Author Archives: admin

Смартфоноо зөв цэнэглэж суръя

Гар утас, түүний дотор ухаалаг утасгүйгээр өдөр тутмын амьдралыг төсөөлөх аргагүй болсон цаг. Зарим хүний хувьд ухаалаг утас нь унтарвал тархи, оюун ухаан, амьдрал нь дагаад унтардаг. Ийм үед ухаалаг утсаа хэрхэн зөв цэнэглэх ёстой вэ? Яавал зай нь цэнэгээ аль болох удаан хугацаанд хадгалдаг болох вэ? гэсэн асуултууд нэн чухал болдог нь ойлгомжтой.

Зарим нь, смартфоны зайг бараг 0 хувь болсон үед л цэнэглэх ёстой гэдэгт итгэлтэй байдаг. Бодит байдал дээр энэ том төөрөгдөл. 15 жилийн өмнө буюу никель зай  ноёлж байсан үед л энэ зөвлөгөө бодит байсан. Харин одоо бүх л смартфоноос эхлээд GPS төхөөрөмж хүртэл бүх л төрлийн электрон төхөөрөмжүүдэд лити-ионы зай суулгадаг болсон. Тэдэнд хандах хандлага ч никель зайнаас өөр байх ёстой.

  • Залгаатай орхиж болохгүй

Бид гэртээ очвол ухаалаг утсаа цэнэглэхээр залгаад тэр чигээр нь өглөө болтол орхидог нь гэм биш зан. Энэ бол туйлын буруу гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Цэнэглэгч залгавал дийлэнх утас хамгийн багадаа 3 цагийн дараа бүрэн цэнэглэгддэг. Үүний дараанаас зай нь 100 хувийн цэнэгтэй байхын тулд үе үе ахин цэнэглэдэг. Үүний улмаас утасны зай байнгын стресстэй байснаар яваандаа цэнэгээ барихаа байдаг. Бүр тодруулбал иймэрхүү байдлаар цэнэглээд байвал ганцхан сарын дараанаас утасны зай цэнэгээ барьж чадахаа больно. Тамирчин хүн нэг ч амралгүй өдөр шөнөгүй бэлтгэл хийгээд байвал эцэстээ ядаргаанд орж нурдагтай адил гэсэн үг.

  • Заавал дүүртэл цэнэглэх шаардлагагүй

Лити-ионы зайг 100 хувь дүүртэл цэнэглэх шаардлага ер байдаггүй гэдгийг мэргэжилтнүүд л мэддэг. Тэр бүү хэл 100 хувь дүүртэл цэнэглэх шаардлагагүй байдаг юм байна. Өндөр хүчдэлээс утасны зайнд үзүүлдэг таагүй нөлөөллийг багасгах үүднээс зайгаа 100 хувь хүртэл цэнэглэхгүй байсан нь дээр байдаг гэдгийг энэ чиглэлээр судалгаа явуулсан мэргэжилтнүүд зөвлөж байна.

  • Боломж гарах болгонд цэнэглэх хэрэгтэй

Өдрийн турш бага багаар олон удаа цэнэглэвэл утасны зай стресст орох нь багасдаг гэдгийг мэргэжлийн хүн хэлээд өгнө. Тодруулбал, тогтмол 0 болтол цэнэггүй болгоод дараа нь 100 хувь дүүртэл цэнэглээд байвал смартфоны зкай 500 удаа л цэнэглэх явцыг даагаад дараа нь нурна. Харин бага багаар олон удаа тогтмол цэнэглэдэг, өөрөөр хэлбэл 50 хувь хүртэл цэнэглээд яваад байвал энэ тоог хамгийн багадаа 1500 хүргэж нэмэх боломжтой.

Ухаалаг утасны зайны амьдрах хугацааг нэмэгдүүлэхийн тулд цэнэгийн хэмжээг 40 ба 80 хувийн хооронд барих нь хамгийн үр ашигтай байдаг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Цаашлаад, хэсэг хугацаанд ухаалаг утсаа ашиглахгүй орхих гэж байгаа бол унтраахаас өмнө 50 хувь хүртэл цэнэглэх нь зөв байдаг юм байна.

  • Бүү халаа

Ухаалаг утасны зай нь орчин тойрны агаарын дулаанд их мэдрэг байдаг. Хэдий халуун байна тэр хэмжээгээр цэнэг барих хугацаа нь хумигддаг. Тиймээс машины хянах самбар дээрээ наранд ил тавиад яваад байвал тун удахгүй утасны зай нурна.

Өвөл мөн адил хэт хүйтнээс хамгаалж байх ёстой. Ядаж л гадаа явбал хувцасны гадуур халаасанд хийхгүй байх нь зөв.

  • Сардаа ганц удаа цэнэггүй болгож бай

0 болтол цэнэггүй болгох хэрэггүй гэж дээр хэлсэн ч гэлээ сардаа ганц удаа 0 болтол цэнэглэж байх нь зөв гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ингэвэл ухаалаг утас нь зайны цэнэгийг тохируулдаг электрон төхөөрөмжийн тохиргоо хийх чадвар нь алдагдахгүй байдаг аж.Дийлэнх тохиолдолд үйлдвэрлэгчид нь ухаалаг утсаа хүн багадаа хоёр, их бодож гурван жилийн дараа шинэ загвараар сольно гэсэн тооцоотой үйлдвэрлэдэг. Тэгэхээр утасны зайны нурах хугацаа ч 2-3 жил гэсэн үг. Энэ бүх зөвлөгөөг дагавал таны ухаалаг утасны зай ядаж л энэ хугацаагаа даана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлс

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны сайдын тушаалаар Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн дараах жагсаалтыг гаргасан байдаг.Тиймээс улсын цэцэрлэгт хүүхдээ хамруулах эцэг эхчүүд дараах хүснэгтэнд заасан хэрэглэгдэхүүнийг бэлтгэнэ гэсэн үг бөгөөд энэ нь хувийн цэцэрлэгт хамаарахгүй гэсэн үг.

Харин зарим цэцэрлэгийн захиргаа уг тушаалд заасан хэрэглэгдүүний жагсаалтаас бэлтгэх зүйлсийг өөрөөр буюу бага зэрэг зөрүүтэй дурдсан байх тохиолдол байдаг учир хүүхдийнхээ харьяалагдах цэцэрлэгийн захиргаанаас давхар лавлахыг анхаарна уу.

Мөн цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд цагаан хорхой болон шээсний шинжилгээний хариугаа есдүгээр сарын 1-ний өдөр багшдаа өгөх ёстой гэж Нийслэлийн Боловролын Газраас сануулж байна. (Шинжилгээг улсын, дүүргийн болон хувийн эмнэлгүүдийн алинд ч өгч болно)

цэцэрлэгийн хүүхдийн бэлдэх зүйлс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зоригтой алхмаа зөв шийдлээр үргэлжлүүлэх хэрэгтэй гэж ОВУС-гийнхан зөвлөв

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчид уулзлаа.Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, Монгол Улс урт хугацаанд ОУВС-тай хамтран ажиллаж ирсэн, энэ уламжлал цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Харин ноён Коши Матай:

-Та бүхэн Засгийн газраа богино хугацаанд байгуулж, ажилдаа шуурхайлан орж байгаад баяр хүргэе. Монгол Улсад өнөөдөр нэгэнт бий болсон эдийн засгийн хямралыг давахын тулд төсөв, санхүүгийн бодит байдлаа ил тод ард түмэндээ мэдээлж, олон жилийн турш тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж нэг төсөвтэй болгож байгаа нь маш зөв эхлэл. Одоо эдгээр зоригтой алхмаа зөв шийдлээр үргэлжлүүлэх хэрэгтэй. Бидний хувьд энэ удаа Монгол Улсын шинэ Засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарц шийдлээ  юу гэж харж байгаатай танилцах зорилготой богино хугацаагаар ирлээ. Хэрвээ цаашид ОУВС-тай хамтарч ажиллахаар бол манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нэлээд хэдэн хоногийн хугацаатай ирэх юм. ОУВС-гийн хувьд Монгол Улсын төлбөрийн тэнцэл, ам.долларын орж гарах урсгал, ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан гэлээ.

Нөхцөл байдал ийм хүнд  байхад арилжааны банкууд доллар худалдахаа хязгаарлаж, иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрч байгаа нь долларын ханшийг улам өсгөх шалтгаан болж байгааг ОУВС-гийнхан онцоллоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, манай эдийн засгийн нөхцөл байдлын бодит үнэнийг олон улсын санхүүгийн байгууллагууд төдийгүй, гадаадын хөрөнгө оруулагчид ч мэдэж байсан. Харин энэ үнэнийг сайн мэдээгүй явсан ард түмэндээ л сая ил тод мэдээллээ. Жил бүрийн наймдугаар сар бол монголчуудын хувьд ам.долларын эрэлт өндөртэй сар. Хэдий тийм ч энэ удаа ханш бодит эрэлтээсээ  давж өсч байгаа нь иргэдийн худалдан авах чадварт төдийгүй, долларын зээлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндээр тусч байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд Монголбанктай зөвшилцөж тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж буйгаа,  эдийн засгаа тогтворжуулахад зөв бодлого хамгийн чухал болох талаар ОУВС-гийн төлөөлөгчидтэй санал солилцлоо  гэж  Засгийн гзарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

оувсан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Маргаашнаас шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Орон нутгийн сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр болно. Хуулийн дагуу шилжилт хөдөлгөөн сонгууль болохоос 60 хоногийн өмнө зогсоодог. Ийм учираас маргааш буюу 2016 оны 08 дугаар сарын 19-нд зогсоно. Иймд иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэлээ цаг алдалгүй бүртгүүлэх шаардлагатай. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийлгэхдээ харъяа сумдын улсын бүртгэгч нарт бүртгүүлэх юм байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Каори Ичо Олимпийн түүхэнд нэгэн шинэ дээд амжилтын эзэн боллоо

Олимпийн бөхийн түүхэнд дөрвөн олимп дараалан түрүүлснээрээ Японы алдарт бөх, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичо Олимпийн түүхэнд нэгэн шинэ дээд амжилтын эзэн боллоо.Энэ жил 32 настай Риогийн олимпод оролцож байгаа К.Ичо хүүхэд байхаасаа л чөлөөт бөхөөр хичээллэсэн билээ.Тэрээр: “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” гэсэн дөрвөн Олимпод дараалан босоо байлаа.ичо 1

1904 оноос олимпийн хөтөлбөрт багтсан чөлөөт бөхийн төрлөөр олимпод  гурав түрүүлсэн цөөхөн хэдэн бөх байдаг билээ.

  • Александр Медведь /ЗХУ, Беларусь/ “Токио-1964”, “Мехико-1968”, “Мюнхен-1972” олимпоор,
  • Бувайсар Сайтиев /ОХУ/ “Атланта-1996”, “Афин-2004”, “Бээжин-2008” олимпоор,
  • Артур Таймазов /Узбекистан/ “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпоор,

Саори Ёшида /Япон, эмэгтэй/ “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” Олимпоор тус тус түрүүлж байсан. Японы бас нэгэн бөх дөрөв дэх түрүүгээ авах боломжтой байгаа юм. Энэ нь мэдээж 33 настай Саори Ёшида. Олимпийн гурав, дэлхийн 13, азийн дөрвөн удаагийн босоо аварга энэ жил мөн Риогийн Олимпод Их Наран улсын далбаан дор оролцож байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Женнифер Лопез хар тамхичин болохоор “шийдсэн”

Жүжигчин, дуучин Женнифер Лопез Колумбын хар тамхины хатан хаан гэгддэг Гризельда Бланкогийн тухай киноны гол дүрийг бүтээхээр болжээ. АНУ-д хар тамхи нийлүүлэгч Гризеьдо Бланкогийн амьдралыг харуулсан уран сайхны киног “HBO” телевиз найруулах аж. Энэ тухай Женнифер Лопез нэгэн ярилцлагадаа “Пабло Эскобарын эмэгтэй хувилбар”- ын намтрыг эртнээс сонирхож байсан.

Гризельда Бланко нь хамгийн хэрцгий, нөлөө бүхий хар тамхины хатан хаан гэдгээрээ түүхэнд үлдсэн нэгэн. Түүний дүрийг бүтээнэ гэдэг гайхалтай ч ур чадвар шаардах нь дамжиггүй. Ямартай ч түүхэн дүр, бас ч үгүй эмэгтэй хүнээс гарахааргүй авиртай Гризельда Бланког дахин төрүүлнэ гэж надад итгэл хүлээлгэсэн кино багийнхандаа баярлалаа” хэмээсэн байна. Уг киноны зураг авалт 2018 онд эхлэхээр болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Риод ослоор нас барсан Германы дасгалжуулагч донор болж дөрвөн хүнийг амьдруулжээ

Германы сэлүүрт завины /каноэ/ багийн дасгалжуулагч Стефан Хенце Рио-де-Жанейрод осолд орж нас барсан. Түүнийг бие эрхтэн эдүгээ дөрвөн хүнд донор болж байна. Энэ тухай Wie Welt хэвлэлд мэдээлснийг ТАСС дамжууллаа.

“Зүрх, элэг, хоёр бөөрийг нь амжилттай шилжүүлэн суулгасан байна. Хенце дөрвөн хүнд амьдрал хайрлалаа” хэмээн Бразилийн яамны Эрүүл мэндийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Роберт Наполи хэлсэн байна.

Хенце хурдны зам дээр таксинд явж байхдаа наймдугаар сарын 15-нд осолд орж нас барсан гэж мэдээлсэн байна. Тэр тархи нугасны хүнд гэмтэл авч, хамгийн ойрын эмнэлэгт хүргэгдсэн ч түүнийг 20 км-ийн зайд байсан өөр эмнэлэгт шилжүүлсэн байна. Дасгалжуулагчид мэс засал яаралтай хийгээгүй учраас тэр сэргэж чадахгүй байсаар эмнэлэгт нас баржээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Майкл Фелпс тэтгэвэртээ гарчээ

АНУ-ын усанд сэлэлтийн нэрт тамирчин Майкл Фелпс албан ёсоор зодог тайлсан тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр таван олимпод оролцож, 23 алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр түүхэнд тодоор бичигдэхээр болсон юм.

Гэр бүлтэйгээ амарч буй тамирчин эр өчигдөр инстаграм хуудастаа эхнэр, хүүтэйгээ авахуулсан зургаа нийтлээд “Гэртээ байх шиг сайхан зүйл хаана ч байхгүй. Тэтгэвэрт гарсан анхны өдөр” гэж бичжээ.Фелпс Лондонгийн олимпийн дараа зодог тайлсан боловч хоёр жилийн өмнө их спорттоо эргэн ирж буйгаа зарласан билээ.

ФЕЛПСИнстаграмд нийтлэгдсэн түүний зураг дор Лули гэх эмэгтэй “Үнэн гэж үү. Дахин ямар нэгэн спортын уралдаанд орохгүй гэж үү” гэж бичсэн байна. Фелпс “Тийм ээ. Би дахин эргэн ирэхгүй. Энэ бол миний эцсийн шийдэр” хэмээн хариулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шар айрагны тусламжтай үсний салааг эмчилцгээе

Америкийн “www.wikihow.com” сайт шар айрагны тусламжтай үсний салааг эмчлэх аргаас нийтэлжээ.

Алхам №1Таны үс салаалж, өнгөө алдаад байвал пивоор үсээ угаахыг зөвлөж байна.  250 грамм пиво дээр нэг халбага зөгийн бал болон бага зэргийг сүү хийгээд сайтар хутгаарай.

Алхам №2Пиво таны угарсан үс болон салааг тань эмчилж, ганцхан угаалтаар эрүүлжүүлэх болно.

Алхам №3Бага зэргийн сүү болон зөгийн бал хийсэн пивоор үсээ угаа.

Алхам №4Үсээ 4-5 минутын турш угаасныхаа дараа тусгай зориулалтын торон малгай өмсөх шаардлагатай.

Алхам №530 минутын дараа малгайгаа авч, үсээ бүлээн усаар угаах хэрэгтэй. Угаасны дараа таны үс гайхалтай зөөлөрч, эрүүлжсэн байх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийнэ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Зунжин амарсан нийслэлийнхэн ч ажилдаа орж, оюутан залуус хөдөөнөөс хотыг зорьж ирдэг. Тиймээс амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс санал асуусан. Санал асуулгад оролцогчид дугаарын хязгаарлалт хийх нь зөв гэж үзжээ. Тиймээс энэ долоо хоногийн бямба гаригаас эхлэн автомашинууд улсын дугаарын тэгш сондгойгоос шалтгаалан амралтын өдөр хязгаарлалтад орох нь. Хэрвээ таны машины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол бямбад чөлөөтэй зорчино, харин нямд зорчих боломжгүй. Сондгой тоотой машины хувьд нямд зорчиж, бямбад зорчих боломжгүй юм. Тодруулбал:

Таны автомашины улсын дугаарын сүүлчийн орон

  • тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн бол наймдугаар сарын 20, 27-ны Бямба гаригт,
  • сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн бол энэ сарын 21, 28-ны ням гаригт замын хөдөлгөөнд оролцоно.

Зуны хязгаарлалтын бүсэд 08.00-20.00 цагийн хооронд үйлчилнэ.

Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй гэдгийг Замын цагдаагийн газраас анхааруулав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Японы банкууд хямралд бэлтгэж байна

Токиогийн Mitsubishi UFJ банк улсынхаа төрийн үнэт цаасны  анхдагч дилерийн үүргээсээ энэ оны долдугаар сард албан ёсоор салжээ. Энэ нь Японы үнэт цаасны зах зээл ихээхэн эрсдэлтэй болж буйг харууллаа.

Банкы тооцоолсноор, Японы улсын үнэт цаас 200 суурь пункт өсвөл Mitsubishi UFJ банкны капиталын хангалттай коэффициент нь ойролцоогоор таван хувийн пункаар буурах юм.Үнэт цаасны ашиг эсрэгээр анхны үнэлгээ рүүгээ явж байгаа цагт Mitsubishi UFJ банкны капиталын хангалттай коэффициент нь гуравны нэгээр буурах юм.

Урт хугацааны турш Японы банкууд улсын үнэт цаасыг капиталын хангалттай коэффициентийн тооцоонд тэгийн эрсдэлтэй гэж тооцож иржээ. Гэтэл зээлдүүлэгч нар нь “муу зээлийн” тоо өссөний дараа бага бизнестэй ажиллахаа болиод тэднийг эрсдэлтэй зээлдэгч гээд орхижээ. Үүний оронд банкууд хурдан ашиг өгөх  төрийн үнэт цаасыг анхаарсан юм.Сүүлийн үед улсын облигацид мөнгө оруулах нь хуучны үлдэгдэл шиг санагдах болжээ. Нэн ялангуяа тэр нь Японы банкийн бодлогын хүү нь хасах болсонтой холбоотойгоор ихэслээ.

Облигацийн тухай түгшүүр нь зах зээлийн уналтаас хамгаалах эрмэлзлэлийн нэгдүүлж байгаа. Японы гурван том банк Японы банкинд 50 их наядын  үнэт цаасыг нь сүүлийн гурван жилд эргүүлэн худалдсан байв.

Японы банкууд ерөнхийдөө 717 их наяд иенийг депозитдээ барьдаг. Эдгээр мөнгийг банкууд зээлд зарцуулах ёстой юм. Гэтэл бодлогын хүү  сөрөг төвшинд тавигдан Төв банкнаас бодлогоо чангатгаж байгаа үед банкууд облигацид мөнгөө хийх боломжгүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улс төрийн намын шинэчлэл, шийдэл” хэлэлцүүлэг болно

Өнөөдөр 14.00 цагт Ардчилсан намын “Улс төрийн намын шинэчлэл, шийдэл” хэлэлцүүлэг Сонгуулийн ерөнхий хороонд болох гэж байна.

Энэхүү арга хэмжээг АН-ын Шинэчлэлийн хорооноос санаачлан зохион байгуулж байгаа төдийгүй эрдэмтэн судлаач, ТББ-ынхан, намын гишүүд дэмжигчид оролцох аж.

Хэлэлцүүлгээр нам доторх фракцын асуудал болоод ҮЗХ-ны хурлаар яригдах асуудлыг хэлэлцэх аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ҮЗХ-ны хурлаар цэвэрлэгээ хийнэ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 25-нд болохоор товлогдсон. АН-ын шинэчлэлийн хорооноос өгсөн мэдээллээр хүн нэг бүрийн алдаа дутагдлыг ярихаас илүү дүрмээ шинэчлэх, тогтолцоогоо шинэчлэх зорилт тавьж байгаа аж. Түүнчлэн ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, зарим гишүүдийг ҮЗХ-ноос чөлөөлөх асуудал ч хөндөгдөнө гэлээ.

Сонгуулийн өмнө АН-ын Хяналтын ерөнхий хороо тогтоол гаргаж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах товч дарсан нэр бүхий найман гишүүнийг намаас хасах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн чуулганы хуралдаанд ирээгүй долоон гишүүнийг буруутгах хандлага тус намынханд бий. Тиймээс ирэх долоо хоногт хуралдах ҮЗХ-гоор дээрх 15 гишүүнийг авч хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

Дашрамд дуулгахад, эзгүй байгаа намын даргын суудалд Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нар горилж байна. Гэхдээ ҮЗХ-оор намын даргаа томилохгүй аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа