Author Archives: admin

Узбекистаны Ерөнхийлөгч эрчимт эмчилгээнд оржээ

АЛМАТЫ. /VOA/. Өнгөрсөн бямба гарагт Узбекистаны Ерөнхийлөгч  Ислам Каримовын тархинд цус харвасан билээ. Харин одоо түүний биеийн байдал тогтворжиж, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа тухай түүний охин Лола Каримова-Тилляева инстаграм хуудсандаа бичжээ.

Өдгөө 78 настай Каримов Узбекистаныг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үеэс өнөөг хүртэл удирдаж байгаа бөгөөд түүнийг залгамжлах хүний нэр тодорхойгүй байна. Энэ нь эрх мэдлийг шилжүүлэх үйл явц түүний гэр бүлийнхэн болон дээд албан тушаалтнуудын хүрээнд шийдвэрлэгдэж магадгүй гэсэн үг юм.

Каримовын охин инстаграм хуудсандаа “одоогоор аавын маань биеийн байдлын талаар ямар нэгэн таамаглал хэлэхэд эрт байна. Миний аавын төлөө залбирч, түүнийг дэмждэг хүн бүрт талархаж байна” гэж бичжээ.

Хүн ам шигүү суурьшсан Төв Азийн тус улсын Засгийн газар ням гарагт мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч бүрэн хэмжээний үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа. Эмчилгээ хийлгэхэд тодорхой хугацаа орно” гэснээс өөр мэдээлэл өгөөгүй юм.

Хэрвээ эрх мэдлийг шилжүүлэх асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй бол лалын шашинтан голдуу 32 сая хүн амтай энэ улсын байдал тогтворгүй болж болзошгүй юм. Учир нь Афганистаны хойд нутагт ойрхон орших тус улс лалын босогчдын овоо хараанд аль эртнээс ороод байгаа билээ.

Каримов хүүгүй бөгөөд том охин Гулнара нь гэрийн хорионд орсон гэж 2014 онд хэвлэлүүдэд мэдээлж байснаас хойш тэрбээр олон нийтийн өмнө гарч ирээгүй ажээ.

Каримовын хоёр дахь охин болох Лола Узбекистанаас ЮНЕСКО-д суух Элчин сайдаар ажиллаж байна.

Эх сурвалж: Монцамэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

9-р сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 9-р сарын 1-ний өдөр автомашины дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Тодруулбал, 9-р сарын нэгэн энэ жил пүрэв гаригт таарч байгаа ба энэ өдөр 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Дугаарын хязгаарлалт өглөөнийн 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтын зуны цагийн бүсчлэлд үйлчилнэ гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд олимпийн медальтнуудад Засгийн газрын шагналыг гардуулна

Бразил улсын Рио Де Жанейро хотноо болж өнгөрсөн зуны Олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын  хоёр тамирчин мөнгө, хүрэл медальтай ирсэн билээ. Тодруулбал, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Азийн аварга МУГТ Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль, 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн. Тэднийг өчигдөр Хил, хамгаалах ерөнхий газрынхан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн байраар мялаасан билээ. Тэгвэл өнөөдөр 14.00 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэднийг хүлээн авч Засгийн газрын шагналыг гардуулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2,5 сая төгрөгөөс бага цалинтай иргэдийн татвар өөрчлөгдөхгүй гэнэ

Хувь хүний орлогын албан татварыг 10 ба 25 хувь гэж хоёр шатлалтай болгохоор 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд тусгаад байгаа юм. Шинээр бий болгохоор төсөлд тусгасан 25 хувийн татварыг ямар хүмүүс төлөх ёстойг сангийн яамны албаны хүмүүсээс тодрууллаа

Төсөлд тусгаснаар бол сард 2,5 сая төгрөгөөс бага хэмжээний цалин ба түүнтэй адилтгах орлого олдог бол төлөх татварын хэмжээ өөрчлөгдөхгүй, хуучнаараа 10 хувь байх юм байна. Харин сард 2.5 сая төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлого олдог бол илүү гарсан орлого тутамдаа 25 хувийн татвар төлөхөөр тусгагдсан байна.

Тухайлбал, 2,6 сая төгрөгийн цалин ба түүнтэй адилтгах орлого олсон бол 2,5 сая төгрөгийн орлогодоо 10 хувиар, үлдсэн 0,1 сая төгрөгийн орлогодоо 25 хувиар татвар төлөхөөр төсөлд тусгажээ.

Энэхүү 25 хувийн татварын шатлалд хамрагдах хүний тоо манай улсын нийт цалин авдаг иргэдийн 1,6 хувийг эзэлж байгаа юм байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хувийн дунд сургуулиудын төлбөр 4000-30000 ам.доллар

Манай улс ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгодог хэдий ч сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн төлбөртэй дунд сургуулиуд олноор байгуулагдаж, чамгүй олон тооны хүүхэд эдгээр сургуулиудад боловсол эзэмшиж байна. Өнгөрөгч 2015 оны тоон үзүүлэлтээр улсын хэмжээнд нийт 100 гаруй хувийн хэвшлийн дунд сургууль үйл ажиллагаа явуулдгаас 70 орчим нь нийслэл Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулиудын нэг жилийн төлбөр 4.5 саяас 66.1 сая хүртэл төгрөг байгаа бөгөөд Монголдоо шилдэг гэх тодотголтой цөөн хэдэн сургуулийн сургалтын төлбөрийн мэдээллийг бэлтгэлээ.

  • “Улаанбаатар-Элит” дунд сургууль

Тус сургууль нь нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрладаг бөгөөд бага болон ахлах ангийн сурагчид тусдаа хичээллэдэг. Элсэн орох сурагчдаас математик, англи хэл болон сэтгэн бодох чадварын шалгалт авдаг байна. Харин 5, 8, 10, 11, 12-р ангиудад Кембрижийн шалгалт авч оноо өгдөг аж. Бага ангийн сурагчийн төлбөр нь 9 сая 950 мянган төгрөг бол дунд болон ахлах ангийн төлбөр нь 11.3 саяас 11.9 сая төгрөг байна. Өмнө жил тус сургуулийн төлбөр 13 сая төгрөг байсан бол энэ жилийн хувьд тодорхой хэмжээгээр буурчээ.

  • “Орчлон” дунд сургууль

Англи хэл математикийн чиглэлээр боловсрол олгодог  “Орчлон” дунд сургуулийн бага ангийн сургалтын төлбөр 10 сая 350 мянган төгрөг бол ахлах, дунд ангийн сургалтын төлбөр 16-16.5 сая төгрөг байна. Бага ангийн сурагчид Сүхбаатар дүүрэгт байрлах Орчлон сургуулийн нэгдүгээр байранд хичээллэдэг бол ахлах, дунд ангийн сурагчид Хан-Уул дүүрэгт байрлах тус сургуулийн хоёрдугаар байранд хичээллэдэг байна.

  • “American school of Ulaanbaatar”

Нийслэлийн Хан-Уул дүүрэг Зайсанд байрлалтай тус сургуулийн бага анги буюу 1-5-р анги хүртэлх ангийн төлбөр 14 мянга 300 ам.доллар байна. Харин ахлах болон дунд ангийн сурагчийн нэг жилийн сургалтын төлбөр нь 15-17 мянган ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 36 сая төгрөгтэй тэнцэж байна. Тус сургуулийн хичээлүүд бүгд англи хэл дээр явагддаг аж. Мөн элсэгчдээс англи хэлний түвшин тогтоох шалгалт авдаг байна. Америкийн нэгдсэн улсын сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг тус сургууль нь дэргэдээ цэцэрлэг ажиллуулж эхэлжээ.

  • “Сант” дунд сургууль

Тус сургууль нь математикийн чиглэлээр чанартай боловсрол олгодог гэдгээрээ эцэг эхчүүдийн дунд хэдийн танил болсон. Сант сургуулийн бага ангид хүүхдээ өгөх бол 4.5 сая төгрөг төлөх шаардлагатай. Ахлах, дунд ангийн сурагчид 6 сая төгрөгийн төлбөр төлнө. Төлбөрөөс гадна элсэн суралцах хүүхдээс математикийн шалгалт авдаг аж. Хэрэв хүүхэд шалгалтандаа тэнцвэл гэрээ хийж элсүүлдэг байна. Өнгөрсөн жил тус сургуулийн төлбөр 5 сая 400 мянган төгрөг байсан бол энэ жил хагас сая төгрөгөөр нэмэгджээ.

  • Монгол-Туркийн хамтарсан сургууль

Тус сургууль нь өнгөрсөн жил 5.8 сая төгрөгийн төлбөртэй байсан бол энэ жил 7.5 сая төгрөг болгож төлбөрөө нэмэгдүүлжээ. Мөн сургалтын төлбөр дээр дотуур байрны 2.7 сая төгрөг нэмэгдэх бөгөөд элсэн суралцах хүсэлтэй хүүхдүүдээс математик болон сэтгэн бодох чадвар, монгол хэлний шалгалт авах аж.

  • “Хобби” дунд сургууль

Монголдоо анхдагч англи хэлний сургалттай гэх тус сургуулийн бага ангийн төлбөр 5.5 сая төгрөг байна. Харин ахлах болон дунд ангийн төлбөр 9 сая төгрөг ажээ. Элсэн суралцах сурагчдаас монгол хэл, математик, англи хэлний шалгалт авдаг бөгөөд шалгалтын дүн 70 хувиас дээш тохиолдолд тус сургуульд суралцах боломжтой аж.

  • “British school of Ulaanbaatar”

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Яармагийн замд байрлах тус сургууль нь Их Британийн сургалтын хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг. Сургуулийн бага ангийн төлбөр 14 мянган ам.доллар буюу 31 сая 500 мянган төгрөг байгаа бол ахлах дунд ангийн сургалтын төлбөр 15-17 мянган ам.доллар /31 сая 500 мянга орчим/ байна. Тус сургуульд элсэн орох сурагчдаас англи хэлний яриа, бичиг, сонсголын шалтгалт авах ба бүх хичээл нь англи хэл дээр ордог гэдгээрээ онцлог аж.

  • “Шинэ Монгол” дунд сургууль

Сүхбаатар дүүргийн 25-р хороо бага тойрогт байрлах “Шинэ Монгол” дунд сургуулийн бага болон дунд ангийн элсэлт дууссан гэх ба өнгөрсөн хавар сурагчдаа элсүүлсэн аж. Тус сургуулийн сургалтын төлбөр 8-11 сая төгрөг юм байна.

  • “Олонлог” дунд сургууль

Чингэлтэй дүүрэг “Их дэлгүүр”-ийн баруун талд байрлах “Олонлог” тооны гүнзгийрүүлсэн сургуулийг эцэг эхчүүд андахгүй мэддэг. Тус сургуулийн дунд болон ахлах ангийн төлбөр 4.5 сая төгрөг. Сургалтын төлбөрийг хувааж төлөх боломжтой бөгөөд өнгөрсөн жилийнхээс сургалтын төлбөрөө нэмээгүй байгаа аж.

  • “International school of Ulaanbaatar”

Манай улсад байгаа хувийн хэвшлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудаас хамгийн өндөр төлбөртэй сургуулиар тодроод байгаа тус сургуулийн бага ангийн төлбөр 16 мянган ам.доллар буюу 36 сая төгрөг байна. Харин дунд ангийн сургалтын төлбөр нь 29 мянга 343 ам.доллар буюу 66 сая 109 мянган төгрөг. Сургалтын төлбөрийг төгрөгөөр хийх бол Монголбанкны тухайн өдрийн ханшаар тооцож өгөх аж. Сургалтын төлбөрт, бүртгэлийн хуудаснаас эхлээд сургуулийн автобус, сургуулийн орчин дахь номын сан болон интернэт, фэйсбүүк депозит, зарим төрлийн даатгал зэрэг багтжээ. Дээрх төлбөр дээр нэмэгдэж сурагчийн хоолны мөнгө тооцогдох бөгөөд хоолны мөнгийг эцэг эхчүүд уян хатан саналаар сонголт хийх боломжтой аж. Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийн сургалтын төлбөр 23 мянга 984 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 47 сая 848 мянга байсан бол энэ жил даруй 5 мянган ам.доллараар нэмэгдсэнээс гадна ам.долларын ханш өссөн зэрэг үзүүлэлтээс үүдээд өнөөдрийн ханшаар 66 сая төгрөг 109 мянган төгрөг төлөх юм. Тус сургуульд элсэн суралцах хүсэлтэй сурагчдаас англи хэлний түвшин тогтоох хэл яриа бичиг болон сонсголын шалгалт авах ба монгол хэл, уран зохиол, монгол бичиг зэрэг хичээлүүдээс бусад бүх хичээл нь англи хэл дээр явагддаг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны наймдугаар сарын 26-ны өдрийн хурлаар шинэчлэн батласан, өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд…

НАЙМДУГААР САРЫН 30-НЫ МЯГМАР ГАРАГТ 10.00 ЦАГААС:

  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
  • “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт;
  • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт;
  • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт;
  • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлт.

НАЙМДУГААР САРЫН 30-НЫ МЯГМАР ГАРАГТ 15.00 ЦАГААС:

  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;
  • “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улс орнууд ядуусаа хэрхэн дэмждэг вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 20 жилийн өмнө Бүгд найрамдах намаас санаачилсан “Нэн шаардлагатай гэр бүлд түр тэтгэмж олгох системийг шинэчлэх” тухай хуульд гарын үсэг зурсан билээ.

Энэ хуулийг энгийн ярианд “welfare” буюу “вэлфер” гэж нэрлэдэг. Англи хэлтэй бусад орноос ялгаатай нь Америкт энэ үг бүх хүнд хүртээх нийгмийн халамж биш, харин өрх толгойлсон, бага орлоготой эцэг эхчүүдэд шууд мөнгөн тэтгэмж олгох гэсэн утгатай байдаг. Тэгвэл энэ систем нь бусад баян оронтой харьцуулахад ямар ялгаатай вэ. Ядуус Америк, Канад, Франц, Британи, Японы алинд нь амьдарвал илүү амар вэ?

  • АНУ:1996 он хүртэл тус улсын ихэнх мужууд тэтгэмж авах эрх бүхий хүмүүст мөнгө өгдөг байсан бөгөөд зарлагыг нь холбооны Засгийн газраас тодорхойлдог байв. “Мөнгөний ихэнх хэсгийг өрх толгойлсон гэр бүлүүдэд мөнгөн тэтгэмж хэлбэрээр шууд олгодог байсан. Дараа нь мужууд мөнгөө яаж үрэхээ шийдвэрлэх эрхтэй болсон. Мэргэжлийн сургалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, түүнчлэн үрчлэн авагчдыг дэмжих зэрэг олон төрлийн хөтөлбөрт гарах зардал өссөн” хэмээн Төсвийн бодлогыг урьдчилан боловсруулах төвийн шинжлэх ухааны ахлах ажилтан Лиз Шот мэдэгджээ.
  • Ерөнхийдөө инфляциа тооцоод үзвэл эдгээрт гаргах зардал 1996 оны түвшинтэйгээ ойролцоо байна. 2015 онд шууд төлбөр нь нийт хөрөнгийн дунджаар 25 хувь байв. Гэхдээ сангийн хуваарилалт муж бүрт харилцан адилгүй. 1996 онд нийгмийн тэтгэмжийг хязгаарлах зорилгоор мужуудад “вэлфер” авагч ажил эрхэлдэг хүмүүст тооны хязгаар тогтоожээ. Энэ асуудлаар мужууд хууль зөрчсөн тохиолдолд тусламж авагчдын тоог багасгах зэргээр торгууль төлнө. Тиймээс нийгмийн халамжийн хувьд мужуудын ялгаа асар их байдаг аж. Ерөнхийдөө хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх “вэлфер” авах нь түгээмэл. Хамгийн харамч гэгдэх Миссисипи мужид өрх толгойлсон эцэг, эхчүүд сарын 153 ам.доллар авдаг бол хамгийн өгөөмөр Аляск мужид 642 ам.доллар авдаг аж.
  • Тус улсад дунджаар 418 ам.долларын тэтгэмж олгодог байна. Вэлферийг дээд тал нь таван жилийн турш авч болно. АНУ-д орлого багатай иргэдэд зориулсан өөр нэг хэлбэрийн тусламж байдаг. Энэ бол хүнсний купон, эмнэлгийн “Медикейд” хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэтгэвэр юм. Сүүлийн 20 жилд “вэлфер” авагчдын тоо нь багасч, хүнсний купон авах нь эрс нэмэгджээ.
  • Канад:Канадын систем Америкийнхтай ерөнхийдөө төстэй.Гэхдээ цөөн хэдэн зарчмаараа ялгаатай. Мужууд өөрсдөө мэдээд үйл ажиллагаа явуулах өргөн бололцоотой байдаг. Харин хөдөлмөрийн чадвартай тусламж авагчид ажил идэвхтэй хайх ёстой. Тэтгэмж авах хугацааны хязгаар гэж байдаггүй бөгөөд зарим тохиолдолд үр хүүхэдгүй гэх шалтгаанаар ч тэтгэмж авах бололцоотой. Онтарио мужид л гэхэд нэг хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх сард 941 канад доллар буюу 724 ам.долларын тэтгэмж авдаг. Хөгжлийн бэрхшээлтэй бол илүү их тэтгэмж авна.
  • Саскачеван мужийн их сургуулийн профессор Дэниел Беланд “Ерөнхийлөө Хойд Америкийн хоёр улс ядуусын тоогоо бууруулаад зогсохгүй тусламж хүртэгчдийн тоогоо ч багасгах бодлого баримталж байна. Харин АНУ-д нөхцөл байдал илүү хүнд байна” гэжээ.
  • Франц:Нийгмийн өгөөмөр тэтгэвэр тэтгэмжээрээ алдартай улс. Америкийн “вэлфер”-тэй төстэй “Revenu de solidaritй active” хэмээх хөтөлбөр хэрэгждэг. Энэхүү тэтгэмжийг 25, эсвэл 18-аас дээш насны, ганцаараа хүүхдээ өсгөж буй, эсвэл өмнө нь ажиллаж байсан ч халагдсан хүмүүс хүртдэг аж. АНУ-аас ялгаатай нь хүүхэдтэй байж л нийгмийн тусламж дэмжлэгийг авна гэсэн заалт байхгүй. Гэхдээ хүүхэдтэй бол илүү их халамж хүртэх боломжтой. Хэрвээ өрх толгойлсон эцэг, эх хоёр хүүхэдтэй, орлогын ямар ч эх үүсвэргүй бол нийгмийн бусад хэлбэрийн тусламж хүртэх эрхгүйгээр сард дээд тал нь 1069 еврогийн тэтгэвэр авна. АНУ, Канад, Франц, Британи, Япон зэрэг улс бусад орноос ялгаатай нь гэр бүлийн орлогоос үл хамааран хүүхэдтэй гэр бүлд янз бүрийн тэтгэмж өгдөг байна. Америкт хүүхдэд татварын хөнгөлөлт үзүүлдэг. Гэхдээ улсдаа татварын жилийн эцсийн тайлан тооцоогоо гаргаж өгсөн нөхцөлд л үүнийг эдлэх боломжтой аж.
  • Британи: ИБУИНВУ-д ажилгүйдлийн тэтгэм­жийг оролцуулаад орлого багатай иргэдээ дэмжих зургаан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээрээс Америкийн “вэлфер”-тэй ойролцоо хөтөлбөр бол Хувь хүний орлогыг дэмжих хөтөлбөр юм. Энэ нь 16-65 насны орлогогүй болон орлого багатай, 16 мянган фунтээс илүүгүй хуримтлалтай, долоо хоногт 16 цагаас доош хугацаагаар ажил эрхэлдэг иргэдэд зориулагджээ. Үүнээс гадна тухайн хүн шаардлагуудыг нь бүрэн хангасан тохиолдолд нийгмийн өөр төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг ч давхар авах бололцоотой. Хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх сарын 292 фунт буюу 384 ам.доллар авдаг байна.
  • Япон:1990-ээд оны сүүлч хүртэл улсаас тусламж авах иргэдийн тоо тун цөөн байлаа. Тэгвэл өдгөө нийт хүн амын хоёр орчим хувь нь улсаас тэтгэмж авч амьдарч байна. Эдгээрийн тал орчим хувь нь ажил олох боломжгүй, 60-аас дээш насны ганц бие хүмүүс юм. Тэтгэмжийг бодит орлого, нэн шаардлагатай зардлын доод хэмжээний хоорондын ялгаан дээр үндэслэн тун хэцүү схемээр олгодог. Японы нийгмийн тусламжийн системийн нэг онцлог бол ойр дотныхон нь хөдөлмөрийн чадвартай бол тэтгэвэр тэтгэмж авахаар өрсөлдөж чаддаггүй явдал. Япончуудын уламжлал, иргэний эрх үүргээр төрөл төрөгсөд, аав ээж, ах дүү нараа халамжлах үүрэгтэй байдаг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сав угаагчаас саятан болсон эр

Америкийн нэрт сэтгэлзүйч Ренди Гэйж энгийн нэгэн сав угаагчаас хэрхэн саятан болж болдгийг баталсан сонгодог жишээ хүн юм.

Тэрбээр 1959 онд АНУ-ын Висконсин мужийн Мадисон хотод төрсөн. Төрсөн эцэг Роберт Рэнди Гэйжийгээ амьдралдаа огт харж байгаагүй юм. Харин төрсөн ээж Кей Гэйж нь түүнийг ах, эмэгтэй дүүгийнх нь хамт ганцаараа өсгөсөн.

Рэнди Гэйж өсвөр насандаа архи, мансууруулах бодист донтож, багаасаа хууль зөрчсөн үйлдлүүдээрээ цагдаа, шүүхийн үүдийг татаж явсан аж. Үүнийхээ улмаас “Madison West High School” дунд сургуулиасаа хөөгдсөн түүхтэй. Ингээд 15 насандаа хулгай, зэвсэглэсэн дээрмийн хэргээр шоронд орсон байна.

Харин 1974 онд болсон нэгэн үйл явдлаас хойш Рэнди Гэйжийн амьдралд эрс эргэлт, өөрчлөлт гарчээ. Түүнтэй шоронд цуг хүмүүжиж байсан найзынх нь аав, багш Бакстер Ричардсон хөвгүүдийг хориход байнга эргэж ирдэг байв. Бакстер түүний хэргийг судалж үзээд, хүмүүст түүний талаар ярьж, Рэндийг агуу их үйлийг бүтээх чадалтай гэж хэлдэг байв. Энэ яриа ч Рэнди Гэйжийн хорвоог үзэх үзлийг өөрчилж, өөртөө анхаарч эхэлсэн байна.

1975 онд Рэнди Гэйж тэнсэнгээр суллагдаж, амьдралаа эрс өөрчлөхөөр шийджээ. Ингээд 16 настай хүү Майамид ганцаараа нүүж иржээ. Флоридад мөрөөдлөө биелүүлэхээр ирсэн хүү “Howard Johnson’s”, “Pancake House” ресторануудад угаагчаар ажиллаж, дараа нь “Howard Johnson’s”, “Pizza Hut”, “Lum’s”-ын менежер болон дэвшиж, эцэстээ “Mr Pizza”-гийн хэд хэдэн рестораны эзэн болжээ.

30 насандаа татварын асуудлаас болж “Mr Pizza” ресторанаа хураалгаж, дуудлага худалдаанд тавиулжээ. Ингээд ажил ч үгүй, 55 мянган ам.долларын өртэй үлдсэн Рэнди Гэйж амиа зогоохын тулд гэрийнхээ тавилгуудыг зарж эхэлсэн байна. Ийм хүнд нөхцөлд орсон үедээ тэрбээр “хөгжин цэцэглэх зарчим”-аа судалжээ.

Өнөөдөр Рэнди Гэйжийг амжилтад хүрэх замыг судалдаг дэлхийн бүх хүн мэднэ. Тэрбээр хэдэн сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд хүн бүгдийн зүүд мөрөөдөл болсон амьдралаар амьдардаг. Рэнди Гэйж дэлхийн 50 гаруй орноор аялж, амжилтад хүрэх зөвлөгөө, семинараа хүргэжээ.

Түүний бичсэн “Олон түвшинт мөнгөний машиныг хэрхэн байгуулах вэ” ном бестселлерээр тодорч, сүлжээний маркетингаар амжилтад хүрэх хүсэлтэй хүмүүсийн сурах бичиг болсон юм.Тэрбээр хурдан хугацаанд амжилтад хүргэх долоон хуулийг гаргасан. Энэхүү долоон хуулийг нь товчлон хүргэж байна.

  • Хоосны хууль:Хэрвээ танд шинэ гутал хэрэгтэй байгаа бол хуучнаа хая. Хэрвээ танд шинэ хувцас хэрэгтэй бол шүүгээгээ цэвэрлэ. Та нэгэн хэвийн зүйлээсээ сайн дураараа татгалзах ёстой.
  • Эргэлтийн хууль:Хүссэн зүйлээ авч, эзэмшихийн тулд ямар нэгэн зүйлээ тавьж явуулахад бэлэн бай.
  • Төсөөллийн хууль:Юуны түрүүнд хөгжил, цэцэглэлтийг дотроо төсөөлөх хэрэгтэй. Төгс өдрийнхөө зураглалыг гаргаж, итгэж явдаг хүмүүсээсээ өөр хэнд ч бүү үзүүл. Энэхүү зураглалаа өөртэйгөө ойрхон хадгалж, зав гарвал дахин дахин уншиж байгаарай.
  • Уран бүтээлийн хууль:Хүн өөрийн сэтгэн бодож буй зүйл, зөн совин, төсөөллийн энергиэрээ дамжуулан хөгжил цэцэглэлтэд хүрдэг.
  • Өгөх, авахын хууль:Хүнд ямар нэгэн юм өгвөл 10 дахин ихийг эргүүлэн авдаг. Эд баялагтай болбол үүнийгээ ойр тойрныхонтойгоо хуваалцах нь чухал. Хэрэв танд бэлэг ирвэл бүү хэрэглэ. Энэ нь таны бурханлаг мөн чанарыг доромжилж буй хэрэг юм. Өөрийн авьяас, чадвартаа хүндлэлтэй хандъя гэвэл бэлэг аваад талархаж сурах хэрэгтэй. Дараа нь үүнийгээ бусадтай хуваалцах ёстой. Ингэж чадвал та амьдралдаа илүү их баялгийг дуудна гэсэн үг.
  • Аравтын хууль:Орчлон ертөнц өөрийн 10 хувийг үргэлж авдаг. Энэ бол дэмжлэг үзүүлсний хариуд өгөх талархлын хууль буюу байгаагийнхаа 10 хувийг өгөх юм. Та бусдад өгсөн 10 хувиа эргээд ирэхийг хэзээ ч мэдэхгүй. Мөнгө бол энгийн үзэгдэл. Гэхдээ хэн нэгэнтэй эвлэрэх, шинэ найзтай болох, эрүүл болох зэрэг өөр хэлбэрээр танд эргэж ирдэг.
  • Бүгдийг уучлах хууль:Хэрвээ та хүмүүсийг уучилж чаддаггүй бол баялгаа олж авч чадахгүй гэсэн үг. Сэтгэл үзэн ядалтаар дүүрсэн цагт хайрлах зай завсар үлдэхгүй. Та өөрийг тань байнга хэмлэдэг, тайван байлгадаггүй таагүй мэдрэмжээсээ салах ёстой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хатан хаан II Элизабет АНУ-ын сүүлийн 12 ерөнхийлөгчтэй нүүр тулж байжээ

Их Британий хатан хаан II Элизабет 1952 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр төрийн эрхэнд гарсанаас хойш АНУ-ын сүүлийн 12 төрийн тэргүүнтэй уулзсан байна. Түүний талаарх энэ мэдээлэл цахим ертөнцөд нэлээд яриа өрнүүлж байгаа юм.
Тэрээр гүнж байхдаа буюу хамгийн анх 1951 онд тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Трумантай уулзаж байжээ. Түүнээс хойш АНУ-ын төрийн тэргүүн болгонтой уулзалт хийж байсан гэнэ.
Хатан хаан II Элизабет ба АНУ-ын Ерөнхийлөгч асан Герберт Гувер
Тэрээр 1957 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Герберт Гувертэй уулзаж байв. 20 жилийн дараа Герберт Гувер Цагаан ордноос гарсан байдаг.


Хатан хаан II Элизабет ба АНУ-ын Ерөнхийлөгч асан Харри Труман

Тэд 1951 онд Канад улсын Элчин сайдын яаманд АНУ-ын Ерөнхийлөгчийг хүлээж авах  хүндэтгэлийн зоогийн үеэр уулзалдаж байжээ.


Хатан хаан II Элизабет ба АНУ-ын Ерөнхийлөгч асан Дуайт Дэвид Эйзенхауэр

АНУ-ын 34 дэх Ерөнхийлөгч Дуайт Дэвид Эйзенхауэр Вашингтон хотноо хатан хаанд зориулсан хүндэтгэлийн цайллага үдэшлэгийг 1957 оны аравдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж байв. Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны дараа Их Британий эзэн хаан VI Жоржийн шагнасан Британийн гавьяаны одонг зүүсэн байна.


Хатан хаан II Элизабет ба АНУ-ын Ерөнхийлөгч асан Жонн Кеннеди

Хатан хаан Элизабет, ханхүү Филиппийн хамт АНУ-ын Ерөнхийлөгч асан Жонн Кенеди болон хатагтай Кеннедигийн хамт хатан хааны хүндэтгэлийн оройн зоогийн үеэр. 1961 оны зургадугаар сарын 5-ны өдөр Букинхэмийн ордонд.


Хатан хаан II Элизабет ба АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсон

АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсоны хамт Букинхэмийн эдлэнд. 1970 он


Хатан хаан II Элизабет ба АНУ-ын Ерөнхийлөгч асан Жералд Форд

1976 оны долдугаар сарын 17-ны өдрийн Хатан хаан болон, ханхүү Филиппийг хүлээн авах хүндэтгэлийн оройн зоогийн үеэр Цагаан ордонд.


Хатан хаан II Элизабет ба АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер

1977 оны тавдугаар сарын 1-ний өдөр Букинхэмийн ордонд хүлээн авч уулзав. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер хатан хаанд мэхийж хүндэтгэл үзүүлээгүй нь олны дургүйцлийг хүргэсэн байдаг.


Хатан хаан II Элизабет ба АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Реган

АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Реган болон тэргүүн хатагтай нар Английн хатан хааныг хүндэтгэлийн зоогт урив. 1983 оны гуравдугаар сар.


Хатан хаан II Элизабет ба АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Герберт Уокер Буш

Хоёр улсын төрийн тэргүүн нар Вашингтон хотноо мэргэжлийн бэйсболлын тэмцээн үзэхээр иржээ. 1991.05.15


Хатан хаан II Элизабет ба АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон

Ерөнхийлөгч асан Билл Клинтон Гуйлдхоллдод Дэлхийн хоёрдугаар дайны 2-р фронт нээн Нормандид буусны 50 жилийн ойд зориулсан хүлээн авалт дээр хатан хаантай зэрэгцэн суужээ.


Хатан хаан II Элизабет ба АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш

Энэхүү зураг дээр хоёр төрийн тэргүүн Английн Виндзор шилтгээний Гэгээн Жоржийн танхимаар алхалж явна. 2008.06.15


Хатан хаан II Элизабет ба АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама Букингхэмийн ордонд болсон төрийн хүлээн авалтын цайллага дээр хундага өргөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүснэ

2016 оны 08 дугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Баян-Өлгий,  Увс, Ховд, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар 22-27 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дугээр сарын 04-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

    31-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо, 2, 3-нд ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 31-нд Алтайн уулс болон говь талын нутгаар, 1,2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр, хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр нутгийн баруун хагаст өдөртөө дулаарна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хотын дэд төвүүдийг байгуулахад 27,5 сая долларын хөрөнгө шаардлагатай

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн 2 дугаар шатны ажлыг эхлүүлэхээр өчигдөр хуралдаж  дэд төвүүдийн бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ.

хотын дэд төвАзийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын Банктай хамтран Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн хөгжүүлж инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдсэн 200 мянган хүн амьдрах боломжтой төв болгон хөгжүүлэх юм. Төспийг 2015 онд эхлүүлж 2018 онд эхний шатны ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Цаашид Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд тус бүр 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 суралцагч сурах боломжтой МСҮТөв, Бизнес төв барина. Дэд төвүүдэд шинээр зам тавьж өргөтгөх, үерийн далан суваг барьж, тохижилтын ажлуудыг ч хийнэ. Төслийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хариуцан удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах юм.

Гэр хорооллыг хөгжүүлэн дэд төв болгох энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хөгжилд маш том өөрчлөлт авчирна. Гэхдээ газар чөлөөлөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа учраас аль болох ажлыг эрчимжүүлэн хэрэгжих хугацааг богиносгох хэрэгтэй байгааг хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга онцлов.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь нийт 27,5 сая ам долларын санхүүжилтээр хэрэгжинэ.  Төслийн 2 дугаар шатанд Дамбадаржаа, Дэнжийн 1000 орчмыг хотын дэд төв болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Замын чанартай холбоотой “хар цэг”-үүдийг олон нийтэд ил болгоно

Зам, тээврийн хөгжлийн “Сайдын шуурхай” өнөөдөр зохион байгуулагдаж, салбарын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа хэлэлцлээ.

Сайд Д.Ганбат шуурхай хуралдаанаар дамжин өнгөрөх тээвэрлэлттэй холбоотой транзит тээврийн асуудлыг нарийвчлан судалж, цаашид ямар барааг, хэрхэн тээвэрлэх зэргийг шийдвэрлэх төсөл болгон хэрэгжүүлэхийг холбогдох газруудад үүрэг болгов. Мөн замын чанарын асуудал яригдаж байгаа энэ үед “хар цэг”-үүдийг олон нийтэд ил болгож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахаар боллоо. Дамжин өнгөрөх тээврийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, ачаа урсгалыг нэмэгдүүлэхээс гадна тээврийн салбарт ач холбогдол өгч, дэмжиж ажиллахаа энэ үеэр илэрхийлж байв. Мөн тэрээр амралтын өдрүүдэд зорчигч тээврийн газруудын үйл ажиллагаатай танилцсан талаараа дуулгаад талбай дээрх зохион байгуулалтыг хүндрэлгүй, эмх цэгцтэй зохион байгуулах боломжийг судлахыг үүрэг болгов.

Засгийн газрын хуралдаанаар Аймаг, Нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нар хэд хэдэн асуудлыг онцолж, шийдвэрлэх шаардлагатайг уламжилсан талаар “Сайдын шуурхай”-гаар танилцууллаа. Тухайлбал Говь-Алтай, Булган зэрэг аймгуудын нисэх онгоцны буудлын асуудал, Хөвсгөл аймгийн зорчигч, ачаа тээврийн хяналтын постын асуудлыг анхаарч, тухайн байршлын цэгүүдэд үзлэг хийж, нэмэлт пост байгуулах шаардлагатай эсэхийг судлахыг холбогдох газруудад үүрэг болгов. Мөн чанарын шаардлага хангахгүй, норм дүрэм журам, стандартыг зөрчсөн замуудад яаралтай дүгнэлт гаргуулж, арга хэмжээ авахыг даалгалаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.В.Чепурнойг энэ сарын 12-ны өдөр хүлээн авч уулзахдаа, хоёр улсын тээврийн салбарыг хөгжүүлэх, шинэ түвшинд гаргах талаар санал солилцсон. Зам арчлалт, засварын шинэ технологи нь ойролцоогоор 5 жилийн баталгаатай бөгөөд энэхүү шинэлэг технологийг Монгол нэвтрүүлэх шаардлагатайг шуурхай хурлын үеэр онцолж байлаа.

Ийнхүү Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд зам, тээврийн салбарын үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган, уялдуулж ажиллахыг нийт газар, хэлтэс, харьяа байгууллагуудад үүрэг болголоо.

эх сурвалж :ЗТХЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн  хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг  2016 оны 8-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа.Тус ажлын хүрээнд айл өрх болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар  21 рейс буюу 30.6 тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэсэн байна. Тус дүүргийн хэмжээнд 215890 м2 талбайг хамруулан цэвэрлэн, нийт 964 ААНБ-с 7635 иргэн хог цэвэрлэгээний ажилд хамрагдан ажиллаж, 680м/урт замын хайс, 45ш хогийн сав, 35ш сандал, 75ш тэмдэг тэмдэглэгээг угааж цэвэрлэлээ.

6efc8c27-c470-4245-bf2a-2825b09def6a

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгүүдэд оюуны тоглоом хүлээлгэн өглөө

Хан-Уул дүүргийн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн  бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сэтгэн  бодох, оюуны  дүгнэлт хийх, системтэйгээр  бодож төлөвлөж, зөв шийдлийг олж сургах оюуны тоглоомуудыг цэцэрлэгүүдэд хүлээлгэн өглөө.

Тодруулбал, тус дүүргийн  шинээр ашиглалтад орсон 223, 230 дугаар цэцэрлэгүүдэд  хүлээлгэн  өгсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа