Хуучны хүмүүс хүүхдээ олон хүнд харуулж, гадны хүнд магтдаггүй, гадны хүн магтах юм бол илүү үзлээ гэж сэжиглэн цээрлэх заншил байсан бөгөөд улаан цагаан, хатуу ширүүн үг хараалаар хүүхдээ харааж цагаан хэл амыг нь тэнцүүлдэг заншил байжээ. Учир нь цагаан хэл ам нь хараасаа илүү аюултай, амь нас гал голомтод халддаг тул ийн хараах нь ерөөл мэт өлзий болно гэж үздэг байсан.
Харин онлайн сүлжээ идэвхитэй байгаа орчин үед бид дуртай үедээ хүүхдийнхээ зургийг олон нийтэд харуулж, тавьдаг болсон.
Тэгвэл Францын хууль тогтоогчид: Тав хүртэлх насны хүүхдийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд байршуулбал эцэг, эхэд нь торгууль ноогдуулахаар болжээ. Ийнхүү тэдний зургийг цахим сүлжээнд тавих нь хүүхдүүдийн өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр хувийн нууцад нь халдаж байгаа явдал хэмээн үзжээ.
Тус улсын Хувийн мэдээллийг хадгалах тухай хуульд зааснаар үүнийг зөрчсөн эцэг эхэд 45 мянган еврогийн торгууль хүлээлгэхээр өнгөрсөн оны төгсгөлд баталсан аж. Харин энэхүү торгуулийг төлөхөөс татгалзвал нэг жил хорих ялаар шийтгэх юм байна.
С.Атарцэцэг

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
