Author Archives: admin

Уруул омгортож хатахад юу хэрэглэх вэ

 Хавар намрын улиралд хүйтэн салхи үлээж, шуурахад нүүрний арьс хагарч,хуурайшдаг. Үүнтэй адил таны уруул омгортож хатаад байна уу.

Тэгвэл уруулын будагнаас татгалзаарай. Үүний оронд зөгийн бал тосон өнгөлөгч, хэрэглэж болох юм. Манайхны нэг буруу зуршил байдаг. Уруулаа хуурайших тусам шүлсээрээ норгож долоодог энэ нь түр зуур өнгөлөг харагдуулдаг ч улам л хагарна.

Орой унтахын өмнө зөгийн балаар иллэг хийвэл үр дүнтэй. Уруулаа зөөлөн илж зөгийн балаа жигд тарааж өгнө. Дараа нь буцалсан бүлээн усанд алчуур дүрж, мушгиад урууландаа тавиад 20-30 минут болгоход хангалттай. Долоо хоногт нэг удаа ингэвэл уруул хагарах аюулыг мартах болно.

С,Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Микроны босс”-ын хоёрдугаар анги удахгүй дэлгэцнээ

2013-онд бүтээсэн Микроны босс инээдмийн уран сайхны киноны хоёрдугаар анги буюу “Приусны босс” ирэх оны 1-р сарын 13-нд нээлтээ хийхээр тов зарлагдаад байна.

Уг киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал ажилласан бол “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр гол дүрд тоглож байсан билээ.

23e959a2a6f27f8foriginal

Тэгвэл тус киноны үргэлжлэл болох “Приусны босс” кинонд  реппер  Gee     гол дүрд тоглосон бол дүрүүдэд МУСТА О.Долгор, Б.Батмаа, Ц.Цэрэнболд, Б.Болд нар тоглосон байна.

Сонирхуулахад “Микроны босс” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийсэн цагаасаа хойш 147 сая төгрөгийн ашиг олсон байна.

С,Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Колумбид онгоц осолдож гурван хүн амь үрэгджээ

Колумбид өнгөрсөн мягмар гаригийн орой “Бойнг-727” ачааны нисэх онгоц осолдож гурван хүн амь үрэгдсэн байна.

“Ei Tiempo” цахим хуудсанд мэдээлснээр “Aerosucre” компанийн онгоц Пуэрто-Карренью хотоос Богота руу нисэж явсан байна. Онгоцонд экипажийн зургаан гишүүн байснаас гурав нь амь үрэгдэж хоёр нь гэмтэж, нэг нь ор сураггүй алга болсон бөгөөд осол юунаас болсныг одоогоор тогтоогоогүй байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хятадад шувууны томуугийн H7N9 вирусаар хүн өвчилжээ

Хятадын Фужиан мужийн Сямэнь нутгийн 44 настай эрэгтэй H7N9 вирусын халдвар авсан нь бүртгэгджээ. Тэрээр одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай Риа Новости мэдээллээ.

TOPSHOTS-CHINA-HEALTH-FLU

 

Хотод өвчин тархах эрсдэлийг бууруулахаар өнөөдрөөс эхлэн шувууны худалдаанд хориг тавьсан байна. . Энэ нь шувууны томуугийн H7N9 вирусээр оршин суугчид халдварласны дараа болжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энхтайвны гүүрэн дээр осол гарчээ

Арванхоёрдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө  “Nissan X-Trial” маркийн авто машинтай согтуу жолооч Энхтайвны гүүрний хашлага болон гэрлийн шонг мөргөж гүүрний зарим хэсгийн хашлагыг нурааж, гэрлийн шонг унагаасан байна.

Тиймээс Энхтайвны гүүрний нэг эгнээг хааж засварын ажил хийхээр болжээ.

Тодруулбал: Ослын газарт засварын бригад очин, засварын ажлыг эхлүүлэхээр гүүрний нэг эгнээг хаах юм байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Онгоцны осол нисгэгчийн буруугаас болжээ

Бразилын хөл бөмбөгийн багийнхны зорчиж явсан Боливийн онгоц осолдож 71 хүн амь үрэгдсэн  хэрэг өнгөрсөн сарын 28-нд гарсан.

Тэгвэл уг ослын дүгнэлтийн талаар Боливийн  олон нийт хариуцсан сайд Милтон Карлос  “Мөрдөн шалгалт хийсний дүнд  нисгэгчийн буруутай үйлдлээс болж осол гарсан гэсэн дүгнэлтэд хүрсэн. “La Mia” компани ослын бүх хариуцлагыг хүлээнэ” гэж мэдэгджээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Салют дэлбэрч 29 хүн амиа алджээ

Мексикийн Тультепек хотын “Сан Паблито” салютын захад болсон дэлбэрэлтэд 29 хүн амиа алдсан талаар Мехико мужийн захирагч Эрувьел Авила мэдэгдлээ. Түлэгдэлийн шархтай 3 хүнийг эмнэлэгт хүргэснээс гадна өөр 72 хүн хөнгөн бэртжээ.

Mexico

Гэрчүүдийн яриагаар нэг салют дэлбэрсэн ч хэсэг хугацааны дараа ар араасаа гал авалцан дэлбэрч эхэлсэн гэнэ. Цагдаагийнхан хэргийн газрыг хамгаалалтад авч шалгаж байгаа бөгөөд дэлбэрэлт яагаад болсон нь тодорхойгүй байна.

Мехико хотоос хойд зүгт 40 км зайд орших Тультепек хотын үйлдвэрийн гол салбар нь салют, пиротехник юм.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл

Буруу хадгалсан хүнсний зүйл ялангуяа консерв, хиамны төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэвэл хоолны хордлого үүсч болно. Зуны цагт хорт мөөг, боловсроогүй жимс идсэнээс хорддог. Хоолны хордлогын шинж тэмдэг бол бөөлжис цутгах, суулгах, аймхай мөгөөрсний тус газар өвдөх, толгой өвдөх, халуурч зүрхний үйл ажиллагаа суларна.

 

Ийм тохиолдолд эмч иртэл давстай бүлээн ус ихээр ууж бөөлжүүлэх яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Ус их ууж бөөлжих нь ходоодыг цэвэрлэж өгдөг. Хордлоготой хүнд аяга буцалсан усанд модны нүүрс нунтаглаж, цайны халбагаар 1-2 хийж уулгаж болно. Зүрхний ажиллагааг сайжруулахын тулд аагтай цай,кофе уугаарай.

 С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жүжигчин О.Энхтуул инээдмийн кинонд тогложээ

Монголын кино урлагаас хөндийрсөн ч Германд байх хугацаандаа чамгүй олон тайзан дээр гараад амжсан О.Энхтуул,  жүжигчин Г.Ундармаагийн урилгаар эх орондоо ирээд багагүй хугацаа өнгөрсөн билээ.

9a6a035a40a17d3abig

Тэрээр “U film” –ийн бүтээл “Амьдралоги” хэмээх инээдмийн уран сайхны кинонд тоглосон бөгөөд уг кино нь 2017 оны 1 дүгээр сарын 2-нд нээлтээ хийж олон түмний хүртээл болох юм байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шинэ жилээр хэнд юу бэлэглэж болох вэ?

Шинэ жил хаяанд ирлээ. Хайртай дотны хүмүүстээ бэлэг бэлдэх цаг ч боллоо. Та юу бэлдэхээ мэдэхгүй эргэлзэл байгаа бол түүнийг ордыг л мэдээд авахад болно.

Хонь

Хонины ордынхонд ирж буй Могой жилд эргэн тойрныхоо хүмүүст аль болох уян хатан ханддаг болгоход чиглэсэн бэлэг өгвөл зүгээр. Энэ нь сэтгэл зүйн ном, тестийн эмхэтгэл, оюун ухаан сорьсон тоглоом ч юмуу . Гэхдээ Хонинууд өөрт нь хэрэг болохуйц бэлгэнд илүү дуртай гэдгийг нь бас бодолцолгүй болохгүй. Эмэгтэйчүүдэд гал тогооны хэрэгсэл юмуу гоёл чимэглэлийн зүйлс, эрчүүдэд багажны цуглуулга бэлэглэвэл тааламжтай байх болно.

Үхэр

Үхрийн ордныхонд өдөр тутмынх нь амьдралд хэрэгцээтэй зүйл бэлэглэвэл зүгээр. Мөнгөний утга учрыг сайн мэддэгээрээ энэ ордныхон Могойтой төстэй. Тиймээс түрийвч, хэтэвч /дотор нь заавал мөнгө хийгээрэй/, банкны цахим карт, худалдаа үйлчилгээний газруудын хөнгөлөлтийн карт хамгийн сайн бэлэг байх болно. Дээр нь сайн чанарын дарс юмуу гэрийнх нь дотоод засалтай өнгө дүйцүүлсэн мөнгөний мод нэмбэл бүр ч янзтай.

Ихэр

Ихрүүд олон нүүртэй. Тиймээс Могойн арьсаа сольдог шинж чанартай нь уялдуулсан бэлэг сонгоорой. Хамелеон шүхэр, олон өнгийн теньтэй косметикийн цуглуулга байж болно. Харин эрчүүдэд олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг багажны цуглуулга таалагдана. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй тэд хоол хийхдээ сайн учраас хоол амтлагчны цуглуулга бэлэглэвэл бас дуртай байх болно.

Мэлхий

Мэлхийнүүд Могойн нэг адил мэдрэмтгий, романтик, бага зэрэг меланхолик хүмүүс. Тиймээс 2013 онд тэдэнд уянгын ном юмуу кино, театрын билет, үзэсгэлэнд очих урилга зэргийг бэлэглэвэл таалагдана. Бас далайн гүний амьдралыг харуулсан бэлэг дурсгалын зүйлс, бяцхан хөлөг онгоцнууд, зөөлөн тоглоом ч зүгээр. Өөрт нь хэрэг болох бэлэг байсан ч болно. Усан могой жил гарч байгаа учраас угаалгын өрөөний хэрэгслүүд, савангийн хайрцагны цуглуулга, тавиурууд, хөшиг, хивсэнцэр аль нь ч болно. Гэхдээ сонгосон бэлэг чинь таалагдахгүй байх вий гэдгээс эмээж байгаа бол шууд өөрөөс нь юу авахыг хүсэж байгааг нь асуугаарай. Учир нь эл ордны зарим хүмүүс бэлгээ өөрсдөө сонгох дуртай байдаг.

Арслан

Арслангийн ордныхонд өөрсдийнх нь чамин эдлэл хэрэгсэл, гоёл чимэглэл /аксессуар/ эдлэх дуртай занд нь тохируулж бэлэг бэлдээрэй. Хэрвээ тамхи татдаг бол тамхины чамин хавтага юмуу гаанс, эсвэл дэгжин зангиа, зангианы чамин хавчаар, запонк, нүдний шил байж болно. Харин бүсгүйчүүдэд байгалийн чулуутай гоёл чимэглэл /жишээ нь барын нүд. Өөрсдийнх нь ордын чулуу/ бэлэглэвэл дуртай байна. Чамин хийцтэй гар цүнх /клатч/ байсан ч болно.

Охин

Охины ордныхон Могойтой нэг адил хүйтэнд тэсвэр муутай. Тиймээс дулаахан, гоёмсог битүү захтай цамц /свитер/, бээлий, сэвсгэр нөмрөг зэрэг нь хамгийн сайн бэлэг байх болно. Харин машин барьдаг эрчүүдэд халаалгатай суудлын бүрээс бэлэглэж болох юм. Эрэгтэй, эмэгтэй аль нь ч ялгаагүй сүүлийн үеийн загварын гар утас бэлгэнд авахдаа дуртай байх болно. Харахад даруухан ч гэсэн Охины ордныхон үнэтэй зүйлсэд дуртай. Тэд үнэ цэнтэй зүйлс эдэлж хэрэглэх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлдэг гэж үздэг.

Жинлүүр

Жинлүүрийнхэн Могойн нэг адил нарийн зөн совинтой, түүнийгээ ч сайн ашиглаж чаддаг хүмүүс. Тиймээс тэдэнд зөн совинг яаж улам сайн хөгжүүлэх талаар ном бэлэглээрэй. Түүнчлэн цаг /бугуйн, элсэн, усан/, өөрийнх нь ордын дүрстэй мөнгөн зүүлт, могойн дүрстэй мөнгөн бугуйвч бэлгэнд авахдаа тэд дуртай байна. Эрчүүдэд бичиг хэрэгслийн цуглуулга, дуртай дууных нь дискийг бэлэглэвэл баярлах болно.

Хилэнц

Хилэнцийнхэн Могойн нэг адил нууцлагдмал учраас далд ухамсрын талын ном, мэрэг төлгийн хэрэгсэл бэлэглэхэд таалагдана. Эмэгтэйчүүдэд гоёмсог дотуур хувцас, торгомсог цагаан хэрэглэл, харин эрчүүдэд спортын хэрэгсэл, өмсгөлүүд бэлэглээрэй. Бас эртний эдлэлүүд, эртний болон орчин үеийн оюун ухаан сорьсон тоглоомнууд ч үнэ хүндээ алдахгүй. Тэдгээр нь сэтгэн бодох чадварыг нь нээн илрүүлэхээс гадна сэтгэл санааны тэнцвэртэй байдал олж авахад нь туслах болно. Бэлгэн дээрээ жилийн бэлэгдэл бүхий бэлэг дурсгалын зүйл, түлхүүрийн оосор, зүүлт нэмэхээ мартав.

Нум

Нумынхан сэтгэл татам байдлаараа Могойтой төстэй. Тиймээс эл ордныхны дур булаам байдлыг илүү тодотгох зүйлс хамгийн сайн бэлэг байх болно. Гоёлын гоо сайхны цуглуулга, бие, үс, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, эрчүүдэд бол сахлын тос, хөөс, татуурга, сайн чанарын сахлын машин зэрэг байж болох юм. Түүнээс гадна шинэ мэдлэг мэдээлэл олгох юу ч байсан бэлэглэхийг зөвлөх байна. Ном, аяны хөтөч, толь бичгүүд, хэлний дамжааны эрхийн бичиг гэх мэт. Зургийн аппарат, видеокамер, амралтын газрын эрхийн бичиг ч бас үнэ цэнээ алдахгүй бэлэг байх болно.

Матар

Матрууд Могойн нэгэн адил нэр төрөө хичээдэг хүмүүс. Тэд өөрсдийнх нь нийгмийн байр суурийг илтгэсэн эд зүйлст дуртай. Нөүтбүүк, смартфон зэргээс гадна, гоё үзэг, арьсан бүрээстэй дэвтэр, чамин түлхүүрийн оосор, утасны зүүлт зэрэг нь тэдэнд их таалагдаж, өдөр тутмынх нь байнгын хэрэглээ болох болно.

Хумх

Хумхынхан аливаа зүйлд хариуцлагатай ханддаг, сайхан зүйлийг мэдэрч чаддагаараа Могойтой төстэй. Тиймээс шинэ жилээр эл ордныхонд “хамгийн гайхалтай ээж”, “хамгийн сайн найз”, “хамгийн хайртай хүн” гэх мэт өргөмжлөл гардуулахыг зөвлөж байна. Гоёмсог хүрээнд хийсэн тийм өргөмжлөл таны өөрийг нь гэсэн сэтгэл, үнэлэмжийг түүнд сануулж байх болно. Түүнчлэн тансаг бөгөөд гоёмсог гоёл чимэглэлийн зүйлс, уран зураг, баримал зэргийг бэлгэнд авахдаа дуртай байна. Хумхууд сониуч хүмүүс болохоор тэдний яг одоо юуг илүү сонирхож байгаатай нь уялдуулж хамгийн хэрэгцээтэй зүйлийг нь бэлэглээрэй. Эмэгтэйчүүдэд өөрийнх нь стильд тохирсон үнэртэй ус бэлэглэж бас болно.

Загас

Загас Могойтой олон зүйлээр зохилдолгоотой. Тэд хүмүүсийн анхаарлыг өөртөө татдаг, бие хайргүй ажилладаг, цэцэн цэлмэг, ухаантай, зөн билэг сайтай хүмүүс. Тиймээс эл ордныхны хувьд сэтгэгдэл төрүүлэхүйц бөгөөд тансаг гоёл чимэглэл, өөрийгөө хөгжүүлэх болон бусадтай холбоо барих сүүлийн үеийн техник хэрэгслүүд, өөрт нь тусгайлан зориулагдсан сахиус зэрэг нь хамгийн сайн бэлэг байх болно. Загаснуудад ашигтай, зохистой хоол бэлдэх ажлаас нь хөнгөвчилдөг “ухаалаг” ахуйн техник хэрэгслүүд, гоё бээлий, тод өнгөтэй урт ороолт, гоо сайхны хэрэгслүүд бэлэглэвэл баяртай байх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аав нь мартчихжээ

Хүү минь сонс. Би энэ үгээ чамайг булбарайхан гараа хацар дороо дэрлэн унтаж байхад чинь хэлж байна. Хонгорхон сэвлэг чинь хөлөрсөн духанд чинь наалдчихжээ. Би чиний өрөөнд ганцаар гэтэн орж ирлээ. Хэдхэн хормын өмнө номын санд сонин уншиж суутал гэмших сэтгэл төрөөд ер болдоггүй. Би түмэн буруугаа наминчлан чиний орны өмнө зогсож байна.

Хүү минь, би юу бодож зогсоно вэ. Би өглөө чамд уурлахдаа сургуульдаа явах гэж байхад чинь нүүр гараа олигтойхон угаачихгүй ус хүргэсэн төдий боллоо хэмээн чамайгаа загначихжээ. Гутлаа цэвэрлэсэнгүй гэж зэмлэн салгачаад барьсан юмаа унагааж алдлаа гэж хашгичин зүхсэнсэн. Өглөөний цайн дээр ч чамайг зүгээр байлгаагүй. Цай аяглахдаа асгаж цутган хоолоо яаруу сандруу үмхлэж ,ширээн дээр лаглайн суулаа гэж  загнасан. Намайг ажилдаа явахад чи тоглохоор гүйх зуураа гараараа даллан “Аав аа ,баяртай” хэмээн хашгирахад хариуд нь би хөмсөг зангидан “Цэххэн шиг явж сур “гэж зэмлэсэн.

Үдийн хоолны дараа ч бүх зүйл давтагдсан. Гэртээ дөхөж ирэхэд чамайг сөхөрч суугаад тоглож байхыг харав. Чиний оймс цоорчихсон байлаа. Би чамайг гэррүүгээ урдаа туун явснаараа нөхдийн чинь өмнө доромжилжээ. ”Оймс зүгээр олдохгүй . Хэрэв чи өөрөө худалдан авдаг бол гамтай өмсөх байсандаа” гэж хэлсэн Эцгээсээ ийм үг сонсох гэдэг ямар байх вэ дээ.

Дараахан нь намайг номын санд юм уншиж суухад чи болгоомжлон харснаар хулчгархан орж ирснээ санаж байна уу? Намайг уншихад саад боллоо гэж дургүйцэн сонин дээгүүрээ харахад минь чи хаалганы хажууд тээнэгэлзэн зогссон . ”Чамд юу хэрэгтэй вэ?” гэж мөн л ууртайхан хэлсэндээ. Чи юу ч хэлэлгүй, ганцхан харайгаад хүзүүгээр минь тэвэрч ,намайг энхрийхэн үнсэхэд чинь надад энэрэх сэтгэл огтхон төрөөгүй. Тэгээд чи дэгдэн гарсан.

Хүү минь, гэтэл түүний дараахан уншиж байсан сонин минь гараас алдран унаж аймшигт түгшүүр намайг эзэмдэв. Миний өөдгүй зуршил ямар балаг тарив аа. Дандаа буруушаан зэмлэж ,ямагт зааварладаг өөдгүй зуршил надад байжээ. Энэ бүхний балаг миний хүү болохоор чамд минь тусчээ. Гэхдээ чамд хайргүйдээ ингэсэнгүй .Ганцхан л хүүхдийн хир чадлаас хэтэрсэн зүйлийг чамаас шаардаж чамайг өөрийнхөө насны зиндаагаар  хэмжсэн байна. Чи минь цэвэр ариун үнэнч шудрага зантай. Энэ чинь олон зүйлээр илэрч байв. Одоо өөр зүйл огтхон ч хэрэггүй. Хүү минь би чиний орны дэргэд харанхуйгаар ирж, ичиж гэмшсэндээ орны чинь өмнө өвдөг сөхөрч байна.

Энэ бол гэмээ наминчилсан төдий хэрэг. Хэрэв сэрүүн байхад чинь үнэнээ хэлсэн бол чи энэ бүхнийг ойлгохгүй байсан гэдгийг мэдэж байна. Гэхдээ маргаашнаас эхлээд би жинхэнэ эцэг болно. Чамтай найзлан нөхөрлөж ,чамайг зовоход зовж ,баярлахад баярлаж байх болно. Миний амнаас хилэнт үгс урсах гэвэл би хэлээ хазаж байх болно.

“Тэр чинь жижиг бүр нялх амьтан “гэдэг үгийг би тарни адил дандаа давтаж явна. Би чамайг нас биед хүрсэн чинээ санаж явсанаа бодоод айж байна. Гэхдээ орон дотроо ядарчихсан ,атиран хэвтэж байхыг чинь энд одоо үзээд бүр хар нялхаараа байгааг чинь мэдлээ. Өчигдөрхөн л чамайг эх чинь элгэндээ тэврэн чи бөндгөрхөн толгойгоо эхийнхээ мөрөн дээр тавиад тайван нойрсож байж билээ. Хэрээс чинь хэтэрсэн дэндүү олон зүйл аав нь чамаасаа шаардаж байжээ, үр минь….”

 У.Ливингстон Ларнд

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа