Author Archives: admin

Ж.Эрдэнэбат: Монгол судлалын чанар, үр дүнг шинэ шатанд гаргах хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаачдад Засгийн газар, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүслээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэстэй, хамгийн бодитой мэдээллийг дэлхий дахинд түгээдэг хүмүүс. Монгол судлаачдыг гадна ертөнц дэх монгол орон, монголчуудын элч төлөөлөгч гэж болно. Тиймээс монгол судлаачдын тоо өсөж, монгол судлалын сургалт, судалгааны төвүүд нэмэгдэхийн хэрээр гадаад ертөнц бидний талаар хамгийн бодитой, үнэн зөв мэдээллийг авах болно. Ийм боломж улам өргөжиж байна” гэж тэмдэглэлээ.

Төр, засгаас монгол судлалыг бодлогоор дэмжих болсноор энэ салбарт эерэг дүн гарч эхэллээ. Монгол судлалын байгууллага, эрдэмтдийн сургалт, судалгаа идэвхжиж, БНУУ-ын Өтвөш Лерандын их сургууль, АНУ-ын Берклей их сургууль  монгол судлалын салбар шинээр нээсэн бол ХБНГУ-ын Бонны их сургууль, сургалт, судалгаагаа үргэлжлүүлж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж  байна. Канад, Итали, Турк зэрэг улс монгол судлалын төв шинээр нээх талаар санал солилцож байгаа юм.  Үүнтэй зэрэгцэн дотоодын монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, судалгааны томоохон суурь бүтээл туурвих, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа хийх чиглэлээр ч санаачилга гарч байна.

Монгол судлалыг бодлогоор дэмжсэний дүнд сонирхон суралцагч оюутан залуусын идэвх сэргэж эхэллээ. Тухайлбал өнгөрсөн жил зохион байгуулсан Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургуульд дэлхийн 10 орны 17 төвийн 28 залуу судлаач оюутан оролцсон бол энэ жилийнхэд 12 орны 19 төвийн 30 залуу судлаач оролцохоор болжээ. Гэхдээ монгол судлалын салбарт хүндрэл, бэрхшээлтэй асуудлууд багагүй байна. Төсөв хөрөнгөөс шалтгаалж, гадаадын монгол судлалын төвүүдийг тогтвортой дэмжиж чадахгүй байгаа учир хүсэлт гаргасан төвүүдэд жил бүр ээлжлэх зарчмаар дэмжлэг олгож ирсэн байна.

Иймээс төсөв мөнгөний боломжийг бүрдүүлж, гадаадын монгол судлалын төвүүдийг тогтвортой дэмжих, батлагдсан зардлыг түргэн шуурхай шилжүүлэх талаар анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох байгууллагад чиглэл болгоно гэдгээ монголч эрдэмтдэд амлалаа.оу эрдэмтэд

Мөн монгол судлаачид манай улсын номын сан, архивт  сууж, судалгааны эх хэрэглэгдэхүүнтэй танилцахад тулгардаг бэрхшээлийг арилгаж, таатай нөхцөл бий болгох ёстой гэж тэрбээр үзэж буйгаа илэрхийлэв. Монгол судлалын сургалт, судалгаанд оролцох гадаадын эрдэмтэн судлаач, оюутан залуусыг Монгол Улсад зорчиход визийн түргэн шуурхай, хөнгөлөлттэй үйлчилгээ бий болгох талаар судалж, зохистой хувилбараар шийдэхээ онцоллоо.

Цаашид гадаад орнуудад хадгалагдаж байгаа ховор баримт сэлтийг судалгааны эргэлтэд оруулах, эрдэмтдийн гарт хүргэх санал, санаачилгыг Засгийн газар бодлогоор дэмжих юм. Монгол судлалын төв, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод ажлаа уялдуулж, хамтран ажиллан чанар, үр дүнг шинэ шатанд гаргахад анхаарах нь чухал байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Энэ нь хүн төрөлхтөний түүх, дэлхийн нийгэм соёлд монголчуудын оруулсан хувь нэмэр, үзүүлсэн нөлөөлөл, эзлэх байр суурийг үнэн зөвөөр тодруулах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд судалгаа шинжилгээнд суурилсан зарчим хэвшихэд тулгуур үндэс болно хэмээн найдаж байгаагаа хэллээ.эрдэмтэд оло улсын

Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралд оролцогсод “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын олон улсын харилцаа судлал” гэсэн таван чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг хийх юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

16 жилийн өлсгөлөнгөө зогсоожээ

Энэтхэгийн хүний эрхийн төлөө тууштай тэмцэгчдийн нэг Иром Шармила 16 жилийн өлсгөлөнгөө зогсоолоо. Тэрээр энэтхэгийн хойд нутгийн Кашмирын бүсэд үйлчилж буй Зэвсэгт хүчний тусгай эрхийн хуулийг эсэргүүцэн одоогоос 16 жилийн өмнө буюу 2000 оны 11 дүгээр сараас нойтон өлсгөлөн зарласан юм. Тэр цагаас хойш түүнийг хамарт нь гуурс шургуулан хооллосоор байсан ажээ.

ӨЛСГӨЛӨН ЗОГСООВ“Манипурын төмөр хатагтай” хэмээн алдаршсан Шармила Энэтхэгийн зүүн хойд нутгийн алслагдсан Манипур мужийн төв, төрөлх нутаг Импхал хотдоо цугласан олон сэтгүүлчдийн өмнө зөгийн бал долоосноор 16 жил үргэлжилсэн эсэргүүцлээ зогсоосон байна. Тэрээр одоо 44 настай бөгөөд “Би зэвсэгт хүчний тусгай эрхийн хуулийг өөрчлөхийн тулд эрх мэдэлтэй болохыг хүсч байна. Манипур мужийн захирагч болохыг хүсч байна” хэмээгээд 2017 оны эхээр болох мужийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Түүний эсэргүүцэж буй зэвсэгт хүчний тусгай эрхийн хуульд, Кашмирын бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй цэргүүд иргэдийг босогч хэмээн сэжиглэсэн тохиолдолд анхааруулж, сануулахгүйгээр шууд гал нээх эрхтэй гэх мэт цэргийн эрхийг хэт  нэмэгдүүлсэн олон заалттай ажээ.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

М.Фелпс:Олимпийн 23 алт, гурван мөнгө , хоёр хүрэл медальтай

Домогт Майкл Фелпс Риогийн олимпийн наадмаас таван алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 4х100 метрийн буухиад түрүүлсэнийхээ дараагаар тамирчны замналаа яг л ингэж өндөрлүүлэхийг хүсч байснаа ярьжээ.

“Сүүлчийн удаа бие халаалтаа хийж, сүүлчийн удаа уралдааны замд гарахаар алхаж, сүүлчийн удаа элэг нэгтнүүдийнхээ өмнө гарч замналаа өндөрлүүлэхийг би хүсч байсан. Миний сүүлчийн гараа гэдгийг би мэдэж байсан болохоор багийнхаа залуус тэдэнтэй хамт уралдааны замд гарах хичнээн гайхалтай сайхан байгааг хэлсэн. Дараа нь сүүлчийн удаа шагналын тавцан дээр гарсан. Миний мөрөөдөл биелсэн. Замналынхаа төгсгөлд яг л бялуун дээрх чимэглэл шиг алтан медаль хүртэхийг би хүссэн юм” гэж Фелпс өгүүлжээ.

Майкл Фелпс олимпийн 23 алтан медаль, гурван мөнгөн медаль, хоёр хүрэл медальтайгаар тамирчны замналаа өндөрлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шинэ цэцэрлэгүүдэд тусгай зөвшөөрөл олгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/602 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барьсан найман цэцэрлэгт улсын  дугаар  олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл  олгов.

Шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдийн  барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургалт  эрхлэх  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож,  цэцэрлэгийн  удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн  бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт  үүрэг болголоо. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад  даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД  ОЛГОХ УЛСЫН ДУГААР

Дүүрэг Хороо Цэцэрлэгийн хүчин чадал Цэцэрлэгийн  хүчин чадал
1  Багануур 5 дугаар хороо 240 241
2 Баянгол 17 дугаар хороо 120 242
3 Хан-Уул 16 дугаар хороо 240    243
4 Сонгинохайрхан 22 дугаар хороо 100 244
5 Чингэлтэй 8 дугаар хороо 150 245
6 Чингэлтэй 16 дугаар хороо 150 246
7 Чингэлтэй 17 дугаар хороо 150 247
8 Сонгинохайрхан 20 дугаар хороо 120 248,
Нийт 8 1270 –

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Facebook хэрэглэгчдийн заавал мэдэж байх тохиргоонууд

Facebook-ийн тохиргоог сайтар хийгээгүйгээс таны талаарх бүх мэдээлэл бусдад харагдах эсвэл хакеруудын довтолгоонд өртөх зэрэг хүндрэлүүд гардаг. Дараах тохиргоонуудыг хийж сурснаар та өөрийнхөө Facebook дэх хуудсыг өөрийн хүссэнээр тохируулж, мөн хувийн нууцаа хамгаалах боломжтой.

  • Найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла (Friends list)

Хэрэв танд олон найз байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь, их сургууль, ажил, гэр бүл, найзууд гэх мэтээр ангилж болно. Ингэснээр та дараа нь хайлт хийхэд амар байх болно.

  • Өөрийн мэдээллээ бусдаас нуух

Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings – Profile Information цэсээр ороод About me-ын хойно байрлах тохиргоо руу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friends, эсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize-г сонгох хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорх нүдэнд нь тухайн хүний и-мейл эсвэл нэрийг бичээрэй.

  • Өөрийгөө хайлтын системээс устга

Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягийг мэдэх нь утгагүй. Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд та Privacy Settings – Search гэж ороод Everyone тохиргоог Only friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд Facebook тань гарч ирэх болно.

  • Өөрийгөө Google-ээс устга

Privacy Settings – Search гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow нүдийг чагталсан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ, мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр нүдний чагтыг арилгах хэрэгтэй.

  • Зураг, видеогоо нууцлах

Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ. Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information-г дар. Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм.

Photos and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулснаар өөрийн болоод өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.

  • Фото цомгоо хамгаал

Фото цомгоо бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.

  • Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал

Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууд дээр элдэв янзын сэтгэгдэл /коммент/ бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook  рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүн таны Facebook-т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно.

Ингэхийн тулд Privacy Settings рүү ороод Block List-ыг дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний и-мейл хаяг, нэрийг нь бичихэд л болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд байгууллагууд нэгдлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа “Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам , “Монголын төмөр зам” ХХК, Хүүхдийн парк нэгдлээ.
“Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд нэгдсэн дээрх байгууллагууд төмөр замын Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх хамгаалалтын бүс доторх шарилжны анхны хадалтын ажлыг мэргэжил аргазүйн зөвөлгөөний дагуу наймдугаар сарын 15-19-ний хооронд зохион байгуулахаар болжээ.
Цаашид уг ажлыг жил бүрийн тавдугаар сараас есдүгээр сарын хооронд зохион байгуулж, төмөр замын хамгаалалтын хоёр талын бүс дагуу есдүгээр сарын 25-наас мод тарина гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шарласан шүд цайруулах энгийн зөвлөгөө

Шүдний эрүүл мэнд, өнгө бидний гоо сайхан, гадаад үзэмжинд маш чухал нөлөөтэй. Кофе, тамхи гэх мэтийн хэрэглээ болон бусад янз бүрийн шалтгаанаас болж шарласан шүдтэй хүмүүсийн цорын ганц хүсэл бол шүдээ цайруулах. Гэтэл цайруулагч оо хэрэглээд ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа хүмүүст дараах маш энгийн хэрнээ үр дүнтэй 14 аргыг толилуулж байна.

  1. Гүзээлзгэнэ Гүзээлзгэнээр шүдээ арчих нь эдийн засагт хэмнэлттэй шүд цагааруулах арга юм.
  2. Listerine шүд цагааруулах бодис Уг бодисыг ашиглан хямд зардлаар шүдээ цайруулж болох юм. Таны аманд үлдсэн ч биенд муу нөлөөгүй тул санаа зовох шаардлагагүй.
  3. Хүнсний сода Сода нь шүд цагааруулах байгалийн гайхамшигт бүтээгдэхүүн юм. Хямд төдийгүй сойзон дээрээ багаханыг асгаад л шүдээ зөөлөн үрэхэд болно.
  4. Нимбэгний ундаа шүдийг цагааруулна Бага зэрэг нимбэгний ундааг сойзон дээрээ асгаад ердийнхөөрөө шүдээ угаана. Нимбэг нь шүдний өнгөн хэсэг дэх бохирдлыг цэвэрлэнэ.
  5. Өдөрт 1 алим Алим нь байгалийн амтлагч бодисыг өөртөө агуулдгаас гадна шүдний бохирдлыг цэвэрлэнэ.
  6. Каффейны хэрэглээгээ багасга Өдөрт уудаг кофеныхоо хэмжээг бууруулснаар таны шүдний шарлалтын хэмжээ багасна.
  7. Сахарын хэмжээгээ багасга Сахар их хэрэглэвэл таны шүд хурдан хугацаанд элэгдэх болно. Хэдэн 7 хоног сахар хэрэглэхгүй байж байгаад шүдээ нэг хараарай. Танан цагаан болсон байх вий.
  8. Шүдэнд хортой зүйлсээс зайлсхийх Кола таны шүдийг асар ихээр муутгана. Шүдийг хорхойтуулахаас гадна өнгийг нь алдагдуулна.
  9. Лууван сайн ид Гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсвэл лууван идээд байх хэрэгтэй юм байна. Таны сувдан цагаан шүдэн дээрх цуурлын шинж тэмдгийг ор мөргүй алга болгоно.
  10. Шүдээ угаахаа мартуузай Өдөрт 2 удаа шүдээ угааснаар амны хөндийд нян үржихгүйгээс гадна таны шүд шарлахгүй байх болно.
  11. Усаар зайл Хооллосны дараа шүдээ усаар зайлж байх нь таны шүдийг цагаан байх бас нэгэн шалтгаан болно.
  12. Шүдний эмчид байнга үзүүлж байх Жил бүр шүдний эмчид очиж үзлэгт хамрагдаж байхыг зөвлөж байна.
  13. Шүдний утсыг өдөрт 2 удаа ашигла Өдөр бүр 2 удаа шүдний утсаар шүдээ цэвэрлэснээр таны шүд цэвэр, бат бөх байх болно.
  14. Тамхинд “Үгүй” гэж хэлцгээе. Тамхинд агуулагддаг никотин нь шүдийг шарлуулдаг. Тамхиа хаячихвал таны шүд өмнөхөөсөө илүү цагаан харагдах болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тулалдна

Риогийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд 19 настай Э.Цэндбаатар Белорусийн тамирчин Демитрий Асануг 2:1-ээр яллаа. Ингэснээр тэрбээр Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 16-ны 23.30 цагт хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Шакур Стевенсонтой тулалдахаар болж байна.

Ийнхүү манай тамирчин шигшээ наймд шалгарч, хүрэл медалийн төлөө тоглох болзол хангалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх хуваарь

Өнөөдөр буюу наймдугаар сарын 15-ны даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

  • 10.30-17.30 цагт: 16-р хороо 16-р хороолол Цэргийн 24-26, 70, 71, 1, 2, БХЯ-ны 24-р байр, Монгол менежмент төв, Захгүй Мэнэн, Наран инвест, Анудент, УБ бүтээц ХХК-ууд, 82-р цэцэрлэг, Улаанхуаран СӨХ болон тэдгээрийн ойр орчмоор

СҮХБААТАР ДҮҮРЭГ

  • 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

  • 10.30-18.00 цагт: 9-р хороо Горькийн 4-9-р гудамж, ТЭЦ-33, НЭХ-33, ЭХ-22А, 27А, 31 Бумбаяр байрууд болон тэдгээрийн ойр орчмоор
  • 11.00-18.00 цагт: 20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

ЧИНГЭЛТЭЙ, БАЯНГОЛ ДҮҮРЭГ

  • 10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

  • 10.00-18.00 цагт: 10.00-18.00 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Цахим үйлчилгээ: my.tog.mn

Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Усан сэлэлтийн тамирчинд БУУ тулган дээрэмджээ

РИО-2016 олимпийн их наадам эхлээд ердөө 9 хонож байхад Рио Дэ Жанейро хотод хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэргүүд хар бараан мэдээллүүд  ар араасаа гарсаар байна.

Жишээлбэл, өчигдөр буюу Ням гарагт АНУ-ын усан сэлэлтийн тамирчин, Олимпийн 6 удаагийн аварга, 12 медальтан Райан Лохте бусад гурван тамирчны  хамт үл таних этгээдүүдэд дээрэмдүүлжээ.

Тэднийг Бразилийн усан спортын тамирчны гэрт болсон үдэшлэгт оролцоод, ням гарагийн өглөө Олимпийн хотхон руугаа буцахаар таксинд явах замд цагдаагийн хувцастай этгээдүүд дээрэмджээ. Хуурамч цагдаа нар тамирчдыг таксинаас буулган газарт хэвтүүлсэн байна.

Лохте ганцаар эсэргүүцсэн тул түүний толгойд БУУ тулган газарт хэвтүүлж, мөнгө болон бусад эд зүйлсийг нь дээрэмждээ.

АНУ-ын Олимпийн Хороо уг хэрэг гарсныг хүлээн зөвшөөрч, Райан Лохте болон бусад тамирчид эсэн мэнд Олимпийн хотхонд байгааг мэдээлсэн байна.

Эх сурвалж: Business Insider

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна

2016 оны 08 дугаар сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 20-ныг хүртэл цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 17-19-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 16, 17-нд зарим газраар, 18,19-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Отгондалай хүрэл медалийн эзэн боллоо

“Рио 2016” олимпын наадам амжилттай үргэлжлэн явагдсаар байна. Монгол Улсын баг тамирчдаас Рио-2016 олимпийн хоёр дахь медальтан болсон Д.Отгондалай өнөө өглөө хүрэл медалийн өнгөө хувиргах шийдвэрлэх тулаан хийлээ. Манай тамирчин гурван үеийн турш өрсөлдөгчөө давамгайлсан боловч шүүгчид Францын тамирчинд ялалт өгсөн юм.

Ийнхүү Монголын багийн хоёрдахь медалийн эзэн тодорлоо. Тамирчины ялалт хямдхан олдохгүй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНСУ-ЫН ӨМНӨД ГЕНГСАН АЙМГИЙН ХАМАН СУМЫН БАГШ, СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Хан-Уул дүүрэг БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай 2011 оноос хойш эгч дүүсийн найрсаг харилцаатай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд олон ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ ажлын нэг нь болох “Сурагч солилцооны хөтөлбөр” буюу “Homestay” хөтөлбөрийг тав дах удаагаа амжилттай зохион байгуулж  байна.

Монголд Хаман сумын 13 сурагч, багш нарын төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд тэднийг хүлээн авах арга хэмжээ Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат, Дэд бүтэц тохижилтийн хэлтсийн дарга Б.Даваажав, Гадаад харилцааны албаны дарга Ө.Батмандах, БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумын дунд сургуулийн боловсролын хэлтсийн ажилтан Жонги Хи Конг, Хаман сумын сургуулийн багш Яанг Хан Мүн болон сурагч солилцоонд хамрагдсан нийт сурагчид оролцсон юм. Тус арга хэмжээг нээж, Засаг даргын орлогч Т.Чингүнжав хэлсэн үгэндээ “Дүүргийн төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч, цаг минут бүр сурагч дүү нарт минь анхаарал хандуулж ирсэн Хаман сумын нийт удирдлагууд, болон энэхүү хөтөлбөрийг зохион байгуулсан ажилтан албан хаагчид, сурагчдын аав, ээж, гэр бүлийнхэнд нь баярлаж байгаагаа энэ дашрамд дуулгая. Хүүхдүүд та бүхэн бол Монгол улсын нийслэл Хан-Уул дүүрэг, БНСУ-ын Хаман сум хооронд тогтсон найрсаг хамтын ажиллагааны түүхэн гэрч болж байгаа бөгөөд ирээдүйн харилцааг авч явах иргэд юм шүү гэдгийг илэрхийлмээр байна” хэмээлээ.

Энэ удаа Хан-Уул дүүргээс 10 сурагч, 3 албан хаагч өнгөрсөн сарын 25-29-ны өдрүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу Хаман суманд аялж Солонгос улсын соёл, зан заншил, ахуйн амьдралтай танилцсан бол  Хаман сумын 13 сурагч 8-р сарын 8-12 өдрүүдэд Хан-Уул дүүрэгт хүрэлцэн ирсэн юм. Тэд эдгээр өдрүүдэд сурагчид  Монгол улсын соёл, аж ахуйтай танилцаж, Улаанбаатар хотын үзэсгэлэнт газруудаар аялах юм байна. Хан-Уул дүүргийн хувьд сурагч солилцоонд хамрагдах хүүхдүүдийг Нийгмийн хөгжлийн хэлтэс болон Боловсролын хэлтсээс сурлага, урлаг, спортын өндөр амжилт үзүүлсэн 13-18 насны хүүхдүүдийг шалгаруулж явуулдаг юм .

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа