Author Archives: admin

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье

 Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж халуун амь бүлээн цусаа зориулж ирсэн үе үеийн халуун эх оронч ахмад дайчид , эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй генерал ,офицер цэрэг түрүүч нартаа баярын мэнд хүргэе

АХМАД АДЙЧИД МОНГОЛ ЦЭРЭГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Байгалийн баялгийн ашиглалтад төрийн хяналт чухал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” сэдэвт олон улсын семинарын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Тус уулзалтад Зүүн Тимор Улсын Газрын тосны сайд Алфредо Мануэл да Крюз Валерио Пайрес, Бүгд Найрамдах Киргиз Улсын Геологи, ашигт малтмалын газрын дарга Душенбек Текшербекович Зилалиев, Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис, ахлах зөвлөх Стиинснэс Эйнэр нарын зэрэг хүмүүс оролцов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд ардчилсан, нээлттэй, авлигын индекс нь тасралтгүй буурч байгаа, байгалийн баялаг арвинтай, түүнийгээ зохистой ашиглахыг эрмэлздэг Монгол Улсад байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаар олон улсын семинар зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Монгол Улс нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдыг эрх зүйн орчноор хангахын төлөө ажиллаж байгаа, хуулийн засаглалыг бэхжүүлэх чиглэлд анхаардаг орон гэдгийг мөн тэмдэглэж байв. Уулзалтын үеэр Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис байгалийн баялгийг зохистой ашиглахад авлигаас ангид байх ёстой. Байгалийн баялгийн ашиглалтад төрийн хяналт чухал гэдгийг онцоллоо. Дараагийн семинарыг Мьянмарт хийхээр тохиролцжээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орон нутагт автомашины ослоор иргэд амиа алджээ

Өвөрхангай аймгийн Зүүн-Баян-Улаан сумын Хүйтний хөндий гэдэг газарт “Toyota Prius-20” дугаартай автомашин онхолдож Сант сумын харьяат Б /эр.22н/, Н /эр.22н/, Баянхонгор аймгийн харьяат Г /эр.22н/ нар нас барсан мэдээллийг цагдаагийн байгууллага аван шалгаж байна. Мөн түүнчлэн Төв аймгийн Лүн сумын Цагаан хөтөл гэдэг газарт “Toyota Prius-11” дугаартай автомашин онхолдож тус сумын харъяат А /эм.31н/ нь нас барсан мэдээллийг шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засгийн газрын богино болон урт хугацааны үнэт цаас арилжаална

Сангийн яам энэ сарын 21-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 14.50 хувийн хүүтэй богино хугацааны, 15.750 хувийн хүүтэй урт хугацааны үнэт цаас арилжаална. Богино хугацааны үнэт цаас 12 долоо хоногийн хугацаатай бөгөөд 150 мянган ширхэгийг борлуулна. Үнэт цаасны нэгж бүрийг 100 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хямдруулсан нөхцлөөр 96 мянга 771 төгрөгөөр борлуулах аж. Хүүгийн төлбөр хугацааны төгсгөлд төлөгдөх юм. Харин урт хугацааны үнэт цаас 3 жилийн хугацаатай аж. Нийт 100 мянган ширхэг гарах тус үнэт цаасны нэгж бүрийг 100 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Хүүгийн төлбөр хагас жил тутамд төлөгдөнө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сирийн есөн суурин түр эвлэрэх гэрээнд нэгджээ

Сирийн Хама мужийн есөн суурин үндэсний эвлэрлийн үйл явцад болон гал зогсоох дэглэмд нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ тухай Хама мужийн түр эвлэрэх үйл явцыг хариуцсан бүлгийн дарга, дэд хурандаа Герман Руденко мэдээлжээ. Хама хотын зүүн захад оршдог Айн-Эльбет сууринд гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг сууринд Орос-Сирийн 10 тонн орчим хүмүүнлэгийн тусламжийг хүргэжээ. “Өнөөдөр болсон арга хэмжээнд омгийн тэргүүлэгчид, уугуул иргэдийн ахлагчид оролцож, нийтдээ 10 мянга орчим хүн амтай есөн суурин гал зогсоох дэглэмд нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа” гэж Руденко хэлсэн байна. Овгийн ахлагч нар өөрсдийнх нь удирдлагад байдаг суурин газруудад төрийн эрх мэдлийг буцаан сэргээхийг зөвшөөрөн гарын үсэг зурцгаасан бөгөөд Сирийн Засгийн газарт энхийн хэлэлцээ хийхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэнэ

 Энэ жилийн хувьд манай орны ихэнх нутгаар цас их орж, цагаан зудын байдалтай байсан.Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилсан энэ өдрүүдэд тулгардаг нэг бэрхшээл бол шар усны үеийн аюул юм. Шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй нөхцөл нийслэлд үүсээд байна.

Иймд холбогдох албаныхан хамтран ажлын хэсэг байгуулж үерийн аман дээр буусан айл өрхүүдийг шалгаж, шаардлагатай арга арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Генерал хурандаа нарыг тэтгэвэртээ гарахыг сануулжээ

 БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Батсайхан  эдүгээ алба хашиж буй  дээд албан тушаалын офицеруудаас тэтгэврийн нас нь болсон генерал, хурандаа  нарыг  гавьяаныхаа амралтад гарах болсныг сануулсан байна.

    Эхний ээлжинд  БХЯ-ны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн секторын эрхлэгч,  хошууч генерал О.Үржин, БХЯ-ны Удирдлагын академийн захирал,  бригадын генерал Н. Энхбаялаг,  БХИС-ийн захирал, хошууч генерал  Я.Чойжамц, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга,  хошууч генерал З. Болдбаатар нараас гадна АНУ-д  үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн атташе хурандаа Х.Болдбат, Солонгос улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн атташе, хурандаа н.Доржготов   нарыг тэтгэвэрт нь гаргахаар болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ногооны агуулахад угаартаж амиа алджээ

3 сарын 16-нд Төв аймгийн Жаргалант сумын иргэн Б удаан хугацаагаар ороогүй, газар доор байрлалтай ногооны агуулах руу орсны улмаас угаартаж, тэр даруй амиа алдсан эмгэнэлт хэрэг гарчээ. Харин хамт орсон Б,Э нар  бохирдсон агаараар амьсгалсан ч амь насанд нь хүрээгүй бөгөөд одоо тэд Улаанбаатарт эмчлүүлж байгаа аж. Цагдаагийн газрын ОНХАхлах байцаагч, ахмад М.Нансалмаагийн хэлснээр ногооны агуулах, зоорийг  стандартын шаардлагад нийцүүлэн бариагүйгээс дээрх хэрэг гарсан байна. Иймд иргэд агуулах, зоориныхоо аюулгүй байдалд ихээхэн анхаарч,  агааржуулагч суурилуулах шаардлагатайг санууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олимпийн эрхийн төлөө зургаан жинд Астанад хүч үзнэ

  “Рио-де-Жанейро-2016” зуны олимпийн эрх олгох эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх болон сонгомол барилдааны Ази тивийн сорилго тэмцээн Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт гуравдугаар сарын 18-20-ний өдрүүдэд болно.

Энэ тэмцээний жин бүрт эхний хоёр байрт шалгарсан нийт 36 бөхөд олимпийн наадамд оролцох эрх олгох юм. 2015 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс эрэгтэй 57, 65, 74, 125 кг, эмэгтэй 63,69 кг-ын жинд олимпийн эрхээ халааласан манай бөхчүүд тивийн тэмцээнээс үлдсэн зургаан жиндээ эрх авахаар Казазстаныг зорисон. Астанагийн сонгон шалгаруулах тэмцээнд нийт 26 орны тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр болоод байгаа.

Маргааш буюу тэмцээний эхний өдөр барилдах чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д МУГТ Э.Бэхбаяр, 74 кг-ын жинд МУГТ П.Өнөрбат, эмэгтэйчүүдийн 69 кг-д МУГТ О.Насанбурмаа нар Лас Вегасын дэвжээнээс эрхээ авсан учир энэ жингүүдэд манай бөхчүүд хүч үзэхгүй. Харин эмэгтэй 53 кг-д хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Сумъяа Риог зорихын төлөө дэвжээнд гарна. Э.Сумъяа эрхээ авах бүрэн боломжтой.

Учир нь энэ жингийн дэлхийн шилдгүүд болох Японы алдарт бөх олимпийн гурав, дэлхийн 12 удаагийн аварга Саори Ёшида, ДАШТ-ий хүрэл медальт хойд Солонгосын Жон Мён Сүк, 2014, 2015 оны ази тивийн аварга, азийн наадмын хүрэл медальт Хятадын Жон Шүэчун нар Америкын дэвжээнээс эрхээ авсан юм. ОУХМ Д.Хүдэрбулга, П.Орхон, Б.Одончимэг нар бямба гарагт дэвжээнд гарах бол ОУХМ Э.Нарангэрэл, О.Үйтүмэн тэмцээний сүүлийн өдөр хүч үзнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Юанийн ханш чангарчээ

Юанийн төгрөгтэй харицах ханш энэ оны эхнийхээс 10.3 төгрөгөөр чангарчээ. Монголбанк энэ оны нэгдүгээр сарын 05-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар юанийг 305.05 төгрөгөөр борлуулж байсан юм. Тухайн үедээ харьцангуй тогтвортой байсан юанийн ханш өнгөрсөн сараас буюу Цагаан сарын баярын үеэс эхлэн өсч эхэлжээ. Харин өнөөдөр Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 314.35 төгрөгийн хаалтын ханштайгаар 39.6 сая юань нийлүүлжээ. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкууд 13.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

62 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжив

Монголбанк өчигдөр нэг долоо хоногтой 62 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ыг 12 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжаалжээ.Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн АБНТБТ, Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвөөс санаачлан Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлье” бүсчилсэн  сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү бүсчилсэн сургалтыг өчигдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн 12 дугаар хорооны иргэд  болон ЕБС-ийн 10 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдын дундзохион байгууллаа.

Сургалтын зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулиудын заалтуудыг хэрэгжүүлэхэд оршино.

Уг сургалт нь жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлье, жендерийн хэвшмэл ойлголтууд, гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замуудын талаарх, мэдлэг чадварыг нэмэгдүүлснээр өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг урьдчилан сэргийлэх, бусдад зөв мэдээллийг хуваалцах, хамтран суралцах амьдрах ухааны ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн юм.

ХУД-ийн АБНТБТ-өөс сургалтыг идэвхи санаачлагатай хамтран зохион байгуулсан 12 дугаар хорооны Засаг дарга Н.Туяацэцэг, хэсгийн байцаагч Г. Саранбаатар  болон 10 дугаар сургуулийн багш ажилчдад талархал илэрхийлэв.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүнд шилжүүлэн суулгаж болох жижигхэн элэг ургуулжээ

Японы Йокогама их сургуулийн судлаачдын баг хүний элэгний үйл ажиллагааг бүрэн гүйцэтгэж чаддаг хэдхэн миллиметрийн хэмжээтэй жижигхэн элэг амжилттай ургуулж чадсан байна. Мэргэжилтнүүд уг элгийг дотор эрхтнүүд үүсч боловсрох үйл явцад хувирч чаддаг үр хөврөлийн бус үүдэл эсийг ашиглаж ургуулсан тухай телевизийн “Эн-Эйч-Кей” суваг мэдээлжээ. Ургуулан гарган авсан жижигхэн хэмжээтэй элэг нь яг л хүний жинхэнэ элэг шиг хорт бодисыг маш үр дүнтэй хоргүй болгож гадагшлуулж цусанд шаардлагатай уургийг ялгаруулж чаддаг гэж судлаачдын багийн ахлагч, профессор Хидэки Танигутигийн ярьсан байна. Японы судлаачид ургуулсан элэгнийхээ клиникийн туршилтыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ дүүргийн зарим хороодын ӨЭМТ-д зүрхний бичлэгийн төхөөрөмж нийлүүлэх ажлын тендерийн нээлт боллоо

Дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Хан-Уул дүүргийн 1, 2, 4, 14 дүгээр хороодын ӨЭМТ-д зүрхний бичлэгийн төхөөрөмж нийлүүлэх ажил, ХУД 2016/ДТ-16/2-9 дугаартай цахим тендерийн нээлт 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албан дээр боллоо. Оролцогчид дараах байдлаар үнийн санал ирүүлсэн байна. Үүнд:

Тендерт оролцогчийн нэр Тендерийн зарлагдсан үнэ Үнийн хөнгөлөлт
“МОНОС ФАРМ” ХХК 15 200 000 ₮ –
“СҮВЭН УУЛ” ХХК, 14 476 000 ₮ –
“АШИД БУЯН” ХХК, 16 456 000 ₮ –
“СИ АЙ ТИ” ХХК 16 800 000 ₮ –
“НУГАН” ХХК 13 185 295 ₮ –
“СҮКЭ ХОЛДИНГ” ХХК 12 130 000 ₮ –

 

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа