Author Archives: admin

Бичил бизнес эрхлэгчдэд 50 тэрбум төгрөгийн зээл олгоно

Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яам хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү санамж бичгийг “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Ажилтай, орлоготой монгол хүн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулж байгаа юм. Г.Баярсайхан сайд хэлэхдээ: “Засгийн газар жижиг, дунд үйлдвэр тэр дундаа өрхийн болон бичил бизнесийг дэмжихэд онцгой анхаарч байгаа. Өрхийн болон бичил аж ахуй нийт бизнесийн салбарын суурь болдог. Нийт бизнесийн 60 гаруй хувийг эзэлж байгаа гэдэг утгаараа асар их хэмжээний хөрөнгө шингээж олон тооны ажлын байр бий болгодог гэдэг утгаараа Хөдөлмөрийн яам дэмжих бодлого барьж ажилладаг. Манай яамнаас 2016 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой анхаарч ажиллахаар үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Тиймээс Аж үйлдвэрийн яамтай хамтран байгуулсан санамж бичгийн хүрээнд бизнес эрхэлж байгаа болон бизнес эрхлэх хүсэлтэй залуусыг түлхүү дэмжих бодлого барина” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэр бүхий албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчилтэй  гэж үзжээ

  Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8.119 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч шалгажээ. Тэдний дундаас тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 29 нэр дэвшигч байгааг тогтоосон байна. Гэвч тэдгээрээс таван нэр дэвшигчийг төрийн албанд томилсон зөрчил илэрчээ.Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн дүү, нийгмийн сүлжээд “ИнженерБат” гэж танигдсан Ц.Батыг “МИАТ” компанийн ТУЗ-ийн гишүүнээр, ИНЕГ-ын Зорчигч, ачаа, шуудангийн үйлчилгээний газрын даргаар О.Лхагвадорж, Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын даргаар Ш.Гэрэлчимэг, Шивээхүрэн дэх гаалийн газарт улсын байцаагчаар Д.Баттогтох, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан Замын орлогч даргад Л.Даваапил нарыг томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Голомт” банк ипотекийн зээл олголтыг 30 жил болгон сунгажээ

Засгийн газраас “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсантай холбогдуулан “Голомт” банк энэ сарын 15-наас эхлэн орон сууцны 5 болон 8 хувийн зээлд шинээр хамрах харилцагчдын зээлийн хүсэлтийг хүлээн авч, судалгаа хийж байна. Ипотекийн орон сууцны  зээлийг өмнө нь 20 жилээр олгодог байсан бол шинэ журмын дагуу 360 сар буюу 30 хүртэлх жилээр олгохоор болж хугацааг нь уртасгасан ба урьдчилгаа 30 хувийн төлбөр, 80м.кв-ын хязгаарлалтын нөхцөлд өөрчлөлт оруулаагүй аж. Таван хувийн зээлд хамрагдахыг хүсэгчдийн хувьд доорх 4 байршил, бүсэд хамаарах орон сууцуудаас сонголтоо хийхээр журамд заасан байна. Үүнд:

  1. УБ хотын шинэ суурьшлын бүс
  2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс
  3. Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг (Багануур, Налайх, Багахангай)
  4. Хөдөө орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас сонгож, 5 хувийн зээлд хамрагдах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ширэн бээлийтнүүд өмнөд хөршийг зорилоо

  Боксын шигшээ багийн тамирчид өчигдөр БНХАУ-ын Цяньань хотыг зорилоо. Тэнд Ази, далайн орнуудын дунд олимпийн эрх олгох хариуцлагатай тэмцээн энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 2-нд болох юм. Үүнд жин бүрийн эхний хоёрт орсон боксчин Бразилийг зорих эрхтэй болно.Энэ тэмцээнд манай улсаас саяхан Германы “Химийн цом”-д амжилттай оролцсон эрэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байгаа бол эмэгтэйчүүдээс М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Э.Эрдэнэтуяа нар багтаж байна

Багийн бүрэлдэхүүнд боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, Монгол Улсын ардын багш Д.Банди, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, “Алдар” спортын хорооны дасгалжуулагч А.Гантулга, Ё.Төмөрбатаа, Г.Буянжаргал нар багтлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлье” бүсчилсэн сургалт явагдаж байна

Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвөөс санаачлан Цагдаагийн 2-р хэлтэстэй хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 7.1.1 дэх заалт, Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн 1, 2, 4-р заалтын 4.1.1-4.1.8, 5-р зүйлийн 5.1.1-5.1.5-р заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлье”  сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 03-ний өдрөөс эхлэн ХУД-ийн 4, 5, 6, 7, 10, 12, 13 дугаар хорооны Засаг дарга, хөгжлийн нийгмийн ажилтнууд, ЕБС-ийн 34, 41, 60, 7, 10, 26-р сургуулийн нийгмийн ажилтан, суралцагчид, иргэдэд бүсчилэн зохион байгуулж  байна.

Сургалтыг оролцоооны аргад тулгуурлан багийн үйл ажиллагааг дэмжиж жендер болон жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлье, жендерийн хэвшмэл ойлголтууд, гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замуудын талаарх, мэдлэг чадварыг нэмэгдүүлснээр өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг урьдчилан сэргийлэх, бусдад зөвөөр илэрхийлэх, зөв мэдлэг, мэдээллийг хуваалцах, хамтран суралцах амьдрах ухааны ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн.

Сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэхийн тулд “Хязгаар”, “Зүгээр л хайртай болохоор” баримтат киног ашиглан сургалтыг явуулснаар мэдээллийн бодит хэлбэрээр авч киноноос авах сургамж цаашид бусдад өгөх зөвлөмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ойлголттой болсон.

Оролцогчдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх эерэг уур амьсгалыг бий болгох зорилгоор Баавгай болжмор, Нэг хоёрын гурав гэх мэт алжаал тайлах дасгалуудыг зааж оролцогчдын багаар ажиллах идэвхи, сонирхолыг өрнүүллээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн “ Үсчин” “ Оёдол- эсгүүр “-ийн ээлжит сургалт болж өндөрлөлөө

ХУД-ийн  Албан бус- Насан туршийн боловсрол төв нь  Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрт “Ажилтай орлоготой  Монгол хүн “ заалтын хүрээнд  “ Үсчин” “ Оёдол- эсгүүр “-ийн  сургалтыг амжилттай  явуулж  өнөөдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 16-нд  тайлангаа  хамгааллаа.

Тайлан хамгаалалтаар  төгсөгчид  үс  тайралт , гоёлын засалтууд,  Монгол  болон Европ хувцасны эсгүүр, оёсон  бүтээлүүдээрээ  оролцсон юм.

Энэхүү сургалтанд 18- 73 насны  22 иргэн төгсч, чадамжийн гэрчилгээ, үнэмлэхээ  гардан авлаа.

10553614_490479124492058_3122686062594470439_n1 12321187_490500244489946_5568455187438814685_n2

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Лалын улс бүлэглэл газар нутгийнхаа 22 хувийг алджээ

  Сүүлд хийгдсэн судалгаагаар өнгөрсөн 14 сарын хугацаанд “Лалын улс” бүлэг газар нутгийнхаа 22 хувийг алдсан гэж судалгааны “IHS” компани мэдэгдлээ.Гурван сарын өмнө  “IHS”-с гаргасан судалгаагаар “Лалын улс” бүлэг газар нутгийнхаа найман хувийг алдаад байжээ.Сүүлийн саруудад Сири дэх “Лалын улс” бүлгийн хэд хэдэн толгойлогч амиа алдаж, баривчлагдсан нь тус бүлгийн суртал ухуулга суларч, газар нутгаа алдахад хүргэсэн гэж шинжээчид үзэж байна.

Турк-Сирийн хилийн ойролцоо хяналтаа алдсаны улмаас газрын тосноос олдог орлогынхоо 40 хувийг алдаад байгаа аж.Аюулгүй байдлын эх сурвалжийн мэдээлснээр, террорист бүлэгт нэгдэхээр Сири улсыг зорих Их Британичуудын тоо буурсан гэв.Сири дэх террорист бүлэгт орон орноос хүмүүс элссээр байгаа боловч тоон үзүүлэлт буурсан байна. Ойролцоогоор 800 хүн Сирийг зорьж террорист бүлэгт нэгдсэн боловч 100 гаруй хүн амь насаа алдаж, 350 хүн эргэж нутагтаа буцжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Он гарсаар 80 орчим хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2016 он гарсаар зам тээврийн ослын улмаас 80 орчим хүүхэд гэмтжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа гол шалтгаан нь 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж буй явдал юм.
Мөн эцэг, эхчүүд хүүхдээ тээврийн хэрэгсэлдээ буруу тээвэрлэж байгаагаас гэмтэж буйг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Н.Соронзонболд хэллээ.  Түүнчлэн хүүхэд гэмтсэн ослын 30 гаруй хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэйг Замын цагдаагийн албан хаагчид хэлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цагдаа нарын эсрэг гал нээжээ

Өнгөрсөн 11 дүгээр сард Францын нийслэл Парис хотноо болсон цуврал халдлагыг Франц, Бельги улсын иргэншилтэй, “Исламын улс” бүлэглэлтэй холбоо бүхий этгээдүүд үйлдсэн. Уг халдлагатай холбогдсон мөрдлөг шалгалт Бельгид үргэлжилж байна. Энэ хүрээнд өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотын нэгэн барилгад нэгжлэг хийх үеэр, барилгад байсан этгээдүүд цагдаа нарын эсрэг гал нээж, 3 цагдааг шархдуулсан байна. Цагдаа нарын хариу галд өртөн нэг сэжигтэн этгээд амь үрэгдсэн бол түүнтэй хамт байсан 2 сэжигтэн барилгаас зугтаж амжсан талаар орон нутгийн хэвлэл мэдээлж байна. Энэ үеэр тухайн бүс дэх оршин суугчдыг орон гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, дунд сургуулийн сурагчдыг тараалгүй, сургуульд нь байлгасан байна. Гэхдээ нэгжлэгээс ямар нэг сэжиг бүхий зүйл илрээгүй тул дунд сургуулиудаас сурагчдыг аюулгүйн хүчнийхэн хамгаалан гаргаж, оршин суугчдыг орон гэрээсээ гарахыг зөвшөөрчээ. Халдлагыг зохион байгуулсан гол сэжигтэн Салах Абдеслам одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа юм. Түүнд туслалцаа үзүүлсэн хэргээр Бельгийн цагдаа нар 10 хүнийг баривчлан саатуулаад байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өмнө нь зээл авсан иргэдийн найман хувийн хүүг тав руу шилжүүлж эхэллээ

2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар шинээр орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 8 хувийн орон сууцны ипотекийн зээлээр 698 иргэнд 43.1 тэрбум төгрөгийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон сууцыг худалдан авахыг хүссэн иргэдээс 5 хувийн ипотекийн зээлээр 81 иргэнд 2.4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн банкууд дээрх байршилд баригдсан орон сууцны ипотекийн зээл авсан 3085 зээлдэгчийн 125.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувиас 5 хувийн хүүтэй  ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөгжимтэй парадын үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд  маргааш 12.00-13.00 цагийн хооронд хөгжимтэй парад зохион байгуулах юм. ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим, “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжмийн салаа нийслэлийн таван цэгээс жагсаалаар Чингисийн талбайд ирнэ. Тодруулбал, зүүн 4 зам, баруун 4 зам, бага тойруу, баянбүрд, их хуралдай гэсэн 5 цэгээс хөгжимтэй парад алхаж Чингисийн талбайд нэгдсэн тоглолт үзүүлэх гэнэ. Энэ үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Үүний дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр таалал төгслөө

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөр хүнд өвчний улмаас 3-р сарын 15-ний өдөр таалал төгсчээ. Гантөмөр нь 1935 онд Архангай аймгийн Хашаат суманд төрж,1953 онд Хүн эмнэлгийн техникумд сурч байхдаа жүжигчин болохоор шийдэн 1954 онд УХДТ-т дагалдан жүжигчнээр орж, МУАЖ Гомбожавын Гомбосүрэнгийн шавь болжээ. 1957 онд Урлагийн сургууль төгсөж, Д.Намдаг “Шарай голын гурван хаан” жүжгийн Нанжин, “Ээдрээ” жүжгийн гол дүр, ялангуяа “Хүний мөр” киноны нисгэгч Чинбат зэрэг ард олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн тайз дэлгэцийн олон сайхан дүрүүдээрээ мөнхрөн үлджээ. Түүний тоглосон дүр болгон үзэгч түмний сэтгэлд мөнхрөн үлдэж МУАЖ Ц.Гантөмөр гуай 81 насандаа бурхны оронд одлоо. Гэр бүл, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн “Хараацай” хүүхдийн урлагийн Х их наадам өнөөдөр эхэллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, ДЗМОУБ-тай хамтран “ХАРААЦАЙ” хүүхдийн урлагийн их наадмыг 10 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү наадмын гол зорилго нь хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, бага наснаас нь гоо зүйн мэдрэмжтэй болгох, бие бялдарыг нь хөгжүүлэн өв тэгш хүмүүжил олгохоос гадна сургууль, цэцэрлэгүүдийн дуу хөгжмийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

Энэ жилийн хувьд наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтыг сургууль, цэцэрлэг тус бүрдээ зохион байгуулсан бөгөөд 2 дугаар шатны шалгаруулалтад “Гоцлол дуу”, “Хамтлаг дуу”, “Хамтлаг бүжиг”, “Гоцлол хөгжим”, “Хамтлаг хөгжим” зэрэг 5 төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.

“Хараацай” хүүхдийн урлагийн их наадам 03 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд 3 насны ангиллаар тус дүүргийн Соёлын ордонд болно. Тодруулбал,

  • 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр: “Бага нас”-ны ангилал /4-5 нас/
  • 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр: “Дунд нас”-ны ангилал /6-12 нас/
  • 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр: “Ахлах нас”-ны ангилал /13-18 нас/-аар тус тус зохион байгуулагдана.

Дашрамд дурьдахад, Тус наадамд жил бүр 4000 гаруй хүүхэд багачууд авьяас чадвараа сорин оролцдог төдийгүй төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд урлагийн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулдаг наадам гэдгээрээ онцлог юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа