Author Archives: admin

Роналду загварын ертөнцөд хүч үзнэ

Испанийн Эзэн хааны баг гэгддэг “Реал”-ын довтлогч Криштиану Роналду зодгоо тайлсныхаа дараа юу хийж мэдэх талаараа ярьжээ.

“Надад загварын ертөнц таалагддаг. Энэ бол миний ойлгож, мэдрэхийг хүсэж байгаа зүйл. Би аль болох сайхан хувцаслахыг хичээдэг. Мөн гоё харагдахыг хүсдэг. Хувцаснаас гадна үс засалт маш чухал. Надад өөрийн гэсэн брэнд байгаад би баярладаг. Энэ бүхэн намайг аз жаргалтай болгодог юм. Ер нь хүмүүс загварын чиг хандлагыг дагадаг. Би тэдний нэг. Аливаа үйл явдал, арга хэмжээнд оролцохдоо тохирсон хувцас өмсөхийг хичээдэг. Миний гол зорилго бол өөрийн нэрийн брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлэх явдал юм. Тамирчны замналаа дуусгаад загварт өөрийгөө зориулна даа” хэмээн Роналду өгүүлэв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

528 иргэний  зээлийг 5 хувь руу шилжүүллээ

Энэ сарын 24-ний байдлаар арилжааны банкууд 2005 иргэний 82.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ. Үүнээс 461 иргэний 5 хувийн хүүтэй 21.8 тэрбум төгрөгийн, 1217 иргэний 8 хувийн хүүтэй 62.1 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Мөн энэ хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 528 зээлдэгчийн 21.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголчууд олимпийн 20 эрх өвөртлөөд байна

ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв нь Монгол Улсын насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийг спортын 17 төрлөөр байгуулж, 125 тамирчин, 36 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй спортын сургалт дасгалжуулалт явуулж байна.

Үндэсний шигшээ багийн тамирчид 2016 он гарсаар спортын 14 төрлөөр олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн 38 тэмцээнд оролцож алт 17, мөнгө 16, хүрэл 36, нийтдээ 69 медаль хүртжээ. Үндэсний шигшээ баг тамирчид Бразилийн “РИО 2016” зуны XXXI олимп, паралимпийн XY наадамд оролцох 20 эрхийг өнөөдрийн байдлаар аваад байна. Тухайлбал, спортын 3 төрөлд 13 эрх: чөлөөт бөх 9 хүн, буудлага 3 хүн, байт харваа 1 хүн, пара спортын 5 төрөлд 7 эрх, пара жүдо бөх 2 хүн, пара байт харваа 2 хүн, пара буудлага 1 хүн, пара хөнгөн атлетик 1 хүн, пара пауэрлифтинг 1 хүн эрхээ өвөртөлжээ.

Үндэсний шигшээ баг тамирчид “Рио 2016” зуны XXXI олимп, паралимпийн XY наадамд оролцох эрх олгох, оноо цуглуулах дараах 16 тэмцээн /спортын төрөлд 15, пара спортын төрөлд 1/-д оролцохоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байна.

ЭМСЯ, БТСХТ, МҮОХ-ны Ажлын хэсэг Бразил улсад 2016 оны 3 сарын 13-17-нд албан ёсны айлчлал хийсэн юм. Төлөөлөгчид Монголын баг тамирчдыг “Рио 2016” зуны XXXI олимпийн наадмын өмнөх бэлтгэлийн цагийн зөрүү, цаг агаарын орчин нөхцөлд дасан зохицох зорилгоор анх удаагаа хилийн чанадад бэлтгэлийн баазыг Бразил улсын Волта Редонда хотын “Сомар” спортын бэлтгэлийн төв (Велла Виста зочид буудал)-ийг сонгож энэ төвд байрлаж, хооллож, зочид буудал, спортын тоног төхөөрөмжийг ашиглан, бэлтгэл сургуулилтаа хийж байх үйлчилгээг авахаар “Санамж бичиг” байгуулжээ.

Ийнхүү олимпийн наадмын өмнөх бэлтгэлийг эдгээр байгууллагууд хамтран өөрсдийн бүх боломжоо ашиглан хангаж ажиллахаар шийдвэрлэсэн байна.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Манай  жүдочид Гүржийн гранпригаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна

Олон улсын жүдо бөхийн холбоо 2016 онд 45 тэмцээн зохиохоор төлөвлөсөн.Түүнээс хамгийн олон нь Европ тивд болно. Буурал тивд болох ес дэх тэмцээн Тбилисийн гранпри энэ сарын 25-27-нд боллоо. Дэлхийн 67 орны 389 жүдоч олимпийн эрхийн онооны төлөө хүчээ үзсэн тус тэмцээнээс шигшээ бөагийнхан дөрвөн медаль хүртсэн. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Д.Амартүвшин Гүрж, Казакстан, Бразилын бөхчүүдийг торгуулаар илүүрхэн хагас шигшээд шалгарсан. Улмаар зооны аваргын төлөө өмнөх тойрогт Г.Болдбаатарыг ялсан Туркийн Бекир Озлуг цаг дуусахаас 27 секүндийн өмнө цэвэр савж финалдахаар болсон. Аваргын төлөөх барилдаанд 23 настай Узбек залуу Диорбек Урозбоевт хоёр вазаригаар ялагдан мөнгөн медалийг энгэртээ зүүлээ.

Энэ жингийн 2014 оны дэлхийн аваргын тэргүүн бөх, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар Туркийн бөхөд ялагдан дагах барилдаанд Бразилийн Эрик Такабатакийг өвдөг сөхрүүлж, медалийн төлөө Кыргызстаны Отар Бестаевыг иппон буулган хүрэл медаль хүртсэн. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-д Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Г.Одбаяр мөнгө, 81 кг-д Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ О.Ууганбаатар хүрэл медалийн эзэн болсон. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өнгөрсөн оноос Казакстаны нэрийн өмнөөс барилдах болсон Г.Отгонцэцэг хүрэл медалийн тавцан дээр хөл тавьсанаар 2016 оны гурав дахь медалиа энгэртээ зүүлээ. Ингэснээр манай бөхчүүд чансааныхаа оноог 180 болон 120-оор ахиулсан юм. Сонирхуулахад Монгол улсын шигшээ багийн тамирчид Гүржийн гранпригаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медалийг хүртээд байна.

Ирэх сарын эхээр шигшээ багийн жүдочдыг Самсуны гранпри хүлээж байгаа. Мөн дөрөвдүгээр сарын 15-17-нд Узбекстаны Ташкент хотод Ази тивийн АШТ болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шороонд дарагдан амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг  “Шар хөтөл” гэдэг газарт хууль бусаар гар аргаар алт олборлож байсан нэг хүн нас барсан байна гэх  мэдээлийн мөрөөр ЦЕГ-аас ажлын хэсэг шалгахад Архангай аймгийн Чулуут сумын харьят 33 настай эрэгтэй Э гэгч шороонд дарагдаж нас барсан байжээ. Хуулийн байгууллагаас удаа дараа сэрэмжлүүлэг хүргэж, зохих арга хэмжээг авч байгаа ч хууль бус алт олборлох ажил зогсохгүйгээр барахгүй амь насаа алдах явдал гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэрийг нь буруу дуудсан тул Nike-тай гэрээ байгуулахаас татгалзжээ

Стефан Карригийн эцэг Стефан Делл 2013 онд Nike-тай гэрээ байгуулах тал дээр уулзан ярилцсан юм байна.“Тэд миний хүүг Стеф-он гэж дуудаад байсан. Ер нэрийг ингэж буруугаар дуудаад байдаг тул би нэг их гайхаагүй. Гэхдээ дараа нь ч тэд нэрийг зөв дуудья гээгүй. Энэ бол ярианы эхний асуудал байлаа. Дараа нь Nike-тай гэрээ байгуулж тухай зарлах ажиллагаа болоход хүүг минь “Оклахома”-гийн тоглогч гэж зарлачихсан. Энэ нь Кевин Дюрантад зориулсан эд байсан шиг билээ. Үүнээс хойш бид Nike-ийн саналыг сонсохоо ч больсон” гэж Карригийн эцэг өгүүлжээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НИТХ-ын сонгуулийн зардлын хэмжээг тогтоолоо

НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцох нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 1 тэрбум 460 сая, нэр дэвшигчдийн зардлыг 106-194.4 сая төгрөгөөр тогтоосон талаар өнөөдөр Нийслэлийн аудитын газар (НАГ)-аас мэдээлэв.

Сонгуулийн тухай хуулийн дагуу ИТХ-д нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг аймаг, нийслэлийн аудитын газраас сонгууль болохоос 90 хоногийн өмнө зарладаг байна. Зардлын хэмжээг тогтоохдоо тойргийн газар нутгийн байршил, хүн амын тоо болон инфляцийн өсөлттэй уялдуулан тооцоолдог аж. 2012 оны сонгуулийн үеэр нам, эвслийн бүлгийн зардлын дээд хэмжээг 2 тэрбум, нэр дэвшигчдийн зардлыг 103-141 сая төгрөгөөр тогтоож байсан хэмээн НАГ-ын дарга, тэргүүлэх аудитор Ц.Очирбат хэллээ.

НАГ

НИТХ-ын 45 тойрогт нэр дэвшигч гишүүдийн зардлын дээд хэмжээг танилцуулж байна.

Баянгол дүүрэг

1 тойрогт нэр дэвшигч 175.2 сая төгрөг

2 тойрогт нэр дэвшигч 172.7 сая төгрөг

3 тойрогт нэр дэвшигч 176.4 сая төгрөг

4 тойрогт нэр дэвшигч 186.5 сая төгрөг

5 тойрогт нэр дэвшигч 171.1 сая төгрөг

6 тойрогт нэр дэвшигч 171.6 сая төгрөг

Баянзүрх дүүрэг

7 тойрогт нэр дэвшигч 176.7 сая төгрөг

8 тойрогт нэр дэвшигч 183.1 сая төгрөг

9 тойрогт нэр дэвшигч 186.2 сая төгрөг

10 тойрогт нэр дэвшигч 172.8 сая төгрөг

11 тойрогт нэр дэвшигч 156.2 сая төгрөг

12 тойрогт нэр дэвшигч 173.3 сая төгрөг

13 тойрогт нэр дэвшигч 184.6 сая төгрөг

14 тойрогт нэр дэвшигч 194.4 сая төгрөг

15 тойрогт нэр дэвшигч 179 сая төгрөг

Сонгинохайрхан дүүрэг

16 тойрогт нэр дэвшигч 163 сая төгрөг

17 тойрогт нэр дэвшигч 183.4 сая төгрөг

18 тойрогт нэр дэвшигч 185.5 сая төгрөг

19 тойрогт нэр дэвшигч 164.6 сая төгрөг

20 тойрогт нэр дэвшигч 189.1 сая төгрөг

21 тойрогт нэр дэвшигч 153 сая төгрөг

22 тойрогт нэр дэвшигч 174.3 сая төгрөг

23 тойрогт нэр дэвшигч 174.1 сая төгрөг

24 тойрогт нэр дэвшигч 178.5 сая төгрөг

Сүхбаатар дүүрэг

25 тойрогт нэр дэвшигч 154.8 сая төгрөг

26 тойрогт нэр дэвшигч 140.5 сая төгрөг

27 тойрогт нэр дэвшигч 159 сая төгрөг

28 тойрогт нэр дэвшигч 161.9 сая төгрөг

29 тойрогт нэр дэвшигч 156.2 сая төгрөг

30 тойрогт нэр дэвшигч 156.6 сая төгрөг

Хан-Уул дүүрэг

31 тойрогт нэр дэвшигч 172.4 сая төгрөг

32 тойрогт нэр дэвшигч 166.1 сая төгрөг

33 тойрогт нэр дэвшигч 163.9 сая төгрөг

34 тойрогт нэр дэвшигч 153.5 сая төгрөг

35 тойрогт нэр дэвшигч 154 сая төгрөг

36 тойрогт нэр дэвшигч 152 сая төгрөг

Чингэлтэй дүүрэг

37 тойрогт нэр дэвшигч 156.4 сая төгрөг

38 тойрогт нэр дэвшигч 160.5 сая төгрөг

39 тойрогт нэр дэвшигч 150.3 сая төгрөг

40 тойрогт нэр дэвшигч 166.2 сая төгрөг

41 тойрогт нэр дэвшигч 158 сая төгрөг

42 тойрогт нэр дэвшигч 187.7 сая төгрөг

Багануур дүүрэг

43 тойрогт нэр дэвшигч 171.8 сая төгрөг

Багахангай дүүрэг

44 тойрогт нэр дэвшигч 106.4 сая төгрөг

Налайх дүүрэг

45 тойрогт нэр дэвшигч 187.9 сая төгрөгөөр тус тус тогтоожээ.

Нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 1.46 тэрбум төгрөгөөр тогтоожэээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Төмөрбаатар: Манай Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсээс түрээсийн орон сууцтай холбоотойгоор өдөрт 250 гаруй иргэд лавлагаа авч байна

Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс болон Статистикийн хэлтэс нэгдэн Улсын бүртгэл статистикийн хэлтэс болон өргөжсөн. Энэ удаа тус хэлтсийн дарга Б.Төмөрбаатартай хэлтсийн шинэ бүтэц, чиг үүрэг болон цаг үеийн халуун сэдвээр ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу. Хан-Уул дүүгийн Бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс нэг хэлтэс болсон. Танай хэлтсийн шинэ бүтцийн талаарх яриагаар эхлэе.

Сайн байна уу. Манай Бүртгэлийн хэлтэс болон Статистикийн хэлтэс гэсэн хоёр өөр бүтэц орон тоогоор үйл ажиллагаагаа явуулдаг байсан. “Засгийн газрын 2015 оны Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион багуулалтын талаар авах арга хэмжээний тухай”  501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг А/304 тоот тушаал, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн  “Албан тушаалын орон тоо, ангилал зэрэглэл батлах тухай  Б/45 тоот тушаалаар Бүтэц орон тоог өөрчлөн нэгтгэж Дүүргийн “Улсын бүртгэл Статистикиийн хэлтэс” болж зохион байгуулагдан, хэлтсийн даргаар Б.Төмөрбаатар миний бие томилогдон ажиллаж эхлээд байна. Тус хэлтэс нь үйл ажиллагааныхаа чиглэлээр Бүртгэлийн тасаг, Статистикийн тасаг гэсэн 2 үндсэн тасагтай болж өргөжсөн.

Энэхүү 2 тасаг нь ямар ямар чиглэлээр ажилладаг талаар иргэдэд үйл ажиллагааг нь танилцуулбал?

Бүртгэлийн тасаг нь иргэний, эд хөрөнгийн бүртгэл-архив гэсэн чиглэлээр ажилладаг. Иргэний бүртгэл нь төрөлт, үрчлэлт, овог, эцэг /эх/-ийн нэр өөрчлөлт, эцэг тогтоолт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, иргэний бичиг баримтанд  засвар өөрчлөлт хийх, иргэний давхцахгүй өгөгдөл буюу шинэчилсэн бүртгэл, иргэний үнэмлэхний дахин олголт, хугацаа сунгах, иргэдийн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл, мөн иргэний бүртгэлийн лавлагаа мэдээллийн чиглэлээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хувьд анхны бүртгэл, газрын бүртгэл, барьцааны бүртгэл, өмчлөх, эрх шилжүүлэх, лавлагаа, бүртгэлд өөрчлөлт оруулах архивын лавлагаа, газраас бусад өмч эзэмших эрхийн бүртгэлийг хийдэг.

Статистикийн тасаг нь Дүүргийн  нийгэм-эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн судалгаа хийх, хүн ам, өрхийн судалгаанууд болон Статистикийн бүхий мэдээ мэдээллээр хангах зэрэг ажлуудыг удирдан зохион байгуулж ажилладаг. 2015 онд бүртгэлийн хэлтэс иргэний бүртгэлээр 45000 гаруй  бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлээр 37000 гаруй бүртгэл хийж давхардсан тоогоор 82000 гаруй иргэдэд  үйлчилгээ үзүүлсэн байгаа.

Хан-Уул дүүргийн хороодод ямар ямар бүртгэл хийгдэж байгаа вэ?

2014 оноос иргэдэд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс Нийслэлийн Засаг даргын санаачлагаар дүүрэг дээр хөтлөгдөж байгаа зарим төрлийн бүртгэлийг хороодод бүртгэхээр болсон. Энэ ажил маань ажил Хан-Уул дүүргээс эхэлсэн. Хан-Уул дүүргийн 16 хорооноос 12 хороо сүлжээнд холбогдож 5 төрлийн бүртгэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээр хороодод 2016 оны 2 сараас эхлэн төрөлтийн бүртгэлийг хийж эхэлсэн.

Харин 2016 оны 03 дугаар сараас эхлэн 12, 13, 14 дүгээр хороодод сүлжээ оруулж алслагдсан хороодын иргэдэд Төрсний гэрчилгээ, Иргэний цахим үнэмлэхний олголт, Гэрлэлт, Гэрлэлт цуцлалт, Шилжилт хөдөлгөөн, Гэрлэлтийн баталгаа, нас барсаны, гэрлэлт цуцлалтын гэрчилгээний дахин олголт гэсэн бүртгэлийг хорооны улсын бүртгэгч бүртгэдэг боллоо. Цаашид бүртгэлийн төрөл тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.  Дээрх алслагдсан 3 хороог онлайн сүлжээнд холбосоноор манай дүүргийн хэмжээнд 16 хорооноос 15 хороо онлайн сүлжээнд холбогдолоо. Нэг хороогоо энэ ондоо сүлжээтэй болгохоор бэлтгэл ханган ажиллаж байна.

2015 онд Хүн ам орон сууцны завсрын тооллого гэж том ажил хийгдсэн энэ ажлын үр дүн хэзээ гарах вэ?

2015 оны Хүн ам орон сууцны завсрын тооллогыг дүүргийн нутаг дэвсгэрт явуулах тооллогын товчооны бүрэлдэхүүн тооллогын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тооллогын бэлтгэл ажлыг хороодод хангаж, амжилттай явуулсан. Хүн ам орон сууцны завсрын тооллогод 16 хороонд 30 гэрээт  ажилтан хорооны нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх бүрээр биечлэн орж, хүн ам орон сууцны мэдээллийг шинэчлэх “Хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г бүрэн бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

Энэхүү тооллого нь  улс орон даяар 2015 оны 12 сарын 31-нд дуусч, одоогиийн байдлаар  дүүргийн УБСХ-ийн ажилтнууд тооллогын мэдээллийг боловсруулах, төрийн байгууллагын сангуудтай тулгах, тодруулга хийх, алдааг засах, зэрэг ажлуудыг хийж байна . Тооллогын дүнг Улсын бүртгэл Статистикийн ерөнхий газраас олон нийтэд албан ёсоор мэдээллэх болноо.

ТОСК-аас хэрэгжүүлж байгаа хөлсний байранд хамрагдах иргэд танайхаас лавлагаа өгч байна уу?

Тиймээ, найм болон таван хувийн орон сууцны зээл, төрийн орон сууц корпорацийн Буянт-Ухаа 1, 2 дугаар хорооллыг түрээслэхтэй холбогдсон иргэдийн бүртгэл ихсэж байгаа. Зарим өдөр 250 гаруй иргэд эд хөрөнгөтэй эсэх лавлагаа авч байна. Мөн Буянт-Ухаа 2, Шинэ яармаг, Шинэ өргөө, Хүннү зэрэг хорооллууд ашиглалтанд орно. Энэ хирээрээ шинэ хорооллууд бий болж байгаатай холбоотой хүн ам өсч байгаа учраас иргэний бүртгэл тэр дундаа төрөлт, шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл ихэсч байгаа нь харагддаг.

Танай Улсын бүртгэл статистикын хэлтсээс 2016 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудаасаа дурьдвал?

2016 оны 04 сарын 01-30-ны хооронд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явуулна. Энэхүү тооллогод 2016 оны 4 сарын 01-нээс өмнө үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлсэн, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулна. Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэгддэггүй улс төрийн нам, сууц өмчлөгдийн холбоо, олон улсын байгууллагуудыг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Үүнээс гадна 2016 онд Улсын их хурлын ээлжит сонгууль болно. Улсын бүртгэл Статистикийн Ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргах үйл ажиллагааны хүрээнд тус хэлтсээс эхний байдлаар хэсэг оноолтоо хийсний үндсэн дээр burtgel.mn сайтан дээр байрлуулсан.

Цаашид  сонгогчид сонгох эрхээ хэрэгжүүлэх үүднэс сайтаас нэрээ тулгаж, хаягийн өөрчлөлт буюу шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл хийгдсэн иргэдийн бүртгэлийг оршин суугаа хаягаар  нь тулгалт хийж,  хэсэг оноох ажлууд үргэлжлэнэ. Сонгуулийн тухай хуулиар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэдийн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл түр хугацаагаар зогсох учраас бүртгүүлэх гэсэн иргэдийн ачаалал огцом нэмэгддэг. Ийм учраас иргэддээ хандаж хэлэхэд одооноос шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгээрэй.

Ярилцсанд баярлалаа  

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс “Амжилтын гараа” өдөрлөг зохион байгууллаа

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтэс хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амжилтын гараа” өдөрлөг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Хөдөлмөрийн ордон”-д боллоо.

Тус өдөрлөгийн хүрээнд ажил хайгч иргэдийг ажилд зуучлах, ажил олгогч байгууллагын ажлын ярилцлаганд оруулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг нийт оролцогчдод үзүүлсэн байна.

Өдөрлөгт нийт 28 ажил олгогч байгууллага, 600 гаруй ажил хайгч иргэн оролцсоноос ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээллийг 165 иргэнд үзүүлж, 100 гаруй иргэнийг ажилд зуучиллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөшигийн хөндийн хурдны замын ажил ирэх сард эхэлнэ

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байгааг төслийн удирдагч Н.Энхбат ярьсан байна. Монголын талын хариуцан барих гурван барилгын асуудал шүүхийн шатанд удаашралтай байгаагаас хүлээлт үүсээд байгаа бөгөөд хурдны авто зам, шатахууны заавал байх нөөц, ангарын барилга, ангар болон катерингийн барилгууд, дагуул хотын асуудал болон эрчим хүчний нэхэмжлэх, хугацаа хоцорч төлбөр хийгдсэний алданги зэргийг яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яаманд хүргэжээ. Ингэснээр шинэ нисэх буудлын хурдны замын ажил ирэх сарын 15-нд эхлэхээр болсон байна. Харин дагуул хотын асуудлыг Барилга хот байгуулалтын сайдтай яаралтай уулзалт зохион байгуулж, шийдэлд хүрэхээр тогтжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Францын халдлагын сэжигтнийг баривчилжээ

Террорист үйл ажиллагаанд оролцсон хэрэгт сэжиглэгдэж байгаа 32 настай Францын иргэнийг Нидерландын цагдаа нар Францын эрх баригчдын хүсэлтээр Роттердам хотод баривчилжээ. Түүнийг “террорист халдлага зохион байгуулахад оролцсон хэрэгт” сэжиглэж байна. Сэжигтний байгаа газрыг мөрдөн шалгах ажлын явцад тогтоожээ. Франс-Пресс агентлагийн цагдаагийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилснаар, баривчлагдсан этгээдийг “Лалын улс” бүлэглэлийн нэрийн өмнөөс” Францад халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэрэгт сэжиглэж байгаа аж. Сэжигтэн 2015 оны 11 дүгээр сарын 13-нд 130 хүний аминд хүрч, наад зах нь 350 хүн шархадсан, Парис болон Сен-Дени хотод үйлдсэн халдлагатай холбоотой эсэхийг Нидерландын Прокурорын газрын мэдэгдэлд дурдаагүй байна. Баривчлагдсан этгээдийн хэн болохыг мөн нууцалж байгаа бөгөөд түүнийг Францад шилжүүлэн өгөх аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчнөөр 5 хүүхэд энджээ

 

Дархан-Уул аймагт дээрх өвчнөөр өвчилсөн 3 сартайгаас 1 хүртэлх насны таван хүүхэд нас баржээ. Тус аймагт улаанбурханы өвчлөл өнгөрөгч хоёрдугаар сараас нэмэгдсэн байна. Харин гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1349 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Түүнчлэн нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт одоогоор 76 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүний 78 хувийг 0-11 сартай хүүхэд эзэлж байгаа бөгөөд 0-9 сартай хүүхдэд улаанбурхан өвчний дархлаажуулалтын вакцин хийгддэггүй тул хүнд тусч байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Гажиг” Гармаа дахин дэлгэцнээ

Өнөө хэр “Гажиг” Гармаа хэмээн дуудуулдаг МУГЖ, жүжигчин Ч.Алтан-Өлзий энэхүү сайхан дүрийг дэлгэцнээ дахин амилуулахаар болжээ.Ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн “Өнөр бүл” киноны  хоёрдугаар ангийг тус киноны хоёрдугаар ангийг МУГЖ, жүжигчин Ч.Алтан-Өлзийн санаачлагаар дахин бүтээхээр болсон.  Киноны хоёрдугаар ангид  Гажиг Гармаа, Цэрмаа, будлианы эзэн болсон гэрэл зурагчин нар өнөө цагт ямаршуухан амьдралтай  байх нь сонирхол татаж байна . Харин кино зохиолыг жүжигчин Ч.Алтан-Өлзийгийн гэргий Д.Нансал бичиж, жүжигчин, найруулагч С.Баттулга найруулахаар  аж.Найруулагч С.Баттулгын тухайд өмнө нь “Зөрлөг”, “Худалч залуу”, “Миний муу аав, “Гурван найз” зэрэг уран сайхны киног найруулж, туслах болон гол дүрүүдэд өөрөө тоглож байсан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

7 тэрбум 407 сая 539 мянга 661 төгрөгийн арилжаа хийжээ

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 7 тэрбум 407 сая 539 мянга 661 төгрөгийн арилжаа хийжээ. 5 удаагийн арилжаагаар “АПУ”, “Тавантолгой”, “Дархан нэхий” “Говь” зэрэг 44 компанийн 81 мянга 527 хувьцааг 101 сая 176 мянга 661 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн анхдагч зах зээлийн арилжаагаар 72 мянга 168 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг 7 тэрбум 216 сая 800 мянган төгрөгөөр борлуулсан аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа