Author Archives: admin

Малчдад 2,6 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк 850 малчинд 2 тэрбум 607.6 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгосон талаар Монголбанк мэдээлжээ. Энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт хамрагдахаар нийт 1803 малчин 5 тэрбум 565.2 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс хүсэлтүүдийг нягтлан 850 малчинд зээл олгосон байна. 10 хувийн хүүтэй зээл авах хүсэлтэй малчид Эрүүл мэнд, Нийгмийн даатгал төлдөг байх, малаа тарилга, туулга, вакцинжуулалтад бүрэн хамруулсан байх, “Малчин данс”-аа байнга ашигладаг байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Замын ажлыг нэг өдөр эхлүүлнэ

Зам тээврийн яам энэ жилийн зам барилгын ажлыг нэг өдөр буюу ирэх дөрөвдүгээр сарын 15-наас улс даяар нэгэн зэрэг эхлүүлэхээр болсон байна. Энэ нь газар нэлээн сайн гэсэж, ажил эхлэх боломжийн хугацаа гэж үзэж байгаатай холбоотой аж. Зам тээврийн сайдын тайлбарласнаар энэ онд Хөгжлийн банк, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 14 чиглэлийн 1033.15 км авто зам болон гурван байршилд 912.4 метр урт гүүрийн барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Эдгээрээс 11 чиглэлийн 760.25 км зам, гурван гүүрийн барилгын ажил он дамжин хэрэгжих бол шинээр гурван чиглэлийн 272.9 км замын барилгын ажлыг шинээр эхлүүлэх ажээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Манай дартсын тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

БНХАУ-ын Бээжин хотноо болсон дартсын “The 5th Capital Open” тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод ирсэн байна. Энэ сарын 19-20-ний өдрүүдэд болсон тус тэмцээнд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Эрдэнэчимэг мөнгөн медаль хүртсэн бол Ш.Ган-Эрдэнэ, Ж.Ганчимэг нар ангилалдаа V байрт орсон аж.

Мөн Х.Одхүү, В.Лхагвадорж, Г.Сүрэн нар шилдэг 10-т багтжээ. Тэмцээнд эрэгтэй 320, эмэгтэй 64 таммрчин оролцжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Пакистанд халдлагын улмаас наад зах нь 69 хүн амиа алджээ

Пакистаны зүүн нутгийн Лахоре хотын цэцэрлэгт хүрээлэнд дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 69 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан байна. Тус цэцэрлэгт хүрээлэнд олон гэр бүл цуглаж, Улаан өндөгний баяр тэмдэглэж байжээ. Хохирогчдын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан байна. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр, энэ нь амиа золиослох халдлага байсан бөгөөд Пакистаны “Талибан” бүлэглэлийн фракц уг халдлагыг үйлдсэнээ мэдэгджээ. Пакистаны Ерөнхийлөгч халдлагыг буруушаасан бол мужийн Засгийн газар гурван өдрийн гашуудал зарласан байна. Ням гарагийн өглөө болсон энэ халдлагын дараа Лахоре хотын томоохон эмнэлгүүдэд онц байдал зарлажээ. “Гулшан-э-Икбал” цэцэрлэгт хүрээлэнгийн нэвтрэх хаалга буюу машины зогсоол, хүүхдийн тоглоомон савлуурын ойролцоо дэлбэрэлт болсон аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сирид нислэггүй бүс байгуулахыг уриаллаа

Сирид энхийг тогтоох зорилгын хүрээнд тус улсын хойд нутагт нислэггүй бүс байгуулах хэрэгтэй гэж Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дахин мэдэгдэв. Анкара, Истанбул, Брюссельд болсон халдлагуудын дараахан буюу өчигдөр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тэргүүтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Анкара хотод хуралдаж, Сирийн асуудал болон терроризмтой тэмцэх хүчин чармайлтын талаар хэлэлцэн мэдэгдэл хийжээ. Сирид нислэггүй бүс байгуулах нь зөв бөгөөд ач холбогдол бүхий шийдэл юм гэсэн саналыг Турк дэвшүүлжээ. Мөн бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд илүү дорвитой арга хэмжээ авахыг НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. Терроризм нь шашин шүтлэг, хэл, арьсны өнгө, үндэс угсааг үр харгалзан заналхийлж байгааг мэдэгдэлд онцолсон байна. Мөн ямар ч террорист заналхийлэлтэй тууштай тэмцэхээ Турк дахин мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЭЕШ-ын босго оноо 400 ба түүнээс дээш байна

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр ЭЕШ-ын босго оноог тогтоох тушаал гаргажээ.  Тодруулбал, өмчийн хэлбэр харгалзахгүй их дээд сургууль, коллежид 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго оноог 400 байхаар тогтоосон байна. 400 ба түүнээс дээш хэд байхыг их дээд сургуулиуд өөрсдөө тогтоох юм байна.  Сургуулиудад босго оноогоо 400 буюу түүнээс дээш байхаар тогтоож нээлттэй, ил тод мэдээлэхийг их, дээд сургууль, коллежийн захирлуудад үүрэг болгосон байна.эеш тушаал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш эхэлнэ

УИХ-ын дарга З.Энхболд 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны гуравдугаар сарын 29-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.

Тус ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд:

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.

УИХ-ын ээлжит бус чуулганы үйл ажиллагааны хуваарь

Гуравдугаар сарын 29-ний Мягмар гарагт 09.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа болно.

НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

Гуравдугаар сарын 29-ний Мягмар гарагт:

1 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

2 Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх.

ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

Гуравдугаар сарын 29-ний Мягмар гарагт 14.00 цагаас:

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх;

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганы хаалт.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Э.Амарбат УПЕГ-т ажиллахаар болжээ

АТГ-ын Мөрдөн Шалгах хэлстийн дарга Э.Амарбат Улсын прокурорын ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогдож, өчигдрөөс ажилдаа оржээ.

Тэрээр 2002 онд УПЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд даргаар ажиллаж байгаад 2007 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилогдсон аж. Арваад жилийг АТГ-ын үйл хэрэгт зориулсан  тэрбээр өөрийн хүсэлтээр АТГ-ын мөрдөн шалгах албыг орхиж, прокурорт ажиллахаар болсон гэж УПЕГ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаан-Үд-Улаанбаатарын чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэнэ

“ИрАэро” компани Улаан-Үд-Улаанбаатарын чиглэлд үйлддэг тогтмол нислэгээ энэ оны зургадугаар сарын 6-наас эхлэн сэргээнэ. Уг нислэгийг долоо хоногт хоёр удаа даваа, баасан гарагт үйлдэнэ гэж Буриадын Тээвэр, эрчим хүчний хөгжил, авто замын удирдлагын яам мэдээлсэн байна. 50 хүний суудалтай “Bombardier CRJ-200” онгоцоор нэг цаг нисэх юм. Дээрх чиглэлд нисэх тасалбарыг худалдаж эхэлжээ. Тасалбарын үнэ нэг талдаа 7500 рубль бөгөөд нислэгийг 10 дугаар сарын эцэс хүртэл үйлдэнэ. 2014 онд Орос, Монголын хооронд визийн журмыг цуцалснаас хойш Буриадад зорчих монголчуудын тоо эрс нэмэгдсэн билээБуриадын Гаалийн удирдах газрын мэдээллээр, өнгөрсөн онд Монголын 840 мянга гаруй иргэн Орос-Монголын хилээр нэвтэрсэн нь 2014 оныхоос 70 хувиар өссөн үзүүлэлт аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч Австралийн Үндэсний Их Сургуульд монгол гэр бэлэглэжээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Австралийн Үндэсний Их Сургуульд бэлэглэсэн гэрийг гардуулах ёслол өчигдөр Канберра хотноо болжээ. Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг бэлгийн гэрийг гардуулахдаа Монгол Улсын төр, засаг монгол судлалыг дэлхий дахинд хөгжлүүлэхэд онцгой анхаарч ирснийг цохон тэмдэглээд Австрали Улсад монгол судлалыг хөгжүүлэхэд Австралийн Үндэсний Их Сургууль бодит хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлсэн байна. Австралийн Үндэсний Их Сургуулийн Ректор, Нобелийн шагналт эрдэмтэн Б.Шмит монгол гэртэй болж буйдаа туйлын их баяртай буйгаа илэрхийлээд гэрийг тус их сургуулийн ёслол, албаны олон үйл ажиллагаанд ашиглах болно гэдгээ хэлэв. Мөн Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас Австралийн Үндэсний Их Сургуульд бэлэглэж буй мастер морин хуурыг Д.Ганхуяг Б.Шмитэд гардуулахдаа мэргэжлийн хуурчаар тоглуулан ёслолын арга хэмжээг чимсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Минск-2”-ын заалтыг биелүүлбэл ОХУ-д авсан хоригоо цуцална гэв

Хэрэв Украины асуудлаар байгуулсан гэрээний бүх заалтыг биелүүлбэл ОХУ-д авсан хориг арга хэмжээг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цуцлахад бэлэн байгааг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Москва хотод хэлэлцээ хийх үеэрээ мэдээлжээ. “Хэрэв бүх зэвсэг, цэргээ гаргах, Украины хилийн бүрэн эрхт байдлыг эргүүлэн өгөх зэргийг оруулаад Минскийн гэрээний бүх заалтыг биелүүлбэл хориг арга хэмжээг цуцална гэсэн Ерөнхийлөгч Обамагийн амлалтыг би дахин уламжилсан” гэж Керри хэлэлцээ дууссаны дараа хэлсэн байна. “Ахиц дэвшилд хүрэхийг оролдож, хүрэхийн тулд үргэлж хүчин чармайлт тавих хэрэгтэй” гэж Керри онцлон дурдсан байна. Одоогийн байдлаар ОХУ, АНУ-ын харилцаа Украины байдалтай холбоотойгоор хурцадмал байдалтай байгаа юм. Европын Холбоо болон АНУ-аас тус улсад авсан хориг арга хэмжээ 2014 оны долдугаар сарын сүүлээр хувь хүмүүс болон компаниудад авсан хоригоос Оросын эдийн засгийн бүхэл бүтэн салбарын эсрэг чиглэсэн арга хэмжээ болж хувирсан юм. Обама энэ хориг арга хэмжээг ямар ч үед цуцалж магадгүй гэдгийг Америкийн Элчин сайдын яам сануулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 02 тоот албан даалгавар, НЭМГазрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21 ний 1/293 албан тоотын дагуу 2016 оны 03 сарын 24 ний өдрийн 16.00 цагт Гамшгаас хамгаалах дадлага сургалтыг зохион явууллаа.

Дадлага сургалтын хүрээнд Ерөнхий эмчийн 2016 оны 03 дугаар сарын 23 ны өдрийн А/11 тоот тушаалаар эмнэлгийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийж, штабын гишүүдэд танилцуулсан. Албан даалгаврын дагуу штабын гишүүд болон тасгийн эрхлэгч, ахлах менежерүүдэд дадлага сургалтын талаар чиг үүрэг өгч бусад эмч эмнэлгийн ажилтнууд болон хэвтэн эмчлүүлэгч нарт мэдээллийг дамжуулж ажилласан.

Нийт 127 эмч, эмнэлгийн ажилтнаас дадлага сургалтанд 102, хэвтэн эмчлүүлэгчдээс 43 хүн тус тус хамрагдан оролцлоо.

Дадлага сургалтын үеэр зарлан мэдээлэх дохиогоор:

1. 1-р дохиогоор эмнэлэг дотор аюулгүй байрлалыг эзэлж “Суу-Нуугд-Хүлээ” зарчим

2. 2-р дохиогоор “Гүйхгүй-Ярихгүй-Түлхэхгүй-Эргэж буцахгүй” зарчмыг баримтлан эмнэлгээс гарч аюулгүй талбайд байршсан.

3. Эмнэлгийн хэмжээнд тасаг нэгжээр бүртгэх ажиллагаа явуулан нэгтгэн орон тооны бус штабын даргад илтгэсэн.

4. Дадлага сургалтын ажиглагчаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 14-р ангийн гал сөнөөгч, ахлагч Д.Бямбадорж ажиллалаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Хэрэглэгчийн жил” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2016 оны 3 сарын 24-ний өдөр 9-13 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 40 иргэд хамрагдлаа. Өдөрлөгөөр дүүргийн 14 дүгээр хорооны эмзэг бүлгийн иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулсан байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Лалын шашинтнуудыг хоморголон устгасан Каражичид 40 жил хорих ял оноов

1990-ээд онд Босни, Герцеговины дайны үеэр үйлдсэн хэргийнх нь төлөө НҮБ-ын шүүх Боснийн Сербийн удирдагч Радован Каражичид 40 жил хорих ял шийтгэлээ. Гааг дахь олон улсын эрүүгийн шүүх пүрэв гарагт ялын тогтоолыг танилцуулжээ. Каражичийг 11 зүйл ангийн 10-т нь буруутгаж байгаа бөгөөд 1995 онд хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдэж, Сребреница хотын 7000 гаруй лалын шашинтныг хөнөөх захиалга өгсөн гэж үзэж байна. Каражич нь лалын шашинтуудыг хоморголон устгахаас хамгаалах бүрэн эрх мэдэл бүхий цорын ганц хүн байсан хэдий ч устгах тушаалыг биечлэн өгсөн гэж шүүх үзжээ. Каражич өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгддэг бөгөөд ялын тогтоолыг 100 орчим минут уншиж танилцуулахад тэрбээр сэтгэл хөдлөл бараг үзүүлээгүй байна. Шүүхийн шийдвэрийн дараа өмгөөлөгч нь түүнийг давж заалдахыг мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа