Author Archives: admin

Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна

2016 оны 08 дугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Говийн бүсийн өмнөд хэсэг болонДарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.19-21 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголын ширэн бээлийтнүүд эхний учраануудаа буулган авлаа

Риогийн олимпод манай таван ширэн бээлийтэн өрсөлдөж байгаагаас Армийн Дэлхийн аварга Баатарсүхийн Чинзориг Катарын боксчинг гурван үеийн турш илүүрхэн эхний ялалтаа байгууллаа. Тэрээр дараагийн даваанд ОХУ-ын боксчинтой тоглох хуваарьтай байна.

Мөн 56 кг-д Э.Цэндбаатар Кенийн Нжангури Бэнсон Гичаритой эхний тулаанаа хийж, гурван үеийн турш илүүрхэн хожлоо. Манай тамирчин шөвгийн 16-д шалгарч Беларусын Асанаутай оноолт таарлаа. Энэхүү тоглолт наймдугаар сарын 15-ны өдөр болно.

ширэн бээлий 1 ширэн бээлий 2 ширэн бээлий 3

Монголын боксчид ИЛҮҮ ИЛҮҮ ИЛҮҮ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

 Тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгахыг даалгалаа

 

Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгодог хуультай. Үүний үр дүнг Монголын тамирчдын амжилт эрс дээшилсэн бөгөөд үүний нэг илрэл нь одоо болж байгаа зуны олимпийн наадамд спортын 9 төрлөөр 43 тамирчин оролцож байна.

Гэвч энэ хуулийн хэрэгжилт, мөнгөн шагнал олгох ажил сүүлийн жилүүдэд  зогссон байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар спортын 13 төрлөөр мөнгөн шагнал авах болзлоо хангасан 2069 тамирчин байгаа бөгөөд тэдэнд олгох 1.7 тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа юм.Иймд тамирчид дасгалжуулагчдынхаа амжилтыг үнэлж энэ мөнгийг олгох, мөн Рио де Жанерогийн олимпоос медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэр, санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэвшилтэт технологитой шуудангийн үйлчилгээг дэмжиж ажиллана

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өчигдөр “DHL” группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан, санал бодлоо солилцлоо.

Ди Эйч Эл группийн Ази номхон далай хариуцсан бүс нутгийн ерөнхийлөгч Кэлвин Люн тэргүүтэй төлөөлөгчид тээвэр логистикийн салбарыг хөгжүүлж, дэлхийн улс оронд хэрхэн үр ашигтайгаар нэвтрүүлэн Монгол Улсын эдийн засаг, тээврийн салбарт оруулах хувь нэмэр оруулах боломжтойг судлаж, хамтран ажиллах зорилготойгоор манай улсад айлчилж иржээ.

Тус группийн Монгол дахь салбар нь 1989 оноос шуудангийн чиглэлээр ажиллаж байгаад 2005 оноос ачаа тээвэр, карго гэх мэтээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, өргөн хүрээнд ажиллаж эхэлсэн байна. Цаашид төмөр зам болон автозам, агаарын ачаа тээврийн салбарт хамтран ажиллаж, хил дамнасан өргөн сүлжээнд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллахыг хүссэн юм. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат дээрх саналыг хүлээн авч далайд гарцгүй манай улсын хувьд тээврийн үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгаа бөгөөд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компанийг дэмжиж, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Тэрээр “Илгээгчийн хаалганаас хүлээн авагчийн  хаалганд гинжин холбоогоор түргэн шуурхай, хямд зардлаар тээвэрлэлтийн тусгай горим, хэрэгцээ шаардлага хангасан дэвшилтэт технологитой буухиа шуудангийн үйлчилгээг Монголд нэвтрүүлэх шаардлага нэн чухал. Мөн холимог тээврийн ложистик төвийг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь олон улсын транзит ачаа эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэ чиглэлд үйл ажиллагаагаа уялдуулж, хамтран ажиллах боломжтой” хэмээн санал бодлоо илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

М.Анхцэцэгнаймдугаар байранд орлоо

Хүндийн өргөлтийн тамирчин ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг Риогийн дэвжээнд өчигдөр өрсөлдөж наймдугаар байр эзэллээ. Тэрээр огцом өргөлтөөр 106кг, түлхэлттэй өргөлтөөр 131кг өргөж нийлбэр дүнгээр 237кг өргөж 8-р байрт орлоо.

Энэ бол Монголыг хүндийн өргөлтийн олимпийн наадамд үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.М.Анхцэцэг 18-хан насандаа анхны олимпдоо оролцож бага зэрэг туршлага дутсан бололтой. Бэлтгэл дээр байдаг үеийнх шигээ өргөсөн бол хүрэл медаль авах хэмжээнд байлаа. Гэсэн хэдий ч Анхцэцэг маань Монголын Хүндийн өргөлтийн амжилтыг алхам алхамаар урагшлуулсаар байна. Баяр хүргэе

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цахилгааны хязгаарлалт хийнэ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

  • 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

  • 10.30-17.30 цагт: 16-р хороо Чингэлтэйн 1-8, Нуурын 2-6, 10-14-р гудамж, 4-р хороо 1-р 40 мянгат 30/1-р байр, Ар үр Алтай, Монгол бэлэг-1, МЦХ, Хүүгийн газар, Хүч сервис ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11.00-18.00 цагт: 20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

ЧИНГЭЛТЭЙ, БАЯНГОЛ ДҮҮРЭГ

  • 10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

  • 10.30-18.00 цагт: 7-р хороо Яармаг-15-22 гудамж тэр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

  • 10.30-16.00 цагт: Талх чихэр, Сүү компаниуд
  • 10.30-18.00 цагт: 19-р хороо 21-р хороолол 62-р сургууль, Нийгмийн даатгалын хэлтэс, УБЦТС ТӨХК-ийн Сонгинохайрхан ХҮТ, 4А, Б, 3-58, 37Б, 8-58, 9-58, Т-79-р байр, Эрдэнэс төв, Дэлгэр 21 СӨХ болон тэдгээрийн ойр орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гурван дэд сайд, зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томиллоо

Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар гурван яамны дэд сайд болон зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томиллоо. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле нарыг томилов. Мөн Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү, ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даажамба нарыг томилж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Түүнчлэн Үндэсний хөгжлийн газрын даргын  үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Баярсайхан,  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Ням-Осор, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Зориг, Биеийн тамир, спортын газрын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Шаравжамц, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Баатарцогт,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Нямдаваа нарыг томилов гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр Н.Түвшинбаяр Риогийн татамид өрсөлднө

Өнөөдөр манай улсаас дөрвөн тамирчин эхний тэмцээндээ оролцоно. Жүдо бөхийн хоёр тамирчин 22:00 цагаас эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд, эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр нар Риогийн татамид өрсөлдөх юм. П.Лхамдэгд эхний тойрогт Унгарын бөхтэй барилдах бол Н.Түвшинбаяр Кубын бөхтэй учраа таарчээ.

Манай ширэн бээлийтэнүүдээс Бямбын Түвшинбат 00:45 минутаас Ирландын Стивен Жерард Доннеллитой тулалдана. Түүнийг ялах аваас хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно. Мөн урт бууны дасгалд Г.Нандинзаяа өрсөлдөх юм.

Баг тамирчиддаа Амжилт хүсье. Өнөөдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Алтан соёмбот далбаа мандах болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЗТХ-ийн сайд Д.Ганбат:Өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг үүрэг болголоо

Наадмын дараа намар” гэдэг.  Өвөл хүртэл өдий байна гэлтгүй, зам, тээврийн салбарынхан эртнээс өвөлжилтийн бэлтгэлээ хангах нэгдсэн арга хэмжээг авахаар болсон байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат  даваа гаригт зохион байгуулдаг шуурхай хуралдаанаараа өвөлжилтийн бэлтгэл ажилд эртнээс анхаарч, ажлаа эрчимжүүлэхийг  үүрэг болголооТэрээр зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг жилийн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулж, хэрэгжилтийн явцад байнгын хяналт тавьж, тодорхой хугацаанд ажлын явцын талаарх мэдээ, тайлан , үр дүнг гарган танилцуулж байхыг даалгасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ хичээлийн жил сурах бичиг шинэчлэгдэж дахиж хэвлэхгүй

Энэ хичээлийн жил сурах бичиг шинэчлэгдэж дахиж хэвлэхгүй ч хуучин сурах бичгийн хүрэлцээг хангах зорилгоор тендэр зарлаж хэд хэдэн компани хэвлэх ажилдаа ороод байна . Өнөөдрийн байдлаар 1-7 дугаар ангийн нөхөн хангалтын сурах бичиг хэвлэгдэж бүрэн дууссан байгаа. Харин 8-9-р ангийн сурах бичгийг хэвлэх ажил явагдаж байгаа юм. Ахлах ангийнхан буюу 9-12- р ангийнханы сурах бичгүүд хангалттай хүрэлцээтэй байгаа учраас нөхөн хангалт хийхгүй юм байна.

Сурах бичгүүд боловсролын газраар дамжин сургуулиудад хүрсэний дараа зорилтот бүлгийн сурагчидад үнэ төлбөргүй хүргэхээр төлөвлөжээ. Сурах бичгийн үнийн хувьд доод тал нь хамгийн хямд нь 800 төгрөг бол дээд тал нь 4500 төгрөг үнэтэй худалдаалагдах юм байна. Дундаж үнэтэй сурах бичгийг 2700 орчим төгрөгөөр борлуулна. Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 р ангийн сурагчид нийт 160 орчим төрлийн сурах бичиг үздэг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүн бүхний мэдэж байх ёстой хорт хавдрын анхны шинж тэмдэг

Амьдралд баясаж явах хичнээн сайхан, тийм үү? Харин хорт хавдар мэтийн тийм өвчний тухайд юу ярих билээ. Хүмүүсэнэ өвчнөөс сэргийлэхийн тулд бүхнээ өгөх болно. Тийнхүү хорт хавдрын шинж тэмдгийг авч үзье.

Эрдэмтэд анхаарах хэрэгтэй хорт хавдрын 5 үндсэн шинж тэмдгийг дурддаг.

Байнга өвдөх

Хэрвээ таныг хүчтэй өвдөлт хэдэн хоногийн туршид зовоож,эмүүд ч тус болохгүй байгаа бол, эмчид үзүүлэхээ бүү хойшлуул, өвдөлтийн шалтгааныг яаралтай тогтоох шаардлагатай.

Биен дээр ямар нэг юм гарсан байхыг ажигласан бол

Анх харахад, биднийг айлгачихааргүй арьсан дээрх ямар нэг булдруу юмуу бундуугаар хорт хавдар олонтаа илэрдэг юм. Энэ нь тэр бүр хорт хавдрын шинж тэмдэг биш байдаг ч, юмыг яаж мэдэхэв хэмээн болгоомжлон, эмчид хандах нь дээр. Магадгүй, ингэснээр та өвчин бусад эрхтэнд тархаагүй байгаа дээр нь өөрийгөө аварч болох юм.

Байнга ядрах

Хэрвээ та хэсэг хугацааны туршид ядрах болсноо мэдэрч, ингэхдээ энэ нь буруу хооллолт, сэтгэл санааны гутрал, дутуу нойр юмуу танд ойлгомжтой бусад шалтгааны уршиг биш бол, эмчид хандах нь дээр шүү.

Турах

Онцын мэрийлтгүйгээр илүүдэл жингээ гэнэт хаяж эхэлвэл, олон хүн үүнд маш баярлах байх л даа. Гэвч энэ нь хорт хавдрын нэг шинж тэмдэг гэдгийг мэдсэнээр, ийм маягаар гоолиг болохыг хэн ч зөвшөөрөхгүй нь лавтай. Гэхдээ, уучлаарай, нөгөөх гэдэсний цагаан хорхой үүний шалтгаан байж болох. Учрыг нарийн мэдэхийн тулд эмнэлэгт хандах нь дээр.

Мэнгэний хэлбэр

Энэ өвчнийг оношлох хамгийн эхний аргуудын нэг нь өөрийнхөө мэнгийг анхаарч, түүнийг ажиглаж байх явдал мөн. Хэрвээ мэнгэ хэлбэр юмуу өнгөө өөрчилж эхэлвэл, бүү алгуурла, хавдрын эмчид хандаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засгийн газрын хуралдаанаар үлдсэн гурван дэд сайдыг томилж магадгүй

Засгийн газрын хуралдаан долоо хоногийн Лхагва гариг бүр хуралдаж байхаар тогтсон. Монгол Улсын Засгийн газрын хуулийн 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг. Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдсан бөгөөд өнөөдөр 15:00 цагт хуралдах товтой байна.

Хуралдаанаар зарим шийдвэрлэгдээгүй үлдсэн зарим томилгоонуудыг хэлэлцэж магадгүй юм. Тухайлбал, гурван дэд сайдын болон зарим агентлагуудын дарга нарын томилгоо хийгдээгүй байгаа билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Майкл Фелпс усан санд “морь хардаг”-аа нуусангүй

Олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн хүн бол усан спортын тамирчин Майкл Фелпс. Өчигдөр тэр 20 дахь алтан медалиа авч нийтдээ таван Олимпийн наадмаас цуглуулсан медалийн тоогоо 24 болгожээ.Ингэхдээ домогт тамирчин маань эдгээр Олимпийн наадмуудын ядаж нэгэнд нь усан санд нь шээж байснаа нуусангүй.

2012 онд Wall Street Journal сэтгүүлд Фелпс ярилцлага өгөхдөө энэ тухай ярьжээ. Сэтгүүлч түүнээс усан санд шээж байсан үгүйг асуухад тэрээр “миний бодлоор бүгд л усан санд шээдэг” гээд “усан дотор хоёр цаг хүртэл байх тохиолдолд бид шээсээ ялгаруулах шаардлагатай шүү дээ, бид усан сангийн хананд хүрмэгцээ үүнийгээ амжуулдаг” гэсэн байна.Гэхдээ Фелпс “усанд хийдэг хлор үүнийг ариутгадаг тул муу юм биш” гэжээ.

Энэ тухай түүний хариултыг дараах видео бичлэгийн 3:22 дахь эхлэлээс сонсож болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олимпт оролцож байгаа Монголын хамгийн залуу тамирчин

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотод зохион байгуулагдаж буй зуны 31 дүгээр олимпийн усан сэлэлтийн өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн Баяраагийн Есүй оролцож байгаа.   Спортын мастер Б.Есүй “Хангарьд” клубт харьяалагддаг бөгөөд олимпид оролцож буй тамирчдаас хамгийн отгон нь юм.

Б.Есүй 16 настай

Орхон аймгийн Орос IV сургуулийн 10 б ангид суралцдаг. Тэрбээр усан спортоор хичээллээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа Азийн наадам, Дэлхийн цом, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцсон юм.

ТҮҮНИЙ АМЖИЛТ:

* 2014 онд Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс  4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль

* 2015 онд  Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль

* 2015 оны Сингапурт болсон олон улсын тэмцээнд оролцон өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд 29:51 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.

*2016 оны тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 1:11.36  амжилтаар спортын мастерийн болзол хангаж, 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа