Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхим /АШУҮИС/, GoGo агентлаг хамтран Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн таван цэгээс хүүхдүүд сонгон авч, цусан дахь хар тугалгын хэмжээг тогтоох судалгааг хийжээ. Шинжилгээний дүнд хүүхдийн цусанд огт байх ёсгүй хар тугалгын агууламж маш ихээр илэрсэн байна.
Хүний цусан дахь хар тугалгын хэмжээ 20 микро граммаас давах юм бол хордлогын шинжтэй гэж үздэг бөгөөд Тугалганд хордсон хүн хий юм харж, солиорч эхэлдэг байна. 150 микрограммд хүрвэл шууд үхэлд хүргэх аюултай юм. Анагаах ухаанд хүний биеийн цусанд хар тугалгын хэмжээ дээд тал нь 10 микрограмм байхыг зөвшөөрдөг гэнэ.
Гэтэл Баянхошуу орчимд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 15.9-22.6 мкг/дл, Техникийн зах орчимд амьдардаг хүүхдүүдийнх 5.7-10 мкг/дл, хотын төвд амьдардаг хүүхдүүдийнх 4.2-8мкг/дл, Нарантуул зах орчимд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 4-4.3 мкг/дл хэмжээтэй илэрсэн байна. Харин Зайсан орчимд амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалга огт илрээгүй юм.
Улс орны маань ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань цусанд хар тугалга гэгч аймшигт зүйл аль хэдийн ороод хэв хэмжээнээсээ хэтэрчихлээ гэдгийг “GoGo” мэдээний агентлаг онцолж Монголын бүх иргэдэд энэхүү мэдээллийг дамжуулж, тэдэнтэй нэгдэн ажиллахыг хэвлэл мэдээллийнхэнд уриаллаа.
С.Атарцэцэг

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
