Author Archives: admin

ХУД-ИЙН 2016 ОНЫ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн 2016 оны аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Тэмцээн 7 цэцэрлэгийн 210 хүүхэд оролцсон бөгөөд НБТСГазраас томилогдон ирсэн шүүгчдийн зөвлөл болох Ж.Чулуунцэцэг. Ш.Оюунчимэг. Э.Мөнх-Оргил нар шүүн явууллаа.
Тэмцээний 1-р байрт Л.Чанцалдулам, Х.Энхтуяа багштай 65 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэл баг
2-р байрт Р.Дэнсмаа, Б.Чулуунхишиг багштай 223 дугаар цэцэрлэгийн Ритм баг
3-р байрт Ч.Мягмарсүрэн, Б.Байгалмаа, Т.Нармандах, Г.Үнэнхүү багштай 46 дугаарцэцэрлэгийн Цомирлог баг тус тус шалгарлаа.





ХУД-ийн Биеийн тамир, Спорт хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн НХҮХ-ээс “Ипотекийн зээл авах боломж” сэдэвт сургалт зохион байгууллаа

Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн нийт ажиллагсад 2016 оны туршид танин мэдэхүйн чиглэлээр сургалт явуулах, мэдээлэл өгөх ажлыг төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Захиргаа, хяналтын албаны дарга Л.Мөнхболд “Ипотекийн зээл авах боломж” сэдвээр танин мэдэхүйн сургалт зохион байгууллаа. Сургалт нь ипотекийн зээл, зээлийн үр ашигтай байдал, зээлэнд хамрагдах шалгуур үзүүлэлт, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх, урьдчилгаа төлбөр бүрдүүлэлтээ нотлох, банкны шалгуурын нийтлэг шинж, зээлийн нөхцөлийг хангахгүй байхаас урьдчилан сэргийлэх арга замууд зэрэг түгээмэл тохиолддог асуудлуудыг хөндөж, хэлэлцүүлэг хэлбэрээр зохион явуулсан юм.

Сургалт-Хэлэлцүүлгийн явцад ажиллагсадын зүгээс тодорхойлсон “Сарын орлого хүрэлцэхгүй, нотлогдохгүй байгаа”. “Урьдчилгаа төлбөрөө цуглуулж чадахгүй байх”, “Цалингийн зээл авсан”, “Хамтран зээлдэгч”, “ Банкууд орон сууцны сонголтонд хязгаар тогтоодог”, “Урьдчилгаа төлбөр нотлогдохгүй байх”, “Эдийн засгийн хямрал” зэрэг асуудлыг шийдвэрлэх арга зам, боломжуудыг бодит байдлаас сэдэвлэн тодорхойлсноороо онцлог боллоо.

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАВ

Хан-Уул дүүргийн 2016 оны ЕБС-ийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээний бага насанд 1-рбайрт Бямбасүрэн багштай 41 дүгээр сургууль, 2-р байрт Жаргалсайхан багштай 118 дугаарсургууль, 3-р байрт Булганцэцэг багштай 60 дугаар сургууль, Дунд насанд 1-р байрт Чулуунцэцэг багштай 34 дүгээр сургууль, 2-р байрт Баатархуяг багштай 60 дугаар сургууль, 3-р байрт Бямбасүрэн багштай 41 дүгээр сургууль орсон бол ахлах насанд Чулуунцэцэг багштай 34 дүгээр сургуулийн сурагчид 1-р байранд тус тус шалгарав.

ХУД-ийн Биеийн тамир, Спорт хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туул гол, Зайсангийн гүүрний ойр орчмыг цэвэрлэлээ

ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв 13”-н хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан, байгаль орчноо хамгаалах аян зарлаж 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Туул гол, Зайсангийн гүүрний ойр орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээний ажилд “ОСНААУГ ХҮТ-13”-н 35 ажилтан, албан хаагчид оролцон цэвэрлэгээ хийж, гарсан хог хаягдлыг ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ ачиж тээвэрлэн ажилласан байна.

ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ Богны амны хог хаягдлыг цэвэрлэлээ

ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь 2016 оны 04дүгээр сарын 14-ний өдөр ХУД-ийн 11 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн Богны аманд хуримтлагдсан ахуйн болон барилгын хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээгээр ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ-ын 8 ажилтан ажиллаж, 3 авто машин хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна. Тухайн цэвэрлэсэн хэсэгт дахин хог хаягдал үүсгэхгүй байх тал дээр анхаарч 11 дүгээр хороо, Богны амны байгаль хамгаалагчтай хамтран ажиллаж байна.

lll12

ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн АБНТБТ “Эко орчинг бид бүтээнэ” өдөрлөг зохион байгууллаа

Хороодын иргэдийн экологи, амьдрах ухааны мэдлэгийг дээшлүүлэх, иргэдийг чадваржуулах зорилгоор Хан-Уул дүүргийн албан бус боловсрол-Насан туршийн боловсролын төвийн багш нар дүүргийн 10 дугаар хороотой хамтран 2016 оны 04 сарын 14-ний өдөр “Эко орчинг бид бүтээнэ” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт  оролцсон иргэдэд тасалгааны болон талбайн цэцэг хэрхэн тарьж арчлах талаар  үзүүлэх сургалт хийж, зөвлөмж өгөв.

Хан-Уул дүүргийн Албан бус боловсрол-Насан туршийн боловсролын төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ираны “Суэцийн суваг” төсөлд Орос хамтарна

Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани шүүгээний бараг мартагдах шахсан нэгэн төслийг хэрэгжүүлэх бодолтой байна гэж Туркийн “Тараф” сонинд бичжээ. Энэ нь Каспийн тэнгисийг Персийн булантай холбосон хөлөг онгоц нэвтрүүлэх суваг барих ажил бөгөөд Ираны “Суэцийн суваг” гэгдэх уг төслийг ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгоход 7 тэрбум доллар шаардагдах тооцоо гарсан аж. Иранчууд Оросын тусламжтайгаар суваг барих ажлыг 2030 он гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа аж. Суваг нээгдсэнээр Каспийн тэнгис рүү гарцтай  Азербайжан, Казахстан, Туркменистан, Орос, Иран гэсэн 5 орон олборлосон газрын тос болон байгалийн хийгээ задгай тэнгис рүү гаргах боломжтой болж Өмнөд Кавказ, Каспийн тэнгисийн орнуудын эдийн засгийн өсөлтийн хурдац улам эрчимжих юм. Түүнчлэн Ираны төсөл хэрэгжсэн тохиолдолд Оросын цэргийн хөлөг онгоцууд Туркийн Босфор, Дарданеллийн хоолойнуудаар дамжихгүйгээр задгай тэнгист гарах болно. Каспийн тэнгис бол манай дэлхий дээрх хамгийн том нуур бөгөөд эргийн шугам нь 7000 км урт аж. Каспийг Персийн булантай холбосон сувгийг зөвхөн Ираны нутгаар дайруулан татах боломжтой.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Солирын энергийг ашиглан сансрын хөлөг болгон хувиргана

Америкийн сансрын агентлаг орчин үеийн технологийг сансар судлалд нэвтрүүлэх зорилгоор 13 төслийг боловсруулсан тухай НАСА-гийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Дээрх төлөвлөгөөнүүдийн нэг нь солирыг сансрын хөлөг болгон хувиргах төсөл аж. Гол ажлыг тусгай роботууд нугалах бөгөөд зөвхөн тухайн тэнгэрийн биетийн энергийг ашиглах гэнэ. Америкийн сансрын агентлагийн боловсруулсан хэд хэдэн төслүүд байгаа бөгөөд дээрх төслүүдийг боловсруулсан хүн бүр сонгон шалгаруулалтын эхний шатанд 100 мянган долларын санхүүжилт авсан байна. Хэрэв бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх судалгааг амжилттай болсон хэмээн үзсэн нөхцөлд судалгаанд оролцогчид хоёр дахь шатанд хүн тус бүр 500 мянган доллар авах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хунт нуур” балет 41 дэх жилдээ 144 ,145 дахь удаагаа тоглоно

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хавар цагийн  үзвэрийн нээлтээ XX зууны шилдэг балет “Спартак”-аар нээж, энэ амралтын өдөр тоглох гэж байна. Үргэлжлүүлэн “Хунт нуур”, балет “Кармен” дуурийг тус тус тоглох нь ээ.“Спартак” балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч эрх чөлөөний баатарлаг тэмцлийн  түүхийг харуулдаг аж. Эл балетыг энэ сарын 16,17-нд 17.00 цагт тоглох юм.

П.И.Чайковский “Хунт нуур” балетыг 41 дэх жилдээ 144,145 дахь удаагаа энэ сарын 24-нд ДБЭТ-ын тайзнаа тоглох ажээ. Алдарт зохоилч П.И.Чайковский Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн энэхүү балетаа 1875 онд бичиж байсан гэдэг. Улмаар гурван бүлэг дөрвөн үзэгдэлт тус балетыг анх 1877 онд Москвад тоглож байжээ.

Түүнчлэн Ж.Бизегийн “Кармен” дуурийг энэ сарын 30-ны 17.00 цагт тоглох юм байна. Эл алдарт дуурьт эрх чөлөөт циган хvvхэн, тvvний гал халуун хайр дурлалын тухай өгvvлдэг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөрөнгийн бирж 10 сая 345 мянган төгрөгийн гүйлгээ хийжээ

Монголын хөрөнгийн бирж өчигдөр  10 сая 345 мянга 307 төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ өдөр хөрөнгийн биржийн “II”  болон “III” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 21 хувьцаат компанийн 15 мянга 416 ширхэг хувьцаа арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 798.42 нэгж болж 0.9 хувиар буурсан байна. Мөн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 319 тэрбум 711 сая 135 мянга 866 төгрөг боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шилдэг 12 бөхийн халз барилдаан болно

Шилдэг 12 бөхийн халз барилдаан энэ сарын 30-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тодруулбал, Энэ цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн алдар цолтой 12 бөх хоёр багт хуваагдаж хоорондоо өрсөлдөх юм. Одоогоор тус барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Ц.Содномдорж нар оролцох нь тодорхой болоод байна. Харин үлдсэн бөхчүүдийн нэрийг Монгол бөхийн холбооноос удахгүй зарлах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Барилга Корпораци” компани нэгж хувьцаандаа 737 төгрөгийн ногдол ашиг олгоно

“Барилга Корпораци” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэгж хувьцаандаа 737 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв. Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг гаргаж эхэлсэн бөгөөд тун удахгүй ногдол ашиг олгох өдрийг мэдээлэх аж. “Барилга корпораци”-ийг 1992 онд Улаанбаатар, Дархан хотын барилга, барилгын материал, барилгын тээвэр механикийн болон зураг төсөл, хайгуул шинжилгээний 28 томоохон байгууллагаас хувь нийлүүлэн байгуулсан бөгөөд одоо “10000 орон сууц” хөтөлбөрт хамрагдан нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“NHL”-ийн 2016-2016 оны улирлын тоглолтууд эхэллээ

Хойд Америкийн “NHL”-ийн  2015-2016 оны улирлын плэй-оффын тоглолтууд эхлэлээ. Өчигдөр нийт 3 тоглолт болсон байна. Өрнөд бүсэд өнгөрсөн жилийн аварга Чикаго Блэйк Хаукс баг Сент Луис Блюс багийн “Scottrade” ордонд зочлон цувралын эхний тоглолтоо хийжээ. Хоёр багийн тоглолт үндсэн цагт тэнцэж, нэмэлт цагт ялагч тодорсон байна. Зочин баг Чикаго Блэйк Хаукс 35 удаа цохилт гүйцэтгэсэн боловч ганц нь ч хаалганд ороогүй. Сент Луис Блюс багийн хаалгач Б.Эллиотт энэ өдөр тун сайн байж хаалгаа манажээ. Харин тус тоглолтын цорын ганц гоолыг талбайн эзэн Сент Луис Блюс багийн ахлагч Д.Бэкес нэмэлт цагийн 10 дахь минутанд Ж.Боумистерийн дамжуулалтаар оруулсан байна. Ийнхүү Сент Луис Блюс баг эхний хожлоо байгуулсан байна.

Мөн энэ өдөр Дорнод бүсэд 2 тоглолт болсон. Детройт Ред Уингс баг Тампа Бэй Лайтинг багийн талбайд зочлон тоглоод 2-3 харьцаагаар ялагдал хүлээжээ. Тэгвэл Дорнодын хүчирхэг багуудын нэг Питтсбург Пингвинс баг өөрсдийн талбайдаа Нью-Йорк Рейнжерс багийг хүлээн авч 5-2 харьцаагаар буулгаж авчээ. Питтсбург багаас Швед тоглогч П.Хёрнквист 3 гоол оруулсан бол багийн ахлагч С.Кросби 1 гоол, Герман залуу Т.Кюнхакл нэг гоолыг нэмэрлэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нефтийн импортын хилийн үнэ буурчээ

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 12.4 хувиар буюу 221.5 сая ам.доллараар буурч 1558.0 сая ам.долларт хүрлээ хэмээн Монголбанкнаас мэдэгдсэн байна. Тухайлбал нефтийн бүтээгдэхүүний импортын тоо хэмжээ болон үнэ зэрэг буурснаар уг бүлгийн импорт 44.хувиар буюу 69.3 сая ам.доллараар буурчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2013 оноос эхлэн тогтмол буурч буй бөгөөд 2012 оны 12 сард тонн тутамд 1,270.5 ам.доллар байсан бол 2016 оны 3 сарын байдлаар тонн тутамд 441.5 ам.долларт хүрч 829 ам.доллараар буурсан байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа