Author Archives: admin

124 албан тушаалтны ХОМ-т шалгалт хийж байна

   Авлигатай тэмцэх газраас ХОМ-ийн хяналт шалгалтын чиглэлээр 2015 онд 22 байгууллагын 453 албан тушаалтны мэдүүлгийг шалгажээ. Үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан байна.Харин 2016 он гарсаар ХОМ-ийн зөрчилтэй 8 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулжээ.

Одоогоор Ашигт малтмалын газар, Хөдөлмөрийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нийт 124 мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалтыг явуулж буй аж.Мөн тус газраасэнэ улиралд багтаан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тосны газарт төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэгт “Монгол цэргийн бахархал” өдөрлөг боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб 2016 онд зохион байгуулах ажлын хүрээнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан “Монгол цэргийн бахархал” өдөрлөгийг дүүргийн соёлын төвд зохион байгууллаа.

Өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Тамгын газрын дарга Б.Бат-Очир, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Бэлтгэл хошууч генерал Ч.Самбуу, Цэргийн штабын дарга Хурандаа Ч.Батхүрэл тэргүүтэй төлөөлөгчид болон Зэвсэгт хүчний 011, 303, 326, 120 дугаарангийн бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын гал унтраах 014 дугаар ангийн албан хаагчид болон иргэд оролцлоо.

Өдөрлөгийн үеэр батлан хамгаалахын салбарт үр бүтээлтэй ажилласан Зэвсэгт хүчний 011 дугаар ангийн захирагчийн орлогч Б.Батболд, засварын хөдөлгөөнт бүлгийн инженер ахмад Э.Цэнд-Аюуш, Химийн засварын цехийн дарга дэд хурандаа Ч.Батчулуун , Механик боловсруулалт цехийн инженер ахмад Ч.Бямбацогт, худалдаа маркетингийн албаны мэргэжилтэн Г.Баярсүрэн, тогооч н.Хонгорзул, Онцгой байдлын Гал унтраах 014-р ангийн гал сөнөөгч ахлах ахлагч н.Ганболд нарыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын хүндэт тэмдэгээр шагнав.

Мөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарын дунд зохион байгуулсан “Миний мэдэх Батлан хамгаалах” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд идэвхитэй оролцож эхний гурван байр эзэлсэн сурагчдад Засаг дарга Ж.Ганхуяг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Монгол улсын ирээдүй болсон залууст батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулагдсан өдөрлөгийн үеэр оюутан цэргийн бүртгэлийг хийлээ.

zu zu1 zu2 zu4 zu5 zu6 zu7 zu8 zu9 zu10 zu11 zu12 zu13

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 1, 2, 4, 14 дүгээр хороодын ӨЭМТ-д зүрхний бичлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх цахим тендер зарлагдлаа

Хан-Уул дүүргийн 1, 2, 4, 14 дүгээр хороодын ӨЭМТ-д зүрхний бичлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зарлагдлаа. Та www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

 

 

 

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглагч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд

Хан-Уул дүүргийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар  ашиглагч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд:

Монгол улсын газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5  дахь заалт /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн бүрэн төлөөгүй/-ын дагуу доорх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрх хүчингүй болгуулах саналыг оруулж байгаа тул газрын төлбөрөө нэн даруй төлж барагдуулахыг анхааруулж байна.

 

№ Төлбөр төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Газрын байршил /хороо/
1 Мандах төр ХХК 11
2 Энигма ХХК 11
3 Тахилгат гурвансайхан ХХК 11
4 Хасуу гүнж ХХК 11
5 Вандансанж Болдбаатар 11
6 Назу Трейд ХХК 11
7 Даян дэлхий ХХК 11
8 Мөнхдорж Дармаа 11
9 Хан согоо ХХК 11
10 Даян тайж ХХК 4
11 Ачид Орг ХХК 4
12 Эрин говь ХХК 4
13 Би Ай Си Би ХХК 4
14 И и жэй ХХК 4
15 Булган заан ХХК 8
16 Халзан Овоо ХХК 8
17 Полиметпит ХХК 8
18 Эм Эм Зэт Жэй ХХК 8
19 Шилийн их баян ХХК 4
20 Хорол индего ХХК 14
21 Асгат халиун ХХК 4
22 Өвөр цайдам ХХК 14
23 ТБМГ ХХК 8
24 Би Энд Жи интернэшнл ХХК 8

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Автобусны жолооч орлогын мөнгөнөөсөө хулгайлахыг завджээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд смарт карт нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Зорчигчид карт уншуулж картгүй нэг нь тусгай  шилэн хайрцганд бэлэн мөнгөө хийж хэвшээд байгаа. Энэ нь олон улсын стандарт үйлчилгээ бөгөөд нийслэлчүүд  үйлчлүүлж дасч эхлээд байгаа. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр жолооч кондукторууд хууль бусаар бэлэн мөнгөний хайрцагнаас мөнгө хулгайлах зөрчил гарсаар байгаа тухай  мэдээлэл үе үе гардаг. ”Эрдэм транс”компаний жолооч тусгай хайрцагнаас мөнгө хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна .Тодруулбал, уржигдар орой  Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Жанцан дэлгүүрийн орчимд үйлчилгээнд явж байхдаа мөнгө хулгайлахыг завдсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шилжилт хөдөлгөөнийг ирэх сард зогсооно

Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан байна. Сонгогч дээрх цахим хуудсанд хандаж өөрийнхөө регистрийн дугаарыг хийхэд цахим код өгнө. Тэрхүү кодыг хийгээд өөрийнхөө мэдээлэл үнэн бодитой эсэхэд хяналт тавих боломжтой болсон аж. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой юм байна. Мөн Бүртгэл статистикийн ерөнхий лавлах утас 1800 1890 утас руу залгаж зөвлөгөө авч болно гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Санал өгөх насны 2 сая 4 мянга 48 иргэн байна гэсэн урьдчилсан дүн гэж Бүртгэл статистикийн ерөнхий газрын дэд дарга Ц.Пүрэвдорж хэлсэн юм. Гэхдээ энэ тоо тодорхой хэмжээгээр хэлбэлзэж болно. Шилжилт хөдөлгөөнийг санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30 гэхэд шилжилт хөдөлгөөн зогссон байхаар шийджээ.Сонгуулийн хэсгийн хувьд 2091 хэсэг 21 аймаг 9 дүүрэг 332 суманд одоогоор байгуулагдсан байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Чингүүний шинэ уран бүтээл тун удахгүй

  “Дуудлага”, “Учрал” зэрэг кино бүтээлийг олон нийтийн хүртээл болгоод буй найруулагч Б.Чингүүний адал явдал, хайр дурлалын сэдэвт “Өртөө” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Тус киноны  зохиолыг найруулагч Б.Чингүүн гаргаж, зохиолч Э.Нямдулам, Д.Бямбацогт нар хамтран бичжээ. Туслах найруулагчаар жүжигчин МУСТА Д.Бямбацогт ажиллаж байгаа аж. Харин киноны гол дүрд МУГЖ Ж.Оюундарь, “SBN” телевизийн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа, жүжигчин Б.Хулан нар тогложээ.

өртөө кино постер 01Тус кинонд залуусын хайр дурлал, тэдэнд тохиолдох олон үйл явдлыг хөндөх ч тэр бүх үйл явдлыг бүхэлд нь өөр цаг үед, өөр нөхцөлд уран зураг мэт дүрслэлээр харуулах аж.

Найруулагч Б.Чингүүний хувьд энэхүү бүтээлээрээ өөрийнхөө түвшнийг ахиулах, сорих, Монголын кино урлагт шинэ хийц, өнгийг бий болгохыг зорьсон талаар хэлж байна. Мөн тэрбээр галт тэрэг нь цаг хугацаа, хувь тавилантай уралдан, өртөө болгон дээрээс гайхамшигт түүхийг тээдэг. Тиймээс амьдралын өртөө бүрт гайхамшигт учрал тохиож болох талаар өвөрмөц санааг шигтсэн тухай онцолж байна.

Кино энэ сарын 25-нд нээлтээ хийж, кино театруудаар гарч эхэлнэ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхийн цирк Монголд энэ сарын 26-наас

  “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолт гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Уг тоглолт энэ сарын 26-наас дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл болох аж. Шилдэг циркчдийн тоглолтод оролцохоор олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай жүжигчид манай улсад ирэх юм байна.

Тодруулбал, Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцох юм байна. Циркийн “хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын жүжигчид, циркийн амь эрссэн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид энэ тоглолтод нэгджээ.

Мөн илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид, Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекордыг эвдсэн шидэх банзны үзүүлбэрээрээ оролцох юм. Түүнчлэн сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохдын сонирхолтой үзүүлбрээ үзүүлэхээр дэлхийн циркчид Монгол орныг зорин ирэх нь ээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цэцийн их суудлын хуралдаан болно

   Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1; 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 дугаар дүгнэлтийг гаргаж байсан. Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдааныг 2016 оны 3 дугаар сарын  16-ны өдөр хийхээр товлов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс ҮСЭГЛЭЛИЙН ХААД тэмцээнийг зохион явууллаа

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Үсэглэлийн хаад” тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээний зорилго нь сурагчдыг эх хэлээрээ зөв сайхан бичих ,ярих чадварыг нь дэмжих, эх хэлнийхээ яруу сайхнаар бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх, бүтээлч үйлийг дэмжин ажиллахад оршино. Тэмцээнд төвийн бүсийн сургуулийн 40 сурагч идэвхтэй оролцож, тэргүүн байрыг 15 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Цэгмид , дэд байрыг 75 дугаар сургуулийн сурагч 11б ангийн сурагч Э.Ганмэнд нар тус тус эзэллээ.

fgsdfs

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргээс “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ган үзэгтэн” тодорлоо

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны албаны дарга Ө.Батмандах Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээд шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, ИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Оргилдулам “Ган үзэгтэн” цол тэмдгээр тус тус шагнагдлаа.

Өнөөдөр Үндэсний сэтгүүлзүйн 103 жилийн ойд зориулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Сэтгүүлзүйн анхдагчдыг батламжлах, зарим ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэх, “Шилдэг мэдээний сурвалжлагч” шагнал гардуулах, шилдэг сэтгүүлчдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь Монголын Залуучуудын Холбооны байранд зохион байгуулагдсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРООНЫ ОНБЗ, 46 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТЭЙ ХАМТРАН САЙН ҮЙЛСИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны ОНБЗ, 46 дугаар цэцэрлэгтэй хамтран сайн үйлсийн ажил зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд тусхорооны сургуулийн өмнөх 4-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй 23 хүүхдэд “Дасгал ажлын дэвтэр” гардуулан өгсөн байна.

1123131

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

17 аймгийн 62 сум цагаан зудтай байна

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цастай байна. ТэдгээрээсАрхангай аймгийн Жаргалант, Цахир, Тариат, Хангай сум, Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Баянхонгор аймгийн Жаргалант сум, Булган аймгийн Дашинчилэн, Хангал, Хишиг-Өндөр сум,Говь-Алтай аймгийн Алтай, Халиун сум,Дорнод аймгийн Матад, Цагаан-Овоо, Халхгол сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Дундговь аймгийн Өлзийт, Хулд сум,

Завхан аймгийн Алдархаан, Баянхайрхан, Баянтэс, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Сонгино, Тэлмэн, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Яруу сум,Өвөрхангай аймгийн Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Хужирт сум,

Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон,Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян, Халзан сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Зуунмод, Угтаал сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Наранбулаг, Өндөрхангай, Түргэн, Улаангом, Тэс сум, Ховд аймгийн  Үенч сум, Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаан-Үүр, Цэцэрлэг сум, Хэнтий аймгийн Галшар, Дэлгэрхаан сум цасны зузаан 20-60 см (нягт 0.10-0.42 гр/см3)-т хүрч нийт 17 аймгийн 62 сум“Цагаан зуд”-тай  

Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянхонгор аймгийн Галуут сум, Булган аймгийн Баяннуур, Булган, Гурванбулаг, Тэшиг, Рашаант сум, Говь-Алтай аймгийн Тонхил, Тайшир, Цогт, Цээл, Шарга, Хөхморьт сум, Дорнод аймгийн Булган, Сэргэлэн сум, Дорноговь аймгийн Айраг сум, Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Дэрэн, Луус, Мандалговь, Өндөршил, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сум, Завхан аймгийн Сантмаргац, Улиастай, Ургамал, Цагаанчулуут, Шилүүстэй сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Нарийнтээл сум, Сүхбаатараймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан сум, Төв аймгийн Баян-Өнжүүл, Баянчандмань, Жаргалант, Цээл, Эрдэнэсант сум, Увс аймгийн Давст, Өмнөговь, Малчин, Сагил, Хяргас сум,Ховд аймгийн Алтай, Манхан, Цэцэг, Чандмань сум, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Эрдэнэбулган сум, Хэнтий аймгийн Дархан сум цасны зузаан 10-19 см (нягт 0.09-0.35 гр/см3)-т хүрч нийт 15 аймгийн 51 сум “Цагаанаар зудархуу” байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Малчин оюутан” аян зохион байгуулна

Манай орны ихэнх аймаг, сумдын малчид хүндхэн өвлийн давж хавартай золгосон. Гэвч улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь зузаан цасан бүрхүүлтэй байна. Одоогийн байдлаар Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймгуудад нөхцөл байдал хүндэрсэн байгааг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлсэн.Үүнтэй холбогдуулан БСШУЯ-наас их дээд сургуульд суралцаж буй орон нутгийн оюутнуудын дунд “Малчин оюутан” аяныг зарлажээ. Уг аяны хүрээнд хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах хүсэлтэй оюутнуудад 7-14 хоногийн чөлөө олгохоор боллоо.

Чөлөө авсан оюутнуудад хичээл нөхөх бололцоог бий болгоно гэж БСШУЯ-ны ажилтан Д.Гантөмөр мэдээллээ.

Мөн малчин түмэндээ туслах “Нэг хүүхэд-нэг нэмнээ”, “Малчин оюутан” аяныг зохион байгуулахад сайн дураар оролцож идэвхи зүтгэлтэй байхыг дунд сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудаасаа хүслээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа