Author Archives: admin

Ерөнхийлөгчийн ордны гадна дэлбэрэлт болжээ

Сомалийн улсын Могадуши хотноо байрлах Ерөнхийлөгчийн ордны гадна өчигдөр 12.00 цагийн орчимд террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Террористууд ордны гадна тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлсэн хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв. Уг халдлагын үеэр 10 хүн амиа алдаж, 27 хүн шархтжээ.

Ерөнхий сайд Мухамед Абди Хаяр “Халдлагын үеэр Ерөнхийлөгч ордондоо байгаагүй, хуралд оролцож байсан” гэж мэдэгдсэн байна.

сомали 1Амиа алдагсдын ихэнх ордны хамгаалалтын албаны ажилчид байсан гэнэ. Халдлагын алан хядах Аль Шабаб бүлэглэл захиалсан болохоо мэдэгдэж, өөрсдийн радиог “Andaluz”-ээр дамжуулан  “Бид удахгүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг хөнөөх болно” гэж мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Маргаашнаас хэргэжиж эхлэх шинэ дүрмийн 24 заалт

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс  хэрэгжиж эхэлнэ. Маргаашнаас эхлэх жолооч таны мөрдөх 24 дүрмийг танилцуулж байна.

  1. Явган хүний гарц дээр зогсвол 19.200 төгрөгөөр торгуулна.
  2. Хурд хэтрүүлвэл 48.000 төгрөгөөр торгуулж, 6 сараар эрх хасна.
  3. Согтуугаар машин барьвал 384.000 төгрөгөөр торгож, 6-24 сараар эрх хасна.
  4. Давтан согтуугаар машин жолоодвол 30 хоног баривчилна.
  5. Замын гэрэлтүүлэг осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол 960.000 төгрөгөөр торгоно.
  6. Давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол 9600 төгрөгөөр торгоно.
  7. Холын гэрлээ шилжүүлээгүй бол 19.200 төгрөгөөр торгоно.
  8. Гэрэлтүүлэг бүрэн бус хөдөлгөөнд оролцвол 48.000 төгрөгөөр торгоно.
  9. Шалтгаангүйгээр хэт удаан явбал 19.200 төгрөгөөр торгоно.
  10. Зөвшөөрөлгүй хурд сааруулагч хийсэн бол 960.000 төгрөгөөр торгоно.
  11. Хүнд өвчтэй үедээ жолоо барьвал 48.000 төгрөгөөр торгуулна.
  12. Бичиг баримтгүйгээр машин жолоодвол 48.000 төгрөгөөр торгуулна.
  13. Замаа стандартын дагуу арчлаагүй бол 960.000 төгрөгөөр торгуулна.
  14. Эсрэг урсгал сөрвөл 96.000 төгрөгөөр торгуулна.
  15. Зөвшөөрөлгүйгээр замын тэмдэг шинээр тавьсан иргэнийг 96.000 төгрөгөөр торгоно.
  16. Явган зорчигч согтуугаар ЗХД зөрчвөл 48.000 төгрөгөөр торгуулна.
  17. Хэт ядарсан үедээ жолоо барьвал 48.000 төгрөгөөр торгуулна.
  18. Хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчвөл 19.200 төгрөгөөр торгуулна.
  19. Буруу талаар нь гүйцэж түрүүлвэл 19.200 төгрөгөөр торгуулна.
  20. Явган зорчигчийн замаар явбал 19.200 төгрөгөөр торгуулна.
  21. Бүртгэлгүй машинаар хөдөлгөөнд оролцсон иргэн 96.000 төгрөгөөр торгуулна.
  22. Улаан гэрлээр орвол 19.200 төгрөгөөр торгуулна.
  23. Жолоодох эрхгүй этгээд машин барьвал 192.000 төгрөгөөр торгуулна.
  24. Түргэний машинд зам тавьж өгөөгүй бол 19200 төгрөгөөр торгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрхэм шүүгчидээ цалингаар шантаж хийлгүй тангарагтаа үнэнч бай л даа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг¬доржийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулиуд хэрэгжиж эхлэснээс хойш сая хүрэхтэй үгүйтэй төгрөгийн цалин авдаг байсан шүүгч нар сард 2.7-3.5 сая төгрөгийн цалинтай болсон нь яах аргагүй томоохон шинэчлэлийн нэг байсан.

Багц хуулийн хүрээнд шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангах тодорхой механизмуудыг хуульчилж, улмаар шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоосон.Өөрөөр хэлбэл шүүгч нарыг авлига, хээл хахуулаас ангид байж, хэн нэгний эрх ашгийн төлөө хууль бус шийдвэр гаргахаас сэргийлсэн төр, засгийн зүгээс авсан арга хэмжээ ч гэж ойлгож болно.

Тэгвэл эдийн засгийн хүндхэн цаг үед төрийн эрхийг хүлээж авсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газар 2016 оны төсвийн тодотголдоо шүүгч нарын цалингийн асуудлыг хөндсөн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна. Сангийн яамны тооцоолсноор шүүгч нарын цалинг тодорхой хэмжээнд хассанаар энэ онд 3.2 тэрбум, цаашид жилд 7.7 тэрбум төгрөгийг хэмнэх гэнэ. Ингэснээр элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэрээхэд жаахан ч гэсэн хөшүүрэг болно гэж тэд үзэж байгаа аж. Харин дээрх тооцооллыг шүүгч нар, тэдний толгой байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүчтэй эсэргүүцэж байна  Мэдээж хэрэг авч байгаа цалинг нь хасаж, халаасанд нь гар хүрэхэд хэний ч бухимдал төрнө. Ялангуяа эдийн засгийн байдал тогтворгүй, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа одоо цагт бол хүлээн зөвшөөрөхөд хэцүү байх нь ойлгомжтой. “Шүүгч нарын цалинг хасах нь ухралт болно. Тэд авлига, хээл хахуулын эзэд болж, үнэний талд бус хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болно” гэж ярих ч хүн байна.

шүүгчийн цалин

Гэхдээ жирийн иргэний сард авдаг цалинг хэд дахин нугалж авдаг тэдний цалингаас хасах нь элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэрээхэд жаахан ч гэсэн нэмэртэй гэвэл тэдний халаасанд нь гараа хийхэд юу нь болохгүй гэж. Үнэндээ шүүгч нар “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж Төрийн сүлдэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчид.Гэтэл төрдөө тангараг өргөсөн албан хаагчид маань цалин хасвал бид авлига авч, шударга бус шийдвэр гарган хэн нэгний хараат болно гэдгээ ил тод  мэдэгдэж  байна гэхэд нэг их буруудахгүй бизээ. Монгол төрд тангараг өргөдөг цэрэг,цагдаа ,эмч нараасаа илүүтэйгээр шүүгчдийг эрхлүүлж өндөр цалин хангамж өгч шударга ёсыг тогтоохлгохыг хүссэн .Харамсалтай нь, өндөр цалин авлаа гээд бүгд шударга, үнэний дуу хоолой болж чадсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь, өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон нийтийн зүгээс “Шүүгч нарын цалинг нэмлээ гээд шударга ажиллаж чадах уу” гэх асуултыг тавьж, өнөөг хэр нь хариултыг нь хайсан хэвээр байгаа юм.

Шуудхан хэлэхэд, тэд цалингаа их, бага гэж гололгүй өргөсөн тангарагтаа үнэнч байхад л болоод явчих юм биш үү. Тэгээд ч шүүхийн танхимд алх цохих төдийд хүний амьдралын дэнсэлдэг болохоор нь шүүгч нараар тангараг өргүүлдэг болохоос авсан цалингийнх нь хэмжээгээр алх цохих эрх тэдэнд олгоогүй юм шүү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

Сүхбаатар дүүрэг

10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

Хан-Уул дүүрэг

10.30-18.00 цагт: 4-р хороо Нүхтийн ам, Нүхт компани, иргэн Нямдаваа, Ганхуяг,

Баянгол дүүрэг

10.30-18.00 цагт: 12-р хороо 6-р бичил хороолол, 4-р хороолол 11, 12, 13, 22, 24, 25, ХД-34-р байр, 15-р цэцэрлэг, Их нарлаг өргөө, Зул, Түшээ, Эв Эе-7 СӨХ-үүд, Төрийн банк, Шинэ хороолол өргөө ОНӨААТҮГ, Энхэд, Очирчулуу трейд ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

Налайх дүүрэг

10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрх гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ганга нуурыг сэргээх аян зарлалаа

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт байрлалтай Ганга нуурын талбайн хэмжээ 2007 оноос эхлэн багасч, одоогийн байдлаар бүрэн ширгэсэн байдалтай байна. Тиймээс Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, “Ганга нуур хамгаалах холбоо” ТББ хамтран “ГАНГА НУУРАА СЭРГЭЭЦГЭЭЕ” уриалга дэвшүүлэн, Монголын нийт ард иргэд, байгууллага, аж ахуй нэгж, төрийн болон Төрийн бус байгууллага, гадаадын иргэн, байгууллагад хандан, хандивын аян зарлаж байна.

   Эрдэмтэд судалгаа хийж, Ганга нуур байгаль цаг уурын болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр ширгэсэн гэсэн дүгнэлтэнд хүрч цаашид нуураа сэргээх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй олон санал санаачилга дэвшүүлжээ. Эрдэмтэн судлаачдын боловсруулсан төсөл, иргэд, аж ахуйн нэгжийн гаргасан аливаа санал санаачилгыг ажил хэрэг болгох, эхний ээлжинд Ганга нуурыг тэжээж байгаа Оргихын булаг, Баян булгийг хүн, малын хөлнөөс яаралтай хамгаалахад шаардагдах санхүүгийн зардлыг шийдвэрлэх үүднээс энэхүү аяныг зарлаж буй аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засгийн газар нууц асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар нууцын зэрэглэлтэй хоёр асуудал хэлэлцэх аж. Мөн зарим замын ажлын санхүүжилтийг шийдэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн өндөр албан тушаалтнуудын цалингаас хэдийг танах вэ

Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулахын тулд зардлыг танах аргыг сонгосон. Ингэхдээ улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг тодорхой хувиар бууруулах саналыг гаргаад буй юм. Тухайлбал улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг  30 хувиар, төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувиар бууруулахаар ярьж байна. Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдгээрийн зөвлөх, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний орлогч, ИТХ-ын дарга нар зэрэг нийт 256 албан тушаалтны цалинг бууруулахад 557.9 сая төгрөгийн зардал буурна гэсэн тооцоог гаргаад байна.

Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын нэг сарын цалин хөлс нь

  • 5-10 сая төгрөг бол 30 хувь
  • 10-30 сая төгрөг бол 50 хувь
  • 30 сая  төгрөгнөөс дээш бол 60 хувь бууруулах шийдвэрийг Засгийн газар гаргаад буй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

 Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр,  9-р сарын 2-нд ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орж сэрүүхэн байна

2016 оны 08 дугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дугээр сарын 05-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

1-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр  бороо, 2-нд ихэнх нутгаар, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын зүүн хэсгээр, 4-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 1,2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-р сарын 1-нд нутгийн төв хэсгээр өдөртөө дулаахан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ц.Содбилэг:Сургалтын арга зүйг шинэ түвшинд гаргавал олимпийн аварга ойрхон байна

Спорт судлаач, Дархан-Уул аймаг дахь ,,Силикат,, ХК-ийн захирал Ц.Содбилэгтэй ярилцсаныг уншигчдадаа толилуулья.

-Монголын спортын ололт амжилтыг судалж ном болгон хэвлүүлэх гэж буйг сонссон. Хэр олон жилийн судалгаа вэ?

-Анх 1991 оноос бокс, таеквондо, жүдо, чөлөөт, муатай, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн сонгодог дасгалуудыг нэгтгэн анхны сургалтын хөтөлбөрийг гаргасан. 1994, 1997, 2004, 2015 онд үндсэндээ 25 жилийн хугацаанд 5 удаа шинэчлэн найруулж сайжруулсан. Энэ хугацаанд 400 гаруй хуудас тэмдэглэл хөтөлSсөн байна. Үүнийгээ эмхэтгэж мэргэжлийн тулааны спортын сургалт арга зүйн гарын авлага гаргахаар ажиллаж байна.

-Найман төрлийн спортын зургаа нь олимпт ордог спорт байна. Тэгэхээр тулж өрсөлдөх спортын тамирчид, дасгалжуулагч нарт  зориулагдсан судалгааны бүтээл гэж ойлгож болох нээ?

–Тулж өрсөлдөх спортын тэмцэлдэх хэлбэр нь өөр боловч дотоод агуулга нь адилхан. Сонирхогчийн, мэргэжлийн аль нь ч хүнийг хөгжүүлэх утгаараа нэг чиглэлтэй. Тиймээс бусад төрлийн спортод ашиглах бүрэн боломжтой.

-Сонирхогчийн спорт, мэргэжлийн спорт хоорондоо ямар ялгаатай байдаг вэ, энэ талаар тайлбар өгөхгүй юү?

–Сонирхогч гэдэг нь тухайн спортод шимтэн дурлаж, дуртай учраас эд материалын сонирхолгүйгээр уралдах гэсэн утгаар хэрэглэгддэг. Мэргэжлийн гэдэг нь өөрийн авьяас чадварыг дээд зэргээр хөгжүүлж, түүгээрээ ашиг орлого, нэр хүнд олох үндсэн зорилготой юм. Тамирчид спортын мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж зөвхөн мэргэжлийн тамирчид оролцдог спортыг хэлнэ.

-Мэргэжлийн тамирчдын  онцлог ямар байх вэ?

– Ямар ч хүнд нөхцөлд тэсвэрлэх чадвар нь илүү хөгжсөн, сэтгэл зүйн хувьд өрсөлдөгчөө буулгаж авахын тулд ямар ч эрсдэлийг хүлээхэд бэлэн байдгаараа онцлогтой. Сүүлийн үед шинжлэх ухаан, мэдээллийн технолги хөгжихийн хэрээр шинэ мэдлэг, мэдээлэл сургалтын арга зүйд нэвтэрч сонирхогчийн спорт мэргэжлийн тал руугаа явж байна.

-Сонирхогчоос мэргэжлийн тамирчин болно гэж ойлгож болох уу?

–Спортоор хичээллэх явцад бие бялдарын үзүүлэлтүүд тодорхой төвшинд хүрээд тогтдог өөрөөр хэлбэл амжилт нь цааш ахихгүй болдог. Үүнийг “бие бялдарын хөгжлийн тодорхой үе дэх хязгаар” гэж томьёолдог. Цааш хүчээр ахих гэвэл бие бялдар, оюун санаа, сэтгэл зүй хоорондоо зөрчилдөн “азгүй тамирчин” гэх нэр томьёо бий болдог. Энэ хязгаарыг давах сэтгэлзүйн бэлтгэл, чадвараас мэргэжлийн спорт эхэлдэг гэж болно. Ихэнх мэргэжлийн тамирчдын замнал сонирхогчийн спортоос эхэлдэг.

-2008 онд Монгол Улс  олимпийн хоёр аваргатай болсон. Төр засаг олимпийн аваргуудаа өндрөөр үнэлэж гавьяа шагнал өгсөн. Гэтэл Бадарууган, Сэрдамба баатрууд маань дахиж ринген дээр гарсангүй. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Алдрын оргилд гарна гэдэг амаргүй. Аваргын титэмээ урт хугацаанд баттай хамгаалах гэдэг бүр ч амаргүй. Хөгжингүй орны спортын клубууд дэргэдээ судалгааны баг ажиллуулдаг. Тамирчинд олон талын мэдлэг олгож, бэлтгэлийн хөтөлбөрийг нь төлөвлөж өгнө, баримтлах зарчимуудыг нь зөвлөнө, тэдний хувьд бүх зүйл хяналтанд байдаг. Манайд энэ тал нь орхигдсон.

-Та энэ талаар номондоо оруулсан уу. Хэрэв энэ талаар бичсэн бол дасгалжуулагч, тамирчдад хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслах гарын авлага болох юм байна?

– Тэгж ойлгож болно. Дасгалжуулах явцад физиологи, морфологи, сэтгэхүй, сэтгэл зүйн өөрчлөлтүүд явагдаж байдаг. Сургалтын арга зүйг зөв төлөвлөж, зөв зохион байгуулбал тамирчны өсөлт түргэсч, амжилтын насыг наашлуулах цаг хугацааг товчлох боломж олгоно. Хэрэв одоо байгаа сургалтын арга зүй шинэчлэгдэхгүй хэвээр байвал тамирчдын амжилтанд өөрчлөлт гарахгүй. Аливаа улсын тамирчдын амжилт нь сургалтын арга зүйдээ байдаг. Сургалтын арга зүй бол аливаа спортын амин сүнс нь юм.

-Рио-2016 олимпийн наадам болж өнгөрлөө. Олимпод оролцсон манай баг тамирчдын үзүүлсэн амжилт, алдаа онооны талаар Та ямар бодолтой үлдэв?

–Манай тамирчид суурь сайтай болох нь тэмцээний үеэр харагдсан.Харамсалтай нь хурд, тактик, тэсвэр сул байсан. Энэ талаар Ойдов багш жилийн өмнө ярилцлага өгч байсан. Сүүлийн 10 секундэд мэх хийж ялж байгаа тохиолдол их гарлаа. Япон, Европын сургалтын арга зүй шинэ төвшинд гарсныг, манай сургалт арга зүй хоцорсныг харууллаа.

-Өдөр бүр 2-3 бэлтгэл хийж байж амжилтад хүрдэг гэж сонссон. Ингэж бэлтгэж  байж олимпт оролцох байсан болов уу. Дэлхийтэй өрсөлдөнө гэдэг асар их бэлтгэлтэй байхыг шаарддаг байх?

–Их хийхдээ гол нь биш хамгийн гол нь бэлтгэлийн темп. Хоёр цагийн бэлтгэлийг өндөр темээр хийж сурах ёстой. Өндөр темпээр хичээллэх үед хурд, хүч, тэсвэр хөгжөнө. Биеийн өөхний шаталт түргэсч жин буурна. Хөдөлгөөний шинж төрх хурц тэсрэлттэй болно. Манай тамирчид өөх мяраатай бомбогор намхан нуруутай удаан хөдөлгөөнтэй байгаа нь үүнтэй холбоотой. Жишээ нь. Алдарт Майк Тайсон 7 хоногийн 5 өдөр нь бэлтгэл хийдэг 2 өдөр нь амардаг байсан. Өглөө 04 цагт босч 5км-ийн кросс гүйнэ. Ирээд зарядка /гимнастик/ хийнэ. Цайгаа ууна. Орондоо орж унтана. Өдөр хоолны цагаар сэрнэ. Өдрийн хоол иднэ. Амарна. Үдээс хойш бэлтгэл. Маш хурдтай, эрчимтэй, 2 цаг яс бэлтгэл хийнэ. Амарна. Оройн хоол иднэ. Амарна. Орой унтахаас өмнө 1цаг дугуй унана. 10 цагт орондоо орж унтаж амарна. Үүнийг анзаарвал, 24 цагт 2удаа унтаж амардаг, өдөрт нэг удаа бэлтгэл хийдэг. Бэлтгэлээ хийхдээ маш эрчимтэй, өндөр нягтралтай хийдэг байсан байна.

-Тэгвэл  таныг 2020 оны Токиогийн олимпод оролцох тамирчдад зөвлөгөө өгнө үү гэвэл юу хэлэхсэн бол?

–Тамирчны амжилтад нөлөөлдөг хоёр чухал хүчин зүйл бий. Нэгд, дасгалжуулагчийн мэдлэг, ур чадвар. Дасгалжуулах процесс хоёр цагаар хязгаарлагдахгүй. Энэ бол 24 цагийн үйл явц юм. Өдрийн хэмнэл, шөнийн хэмнэл, ачаалалт, амралтын харьцаа, темп, пульс, булчингийн чанар, жин, хоол хүнс, тэжээл зэрэг тамирчны бие бялдарт гарч байгаа бүхий л өөрчлөлтийн талаарх мэдээллийг нарийн тэмдэглэж хөтлөх ёстой.Ялангуя тэмцээний үеийн пульсийг тэмдэглэх нь цаашдын ачааллыг төлөвлөх чухал мэдээлэл юм. Дасгалжуулагч бол тухайн спортын оюун санааны тархи нь, амжилтын хөтөч нь юм. Дасгалжуулагчийн хариуцлага, санаачлага, бүтээлч чанар тамирчны амжилтад шууд тусгалаа олж байдаг. Иймээс бэлтгэлийн хоёр цагийг минут секундээр төлөвлөж, төлөвлөгөөний дагуу бэлтгэлийг явуулах ёстой. Дунд нь хоёр минутаас илүү тайлбар байх ёсгүй. Бэлтгэлийн дараах амралт маш чухал. Үүнийг пульсээр хянаж болно. Дасгалжууагч мэдээлэл дээр ажиллах, харьцуулсан шинжилгээ хийх, шинийг санаачлах, үргэлж түрүүлж сэтгэж, түрүүнд явах ёстой.

Нөгөө хүчин зүйл нь тамирчны мэдлэг, туршлага, сахилга бат юм. Ямар тамирчин амжилт гаргадаг вэ гэхээр: “…өөрийн спортын төрөлд авьяас чадвараа онцгой хөгжүүлж чадсан, тэмцээний үеийн амжилтад муугаар нөлөөлж болох сөрөг зүйлд тэсвэр тэвчээртэй хандаж чаддаг, бие бялдар, ёс суртахуун, зоригийн өндөр чанартай, олон жилийн туршлагатай тамирчин л спортын томоохон тэмцээнүүдэд өндөр амжилт гаргадаг”. Сахилга бат, хариуцлага маш чухал. Үүнийг өдөр тутмын амьдралд аа мөрдөх ёстой.

– Тамирчид бэлтгэх талаар бодож байна уу?

–Дархан хотдоо Спорт сургалтын төв байгуулах зорилготой байгаа. Сургалт арга зүйн хөтөлбөр бэлэн болсон. Одоо спортын заал танхим, хэрэглэл тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэх үлдсэн. Олимпоос нилээд хэдэн аваргын алтан медалийг эх орондоо авчрах, Монголын шинэ үеийн спортын одуудыг Дархан хотоосоо төрүүлэхийг зорьж байна.

– Та тулааны спортын тамирчин байсан хүн. Өөрийн спортын замналын талаар манай уншигчдад яривал сонин байх болов уу?

–Анх 10 настайдаа спортод хөл тавьсан. Монголын анхны тулааны мастер Төмөрбаатар багшийн удирдлага дор хичээллэж, 1991 онд сандо боксын дэлхийн аваргын тэмцээнд шагналт 4 дүгээр байрт орж байлаа. Монгол Улсаас анхны ITF-ийн дэлхийн аваргын тэмцээнд оролцож 5 дугаар байр, 1997 онд сандо боксын дэлхийн аваргын тэмцээнд кикбоксын ОУХМ цолтой. 37 жил спорттой холбоотой явж ирлээ. Спорт бол миний  хувьд амьдралын минь салшгүй нэг хэсэг гэхэд болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн иргэдийн спортын их наадмын аварга шалгаруулах спорт явган аялалын тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө

ХУД-ийн Иргэдийн спортын V их наадмын дүүргийн аварга шалгаруулах спорт явган аялалын тэмцээн 2016 оны 08 дугаар  сарын 27-ны өдөр Нисэх Буянт-Ухаа спортын ордон-Жаргалантын ам – Буянт-Ухаа спортын ордон гэсэн чиглэлээр А ангилал бүхий  ирж очих 20  км замд  зохион байгууллаа. Тус тэмцээнд дүүргийн 8 хорооны 104 иргэд оролцож, спортын 3 төрлөөр өрсөлдүүлж дүнгээ гаргасан байна.

Тэмцээний тэргүүн байрт 8-р хорооны баг тамирчид 43 оноогоор шалгарч нийслэлийн шатны тэмцээнд оролцох эрхээ авлаа.

2-р байрт 16-р хорооны Тэнгэр баг 41,8 оноогоор

3-р байрт 2-р хорооны баг тамирчид 41 оноогоор тус тус шалгарлаа.

Нийслэлийн иргэдийн спортын их наадам спортын 7 төрлөөр зохион байгуулагдана. Дараагийн тэмцээн ширээний шагай наадгай 9-р сарын 05-нд дүүргийн спортын хорооны заалнд явагдана.

1 2 3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өөр хүний хүүхдийг өсгөснийхөө нөхөн төлбөрийг жинхэнэ эцгээс нь авдаг болно

Их сонин зорилго агуулгатай хуулийг Германы Засгийн газар хэлэлцэх гэж байна. Тухайлбал уг хууль хэрэгжиж эхэлвэл Герман улсын эхчүүд хүүхдийнхээ жинхэнэ эцэг хэн болохыг нөхөртөө хэлэх үүрэгтэй болох юм. Ингэснээр “жинхэнэ биш” эцгүүд санхүүгийн нөхөн төлбөр авдаг болох аж.

Гэхдээ онцгой тохиолдолд эх нь хүүхдийнхээ жинхэнэ эцгийг нэрлэхгүй байх эрхтэй. Мөн шүүх жинхэнэ эцгийн нэрийг зарлахгүй байх үүргийг хүлээх аж. Ер нь хууль хэрэгжиж эхэлснээр өөр хүний хүүхдийг өсгөснийхөө нөхөн төлбөрийг жинхэнэ эцгээс нь авдаг болох юм байна. Олон нийт уг хуулийн төслийг хоёр талтай хүлээн авч байгаа. Эрчүүд дуртай байгаа ч бүсгүйчүүд энэ хуулийн төслийг таалахгүй байгаа юм. Хуулийн төслийг парламент хэлэлцэхээс өмнө маргааш буюу лхагва гаригт сайд нарын танхимаар хэлэлцүүлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул иргэд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Баянзүрх дүүрэг

-10.30-17.30 цагт: 27-р хороо Дунд Дарь эхийн 4, 5, 7-9, 24, 25, 28, 29, 32-34-р гудамж,

Сүхбаатар дүүрэг

-10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

Баянгол дүүрэг

-10.30-18.00 цагт: 12-р хороо 6-р бичил хороолол, 4-р хороолол 11, 12, 13, 22, 24, 25, ХД-34-р байр, 15-р цэцэрлэг, Их нарлаг өргөө, Зул, Түшээ, Эв Эе-7 СӨХ-үүд, Төрийн банк, Шинэ хороолол өргөө ОНӨААТҮГ, Энхэд, Очирчулуу трейд ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

Хан-Уул дүүрэг

-10.30-18.00 цагт: 4-р хороо Нүхтийн ам, Нүхт компани, иргэн Нямдаваа, Ганхуяг,

Сонгинохайрхан дүүрэг

-10.30-18.00 цагт: 15-р хороо Өнөр хорооллын 19, 20, Москва хорооллын 44-р байр, ОСНААУГ-ын БТТ, 1, 12-р цэцэрлэгүүд, Сити шоп-79, Өнөр-19, Өнөр-20 СӨХ-үүд, Сансар кабелийн телевиз болон тэдгээрийн ойр орчмоор,

Налайх дүүрэг

-10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХСҮТ-ийн өргөтгөл ирэх сард ашиглалтанд орно

 Хавдар судлалын үндэсний төв нь хавдрын мэргэжлийн тусламж, үйлчилгээ, лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хавдрын эрт илрүүлэг, хавдрын оношилгоо, эмчилгээ,  мэс засал, туяа, хими, хөнгөвчлөх  эмчилгээ, нийгмийн эрүүл мэнд, хавдрын бүртгэл, эрдэм шинжилгээ, судалгаа , төсгөлтийн дараах сургалтыг  зохион байгуулсаар ирсэн.  Өнөөдрийн байдлаар тус төв  нь  13 тасаг, 11 алба,  400 гаруй албан хаагчтайгаа  нийт  215 ортой үүнээс  хэвтүүлэн эмчлэх 197, хөнгөвчлөх эмчилгээний 18  ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

хсүт 1

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэд үйлчлүүлэгчтэй уулзаж тэдний санал хүсэлтийг авахын зэрэгцээ ирэх аравдугаар сард ашиглалтад орох  Өргөтгөлийн барилгын үйл ажиллагаатай  танилцлаа. Сайдын эхний орж танилцсан газар нь иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг “Зайн туяа эмчилгээний тасаг” байлаа. Тус тасагт өнгөрсөн зургадугаар  сард  БНЭУ-ын Засгийн газраас хандивлсан 1 тэрбум 500 сая төгрөгийн өртөг бүхий Туяа эмчилгээний “Bhabhatron-II” аппаратыг суурилуулсан.   Өдөрт 70-80 хүнд үйлчилдэг, үр дүн сайтай  гаж нөлөөний үр дагавар багатай.  Олон улсын  Атомын энергийн  агентлагын  шугамаар  жил бүр  манай эмч, инженер, техникчид  2-3 сарын сургалтанд хамрагдаж  мэргэжлийн түвшинд бэлтгэгэдсэн  ажиллах хүний нөөц хангалттай хэмээн  хэмээн  тус  тасгийн  эмч Я.Эрдэнэтуяа  хэлж байлаа. Тус төвийн хүүхдийн тасаг нь 3 ортой бөгөөд    жилдээ 80 гаруй  хүүхдэд  хими туяаны эмчилгээг  хийж хэвтэн эмчилдэг байна.   Элэг цөс нойр булчирхайн  тасаг нь хоёр кабинеттай, 08 цагаас 18 цаг хүртэл  үзлэг хийдэг.  Үйлчлүүлэгчид цахим бүртгэлд хандаж  цагаа авсны дараа тасагтаа үзүүлэхээр ирэхэд хаалганы гадаа нэр нь өдөр  цагтайгаа гарсан байдаг учир ямар нэгэн хэл ам маргаан гардаггүй байна. Тус тасгаар  үйлчлүүлэгчид нь заавал давтан үзүүлдэг учир  ачаалал ихтэй  өдөрт  нэг эмчид 30-аад хүн үзүүлдэг, нэг хүнд  20-25 минут  зарцуулдаг хэмээн тус тасгийн сувилагч  н.Амаржаргал  тайлбарлаж байсан юм.

хсүт

Хавдар судлалын үндэсний төвийн Өргөтгөлийн барилгын  зураг төсөл анх 2007 он хийгдсэнээс хойш  хөрөнгө санхүүгийн асуудлаас болж хойшлогдсоор байгаад  өдийг хүрсэн билээ. Тэгвэл тус төвийн Өргөтгөлийн барилгын явц өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй. Гурван 3 давхар бөгөөд ирэх 10 дугаар сар гэхэд бүрэн дуусаж ашигалтанд орохыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэллээ.

     Сайд А.Цогцэцэг хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн учир  цаг алдалгүй хүч гарган ажиллаж хугацаандаа багтаан ашиглалтанд оруулахыг үүрэгдэхийн зэрэгцээ тус төвөөр үйлчлүүлэгчдийн ачаалал багасч, тусламж үйлчилгээний  хүлээгдэл буурахыг ч учирлаж байлаа.хсүт4

ХСҮТ-өөс үзүүлж байгаа үйлчилгээ дэлхийн жишигт хүрэхэд маш ойрхон ирчихсэн байна. Одоо шинэ байр ашиглалтад орох юм бол шугаман уртасгууртай шарлагийн аппаратыг хоёроор нэмж  шинээр байрлуулна. Нийтдээ  таван аппарат зэрэг ажиллах болно жижиг бэрхшээлүүд бол байна. Жишээ нь  эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудал, дээр нь кабинетын үүдэнд хүлээж байгаа үйлчлүүлэгчдийн урдуур хойгуур ордог гэх мэт. Энэ бол  төсөв мөнгөгүйгээр менежментийн асуудлаар шийдчихдэг асуудал  гэдгийг сайд А.Цогцэцэг энэ үеэр онцлоод  даруй өөрчлөн цэгцлэхийг  тус төвийн дарга Л.Төмөрбаатарт үүрэг өглөө.

Тус өргөтгөлийн төвийн нэгдүгээр давхарт  туяа, хоёрдугаар давхарт хими, гуравдугаар давхарт  элэг цөс, мэс заслын тасаг байрлах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Паралимпийн XV наадамд найман тамирчин өрсөлдөнө

Бразилын Рио-де-Жанейро хотноо Зуны Паралимпийн XV наадам 2016 оны есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 173 орны баг тамирчид спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм. “Рио 2016” паралимпийн наадамд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав тэргүүтэй найман тамирчин өрсөлдөнө.

Дараах тамирчид Бразилыг зорино

  • БАЙТ ХАРВАА: Паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр
  • ЖҮДО БӨХ: А.Мөнхбат, Б.Ууганхүү
  • БУУДЛАГА: З.Ганбаатар
  • ХӨНГӨН АТЛЕТИК: Г.Цогтгэрэл
  • ПАУЭРЛИФТИНГ: Э.Содномпилжээ нарын тамирчид, дасгалжуулагч, эмч нарын хамт оролцох юм.
  • Баг тамирчид энэ долоо хоногт Бразилыг зорино.паралимп

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа