөдөр Монголд үүрэг хариуцлага гэдэг юм зөвхөн цагаан цаасан дээр хараар бичгдсэн тунхагын шинжтэй болсон гэдэг үгийг дээр дооргүй бүгд л хэлж ярьж бичдэг. Энэ нь төрийн албанд илүү их анзаарагддаг. Тухайлбал Засгийн газрын хуралдаанаар харъяа яам агентлагуудад хариуцсан ажлаа сайжруулах талаар үүрэг чиглэл өгөөд нөгөө хэдэн дарга нар нь ч ажлаа сайжруулахын тулд хамтран ажиллах ,ойлголцлын санамж бичигт гарын үсэг зураад л малийтал инээж байгаа зурагтаар гардаг.
Энэ бүхнийг хараад нэг л зүйлийг маш сайн ойлгож байна. Юу гэвэл өнөөдөр манайд хариуцлаггүй багаар ажиллах чадамжгүй болсон төрийн албаны үнэн төрхийг харж болно. Заавал дээд шатны дарга даамлуудаар үүрэгдүүлж байж ажил явагддаг буруу тогтолцоо хэзээнээс эхлэснийг ёстой чөтгөр бүү мэд .
Хамгийн сүүлд гэхэд л өнөөдөр хуралдсан нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөс хотын дарга Э.Бат-Үүл холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр үүрэг даалгаврыг өгсөн байх юм .
*Нийслэлд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Авто замын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд
* Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг хориглох, зогсоох ажлуудыг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний тухай саналаа нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газарт
*Улаанбаатар хотын зам дагуу замын гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэхийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд, өөрсдийн нутаг дэвсгэртэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийхийг дүүргүүдэд
*АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудад хяналт тавих, гүйцэтгэлийн чанарт анхаарч ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус даалгалаа гэнэ дээ. Дээр нэр дурьдсан байгууллагуудын удирдлагууд нь үүрэгт ажлаа мэддэгүй бололтой .
Жишээлбэл: Улаанбаатар нэгтгэл ,болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний хэлтсүүдэд гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалт, тохижилтын ажлуудаа хийхийг үүрэг болгов …
Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг хориглох, таслан зогсоох ажилыг зохион байгуулахыг үүрэг болголоо гэх юм.
Дээрхи байгууллага, албадууд нь хууль журмаар хүлээсэн үүргээ хэн дарга эвэр туурайтнуудаар үүрэгдүүлэхгүйгээр хийж болдоггүй юм болов уу .
Уг нь хууль журмаар үүрэг хүлээж тангараг өргөсөн төрийн албан хаагчид холбогдох байгууллага албадууд нь өөрсдийн санаачлагаар ажлаа төлөвлөөд ингэж ажиллаж байна. Ажлын үр дүн ,биелэлт нь 80 хувьтай байна . 100 хувийн үр дүн гарахад 1-т … ,2-т… ийм асуудлуудыг шийдэж өгөөч гэсэн ажил хэрэгч санал санаачлага гаргаад ажиллаж болдоггүй юм байх даа.
Хариуцсан ажлаа хийхдээ заавал чихнээсээ хонх уяуулж хэн нэгэн даргаар үүрэгдүүлдэг энэ тогтолцоог арилгах цаг нь болоогүй юү
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо
Улаанбаатар хотод 2016 оны 4 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс зохион байгууллаа. ХУД-ийн ЗДТГ болон 2 дугаар хорооны Засаг даргаас ирсэн захирамжийн дагуу Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн байрны эргэн тойрон болон Таван богд ХХК-ны зүүн талын уулзвараас баруун тийш 300 метрт, замын 2 талын заагдсан талбайн хогийг бүрэн цэвэрлэв.
Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Сугалаанд оролцох эрхтэй иргэдийн нэрсийг www.tosk.gov.mn сайтад байршуулна
Төрийн түрээсийн орон сууцанд хамрагдахыг хүссэн 2400 гаруй иргэдийн материалыг ТОСК бүртгэж, нягтлан шалгаж буй. Тус байгууллагаас мэдээлснээр өнөөдөр түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлагыг хангаж, сугалаанд оролцох эрхтэй болсон иргэдийн нэрсийг зарлана. Иргэдийн нэрсийг www.tosk.gov.mn сайтад байршуулах юм. Мөн иргэд өөрсдөө ТОСК-ийн байранд очиж, сугалаанд оролцох эсэхээ тодруулж болно.
Харин Буянт-Ухаа II хороололд хямд өртгөөр байр түрээслэх иргэдийг тодруулах сугалаа энэ сарын 28-нд явагдах юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ромын пап дүрвэгч хүүхдүүдийг Ватиканд авчирлаа
Ромын пап Франциск Грекийн Лесбос аралд ирээд буй дүрвэгсдийн байдалтай танилцсаныхаа дараа Сирийн 12 дүрвэгч, тэдний дотор 6 хүүхдийг Ромд авчирсан байна. Бэлэг тэмдгийн чанартай энэхүү алхам нь Европын удирдлагуудын зүгээс дүрвэгсдийн хямралын эсрэг авч буй хариу арга хэмжээ болон Итали руу дүрвэгсдийг албадан явуулах тухай ЕХ-ны шийдвэрийг зэмлэн буруушаасан хэрэг ажээ. Гурван гэр бүлийн хүмүүсийг Ватикан руу авч яван, тэднийг халамжилж, тусламж үзүүлснээрээ дүрвэгсдийг найрсгаар угтацгаая гэсэн дохиог нийгэмд түгээж байна гэж пап Франциск хэлсэн байна. Дүрвэгсэд Лесбос аралд ирэхийн тулд маш аюултай аялал хийж, хэдэн зуугаараа амиа алдсантай холбоотойгоор тэрбээр тэнгис рүү цэцгийн баглаа шидэхдээ “бид бүгд л цагаачид шүү дээ” гэж хэлсэн төдийгүй “миний айлчлал уйтгар гунигаар дүүрэн байсан” хэмээн ярьжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
