|
Монгол Улс, ОХУ-ын эрэн хайх, авран туслах албадын 4 дэх удаагийн хамтарсан сургуулилт-SAREX-2016 Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр Элсэн тасархайд өнөөдөр эхэллээ. Иргэний агаарын хөлгийн осол, сүйрлийн үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох үүднээс манай улс ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хамтарсан сургуулилтыг 4 дэх удаагаа хийж байна. Анхны хамтарсан сургуулилтыг 2010 онд ОХУ-д хийснээс хойш талууд 2 жил тутамд ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд манай улс анх 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хамтарсан сургуулилтыг амжилттай хийсэн юм. Энэхүү сургуулилтын үйл ажиллагааг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, ОХУ-ын ХАТА-ийн орлогч дарга А.В.Ведерников нар нээж, үг хэлэв. Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгд тооцож, иргэний нисэхийг даяаршлагдсан дэлхийн иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болгох, бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хөгжүүлэх зорилт тавьж байгааг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нээлтийн эхэнд онцлон хэллээ. Тэрээр энэ салбарын хөгжлийг хангах бодлого стратегийг авч үзэхдээ иргэний нисэхийн үйлчилгээнд олон улсын стандартад нийцсэн аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангах, энэ чиглэлээр олон улсын дэвшилтэт арга ажиллагаа, сайн туршлагыг судлан хэрэгжүүлэхийг бодлогын салшгүй нэг хэсэг болгон дэмжихээ илэрхийллээ. Энэхүү сургуулилтыг говь, хангай хослосон элсэрхэг газар зохион байгуулагдаж байгаа нь нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд дахин нэг шинэ сорилт, шинэ дадлага, туршлагыг бий болгож, байгаль орчны ямар ч нөхцөл байдалд тохируулан шуурхай, оновчтой шийдвэр гаргаж сурахад амжилттай дадлага, сургуулилт болох ач холбогдолтойг хэлсэн юм. Сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхижиж, иргэний нисэхийн эсрэг хууль бус үйл ажиллагаанууд удаа дараалан гарч, иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах асуудалд дэлхий дахинаараа онцгой анхаарал хандуулж буй өнөө үед Монгол Улс өөрийн нутаг дээр аюулд нэрвэгдсэн агаарын хөлөгт бүхий л бололцоогоор тусламж үзүүлэх, бусад орнуудад эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд оролцох бололцоо олгох үүргээ зохих ёсоор биелүүлэхийг зорьж байгаа гэдгийг дэд сайд Б.Цогтгэрэл цохон дурдлаа. ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа “SAREX-2016” сургуулилтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн дөрөвдүгээр хамтарсан сургуулилт говь, хангай хосолсон элсэрхэг бүс нутагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд нийт 126 хүний бие бүрэлдэхүүнийг хамарсан томоохон хэмжээний сургуулилт хийж байгаа нь хоёр улсын Засгийн газар энэхүү хээрийн сургуулилтад ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл” хэмээн онцлов. Онцгой байдал үүссэн тохиолдолд хэрхэн үр дүнтэй, шуурхай ажиллах боломж бий болгох, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чухал ач холбогдолтой энэхүү сургуулилтад хойд хөршийн талаас ОХУ-ын ХАТА-ийн орлогч дарга А.В.Ведерников тэргүүтэй Ми-8 агаарын хөлөг бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Манай талаас ЗТХЯ, ЭМЯ, ИНЕГ, НТОЗШША, ОБЕГ, ЦЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ГИХГ, ГЕГ, МХЕГ, ТЕГ зэрэг байгууллагын 104 хүн оролцож байна. эх сурвалж: ЗТХЯ |
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Цахим газар өмчлөлд өөрчлөлт оруулна
Хотын шинэ удирдлагууд цахим газар өмчлөлд өөрчлөлт оруулж, газар өмчлөлийг цахимаар буюу автомат программаар шууд сонгодог явдлыг зогсоохоор болжээ.
Иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар авах ч, бүртгүүлсэн иргэдээс яг хэн нь аль газрыг өмчлөх вэ гэдгийг сугалаагаар явуулахгүйг нийслэлийн Засаг дарга С.Батболд онцлон тайлбарлалаа.
2014 оноос эхэлсэн цахим газар өмчлөл шаардлагатай хүндээ хүрэхгүй байна хэмээн хотын шинэ дарга үзжээ. Иймээс шаардлагатай иргэдэд газрыг нь олгож, өнөө маргаашийн хэрэгцээ нь газар биш гадаад дахь монголчууд, мэндлээд удаагүй бяцхан хүүхдүүдэд өмчлөх газрыг хойшлуулахаар болсон байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэлтэй цүнх бэлэглэнэ
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооноос санаачлан гишүүн байгууллагуудтайгаа хамтран “1000 цүнх challenge” аян зарлажээ. Тэд гишүүн ББСБ-уудынхаа хандиваар өнөөдөр Сүхбаатарын талбайд 6-12 насны 1000 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэхээр болсон байна.
Тодруулбал, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн 1000 өрхийг сонгон, хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх “толгой өвтгөсөн” их ажилд нь нэмэр хандив оруулахын зэрэгцээ амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдэд эрдэм боловсрол эзэмших чин хүслийг нь бадраах, урам зориг нэмэхэд энэхүү аяны зорилго, ач холбогдол оршиж байгаа аж.
Холбогдох албаны мэдээлж буйгаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй ББСБ “1000 цүнх challenge”-д нэгдсэн бөгөөд энэхүү аяныг цаашид ч жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх аж.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Таксины жолоочид халджээ
Өнгөрсөн өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвийн ойролцоо таксины жолоочийг зодож, автомашиныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.Эл хэргийг 32 настай Б гэх эрэгтэй согтуурсан үедээ үйлдсэн аж. Тэрбээр иргэн Д-ийн /20 настай эр/ таксинд гар өргөн суужээ. Улмаар түүнийг зодож, “Toyota Рrius-20” автомашиныг нь дээрэмдээд зугтсан байна.
Цагдаагийн алба хаагчид сэжигтнийг эрэн сурвалжилж, баривчилжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
М.Энхболд: Хямралыг давах цогц арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлэхэд шийдвэрлэх жил болно
УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар УИХ-ын Ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.
Ээлжит бус цаг хугацааны хувьд тулгамдаж байгаа, нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн юм. Тодруулбал Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2015 оны Санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, Эрүүгийн, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл болон нэн шаардлагатай гэсэн бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд, хямралын шинжтэй байна. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, эдийн засгийн өсөлт оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна. Төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, төгрөгийн ханш тасралтгүй суларч, хүн амын худалдан авах чадвар буурсаар байна. Нэгдсэн төсвийн орлого сүүлийн жилүүдэд 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр 2-3 удаа тодотгол хийж ирсэн. Монгол Улсын нэгдсэн төсөв 4 жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь төсөв санхүүгийн алдаатай бодлого, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрлэгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой. 2016 оны 7 дугаар сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг хүрчээ. Бодит байдал дээр улсын эдийн засаг, санхүүгийн байдал төсөөлж байснаас хэд дахин хүнд байгааг Засгийн газар, Сангийн яамнаас гаргасан мэдээллээс амархан дүгнэж болохоор байна.
Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурлаа. 2011 онд манай улсад 4,6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол энэ тоо жил дарааллан буурсаар 2016 оны эхний 6 сарын байдлаар 35 сая ам.доллар болжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр алдагдсаныг харуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд хуулийн байгууллагуудын зүгээс зарим гадаадын хөрөнгө оруулагчдад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, цагдан хорих, Монгол Улсаас гадагш зорчихыг хориглох зэрэг шат дараалал бүхий арга хэмжээг авах болсон нь хөрөнгө оруулагч нар хөрөнгөө эргүүлэн татах, Монгол Улсыг баталгаатай хөрөнгө оруулагч биш гэж үзэх хандлагыг бий болгосон байна.
Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагч нарын эрх ашиг, Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах нь Монгол төрийн олон улсын тавцанд хүлээсэн үүрэг гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Мүүдис, Стандарт энд пүүрс, Фитч Рэйтинг зэрэг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг сүүлийн жилүүдэд бууруулсаар байгаа нь нууц биш болсон. Швейцарьт төвтэй Менежментийн Хөгжлийн Олон улсын институтээс гаргадаг дэлхийн өрсөлдөх чадварын энэ жилийн судалгааны тайланд дэлхийн янз бүрийн 61 улс орныг эдийн засгийн 340 орчим шалгуур үзүүлэлтээр шалгаруулахад Монгол Улс:
- -Макро эдийн засгийн үзүүлэлтээр-59
- -Төрөөс өрсөлдөөнийг дэмждэг байдлаар-55
- -Хувийн салбар хэр үр ашигтай байгаагаар-58
- -Хувийн салбарын хэрэгцээ шаардлагыг боловсон хүчин, шинжлэх ухаан технологийн нөөцөөр хангаж байгаа байдлаар-60 дугаар байрт орсон байна.
Нийт үзүүлэлтээр 2015 оны байдлаар судалгаанд хамрагдсан 61 улсаас Монгол Улс 57-р байранд байсан бол 2016 онд 60-р байранд оржээ. Харин манай улсын иргэд өндөр боловсролтой, нээлттэй эерэг хандлагатай, чадварлаг ажиллах хүчинтэй, өрсөлдөөний зардал багатай зэрэг давуу талуудыг уг тайланд бас тусгажээ.
Нэгэнт нөхцөл байдал ийм болсныг олон улсын байгууллагууд ч дүгнээд хэлчихлээ. Бид ойр зуур ийм болсон болоогүй гэж маргаж суух цаг нэгэнт өнгөрчээ. Харин тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хямралын шалтгаан, нөхцөл байдлыг бодитой үнэлэн, тогтоосны үндсэн дээр хямралыг эдийн засаг, нийгэм, ард түмний амьдралд аль болох хохирол багатайгаар даван туулах, эдийн засгийн бууралтыг зогсоох, хямралаас гарах, цаашдын санхүү, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодлогын шинэчлэл, зорилт, арга хэмжээгээ тодорхойлох нь бидний өмнө байгаа амин чухал асуудал юм.
Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Хямралыг даван туулах цогц арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхлэхэд 2017 он шийдвэрлэх жил.
Нэн тэргүүнд төсвийн зарлагын шинэчлэлийг эхлүүлэх, төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах, зардал, үр өгөөжийн зохистой харьцааг хангах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, төсвийн тусгай шаардлагыг ханган биелүүлэх, эдийн засагт үзүүлэх өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн өрийн удирдлагын стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхэд 2017 оны болон дунд хугацааны төсвийн баримт бичгүүдийн бодлогын зөв шийдэл шийдвэрлэх үүрэгтэй. Төсвийн алдагдлыг бууруулах, хуульд заасан тусгай шаардлагыг ханган биелүүлэхтэй холбогдон 2016 оны төсөвт цаг алдалгүй тодотгол хийх шаардлага бий болж байгаа юм. Түүнчлэн, 2017 оны төсвийн төслийг боловсруулах бодлогын суурь баримт бичиг болох 2017 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл зэрэг хуульд заасан боловч өмнөх Улсын Их Хурлаар хэлэлцэлгүй орхисон асуудлыг ээлжит бус чуулганаар нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэнэ.
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг ирэх 10 дугаар сард зарлан хуралдуулахаар Улсын Их Хурлаас шийдвэрлэсэн боловч орон нутгийн сонгуулийг амжилттай зохион явуулахад шаардлагатай төсвийг батлах, техник хэрэгсэл хэрэглэн сонгууль явуулах шийдвэрийг энэ ээлжит бус чуулганаар мөн гаргах зайлшгүй шаардлагатай болжээ. Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ой энэ 9 дүгээр сард тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Ю.Цэдэнбал агсаны түүхэнд гүйцэтгэсэн үйл хэргийг бодитойгоор авч үзэх, түүхэн тодорхой цаг үед гарсан гажуудлыг засаж, залруулах нь төрийн өөрийн журамт үүрэг мөн билээ.
Улсын Их Хурал 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаандаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг батлан гаргасан. Гэвч эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн хангагдаагүй, байгууллагын чадавхийг бэхжүүлэх, дүрэм журмыг батлан гаргах, холбогдох байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, хуулийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг гүйцэтгэхэд тодорхой хугацаа шаардагдаж байх тул Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах асуудлыг яаралтай хэлэлцэх талаар Засгийн газар санал ирүүлснийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Улсын Их Хурлаар хэлэлцэх хуульд заасан хугацаа нь хэтэрсэн, түүнчлэн хуулийн хугацаанд хэлэлцэн батлах шаардлагатай Үндсэн хуулийн цэцийн хэд хэдэн дүгнэлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс батлан хамгаалахын бодлогод нийцүүлэн өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах, зэвсэгт хүчний эрх зүйн орчныг шинэчлэх зарим хуулийг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ.

УИХ-ын ээлжит бус чуулганыг ийнхүү нээсний дараа УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд 11.00 цагаас хуралдаж, үдээс хойш Байнгын хороод хуралдахаар товлолоо. Харин УИХ-ын нэгдсэн чуулган маргааш болохоор тогтов.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр Монголын Залуучуудын өдөр
Монгол улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Одоогоос 95 жилийн тэртээх энэ өдөр буюу 1921 оны 08 сарын 25-нд “Бошгыг халах залуучуудын эвлэл” хэмээх байгууллагыг байгуулж, тэр үеийн нийгмийн харилцааг эрс өөрчлөн шинэчлэх хувьсгалт үйл хэргийг эрхэм зорилтоо болгон Монголын залуучуудын байгууллага анхны үндэс сууриа тавьж байжээ. Монголын Залуучуудын байгууллага улс орны хөгжлийн үе шат бүрт нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээнээс хамааран, үе үеийн залуучуудын бүтээлч, идэвхтэй үйл ажиллагаагаар намтар баян түүхтэй.
Энэ их түүхийн үргэлжлэл болсон Монголын Залуучуудын Холбоо жил бүрийн 8-р сарын 25-ыг МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР болгон тэмдэглэсээр ийнхүү 95 жилийн ойтойгоо золгож байна.
Залуучууд Монголын залуучуудын анхны байгууллагыг санаачилж шанг нь татаж байсан гавьяатнуудын нэг болох жанжин Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм. Мөн 95 жилийн ойн баярын хурал УДЭТ-т 10 цагаас эхэлж, баярын концерт, МХЗЭ, МЗХ-ны үе үеийнхний түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Мөнхийн залуу нас-95” галт тэрэгний аялал зэрэг сонирхолтой арга хэмжээгээр үргэлжлэх юм байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Бүлгүүдийн хуралдааны дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас“Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж
- Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт;
- Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт;
- Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт; асуудлыг хэлэлцэнэ.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж,
- “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
Үдээс хойш Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд хуралдаж,
- Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ээлжит бус чуулган нээлтээ хийгээд, маргааш хуралдах тов зарлав
УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Энэ удаагийн чуулганаар цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай 23 багц асуудлыг хэлэлцэх юм.
Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “ Монгол Улсын төсөв санхүүгийн нөхцөл байдал хүнд байсан. Жил ирэх тусам гадаадын хөрөнгө оруулалт буурч байна. Түүгээр ч үл барам нийгэм эдийн засгийн үзүүлэлт олон улсын түвшингээс буурсаар байгаа юм. нөхцөл байдал ийм болсныг олон улсын байгууллага дүгнэж хэлсэн тул бид талцах биш хямралыг хохирол багатайгаар даван туулах, санхүү эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах нь амин чухал асуудал болоод байна” гэлээ.
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийгээд маргааш /2016.08.26/ 10.00 цагаас хуралдахаар тов зарлав.
Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж МАН-ын бүлэг Төрийн ордны “А” танхимд, АН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдана.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Тусгай замын автобус буюу BRT төслийг эрчимжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” А/614 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын тамгын газар, харьяа агентлагуудын бүтэц өөрчлөгдөн батлагдсантай холбогдуулан Тусгай замын автобус төслийг яаралтай, үр өгөөжтөй хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуваарь 3-ын 2-т туссан хөтөлбөрийн нийт хэрэгжилтийг хариуцагч, гүйцэтгэгч байгууллагын төслийн нэгж байгуулах, удирдан зохион байгуулалтаар хангах зэрэг үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг гүйцэтгэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нийслэлийн өмчит хувьцаат компанид хариуцуулав.
Энэхүү шийдвэрийг Сангийн яаманд хүргүүлж, Азийн хөгжлийн банкнаас зохих саналыг авч үр дүнг танилцуулахыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нийслэлийн өмчит хувьцаат компанид, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж 159 хүн амь насаа алдаад байна
Италийн Pescara del Tronto хотын орчим 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж 159 хүн амь насаа алдсан билээ. Италийн төв хэсэгт орших уулын бүс нутагт аврагчид шуурхай ажиллаж байгаа ба нурангин доороос 10 настай охиныг гаргаж амь насыг нь аварч чаджээ.
Энэ охин байшин нурсанаас хойш 17 цаг нурангин доор байсан байна. Мөн тус бүс нутгийн Аматриче хотын бараг бүх байшин барилга нурж газартай тэгширсэн гэнэ. Тус хотын хүн амын тал хувь нь алга болсон гэж Аматриче хотын дарга мэдэгджээ. Нийслэл Ром хотоос 100 гаруй километрын зайтай бүс нутагт шөнийн 03:30 минутад газар хөдлөлт болсон учраас амь эрсэдсэн хүмүүсийн тоо үүнээс ч их байж болзошгүй гэнэ.
Сураггүй байгаа хүмүүсийн талаар Италийн Засгийн газар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Засгийн газрын гишүүдийн 48,3 хувь нь хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу УИХ, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэх үүрэгтэй.
2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Засгийн газрын гишүүдийн 48.3 % нь 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын гишүүн, дэд сайд нарт хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна.
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь олон нийтэд нээлттэй байдаг тул дээрх албан тушаалтнуудын мэдүүлгийг 2016 оны гуравдугаар улиралд багтаан Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаар бэлтгэж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Та хэд дэх өдөр төрсөн бэ
Долоо хоногийн аль өдөр хорвоод мэндэлснээ та санаж байна уу? Бидний төрсөн өдөр ямар нэг байдлаар бидний сэтгэл санаанд нөлөө үзүүлдэг тул үүнийг мэдэхэд илүүдэхгүй.
Нэг дэх өдөр төрсөн эмэгтэй.
…мөрөөдөмтгий, мэдрэмтгий, ялдам. Бусадтай зохицох чадвартай, буулт хийж чаддаг. Ганцаар амьдрах хэцүү. Өөрийнхөө мэдрэмж сэтгэл санааны байдлыг бусадтай хуваалцахыг хүсдэг. Эх болсон хойноо л жинхэнэ эмэгтэй хүн болдог. Эргэн тойрныхонтойгоо зохицож амьдрахыг хичээдэг, зүрхнийхээ дуудлагаар амьдралыг туулдаг.
Нэг дэх өдөр төрсөн эрэгтэй.
…хэт мэдрэмтгий, төсөөлөн бодох чадвар сайтай, бусадтай ялангуяа эсрэг хүйсийнхэнтэйгээ харьцах дуртай. Түүнийг хайрлах, ойлгох, энхрийлэхийг хүсдэг. Ганцаардлыг тэвчиж чаддаггүй. Гаднаас нь хархад тайван боловч сэтгэлийн гүнд нь хайр сэтгэлээ хуваалцах хүнийг олж чадах болов уу, үгүй болов уу гэсэн түгшүүр нуугдаж байдаг.
Хоёр дахь өдөр төрсөн эмэгтэй.
…хайр сэтгэлийн асуудалд тачаангуй, өгөөмөр. Хошин шогийн мэдрэмж, ухаалаг зан, бие даасан байдалтай байх хүсэлтэйгээрээ хүнийг өөртөө татдаг. Бүхнээс илүүтэйгээр эрх чөлөөтэй байхыг хүсдэг ба айдаг ганц зүйл нь хайр сэтгэлийн асуудал дээр нэгэн хэвийн байх. Түүний хувьд хайр дурлал сонирхолтой тоглоом шиг л байх ёстой ба өөрөөр хайр түүнд хэрэггүй.
Хоёр дахь өдөр төрсөн эрэгтэй.
…түүний дэвшүүлж буй санаа олны сонирхлыг татдаг, санаагаа бусдад ойлгомжтой хэлбэрээр хүргэж чаддаг. Түүнийг өвөрмөц шогч зангаар нь, инээмсэглэл, амьдралыг таагүй зүйлийг өөрөөсөө холдуулж чаддаг байдлаар нь танихад амархан. Түүний санаачилсан тоглоом наргианд бусад хүмүүч татагдан ордог саначлагатай хүн. Анх харахад бага зэргийн хайнга мэт санагддаг.
Гурав дахь өдөр төрсөн эмэгтэй.
…хэдийгээр даруу биеэ барисан мэт харагдах ч дурламтгай, мэдрэмтгий, энхрий эмэгтэй. Хайр сэтгэлийн асуудал дээр үнэн сэтгэл, тогтвортой зан, найдвартай байдал түүнд хэрэгтэй. Тиймээс анхны харцаар тэр дурладаггүй. Хүнийг өөртөө татах чадвар өнгөний сайханд биш ёс журамтай, үнэн сэтгэлд оршдог.
Гурав дахь өдөр төрсөн эрэгтэй
…хайр сэтгэлийн асуудалд ёс журамтай, үнэн сэтгэлээсээ ханддаг ба ариун шударга дүр нь хэмжээлшгүй энхрий ялдам занг нь нуун дарагдуулж байдаг. Тэр өөрийгөө тэр бүр нээж, илэрхийлж чаддаггүй. Түүнд бүрэн дүүрэн найдаж болно. Хэрэв тэр хайртай бол бүх сэтгэлээрээ хайрладаг. Анхааралтай, үнэнч тачаангуй зангаас тайван итгэлтэй байдлыг илүүд үздэг.
Дөрөв дэх өдөр төрсөн эмэгтэй.
…хайр сэтгэлийн асуудалд тэвчээргүй, дэврүүн сэтгэлтэй. Гэхдээ мөрөөдөлд умбасан уяхан сэтгэлтэй гэж хэлэх аргагүй. Тэр эрх чөлөө, адал явдалд дуртай, энэ тал дээр туршлага хуримтлуулж байдаг. Төрөлхийн сэтгэл татах байдал, өөрийнхөөрөө байж чаддаг зэргээрээ эрчүүдийн сонирхлыг татдаг. Ямар нэгэн хэлбэрээр түүнийг бусдад хамааралтай болгох гэсэн аливаа оролдлогыг тэвчиж чаддаггүй.
Дөрөв дэх өдөр төрсөн эрэгтэй.
…бусдын толгойг эргүүлэгч. Эрх чөлөөгөө хадгалсан хэвээр амьдралын бүхий л талыг мэдэхийг хүсдэг. Гэр бүлийн амьдрал түүний айдсыг төрүүлдэг. Гэхдээ ганцаараа амьдарч чаддаггүй. Өнгөнөөс нь харахад хэт мэдрэтгий боловч их ялдам. Хайр сэтгэлийн гүнзгий мэдрэмжтэй. Сэтгэл санааны байдлаас хамааран тэр тэмцэгч ч байж чадна, аялдан дагалдагч ч болж чадна.
Тав дахь өдөр төрсөн эмэгтэй
Төрөлхийн дэврүүн сэтгэлтэй, мөрөөдөмтгий. Гоо сайхны бүх хэлбэр, зохицолд дуртай. Ялдам зан, мэдрэмтгий байдлаараа бусдыг татдаг, түүний хариуд өөрийг нь тайвшруулаасай, санаа тавиасай, хамгаалаасай гэж хүсдэг аж. Сэтгэл санаагаар ганцаардана гэхээс айдаг. Гэр бүлийнхэнтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ сэтгэл амгалан тайван байж чаддаг.
Тав дахь өдөр төрсөн эрэгтэй.
…жүжигчин. танд хайртай гэж хэлж байхдаа үнэхээр тэр таныг хайрлаж байна гэж боддог ба түүний энэ үнэд бууж өгөхөөс өөр аргагүй. Тэр эелдэг зөөлөн зантай. Сэтгэл санааны тэнцвэртэй байдал түүнд хэрэгтэй ба түүнийг хайрладаг, дэмждэг, санаа тавьдаг гэдэгт тэр итгэлтэй байх ёстой. Гэрлэлт, гэр бүл, гал голомт – эдгээр үг түүний чихэнд байнга сонсогдож байдаг. Хэрвээ тэр таныг нэг л тэвэрч авах юм бол тэр чигээрээ үлдэнэ гэсэн үг.
Хагас сайн өдөр төрсөн эмэгтэй.
…мэдрэмжээ арайхийн илэрхийлдэг нууцлагдмал, оньсого шиг хүн. Бие даасан, давтагдашгүй. Эр хүнийг өөртөө татахдаа бусад эмэгтэйчүүдийн нэг адил арга хэрэглэдэггүй. Түүний хувьд оюунлаг байдлаараа татах нь чухал. “Би чамд хайртай” гэсэн үг амнаас нь ховор гарна. Хэр баргийн юманд сэтгэл нь хөдөлдөггүй юм шиг байвч сэтгэлийн маш их хөдөлгөөнтэй, сэтгэл зүрх нь шатаж бадаг.
Хагас сайн өдөр төрсөн эрэгтэй.
…бусдаас хамаардаггүй. Энэ бол ганцаар амьдрах чадвартай хүн. Түүний юу хийх, юу хэлэхийг урьдчилан таах аргагүй. Сэтгэл зүрхэндээ юу мэдэрч байгаагаа хэлэх дургүй, нууцлаг. Эсрэг хүйсийнхэндээ гол төлөв итгэдэггүй. Сэтгэл санааны байдлаа бусдаас нуудаг, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн.
Бүтэн сайн өдөр төрсөн эмэгтэй.
…хөдөлгөөнтэй, туйлбартай. Тачаангуй байдал түүнийг хөтөлж явдаг. Тэр нэг бол хайртай, нэг бол хайргүй. Гурав дахь хувилбар гэж үгүй. Өөрөө сонгосон хүнээрээ бахархах ёстой. Эрх чөлөөгөө хязгаарлаж буулт хийх түүнд хэцүү учир дуулгавартай эрчүүд түүнд таалагддаг. Хөдөлгөөн ихтэй учир хамтын амьдралаа удирдаж явдаг.
Бүтэн сайн өдөр төрсөн эрэгтэй.
…биеэ тоосон өөртөө итгэлтэй. Өөрийн сонгосон эмэгтэйн ивээн тэтгэгч юм шиг өөрийгөө санадаг. Түүнд хайр сэтгэл биш талархал хэрэгтэй ба санаачлага, захирамтгай зангаараа танд сэтгэгдэл төрүүлэх байх. Ярих, өөрийгөө сонсох дуртай. Магтаалын үгэнд дуртай.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Өнөө шөнө Төв, Булган, Өвөрхангай аймгуудын газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
26-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 28, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Антарктид хагарч цуурч байна
Антарктидын 55 мянган кв.км талбайтай мөсөн гол удалгүй нурж магадгүй болж байна. Энэ үйл явц хэрхэн явагдаж, юунд хүргэх талаар Британийн эрдэмтэд тодорхой бичжээ. Антарктикийн халимны анг үүсгэн санаачлагч, Норвегийн ахмад Карл Антон Ларсен 1893 онд “Ясон” онгоцоор аялангаа Антарктикийн хойгийн эргийн дагуух судалгааг хийжээ. Хожим дэргэдүүр нь хөвөн өнгөрсөн асар том мөсөн ханыг эх газрын үргэлжлэлийн (шельф) Ларсены мөсөн гол гэж нэрлэжээ.
Эхлээд шельфийн мөсөн гол нь Ларсен А, Ларсен Б, Ларсен С (Ларсен С нь тэднээс хамгийн том нь) гэсэн гурван хэсгээс бүрэлдэж байв. Харамсалтай нь 1.5 кв.км талбайг эзэлсэн Ларсен А хэсэг нь бүрэн хайлан алга болжээ. ХХ зууны сүүлчээр буюу 1995 онд тэр хэсэг үндсэн хэсгээсээ тасран далайд унаж, хэдхэн цагийн дотор хайлан алга болсон юм. Тэр үед эрдэмтэд үлдсэн хоёр нь тэр чигтээ үлдэнэ гэж үзэж байжээ. Гэтэл XXI зууны эхээр 2002 онд 12 мянган жилийн турш тогтвортой байсан Ларсен Б дөнгөж 35 хоногийн дотор жижиг мөсөн уулнууд болон бутарчээ. Ларсен Б хэсэг нь Антарктидын агаар мандал халсан, мөн далайн усны градус нэмэгдсэн зэрэг шалтгаанаар эвдрэн бутарсан гэж эрдэмтэд хэлж байгаа. Харин одоо “ганцаараа амь гарсан” Ларсен С мөсөн уул мөхлийн ирмэгт иржээ. Түүний нийт талбай нь 55 мянган кв.км бөгөөд мөхөөд байгаа Ларсен Б хэсгээс 10 дахин том хэмжээтэй. Энэхүү мөсөн голын талбай нь Исландын нутгийн хагастай тэнцэнэ. Өнөөдөр Ларсен С нь хэмжээгээрээ дэлхийн дөрөв дэх том мөсөн гол юм. MIDAS төсөлд оролцож байгаа Британийн эрдэмтэдийн хиймэл дагуулаас авсан зурагт хийсэн шинжилгээ ба компьютерийн загварчлалын дүнгээр сүүлийн таван сарын дотор (2016 оны гуравдугаар сараас наймдугаар сар хүртэл) мөсөн голын цууралт 22 км-ээр (13.67 миль) нэмэгдэн одоо 130 км (80 миль) болжээ. Харьцуулбал, уг цууралт 2011-2015 оны хооронд 30 км-ээр нэмэгдсэн байв. Одоо мөсний цууралт нь 350 метрийн өргөнтэй болжээ.
MIDAS хэмээх Британийн шинжлэх ухаан, судалгааны төсөл нь дэлхийн дулаарал шельфийн Ларсен С мөсөн голд хэрхэн нөлөөлж буйг судалдаг.
“Энэхүү цууралт нь эцсийн дүндээ мөсөн голын мэдэгдэхүйц хэсгийг мөсөн уул болгон эх биеэсээ тасрахад хүргэнэ” хэмээн судлаачид хэлж байна. Тэгэхээр их хэмжээний мөсний 12 хувь нь тасрах тооцоотой. Шельфийн мөсөн ханын үлдсэн хэсгийн байдал тогтворгүйд шилжин түүнээс мөсөн уулнууд тасарсаар байх гэнэ. Ойрын ирээдүйд Ларсен С нь Ларсен Б хэсгийн хувь заяаг давтах бололтой.
Эрдэмтдийн тооцоолсноор тэндээс АНУ-ын Делавер мужтай тэнцэх хэмжээний 6000 кв.км (2316 миль) мөсөн уул тасраад хайлан үгүй болох ажээ. Энэхүү мөсөн гол бүрэн хайлсны дараа дэлхийн далай тэнгисийн түвшин 10 см-ээр нэмэгдэнэ. Үүний улмаас улс орнуудын далайн эргийн хэсэг, арлын улсуудад аюул учрах магадлалтай. Эрдэмтэд тодорхой хугацаа заагаагүй ч энэ үзэгдэл ойрын хэдхэн жилд явагдах магадлалтай бөгөөд хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй үйл явдал болно.
Сонирхуулахад, Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас харахад Ларсен С хэсгийн дэвсгэрт хайлсан цөөрмүүд үүссэн байна. Даремын Их сургуулийн эрдэмтдийн судалгаа бас л иймэрхүү дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтэд Зүүн Антарктидын Лангховде гэх гэх мөсөн голын сансрын зургуудыг судлан үзээд 2000-2013 онд Антарктидад 8000 орчим шинэ нуур үүссэнийг тогтоожээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
