Орос улсын Ставрополийн хязгаарын Новоселицкий районы дотоодыг хамгаалах байгууллагын дэргэд өчигдөр амиа золиослогч гурван этгээд өөрсдийгөө хөнөөжээ. Байрны дэргэд хэд хэдэн дэлбэрэлт болсон байна. Хүчний байгууллагуудын эх сурвалжаас хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээр ойролцоогоор гурван этгээд өөрсдийгөө дэлбэлсэн хэмээжээ. Мөн Оросын Интерфакс, Риа-Новости ч энэ тухай уламжилсан байна. Одоогоор дэлбэрэлтэд хүмүүс өртсөн болон гамшгийн тухай мэдээ байхгүй бйна.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Тал хумс сармисны гайхамшиг
Харвардын анагаах ухааны их сургуулиас хийсэн судалгаа нь харааны тал дээр асуудалтай насанд хүрэгчид бие организм дахь холестрины түвшингээ бууруулж чадвал уг асуудлаас ангижирч чадна гэдгийг нотолжээ. Бие органимзд холестрин ихээр хуримтлагдаад ирэхээр нүдний торлог бүрхэвчинд өөхөн давхарга үүсч үүнтэй холбоотойгоор хараа муудаж бүрэлздэг гэнэ. Холестрины түвшинг бууруулах зорилгоор судалгаанд 23 өвчтөнийг оролцуулсан бөгөөд үр дүнд нь мэдээж хараа нь сайжирчээ. Тэгэхээр энд яг юуны тухай яриад байна гэхээр сармисыг хэлээд байгаа аж.
Хэрвээ та өдөр бүр тал хумс сармис идээд байвал байгалийн аргаар холестрины түвшинг бууруулж байгаа хэрэг юм. Түүнчлэн артерын даралт их байх нь нүдний торлог бүрхэвчний идэвхтэй үйл ажиллагааг дарангуйлдаг байна. Тэгэхээр нүдний торлог бүрхэвчийг хурц байлгахын тулд хангалттай хэмжээгээр хүчилтөрөгчөөр хангах шаардлагатай. Сармис бол цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгах байгалийн гаралтай, хамгийн шилдэг бүтээгдэхүүн юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг гар бөмбөгийн тэмцээн зохион явууллаа


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХУД-ийн 1-16 дугаар хороодод явуулын нэг цэгийн үйлчилгээ иргэдэд үйлчилж эхэллээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 1-16 дугаар хороодод “Төрийн үйлчилгээг иргэдэд явуулын нэг цэгээс хүргэх” ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 11-17-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний ажил өнөөдөр болсон бөгөөд нээлтэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг ,Захиргаа,хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Б.Даваажав ,13 дугаар хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс, 14 дүгээр хорооны Засаг дарга Г.Батсуурь нар оролцлоо. Энэхүү ажил нь төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэснээр иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар үнэн зөв бодитой мэдээлэл өгч, иргэдийн сэтгэл ханамж тодорхой хэмжээгээр дээшлэх зэрэг олон ач холбогдолтой юм.










Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 18 дугаар сургуулийн дэргэдэх биеийн тамир,чийрэгжүүлэлтийн талбай байгуулах ажлын тендер зарлагдлаа

Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас “3 дугаар хорооны 18 дугаар сургуулийн дэргэдэх биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай байгуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зарлалаа.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авах боломжтой юм.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаяг, утсаар авч болно.
Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 11-341873 авч болно.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ажил хэрэгч хүний баримтлах 10 зарчим
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АБНТБТ-ӨӨС “АЖИЛ ХЭРЭГЧ ХҮНИЙ БАРИМТЛАХ 10 ЗАРЧИМ”-ЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Та өөрийгөө хэр ажил хэрэгч гэж боддог вэ?
1.Ямар ч жижиг зүйлд хариуцлагатай ханд.
Ажлаас хоцрох нь үргэлж ажилд садаа болдог бөгөөд хариуцлагагүй, найдваргүй этгээд болохыг чинь гэрчилдэг. Гэнэт ажил гараад хоцрохоор бол ажил руугаа утасдан мэдэгдэж бай.
2.Хов жив бүү ярь.
Хувийн асуудлаа нууцалдгийн адил албаны нууцыг ч хадгалах нь таны үүрэг. Хамт ажиллагсдынхаа хувийн амьдралын талаар сонссон бол цааш нь дамжуулж бүү ярь.
3.Сайхан сэтгэлтэй, эелдэг бай.
Хүмүүс танд дургүйцлээ илэрхийлж муухай ааш гаргавал тэднийг ойлгохыг хичээж аль болох эелдэг найрсаг бай.Бид янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй тулгардаг. Өөдрөг, сайхан сэтгэлтэй, эелдэг хүмүүс илүү амжилтанд хүрдэг юм.
4.Зөвхөн өөрийгээ биш бусдыг ч хүндэл.
Бусдын саналыг хүндэтгэ. Үзэл бодлыг нь зөв ойлгохыг хичээ. Хамт ажиллагсад болон даргынхаа шүүмж зөвлөгөөг сонс. Шүүмжлэхэд нь бүү бухимд. Танд бусдын туршлага зөвлөгөө асар үнэтэй.
5.Зохистой хувцасла.
Хамт олныхоо дунд байхдаа бусдыг яаж хувцасласныг хар, үлгэр ав. Тэгэхдээ яг дуурайх хэрэггүй. Гүйцэтгэж буй ажилдаа тохируулан хувцаслах нь хамгийн зөв.
6.Үгээ цэгнэ.
Санаагаа бичгээр болон амаар ойлгомжтой, товч бөгөөд тодорхой илэрхийлж бай. Элдэв гаж үг хэллэг ямар ч үед бүү хэрэглэ. Үүнийг амьдралынхаа нэг зайлшгүй дүрэм болго.
7.Бусдад сэтгэлээсээ ханд.
Бусдад санаа тавьж, сэтгэл харамгүй тусалж дэмж.
8.Үргэлж инээмсэглэж бай.
Ажил хэргийн харилцаа хүнд үргэлж баяр баясгалан авчирдаг гэвэл ташаа ойлголт. Гэхдээ таны эрхэлж буй ажил танд сэтгэл ханамж авчрах ёстой.
9.Бусдыг анхааран сонсож, мөн өөрийгээ сонсгож чаддаг бай.
Хамт олон доторх харьцаа 2 талтай байх ёстой. Ийм тохиолдолд л ажил үр дүнд хүрнэ. Харилцан ярьж байгаа хүнээ анхааралтай сонсч, өөрөө ч ярьж чаддаг бай. Харилцан ярихыг хичээ. Харилцан ярьж, зөвлөлдөж байж зөв шийдвэрт хүрнэ.
10.Ажлаа бүү умарт.
Юуны өмнө та ажилтан, таныг хөдөлмөрийн чинь үр дүнгээр үнэлнэ гэдгийг ойлго. Мэдлэг боловсролоо дээшлүүл. “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг” гэдэг үгийг санаж яв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Туркууд хилийнхээ дагуу 911 км бетонон хана босгож байна
Сиритэй залгаа хилийн дагуу барьж буй бетонон хананы гуравны нэг нь бэлэн болсон тухай Туркийн Аюулаас хамгаалах хүчний байгууллагын эх сурвалж мэдэгджээ. 911 км урт хана барихаар төлөвлөөд байгаагийн 300 км-ийг нь барьж дуусгаад байна. Туркийн Дотоод хэргийн яам уг ханыг барихад зарцуулах 250 сая орчим турк лирийг хил орчмын Сирнак, Мардин, Шанлыурфа, Килис, Газиантеп, Хатай мужуудад олгосон бөгөөд одоогийн байдлаар Шанлыурфа болон Хатай мужийн нутаг дэвсгэрт босгож буй хана бэлэн болжээ. Хоёр метр өргөн, гурван метр өндөр, долоон тонн жинтэй блокоор хана босгох ажил ирэх жил гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хилийн дагуу өргөстэй торон хашаа барихаар төлөвлөж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Македон Грекийн хил дээр 300 орчим хүн шархаджээ
Дүрвэгсэд Македоны Гректэй залгаа хилийн дагуух торон хашааг давах гэж оролдох үед Македоны цагдаа нар дүрвэгсдийн эсрэг нулимс асгаруулагч, резинэн сум, гранат хэрэглэсний улмаас 300 орчим хүн шархадсан байна. Грекийн Гадаад хэргийн яам Македоны эл үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж “Давагдашгүй нөхцөл байдал огт үүсээгүй байхад нулимс асгаруулагч, резинэн сум, манаргах гранатыг ядарсан эмзэг бүлгийн хүмүүсийн эсрэг хэрэглэх нь аюултай бөгөөд буруушаах ёстой үйлдэл мөн” гэж Македоны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Тони Ангеловски мэдэгдсэн байна. Түүний ярьснаар, мөргөлдөөний үеэр Македоны цагдаагийн 15 ажилтан гэмтсэний тав нь хүнд гэмтэл авсан байна. Мөн тэрбээр “хил рүү цагдаагийн нэмэлт хүч илгээсэн бөгөөд тэд шөнийн турш эргүүл хийнэ” гэж мэдэгджээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Европын Холбоо болон Украины хооронд харилцан визгүй зорчихыг санал болгож магадгүй
Нидерландад болсон санал асуулгын дүнгээс үл хамааран Европын Холбоо болон Украины хооронд харилцан визгүй зорчих нөхцлийг бий болгох саналыг Европын Комисс дөрөвдүгээр сард ЕХ-нд санал болгож магадгүй байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Украины Ерөнхийлөгч П.Порошенко өмнө нь “Европын Комиссын зүгээс визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх санаачилга гаргахыг хүлээж байна” хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэрбээр хэлэхдээ “Украин улс ЕХ-нд нэгдэх тухай хэлэлцээр өөрчлөгдөхгүй, энэ хэлэлцээр одоо ч хэрэгжиж байгаа. Тухайлбал, чөлөөт худалдааны бүсийн тухай тохиролцоог дурдаж болно. Украинчууд визгүй зорчдог болно гэдэгт найдаж байна” гэжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Умардын тагнуулч хурандаа Өмнөдөд зугтан гарчээ
Умард Солонгосын тагнуулын газрын өндөр албан тушаалын ажилтан өнгөрсөн онд Өмнөд Солонгос руу зугтан гарсан тухай Ёнхап агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ. “Нэрийг нь нууцалсан хурандаа өнгөрсөн онд Өмнөдөд ирсэн. Тэрбээр Умард Солонгосын Тагнуулын ерөнхий газарт Өмнөд Солонгост хорлон сүйтгэх ажиллагаа явуулах ажлыг хариуцдаг байсан” гэж эх сурвалж ярьсан байна. Түүний хэлснээр, Умард Солонгосын тагнуулын газрын хурандаа цол нь тус улсын Зэвсэгт хүчний дэслэгч генерал цолтой дүйцдэг байна. Тиймээс энэ нь Умард Солонгосын генерал Өмнөд рүү зугтан гарсан анхны тохиолдол болж байгаа аж. Түүнчлэн Хятад дахь солонгос хоолны газарт ажиллаж байсан Умардын 13 иргэн Өмнөд Солонгос руу зугтан гарсан тухай Сөүлийн хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Малын дотор мах хүний биед олон ач тустайг барууны эрдэмтэд нотолжээ
Шинжлэх ухааны судалгааны түвшингээр дэлхийд тэргүүлэгч барууны орнууд үхрийн дотор мах, таван цулын хүний биед эерэг олон ач тусыг судалж нотложээ. Бидний өдөр тутмын амьдралд мах, махан бүтээгдэхүүн гол үүрэг гүйцэтгэдэг ба хүссэн үедээ хүнсний захаас очоод дотор гэдэс, таван цулыг сонгон хэрэглэх боломжтой байдаг. Тэгвэл эдгээр нь тус бүрдээ анагаах ач тустай гэнэ.
- Үхэр, хонины бөөр нь селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлуулдаг бөгөөд төмөрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Таны бөөрний үйл ажиллагаанд нэн сайн.
- Үхрийн зүрх нь магни болон таурин бодисыг их хэмжээгээр агуулдаг учраас магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22% иар бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхийг хоол хүнсэндээ өргөн хэрэглээрэй.
- Үхрийн годон. Энэ бол эрчүүдэд маш сайн. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлж эрэгтэй хүний бэлгийн чадвар, чалх сайжруулахад нэн тустай бөгөөд эрч хүчээр хангадаг байна.
- Үхрийн элэг. Бярууны элэг хамгийн сайн байдаг. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Тиймээс элэг муутай хүмүүст нэн ач тустай эмчилгээ болох аж.
- Үхрийн хэл. Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир хүний биеийн дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог ажээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Лалын улс” бүлэглэл Пальмира хот дахь археологийн олдворуудыг 200 сая доллараар худалджээ
Тус бүлэглэл өнгөрсөн онд дэлхийн өвийн жагсаалтад багтдаг Пальмира хотыг эзлэн авч, тус хотыг сүйтгээд зогсохгүй хотоос олдсон эртний дурсгалт зүйлсийг худалджээ. Археологийн хосгүй үнэт дурсгал болох 2000 жилийн настай туурь балгас Сирийн цөлд оршиж байсныг “Лалын улс”-ын босогчид ухаж тонон эртний дурсгалт зүйлсийг худалдаж, 200 орчим сая доллар олсон байна. Орон нутгийн дайчид болон ОХУ-ын Агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр Сирийн Засгийн газрын цэргүүд 10 сарын турш террористуудын хяналтад байхдаа ихээхэн сүйрч эвдрэн нурсан Пальмира хотыг өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд босогчдоос бүрэн чөлөөлсөн билээ. Пальмира нь Сирийн нийслэл Дамаск хотыг тус улсын зүүн нутаг болон Ирактай залгаа хилтэй холбодог стратегийн чухал байрлалтай хот юм. Мөн 2000 жилийн өмнөх үед хамаарах задгай театрт террористууд хүмүүсийг олны өмнө цаазалж байжээ. Үүнээс гадна “Лалын улс” бүлэглэл эртний эдлэл худалдаалах асуудал хариуцсан тусгай баг ажиллуулж байсан тухай НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдээлсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Адуунчулуун” компани нэгж хувьцаандаа 100 төгрөг олгоно
“Адуунчулуун” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэгж хувьцаандаа 100 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн талаар өнөөдөр Монголын хөрөнгийн биржээс мэдээлжээ. Одоогоор хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг гаргаж байгаа бөгөөд ногдол ашгийг энэ оны 2 дугаар улиралд багтаан олгох гэнэ. Өнөөгийн байдлаар тус уурхай 160 гаруй ажиллагсадтай бөгөөд олборлосон нүүрсээ хэрэглэгчдэд тонныг нь 8000 төгрөг, Дорнод бүсийн эрчим хүчний системд 8584 төгрөгөөр борлуулдаг аж.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
РОНАЛДО ХЭНИЙ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙГ ХИЙЛЭЭ
Криштиано Роналдо “Эйбар”-ын хаалганд нэг гоол оруулснаар энэ улиралд Ла лигт 30 гоол оруулаад амжлаа. Ингэснээр тэрбээр Испанийн Ла лигт зургаан улирал дараалан 30 ба түүнээс дээш гоол оруулсан анхны хөлбөмбөгч боллоо.
Лео Мессигийн хувьд дөрвөн улирал дараалан 30 ба түүнээс дээш гоол оруулсан ч 2013/14 оны улиралд 28 гоол оруулснаар энэ цуврал нь тасарсан юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
