Author Archives: admin

Жуулчид олноор зорчдог хэсгийг хариуцсан цагдаа нар англи хэл сурч байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран цагдаа нарт зориулсан англи хэлний сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Сургалтад хотын төвийн жуулчид олноор зорчдог хэсгийн хэв журмын 75 цагдаа хамрагдаж байгаа юм. Энэ удаагийн сургалтыг Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуультай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цагдаа нар сургалтын хугацаанд өөрийгөө болон бусдыг танилцуулах, мэндлэх, тусламж хэрэгтэй эсэхийг асуух, зөвлөмж өгөх, байр, байршил заах зэрэг харилцан ярианы энгийн мэдлэгтэй болох юм. Цагдаа нарын хэлний мэдлэгийг сайжруулснаар жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний өмнө тулгардаг олон асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжтой хэмээн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НҮБ дараагийн ерөнхий нарийн бичгийн даргаа нээлттэй хэлэлцүүлгээр шалгаруулна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тус байгууллагын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох талаар шинэлэг бөгөөд ил тод үйл явцыг хэрэгжүүлж эхэллээ.

Хэд хэдэн удаа болох хэлэлцүүлгийн явцад НҮБ-ын гишүүн бүх орны төлөөлөгчид энэ оны эцэст бүрэн эрхийнх нь хугацаа дуусах Бан Ги Мүн-ий оронд томилогдохоор нэр дэвшигчдэд хандан асуулт тавих юм. Өмнө нь хаалганы цаана өрнөдөг байсан албан тушаалд томилох яриа хэлцээг ийнхүү нээлттэй болгон өөрчилж байна. Одоогийн байдлаар есөн хүн нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд мягмар гарагт эхний гурван өрсөлдөгч илтгэл тавьж олон нийтийн  болоод улс орнуудын төлөөлөгчдөөс тавих асуултуудад хариулах юм.

Бан Ги Мүн-ийг залгамжлах өрсөлдөөнд Болгар улсын иргэн, ЮНЕСКО-ын Ерөнхий захирал Ирина Бокова нэрээ дэвшүүлсэн байна. Тэрбээр дэлхий дахинд энх тайвныг тогтоож тогтвортой өсөлтийг хангахад хүйсийн тэнцвэрт байдал чухал гэдгийг онцолжээ.

Өөр нэгэн нэр дэвшигч болох Дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын Дээд комиссараар ажиллаж байсан Португалын Ерөнхий сайд асан Антонио Гутеррес дүрвэгчдэд анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийллээ.Гуравдахь нэр дэвшигч бол НҮБ-ын  Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Шинэ Зеландын Ерөнхий сайд  асан Хелен Кларк юм.

Уг нээлттэй хэлэлцүүлэг гурван өдрийн турш үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Японд газар хөдлөлтөөс үүдэн 9 хүний амь үрэгджээ

Японы баруун өмнөд нутгийн Кумамото мужид өчигдөр газар хөдлөлт болсны улмаас 9 хүн амиа алдсан байна. Мөн есөн хотод наад зах нь 916 хүн гэмтэж, бэртжээ. Амиа алдсан хүмүүсийн гурав нь Машики хотын оршин суугчид байжээ. Харин гэмтэж бэртсэн хүмүүсийн 476 нь Кумамото хотын иргэд байсан бол 400 гаруй нь Машики хотын оршин суугчид байсан байна. Пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнийн 02 цагийн үед Кумамото мужийн 33 000 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн гэж орон нутгийн засаг захиргаа мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ сарын 30 наас шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана

Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан. Иймд  2016 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд түр зогсоох тул дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэх шаардлагатай болохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн иргэдийг хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн цахим үнэмлэхээ эртнээс захиалж бичиг баримтын зөрчлөө арилгахыг тус газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаалаа

Цас их орсны улмаас орон нутгийн чанартай зам, давааг хаажээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө цас их орж, цасаар шуурсан тул ОБЕГ-аас Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаажээ. Мөн нутгийн өмнөд хэсгээр цас их орж зарим зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болоод байгаа юм.

Тиймээс жолооч нарыг Өмнөговь, Дундговь, Төв аймгийг зорихгүй байхыг анхааруулж байна. Мөн Баруун болон Өмнөд, Хойд чиглэлд цаг агаарын нөхцөл байдлын улмаас хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар түр зогсоожээ.

Дашрамд, Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь цасгай байгаагаас Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Яруу, Тэлмэн, Тэс сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-40 см-т хүрч хоёр аймгийн 13 сум цагаан зудтай байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар, Увс, Архангай, Завхан, Баянхонгор аймагт хамгийн их буюу 536536 толгой мал хорогджээ. Харин мал төллөлт 98 хувьтай байгаа аж. Өнөөдрөөс цасан болон шороон шуурга шуурч мал төллөлтөд сөргөөр нөлөөлж болох тул малчдыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Албан бус –Насан туршийн боловсролын төв Яармаг дахь ОНХХ –тэй хамтран ажиллаж байна

Албан бус –Насан туршийн боловсрол төвөөс Яармаг дахь Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олонтой МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн ”  хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийнхэн, залуучууд болон ахмадуудад эрүүл мэндийн боловсролын чиглэлээр сургалт явуулж байна. Сургалтаар эрүүл зөв хоололт, дасгал хөдөлгөөн, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө. Тус сургалт 4 болон 5 дугаар саруудад үргэлжлэн явагдах юм.

223ba38f-eb35-4ebd-ba0d-eb97ae0d9bc3 dc357022-4f13-41b1-ac2d-c821e14794fb

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн 11 дүгээр хорооны нийт ажилтан, албан хаагчид “ХАРИЛЦААНЫ ЁС ЗҮЙН СУРГАЛТ”-нд хамрагдлаа

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд дүүргийн АБНТБТ-ийн багш Т.Нямсүрэн “Харилцааны ёс зүйн сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтанд 11 дүгээр хорооны нийт ажилтан, албан хаагчид хамрагдаж санал бодлоо нээлттэй хуваалцсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд зам засаж, сайжруулах тендер зарлагдлаа

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо 114 дүгээр сургуулийн арын замаас Хайрхан дэлгүүр хүртэлх замыг засаж, сайжруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер 2016 он 04 дугаар сарын 14-ний өдөр зарлагдлаа. www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

09ee0477-80b9-459e-8541-881e818a366f

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Амралтын өдөр зам хаана

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний засварын ажил эхлээд байгаа. Үүнтэй холбогдуулан тухайн хэсгийн замыг хэсэгчлэн хаадаг. Тэгвэл энэ сарын 16-17 буюу ирэх амралтын өдрүүдэд  Баянгол дүүргийн III  хорооллын эцэс болон Баянмонгол хороолол орчмоор замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.

хөдөлгөөн хязгаарлана

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Маргаашнаас дугаарын хязгаарлалтыг  зуны хуваарьт шилжүүлнэ  

НИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул Та бүхэн журмаа биелүүлж замын хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцоорой.

hzpuggjlglm 01

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алтан мужийн дайчид шинэ рекордын эзэд боллоо

Голден Стэйт Уорриорз буюу Алтан мужийн Дайчид өнөөдөр Мемфис Гриззлизийг 104:125-аар хожиж 73 хожилтой түүхэн амжилтын эзэд боллоо. Амжилтыг эвдэхгүй байж магадгүй байсанч тэд Спүрсийг хожиж уламаар өнөөдөр Мемфисчүүдийг хожиж шинэ амжилтын эзэд боллоо.1995-96 оны үед домогт Майкл Жорданаар ахлуулсан Чикаго Буллзын 20 жилийн өмнөх амжилтыг  Алтан улсын Стив Керр дасгалжуулагчтай Голден Стэйт Уорриорзчууд эвдэж чадлаа.

Тус тоглолтонд багийн лидер Стивен Карри гайхалтай байж 46 оноог авлаа. Мөн Дрэймонд Грин 11 оноо 9 самбар , Клэй Томпсон 16 оноо 2 самбар авчээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

40 настай “Нарлаг Монгол”-ын ой дан ганц УБТЗ-ын хамт олны баяр биш

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн “Нарлаг Монгол” олон улсын галт тэрэг зорчигч тээвэрлэж эхэлсний 40 жилийн ой энэ жил тохиож байна. Анх 1976 оны тавдугаар сарын 27-ны өдөр “Нарлаг Монгол”-ын анхны аялал Улаанбаатар – Москва чиглэлд хөдөлж байсан түүхтэй . Анхны галт тэрэгний дарга, үйлчлэгч нар өдгөө ч сэрүүн тунгалаг байдаг бөгөөд “Нарлаг Монгол”- оор дотоод, гадаадын олон зуун зочидыг аюул осолгүй тээвэрлэсэн 62-90 насны 50 гаруй ахмадууд гавьяаныхаа амралтыг эдэлж байна.

УБТЗ-ынхан “Нарлаг Монгол”-ын ойгоо өргөн хүрээнд тэмдэглэхээр зэхэж буй ажээ. 1990-ээд оноос өмнө оюутан залуус, албан ажлаар хойд хөршийг зоригсод энэхүү галт тэргээр зорчих нь түгээмэл байсан. Харин ерээд оноос хойш өнөөдрийг хүртэл олон зуун наймаачдын амьдрал “Нарлаг Монгол”-д өрнөж, олон ч монгол айлын амьжиргаа олон улсын галт тэрэгний аяллаас шалтгаалж байсан гэдэг. Тиймээс 40 жилийн настай “Нарлаг Монгол”-ын ой зөвхөн УБТЗ-ын хамт олны төдийгүй Улаанбаатараас Москваг зорьсон мянга мянган зорчигчдын ой байх болно гэж зохион байгуулагчид хэлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа