Author Archives: admin

Чөлөөт бөхийн Залуучуудын ДАШТ-д оролцоно

2016 оны залуучуудын ДАШТ гурван төрлөөр энэ оны наймдугаар сарын 30-есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Франц улсын Маконь хотод болно.Залуучуудын ДАШТ-ний сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрлүүд 1969-2016 онуудад 39 дэх удаа, эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 1988-2015 онуудад 19 дэх удаа болж байна.

Тэмцээн эрэгтэй 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэй 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдээр болно. Жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.

Залуучуудын ДАШТ-нээс манай эрэгтэй бөхчүүд алт 4, мөнгө 6, хүрэл 14, эмэгтэй бөхчүүд алт 3, мөнгө 2, хүрэл 10 нийт 39 медаль хүртээд байна. Эрэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2012 онд, эмэгтэй бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг 2014 онд хамгийн сүүлд алтан медаль хүртээд байна.

Энэ удаагийн залуучуудын ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүнийг дор толилуулж байна:

Эрэгтэй чөлөөт бөх

  • 50 кг, Нармандахын Насанбуян /“Дархан-Хасу-Мегастарс” клуб, өсвөрийн ДАШТ-ний хүрэл, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга/
  • 55 кг, Занданбудын Занабазар /ҮБТДС, азийн өсвөрийн аварга, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний болон өсвөрийн ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын улсын 3 удаагийн аварга/
  • 60 кг, Алтансувдын Мөнх-Эрдэнэ /”Хасу-Мегастарс” клуб, залуучуудын улсын аварга /
  • 66 кг, Ганхуягийн Ханбүргэдэй /”Алдар” спорт хороо, насанд хүрэгчдийн УАШТ-ний хүрэл медальт/
  • 74 кг, Занданбудын Сумьяабазар /ҮБТДС, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга /
  • 84 кг, Бат-Эрдэнийн Бямбадорж /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт/
  • 96 кг, Болдын Түвшинтулга /”Харгант-Цамхаг” клуб, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт/

Эмэгтэй чөлөөт бөхийн баг

  • 48 кг, Цогт-очирын Намуунцэцэг /“Дархан-Хасу-Мегастарс” клуб, өсвөрийн ДАШТ-ний мөнгө, ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/
  • 51 кг, Болормаагийн Дөлгөөн /Налайх дүүрэг, Залуучуудын олимпийн наадмын мөнгө, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/
  • 55 кг, Бат-Оршихын Болор-Эрдэнэ /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний хүрэл медальт/
  • 63 кг, Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, залуучуудын улсын аварга/
  • 72 кг, Мөнхбатын Хишигмаа /ҮБТДС, залуучуудын улсын аварга/

Багийн ахлагч

  • Болдбаатарын Азжаргал,
  • Магсарын Ганхүлэг, “Харгант-Цамхаг” группийн ерөнхийлөгч, “Харгант-Цамхаг” клубын захирал

Дасгалжуулагчид

  • Цэрэнбаатарын Хосбаяр, өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
  • Ёндонпүрэвийн Батдархан, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын болон “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч
  • Цэрэндалайн Баярсайхан, ҮБТДС-ийн багш, докторант
  • Цогбадрахын Гантөгс, ҮБТДС-ийн багш, “Арслан” клубын дасгалжуулагч
  • Жамсрангийн Дандар, нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн биеийн тамирийн багш, “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч
  • Даваацэрэнгийн Мөнхбаяр, нийслэлийн Налайх дүүргийн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч

Манай баг наймдугаар сарын 28-нд Улаанбаатараас гарч 29-ний өдөр ОХУ-ын Эрхүү хотоос Франц улсын Париж хот руу ниснэ.

ЭХ СУРВАЛЖ :МЧБХ.Д.Өлгийсайхан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Өнөр” хотхоны урд байрлах усан оргилуураас цогцос олджээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Өнөр” хотхоны урд талд байрлах усан оргилуурын ус зайлуулах худгаас хэн болох нь тодорхойгүй цогцос олджээ.

Цогцсыг цагдаагийн ажилтнууд Онцгой байдлын таван алба хаагчдийн тусламжтайгаар худгаас гаргасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Уурхайчид дэд сайдынхаа аминд хүрчээ

Боливи улсын уурхайчид эсэргүүцэл илэрхийлэн эмх замбараагүй байдал үүсгээд байгаа бөгөөд тэд тус улсын Дотоод хэргийн дэд сайд Родольф Ийянесыг хулгайлан амийг нь бүрэлгэсэн аж.

Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, эсэргүүцэн тэмцэж буй уурхайчид дэд сайдаа үхтэл нь зодож хөнөөсөн гэнэ. Энэ хэрэг Пандуро хотод гарсан байна.

Харин тус улсын эрх баригчдын зүгээс одоогоор, дэд сайд хулгайлагдсан хэмээн албан ёсоор мэдэгдээд байгаа аж. Боливийн Дотоод хэргийн сайд Карлос Ромер: “Пандуро хотод байсан дэд сайд Ийянесыг уурхайчид хулгайлсан талаар хэдэн минутын өмнө мэдээллээ” хэмээн мэдэгджээ.

Дашрамд дурдахад, “Компани, Нөхөрлөлийн тухай” хуулинд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгааг эсэргүүцэн уурхайчид хоёр долоо хоногийн турш тэмцэж байгаа бөгөөд уурхайчдын нөхөрлөлүүд нь Боливи улс дахь нүүрсний уурхайн ажлын үндсэн хэлбэр болдог юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 53.5 хувьтай байна

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн засвар, техник, зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэлийн гол ажлууд болох урсгал засвар 91.7, их засвар 43.6 хувийн явцтай байгаа бол аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил 100 хувь дууссан аж.

Энэ онд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлууд АСЕМ-ын арга хэмжээ, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль  болсонтой холбоотойгоор өмнөх жилүүдээс хугацаа бага зэрэг хойшилсон ч ирэх есдүгээр сард багтаан бүрэн хийж дуусгахаар ажиллаж байна. Тус компани өвөлжилтөд зориулж 6.7 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээг энэ онд хийх юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар 2016” марафон ирэх сарын 10 нд болно

Ахиллис Монгол ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “Итгэл, Найдвар Боломж-Улаанбаатар – 2016” марафон гүйлт 9-р сарын 10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Энэхүү марафон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой хандивын гүйлт бөгөөд таны гүйлтийн хураамж 100% хандив болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдана.

Улаанбаатарчууд та бүгдийг Бидэнтэй нэгдэн, 9-р сарын 10-ны бямба гарагийг гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэвэр агаарт, марафонд оролцон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин нэгэн өдрийг утга төгөлдөр өнгөрүүлэхийг урьж байна.

Та “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2016” марафоны арга хэмжээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дараах байдлаар дэмжих боломжтой. Үүнд:

• “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2016” хандивын гүйлтэнд оролцох.
Таны гүйлтийн хураамж гүйлтийн ангиллаас хамаарч өөр үнэтэй.
• Футболка худалдаж авах.
• Хандив өгөх /иргэд/
• Техникийн тусламж үзүүлэх, ивээн тэтгэх
• Мэдээллийн ивээн тэтгэгч
• Албан ёсны ивээн тэтгэгч
• Үзэсгэлэн болон усны цэгийг ивээн тэтгэх
Та болон танай байгууллага хандив өгөхийг хүсвэл дараах утсаар холбогдоно уу. Марафоны мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Л.Ариунболор, холбоо барих утас- 88113338, имейл хаяг: ariunbolor.l@arigbank.mn

БҮРТГҮҮЛЭХ: https://goo.gl/pjxeqs

Өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2015” марафоны талаарх мэдээллийг дараах линкээр орж авна уу.
https://www.arigbank.mn/#!/News?lang=mn&nid=87

Марафон гүйлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ариг Банкны 70133060 (24/7) утсаар, мөн Ариг Банкны харилцагчийн өргөөдөөс авах боломжтой.


БУСДЫН ТӨЛӨӨ ЗОРИУЛСАН ҮЙЛ БҮХЭН УТГА ТӨГӨЛДӨР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

А.МӨНХ-АМГАЛАН: ЕСӨН САРД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ДОЛДУГААР ХОРООНЫ БҮХ ӨРХ ИНТЕРНЕТЭД ХОЛБОГДОНО

Нийслэлийн шилдэг хороогоор хоёр удаа тодорч байсан Хан-Уул дүүргийн долдугаар хороо. Долдугаар хороо энэ жилийн хувьд wifiтөхөөрөмжийг суулгаж, гудамжаа бүрэн камержуулсан байна. Иргэддээ чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлэгч долдугаар хорооны Засаг дарга  А.Мөнх-Амгалантай ярилцсанаа хүргэж байна.

Танай дүүргийн хувьд иргэддээ чиглэсэн үйл ажиллагааг олноор зохион байгуулдаг нь ажиглагддаг. Иргэдтэйгээ ойр байхын давуу тал.

Бид иргэдтэйгээ цаг ямагт ойр ажиллахыг зорьдог. Иймээс нээлттэй хаалганы өдөрлөгийг шинэ, хуучин эцэс дээр тогтмол зохион байгуулдаг. Энэ үеэр иргэддээ бүх төрлийн төрийн үйлчилгээг нэг дор нь үзүүлж, тэднээс мэдээлэл сонсдог. Манай долдугаар хороолол гэр хороолол. Тэгэхдээ гэр хороолол гээд бид сошил орчноос тасардаггүй. Сая хороонд wifi төхөөрөмж тавьсан. Энэ төхөөрөмжөө илүү өргөн цар хүрээнд цацахын тулд 2-3 төхөөрөмжийг нэмж тавих ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр манай хорооны нийт 1469 өрх, 4691 иргэд маань бүгдээрээ интернетэд холбогдоно гэсэн үг юм. Одоо энэ боломжоо ашиглаад сошил сургалт, мэдээ, мэдээллийг иргэдэд түгээж, тэдний санал бодлыг сонсоход түлхүү анхаарч ажиллана.

WIFI төхөөрөмж тавих бол их том ажил. Төсөв их ч шаардагдана. Энэ асуудлыг  хэрхэн шийдсэн бэ?

Энэ ажлын төсвийг манай Иргэдийн хурлын дарга Э.Түвшин шийдвэрлүүлж өгсөн.

Мөн бид ИНХ-ын төлөөлөгч нартай хамтраад иргэдэд мессежээр мэдээлэл хүргэх программыг суулгах тоног төхөөрөмжийг авлаа. Хорооны иргэд маань хороон дээрээс ирж мэдээлэл авах боломжгүй байлаа ч гэсэн бид мэдээллийг мессежээр түгээдэг болсон. Манай хорооны хувьд иргэдтэйгээ илүү ойр байх гарцыг хэрэгжүүлсээр л байна. Миний ажигласнаар манай хороонд давуу тал их байдаг. Жишээ нь Иргэд, Иргэдийн бүлэг, Хороо, ИНХ-ын дарга нар маань хамтарч олон үйл ажиллагааг зохион байгуулдаг.    ИНХ-аас шийвдвэрлэж өгсөн дээрх ажлуудын хувьд зүгээр л wifi тавих, мессеж хүргэх төсөв мөнгийг шийдсэн мэт боловч цаанаа иргэдэд чиглэсэн маш том ажил болсон гэж миний хувьд харж байгаа. Энэ дашрамд ИНХ-ын дарга Э.Түвшинд баярлаж байгаагаа илэрхийлье.

Хороодод иргэдийн бүлэг ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Танай хороонд өнөөдрийн байдлаар нийт хэдэн иргэдийн бүлэг ажиллаж байна вэ?

Манай хороонд үйл ажиллагаа нь жигдэрсэн есөн иргэдийн бүлэг ажиллаж байна. Мөн 27 гудамжны ахлагч ажиллаж байгаа гэхээр нийт 36 бүлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэдийн бүлгүүдээрээ энэ онд Нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр нийт 12 гудамж тэгшилгээний ажлыг хийлгэсэн. Одоо иргэдийн бүлгүүд хорооныхоо нийт 630 хашааг будах ажлыг эхлүүлээд явж байна. Энэ ажлын санхүүжилтыг манай өрхүүд өөрсдөө гаргаж байгаа. Бид заавал нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар бүх зүйлээ шийднэ гэж суулгүй  өөрсдөө санал санаачлага гаргаж  ажиллаж байна. Бид энэ онд хорооныхоо иргэдээс санал авахад камержуулах ажлыг эхлүүлээч гэсэн санал хамгийн их байсан. Орон нутгийн хөгжлийн сангаас камертай болох ажлыг дэмжсэн учраас энэ ондоо тус ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Дээрх ажлыг иргэдийн бүлгээрээ хийлгэнэ.

Хорооны хамгийн шударга шүүгч нар нь иргэд байдаг шүү дээ. Танай хороонд иргэдийн тавьсан дүн.

Тийм ээ хорооны хамгийн шударга шүүгч нар бол яах аргагүй иргэд байдаг. Иргэд маань бидэнд сайн дүн тавьсан гэж би хувьдаа боддог. Тэд бидэнтэй цаг ямагт холбогдож, бидний ажил үйлст байнга л тусалж байдаг.

Одоогийн байдлаар манайд гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгдсэнгүй. Хүүхдийн дуудлагын 108 утас руу хүүхдийн хүчирхийллийн дуудлага бүртгэгдсэнгүй. 1111-т гомдол санал ирсэнгүй. Энэ нь бидний хийж байгаа ажлууд иргэдийн маань сэтгэлд нийцэж , эрүүл аюулгүй орчинд сэтгэл хангалуун амьдарч байгаагийн илэрхийлэл, гудамжны ахлагч, мөн иргэдийн маань бидэнд өгсөн үнэлгээ гэж үзэж байна.

Хороогоо иргэд нь ингэж дүгнэдэг юм байна. Тэгвэл засаг, төр танай хороог хэрхэн дүгнэж байна вэ?

Бид ажил үйлсээрээ нийслэл дүүрэгтээ  олон жил тэргүүлсэн. Энэ түүчээг мөн үргэлжлүүлээд явж байна. Өмнөх онуудад нийслэлийн 152 хороодоос шилдгээр шалгарч 1, 2-р байрыг эзэлж байлаа. Энэ жилийн хувьд ч гэсэн шалгуур үзүүлэлтүүдээрээ нэлээд дээгүүр явж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулагдсан иргэдийн оролцоог дэмжих зорилгоор Швейцарын агентлагтай хамтран 21 аймаг, нийслэлийн 152 хороонд зарласан уралдаанд манай хороо амжилттай оролцож, 2 дугаар байранд шалгарсан. Манай хорооноос туршлага судлах гэж аймаг, дүүргээс хүмүүс их ирдэг. Энэ жилийн хувьд Хөвсгөл аймаг, Багахангай дүүргийн удирдлагууд, тамгын газрын ажилчид  ирж туршлага судалсан.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.ЭРДЭНЭЧИМЭГ : ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАХЫН ХОРООЛОЛД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЛТ 90 ХУВЬТАЙ БАЙНА

Цэцэрлэг, сургуулийн бүртгэл энэ сарын 22-оос эхлэн явагдаж байна. Бүртгэлийн ажлын явц, шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан бүртгэлийн үйл явцын талаар та бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

Сургууль, цэцэрлэгийн элсэлтийн ажил энэ сарын 22-оос эхлээд явж байна. Сургуулиудын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан.  Манай дүүргийн хувьд 18 дугаар сургууль хамран сургах тойргийн хоёр байр байдаг. Тиймээс хүүхдүүдийг элсүүлэхдээ шалгалт авч, өндөр оноо авсан хүүхдүүдийг сонгодог. Харин бусад хамран сургах тойргийн хүүхдүүд маань сургууль дээрээ очоод шууд бүртгүүлнэ. Манай дүүргийн хувьд сургуульгүй хороо гэж байхгүй. Энэ хорооны хүүхдээ яах вэ, хаана нь өгөх вэ гэсэн асуудалгүй.  “Буянт-Ухаа-2” хорооллын хүүхдүүдийн элсэлтийг 118 дугаар сургууль дээр зохион байгуулж байна. Тус хороолол цэцэрлэгтэй ч сургууль хараахан баригдаагүй байгаа.

Цэцэрлэгүүдийн хувьд элсэлт хэрхэн явагдаж байна вэ? Хичээлийн шинэ жилээр шинээр хэд хэдэн цэцэрлэг ашиглалтад орно гэж байсан. Энэ талаар?

Бид цэцэрлэгүүдэд элсэлтийн зөвлөмж, үүрэг даалгавраа өгсөн. Энэ жилийн хувьд 16 дугаар хорооны 243 дугаар цэцэрлэг 9 дүгээр сарын 1-нд албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөөд байна. Мөн Буянт-Ухаа-2 хорооллын цэцэрлэгийг ашиглалтад оруулах талаар БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газарт саналаа хүргүүлсэн

Үүнээс гадна 35 дугаар цэцэрлэгийг буулгаад оронд нь шинээр цэцэрлэг барьж байна. Тус цэцэрлэг ирэх 11 сард ашиглалтад орно. Ийм учраас бид  35 дугаар цэцэрлэгийнхээ элсэлтийг авч эхэлсэн. Эцэг эхчүүд маань хүүхдүүдээ одоо бүртгүүлчихээд цэцэрлэг ашиглалтад орохоор өгнө гэсэн үг юм.

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон 46 дугаар цэцэрлэгийг нураахад бэлэн болсон. 2016 онд манай дүүрэгт 218, 219, 223, 230 дугаар цэцэрлэг шинээр баригдаж, 27 дугаар цэцэрлэг нураагдаад 280 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон.

Танай дүүрэгт цэцэрлэгийн насны нийт хэдэн хүүхэд байдаг вэ? Эдгээр хүүхдүүдийн хэдэн хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаж байна ?

Манай Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн насны 16000 орчим хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 50 хувийг төрийн цэцэрлэгтээ хамруулдаг. 20-30 хувийг нь төрийн бус цэцэрлэгт хамруулж байна. Манай дүүрэгт одоогийн байдлаар 73 төрийн бус цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Дүүргээс хоёр гэр цэцэрлэгийг нэмж ажиллуулж байна. Манай дүүргийн захын гэх тодотголтойӨлзийт, Биокомбинат, Шувуун фабрикийн хорооны сургууль, цэцэрлэгт хамрагдалт 90-100 хувьтай байна.

35 дугаар цэцэрлэгийг нурааж шинээр барьж байгаа нь гэсэн. Хүүхдүүд тав тухтай, эрүүл орчинд хүмүүжих нөхцөл бүрдсэн гэж хэлж болох уу?

Тийм ээ. Өмнө нь манай 35 дугаар цэцэрлэг 4 бүлэгтэйгээр хоёр давхар байрны нэг давхарт  үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Хоёр давхарт нь ХААИС-ийн багш нар амьдардаг байсан. Цэцэрлэгийн хувьд өмнө нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, байнга мөөгөнцөртдөг байсан учраас нураах болсон. Харин одоо 10 бүлэгтэй 260 хүүхдийн ортой  цэцэрлэг болж нээгдэх юм.

Нийслэлийн сургуулиудад тулгардаг нэг асуудал бол яахын аргагүй сургуулийн ачаалал байдаг. Хан-Уул дүүргийн хувьд энэ жил гурав дөрвөн ээлжээр хичээллэх сургууль байгаа юу? Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?   

Одоогийн байдлаар манай дүүрэгт 3180 хүүхэд шинээр элсэнэ гэсэн судалгаа гарсан. Манай дүүргийн хувьд ихэнхи сургууль хоёр ээлжээр хичээллэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн учраас зарим нэг сургуулиуд гурван ээлжээр хичээллэх болоод байна. Үүнд дүүргийн 32, 115, 52, Буянт-Ухаа цогцолбор сургуулиуд гурван ээлжээр хичээллэх мэдээллийг өгөөд байна.

Цэцэрлэг, сургуулийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэр хангасан бэ?

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхнээс нь хангаад явж байна. Олон жил үйл ажиллагаа явуулсан сургууль, цэцэрлэгийн дээврээс ус гоожих, сантехник нь элэгдэх, цахилгааны гэмтэл зэргийг засахаар Нийслэл, дүүрэгт хандсан байгаа.  Энэ ажилд зориулан тодорхой хэмжээний санхүүжилт орж ирэх байх.

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс жил бүр мэргэжлийн багш нарын зөвөлгөөнийг зохион байгуулдаг. Энэ ажлыг хийснээрээ ямар  үр дүнтэй вэ?

Бид жил бүр бүх  мэргэжлийн багш нарыг хамарсан зөвөлгөөнийг зохион байгуулдаг. Тус зөвөлгөөнийг зохион байгуулснаар багш нар тухайн жилдээ ямар зорилт, зорилгуудыг дэвшүүлэн хэрхэн ажиллах талаараа ярилцаж, хичээлийн жилийн төлөвлөгөөгөө гаргадаг юм. Энэ жилийн хувьд  шинэ Засгийн газраас  бидэнд үүрэг, чиглэл өгнө. Тухайн чиглэл, үүрэгтэйгээ уялдуулан зорилгоо дахин тодорхойлж ажиллахаар болоод байна.  Түүнчлэн өмнөх жилүүдэд хэрэгжүүлдэг байсан сургуулийн өмнөх боловсрол, суурь, бага ангийн хөтөлбөрүүд үргэлжлүүлэн хэрэгжинэ. Харин ахлах ангийн хөтөлбөрт өөрчлөлт орсон байгаа.

-Ямар өөрчлөлт орсон юм бол?

-Ахлах ангийн хөтөлбөр нь 10-12 дугаар ангийн хүүхдүүдэд чиглэсэн байдаг. Энэ жил үндэсний хэмжээнд 10 дугаар ангийн сурагчдын дунд шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ. Өмнөх хичээлийн хөтөлбөрүүдээс өөр, дэлхийн жишигт нийцүүлэн боловсруулсан юм билээ. Өөрөөр хэлбэл, ахлах ангид нийгмийн хөгжлийн зүй тогтол, мэргэжлийн мөн чанар, ажил, амьдралын суурь ойлголт олж авах юм.

 

Бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“SMART 2016” маркетеруудын чуулган хоёр дахь жилдээ зохион байгуулагдана

Монголын Маркетингийн Холбооноос SMART 2016 Маркетеруудын чуулганыг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. SMART гэдэг  нь Social, Media, Advertisement, Research болон Tools хэмээх маркетингийн түлхүүр ойлголтуудыг товчлол юм.

ЗОРИЛГО

  • Бизнесийн ба төрийн болон төрийн бус байгууллагуудын маркетинг, олон нийтийн харилцаа хариуцсан менежер, ажилтнуудад өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа маркетингийн шинжлэх ухааны талаарх хамгийн сүүлийн үеийн ойлголт, арга, техник, чиг хандлага, бүтээгдэхүүнүүдийг тайлбарлан, танилцуулах замаар маркетингийн үйл ажиллагаагаа илүү хямд зардлаар, илүү олон хүнд хүргэх боломжийг олгоно.

ЯАГААД SMART ГЭЖ?

  • Техник технологийн хурдацтай хөгжилтэй холбоотойгоор хэрэглэгчдийн мэдээлэл авах, сонголт хийх, шийдвэр гаргах зэрэг худалдан авалтын зан төлөв эрс өөрчлөгдөж байна. Үүнтэй уялдан, бизнесийн байгууллагуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчиддээ мэдээлэх, санал болгох, тэдэнтэй харилцаа үүсгэх шинэ арга хэрэгтэй болж байна. Хэрэглэгчид уламжлалт маркетингийн арга, бүтээгдэхүүнүүдээс илүү ухаалаг, бүтээлч байдлыг эрэлхийлэх болов.
  • Иймд Монголын Маркетингийн Холбоо дэлхийн орчин цагийн маркетингийн шинэ мэдлэг мэдээлэл хийгээд бодит туршлагыг эх орондоо нэвтрүүлэх, Монголын шилдэг маркетерууд нэгэн дор хуран чуулж, хоорондоо болон бусаддаа мэдлэг туршлагаа хуваалцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “SMART” маркетеруудын чуулганыг уламжлан болгон зохион байгуулах гэж байна.
  • SMART чуулганы онцлог нь маркетингийн салбарын хамгийн шинэлэг ойлголтууд, арга техникийг мэдлэг агуулсан бодит туршлага дээр суурилсан, тодорхой шийдэл санал болгохуйц сэдвүүдийн хүрээнд, хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал бүхий гадаадын болон Монголын мэргэшсэн илтгэгч нарыг сонгон зохион байгуулдагт оршдог.

 https://www.facebook.com/events/150617035373673/

  • ХААНА: BlueSky Hotel&Tower
  • ХЭЗЭЭ: 2016 оны 9 сарын 14-нд
  • ХУРААМЖ: 150,000

хөтөлбөр

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

  • https://goo.gl/forms/NxzgimQVYyeERc583  формыг бөглөх
  • Хураамжаа шилжүүлэх /ХХБ 410011461 – Монголын Маркетингийн Холбоо/
  • Холбогдох дугаар: Монголын маркетингийн холбооний 88099772, 99107627

Kyokushu Center, 47-3 | Bayangol district | Ulaanbaatar | Mongolia

Phone: +976 88015475, +976 99088969, +976 70177717

Website: http://www.marketingtoday.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ким Жон Ун: Дараагийн бай АНУ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун баллистикийн пуужин харвах туршилтыг өчигдөр явуулсан. Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтын цэргийн сургуулилтыг эсэргүүцэн ийнхүү баллистик пуужин харвасан хэмээн олон улс үзэж байгаа юм.
Тус улсын удирдагч Ким Жон Ун “БНАСАУ нь цөмийн зэвсгийн асар их хүчтэй, цэргийн техникийн хүчээр тоноглогдсон улс болохоо энэхүү туршилтаар амжилттай харуулсанд бахархалтай байна” хэмээн орон нутгийн төв телевизээр ярьсан байна.
Тэрээр “Номхон далайн бүс нутаг дахь БНАСАУ-ын цохилтын бүсэд Америкийн нэгдсэн улс байгаа” гэдгийг онцлон дурдаад АНУ болон БНСУ хамтын цэргийн сургуулилтаа зогсоохыг шаардаж байгаагаа мөн хэлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хуучин тоос сорогч дотроос хагас сая евро олжээ

Польшийн Колобжег хотын хогийн цэг дээрээс хагас сая доллар олсон байна. Уг мөнгө хог дээр хаясан хуучин тоос сорогч дотроос гарч ирсэн гэнэ.

Хог ангилах цэгийн ажилтнууд тоос сорогч дотроос баахан евро, злот унаад ирэхээр бараг л шоконд орсон юм байх. Олдворыг эзэнд нь буцаан өглөө гэж Польшийн  Interia-д мэдээлсэн байна.

 

Хогийн цэгийн ажилтнуудын өгүүлснээр, боодолтой мөнгийг хуучин тоос сорогчийн хөдөлгүүр хэсэгт нуусан байсан бололтой. Ажилтнууд уг олдворын талаар удирдлагадаа мэдээлж, өөрсдөд оногдох тодорхой хувийг авсан аж.

Цагдаагийн ажилтнууд тоос сорогчийн эзнийг олсон бөгөөд тэрээр эвдэрхий тоос сорогчиндоо мөнгө хийснээ мартаад хаячихсан аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шинээр сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгчид хөрөнгө, орлогоо мэдүүлж байна

Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон төлөөлөгчид бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тогтоол, шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж тухайн шатны ИТХ-ын ажлын албанд бүртгүүлэх үүрэгтэй байдаг.

     ИХТөлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн тохиолдолд тэдгээрт хариуцлага тооцох үндэслэл болох юм.

     2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар сонгогдсон нийт 805 төлөөлөгчийн 93.5% нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байна.

     Иймд Авлигатай тэмцэх газраас аймаг, нийслэлийн ИХТөлөөлөгчдийн мэдүүлгээ хуулийн хугацаанд бүртгүүлэх явцад зөвлөмж хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УЛСЫН НӨӨЦИЙН ӨВС ТЭЖЭЭЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 50 ХУВЬТАЙ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газраас төв орон нутгийн удирдлагууд, ард иргэд өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг сануулж байна.

Засгийн газраас баталсан “Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр”-т 1 хонин толгойд 1 кг өвсөөр тооцон нийт малын 25 хувийг 3-аас доошгүй хоног тэжээх өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

Улсын нөөцөд өвс, тэжээл бүрдүүлэх ажлыг тухайн аймаг, орон нутаг дахь Улсын нөөцийн салбар хариуцан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй болон харьцуулалтын тендер зарлан орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулан улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлдэг учиртай. Одоогийн байдлаар Улсын нөөцөд өвс худалдан авах сонгон шалгаруулалтын ажиллагаа 50 хувьтай явж байгаа бөгөөд 2016 онд батлагдсан төсөв, Засгийн газрын тогтоолын санхүүжилтийн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд 100 хувь бүрэн бүрдүүлэхээр ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийн автобусуудыг шалгаж эхэллээ

Замын цагдаагийн газар 2016-2017 оны хичээлийн шинэ жилийг угтаж Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн автобусуудыг шалгаж эхэллээ. Хүүхдийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, илэрсөн зөрчил дутагдлыг арилгуулан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын “Сургуулийн автобусанд тавигдах MNS6444:2014 стандарт”-ыг хэрэгжүүлэх зорилгоор уг шалгалтыг хийж буй аж.

Шалгалтыг Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран өнөөдрөөс энэ сарын 28-ныг хүртэл хийнэ. Шалгалтад 55 сургууль, 4 цэцэрлэгийн нийт 132 Хүүхдийн автобусыг хамруулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шүүгчдийн цалинг бууруулахыг ШЕЗ эсэргүүцэж байна

Төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир 2016 оны төсвийн тухай хуульд  хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах болоод байгаа билээ.

Тухайлбал, Шүүгчдийн цалин өндөр байна гэсэн шүүмжлэл ихээхэн  гардаг. Тиймээс одоо ажиллаж байгаа 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар төсөлд тусгаад байгаа.

Ингэхдээ  шүүгч нарын цалинг 61-63 хувиар бууруулж, 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг хэмнэх тооцоог Сангийн сайд хийгээд буй.

Тэгвэл  Засгийн газрын тус шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдод ханджээ. Албан бичигт шүүгч нарын цалинг Засгий газрын бус Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн УИХ тогтоодог гэдгийг онцолсон байна. Мөн шүүгч нарын цалинг бууруулах нь шүүгч хараат бус байх зарчимд нөлөөлнө гэж тэд  үзэж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа