Author Archives: admin

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН “ХАРААЦАЙ” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН Х ИХ НААДАМ “ДУНД НАСНЫ АНГИЛАЛ”-ААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, ДЗМОУБ-тай хамтран “ХАРААЦАЙ” хүүхдийн урлагийн их наадмыг 10 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү наадмын гол зорилго нь хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, бага наснаас нь гоо зүйн мэдрэмжтэй болгох, бие бялдарыг нь хөгжүүлэн өв тэгш хүмүүжил олгохоос гадна сургууль, цэцэрлэгүүдийн дуу хөгжмийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

Энэ жилийн хувьд наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтыг сургууль, цэцэрлэг тус бүрдээ зохион байгуулсан бөгөөд 2 дугаар шатны шалгаруулалтад “Гоцлол дуу”, “Хамтлаг дуу”, “Хамтлаг бүжиг”, “Гоцлол хөгжим”, “Хамтлаг хөгжим” зэрэг 5 төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.

“Хараацай” хүүхдийн урлагийн их наадам 03 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд 3 насны ангиллаар тус дүүргийн Соёлын ордонд болно. Тодруулбал,

  • 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр: “Бага нас”-ны ангилал /4-5 нас/
  • 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр: “Дунд нас”-ны ангилал /6-12 нас/
  • 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр: “Ахлах нас”-ны ангилал /13-18 нас/-аар тус тус зохион байгуулагдана.

Дашрамд дурьдахад, Тус наадамд жил бүр 4000 гаруй хүүхэд багачууд авьяас чадвараа сорин оролцдог төдийгүй төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд урлагийн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулдаг наадам гэдгээрээ онцлог юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хиймэл хөлтэй балетчин бүсгүй дахин тайзнаа гарчээ

31 настай балетчин бразиль бүсгүй Мелинай Райс 2003 онд автомашины осолд орж өрөөсөн хөлөндөө маш хүнд гэмтэл авчээ. Тэрээр дуртай мэргэжлээсээ хагацахгүйн тулд хөлтэйгээ үлдэх гэж нийт 30 удаа хагалгаанд орсон хэдий ч өнгөрсөн жил хөлийг нь тайрахаас өөр аргагүй болсон байна.  Гэвч бүсгүй бууж өгөхийг хүссэнгүй, цуцалтгүй хөөцөлдөж байж зөвхөн өөрт нь зориулан бүтээсэн ер бусын хиймэл хөл хийлгүүлжээ. Ийнхүү тэрээр дахин тайзнаа гарч чаджээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэд бүтэцгүй учраас Япон улс Монголоос нүүрс импортолж чадахгүй байна

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болон уул уурхай тэр дундаа нүүрсний олборлолт, боловсруулалт, экспортыг сайжруулах зорилго бүхий “Нүүрсний цэвэр технологи” буюу “Clean coal technology” семинар өнөөдөр болов. Монгол, Японы хамтран зохион байгуулж буй уг семинарт хоёр орны уул уурхай, нүүрсний салбарын бодлого боловсруулах байгууллагын удирдлагууд оролцов. Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд 10 дугаар байрт жагсдаг. Нүүрснийг гүн боловсруулах технологи нь Монгол орны ирээдүй, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Манай орны нүүрсний ордууд гүний бус, 100 хувь ил уурхайн аргаар зардал багатай олборлодог. Япон Улс жилд 200 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд Австрали, Индонези улсаас импортолдог байна. Тус улсын дийлэнх цахилгаан станци нүүрсээр ажилладаг бөгөөд 2030 он гэхэд уг хэрэглээгээ 25 хувь болгон бууруулах зорилт тавьжээ. Уг зорилтоо биелүүлэхийн тулд нүүрсийг хямд үнээр, тогтвортой нийлүүлэх оронтой хамтран ажиллах сонирхолтой байгааг Японы Эдийн засаг үйлдвэрийн яамны Эрдэс баялаг, эрчим хүчний агентлагийн Нүүрсний газрын дарга Какудо Такафүми илтгэлдээ дурьдав. Жилд 200 сая тонны хэрэглээтэй Япон улс Монголоос нүүрс импортлох хүсэлтэй байдаг хэдий ч дэд бүтэц хөгжөөгүйн улмаас нүүрсээ экспортолж чадахгүй байгаа юм. Энэ бүх асуудлаа шийдвэрлэж чадвал нүүрсний экспортоороо дэлхийд БНХАУ-ын дараа орох Япон Улсын томоохон зах зээлд өрсөлдөх боломжтойг семинарт оролцогчид онцлов.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Нарны домог” бүжгэн жүжиг ҮДБЭЧ-ын тайзнаа тоглогдоно

Монголын анхны ардын бүжгэн жүжиг болох “Нарны домог” энэ сарын 22-нд ҮДБЭЧуулгын тайзнаа тоглогдоно. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав агсны 90 жил, Төрийн соёрхолт, УГЗ С.Сүхбаатарын урлагт зүтгэж буйн 45 жилийн ойд зориулж, дээрх хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Эл бүжгэн жүжгийн цомнолыг Б.Лхагвасүрэн, хөгжмийг Д.Лувсаншарав агсан, дэглэлтийг С.Сүхбаатар найруулсан юм. Эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл болсон энэхүү бүжгэн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж дайснаа даран, дархан цолоо мандуулсан баатарлаг хөвгүүдийн гавьяагаар ард олон, амар жимэр аз жаргалтай амьдарч буйг дүрслэн харуулдаг. 28 дахь жилдээ тоглох гэж буй энэ бүжгэн жүжигт ҮДБЭЧ-ын Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид агсны нэрэмжит бүжигчид, үндэсний хөгжмийн их найрал, найрал дуучид, Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн сурагчид оролцох юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цагдаад тусалсан орон гэргүй залууг шагнана

Шоронгоос оргосон хоёр хоригдлыг баривчлахад цагдаа нарт тусалсан Сан-Франциско хотын орон гэргүй залуу Мэтью Хей-Чепменад 100 мянган долларын шагнал өгөхөөр болжээ. Тэрбээр хоёр хоригдлын зургийг мэдээнээс харж, хулгайлсан ачааны машиндаа байхад нь цагдаа нарт зааж өгсөн байна. Харин хоёр хоригдлын сэжигтэй үйлдлийг харуулсан дүрс бичлэгийг өгсөн “Target” дэлгүүрийн хоёр ажилтан тус бүрд 15000 долларын шагнал өгөх ажээ. Мөн хоёр хоригдолд ачааны машинаа алдсан Лос-Анжелесын иргэнд 20 мянган доллар өгөхөөр болсон байна. Тэрбээр машинаа худалдахаар “Craigslist” цахим хуудсанд зар тавьсан байсан бөгөөд хоёр хоригдол түүний машиныг үзэхээр унаж яваад буцаж ирээгүй тухай тэрбээр цагдаад мэдээлэл өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Иргэн аж ахуйн нэгжүүдэд 13 сая 315 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/199 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын цэвэр бохир усны шугамын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэдийн эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн 39 дүгээр сургуулийн зүүн уулзвараас Хүчит  Шонхор захын эцсийн буудал хүртэлх авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэдийн газар болон эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг 2 дугаар хавсралтаар, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн Цайз-Цагаан давааны 1.2 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэний газар болон эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус батлав.

Хавсралтаар баталсан иргэдийн өмчлөлийн газар болон эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 13 сая 315 мянган төгрөгийг 2016 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Иргэдийн өмчлөлийн газар болон эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оройтсон ч гэсэн анхааралдаа авсан таньд баярлалаа

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэж  18-30 насныхныг вакцинд хамруулах  кампанит ажил орон даяар өрнүүлэхээр боллоо.

Он гарсаар улаан бурханы  дэгдэлт эрс нэгмэгдэж ХӨСҮТ төдийгүй Өрхийн эмнэлэгүүд уртасгасан цагаар, нэгдсэн эмнэлэг, хүүхдийн яаралтай тусламжийн төвүүд 24 цагаар ажиллаж, байгаа ч эмч мэргэжилтнүүд болон хэвтэн эмчлэх ор хүрэлцэхгүй байгаа нь харамсалтай хэрэг . Сандал ширээний  хэрүүлээ шийдэж  танхим дотроо учраа ойлголцож чадаагүйгээс эрүүл мэндийн салбар бараг 4 сар гаран сайдгүй байсан.Энэ хугацаанд улаан бурханы  дэгдэлт эрс нэмэгдэж тэр дундаа цагаан сарын дараагаас улам бүр эрчээ аваад байна . Он гарсаар зөвхөн улаан бурхан өвчний улмаас 10 гаран хүүхэд эндсэн гэсэн аймшигт тоон мэдээ ч байгаа. Тэгэхээр гүйцэтгэх засаглалын тэргүүн маань оройтсон ч гэсэн зөв шийд гаргасанд баярлалаа

.ЕС

Засагт хамтарч байгаа эвслийнхээ шахаанд орж салбарын сайдаа томилуулж чадалгүй өнөөг хүрсэн ерөнхий  сайд минь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болохоос өмнө танхимаа бүрдүүлж амжих л байгаа даа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нохойд хазуулсан хүү шархаа даалгүй нас баржээ

Сүүлийн үед иргэд эзэнтэй, эзэнгүй нохойд хазуулсан хэрэг олширсон ч харамсалтай нь хайхрах газар олддоггүй тэгсхийгээд өнгөрдөг. Тэгвэл өнөөдөр ГССҮТ-д эмчлэгдэж байсан хүүхэд нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж, мэдээллийн дагуу шалгахад 2016 оны 03-р сарын 16-нд СХД-ийн 24-р  хороонд суух 4 настай эрэгтэй Г-ын хүзүү, мөр, гэдэсний зүүн хэсэг, зүүн гуяыг тус хороонд оршин суух 44 настай эрэгтэй Б -ийн “Дундад ази” үүлдрийн нохой хазаж гэмтээсэн байна. Хүүг ГССҮТ-д хүргэн “Эрчимт эмчилгээний тасаг”-т эмчлүүлж байсан боловч харамсалтай нь шархаа даалгүй нас баржээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Европ, америкчуудын гуравны нэг нь Крымыг Оросынх гэж үзжээ

Мэдээллийн “Sputnik” агентлаг болон радиогийн захиалгаар Их Британийн судалгааны алдартай компани болох “Populus” болон Францын “Ifop” компанийн явуулсан санал асуулгын дүнгээр Америк, Голланд, Их Британи, Франц, Герман, Италичуудын бараг гуравны нэг нь Крымын хойгийг ОХУ-ын нэг хэсэг гэж үзсэн байна. “Populus” компанийн мэргэжилтнүүдийн энэ сарын 4-9-нд АНУ, Нидерланд, Их Британид явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 3092 хүн оролцсон байна. Гуравдугаар сарын 8-10-нд Франц, Итали, Германы иргэдийн санаа бодлыг Францад олон нийтийн дунд санал асуулга явуулдаг эртний компани болох “IFop” судалжээ. Тус компанийн санал асуулгад 18-аас дээш насны 3001 хүн оролцжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НҮБ Шараповатай хамтын ажиллагаагаа цуцаллаа

Их дуулга тэмцээний таван удаагийн аварга, талбайн теннисний алдарт тамирчин Мария Шарапова 2007 оноос хойш НҮБ-ын Энхийн элчээр ажиллаж байгаа билээ.

Тэгвэл Шарапова сэргээшийн төрлийн эм хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа НҮБ-аас түүнтэй хамтын ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ.

Тодруулбал Ядуурал, тэгш бус байдлын эсрэг тэмцэх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Шараповагийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуустал хамтын ажиллагаагаа түр зогсоосон байна.

Мария Шараповагийн хэргийг Олон улсын теннисний холбооны шинжээчид шалгаж байгаа бөгөөд хэрэв Шарапова буруутай гэдэг нь тогтоогдвол тэрээр талбайд гарах эрхээ дөрвөн жилээр хасуулж магадгүй болоод байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ДЭМБ-аас анхааруулж байна

  ДЭМБ-аас гар утас тархины хорт хавдар үүсгэх аюулыг бий болгоно гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Тэгвэл энэхүү дүгнэлтийг гаргах болсон шалтгаан нь судалгааны явцад цахилгаан соронзон туяаг хамгийн ихээр ялгаруулдаг смартфоны жагсаалтыг гаргажээ.

Мэргэжилтнүүд “”Мotorola Вгаvо”, “Моtогоlа Аndroid 2 Global” смартфоныг хамгийн аюултайд тооцлоо. Харин “Sony Еricsson Satio”, “Sоnу Еricsson Хреria Х10 Мini Рго” утас удаалсан байна.

Тэдгээрээс гадна “Моtогоlа-1335”, “Nokia Аstound “, “Моtorola Dеfу”,”Моtогоlа Grasр”, “ZТЕ Salute”, “LG Rumог 2”, “Моtогоlа Аndroid”, “Sаnуо Vего”, “Моtогоlа Dгоid 2”, “НТС Desire”, “LG Сhocolate Тоuсh”, “Моtoгоlа Аtrix 4G”, “Куосега Wild Сагd М1000”, “Куосега Х-tc” зэрэг смартфон хамгийн ихээр хорт туяа ялгаруулдаг нь тодорхой болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Европын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр Европын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын  Евроазийн Өрсөлдөх чадварын хөтөлбөрийн төслийн менежер Г.Лекомте, тус төслийн зохицуулагч А.Претет, судлаач М.Бианчини нар оролцов. Тус уулзатын үеэр Европын холбооноос нэг жилийн хугацаагаар Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх талаар хийж байгаа судалгааны явц, тайлангийн талаар ярилцав. Энэ 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр тус байгууллагын төв байрладаг Парис хотноо энэ талаар илтгэл, тайлан хэлэлцүүлэхээр болсон байна. Тайлангийн хэлэлцүүлэгт Европын холбооны бизнес эрхлэгчид, банк, санхүүгийн төлөөлөл оролцох ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” семинар үргэлжилж байна

Гадаад Хэргийн Яам, Норвегийн “Осло” төвтэй хамтран “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” сэдэвт олон улсын семинарыг 3 дугаар сарын 16-17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү семинарт Монгол, Киргиз, Зүүн-Тимор болон Норвегийн уул уурхайн салбарын өндөр албаны төлөөлөгчид оролцож, уул уурхайн салбарын хөгжил болон ашигт малтмалын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож туршлага хуваалцах юм. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн олон улсын семинарыг нээж үг хэлсэн бол уул уурхайн сайд Р.Жигжид “Монгол Улсын уул уурхайн салбарын стратеги, хөгжил” сэдвээр илтгэл тавьж, семинарт оролцож байгаа гадаадын төлөөлөгчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. Семинарт оролцож байгаа Зүүн Тимор Улсын Газрын тосны сайд Алфредо Мануэл да Крюз Валерио Пайрес, Бүгд Найрамдах Киргиз Улсын Геологи, Ашигт Малтмалын газрын дарга Зилалиев Душенбек Текшербекович болон Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис, ахлах зөвлөх Стиинснэс Эйнэр нар уул уурхайн салбарын хөгжил, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах асуудалд тулгарч буй сорилтуудын талаар илтгэл тавих юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөгжимт парад болно

 “Монгол цэргийн өдөр” орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярт зориулсан хөгжимтэй парад өнөөдөр болно. Нийслэлийн таван цэгээс хөгжимтэй парад алхаж, Чингисийн талбайд цуглан нэгдсэн тоглолт хийх юм байна.  ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим,  БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим, “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сурагчид,  ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим зэрэг таван хөгжимтэй жагсаал нийслэлийн таван цэгээс энэ өдрийн 12:00 цагт эхэлнэ.

Тодруулбал, Зүүн 4 зам, Баруун 4 зам, Бага тойруу, Баянбүрд, Их хуралдай гэсэн таван цэгээс хөгжимтэй парад алхаж эхлэн, 12:30-13:00 цагт Чингисийн талбайд нэгдсэн тоглолт үзүүлэхээр төлөвлөжээ.  Хөгжимтэй парад алхах үеэр дээрх таван цэгээс Чингисийн талбай хүртэлх замыг хэсэгчлэн хааж, замын хөдөлгөөнийг зохицуулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа