Author Archives: admin

Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороолол орчим дулаан хангамжийн ажлын хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо,орон сууцны 7 дугаар хороолол орчим Б хэсэгчилсэн талбайн эхний ээлжийн дулаан хангамжийн ажлыг зохион байгуулах тухай” А/601 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2016 оны 6 дугаар хурлын “Үүрэг өгөх тухай” тэмдэглэлийн дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол орчим Б хэсэгчилсэн талбайн эхний ээлжийн дулаан хангамжийн ажилд шаардлагатай 328 сая 488 мянган төгрөгийн төсөл арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт  даалгав.

Батлагдсан хөрөнгийг нийслэлийн 2016 оны төсвийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо.Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

СЗХ-ны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа

Санхүүгийн зохицуулах хороо хуралдаж, ажлын албаны бүтцийг 7 газар, 4 хэлтэс, 2 алба, нийт 13 нэгж, 14 удирдлагатай байхаар баталсан банйа. Өмнө нь ажлын алба дарга, орлогч дарга гэсэн давхар удирдлага бүхий 7 газар, тус тусын удирдлагатай 17 хэлтэс, 5 алба, нийт 29 нэгж, 36 удирдах албан тушаалтантайгаар ажиллаж байсан. Шинэ бүтэц батлагдсанаар хорооны удирдах албан тушаалтнууд буюу дарга нарын тоо бараг гурав дахин цөөрчээ.

СЗХ-ны дарга С.Даваасүрэн хэт данхайсан бүтцийг зохистой болгож, бодлогын нэгдмэл байдал, үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн, харилцан уялдаатай, хүнд сурталгүй, шуурхай явуулах, ажил үүргийн давхардал, хийдэлгүй байх зарчмыг гол болгож, ажлын үр дүнг сайжруулах, салбарын хөгжлийг хангах зөв тогтолцоог бүрдүүлэх шалгуур тавьжээ. Түүнчлэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй болгох, газар, хэлтсүүд орлогч даргагүй байх, албан хаагчид, мэргэжилтнүүдийг оновчтой байршуулж, ур чадварыг дайчлан ажиллуулах төр, засгийн бодлогыг баримталсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхийн улс орнууд алтан медалийг хэдээр үнэлэдэг вэ

Олимпийн наадамд алтан медаль авна гэдэг тухайн тамирчны амьдралыг өөрчилдөг. Хэдийгээр үүнд ханш тогтооно гэдэг утгагүй мэт санагдах боловч улс орон бүр харилцан адилгүй үнэлдэг аж.

“Статистак”-аас дэлхийн 12 орон РИО-ийн  олимпод медаль хүртсэн тамирчдадаа хэрхэн мөнгөн урамшуулал олгодогийг тооцоолж гаргасан байна. Үүнийг ам.доллар руу хөрвүүлжээолимпын алт - Copy

 

Дээрхээс харахад Сингапур хамгийн их мөнгөн урамшуулал өгдөг нь харагдаж байна. Учир тус улс түүхэндээ олимпийн наадмаас дөрвөн медаль хүртжээ. Тодруулбал, “Ром -1960” олимпийн наадмаас хүндийн өргөлтийн тамирчин мөнгөн медаль хүртсэнээр анхны медалийг эх орондоо авчирч байсан бол ширээний теннисний тамирчид “Бээжин-2008”-с нэг мөнгө, “Лондон -2012” наадмаас хоёр хүрэлтэй ирж байжээ. Тиймээс тус улс олимпийн наадмын анхны алтан медалийн эзэнд 753 мянган ам.долларын мөнгөн шагнал өгөхөө амлаад байна.

Харин эсрэгээрээ АНУ 1896 оны Афиний олимпоос эхлээд нийт 2,698 медаль авч байснаас 1071 нь алтан медаль аж. Харин Их Британий медаль авсан тамирчдад мөнгөн урамшуулал өгдөггүй аж. Гэсэн хэдий ч олимпийн тамирчдын нэр хүнд өсч тэр хэрээр компанийн зар сурталчилгаанд тоглож, өөрийн орлоготой болдог. Жишээ нь: АНУ-ын 20 настай гимнастикч Габби Дуглас 3 сая ам.долларын орлоготой бол өдгөө усанд сэлэлтийн төрлөөс олимпийн 22 дахь алтан медалиа хүртээд байгаа Майкл Фелпс 55 сая ам.долларын орлоготой аж.

Монгол Улс ч гэсэн олимпийн медальтнуудаа хэрхэн урамшуулах тухай тогтоолыг баталсан. Засгийн газрын 208 дугаар тогтоол хэсэг “дуншсан”-ы эцэст батлагдсан билээ. Тус тогтоолын дагуу ард түмний мөрөөдөл олимпийн алтан медалийг авчирсан тамирчнаа Монголын төр 120 сая төгрөгөөр шагнахаар болсон. Харин олимпийн мөнгөн медальтан 60 сая, хүрэл медалийн эзэн 30 сая төгрөг хүртэх аж. Паралимпийн тамирчдад ч мөн ийм хэмжээний мөнгөн шагнал олгох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Сайн”гэсэн тодотголтой хөтөлбөрүүд сайн хөтөлбөр байсан уу

Хуучин эрх баригч хүчин АН-ын шийдлийн засгийн газар “сайн” гэсэн тодотголтой  хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тухайлбал сайн малчин, сайн хашаа , сайн оюутан хамгийн сүүлчийнх нь сайн хувьцаа. Энэ бүхэн нь үнэхээр ард иргэд олон түмнээ бодсон хөтөлбөр гэхээсээ илүүтэйгээр сонгуулийн өмнөх тоглолт байсан. Яагаад гэвэл сонгуулийн жил эхэлчихээд байхад л энэ олон сайн нэртэй хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэсэн.

Ингээд сонгуулийн өмнөхөн  сайн хувьцаа хөтөлбөрийн хүрээнд иргэдийн гар дээр байсан “Эрдэнэс Таван Толгой”-н 1072 ширхэг хувьцаанаас 30 хувийг нь худалдаж авсан ч үлдэгдэл төлбөр өнөө хүртэл иргэдийн нэрийн дансанд ороогүй л байгаа.

1072 ШИРХЭГ ХУВЬЦААНЫ ТАЛААР: 2016 оны 04 сарын 27 нд

  • Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Өлзийбаяр mongolcom.mn сайтад өгсөн ярилцлагандаа  /“Эрдэнэс­Тавантолгой”­н 1072 ширхэг хувьцааны арилжаа Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй, өнөөгийн хэрэгжиж буй Засгийн газрын тогтоолоор иргэд 1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулах эрхгүй. Өвлүүлэх, бэлэглэх, шилжүүлэх, арилжаалах эрхгүй хувьцаа гэсэн үг.Иргэдийн дунд хувьцааг нь худалдан авч, мөнгөжүүлж байгаа юм шиг худал мэдээлэл тараад байна. Гэтэл эрх зүйн хүрээнд иргэд хувьцаагаа зарж, хувьцааг нь худалдан авах ямар ч боломжгүй. Нэг ёсондоо Тавантолгойн 1072 хувьцаа одоогоор эдийн засгийн чадамжгүй юм./ гэж хэлж байсан.

Тэгэхээр засгийн газар санхүүгийн чадамжгүй  1072 хувьцааг хууль бусаар худалдан авсан болж байна .“Сайн хувьцаа” хөтөлбөр 6-р сарын 13-наас хүсэлтээ өгсөн иргэдийн эхний ээлжийн 100 мянган төгрөг өнөөдрөөс хувийн дансанд нь байршуулснаар хэрэгжиж эхлэсэн.  Эдийн засгийн чадамжгүй 1072 ширхэг хувьцааны 30%-ийг иргэдээс 300,000 өөр худалдаж авч эхлэсэн нь хачирхалтай.Ерөөсөө дан ганц “сайн хувьцаа” ч биш сайн гэх тодотголтой хөтөлбөрүүд бүгд сонгуулийн шоу байсан гэдгийг ард иргэд гадарлаж байсан.

Сонгуулийн дараа эмхлэн байгуулагдсан засгийн газар, улс орны  мөнгөний авдарын түлхүүрийг атгаж суугаа эрхэмүүдийн хийсэн мэдэгдлүүдээс харахад улсын данс бараг улайчихсан гэсэн.

Эцсийн эцэст засгийн газар энэ хөтөлбөрүүдийг цаашид санхүүжүүлэх боломжгүй гээд зогсоогоод байгаа.Гэтэл хуучин эрх баригчдад энэ байдал таалагдсангүй бололтой.   БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр өөрийн twitter хуудсандаа  “Улсын төсөвт ямар ч ачаа болоогүй Сайн оюутан хөтөлбөрийг зогсоолоо. Хүүхдийн хөгжил, боловсролоор ахиж битгий улс төр хийгээрэй” хэмээн жиргэсэн байсан.

Улсын төсөвт ачаа болоогүй гэхээр тэр их мөнгө хаанаас гарсан гэсэн үг вэ?Манай  тэрбумтанууд боловсролын салбарт анхаарлаа хандуулан тэр их мөнгийг гаргасан гэсэн үү эсвэл цаасан мөнгө хэвлэж байгаад энэ олон тэрбумыг залгисан “сайн” нэртэй  хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн үү гэдгийг олон түмэнд ил тод болгох хэрэгтэй байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Азтай иргэн 37 удаа сугалаанд хожсон байна

НӨАТ-ын урамшууллын систем буюу ebarimt.mn сайтын хэрэглэгчдийн талаарх сонирхолтой тоон мэдээллүүдийг хүргэж байна.

Ebarimt.mn нийт 795,000 хэрэглэгчтэйгээс 314,000 нь тогтмол баримтаа бүртгүүлдэг юм байна. Оны эхний найман сарын байдлаар

  • Хамгийн олон баримт бүртгүүлсэн иргэн 13,808 баримт бүртгүүлжээ.
  • Харин хамгийн их хэмжээний буцаан олголт авах иргэн 23,256,751 төгрөг авах нь.
  • Ebarimt.mn сайтад бүртгэлтэй хамгийн өндөр настай иргэн 92 настай.
  • Хамгийн залуу нь гурван сартай.
  • Хамгийн азтай иргэн 37 удаа сугалаанд хожиж, хамгийн олон удаа сугалаанд хожсон иргэн болоод байна.
  • Харин сугалаанаас хамгийн их мөнгө хожсон иргэн таван удаагийн тохирлоор азтан болж, * нийт 20,080,000 төгрөг хожжээ.

Сугалаа явагдаж эхэлснээс хойш нийт 137,502 азтан тодорсон бөгөөд 46,136 нь хонжвороо аваад байна. Өдөр бүр 141,230 иргэн 309,686 баримтыг бүртгүүлдэг аж. Нэгэн иргэн 3,395 удаа Ebarimt.mn сайтаар зочилж, хамгийн олон удаа хандсан иргэн болоод байна. Өдөрт дунджаар 659,274 НӨАТ-ын баримт хэвлэгдэн гардаг. Хамгийн олон баримт хэвлэсэн ААН одоогийн байдлаар 11,542,330 НӨАТ-ын баримт хэвлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүсгүйчүүдийг тарган харагдуулдаг хувцаслалт

 “Энийг өмсвөл би тарган харагдаж байна уу?” Та энэ асуултыг дор хаяж өдөрт 2-3 удаа хэн нэгнээс асуудаг байх. Эмэгтэй хүмүүс бүгд л тарган байсан ч туранхай, туранхай байсан ч илүү гоолиг туранхай харагдахыг л хүсдэг. Харин буруу хувцалсанаас болж хэдий гуалиг биетэй нэгэн байсан ч тарган, эв хавгүй харагддаг юм. Ингээд биднийг тарган харагдуулдаг буруу хувцаслалтуудыг танилцуулж байна.

Хэт бариу даашинз

Хэрэв та өндөр туранхай харагдахыг хүсвэл хэт бариу даашинз сонгохгүй байхыг зөвлөе. Учир нь энэ төрлийн даашинз биеийн галбирыг илүүтэй тодотгож өгөх тул таны асуудалтай хэсгийг тодоос тод гээч нь харагдуулдаг юм. Хэдий та тарган биш буюу яг өөртөө таарсан махтай байлаа ч энэхүү даашинз нь багахан унжих гэдсийг тань хүртэл 2-3 дахин томруулж харагдуулдаг. Иймд та фитнесс модель шиг төгс биетэй биш л бол хэт бариу даашинз битгий өмсөж байгаарай.

Урт дэрвэгэр юбка

Сүүлийн үед тус төрлийн юбка нь трэнд болж, охидын хамгийн ихээр өмсөх хувцас болсон билээ. Харин урт юбкыг намхан бүсгүйчүүд өмссөний хэрэггүй. Бид өөрсдийнхөө алдаа дутагдлыг нуух гэж л хувцасладаг шүү дээ. Хэрэв намхан хүн урт юбка өмсвөл улам намхан, тагжгар харагдах бол тарган хүмүүс өмсвөл илүү бүдүүн, палбигар харагдуулдаг сул талтай. Үнэхээр хүсээд өмссөн тохиолдолд заавал өндөр өсгийтэй гутлаар гоёорой.

Бариу жийнс

Туранхай, гуалиг бүсгүйчүүдийн тухайд энэ бол төгс сонголт. Харин мяраалаг бүсгүйчүүдийн тухайд таныг улам тарган харагдуулах тул татгалзахыг зөвлөе. Үүний оронд шулуун хар болон бараан өнгийн өмд таныг илүү туранхай, галбирлаг харагдуулна. Мөн бүдүүн шилбэтэй, өргөн гуятай охидод ч мөн хэт бариу жийнсийг өмсөхгүй байх нь зохилтой. Энэ нь яг л барби хөлтэй охидод зориулсан мэт хувцас гэлтэй.

Хээ болон судалтай өмд

Та хэт тарган биш хэвийн жинтэй нэгэн байлаа ч хээтэй өмд өмсвөл байгаагаасаа 20 хувиар тарган харагддаг гэдгээ мэдэх үү? Гуя, таазыг илүү өргөн болгож харагдуулах төдийгүй таны загварын мэдрэмжийг бусдад бэлээхэн илтгээд өгнө. Харин босоо зураастай буюу дээрээс доош судалтай өмд нь таныг илүүтэй туранхай, гуалиг, галбирлаг харагдуулдаг юм шүү.

Шилбээр татсан урттай өмд

Шагайны дээгүүр татах өмд нь танд яг л багадсан, арай хийж чихэж оруулсан мэт харагдуулна.  Гуталны яг дээхнэ шуумагтай өмд нь илүү өргөн, богино хөлтэй мэт бусдад харагддаг байна. Иймд та заавал богино шуумагтай өмд гэлтгүй шулуун, бариу банзлыг сонгоод үзээрэй. Энэ нь таны асуудалтай хэсгийг далдалж, галбирлаг харагдуулна. Мөн энэ нь хэт урт бол зохимжгүй тул өөрт тохируулан сонгоорой.

Том, хэлхгэр цамц

Зарим хүмүүс тарган хүн нэвсгэр хувцас өмсвөл илүү аятайхан харагддаг хэмээдэг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Эсрэгээрээ улам том биетэй, навсгар харагдуулах тул яавч сонгож болохгүй. Та үнэхээр сайхан болон туранхай харагдахыг хүсвэл нимгэн болоод өөрт яг таарах хувцсаа сонгоорой. Мөн хэвийн буюу өөрт яг таарсан жинтэй бүсгүйчүүд ч гэсэн хэт томдсон цамц өмсөх нь тарган харагдуулах сөрөг талтай билээ.

Хөвсгөр куртка

Мэдээж дулаан явбал мянган лан гэдэг. Гэхдээ бид дулаахан явж байна гээд хамаа намаагүй хувцаслаж бусдад тарган харагдах нь байж болно гэж үү? Та хэдий туранхай байлаа ч хөвсгөр буюу том нэвгэр, зузаан куртик сонгож өмсвөл таныг байгаа жингээс тань хэд дахин тарган харагдуулдаг гээч. Эмэгтэй хүн өөрт тохирсон таалагдсан хувцасаа өмссөн цагтаа л хамгаас өөртөө итгэлтэй, аз жаргалтай байдаг шүү дээ.

Шагайгаар уяатай гутал

Шагайгаар уядаг гутал нь хэт  их чимэглэлтэй бол таныг намхан болоод тарган харагдуулна. Тус зураг дээрх жүжигчин Жосье Лорен (Josie Loren )-ийн өмссөн гутал нь түүнийг энгийн байдгаас нь хамаагүй тарган харагдуулж байгаа юм. Намхан хүмүүс ихэвчлэн өндөр өсгийтэй гутал өмсөж өөрсдийн өөг дарах хүсэлтэй байдаг боловч шагайгаар уядаг өсгийтэй гутал сонгохгүй байхыг зөвлөе.

Өргөн бүс

Та туранхай гуалиг харагдахыг хүсч байгаа бол өргөн бүсийг бүсэлхийгээрээ зүүхгүй байхыг зөвлөе. Харин эсрэгээрээ чамин болоод нарийн бүс нь таны галбирт чимэг болж, үзэмжтэй харагдуулна. Өргөн бүс нь тарган туранхай гэлтгүй ямар ч хүний биеийн жинг байгаагаас нь илүү нэмэгдүүлдэг сөрөг талтай.

Чокер хүзүүний зүүлт

Чокер хүзүүний зүүлт нь сүүлийн жилүүдэд трэнд болж, охид бүсгүйчүүдийн зүүх дуртай чимэглэл болоод байгаа билээ. Гэхдээ энэ нь зохих хүн гэж байдагтай адил зохихгүй хүн гэж бас бий. Урт нарийхан хүзүүтэй охидод энэ нь маш тансаг харагдах боловч бүдүүн болоод богино хүзүүтэй охидод тэгтлээ зохидоггүй юм. Тэдний тухайд нарийн шигтгээтэй, дундаж урттай зүүлтийг зүүвэл гайхалтай сайхан харагддаг юм шүү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хятадад  дэлбэрэлтийн улмаас 21 хүн амиа алджээ

БНХАУ-ын төв хэсэгт хийн хоолой дэлбэрсэн талаар “www.mirror.co.uk” мэдээллээ.

Уг дэлбэрэлтийн улмаас 21 хүн амиа алдаж, таван хүн шархтаж эмнэлэгийн тусламж авч байна. Энэхүү осол Хебей мужийн цахилгаан станцын өндөр даралтын уурын дамжуулах хоолой гэнэт дэлбэрч, олон хүн амиа алдсан гэнэ.Амиа алдагсад бүгдээрээ тус цахилгаан станцын ажилчид байжээ.

Цагдаагийнхан осол болсон станцын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд Бээжингийн эрх баригчид үйлдвэрийн удирдлагуудад дахин осол гаргахгүй байхыг сануулсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шаардлагатай гэж үзвэл зарим сургууль эцэг, эхчүүдээс үл хөдлөхийн гэрчилгээ шаардана

Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангийнхны бүртгэлийг нийслэлийн Боловсролын газрын Удирдлагын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн зохион байгуулна.

Бүртгэлийг орон даяар энэ сарын 22-26-нд явуулах бөгөөд зургаан настай 27.629 хүүхэд бий. Тодруулбал, 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн бүх хүүхэд сургуульд орно гэсэн үг. Хамран сургах тойргийн хүүхдүүддээ сургуулиуд ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй бүртгэх ёстой.

Харин асран хамгаалагчид хүүхдийнхээ 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээг өөрийн иргэний үнэмлэхний хамт хуулбарлаж, эх хувиар нь авч очих юм. Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа шаардах аж. Энэ жилээс ийм бичиг баримт нэхэх болсон нь эцэг эхчүүд нэр хүндтэй сургуулиад оруулах гэж хуурамч материал бүрдүүлэгтэй холбоотой гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олимпийн тосгонд дэлбэрэлт болжээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо байрлах Олимпийн тосгонд дэлбэрэлт болсон талаар “www.espnfc.com” мэдээллээ.

 “Уг дэлбэрэлт терроризмтой ямар ч холбоогүй” хэмээн “Рио”-гийн Цагдаагийн газраас мэдээлжээ. Испани, Нигери улсын хөлбөмбөгийн тоглолт явагдах “Arena Carioca” цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы ойролцоо хар үүргэвч олсон байна. Цагдаагийнхан уг үүргэвчийг битүүмжлэн авч, дэлбэлсэн хэмээн албаны хүн ярьжээ.

 Тэрбээр “Үүргэвчинд гар бөмбөг, олон хүнийг хохироох зэвсэг олдоогүй. Зөвхөн хөлбөмбөгийн хувцас байсан. Би үүргийнхээ дагуу сэжигтэй зүйлсийг устгаж, аюулгүй болгох үүрэгтэй” гэж хэлсэн байна. Дээрх асуудлаас үүдэж хөлбөмбөгийг тоглолтыг хойшлуулах асуудлаар удирдлагууд ярилцаж байжээ. Цүнхнээс сэжигтэй зүйл олдоогүй гэх мэдээллийг хүлээн аваад тоглолтыг хуваарийн дагуу эхлүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Урт наслахыг хүсвэл ном унш

Ном унших нь наслалтыг нэлээд уртасгадгийг эрдэмтэд илрүүлжээ. “Гардиан” сонинд энэ судалгааны тухай мэдээлсэн байна. / мэдээж өдөр тутмын тогтмол хэвлэл биш /

Судалгаанд 50 болон түүнээс дээш насны 3635 хүн оролцжээ. Тэднийг гурван хэсэгт, тодруулбалдолоо хоногт гурван цаг хагас (болон үүнээс илүү хугацаагаар) ном уншдаг,гурван цагаас бага хугацаагаар болон ерөөс огт ном уншдаггүй хүмүүс гэж хуваасан байна. 12 жилийн ажиглалтын дүнгээс үзвэл,ном их уншдаг хүмүүсийн дундах нас баралт ном тоодоггүй хүмүүсийнхээс зургаан хувиар бага байжээ.Үүнээс гадна,ном унших дуртай хүмүүсном уншдаггүй хүмүүсээс 23 сараар илүү насласан нь харагдсан байна.

Тогтмол хэвлэл биш, харин чухамхүү ном унших нь урт наслахад нөлөөлдгийг эрдэмтэд тэмдэглэж байна.Ийм нөлөө нь сонин, сэтгүүлийг бодвол, ном нь шинэ материалыг “гүнзгий шимтэн уншихад” тусалдаг байна. Иймэрхүү практик нь оюун ухааныг дасгалжуулж, үгийн нөөцийг нэмэгдүүлж, анхаарал төвлөрүүлэлтийг сайжруулж,бусдын жаргал, зовлонг хуваалцахад тус болдог ажээ.

Судалгаанд оролцогчид чухам ямар ном уншсанаа хэлээгүй байна. Энэ нь голдуу уран зохиолын ном байсан гэж эрдэмтэд үзэж байна. Цахим материал унших болон аудио ном сонсох нь наслалтыг уртасгахад мөн ийм нөлөө үзүүлдэг эсэхийг цаашид тодруулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Отгондалай хүрэл медалийн төлөө тулалдана

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр олимпинй наадмын хамгийн сонирхолтой төрлийн нэг болох хөнгөнатлетикийн тэмцээн эхэлж байгаа бол жүдо бөхийн сүүлийн өдөр.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр бадминтон, сагсан бөмбөг, бокс, дугуй, хөлбөмбөг, гольф, гимнастик, буудлага, усанд сэлэлт, ширээний теннис, волейбол, туялзуур сэлэм болон хүндийн өргөлт, жүдо бөх зэрэг спортын 25 төрлийн тэмцээн уралдаан болж, зарим төрлүүдэд медалийн эзэд тодорсон.

Монголын баг тамирчид өнөөдөр жүдо бөх, бокс болон усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Дараах тамирчид тэмцээнтэй.

БОКС:

Зургаан тамирчинтай Риог зорьсон боксын багийн хоёр тамирчин үзэгчдийн суудалд шилжлээ. Тодруулбал, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 69 кг-д Н.Түвшинбат нарын тэмцээн өндөрлөсөн.

Өнөөдөр боксчдын медалийн төлөө өрсөлдөж эхэлнэ. Эрэгтэй 60 кг-ын жинд Д.Отгондалай Алжирын боксчин Реда Бенбазиз-тай тулалдана. Манай боксчин эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Өнөөдөр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх гэж байна. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 06.00 цагт болно.

УСАНД СЭЛЭЛТ:

Усан сэлэлтийн төрөлд оролцож буй Монголын хоёр дахь тамирчин Б. Есүй юм. Тэрээр өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд улсаа төлөөлөн оролцоно. Баяраагийн Есүйгийн хувьд өдгөө 16 настай бөгөөд Орхон аймгийн Орос IV сургуулийн 10б ангид суралцдаг ажээ. Тэрбээр энхүү наадамд оролцож байгаа Монголын багийн хамгийн залуу тамирчин юм.

Б.Есүй усан спортоор хичээллээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа Азийн наадам, Дэлхийн цом, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцон олон улсын болоод дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байжээ.

Б.Есүйгийн уралдаан Улаанбаатарын цагаар шөнийн 01.11 цагаас эхэлнэ.

ЖҮДО БӨХ:

Олимпийн наадмын эхний өдөр эхэлсэн жүдо бөхийн төрлийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан үлдээд байна. Олимпийн наадамд тугчийн үүргийг гүйцэтгэсэн Б.Тэмүүлэн энэ өдөр барилдана.

Эрэгтэй +100 кг-ын жинд 31 орны жүдоч өрсөлдөнө. Б.Тэмүүлэн “А” хэсэгт багтсан бөгөөд Алжирын бөх Амине Мохаммед Таеб-тэй эхний барилдаанаа хийнэ. Алжирын бөх 30 настай, 2013 онд Рио хотод болсон дэлхийн аваргад 17-р байранд шалгарч байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун олгоно

Ургац хураалтад бэлтгэх ажлын хүрээнд “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны зээлийн үлдэгдлийн эх үүсвэрийг шийдвэрлэж, зээл олголтыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгав.Мөн ургац хураалтад шаардагдах 6 мянган тонн шатахууныг 50 хүртэл хувийн урьдчилгаатай, төлбөрийн үлдэгдлийг намрын ургацаас нөхөн олгох нөхцөлтэйгээр зээлээр олгох ажлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо.

Энэ намар улсын хэмжээнд нийт 491.2 мянган га талбайд ургац хураалтын ажлыг зохион байгуулах бөгөөд үүнээс үр тариа 375.3 мянган га, төмс 14.2 мянган га, хүнсний ногоо 7.8 мянган га, тосны ургамал 63.8 мянган га, тэжээлийн ургамал 25.3 мянган га, эмийн ургамал 4.2 мянган га, жимс, жимсгэнэ 317 га-д тус тус хураалт хийнэ. Энэ жилийн хувьд ургацын болц эрт байгаа тул хураалтын ажил урьд жилүүдийнхээс 10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Баян-Өлгий, Увс аймгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно.Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 13-наас 08 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгаар, 14,15,16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13,14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Samsung Electronics” компанийн хувьцаа түүхэн дээд хэмжээндээ хүрч өсчээ

Ухаалаг утасны зах зээлд тэргүүлэгч “Samsung Electronics” компанийн хувьцаа энэ он гарсаар 24 хувиар өсч түүхэн дээд хэмжээндээ хүрэхэд тун ойрхон хэлбэлзэж байна. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард дээд хэмжээнд хүрч, нэгж хувьцааны ханш нэг сая 576 мянган вонд хүрсэн юм.

Хувьцааны хөрөнгө оруулагчид Galaxy S7 утасны борлуулалтад өөдрөг хүлээлт бий болгож, компанийн орлогод огцом түлхэлт өгнө гэж харж байгаа аж. Үүнийг дагаад хувьцааны эрэлт нэмэгдэж, үнэ ханшийн төлөв огцом өссөн чиг хандлагыг харуулсан байна. Тухайлбал, 2016 оны тавдугаар сарын эхээс “Samsung” компанийн хувьцааны ханш эрчтэй өссөн аж.

Харин Apple компанийн хувьд Хятадын зах зээлийн эрэлт буурч байгаагын нөлөөгөөр төдийлэн сайнгүй байгаа юм. Үүнийг дагаад хувьцааны ханш хэлбэлзэл багатай байгаа бөгөөд ханшийн сүүлийн цэгийг оны эхэн үетэй харьцуулахад гурван хувиар өсөлттэй тогтсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа