Author Archives: admin

Шинэ хуулиар хулгайчийг 7 хоногоос 12 жил жил хорих ялаар шийтгэнэ

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нийслэлийн хэмжээнд хоногт 30 дээш удаа бүртгэгддэг. Бусдын өмчлөх эрхэнд халдсан этгээдүүдийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хуулиар дараах хариуцлага ногдуулж байна

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг хулгайлах

145.1.Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

145.2.Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

145.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан буюу их хэмжээний хохирол учирсан, түүнчлэн нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

145.4.Энэ хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх шинэчлэн баталсан Монгол Улсын Эрүүгийн хуульд дараах байдлаар заажээ.

Арван долоодугаар бүлэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

17.1 дүгээр зүйл. Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол долоо хоногоос таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл долоо хоногоос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг

2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;

2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;

2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна. Энэхүү хууль ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чилийн шигшээг Аргентин талбайд нь буулгаж авлаа

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Өмнөд Америкийн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ.  Өнгөрсөн шөнө Чилийн шигшээ талбайдаа Аргентиныг хүлээж авч, 5 дугаар тойргийн тоглолтоо хийлээ. Энэ тулаанд Аргентин хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр Аргентин 8 оноотой болж, 4 дүгээр байрт бичигдэж эхэллээ.

Тоглолтын 11 дэх минутад Гутьеррес гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 20 дахь минутад Ди Мария тэнцүүлсэн бол 25 дахь минутад Меркадо нэгийг нэмж, багтаа ялалт авчирсан юм. Тэгвэл Чили хожигдсоноор 7 оноотой үлдэж, 5 дугаар байрт бичигдэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туркэд бэлтгэгдсэн 16 амиа золиослогч эмэгтэйг Орос руу илгээжээ

Энэ талаар Оросын тусгай төлөөлөгч мэдэгдсэнийг Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Тэдгээр эмэгтнйчүүд нь Турк улсын алан хядах “Кяджи аль-Биру” бүлэглэлийн тусгай бэлтгэлд хамрагдан Европын орнуудаар дамжин Орост очжээ. Оросын Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн хэлснээр “Таван сар бэлтгэгдсэн амиа золиослогч эмэгтэйчүүд Орост очсоныхоо дараа метро, галт тэрэгний буудал, нисэх буудал, их сургууль, нийтийн номын сан зэрэг хүн олонтой газарт өөрийгөө золиослохоор төлөвлөж байгаа” гэв. Мөн 2014 онд Сирид очсон ОХУ-ын иргэн Сафари аль Джабрий гэгч бэлдсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-д ирсэн гэх мэдээлэл байгаа аж. Дээрх мэдээллүүдийг үндэслэн алан хядагчдыг хайж эхэлсэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Отгондалай жиндээ хоёрдугаарт эрэмблэгдлээ

Олон улсын боксын холбоо/AIBA/-ноос дэлхийн боксдын чансааг шинэчлэн тогтоосноор 60 кг-д Азийн 17 дугаар наадмын аварга, ОУХМ Д.Отгондалай 1600 оноогоор хоёрдугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Хамгийн хөнгөн жин буюу 49 кг-д 2015 оны Монголын шилдэг боксчин ОУХМ Г.Ган-Эрдэнэ 850 оноогоор тавдугаар байрт бичигджээ. Мөн манай тамирчдаас олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт /56 кг/ 250 оноогоор 31 дүгээрт, ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ 550 оноогоор 13 дугаарт тус тус бичигдсэн байна.

Харин эмэгтэй боксчдоос 51 кг-д ОУХМ М.Нандинцэцэг 650 оноогоор 11 дүгээрт, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ 390 оноогоор 18 дугаарm эрэмбэлэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шийдлийн засгийн газрын хувь заяа  дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхлэв үү …

Цагтаа халгиж цалгиж ноён суудалд сууж байсан түүнээс өөр хүнгүй мэт аашилж байсан “Намбарван” эр хүн тугч барьдаг тугал ч хариулдаг гэх үгийг жинхэнэ батлаж харуулж яваа хүн.

Эрх мэдэлдээ эрдэж бяралхаж явсан үедээ авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдон бүгд найрамдахаа уншуулж “төрийн хамгаалалтанд” хэцүү нэртийнд сууж эрх чөлөөгөө ч хязгаарлуулж байсан.

Эрх чөлөөт иргэн болсныхоо дараа улс төрд эргэн ирээд Монгол төрд над шиг хэрэгтэй хүн байхгүй би л шадар сайд болохгүй бол улс орон хэцүүдлээ гэдгээ ил тодоор илэрхийлж  шадар сайд болохоор тохироо хэлцэл хийж явсан Намбарван дахин “төрийн хамгаалалт”-нд орох уу үгүй юү гэдэг дээрээ тулж ирээд байна.

Шадар сайдад горлигч Намбарван АТГ-тай муур хулгана болж байх зуур хамтрагч АН нэгэн эрс зоримог шийдвэр гаргахаар нам дотроо бараг л шийдчихсэн бололтой  Энэ нь эзгүйрээд 4 сар болж байгаа Эрүүл мэндийн сайдын суудлыг МАХН-д өгөлгүйгээр өөрсдөө авах нь.

АН эрүүл мэндийн сайдад С.Одонтуяа болон М.Батчимэг нарын нэгийг нь томилуулахаар нам дотроо тохиролцсон бололтой. Хэрэв АН ийм шийдвэр гаргавал МАХН засгаас гарч Шийдлийн гэх тодотголтой  засгийн газар ширээнээсээ унах нь тодорхой.Тэртэй тэргүй эвслийн бүлэг задрах уу үгүй юү гэдэг дээсэн дөрөөн дээр байгаа энэ үед АН-ын энэ шийдвэр нь ташуур өгсөн хэрэг болох биз .

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Он гарсаар нохойд хазуулсан 6000 хүн вакцин хийлгэжээ

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6451 хүн галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдсан байна. Тэгвэл он гарсаар 6000 гаруй хүн нохойд хазуулсны улмаас вакцин хийлгээд байна. Нохойд хазуулсан хүмүүсийн 40 хувь нь хүүхэд байдаг байна. Тиймээс хүүхдээ нохойд уруулах, хазуулахаас сэргийлж хамгаалахыг асран халамжлагч нарт нь мэргэжлийнхэн анхааруулжээ. Галзуу өвчний халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирус нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг байна. Хүнд тохиолдох галзуу өвчний нууц үеийн хугацаа 12-120 хоног үргэлжилдэг бөгөөд шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг байна. Галзуу өвчний шинж тэмдэг нь гэрэл, ус, дуу, чимээнээс айх, нойргүйдэх, зан авир өөрчлөгдөх, шүлс гоожих зэрэг өвөрмөц шинж тэмдгүүдээр илэрдэг бөгөөд дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Японд хоёр гэмт хэрэгтнийг дүүжилжээ

Японы шүүхээс  цаазаар авах ял хүлээсэн хоёр гэмт хэрэгтнийг Хуульзүйн сайд Мицухидэ Ивакийн тушаалаар дүүжилж хороолоо хэмээн NHK телевиз мэдээлсэн байна. Гэмт хэрэгтэн Сатоси Цуда нь 2009 онд нэгэн гэр бүлийн гурван хүнийг алсан бол хоёр дахь этгээд нь 2006 онд дээрэм хийх үедээ хоёр хүний аминд хүрсэн гэмт хэрэгтэн байжээ.  Япон улсад хамгийн сүүлд өнгөрсөн оны арван хоёрдугаар сард цаазын ял гүйцэтгэсэн бол одоо 120 орчим гэмт хэрэгтэн шүүхээс цаазаар авхуулах ял сонсоод гүйцэтгэхийг хүлээж байгаа юм байна. Синзо Абэг Японы ерөнхий сайд болсноос хойш нийтдээ 14 гэмт хэрэгтний  цаазаар авах ялыг гүйцэтгэсэн ажээ. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын гишүүд Японыг цаазаар авах ялаа болиулахыг уриалдаг ч тус улсын хүн амын 85 хувь нь хуулийн дээд хэмжээ энэ ялыг хэвээр байлгахыг дэмждэг юм байна. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“ПСЖ”Дэниэл Старрижид 45 сая фунт стерлинг санал болгожээ

Францын хөлбөмбөгийн “ПСЖ” баг Английн “Ливерпүүл”-ийн довтлогч Дэниэл Старрижийг сонирхож байгаа аж. Хэвлэлд мэдээлснээр бол Парис хотын баг англи тоглогчийг авахын тулд 45 сая фунт стерлинг санал болгох гэнэ.

Энэ зун “ПСЖ” багийг Златан Ибрагимович, Эдинсон Кавани нар орхиж мэдэх учраас Францын баг Старрижийг авах бодолтой байгаа юм. “Ливерпүүл” ч гэсэн энэ улирлыг дуусгаад Старрижийг худалдахад бэлэн билээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Галт тэрэгний хөдөлгөөний зуны цагийн хуваарьт шилжинэ

Энэ сарын 26 буюу маргаашнаас 02:00 цагаас эхлэн галт тэрэгний хөдөлгөөний зуны цагийн хуваарьт шилжинэ. Ингэснээр:
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286-р галт тэрэг Улаанбаатараас 10:15 цагт явж Сайншандад 19:57 цагт ирнэ.
Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг Сайншандаас 21:27 цагт явж Улаанбаатарт 07:35 цагт ирнэ.
Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн 276-р галт тэрэг Улаанбаатараас 17:30 цагт явж Сайншандад 01:59 цагт ирж 02:49 цагт явж Замын-Үүдэд 07:40 цагт ирнэ.
Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн 275-р галт тэрэг 18:15 цагт Замын-Үүдээс явж Сайншандад 23:15 цагт ирж 23:55 цагт явж Улаанбаатарт 08:55 цагт ирэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХӨСҮТ уртасгасан цагаар ажиллаж байна

Өнгөрсөн оны гурван сараас эхлэсэн Улаанбурхан өвчний дэгдэлт цагаан сарын дараахнаас дахин эрчимжиж ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй хүндхэн нөхцөл байдал үүсээд байна . Он гарсаар эхний гурван сарын байдлаар 10 гаруй хүүхэд эндсэн гэх тоон мэдээлэл ч байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 630 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 410 гаруй нь улаан бурхан өвчний  улмаас эмчлүүлж байгаагаас  17 хүн эрчимт эмчилгээний тасагт шилжээд байгаа юм.

Өвчлөгсөдийн насны хувьд 33 хувийг 15-29 насныхан, 15 хувийг 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл зонхилж байна. Зөвхөн нийслэлд ч гэлтгүй хөдөө орон нутагт ч энэ өвчин газар аваад байгаа гэсэн мэдээлэл ч байгаа.Дэлхий дахинд улаан бурхан өвчнийг ялж чадлаа гээд ДЭМБ-с батламж авч байсан цаг саяхан. Харамсалтай нь өнөөдөр өвчний дэгдэлт ихэсч улсдаа ганц халдварт өвчин судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүй болоод  эмч сувилагч нар нь уртасгасан цагаар ажиллаж байна.

Улаанбурхан өвчин аюултай, бүх эрхтэнг гэмтээдэг. Жишээлбэл, тархи, уушги, элэг, нойр булчирхай гээд бүх эд эрхтэний системийг гэмтээнэ. Улаанбурхан өвчний дэгдэлд Цагаансараас хойш идэвхжээ. Тиймээс шалтгаангүйгээр олон хоног халуурвал эмчид хандах хэрэгтэй. Мөн гэр бүлийнхэн дотор, эсвэл ажлын хамт олон дотор нэг хүн л Улаанбурхан өвчнөөр өвчилсөн тохиолдолд цаг алдалгүй өрхийн эмчдээ үзүүлж, вакцинд хамрагдах шаардлагатай гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 459.8 тэрбум төгрөг болжээ

Арилжааны банкууд өнгөрсөн сард 773 зээлдэгчид 46.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 459.8 тэрбум төгрөг болсон талаар Монголбанкнаас мэдээллээ. Ингэснээр нийт зээлдэгчдийн тоо 77673-д хүрсэн бөгөөд сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 1.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар буурчээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.8 хувь буюу 2 их наяд 623.8 тэрбум төгрөгийг 8 хувийн хүүтэй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн эх үүсвэрээр, 22.3 хувь буюу 771.8 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон байна. Нийт зээлийн 3.2 хувийг хугацаа хэтэрсэн бол 0.8 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тамирчдыг шаардлагатай уураг, амин дэмээр хангана

Yндэсний шигшээ багийн тамирчдад “Моносфарм трейд”, “Азифарм”, “Олл мастерс”, “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-ууд эм витаминжуулалт олгохоор болж эдгээр компанийн төлөөлөгчид БТСХТ-ийн дарга  Д.Жаргалсайхантай гэрээ байгуулжээ. ЭМСЯ-ны харьяа БТСХТ-өөс 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зарласан “Тамирчдад шаардлагатай уураг, амин дэм, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендерийг 8 компани худалдан авснаас 2016 оны 2-р сарын 16-ны өдөр 4 компани нь саналаа ирүүлж нээлтэд оролцсон. Тендерт оролцсон 4 компаниас “Моносфармтрейд” ХХК-нийн ирүүлсэн 10 багц нь  хамгийн сайн үнэлэгдэж, 2016 оны 3-р сарын 09-ны өдөр 273,118,789 /хоёр зуун далан гурван сая нэг зуун арван найман мянга долоон зуун наян ес/ төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ хийгджээ. Гэвч бусад компанитай 2015 онд хамтран ажилласан тул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 34.1.5 заалтыг үндэслэн шууд гэрээ байгуулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Худалдан авах ажиллагааны зохион байгуулсан мэргэшүүлэх сургалтын дүн гарлаа

Дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь “Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв” ТББ-тай хамтран 2016 оны 03-р сарын 15-17-ний өдрүүдэд Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А/3 сертификатын сургалт зохион байгуулсан.

Тус сургалтад дүүргийн 16 хорооны иргэдийн төлөөлөл, Тамгын газрын албан хаагчид болон дэргэдэх алба, хэлтсийн албан хаагчид хамрагдаж, 2 удаагийн шалгалтаар 11 хүн тэнцлээ.

Худалдан авах ажиллагааны алба

f

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Уян зүү тавих арга зүйг сайжруулъя” сэдэвт сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг сувилагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, уян зүү тавих арга аргачлалыг сайжруулах, хатгалтын тоог цөөрүүлэх, найдвартай, судсаар эмчлүүлэгчийн эмчилгээг цаг алдалгүй хийж гүйцэтгэх, тарилгын стандарт хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “ Уян зүү тавих арга зүйг сайжруулъя” сэдэвт үзүүлэх сургалт зохион байгуулав. Үзүүлэх сургалтаар уян зүүг тавихад хэрэглэгдэх зүйлсийн иж бүрдлийг бүрдүүлж бүх тасаг нэгжүүдэд түгээн олгож өгсөн байна. Сургалтанд 35 сувилагч мэргэжилтэн хамрагджээ. Энэхүү үзүүлэх сургалтаардараах үйл ажиллагаа явагдлаа. Үүнд:

1. Уян зүү тавих заавар ЭМСЯ –ны №496-р тушаалын 1-р хавсралт түгээмэл үйлдлийн зааврын танилцуулга

2. Уян зүү тавих арга аргачлалыг гардан үзүүлэх

3. Уян зүү тавих стандарт, анхаарах зүйл, иж бүрдлийн танилцуулга

4. Уян зүүний тандалтын хуудас зөв хөтлөх зарчим анхаарах зүйлс

5. Чөлөөт ярилцлага хийж, санал дүгнэлт гаргаж ажиллав.

Сургалтын үр дүнд сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний мэдлэг, ур чадвар дээшилж,уян зүү тавих арга аргачлал сайжирсан байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа