Author Archives: admin

Залуу дуучин О.Гантулга “Эхнэрийн эзгүйд” киноны дуу

МҮОНТ-ийн бүтээл “Нарны жим” олон ангит кинонд бүтэл муутай аврагчийн дүрийг бүтээсэн, залуу дуучин О.Гантулга шинэ уран бүтээл гаргажээ. Тэрбээр “Хонгор минь сайн уу”, “Ганцхан чамдаа”, “Он жав” зэрэг уран бүтээлийг туурьвиж байв. Энэ удаад кино театруудаар гарч эхлээд удаагүй байгаа “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны киноны дууг дуулсан нь гарсан даруйдаа л цахим ертөнцийг байлдан дагуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Вьетнамаас давхиж ирсэн хээр морины түүх “Гүйгүүл морь” дууг бүтээх эхлэл болжээ

1961 онд Хонхор өртөөнөөс галт тэргэнд ачигдаад явсан хээр азарга 1963 онд нутагтаа эргээд ирсэн аж. Монгол адуу гэдэг гайхамшигтай амьтан болохыг баталсан нэгэн үйл явдлын тухай маш сонирхолтой энэ түүхийг “Гүйгүүл морь” дууны үгийг бичсэн хурандаа Л.Төмөрбат ярьж байна.

Л.Төмөрбат хурандаагийн олон дуунууд та бидний аманд өдөр бүр аялагддаг. Түүний нэг нь “…Эхийнхээ хээлэнд зарагдсан унага…” хэмээн сэтгэл гэгэлзүүлэн, монгол хүний өрийг өмөлзүүлэн юм бодогдтол дуулагддаг энэхүү “Гүйгүүл морь” билээ. Энэ дууны үг уяруу зөөлөн хүний сэтгэлээс л гарч таарна. Үнэхээр ч цэргийн амьдралд хат суусан хэрнээ дуундаа уярч яваа, дууны уран бүтээлч хүн бол Л.Төмөрбат хурандаа юм. Тэрээр энэ дууныхаа болон “Илбэе” зэрэг дууныхаа хэрхэн бүтсэн тухай сонирхолтой түүхийг тоглолтынхоо өмнө оршил болгон хуучилжээ. Түүний уран бүтээлийн тоглолт 3 дугаар сарын 17-нд Бөхийн өргөөнд болох юм.

Ингээд МУСТА, яруу найрагч, хурандаа Л.Төмөрбатын сонирхолтой, сэтгэлд ойр, сайхан яриаг видеогоор болон текстээр сонирхон үзнэ үү.

“Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа би их баяртай байна.

Миний нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл сум. Бага сургууль, арван жилийн сургуулийг Төв аймагт төгссөн. Дараа нь Цэргийн их сургууль, Цэргийн нэгдсэн дээд сургууль, ЗХУ-д Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи, Улаанбаатарт Удирдлагын академи, БНСУ-д Батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх аюулгүй байдлын академийг дүүргэсэн. Мэргэжлээрээ 38 жил ажилласан.

Манай нутаг олон сайхан яруу найрагчидтай. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, дээр үед Тэрбиш гэж сайхан ерөөлч байсан. Энэ жилийн “Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатараас эхлээд сайхан яруу найрагчид олонтой.

Сүүлийн үед сайхан дуучид төрж байна. Монгол улсын гавьяат жүжигчин, залуу дуучин Г.Ариунбаатар манай нутгийн хүн. Энэ олон сайхан, авьяастай яруу найрагчид, дуучид төрж байгаа нь төрсөн нутгийн минь уул ус, энэ сайхан байгальтай холбоотой байдаг юм болов уу гэж бодож шүтэж явдаг. Өөрөө бол яахав ээ, дуу хуураа аль болохоор л олон түмэндээ хүргэхсэн гэж бодож яваа уран бүтээлч хүн.

Шүлэг бичдэггүй хүн гэж бараг байдаггүй байх. Хүүхдүүд сурагч байхаасаа л тэмдэглэлийнхээ дэвтэрт янз янзын шүлэг бичиж байдаг шүү дээ. Би ч бас тэдний нэг адил сургуульд байхдаа шүлэг оролдож байсан. Хүний авьяасыг хөглөж, шүлэг, яруу найраг бичихэд хүргэдэг гол зүйл нь байгалиа, орчин тойрноо мэдрэхээс эхэлдэг болов уу боддог. Би хэзээ хойно, цэрэгт очсон хойноо яруу найраг руу орсон. Цэрэг гэдэг чинь үнэхээр сайхан алба. Хүний авьяасыг өдөөж өгдөг. Олон сайхан уран бүтээл хийхэд миний 38 жилээ зориулсан цэргийн алба нөлөөлсөн болов уу гэж боддог. Мөн аав ээжээс минь эхтэй байх. Манай ээж сургууль соёл төгсөөгүй боловч уран цэцэн үгтэй, сайхан ярьдаг хүн. Сая 78 насандаа нутаг орон, үр хүүхдүүддээ зориулаад хөөрхөн шүлэг биччихсэн байсан. Тэгэхээр миний авьяас ээжээс минь эхтэй юм болов уу гэж санадаг аа.

Миний төрсөн аав Төв аймгийн Соёлын ордны дуучин хүн байсан. Харин би дуулж чаддаггүй, тэгсэн ч дуу хуурыг хүндэтгэдэг, ойлгодог мэдрэмж минь ааваас байдаг юм болов уу. Манай нутаг усныхан, хөдөөнийхөн сайхан дуулж хуурдаж, найрлаж наргиж байдаг улс. Энэ бүхэн хүний амьдрал ахуй, уран бүтээлд нөлөөлдөг байх.

Анхны шүлгүүд маань дуу болоогүй ээ, шүлэг чигээрээ л үлдсэн. Харин анхны дууны уран бүтээл гэх юм бол “Уяач хүн уяан дээрээ жаргалтай” гэдэг дуу. Монгол улсын Гавьяат жүжигчин Чулуунхүү анх үзчихээд “Дуу болгоноо үүнийг, дуу хийнэ” гэсэн. Та бүхэн сайн мэдэх байх, наадмын хурдан морины комисст олон жил ажиллсан Галбадрах хурандаа гэж бий. Бид хоёр армид их олон жил алба хаасан. Тэгээд нэг орж ирэхээр нь би “Уяач хүн ер нь хэдийд жаргалтай байдаг юм” гэж асуусан. “Уяач хүн уяан дээрээ л жаргалтай байдаг юм даа” гэж байна. Тэгээд л үүнээс сэдэвлээд “Уяач хүн уяан дээрээ жаргалтай” дуу бичсэн. Үүнд Чулуунхүү ая хийгээд л хүмүүсийн мэддэг, сонирхдог дуу болсон түүхтэй.

Үүнийхээ дараа Чулуунхүү их аятайхан дуу боллоо гэж урам хайрлаад “Салааны дайчид” гэж дуу хийсэн. Тэр “Салааны дайчид” дууг минь цэргийнхэн их мэддэг дээ. “Хурд” хамтлаг, Чулуунхүү гавьяат, Бямбажав хоёр дуулсан.

Хүн дуу хуур, шүлэг яруу найраг бичихдээ өөрийнхөө мэддэг, бахархаж баярлаж явдаг, сэтгэлд хамгийн ойрхон зүйлээ бичдэг юм болов уу гэж бодож байна. Миний уран бүтээлд их зонхилдог сэдэв бол эх орны болон цэргийн сэдэв. Морины тухай дуу ч их олон бий. Морь өөрөө нүүдэлчдийн, монголчуудын зан үйлтэй их холбоотой том соёл. Морины тухай бичвэл уяачдын тухай бичих болно. Уяачийн тухай бичих болбол унаач хүүхдийн тухай бичих болно. Ингээд бодохоор их олон юм хамаарна. Энэ бүгдийг бичсэн. “Хурдан морины хүүхэд”, “Уяач хүн уяан дээрээ жаргалтай”, “Уяач бурхад”, мөн Монголын алдартай сайхан хүлгүүдийн тухай “Цоглог зээрд”, “Санбэйсийн хурдан хүлэг”, “Тэнгэр уулын унага” гээд саяхан гарсан дуу, бас Чулуунхүү гавьяаттай хамтран Очирваань уулын хурдан хүлгийн тухай сайхан дуу хийсэн. “Уяачийн гал” гээд дуу бий. Уяачдын хамгийн сайхан нөхөрлөл уяачдын галаас эхэлдэг, гэр бүл, үр хүүхдээрээ нэг юмны төлөө зүтгэл гаргадаг ийм сайхан хамт олон энд л бий болдог юм. Иймэрхүү уран бүтээл миний дуунуудад зонхилно доо.

“Гүйгүүл морь” бол зөвхөн хүмүүсийн сонирхлыг татсан ч биш миний сэтгэлийг их хөндсөн уран бүтээл байгаа юм. Анх Вьетнамаас ирсэн хээр морины тухай сонсоод “Монгол адуу гэдэг ямар гайхамшигтай юм бэ, энэ их олон уул ус, энэ их хол замыг туулж яаж нутагтаа гүйж ирдэг юм бэ” гэж их гайхаж үнэн ч юм болов уу, худлаа ч юмуу гэж эргэлзэж л байсан. Тэгсэн нэг удаа адуу судлаач Цэгмид гуай орж ирээд “Монгол адуу” гэдэг номоо бэлэглээд морины тухай ярьж суусан. Тэр үед би адуу судлаач хүний үгийг сонсмоор санагдаад “Вьетнамаас морь гүйж ирсэн гэдэг үнэн юм уу?” гэсэн чинь “Үнэн байлгүй яахав. 1961 онд Төв аймгийн Баянзүрх сумын /энэ нь Налайхын хойд энгэрт байсан сум гэдэг одоо бол байхгүй л дээ/ хээр азарга Хонхор өртөөн дээрээс ачигдаад 1963 онд нутагтаа гүйж ирсэн юмаа” гэсэн. Цэгмид гуайгаас би ахин “Эхийнхээ гэдсэнд зарагдсан унага эргэж гүйдэг гэж үнэн үү?” гэж асуусан. “Үнэн байлгүй яахав, би үүнийг нэг бус удаа сонссон. Манай адуу гэдэг амьтан чинь их ухаантай амьтан шүү дээ. Адуу малтайгаа ойрхон байдаг ард түмний онцлог, энэ бол гарцаагүй, хэд хэдэн удаа ийм түүхийг сонссон” гэж хэлсэн. Ингэж хэлээд гарахад нь үнэхээр сонин санагдаад тэр дороо “Гүйгүүл морь”, “Гүйгүүл хээр” гээд хоёр шүлэг бичсэн. Гүйгүүл морь гэдэг бол бидний амьдралд их ойрхон. Биднийг бага үед аав маань семинар, зөвлөгөөнд сумын төв дээр очоод л хэд хоног үргэлжилсэн семинар хийнэ гэхээр морио хазаарыг нь мултлаад тавьчихдаг. Морь нь аргалын хажууд нэг хөрвөөж аваад л орой гэхэд адуундаа очсон байдаг байхгүй юу. Тэгээд л дөрөв тав хоногийн дараа хүүхэд морийг нь хөтөлж аваад л явдаг. Ер нь морь гүйх бол их түгээмэл байсан. Энэ бүхнээс сэдэвлээд бичсэн шүлгээ дуу болчихсны хойно бодож байтал “Зөвхөн хурдан морь ч биш, монгол нутагт төрж өссөн юу ч бай эх сайхан орныхоо төлөө хаанаас ч тэмүүлж байдаг. Сайхан шүү” гэх сэтгэгдэл төрсөн.

Би цэргийн салаанаас эхлээд л Батлан хамгаалах яамыг хүртэл дамжиж ажиллалаа. Цэргийн бүх цолыг дамжин зүүжээ. Олон албан тушаалыг хашиж, олон цолыг зүүж ажиллалаа. Би нэг үг хэлэх дуртай. “Цэргийн уран бүтээлийг хийхдээ хүмүүс дуулснаа бичдэг байхад би туулснаа бичдэг” гэж. Тэгээд миний бүтээлүүд арай үнэнд ойртдог, цэрэг хүний зүрх сэтгэлд арай ойрхон байдаг юм болов уу л гэж боддог. “Салааны дайчид” дууг бичихдээ, би Цэргийн их сургууль төгсөөд л анх Зүүнбаянд 22-хон настай салаан дарга очиж байсан. Миний цэргүүд зарим нь гуч гарчихсан, насаар ах дайчид байв. Энэ хамт олныг удирдахад их ур дүй, тухайн үед олж авсан цэргийн мэдлэг, харилцааны соёл шаарддаг. Дараа нь цэргийн олон албан тушаал дамжин ажиллахад хамгийн сэтгэлд ойрхон хамт олон бол салаа, хамгийн их цэргийн сэтгэлд ойрхон албан тушаал бол салаан дарга юм байна гэж мэдэрсэн. Одоо миний салаанд байсан цэргүүд Өвөрхангай, Баянхонгор, Увс, Дорнодод ч амьдардаг. Одоо хүртэл ирж уулзаж, хурандаа болчихсон байхад минь “Салаан дарга аа” л гэдэг. Тэгэхээр энэ бол их сайхан албан тушаал гэж боддог юм. Энэ бүхнээс л төрсөн дуу.

Ерөөсөө цэргийн үйл ажиллагаа, бидний хийдэг бүхэн, тэр команд бүгд дүрмээр заачихсан байдаг эд. Түүнээс биш нэг даргын аашаар арми хөдөлнө гэвэл хаашаа юм болох вэ. Нэг өдөр уурлаад түгшүүрийн дохио өгөөд тэр олон буутай улсыг бужигнуулаад хаячихвал юу болохов. Нэг өдөр уйлаад нөгөөдүүлээ уяраагаад суугаад байвал ажлаа алдана биз дээ. Бид дүрмээр л явах ёстой, тэр дүрмээр л харьцах ёстой гэдгийг яс махаараа ойлгодог. Ялангуяа, би цэргийн сургалт хариуцаж яаманд олон жил ажилласан. Цэрэг хүн юу хийх ёстой вэ? Цэрэг хүн өнөөдөр байлдахгүй ч гэсэн маргааш эх орондоо бэлэн байх ёстой. Тэр хүнийг л би сургах ёстой юм гэж ойлгодог. Цэрэг бол үүнийг хүлээж авч сурах ёстой. Намайг эх орон хэзээ ч дуудсан би энэ л албаа хаана, энэ л жагсаалдаа байна, энэ л хамт олонтойгоо үүрэг гүйцэтгэнэ гэдгийг яс махнаасаа ойлгосон байх хэрэгтэй. Цэргийн дарга гэж тэр болгон хатуурхаад хашгираад байдаг хүнийг хэлдэггүй. Миний “Захирагч” гэж шүлэг бий. Түүнд,

“Тулалдаанд ороход минь тушаал өгдөг ч

Нутагтаа буцахад минь нулимсаа унагадаг

Захирагч хүн та

Залуухан жанжин минь

Халх голын өдрүүдийг

Хамт туулсан нөхөр минь” гэж бий. Үнэхээр тийм. Цэрэг халагдана гэдэг амаргүй шүү дээ. Хамтдаа бужигнах үедээ бужигнаж, жагсах үедээ жагсаж хэдэн жил болчихоод халагдаад явна гэдэг амар биш. Тэгээд хэзээ хойно энэ бүхнийг дурсан бодож энэ шүлгээ бичсэн.

“Илбэе” гэдэг уран бүтээлээ би 2003 онд бичсэн. Өглөө босоод л цонхоороо харсан нар тусаж байхгүй юу. Нар намайг илбэж байна гэсэн их л сайхан бодол төрсөн. Ингээд л нэг уран бүтээл төрсөн. Үүнийг ханьдаа, бүх л сайхан гэр бүлүүддээ зориулсан. Эхэндээ ч нэг их сайхан дуу болчих байх гэж бодоогүй, их олон илбэе гэсэн давталттай гэж бодож байсан. Гэтэл хөгжмийн зохиолч Билэгт сайхан ая хийсэн. Анхны дуулсан хүн нь хөгжмийн зохиолч Мөнхжаргал. Тэгээд сая Болд, Чулуунчимэг хоёр дуулж олны хүртээл болголоо.

Одоо миний хоёр дахь уран бүтээлийн тайлан тоглолт болох гэж байна. Би өмнө нь 2007 онд Бөхийн өргөөнд нэг тоглолтоо хийсэн. Энэ удаагийн тоглолтынхоо нэрийг өгөх гэж би бас нэлээд зовсон. Яагаад гэвэл би дандаа залуу уран бүтээлчидтай хамтран ажилладаг. Миний дуулдаг дуунуудаар манай дуучид бүгд тоглолт хийчихсэн. “Манай адуу” гээд тоглолтыг Мөнхбат, “Гүйгүүл морь” гээд Хосбаяр, “Илбэе” гээд тоглолтыг Болд, Чулуунчимэг хоёр хийчихсэн. Тэгээд нэрнүүд давхардаад болдоггүй. Энэ “Дуунд уярах хорвоо” гэдэг уран бүтээлийг нэлээд эрт хийсэн юм. Үүгээр хөгжмийн зохиолч Эрдэнэчулуун бас тоглолт хийчихсэн. Тэгэхдээ нэлээд эртнийх, удсан юм даа гээд үүгээр тоглолтоо нэрлэж байгаа юм. Энэ үг надад их таалагддаг. Ер нь бол хатуутай зөөлөнтэй энэ хорвоод дуунд л ямагт уярч явдаг гэсэн бодлоор нэрлэсэн. Тоглолт 3 сарын 17-ны 19 цагаас Бөхийн өргөөнд болно. Энэ тоглолтонд сүүлийн үеийн зохиолын дуучид бүгд оролцоно. Та бүхнийг миний уран бүтээлийн тоглолтыг ирж үзээрэй гэж урьж байна”

Тийм ээ, та хэрэв эр хүн бол хурандаагийн тоглолтыг заавал үзээрэй. Бүсгүйчүүд минь бас аавдаа, ханьдаа, хөвгүүддээ зориулаад хамтдаа үзэхийг хичээгээрэй. Энэ өдрүүдэд бид бүгдээрээ өрх гэрийнхээ ноён нуруу эрчүүдээ, аавыгаа, ханийгаа, хөвгүүдээ баярлуулах тухай бодож суугаа. Жилийн турш амрах, суухаа умартан улс орон, гэр бүлийнхээ төлөө зүтгэдэг аавуудаа, хань нөхрөө жилдээ ганц удаа 3 дугаар сарын 18-нд амсхийлгэж баярлуулах бас сайхан байлгүй яахав. Яг энэ үеэр хурандаагийн тоглолт Бөхийн өргөөнд болох гэж байгаа нь сайхан боломж биш гэж үү?

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зуданд өртөж хохирсон иргэдэд НҮБ тусламж үзүүлнэ

  Монгол Улсын нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь буюу 339 сум зудтай болон зудархуу байгаатай холбогдуулан, Монгол Улс дах НҮБ-ынхан зуданд өртөж их хэмжээгээр хохирсон иргэдэд тусламж үзүүлэхээр боллоо.

 Хамгаалал болон Хүнс тэжээлийн төслийн хүрээнд малчин өрхөд хүнс, амин дэм, эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгслийг багцаар нь түгээх бөгөөд хөдөө аж ахуйн төслийн хүрээнд малыг нэмж хорогдохоос сэргийлэх зорилгоор малчин өрхөд өвс, тэжээл, бусад шаардлагатай амин дэмийг хүргэх юм байна. Харин дараагийн шатанд малчин өрхөд хэрэгцээтэй бусад зүйлс (түлш, шатахуун, дулаан хувцас гэх мэт) худалдан авах зорилгоор бэлэн мөнгийг олгох төлөвлөгөөтэй байгаа аж. Эдгээр төслийг ирэх зургаан сарын хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүн Амын Сан, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага төрийн бус байгууллагууд болон Засгийн Газрын зохих байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Нийт тусламжийн хэмжээ 2.4 сая ам доллар ба уг хөрөнгийг “Онцгой Байдлын үед Зарцуулах НҮБ-ын Нэгдсэн Сан /CERF/”-гаас босгосон байна.Тэд хүнс тэжээл, хамгаалал, хөдөө аж ахуй болон амьжиргааг шуурхай сэргээх гэсэн 4 чиглэлийн хүрээнд тусламж үзүүлэх аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шар усны  үерээс сэрэмжлүүлж байна

Энэ сарын эхээр цасаар шуурч, нийт нутгаар цаг агаарын аюулт үзэгдэл болсон. Тэгвэл ойрын өдрүүдэд дулаарахыг Ус,цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 Өнөөдрөөс баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн болон зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүсч, хангайд цас,говьд бага зэргийн шороон шуурга шуурна. Үүнээс хойш дулаан өдрүүд үргэлжлэх аж.Өнөөдөр нийслэлд өдөртөө 4-9 градусын дулаан байна. Дулаараад ирэхээр голын мөс хайлж, дээр нь цасны ус нэмэгдээд их хэмжээний ус буух аюултай .

 “Өнөөдөр уулсын орчим болон гуу жалга, суваг шуудуунд маш их хэмжээний цас хуримтлагдсан байгаа. Энэ нь хайлахаар үер болж буудаг. Мөн гол нуурын мөсөн дээр цас их тогтдог. Дулаараад ирэхээр голын мөс хайлж, дээр нь цасны ус нэмэгдээд их хэмжээний ус буух аюултай. Тиймээс гуу жалга, ус урсах хоолой зэргийг цэвэрлэж, үерийн аман дээр буусан айлууд анхаарах хэрэгтэй” гэлээ. Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт шар усны үер элбэг тохиолддог аж. Өнгөрсөн оны байдлаар 2600 гаруй айл үерийн аманд суурьшсан гэсэн судалгаа бий.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон нийтийн цагдааг сонгон шалгаруулна

Улаанбаатар хотын цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг 2016 оны 04 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна. Нийслэлийн харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168-аас дээш өндөртэй иргэдийг  бүртгэлд хамруулж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснаар судалгааг хийх юм.

Иргэдийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйл болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 164 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийн 2.6.13-т заасны дагуу ялгүйд тооцох болон ялгүй болох хугацаа, захиргааны шийтгэлгүйд тооцох хугацаа, мөн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн эсэхийг шалган судалгаанд хамруулна.

Шалгалтын комиссоос судлагдсан иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг мэргэжлийн эмч нараар хийлгэх юм. Харин судлагдаж байгаа иргэдийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ /цээжний жижиг зураг/, элэгний үйл ажиллагаа, В,С вирус, ЭХО, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагаар заавал хийлгэж, шинжилгээний хариуг авсан байна. Мөн биеийн харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой иргэдийг шалгалтад оруулахгүйг анхаарна уу. Шинжилгээний хариуг судалгааны материалд хавсаргахгүйгээр нэгдсэн бүртгэл хийхэд эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт биеэр авчирна.

Шалгалттай холбогдсон мэдээллийг цахим хуудас, мэдээллийн бусад хэрэгслийг

ашиглан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зарлан мэдээлэх, сурталчлах, тайлбарлан таниулах  ажлыг зохион байгуулна.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

*Цагдаа байгууллагад ажиллаж, суралцахыг хүссэн хувийн өргөдөл

*Гурван үеийн түүх /Өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг , эх: эхийн эцэг, эх: эхнэр /нөхөр/-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ /

*Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар.

*Сурагчийн хувийн хэрэг

*Эрүүл мэнд /элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/

*Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.

*Амьдарч байгаа орон байр болон гадаа, доторх орчны зураг тус бүр 1 ширхэг.

*Урьд нь ажиллаж, суралцаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт

*Төрийн алба хаагчийн анкет /маягт/

*Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 8 хувь /

*Тухайн байгууллагад баталгаа гаргах, өөрөө болон ар гэрийн нэг хүнээр

*Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр

*Амьдардаг хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа /4-6 хүнтэй уулзуулах/

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй  иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу. Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 269243 дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХХЗХ-ноос С1 телевизэд шаардлага хүргүүлжээ

 Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг гаргаагүйтэй холбогдуулан С1 телевизэд шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад “Сүүлийн үед олон нийтийн дунд Мүүний урсгалын талаар хүчтэй яригдаж, энэхүү сэдвийг баримт нотолгоотойгоор олон нийтэд хүргэнэ хэмээн зарлаад байсан “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг хөтөлбөрт туссан цагийн хуваарийн дагуу нэвтрүүлээгүй, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдлаа, ямар нэгэн эрх бүхий байгууллага албан тушаалтан телевизээр гарах, нэвтрүүлгийг хаалаа зэрэг агуулга бүхий гомдол саналууд тус хороонд ирсэн болно.

“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг ямар шалтгааны улмаас хөтөлбөр дээр дурдсан хуваарьт цагт нэвтрүүлээгүй талаарх дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтыг 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн дотор тус хороонд яаралтай ирүүлнэ үү. Цаашид холбогдох хууль тогтоомж, нөхцөл шаардлага, тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ мөрдөж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

104 айлын зээлийг 5 хувьд шилжүүлжээ

  Ипотекийн 5 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкууд өчигдрөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Засгийн газраас гаргасан журмын дагуу эхний ээлжинд гэр хороололын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, хотын алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн хэмжээнд жилийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлсэн юм.Төрийн банк дээрх журмын шаардлага хангасан 1894 өрхийн 67.3 тэрбум төгрөгийн зээлийг 5 хувь руу шилжүүлэх тооцоо гаргажээ. Үүнээс өчигдрийн байдлаар 104 зээлдэгчийн 4 тэрбум 272 сая төгрөгийн зээлийг 5 хувьд шилжүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголын Үндэсний Циркчид 5 цомын баяраа тэмдэглэнэ

Монголын Үндэсний Циркийн жүжигчид өнгөрсөн 6 сарын хугацаанд нийтдээ 5 цомыг олон улсын дээд зэрэглэлийн циркийн тэмцээнүүдээс хүртсэн байна. ОХУ-ын Идол тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид мөнгөн цом, БНХАУ-ын Вучиао тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай жүжигчид мөнгөн цом, Францын Масси тэмцээнээс Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид алтан цом, Испанийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид алтан цом, ОХУ-ын Ижевскийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид тус тус алтан цом аваад байгаа билээ. ЦИРК02Энэхүү амжилтаа Монголын үзэгч, ард түмэнтэйгээ 2016 оны 3-р сарын 19-ний өдөр хуваалцахаар боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Онцгой байдлын албанд тусгай  зориулалтын 28 машин хүлээлгэн өгнө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Австри Улсын “Розенбаур Интернейшнл Аг” компаниас Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон аврах, гал унтраах 16 автомашин, дагалдах хэрэгсэлийг нийлүүлж буй аж.  Мөн 2015 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 автомашин нийт 28 автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр 11:30 цагт болно.

Дээрх техник хэрэгслийг 21 аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан өгөх аж. Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцоно.

Өнгөрсөн онд Онцгой байдлын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж орчин үеийн автомашин, техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Өнөөдөр энэ машин, техникийг хүлээн авснаар онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхи өмнө жилийнхээс 2.3 дахин өсөх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

12 иргэн Японд цэцэрлэгчний сургалтад хамрагджээ

  “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн,Улаанбаатар дээд сургууль, Японы Жайка олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хотыг ногооруулах төсөл”-ийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр болж тайлангаа тавилаа.

Төслийг Япон улсын Жайка байгууллагаас 2013-2015 онд хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжсэн 3 жилийн хугацаанд нийтдээ 277 хүнийг цэцэрлэгчний сургалтанд сургаж мэргэжил олгосон юм. Мөн 12 хүнийг Японы Хоккайдо мужид 45 хоногийн сургалтанд хамруулан цэцэрлэгч  бэлтгэх багш сургагчаар сургаж төгсгөсөн.Төслийн хүрээнд 5 нэр төрлийн тарьц, суулгацыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьж Монгол орны нөхцөлд ургуулж болох эсэх туршилтыг явуулжээ.

Төслийн нээлтийн ажиллагааны үеэр Хотын Ерөнхий менежер Б.Бадрал

“Японы ард түмний буцалтгүй тусламжаар монголын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх цэцэрлэгчдийг бэлтгэж өгсөнд талархаж байна. Мөнгөн тусламжаас илүү оюуны мэдлэгийг олгох нь хамгийн том хөрөнгө оруулалт болдог. Цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллана” гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.

Японы Элчин сайд Т.Шимизү “Монгол Японы хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байна. Жайка байгууллага Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажилласанд баяртай байна. Цаашид ч бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжих болно”гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн Аврах анги Сөүлийн Аврах ангитай хамтран ажиллана

Сөүл хотын Аврах ангийн захирагч Ким Жэи Хаг тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 3 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд нийслэлийн Аврах ангийн захирагчийн урилгаар тус ангид зочиллоо.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Уламбаяртай уулзаж, нийслэлийн Аврах ангийн захирагч хурандаа Д.Чинзоригтой хоёр ангийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. НОБЕГ01

Мөн энэ ажлын хүрээнд “Мөс цөмөрсөн үеийн аврах ажиллагаа” сэдэвт хамтарсан дадлагыг Тавантолгойн каръерын нууранд 2 өдөр зохион байгуулж Сөүл хотын Аврах ангийн аврагчид нэг бүр нь 4000 гаруй долларын үнэ бүхий гүний усны шумбагчийн иж бүрэн орчин үеийн таван ширхэг хувцсыг нийслэлийн Аврах ангид бэлэглэлээ. НОБГ 04 НОБГ 03Хамтын ажиллагааны хүрээнд цаашдын бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэхэд харилцан туршлага солилцож, тодорхой сэдвүүдээр хамтарсан сургалт, дадлагуудыг хоёр талд зохион байгуулж ажиллахаа илэрхийлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Исламын улс”-ын дайчин 12 алан хядагчаа хөнөөв

Зүүн Афганистаны Нангархар хотод “Исламын улс”-ын босогч тээвэрлэлтийн үед биедээ авч явсан тэсрэх бодисоо санаандгүй дарснаас наад зах нь 12 террорист амиа алдаж, 21 нь шархадсан тухай Батлан хамгаалах яамны мэдээллээс иш татан “Khaama” мэдээлсэн байна. Энэхүү тэсэлгээний бодисыг Маздак дүүргийн Achin-ий талбай дээр байх нөхөддөө дамжуулах ёстой байсан бөгөөд энгийн иргэд хохироогүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 46 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН БУУЛГАЛТЫН ТӨСӨВ, ШИНЭЭР БАРИХ БАРИЛГЫН ХОЛБОЛТЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХИЙН АЖЛЫН МЭДҮҮЛЭГ АВЧ ДУУСЛАА

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зарласан “46 дугаар цэцэрлэгийн барилгын буулгалтын төсөв, шинээр барих барилгын холболтын зураг төсөл боловсруулах ажил”–ындэлгэрэнгүй жагсаалтанд орох зөвлөхийн саналыг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн авахад дараах 11 компани мэдүүлэг ирүүлсэн байна. Үүнд:

1. Эл эй ай ди групп ХХК

2. Гандирс-Орд ХХК

3. Татах хүч ХХК

4. Гэрэгэ дизайн ХХК

5. Хангайн хятруун ХХК

6. Алтайн газрын хүч ХХК

7. Өлзий-Иш ХХК

8. Хязгааргүй шулаан ХХК

9. Эдшил ХХК

10. Цээнтэй ателиер ХХК

11. Гурван тэс ХХК

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Голомт банк орон сууцны 5 хувийн зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

 Засгийн газрын 2016.03.04-ний өдрийн хуралдаанаар “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсантай холбогдуулан Голомт банк 2016.03.15-наас эхлэн орон сууцны 5% болон 8%-ийн зээлд шинээр хамрагдах харилцагчдын зээлийн хүсэлтийг хүлээн авч, судалгааг хийж эхэллээ.

Ипотекийн орон сууцны  зээлийг өмнө нь 20 жилээр олгодог байсан бол Засгийн газар болон Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу 360 сар буюу 30 хүртэлх жилээр олгохоор болж хугацааг нь уртасгасан бол урьдчилгаа 30%-ийн төлбөр, 80м.кв–ын хязгаарлалтын нөхцөлд өөрчлөлт ороогүй байна.

5%-ийн зээлд хамрагдахыг хүсэгчдийн хувьд доорх 4 байршил, бүсэд хамаарах орон сууцнуудаас сонголтоо хийхээр журамд заажээ. Үүнд:

*УБ хотын шинэ суурьшлын бүс

*Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс

*Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг (Багануур, Налайх, Багахангай)

Хөдөө орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас сонгож, 5%-ийн зээлд хамрагдах юм.

 Энэ нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, алслагдсан дүүрэг сумдыг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Голомт банкны зүгээс дээрх бүсчлэлд хамрагдах боломжтой, өмнө нь 8%-ийн нөхцөлөөр зээл нь батлагдсан иргэдийн зээлийг 5% руу шилжүүлэх хүсэлтийг авч байна. Харин тухайн бүсээс өөр байршилд баригдсан орон сууцнаас сонголтоо хийж буй иргэдийн хувьд 8 %-ийн зээлд хамрагдах боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа