Author Archives: admin

Өнөөдрөөс орон нутагт интернэтийн үнэ хямдарч ,хурд нийслэлийнхтэй  ижил болж байна

Өнөөдрөөс эхлээд орон нутаг дахь интернэтийн үнэ болон хурд нийслэл хотынхтой ижил болж байна. Өмнө нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан юм.

Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэдэг гэсэн үг. Тиймээс энэ ялгавартай байдлыг арилгахаар Засгийн газраас шийдвэр гаргасан бөгөөд интернэтийн үйлчилгээний хурд, багтаамж хөдөө орон нутагт хоёр дахин нэмэгдүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Франц Египетэд 600 сая еврогийн цэргийн хиймэл дагуулын холбооны систем нийлүүлнэ

Египет болон Францын талууд нэг тэрбум еврогийн үнэ бүхий зэвсэг техник, тухайлбал, байлдааны нисэх онгоц, хөлөг онгоц, цэргийн хиймэл дагуулын холбооны систем нийлүүлэх тухай гэрээ байгуулахаар төлөвлөжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Каир хотод айлчлах үеэр гэрээнд гарын үсэг зурах юм. Уг гэрээг баталснаар, Египет улс Францаас дөрвөн хөлөг онгоц, тухайлбал, Францын “DCNS” группын “GOWIND” байлдааны хөлөг онгоцыг худалдан авахаар төлөвлөж байна. Харин “Airbus” болон “Thales Alenia Space of Finmeccanica” компаниуд 600 сая еврогийн цэргийн хиймэл дагуулын холбооны системийг Египетэд нийлүүлэхээр тохиролцжээ. Хэдэн сар үргэлжилсэн хэлэлцээний эцэст талууд тохиролцоонд хүрсэн бөгөөд тухайн үед ОХУ болон Өмнөд Солонгосын компаниуд Францынхаас харьцангуй хямд үнэтэй системийг Египетэд санал болгож байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Банкнуудын нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр болно

Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар банкуудын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэх тов гарчээ. Өнгөрсөн жилийн 6 сарын 15-нд Дээд шүүх уг хэргийг хэлэлцэх байсан ч анхан шатны шүүх рүү буцааж байжээ.

Хэргийн тухайд гэвэл, ШӨХТГ-ын улсын байцаагч нар “…банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг, шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг” гэх зөрчлийг тогтоон нэр бүхий 9 банкинд улсын байцаагчийн дүгнэлт, “…өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх, зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох” албан шаардлага хүргүүлжээ.

Үүнийг “Хас” банк, “Капитал” банк, “Голомт” банк, “Худалдаа хөгжлийн банк”, “Ариг” банк, “Хаан” банк, “Капитрон” банк, “Чингис хаан” банк, “Улаанбаатар хотын банк” үл зөвшөөрч, илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүхүүд хянан хэлэлцсэн байдаг. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэр бүхий 9 банкны нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг өнөөдөр хянан хэлэлцэхээр болжээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зуслангийн газраа хэрхэн өмчлөх вэ?

Та зуслангийн газар эзэмшдэг бол түүнийгээ өмчлөлийн эрхээр сольж болно. Харин зуслангийн газрыг шинээр олгох асуудал энд яригдаагүй гэдгийг сануулъя.

Зуслангийн газрын эзэмших эрхээ өмчлөх эрх болгон баталгаажуулахын тулд есдүгээр сарын 15-наас өмнө харьяа дүүргийнхээ Өмч харилцааны газарт бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв өөрийн биеэр очиж, цаасаар материалаа бүрдүүлэх боломжгүй бол www.Land.ulaanbaatar.mn сайтад нэвтэрч, цахимаар бүртгүүлж болно. Хүсэлт гаргах иргэн нь www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан зуслангийн газраа өмчлөх өргөдлөө гаргана.  Ингээд системд иргэд өөрийн болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой эсэх, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт хүлээн авна. Тухайн шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм.

Энд сануулахад, өмнө нь нийслэлээс зарласан 52 байршилд газар өмчлөхөөр цахим сайтад хандаж, бүртгүүлсэн иргэд дахин мэдээллээ оруулах шаардлагагүй. Гэхдээ яаж нэвтэрч орох эсэхээ мэдэхгүй, нууц кодоо мартсан бол и мэйл хаяг болон утсанд ирсэн зурвасаа эргэн санаарай.Албаныхны мэдээлж буйгаар нийт 40 мянга орчим өрх зуслангийн газарт, суурьшиж амьдардаг. Сүхбаатар дүүрэг – 17, Чингэлтэй дүүрэг – 9 зуслангийн ам бий. Ам бүрд газрын ерөнхий төлөвлөгөө хийж баталсан. Нийт 40 мянга 059 гэр бүлийн хэрэгцээний газраас 21 мянга 483 нэгж талбарыг нь өмчлөх боломжгүй гэж нийслэлийн удирдлагууд тооцжээ. Харин Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байрлах зуслангийн ам, газруудыг хэсэгчилсэн ерөнхий  төлөвлөгөөнд орж, батлагдсаны дараа  газрыг нь иргэдэд өмчлөх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдийг тусгай ажиллагаагааны үр дүнд дайчлан баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэсээс хар тамхи, мансууруулах төрлийн бодисын төрөл мөс /ACE/-ийг Монгол Улсын жилээр хууль бусаар нэвтрүүлэн бусдад хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг Т,Э нарын 14 хүнийг энэ сарын 5-6-ны өдөрүүдэд Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран дайчлан баривчилжээ.. Ажиллагаанд ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн Эрэлч нохойн тасгийн алба хаагчид оролцсон.

Монгол Улсын иргэн Т, А нар 2016 оны 4 дүгээр сарын 5 ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ж, Ч, Г нарт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай байж болзошгүй “МӨС” гэх нэршилтэй бодисыг давтан үйлдлээр бусдад борлуулсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Дайчлан баривчлах ажиллагааны талаар:

БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт зочид буудал дотор иргэн Ж, М нар нь 0,5 гр хэмжээтэй мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэж байх үед нь баривчилсан. Мөн БГД-ийн 4 хорооны нутаг дэвсгэрт “NISSAN” маркийн суудлын автомашинд дотор иргэн О, Б, М нар мөс гэх нэршилтэй мансууруулах бодис авч явсныг илрүүлэн дайчлан баривчилсан.

Түүнчлэн тус дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт суудлын автомашинд иргэн Ч, Г, И, нар 0,4 гр хэмжээтэй мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэж байх үед нь үйлдэл дээр нь баривчилсан. СХД-ийн 31-р хорооны нэтаг дэвсгэрт оршин суух иргэн Э-ийн гэрээс их хэмжээний мөс гэх нэршилтэй мансууруулах бодис илрүүлэн хураан авсан.

Дээрхи саатуулагдсан 14 этгээдээс хар тамхи, мансууруулах бодис хэрглэсэн эсэхийг тест тавин шалгахад иргэн Э-гээс бусад нь хэрглэсэн нь тогтоогдсон. Шалгалтын ажиллагааны хүрээнд дээрхи этгээдүүдээс орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр нийт 13,7 гр мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хураан авсан. Тухайн этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулан шалгалтын ажиллагааг хийж байна. Эдгээр саатуулагдсан этгээдүүдэд Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

192 дугаар зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах

192.1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192.2.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192.3. Энэ хуулийн 192.2-т заасан хэргийг:

192.З.1. онц их хэмжээгээр;

192.З.2.насанд хүрээгүй хүн оролцуулж;

192.З.З.онц аюултай гэмт хэрэгтэн;

192.3.4. давтан

192.3.5.урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Монгол Улсын Засгийн газрын энэ оны 21 дугаар хуралдаан 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.  Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудал

Улсын тэргүүний сум шалгаруулах тухай*

С.БАЯРЦОГТ

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоол)

С.БАЯРЦОГТ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг     2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө батлах тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

Дипломат төлөөлөгчийн газар нээн ажиллуулах тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай

Б.БОЛОР

Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай*

Н.БАТЦЭРЭГ

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2012 оны 189 дүгээр тогтоол)

Н.БАТЦЭРЭГ

Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Р.БУРМАА

Төрийн өмчит хувьцаат компани байгуулах тухай

Д.ЗОРИГТ

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

                                 Танилцуулах асуудал

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар

С.БАЯРЦОГТ

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2015 оны ажлын талаар*

С.БАЯРЦОГТ

Тайлбар: *Материалыг хуралдаан дээр тараана.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “Цом”-ын аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээн өнөөдөр эхэллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Засаг даргын нэрэмжит “ЦОМ”-ын аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээний нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Биеийн тамир спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ нар хүрэлцэн ирж нийт баг тамирчиддаа амжилт хүссэн юм.

Тэмцээнд 16 хэлтэс, албадын эрэгтэй, эмэгтэй 32 багийн нийт 400 гаруй тамирчид 4 бүст хуваагдан 3 өдрийн турш хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар “Цахим эмнэлэг” программын сургалтанд хамрагдлаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт Гал тогооны төслийн санхүүжилтээр “Цахим эмнэлэг” программын сургалтыг эмч нарын дунд зохион байгууллаа. Тус сургалтыг солонгос багш нар хөтлөн явуулсан бөгөөд 25 эмч оролцож санал бодлоо солилцлоо.

 

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэг “Ажлаа тайлагнах арга зүй” үзүүлэх сургалт зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Захиргаа, хуулийн хэлтсээс  МУЗГ –ын 2013 оны 133 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1146 дугаар захирамжаар  батлагдсан журмын дагуу “Ажлаа тайлагнах арга зүй” үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь хэлтэс, албад өөрийн үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн тайлагнах арга зүйд суралцуулах, ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх  замаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

Сургалтанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх  29  хэлтэс  албадын дарга, ахлах мэргэжилтэн,  мэдээ, тайлан хариуцсан ажилтан зэрэг нийт 80 гаруй хүн оролцлоо.

Энэхүү  сургалтанд Нийгмийн халамж, үйлчилгээний төвийн дарга Б.Бадамсүрэн ,Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг нар зөвлөгөө өгч, үйл ажиллагааны үр дүнгийн тайланг танилцууллаа. Мөн Захиргаа, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд Төсвийн шууд захирагчийн Үр дүнгийн гэрээний биелэлт, хэлтсийн үйл ажиллагааны үр дүнг тайлагнаж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх арга зам, нийтлэг гаргадаг алдаа дутагдал, түүнийг залруулах арга замын талаар хичээл зааснаас гадна дүүргийн архивын нэгжтэй танилцуулан зөвлөгөө өгч ажиллалаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэг дэх ЕБС-иудын гадааад болон дотоод орчны аюулгүй байдал, эдэлбэр газрын ашиглалтад тандалт судалгаа хийлээ

Хан-Уул дүүрэг дэх ЕБС-иудын гадаад болон дотоод орчны аюулгүй байдал, эдэлбэр газрын ашиглалтын тандалт судалгаанд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 50 хувь нь хамрагдлаа. Тодруулбал, Бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх 10 сургууль , 2 ахлах сургууль , тусгай боловсрол эзэмшүүлэх 1 сургуульд судалгаа хийжээ. Эдгээр сургуулиудын 38 хувь нь 5-29 жил, 62 хувь нь 40-66 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Судалгаанд хамрагдсан сургуулиудын нийт хүүхдийн тоо үндсэн хүчин чадлаасаа 1.5 дахин хэтэрсэн буюу нийт сурагчдын 69.7 хувьд нь хичээллэх анги танхим хүрэлцээгүй байгаа юм.

Дүүргийн алслагдсан хороодод байршилтай 6 сургууль төвлөрсөн усан хангамж, халаалтын системтгүй байгаа нь багш, сурагч, ажилчдын хувийн ариун цэврийн болон эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй байна.

Сүүлийн 3 жилийн байдлаар сургуулийн орчинд зүй бус хандлага, ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан багш 22, сүүлийн 6 жилд 3 буюу түүнээс дээш байгууллагад  шилжин ажиллаж байгаа багш 7, тухайн сургуульд сүүлийн 3 жилд шилжиж ирсэн болон явсан багшийн эзлэх хувь алслагдсан хороодын сургуулиудад 20-69 хувь, төвийн сургуулиудад шилжилт хөдөлгөөн харьцангуй бага буюу 0.5-14 хувьтай байна.

Алслагдсан хорооны сургуульд ажиллаж буй багш нарын шилжилт хөдөлгөөн, ёс зүйн зөрчил гаргасан багшийн тоо өндөр байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх, ажлын хариуцлага алдах, мөн түүнчлэн удирдлага, багш, сурагчид үл ойлголцох шалтгаан болж ёс зүйн зөрчил гарах нөхцөл бүрдэж байна. Иймд шилжилт хөдөлгөөнийг сааруулахад төрийн зүгээс бодлого боловсруулж ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн Төрийн өмчийн сургуулиудад тулгамдаж буй асуудал нь барилгын хүртээмжгүй байдал, түүнтэй холбоотой сургуулиудын хүүхдийн тоо суудлын хүчин чадлаасаа 1.5 дахин хэтэрсэн байгаа юм. Судалгаанд хамрагдсан 13 сургуулийн 15 хувь нь хичээлийн өөрийн байргүй, 15 хувь нь зориулалтын бус байртай байгаагаас сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон, 30 хувь нь барилгын  ашиглалтын хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлыг хангахгүй болсон тухай барилга техникийн хяналтын улсын байцаагчдын акт, дүгнэлтүүд удаа дараа гарсан боловч өнөөг хүртэл шийдвэрлэгдэхгүй байсаар байна.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Залуучуудын хөгжлийн төв нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа

Хан-уул дүүргийн Нацагдоржийн 2 дугаар салбар номын сангийн 2 давхарт байрлах дүүргийн Залуучуудын хөгжлийн төв өнөөдөр  нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөг нь ХУД-ийн Залуучуудын хөгжлийн төвийн зорилго, үйл ажиллагааг өвсөр үе, залуучууд, олон нийтэд таниулахад чиглэсэн байна.

Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг нь Залуучуудын хөгжлийн төв байгуулах зорилт юм. Хан-Уул дүүргийн Залуучуудын хөгжлийн төв нь Монгол улсад байгуулж буй 16 төвийн нэг юм.

Залуучуудын хөгжлийн төв нь залуу хүмүүст үе тэнгийнхэнтэйгээ уулзаж нэг нэгнээсээ суралцах, ажлын байранд шаардагдах ур чадвар олж авахад туслах сургалтууд зохион байгуулахаас гадна бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө өгөх юм. Мөн өөрийн эрх ашигт хамаатай асуудлуудад идэвхтэй оролцох замаар ирээдүйгээ тодорхойлж, амьдралын чанараа дээшлүүлэхэд туслах бусад үйлчилгээг үзүүлдэг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооноос гурван талт уулзалт зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооноос 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Том оврын авто машины хайрга дайрга тээвэрлэлт”-тэй холбоотой асуудлаар Төр захиргааны анхан шатны нэгж байгууллага, Иргэдийн төлөөлөл, Хайрга дайрга үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл, “Хөвсгөл далай ээж” болон “Шинэ суурьшил” ТББ -уудын гурван талт уулзалтыг зохион байгууллаа.

123

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн 13 дугаар хороонд “БАЙГУУЛЛАГЫН БОЛОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ” сэдэвт сургалт боллоо

Хан-Уул дүүргийн “Албан бус насан туршийн боловсролын төв” -ийн Ёс суртахуун төлөвшлийн багш Т.Нямсүрэн 13 дугаар хороо буюу Туул тосгоны ажлын албаныханд “Байгууллагын болон төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

6d3f9f70-99fd-45a2-8280-1f0ec16d71a1 96129e7e-7546-41cf-a485-04f4710f7a35 b00deb34-5f5c-4bde-bb2f-b5c7679c328a dc29317e-62a2-45b1-8a9f-6ba3eaf1965f (1)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ өнөөдөр нээлтээ хийлээ

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа 7 дугаар сургуулийн баруун талд байрлах “Хан-Уул Усан спорт сургалтын төв” өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.

Тус төвийг Хан-Уул дүүргийн иргэдийн бие бялдарыг эрүүл чийрэг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд барилгын ажлыг “Азийн-Эрин” ХХК гүйцэтгэсэн байна.

Хан-Уул Усан спорт төв нь 18 хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар усан бассейн, фитнесс, саун гэсэн 3 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Усан бассейн нь 7*25м харьцаатай, 1,7-2м гүнтэй, 3 замтай цагт 16-18 хүн зэрэг хүлээн авах хүчин чадал бүхий стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан. Бассейны усыг 24 цагаар озон болон хлороор ариутгадаг.

Фитнесс клуб  нь стандартын шаардлага хангасан орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, цагт 8-10 хүнд үйлчлэх хүчин чадалтай

Сауны хувьд нь үйлчлүүлэгчдийн тав тухад нийцсэн душ болон амралт өрөөтэй цагт 1-4 хүн хүлээн авах хүчин чадалтай юм.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа