Author Archives: admin

Баярын өдрүүдээр томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

Шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан дөрөв хоног амрахаар болсон.Тэгвэл томоохон зах, худалдааны төвүүд доорх цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв

-Арванхоёрдугаар сарын 29,30-нд 07.00 – 18.00 цаг хүртэл ажиллана

-Арванхоёрдугаар сарын 31-нд 07.00 – 15.00 цаг хүртэл ажиллана

-Нэгдүгээр сарын 1,2-нд амарна

“Нарантуул” худалдааны төв

-Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 10.00-19.00 хүртэл ажиллана

-Нэгдүгээр сарын 1-4 хүртэл амарна

“Бөмбөгөр” худалдааны төв

-Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 09.00-20.30 хүртэл ажиллана

-Нэгдүгээр сарын 01-нд амарна

Барс худалдааны төв

-Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдээр 07.00-17.00 цаг хүртэл ажиллана

“Сандэй Плаза” худалдааны төв

-Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 10.00-22.00

-Нэгдүгээр сарын 1,2-нд амарна

“Миний сүлжээ дэлгүүрүүд”- ийн салбар

-Арванхоёрдугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд 08.30-23.00 хүртэл ажиллана

-Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хуртэл ажиллана

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дуучин Анугийн өөрчлөлт

Одоогоос 10-аад жилийн өмнө залуучуудыг байлдан дагуулж байсан охидын хамтлаг бол яах аргагүй  “Гала” билээ. Тус хамтлаг олон сайн бүтээл гаргаж залуусын дунд алдартай болсон. Гэвч удалгүй  өөр өөрийн  замаар амьдрах болж, ээжүүд болоод зогсохгүй уран бүтээлээ ч үргэлжлүүлэн хийж  байгаа.

Энэ сарын 25-нд дуучин Ану нэгэн телевизийн нэвтрүүлэгт орсон бөгөөд түүнийг харсан  хүмүүс Ануг хэрхэн өөрчлөгдсөнийг уулга алдан ярьж байна.

Түүнийг “хэтэрхий хиймэл, дэндүү их ботокс, мэс засал хийлгэсний үр дүнд сайхан болох гээд муухай болчихлоо” гэх мэт сэтгэгдлүүд түүний зурагны дор бичигдсээр байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Андуурсан”-аасаа болж амиа алджээ

Архидан согтуурсан үедээ хэрэгт холбогдох хэрэг баяр ёслол дөхөөд ирэхээр их гардаг.

Тэгвэл өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо өөрөөр хэлбэл хорооллын нэгэн бааранд хүн амины ноцтой хэрэг гарчээ.Тус бааранд үйлчлүүлж байсан 25 настай М-ыг ширээ андуурч суухад нь зодож, амь насыг нь хохироосон байна. Уг хэргийг Чингэлтэй дүүрэгт оршин суух 24 настай А гэгч архидан согтуурсан үедээ үйлджээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Филиппинд “Нок-Тен хар салхи нүүрлэжээ

Филиппинийн нутгийн зүүн хэсгээр “Нок-Тен” хар салхи цагт 225 км-ийн хурдтайгаар дайран өнгөрчээ. Энэхүү байгалийн гамшгийн хохирлын хэмжээ одоогоор тодорхой бус байгаа бөгөөд цаг уурчдын онцолж буйгаар зарим нутагт үер усны гамшиг нүүрлэж, хөрсний нуралт үүсч болзошгүйг анхааруулжээ.

Үүнтэй холбогдуулан Биколь мужаас нутгийн 100 мянган иргэнийг шилжүүлсэн байна. Урьдчилсан таамгаар хар салхи Лусоныг чиглэсэн бөгөөд нийслэл Манилаг дайрна гэжээ.

Филиппинд 2013 онд “Хайян” хар салхи нүүрлэснээр 7350 гаруй хүн амиа алдсан юм.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхийн хамгийн том хиймэл гацуурыг босгожээ

Шри-Ланк улсын нийслэл Коломбо хотод дэлхийн хамгийн том гацуур модыг босгосон тухай BBC  агентлаг мэдээллээ. Гацуур модны их биеийг ган төмрөөр хийж, олон сая хиймэл навчаар бүрж, зуун мянгаад гэрлээр чимэглэсэн байна.

Гацуур 73 метр өндөртэй бөгөөд дэлхийн хамгийн өндөр гацуур гэж Гиннесийн номд оруулах хүсэлтийг өгсөн байна.Энэхүү бүтээлийг санаачлагчид янз бүрийн шашны төлөөлөгчид харилцан бие биеэ ойлгоосой гэсэн санааг гаргахыг хичээсэн гэнэ.

Сонирхуулахад:  Дэлхийн хамгийн том гацуур

7768965w

Гондурасчууд дэлхийн дээд амжилт эвдсэн байна. Тэд улсынхаа ерөнхийлөгчийн ордны урд талбайд дэлхийн хамгийн том хүнээр хийсэн гацуур буюу 2945 хүн цуглуулан хамгийн том гацуур мод хийжээ.

Хамгийн өндөр өртөгөөр бүтсэн гацуур

c635c1229efdd202big

Абу-Дабигийн Emirates Palace зочид буудалд  зассан сүлд мод. 13 метрийн өндөртэй, алт болон эрдэнийн чулуугаар чимэглэсэн энэ мод 11 сая долларын өртөгтэй.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жүжигчин Г.Ундармаа нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан медалиар шагнууллаа

Жүжигчин Г.Ундармааг хошин урлагт төдийгүй сайн үйлсийн аянд маш идэвхтэй оролцдог гэдгийг мэдэхгүй хүн байхгүй биз.

Г.Ундармаа нь 2013 оноос хойш “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд зургаа дах эмнэлгээ тохижуулж дуусгасан бөгөөд өнөөдөр хүлээлгэн өгөх  өдөр дээр нь баяр нэмж түүнийг Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрийг нь мялаалаа.14827422735860da0155225

Энэхүү төрийн бус байгууллага нь 40 хүүхдийн иж бүрэн 10 палат, хүлээлгийн заал, үзлэгийн өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгааллын өрөө, эмч ажилчдын амралтын өрөө, хувцасны өрөө, ариун цэврийн өрөө, мөн нарийн коридор бүхий 508 м,кв газарт засвар хийж 142,8 сая төгрөг зарцуулсан байна.14827422815860da09881c9

Нийт өртгийн 44 сая төгрөгийг жүжигчин хувиасаа гаргасан бол иргэд болон байгууллагаас 9.4 сая, бараа материалын 89,1 сая төгрөгийн хандив авсан байна. Энэхүү төрийн бус байгууллагатай хамтарч ажилладаг 40 гаруй байгууллага байдаг байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Авьяаслаг Монголчууд” шоуныхан кино бүтээжээ

Монголчуудыг байлдан дагуулж чадсан “Авьяаслаг Монголчууд” шоуныхан “Гэртээ ганцаараа” киног бүтээжээ.

2282936b-cf6e-43c3-ad8a-433e80cb4ee2_700-600x338

Шоуны шүүгч “Rokit Bay” Гэртээ ганцаараа киноны  гол дүр болох Кевиний дүрд тоглосон бол хөтлөгч Ууганаа Даниэл Стэрны дүрд харин Анхаа Жое Пескигийн дүрд тоглосон байна.

Untitledaa-7-600x324

Уг кино нь 12 сарын 31-нд  20:30 минутаас Монгол HD телевизээр гарах юм байна.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гашуудал зарлалаа

Москва хотоос Сирийн Латакия хотуу явж байсан “Ту-154” цэргийн онгоц өнгөрсөн ням гарагт Хар тэнгис осолджээ. Уг хэрэг орон нутгийн цагаар 05:40 цаг болсон байна. Сочи хотоос түлшээ цэнэглээд хөөрсөн онгоц долоон минутын дараа хяналтын самбараас сураг тасарчээ.Онгоцны хэлтэрхийнүүдийг эргийн 1,5 км радиуст тэнгисийн 110 метрийн гүнээс олсон талаар мэдээлсэн байна.

Осолдсон онгоцонд нийт 93 хүн байсны найм нь хөлгийн багийн гишүүд бөгөөд зорчигчдын 64 нь Оросын алдарт Александровын нэрэмжит цэргийн дуу бүжгийн чуулгын гишүүд байжээ.

“Первый Канал” “Звезды” “НТВ” телевизийн сэтгүүлч, зураглаачдаас бүрдсэн есөн ажилтан мөн “Доктор Лиза” нэрээр алдаршсан “Шударга тусламж” хэмээх буяны байгууллагын тэргүүн Елизавета Глинка байсан бөгөөд Сирийн Латакия хотноо эм бэлдмэл нийлүүлэхээр явж байхдаа осолджээ.

images

Александровын нэрэмжит цэргийн дуу бүжгийн чуулгын байрны өмнө хүмүүс цэцэг өргөж амиа алдагсдад хүндэтгэл үзүүлж байна. Осол болсонтой холбогдууулан хавтаст хэрэг нээн хэргийг мөрдөж эхэлжээ.

Уг онгоц 1983 онд ашиглалтанд орж 33 жил болсон. Сард дунджаар 27 цагийн нислэг үйлддэг байжээ. Мөн  өнгөрсөн ес дүгээр сард төлөвлөгөөт үзлэгт хамрагдсан гэж Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн юм.

ОХУ-н ерөнхийлөгч В.Путин  онгоцны ослоор амь үрэгдсэн хохирогчдын ар гэрийнхэнд  эмгэнэл илэрхийлж гашуудал зарлажээ.

С,Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Явдаг ор” цагт 135 км хурдалжээ

Британийн нисгэгч Том Онслоу-Коул “Явдаг ор”оор цагт 135км хурдалж Гиннесийн номд орсон байна. Hotels.com зочид буудлын оронд дугуй, хөдөлгүүр тавиад явдаг болгосон ороор хурдалсан дүрс бичлэгийг You Tube-д байрлуулжээ.

Явдаг орыг “Форд Мустанг GT” машины хөдөлгүүрээр тоноглож Арабын Нэгдсэн Эмират улсын Умм Эль-Кувейн хотын “Emirates Motorplex” авто тойруулгад хурдлуулсан бөгөөд өмнөх дээд амжилтыг 111км хурдтайгаар  2008 онд Их Британид  тогтоож байжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үс чинь их унаад байвал

Бид бүхэн үс унаад, салаалаад, өнгөө алдаал байна гэж санаа зовдог. Мэдээж эрүүл сайхан үстэй хүн өнгөлөг харагддаг. Үс гол төлөв витамины дутагдал, дотоод хордлогын улмаас унадаг. Иймээс юун түрүүнд биеэ эмчлүүлж витаминаар баялаг хоол хүнс хэрэглээрэй. Мөн өдөрт нэг ширхэг өндөг идэж байвал үс унахгүй, салаалж хугардаггүй.Үс ургахгүй хугараад байвал тайруулж бас хусуулж болно. Мөн сайн чанарын өндөгтэй шампунь хэрэглээрэй.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэрт зохиолч Д.Гармаа таалал төгсчээ

Монгол улсын төрийн соёрхолт, СГЗ, нэрт зохиолч Доржийн Гармаа 2016-оны 12-р сарын 21-нд таалал төгсчээ.

Зохиолч Д.Гармаа нь 1937 оны 9-р сарын 27-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Шохой цагаан булаг хэмээх газар төржээ.

Тэрээр уран бүтээлээ 1955 оноос эхэлж 1959-онд “Морьтой ч болоосой” 1961 онд “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг киноны зохиол бичиж дэлгэцнээ гаргасан юм.

 “Гал манахын нууц”, Дайны сүүдэр, Хуучин хэрэм, Халуун амьсгал,  Өвөөгийн намар, Цагаан булаг, Газар тэнгэр, Тайгын цэнхэр манан, Үхэл өөрөө ирдэггүй, Нарны будан, Зааны ясан өргөө, Эцсийн голомт, зэрэг  өгүүллэг, тууж, роман, жүжиг,  бичиж  Монголын Утга зохиолын салбарт маш их хувь нэмэр оруулсан бөгөөд түүний зохиол бүтээлүүд Орос, Хятад, Украйн, Киргиз, Молдав зэрэг арав гаруй орнуудад хэвлэгдсэн байдаг.

Ум сайн амгалан болтугай

 С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэн бүрийг торгоно

Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн заалтууд ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал уг хуульд зааснаар эрүүл мэндийн даатгалын мөнгөө тухайн жилдээ багтааж төлөөгүй тохиолдолд төлөх ёстой мөнгөн дүнг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгоно хэмээн шинэ хуулийн 25.2.1 заажээ.

 Иргэн жилд төлөх ёстой 46080 төгрөгийг он гарахаас өмнө төлөхгүй бол оны дараа 138240 төгрөг болгож төлнө гэсэн үг юм. Энэ нь хувиараа эрүүл мэндийн даатгал төлөх ёстой хугацаат цэргийн жинхэнэ албан хаагчид, ял эдэлж буй ялтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй иргэдэд хамаатай.

Иргэд улсын эмнэлэгээр үйлчлүүлдэггүй байсан ч хамаагүй заавал даатгалд хамрагдах ёстой гэж хуульд заажээ.

Тиймээс иргэд оноос өмнө 46080 төгрөгөө төлөөд Эрүл мэндийн даатгалд хамрагдах ёстой юм байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жастин Бибер шүтэн бишрэгчдээ алмайрууллаа

Дуучин Жастин Бибер эмэгтэй шуба өмсөн Лос Анжеласийн гудмаар явж байхыг нь харсан шүтэн бишрэгчид нь мэл гайхсан байна.

Юүдэнтэй шуба өмсөж явах үеэр гадаа +16 градус дулаан байжээ. Түүний зураг тэр даруй цахим ертөнцөөр тархсан бөгөөд бишрэгчид нь Бибер яагаад ийм халуунд арьсан дээл нөмрөв гэж гайхжээ.

Харин сэтгүүлчид түүнийг “Оддын дайн” киноны Чубакктай зүйрлэсэн  бол “Холливууд лайф” ийн нэвтрүүлэгч “Лос Анжелест цаг агаар хүйтэрлээ хэмээн хошигнов.

Одоогоор дуучин ямар нэг тайлбар хийгээгүй байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Малчдад нэг өдрийнхөө цалинг хандивлалаа

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар, Монгол орны үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьтаж, байгаль,цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “малчдад туслах сайн санааны аян”-ыг эхлүүлсэн.

Уг аянд цөөнгүй байгууллагууд нэгдэж байгаа бөгөөд Хамгийн сүүлд Баянзүрх, Баянгол дүүргийн Татварын хэлтэс, Яамны харьяа мал хамгаалах сан, Зам тээврийн яамны харьяа  Далайн захиргааны хамт олон нэг өдрийнхөө цалинг хандивласан байна. Мөн “Глобал Бридже” компанийн хамт олон 66 хайрцаг буюу 6600 ширхэг угаалгын нунтаг хандивлажээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа