Author Archives: admin

Хүн дайрч хэргийн газраас зугтсан жолоочийг шуурхай илрүүлжээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Иргэдийн Үндсэн хуулийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих” сэдэвт III их хурал боллoo

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийг 2014-2016 онд Бүгд Найрамдах Индонези Улс даргалж байна. Үндсэн хуулийн шүүх “Иргэдийн Үндсэн хуулийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих” сэдэвт III их хурлыг энэ сарын 9- 13-нд Индонези Улсын Бали мужид зохион байгууллаа.

Уг хуралд нийгэмлэгийн 16 гишүүн орон, бусад орнуудын Үндсэн хуулийн шүүхийн дарга нар, Венецийн Комиссын төлөөлөгчид оролцов.

боллоо 1

ҮХШАН-ийн III их хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч, доктор, профессор Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Индонезийн Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий шүүгч Ариеф Хидаяат Н.Жанцан нар уулзаж, хоёр улсын шүүх хоорондын хамтын ажиллагаа, ҮХШАН-ийн цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус их хуралд доктор, профессор Н.Жанцан “Иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхээс хамгаалах  ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Мөн ҮХШАН-ийн Удирдах зөвлөлийн хурлаар нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах, төлөвлөлт, зохицуулалтын асуудлыг хариуцсан байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг Индонезид, судалгаа ба хөгжлийн асуудал хариуцсан байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг БНСУ-д, сургалтын төвийг БНТУ-д тус тус байгуулахаар шийдвэрлэжээ. Их хурлын үйл ажиллагааны эцэст Балигийн тунхаглалд гарын үсэг зурсан байна.

Энэ их хурал Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, орон бүр ардчилсан үндсэн хуулиа дээдлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг оролцогч орнууд тэмдэглэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АН-ыг аврагч нь хэн байх вэ

Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй байгаа талаар АН-ын залуучууд өнгөрсөн оны хавраас эхлэн хэлж байв. Тэд АН-д шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг удаа дараа намынхаа удирдлагуудад сануулж байсан боловч бүлэг, фракцын эрх ашгаа хамгаалсан намын удирдлагууд шинэчлэл хийхийг огт хүсээгүй. Зөвхөн амин хувь хэсэг бүлгийн эрх ашгийг дээдлэн хувь хувийн тоглолт хийсээр байсан. Тэр ч бүү намаа шинэчлэхээр үгээ хэлж дуугарсан зарим нэг залуус намаасаа хөөгдөж байсанан.

Аливаа улс төрийн намууд цаг ямагт шинэчлэгдэж баЙх ёстой гэдэг.Монголд олон намын тогтолцоо бий болсон цагаас хойш АН-д шинэчлэлийн салхи бараг үлээсэнгүй гэж болно аль хориод жилийн өмнөх нөгөө хэд л намынхаа удирдлагын түвшинд суусаар л байна. УИХ-ын 2016 сонгуулийн дараа их ялагдал хүлээсэн АН-аас залуучууд дахин шинэчлэл нэхэж байна. Тэд шинэчлэлийн хөдөлгөөн ч байгуулаад амжив. Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс Ардчилсан намын үндсэн дүрмийг нэн даруй өөрчилж, шинэчлэх ёстой. Улмаар Ардчилсан нам фракцыг шүтэх бус бодлогын нам болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Харин энэ удааа АН-ын ҮЗХ тэдний шаардлагыг хүлээж авсан.Уг нь З.Энхболд намын адраг Н.Алтанхуягаас намын даргаас сэнтийг авахдаа манай нам бүлэглэл фракцгүй боллоо хэмээн тунхаглаж байсан цаг саяхан. Гэвч хорь гаруй жил бугшсан фракц бүлэглэлүүд амь бөхтэй оршссоор байна гэдгийг намын залуучууд хэлсээр байгаа.

Тэгвэл залуучуудын шинэчлэлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүч нэмэхээр шийдсэн бололтой. Тэрбээр  “Ардчиллын төлөө хэлэлцүүлэг”-ийг хот хөдөөд хийж эхүүлж Ардчиллын төлөө цохилох зүрхтэй иргэдээ урьж,  Ардчиллаа аврахын тулд, Монголын АН-ыг яаж өөрчилж, шинэчлэх вэ гэдгийг эрэн хайж байна. Ж.Батзандан “Ардчиллын тулгуур багана болсон АН түүхийн хүнд сорилтын өмнө ирээд байна. АН-ыг шинэчлэхгүйгээр Монголын ардчиллыг шинэчлэх тухай ойлголт байхгүй. АН-ыг аврахгүйгээр Монголын ардчиллыг аврах боломжгүй. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд, АН-ын ҮЗХ-ны гишүүний хувьд АН-ынхаа олон зуун мянган гишүүдтэй уулзаж, АН-аа хэрхэн яаж шинэчлэх вэ, ирээдүйн АН ямар байх вэ, олигархиудын савраас АН-аа хэрхэн яаж гаргах вэ, шударга, ил тод, нээлттэй АН-ыг хэрхэн яаж бий болгох вэ гэдэг талаар бид ярилцлага, хэлэлцүүлэг хийж байна” гэлээ.

Намынх нь туг бөхийж, байр нь эл хуль болсон энэ үед АН-ыг босгож ирэх лидер хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. АН-ын тамгыг З.Энхболдоос Д.Эрдэнэбат түр гардаж авсан байгаа. АН-ынхан энэ сарын 25-нд хуралдахаар тов гаргасан….

Одоо АН-д хэний эрин эхлэх вэ, тэдний намд хэн шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх вэ?

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдээ аль сургуульд бүртгүүлэх вэ

Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг хавсралтаар батлав. Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамран сургах тойргийг хавсралтаас харна уу

ХАМРАН СУРАЛЦАХ ТОЙРОГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засгийн газрын шинэ томилгоо

Өчигдөр Засгийн газрын хуралдаан болж зарим газрын дарга нарыг томилсон байна. Тухайлбал Г.Ганболдыг өөрийнх нь хүсэлтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлж, тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг томилсон байна. У.Бямбасүрэн нь 2010-2012 онуудад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол 2013 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан, ЦЕГ-ын дарга асан Д.Мөрөн Д.Мөрөнг томилжээ. Тэрээр өмнө нь тус газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2014 оноос МАН-ын Эрх зүй, аюулгүй байдлын бодлогын газрын даргаар ажиллаж байжээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг томилсон. Хүүхдийн төлөө үндэсний газрыг Ж.Эрдэнбатын Засгийн газар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилсөн бөгөөд ийнхүү даргыг нь томилов. О.Алтансүх нь МАН-ын Бага хурлын гишүүүн, НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажмллаж байжээ.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбатыг томилсон. Б.Чинбат нь ШУТИС-ийн Холбоо, мэдээлэл технологийн сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. 2002-2004 онд Япон улсад AOTS /Association for Overseas Technical Schorlarship/-д мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, Японы Yamamoto Mfg компанид ажиллаж байжээ. Франц, ХБНГУ, Эстони, БНСУ, Финлянд зэрэг улсуудад мэдээллийн технологи, цахим үнэмлэхийн үйлдвэрлэл, хэрэглээ, цахим засаглал, цахим сонгууль зэрэг чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад програмист, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн хүн юм. Б.Чинбат “Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ байгуулах төсөл”, “Сонгогчдын бүртгэлийн системийг автоматжуулах төсөл”, “Иргэний цахим үнэмлэх төсөл”, “Иргэний бүртгэлийн цахим архив төсөл” зэрэг томоохон төслүүдийн удирдагчаар ажиллаж, амжилттай нэвтрүүлсэн. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын болон Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэгтэй. 2011 онд төр, засгийн дээд шагнал Алтан гадас одон хүртсэн юм байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Энхтүвшинг томиллоо. Тэрээр өмнө нь тус газрын даргаар ажиллаж байсан. Засаг төр солигдоход ажлаа Д.Цогт-Очирт хүлээлгэн өгч байсан ч “суудалдаа” эргэн ирлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Германы ихэр тамирчид олон нийтийн анхааралд өртөх гэж оролдсон гэж шүүмжлэлд өртжээ

Рио-2016 зуны Олимпийн наадмын нэгэн онцлох зүйл бол ихэр тамирчид нэг   төрөлд оролцож байгаа юм.

Германы ихэр тамирчид болох Анна болон Лиза Хаанар нар эмэгтэйчүүдийн холын зайн гүйлтийн төрөлд өрсөлдсөн юм. Ихэр тамирчид гүйлтийн дунд гар гараасаа хөтлөлцөн барианд орж ирсэн нь Герман улсын зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөөд байна.Тэд уралдааны явцад тус тусдаа гүйж байсан боловч барианд дөхөж ирэхийн үест ойртож улмаар  хамтдаа тэмцээнийг дуусгасан аж.

Ням гарагт болсон  холын зайн гүйлтийн төрөлд оролцсон ихэр тамирчны нэг Анна 2:45:32 секундэд барианд орсон бол Лиза түүнээс нэг хормын дараа барианд орсноор тус төрөлд 81 болон 82-р байрт орсон юм.Тэдний гар гараасаа хөтлөлцөн, инээмсэглэл дүүрэн барианд орж ирсэн нь Германы хөнгөн атлетикийн холбооноос хурцаар шүүмжлэгджээ.

Тэмцээн уралдаан, ялалт, медаль гэдэг бол гол зорилго биш, Олимпт оролцож буй тамирчид өөрсдийн бүх хүчин чадлыг дайчилж оролцох ёстой байдаг бол ихэр тамирчдын хувьд гол зорилго нь олон нийтийн анхааралд өртөх гэж оролдсон гэж холбооны зүгээс үзэж тэднийг буруутгаж байгаа талаар хэлжээ.

Германы ихэр тамирчид шүүмжлэлд өртжээ
 ихэр охид

 Германы ихэр тамирчид болох Хаанар нараас гадна Умард Солонгосын ихэр тамирчид, Эстонийн гурван ихэр тамирчин тус холын зайн гүйлтийн төрөлд өрсөлдсөн билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орох боловч 20, 21-нд бороо хур багатай байна.

2016 оны 08 дугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.   21-23 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой бйана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 23-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд баруун аймгуудын зарим газраар, төв болон зүүнийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар, говийн аймгуудын зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 22-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулна

Засгийн газрын тэргүүний хийсэн төрийн албан хаагчдийн цалингын бууруулна гэсэн мэдэгдэл нь  олон хүнийг цочролд оруулсан. Хэмнэлтийг төрийн албанэ хаагчдийн халааснаас эхлэх гэж байна гэсэн үг сошиалаар ихээхэн хүчтэй өрнөсөн.

Тэгвэл энэ цалингийн таналт хэмнэлт нь төрийн өндөр албан тушаалтнууд буюу агентлагын даргаас дээшхи  албан тушаалтнуудад хамаарна гэдгийг сангийн яамнаас мэдэгдсэн. Тэгвэл энэхүү таналт нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн захирал удирдлагуудад ч бас хамаарах юм байна. Өчигдөр хуралдсан засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит компанийн захирлуудын цалинг 30-60 хувиар бууруулахаар болжээ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь  5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая  төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болов.

Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо  үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоолоо. Мөн энэ шийдвэртэй холбогдуулан  цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах  зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болов. Мөн цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.Батцэцэг, Э.Сумъяа нарын сугалаа гарчээ

БРАЗИЛ УЛСЫН РИО-ДЕ-ЖАНЕЙРО ХОТЫН “OLYMPIC TRAINING CENTER–HALL 3” СПОРТЫН ОРДОНД БОЛЖ БАЙГАА ЗУНЫ ОЛИМПИЙН ЭМЭГТЭЙ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭНИЙ 53, 63, 75 КГ-ЫН ЖИНГИЙН БӨХЧҮҮДИЙН СУГАЛАА ГАРЧЭЭ.

53 кг-ын жинд 19 барилдаж байгаагаас “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 11 бөх оржээ. Олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа “Б” хэсэгт нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт польшийн бөх, армийн дэлхийн аварга, европийн спортын наадмын мөнгөн медальт Катарзина Кравчуктай барилдана. Түүнийг ялбал нигерийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Одинауо Адекуороуе, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн спортын наадмын аварга, европ тивийн аварга София Магдалена Маттссон хоёрын аль ялсантай нь барилдах болно. Энэ хэсэгт хятадын бөх, азийн спортын наадмын хүрэл медальт Хью Чун Зхонг, канадын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Жилиан Галлаус, Ардчилсан Солонгос улсын бөх, ДАШТ-ний хошой хүрэл медальт Ёнг Мюн Сук, германы бөх Нина Хэммэр, украиний бөх, залуучуудын дэлхийн аварга, Зуны оюутны Универсиад наадмын хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт, хүрэл, мөнгөн медальт Юлия Хавалжи Благиня нарын бөхчүүд байна.

“А” хэсэгт японы бөх, олимпийн 3 удаагийн, дэлхийн 12 удаагийн аварга, Азийн спортын наадмын 4 удаагийн аварга, тивийн аварга Саори Ёшида, азербайжаны бөх Наталья Синишин, сенегалын бөх Изабелла Самбу нар байна.

63 кг-ын жинд 19 бөх барилдаж байгаагаас “А” хэсэгт, “Б” хэсэгт 11 бөх оржээ. Гавьяат тамирчин С.Батцэцэг “А” хэсэгт нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт нигерийн бөх Блессинг Оборудудутай таарч гуравдугаар тойрогт болгарын бөх, ДАШТ-ний хүрэл, 3 мөнгө, европийн спортын наадмын хүрэл медальт Тайбе Юсейн,  АНУ-ын бөх дэлхийн аварга Елена Пирожкова хоёрын аль ялсантай барилдана. Энэ хэсэгт казахстаны бөх, ДАШТ-ний болон азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Екатерина Ларионова, шведийн бөх, ДАШТ-ний хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт Хенна Йоханссон, беларуссын бөх, европийн спортын наадмын хүрэл, тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Мария Мамащук, чехийн бөх Адела Ханческова нар байна.

“Б” хэсэгт японы бөх, ДАШТ-ний мөнгөн медальт, өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн хошой аварга Рисако Кавай, канадын бөх, Пан-Америкийн спортын наадмын аварга Бракстон Рей Стоун, украиний бөх, ДАШТ-ний алт, хошой хүрэл медальт, оюутны ДАШТ-ний хошой аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, мөнгө, хошой алтан медальт Юлия Ткач Остапчук, латвийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн 4 удаагийн аварга Анастасия Григорьева, польшийн бөх, ДАШТ-ний хошой хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой алт, 3 хүрэл медальт Моника Ева Михалек, унгарын бөх, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт Марианна Шастина, оросын бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Инна Тражукова нарын шилдгүүд оржээ.

Эх сурвалж: МЧБХ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаад паспорт олголт тойрсон хүндрэлийг шийдэх ажлын хэсэг байгуулахаар боллоо

Гадаад паспортыг олгохгүй, паспорт хүссэн хүсэлтийг ирэх есдүгээр сар гартал хүлээж авахгүй байгаа талаар иргэдээс Засгийн газрын шуурхай мэдээллийн 11-11 төвд олноор хандаж байна. Иймд гадаад паспорт олголтыг тойрсон хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад хэргийн сайдын тушаалаар байгуулахаар боллоо.
Уг нь 2016 оны улсын төсөвт 150 000 ширхэг үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн зардалд 850 сая төгрөг төсөвлөжээ. Гэвч дээрх санхүүжилтийг 2015 онд нийлүүлсэн гадаад паспортын төлбөр болон шинээр нэвтрүүлэх чиптэй гадаад паспортын бэлдэцийн санхүүжилтийн урьдчилгаанд тус тус шилжүүлсэн байна. Ингэснээр гадаад паспортын бэлдэц үйлдвэрлэгч компанид бэлдэцийн байнгын өр төлбөр үүсч, урьд өмнөх онуудын өр төлбөрийг 2016 оны төсвийн санхүүжилтээс шилжүүлэн өгсөн байна. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын бэлдэцгүй биш, харин бэлдэц худалдан авах 2016 оны төсөв нь дууссан учраас өнөөдрийн хүндрэл үүсээд байгаа юм.

ГАДААД ПАСПОРТ2016 оны долдугаар сард 160 000 ширхэг бэлдэцийг худалдан авах гэрээ байгуулжээ. Үүнээс энэ сарын 9-ний байдлаар 4500 ширхэг бэлдэцийг хүлээн авснаас одоогоор 3837 ширхэгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ нь ердийн үеийн гурван өдрийн хэрэгцээ юм. Засгийн газрын зүгээс өр төлбөр, санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, гадаад паспортыг цаашид хүндрэл үүсгэхгүйгээр олгох зохион байгуулалтын арга хэмжээ аван ажиллаж байна. Энэ наймдугаар сард худалдан авах бэлдэцийн төлбөрийг Засгийн газар шийдэж, харин үлдэгдэл бэлдэцийг худалдан авах санхүүжилтийг 2016 оны улсын төсвийн тодотголд оруулж шийдүүлэх юм.
Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд гадаад паспорт авах иргэдийн тоо эрс өсчээ. Ялангуяа ОХУ-д визгүй зорчих болсноос хойш илүү нэмэгдэж, 2015 онд 190 мянга, 2016 оны эхний долоон сарын байдлаар 120 мянган иргэн гадаад паспорт шинээр аваад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЭГО хяналтаас гарсны 7 шинж тэмдэг

ЭГО-г ойлгох нь бага зэрэг ярвигтай байдаг учир аль болох энгийн байдлаар тайлбарлая. Эго гэдэг нь таны өөрийн талаарх тогтсон ойлголт буюу хувийн имиж, дүр төрх юм. Эго таныг бусдаас салангид тусгаар хүн мэт санагдуулахад хүргэдэг. Энэ бол таны “БИ” гэх ойлголт бөгөөд ихэнх хүмүүс өөрийгөө “БИ”-гээр тодорхойлдог. Эго бол таны сүнс, дээд би биш бөгөөд харин дээд би-гийн физик ертөнцөд буюу хүний ертөнцөд хувь хүн байхын тулд зүүсэн маск, өмссөн хувцас төдий зүйл юм. Эго нь дээд би-гийн хайрлах мөн чанарыг халхлан далдалдаг учраас эго их байх тусам дотоодоос ундрах хайр, хүнлэг чанар дарагдахад хүрдэг. Эго хэдийгээр чухал хэрэгцээтэй хэдий ч хэрээс хэтэрсэн тохиолдолд хайраас нүүр буруулж, хүнлэг бус үйлдэл хийхэд хүргэх нь бий.

Эго бол чиний сүнсний жинхэнэ мөн чанар биш гэдгийг ойлгосноор эгогоос бага зэрэг ангижирч, хүлээснээс нь суллагдахад тустай. Хэрэв та өөрийн эгоноос бага зэрэг хагацвал дээд би-гээс ирэх зөн билэг, зааварчилгааг дагахад илүү хялбар болдог . Ингэснээр шийдвэр гаргахдаа өөрийгөө бусдаас тусгаарласан, хязгаарлагдмал өнцгөөс бус харин хайр, хүнлэг сэтгэлийн үүднээс хандах боломжтой.

Эго хяналтаас гарсныг илтгэх хэд хэдэн шинж тэмдэгийг дор дурдлаа. Бид эдгээр зүйлсийг байнга л хийж байдаг. Энэ нь зүгээр. Гэвч эдгээр дохио, шинж тэмдгийг анзаарч ухаарснаар эдгээрийг хялбар таньж, эгодоо баригдаж буйгаа мэдэж авдаг. Эго хяналтаас гарсныг ухаарснаар бид өөрт хэрэггүй баг буюу хувцсыг тайлж хаях боломжтой болно. Бид тусгаарлал бол хий хоосон зүйл бөгөөд бид бүгд хоорондоо холбоотой, нэгдмэл цогц гэдгийг санана.

Эго хяналтаас гарсны шинж тэмдгүүд

  • Үе үе гомдоллох
  • Бусадтай маргах, мэтгэлцэх
  • Шүүмжлэлд эмзэглэж, өөрийгөө хамгаалах
  • Өөрийгөө шүүмжилж, муулах
  • Уучлал гуйж чадахгүй буюу бэрхшээлтэй байх
  • Туйлын тэвчээргүй байх
  • Бусдыг шүүмжлэх

Танд эдгээр шинж тэмдгээс ажиглагдсан бол эго хяналтаасаа гарсан гэсэн үг бөгөөд бид өөрийн дээд би буюу дотоодын хүчнээс салсан байна гэсэн үг юм. Эго өөрийгөө энэ ертөнцийн бусад бүх зүйлсээс салангид, тусгаар гэдэгт гүн гүнзгий итгэдэг учраас дээр шинж тэмдгүүд илэрдэг.

Эго өөрийгөө бусад бүх зүйлээс тусгаар гэж үзсэнээр өөрийн ач холбогдлыг өөртөө болон “бусдад” батлахыг хичээдэг. Эго өөрийг нь бусдаас ялгаатай болгож буй зүйлс нь өөрийг нь “буруутгахад” хүрэх вий гэхээс айдаг. Иймээс хяналтгүй болсон эго маш түрэмгий, эмзэг байдаг бөгөөд өөрийгөө “үнэн зөв” гэдгийг батлахыг хүсдэг байна. Дээд би-д өөрийгөө хамгаалах, батлах хэрэг байдаггүй. Тэрээр энэ физик ертөнцөд тусгаарлагдсан мэт орших бүх зүйлс өөр хоорондоо холбоотой байдгийг мэддэг. Дээд би-тэй маш сайн холбоотой хүн хайр, энэрэл, тэвчээрт суурилсан сонголтуудыг хийдэг бөгөөд бүх зүйл нэгдмэл гэдгийг ойлгодог. Бие биендээ туслах нь өөртөө тусалж буй хэрэг юм гэдгийг мэддэг аж.

Өөрийн эготойгоо эрүүл харилцаа холбоо тогтоохын тулд өдөр бүр бясалгаж байх нь гайхалтай ач тустай. Бясалгал хийх үед хүн өөрийн дээд би-тэй холбогдож, эго-гийн бодлуудыг харьцангуй өндөр түвшнээс ажиглан таньж эхэлдэг юм. Бясалгал гэдэг нь хөндлөнгийн бодлуудыг намжааж, нэгдмэл цогц ертөнцтэй илүү гүнзгий түвшинд холбогдох явдал юм. Бясалгаж дадах тусам хүн эго гэдэг бол жинхэнэ мөн чанарын маск төдий зүйл юм гэдгийг хялбархан ойлгодог болно. Яваандаа эгоны таагүй нөлөөлөл арилж, хувь хүн эго-д тулгуурласан сонголт хийж буй эсэхээ хялбархан тодорхойлж сурдаг.Эго бол “муу” зүйл биш юм. Бид өөрийгөө хувь хүн гэдгийг мэдрэхийн тулд эготой байх шаардлагатай. Эгоны тусламжтайгаар бид хоорондоо тусгаарлагдмал мэт мэдрэмжийг амсдаг. Гэвч бид өөр хоорондоо холбогдсоноор хайр, аз жаргал, элбэг хангалуун амьдралыг бүрдүүлж чадна. Иймээс бид өөрийн дээд би-тэй хүчирхэг холбоотой байх нь чухал.

Эгоноос салж хагацах буюу үүнийг шийтгэх нь чухал биш харин эго-нд бага ач холбогдол өгөх нь чухал юм. Эго-г энэ ертөнцийг таньж мэдэх ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Гэвч бид хэрхэн бодох, үйлдэх эсэх тал дээр эго-гоор шийдвэр гаргуулахгүй байх нь чухал. Дээд би-д шийдвэр гаргах эрх мэдлийг олгосноор бид илүү аз жаргал, эрүүл энх, элбэг дэлбэг байдлыг авчрах энергийн өндөр хэлбэлзэл бүхий шийдвэрүүдийг гаргах боломжтой болно.

Тиймээс бид бясалгал хийснээр дотоод мэдрэмж, “нэгдмэл” мөн чанартай холбогдож чадна. Улмаар бид бүх зүйлс нэгдмэл цогц гэдгийг ойлгосны үндсэн дээр шийдвэр гаргаж, сонголт хийж эхэлдэг. Бид бусдыг өөрсдийнхөө нэг хэсэг болохыг ухаарснаар өөртэйгээ хэрхэн харьцахыг хүсдэг шигээ харьцдаг болно. Ийнхүү бид хяналтнаас гарсан эго-г сургаж, дээд би-гийн гэрлийг нэвт гэрэлтүүлэх боломжтой.

Эх сурвалж:  http://keytosecret.blogspot.com/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Э.Амарбат:МАН-ын удирдлагуудын 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг хуурамч гэдэг нь тогтоогдсон

Сонгуулийн өмнө МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэгийг үндэслэн АН-ын удирдлагууд хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлт гаргаж улмаар УЕПГ-ын туслах Э.Амарбатад шалгуулах хүсэлтээ хүргүүлж байсан билээ.

Тэгвэл эл асуудлыг УЕПГ-аас шалгасан талаараа өнөөдөр Э.Амарбат дарга өөрөө тайлбар хийлээ.Тэрбээр “АН-ын дарга З.Энхболдын гаргасан гомдлыг манайх хүлээж аваад харьяаллынх нь дагуу АТГ-д шилжүүлжсэн бөгөөд тэндээс уг асуудлыг хянаж үзээд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зохих шинжээч мэргэжилтэн томилж, уг бичлэгийн асуудлаар дахин дүгнэлт гаргуулсан байна.

Уг дүгнэлтээр бичлэг нь өөрөө эвлүүлэг байна гэж гарсан. Хоёрдугаарт шалгалтын явцад уг яриатай холбоотойгоор аль нэг төрийн болон нийслэлийн байгууллагад хэн нэгнийг албан тушаалд томилох зорилгоор бусдаас хууль бусаар хөрөнгө мөнгө цуглуулсан, төвлөрүүлсэн тийм асуудал тогтоогдоогүй. Ийм учраас уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм” гэсэн хариултыг өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зика Польшд илэрлээ

“РИА Новости”-гийн мэдээлснээр Варшавын хоёр их сургуулийн лабораторид шинжилгээ хийсний дүнд Доминиканы нэгдсэн улс болон Колумбд зорчсон хоёр иргэнээс Зика вирус илэрсэн болохыг баталсан бөгөөд энэ нь Польшд илэрсэн анхны тохиолдол болоод байна.

Өнгөрөгч нэгдүгээр сард  30 албан бус тохиолдол илэрсэн гэх боловч энэ удаагийн зикагийн хоёр тохиолдол нь албан ёсны баримтаар нотлогдлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа