Author Archives: admin

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэл Азийн хөгжлийн банктай хамтран “Ирээдүйн хотууд” төсөл хэрэгжүүлнэ

  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай “Ирээдүйн хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав.Санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа.

“Ирээдүйн хотууд” хөтөлбөр нь бүс нутгийн хүрээнд хэрэгжих техникийн туслалцааны төсөл бөгөөд уг хөтөлбөрийг Азийн таван оронд хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төсөл нь “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг дэмжих ухаалаг систем, орон нутгийн санхүүжих механизмыг сайжруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих олон улсын платформыг Монголд нэвтрүүлэх зэрэг дэд төслүүдийг хэрэгжүүлнэ. Мөн “Ирээдүйн хотууд” хөтөлбөр нь уялдаа холбоо бүхий хот төлөвлөлт, мэргэжлийн түвшинд хийх хот төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэж, төсөл хэрэгжүүлж байгаа орнуудтай хамтран ажиллах юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “ Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байдаг агаар, хөрсний бохирдол, нийтийн тээвэр зэрэг олон ажил хамтран ажиллаж ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд Азийн хөгжлийн банк, Улаанбаатар хоттой хамтран ажилладаг гол байгууллага болж байгааг дуулгахад  таатай байна. Азийн хөгжлийн банкнаас Азийн таван оронд хэрэгжүүлж байгаа “Ирээдүйн хотууд” хөтөлбөр”-т Улаанбаатар хот багтсанд баяртай байна. Цаашид олон ажилд идэвхтэй хамтран ажиллах болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

нийслэл 2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Намиби улсын тугчин хүчингийн хэргээр баривчлагджэ

Рио-де-Жанейрогийн зуны олимпийн наадмын үеэр спортын төдийгүй,бас гэмт хэргийн шинжтэй мэдээ өдөр бүр ирж байна.Ройтерс агентлагийн мэдээлснээр, бразилын цагдаа нар Намибийн шигшээ багийн тугчин Жонас Жуниосыг саатуулжээ.

Боксын тэмцээнд оролцох ёстой байсан энэ тамирчин үйлчлэгч эмэгтэйг хүчирхийлэх гэсэн тухай гомдол ирсний дараа түүнийг урьдчилан хорьсон байна.22 настай боксчин олимпийн тосгонд түүний өрөөг цэвэрлэж байсан үйлчлэгчийг хоргоожээ. Хохирогчийн мэдүүлснээр, тамирчин эхлээд мөнгө өгье гэж, харин дараа нь хүч хэрэглэн, санасандаа хүрэх гэж оролдсон байна. Бүсгүй өрөөнөөс гүйн гарч, цагдаа нарт хандаж, ингэсний дараа Жуниосыг саатуулжээ.

Түрүүнд нь мөн ийм хэргээр Марокко улсын тамирчин 22 настай боксчин Хассан Саадаг саатуулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэтгүүлчдийн автобус руу гал нээсэн хэрэг гарчээ

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо болж буй XXXI удаагийн олимпийн наадмыг сурвалжлахаар ирсэн олон орны сурвалжлагчдыг тээвэрлэн явж байсан автобус руу нэг этгээд гал нээсэн талаар “www.thesun.co.uk” мэдээллээ.

Damage to a media bus in the Deodoro area of Rio de Janeiro on the fourth day of the Rio Olympic Games, Brazil. PRESS ASSOCIATION Photo. Picture date: Tuesday August 9, 2016. A media transport bus has had two windows smashed after being shot at while travelling between venues at the Rio Olympic Games on Tuesday, Press Association Sport understands. See PA story OLYMPICS Bus. Photo credit should read: David Davies/PA Wire. RESTRICTIONS - Editorial Use Only.

Damage to a media bus in the Deodoro area of Rio de Janeiro on the fourth day of the Rio Olympic Games, Brazil. PRESS ASSOCIATION Photo. Picture date: Tuesday August 9, 2016. A media transport bus has had two windows smashed after being shot at while travelling between venues at the Rio Olympic Games on Tuesday, Press Association Sport understands. See PA story OLYMPICS Bus. Photo credit should read: David Davies/PA Wire. RESTRICTIONS – Editorial Use Only.

Уг хэрэг спортын цогцолборууд байрлах Деодоро дүүргийн ойролцоо болсон гэнэ. Гэмт этгээд автобусны цонх руу буудах үед жолооч сэтгүүлчдийг доошоо хэвтэхийг сануулсан байна. Нэг сэтгүүлч “Үнэхээр аймар байсан. Гэмт этгээдүүд автобус  руу орж ирэх вийдээ хэмээн айсан” гэж ярьжээ.Цагдаагийнхан уг хэргийг терроризмтой холбоотой эсэхийг шалгаж эхэлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр дараахи байршилд цахилгааны хязгаарлалт хийнэ

Өнөөдөр буюу наймдугаар сарын 10-ны лхагва гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.

 Чингэлтэй, Баянгол дүүрэг

  • 10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7,  8,  9, 10,  Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телевизийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар дүүрэг

  • 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар,  Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

Баянзүрх дүүрэг

  • 10.30-17.30 цагт: 19-р хороо Тамирчны 1-7-р гудамж, 1, 2, 3, 45-р байр,  Онч мэргэн өрхийн эмнэлэг болон тэдгээрийн ойр орчмоор
  • 11.00-13.00 цагт: 6, 18-р хороо Дамдинсүрэнгийн 43, 56, 58, 59, 63, 65, 66, 67, 87, 92, 93, ХД 91, 93, МД 60, Олзвойн 38, 78, Эрэлийн 39А, Б, В, Г, 40, 41, Ургац өгөөжийн 67, 145, 163, 170-р байр, Номноо, Ногоон төгөл, Люкс хауз хотхон, Эрдэнэдрийлинг, Горгаз ХХК, Мон суль ШТС, ТТХГ, ШШГЕГ-ын орон сууц болон тэдгээрийн ойр орчмоор
  • 15.00-17.00 цагт: 6, 18-р хороо Дамдинсүрэнгийн 43, 56, 58, 59, 63, 65, 66, 67, 87, 92, 93, ХД 91, 93, МД 60, Олзвойн 38, 78, Эрэлийн 39А, Б, В, Г, 40, 41, Ургац өгөөжийн 67, 145, 163, 170-р байр, Номноо, Ногоон төгөл, Люкс хауз хотхон, Эрдэнэдрийлинг, Горгаз ХХК, Мон суль ШТС, ТТХГ, ШШГЕГ-ын орон сууц болон тэдгээрийн ойр орчмоор
  • 13.00-13.30 цагт: 20-р хороо Гачуурт тосгоны бүх хэрэглэгчид, Баяндөхөм, Хар усан тохой
  • 13.00-15.00 цагт: 6, 18-р хороо 9, 15, 16, 18, 21, 22, 24, 44, 51, Монтедийн 1, 2-р байр, Наран, ГЕГ-ын орон сууц болон тэдгээрийн ойр орчмоор
  • 13.30-14.00 цагт: 20-р хороо Гачууртын төвийн урд хэсэг, Хуандай ам
  • 14.00-14.30 цагт: 20-р хороо Гачууртын төвийн хойд хэсэг, Шар хоолойн ам
  • 15.00-17.00 цагт: 18, 15-р хороо Бөхийн өргөө, Хадагтай инвест, Ватиканы төлөөлөгчийн газар, 21-р сургууль, 1-9, 13, 15, 16, 23, 27, 31, 40, 43, 44, 69, 70-73, 75-р байр болон тэдгээрийн ойр орчмоор

 Хан-Уул дүүрэг

  • 10.30-18.00 цагт: 7-р хороо Яармаг-15-22 гудамж тэр орчмоор

Баянгол дүүрэг

  • 11.00-18.00 цагт: 20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүнд бэртсэн Францын тамирчин хөл дээрээ явж чаддаг болжээ

“Рио 2016” олоимпийн наадмын хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн гимнастикийн төрөлд оролцсон Францын гимнастикч буруу газардсанаас болж хөлөө хугалсан билээ. Түүний гэмтэл маш хүнд зэрэглэлд багтаж түүнийг олимпоос хасч эмчилж эхэлсэн юм. Тэгвэл түүнээс гурав хоногийн дараа гимнастикч хөл дээрээ алхаж чаддаг болсон байна. Тэрээр “Миний биеийн байдал гайгүй байгаа. Хөл дээрээ алхаж чаддаг болсон доо баяртай байна” гэж өөрийн Twitter хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна

ФРАНЦ3

ФРАНЦ2.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баянхонгор аймагт 13 айл усанд автжээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас тус сумын 13 айл өрх усанд автаж, далан сэтэрч ус ихээр нэмэгдсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 10 албан хаагч, 2 автомашин, байгууллага аж ахуй нэгж, орон нутгаас нийт 45 хүн, 4 автомашин, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усанд автсан айл өрхүүдийг аюулгүй газарт нүүлгэн, сэтэрсэн далан шуудууг сэргээн засварласан байна.

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас ихтэй байгаа. Тиймээс үер усны аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төлөвлөгөөнд орсон 9 сургууль, цэцэрлэгийн засварын ажил 40 гаруй хувьтай байна

 засвар цэцэрлэгӨнөө жилийн хувьд шинэ хичээлийн жил эхлэхэд 20-хон хоног дутуу байгаа ч их засварын ажил дуусах яагаа ч гүй байгаа нь их засварын төлөвлөгөөнд орсон 9 сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдлаар харагдав. Тодруулбал, Албаныхны хэлж буйгаар нохойн дуу ойртсон энэ цагт засварын ажил ердөө 40 хүрэхгүй хувьтай байгаа гэнэ. Тэр ч бүү хэл, зарим нэг сургууль цэцэрлэг өнөөдрөөс засвараа эхлэж байна

Өнөө  жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21, 31, 45, 52, 60, “Шавь” цогцолбор, “Эрдмийн өргөө сургуулиуд болон 86, 88, 89 дүгээр цэцэрлэгүүдийг засна. Мөн сайдын багцаас дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийг засахаар болсон аж.

Өнөөдрийн байдлаар “Шавь” цогцолбор, 52, 21, 45 сургуулиудын ажил бүрэн дууссан гэх. Харин “Эрдмийн өргөө” суруулийн засварын ажил хөрөнгө санхүү, тендерийн маргаан гэх зэргээр сунжирснаа холбогдох хүмүүс энэ долоо хоногтоо гялалзуулна гэж байх юм. Мөн нийслэлийн 31-р сургуулийн засвар  50 хувьтай үргэлжилж байна.  Сонгогдсон 9 сургууль цэцэрлэгээс 86-р цэцэрлэгийн ажил огт эхлээгүй байсан бөгөөд өчигдөрөөс эхэлсэн байна. Харин 84-р цэцэрлэгийн засвар 20 гаруй хувьтай шинэ хичээлийн жилтэй ам өртөс засвараа дуусгахаар ажиллаж байна. Цэцэрлэгүүдээс 89-р цэцэрлэгийн ажил одоогоор дуусч, улсын комисс авахад бэлэн болжээ.

засмварӨнөөдрийн байдлаар ямартай ч их засварын бүтээн байгуулалтын ажил ийм байна. Албаныхан засварыг хугацаандаа дуусгахаар шуурхайлж байгаагаа онцолсон юм.

Гэвч 90 ч биш 9-хөн тооны барилгыг  гурван сард багтаан засч дуусаагүйн учир нь тендер оройтож зарлагдсантай холбоотой гэнэ. Учир нь энэ зун сонгууль, наадам, АСЕМ гээд олон үйл явдал давхцсан ч жилийн жилд л ийм ядмаг  тайлбар хэлж суудгаа больчихмоор санагдах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол улсын эдийн засаг, төсөв санхүүгийн бодит байдлыг мэдээллээ

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт:

Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна.

Эдийн засаг ийнхүү уналтанд ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч, манай улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, валютын орох урсгалд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Нөгөө талаас өнгөрсөн 4 жил явуулсан төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орсныг онцлон тэмдэглэж байна.

Ингээд санхүүгийн тогтвортой байдлыг илэрхийлдэг зарим нэг үндсэн хүчин зүйлс манай улсын хувьд өнөөдөр ямар байгааг авч үзье.

Мөнгөний нийлүүлэлт:

М22014 онд 2011 оныхоос 66 хувиар өссөн бөгөөд 2015 оноос эхлэн буурч, энэ оны нэгдүгээр сард 9,85 их наяд төгрөг болж буурчээ. Өөрөөр хэлбэл, төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч байхад эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаагүй их хэмжээний мөнгийг зах зээлд хэвлэн нийлүүлсэн эдийн засгийг хямраах нэг үндсэн шалтгаан болсон.Үүний уршгаар банкны системийн эрсдэл нэмэгдсэн, гадаад валютын нөөц эрс буурч, төгрөгийн ханш сулрах болсон.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт нь 85 гаруй хувиар эдийн засгийн өсөлтөө давсан байгаа нь мөнгөний алдаатай буруу бодлого хэрэгжүүлсэнийг баталж байна.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011-2013 оны хооронд 18 хувиар өссөн ч, 2014 оноос эхлэн буурч, энэ оны хоёрдугаар сард хамгийн доод түвшиндээ буюу 655 тэрбум төгрөг болж буурсан бөгөөд өнгөрсөн 4 сарын дотор 839,2 тэрбум төгрөг болж 183,7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь  эхлээд бэлэн мөнгөний хомсдлыг бий болгож, богино хугацаанд огцом нэмэгдүүлж, эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлсэн байна.

Банкны системийн эрсдэл:

2016 оны эхний 6 сарын байдлаар  дотоодын нийт хадгаламж 7,9 их наяд, харин зээлийн өрийн үлдэгдэл 12 их наяд төгрөг болж, макро эдийн засгийн тэнцвэр 4,1 их наяд төгрөгөөр алдагдаад байна. Нөгөөтэйгүүр, банкны системийн чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 1,9 их наяд төгрөг буюу нийт олгосон зээлийн 15,5 хувьд хүрч, 2011 оныхоос 11,6 дахин өссөн байна.

Хадгаламжийн хүү:

Хадгаламжийн дундаж хүү 2008 оныхоос буурсан ч, 2011 оноос эргэн өсч энэ оны  зургадугаар сард 13,8 хувьд хүрсэн байгаа нь банкны систем дэх мөнгөний эрэлт ихэссэнтэй, арилжааны банкнуудын санхүүгийн чадавхи муудсантай, харин валютын хадгаламжийн хүү 2011 оныхоос 1,9 хувиар өссөн нь төгрөгийн ханшийн уналт болон Монголбанкны төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилготой тогтмол хийсэн интервенцтэй холбоотой. Эдийн засгийн хямрал, банкны системийн эрсдэл нэмэгдсэнээс шалтгаалан арилжааны банкнууд цаашид хөрөнгийн эх үүсвэр шинээр татахын тулд, ялангуяа хадгаламжийн хүүгээ жилийн 19 хувь хүртэл өсгөөд байгаа ББСБ-ууд болон Хадгаламж зээлийн хоршоодтой өрсөлдөн хадгаламжийн хүүгээ өсгөхөөр байна.

Зээлийн хүү:

Төгрөгийн зээлийн дундаж  хүү 2011 онд 15,5 хувь болж буурсан байсан нь энэ оны 6 сарын байдлаар 21,2 хувьд хүрч, 5,7 хувиар өссөнбайна. Банкны системийн эрсдэл эрс нэмэгдсэн болон  банкнуудын татаж буй санхүүгийн эх үүсвэрүүдийн хүү нэмэгдсэн тул зээл олголтыг цаашид хумиж, үүнтэй уялдуулан зээлийн хүү мөн өсөхөөр байна.

Зээлийн хүүг бууруулахын тулд Засгийн газар, Монголбанкны хувьд олон улсын байгууллагууд болон түншлэгч улс орнуудаас хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл авч, дотоодын банкны системд нийлүүлэхээс өөр боломж харагдахгүй байна.

Гадаадын хөрөнгө оруулалт:

2011 онд манай улсад 4,62 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалторж ирж байсан нь жил дараалан буурсаар 2015 онд 110,2 сая ам.доллар болж, 41,9 дахин буурчээ. Мөн энэ оны эхний 6 сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 35 сая ам.доллар болж буураад байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр алдагсаны хамгийн тод жишээ гэж үзэж болно.

Гадаад худалдаа:

Гадаад худалдааны эргэлт 2015 оны эцэст 8,46 тэрбум ам.доллар болж, 2011 оныхоос 2,95 тэрбум ам.доллараар буурчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар экспорт 2,2 тэрбум доллар, импорт 1,5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн 2 жил эерэг гарсан нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа сайн байсных бус, харин  төгрөгийн ханш өнгөрсөн 4 жилийн хугацаанд 58 орчим хувиар суларч, хөрөнгө оруулалт, иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааны түвшин доройтсонтой шууд холбоотой гэж хэлж болно.

Төлбөрийн тэнцэл:  

2016 оны эхний 6 сарын байдлаар төлбөрийн урсгал тэнцэл -93,6 сая ам.доллар, нийт тэнцэл -46 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Төлбөрийн тэнцлийн алдагдал ийнхүү буурсаны шалтгаан нь эдийн засгийн хямралтай, мөн төгрөгийн ханшийн сулралтай холбоотой. Төлбөрийн урсгал тэнцэл алдагдалтай гарна гэдэг нь манай улс дотооддоо бүтээсэн баялгаа гадагшаа зөөж байгаагийн илрэл бөгөөд өнгөрсөн 4 жилийн хугацаанд 8 тэрбум 117,7 сая ам.доллартай тэнцэхүйц баялгаа гадагшаа алдсан байна.

Гадаад валютын албан нөөц:

2012 оны эцэст 4,1 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаад валютын албан нөөц жил улирал дараалан буурсаар энэ оны зургадугаар сарын байдлаар 1 тэрбум 296.6 сая ам.доллар болсон байна. Бодит байдал дээр гадаад валютын цэвэр нөөц -429 сая ам.доллар болсон талаар шинээр томилогдсон Монголбанкны удирдлагууд мэдэгдсэн.

Өнөөдөр төгрөгийн ханш огцом унаж байгаагийн үндсэн шалтгаан нь валютын нөөц шавхагдсантай холбоотой гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Төгрөгийн ханш гол худалдааны валютуудын эсрэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд 58 хүртэлх хувиар суларсан бөгөөд ялангуяа валютын зээлтэй иргэд ААН-үүд ханшийн зөрүүнээс жилд 850 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг тооцоо гарч байна.

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ:

Эдийн засгийн хямралын сүүдэр хөрөнгийн зах зээлд нөлөөлж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2011-2015 оны хооронд  40 хувиар буурч, 900 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг хувьцаа эзэмшигчид хүлээсэн байна.

Зээлжих зэрэглэл:

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын Стандарт энд Пүүрс /S&P/  агентлаг сүүлийн 4 жил 4 шатлал бууруулаад байна. Үүний улмаас Засгийн газар төдийгүй манай улсын компаниуд гадны улс орноос таатай нөхцөлтэй, хүү багатай арилжааны зээл авах боломж хязгаарлагдаж байна. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард гаргасан Засгийн газрын 500 сая ам.долларын бондын жилийн хүү 11 хувьд хүрсэн байгаа нь Чингис бондын хүүнээс 6 хувиар өндөр байна.

Бизнес регистр:

Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 134813 ААН-үүд бүртгэлтэй байгаагаас 66388 нь ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоосон буюу ажил эрхлээгүй байна. Өөрөөр хэлбэл үндэсний 2 компани тутмын 1 нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. Энэ нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн дордсоныг, мөн бизнес эрхлэх орчин хэр муудсаныг харуулж буй хамгийн тод жишээ юм. Олон мянган ААН-үүд үүд хаалгаа барьсаны уршгаар ажилгүйдэл газар авч, иргэдийн орлого буурч, амьжиргааны түвшин эрс доройтоод байна. Өнөөгийн энэхүү хямралаас манай улс хувийн хэвшилдээ тулгуурлаж гарна. Энэ утгаараа юуны өмнө эдгээр компаниудыг үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх боломжийг олгоход төрийн бодлого чиглэгдэх ёстой.

Монгол Улсын нийт гадаад өр:

Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг даваад байна.

Нэгдсэн төсөв:

Сүүлийн 3 жил дараалан Нэгдсэн төсвийн орлого 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр  2-3 удаа тодотгол хийж ирсэн. Монгол Улсын нэгдсэн төсөв 4 жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь нэг талаас манай улсын эдийн засаг хямарсантай, нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд зааснаар нэгдсэн төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий 4 хувиас буюу 974,9 тэрбум төгрөгөөс хэтэрч болохгүй. Гэтэл эхний 7 сарын байдлаар нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрээд байна. Тиймээс нэн даруй төсвийн тодотгол хийж, төсвийн зарлагыг бууруулахгүй бол төсвийн зарлага оны эцэст 10,3 их наяд төгрөгт хүрч, алдагдал нь 5,1 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 21,1 хувийг давахаар байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн төсвийн алдагдал төсвийн орлоготойгоо дүйцэхүйц хэмжээнд хүрэхээр байна.

Төсвийн орлогын тасралтын талаар:

Нэмж хэлэх үг:

2016 оны баталсан төсвийн орлого 7,013 их наяд төгрөг 1,8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байна.

Хууль бусаар санхүүжүүлсэн, төсөвт тусгагдаагүй хөрөнгө:

Нэгдсэн төсвийн орлого 1,8 их наяд төгрөгөөр тасарч байхад, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчин зарлагаа өсгөн ард түмний өрийг нэмэгдүүлсэн байна.

Тухайлбал “Сайн” нэртэй хөтөлбөрүүдэд нийт 1 их наяд 135 тэрбум төгрөг баталж, 596 тэрбум төгрөгийн зээл аван, 553,8 тэрбум төгрөг олгосон байна.

Засгийн газрын өрийн үйлчилгээ:

2011 онд нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нийт 37,2 тэрбум төгрөгийг зээлийн хүүний төлбөрт төлж байсан нь 2016 онд 1 их наяд 85  тэрбум болж, өнгөрсөн 4 жилд 29 дахин нэмэгдсэн байна. Өмнөх Засгийн газар төсөвт тусгагдаагүй хөтөлбөрүүдийг өр тавин санхүүжүүлсэн, төсөвт ирэх ачаалал, өрийн дарамтыг нэмэгдүүлсэн зэргээс үүдэн зээлийн хүүгийн төлбөр цаашид ч хурдацтай нэмэгдэхээр байна. Мөн ирэх оноос эхлэн бондын төлбөрийг төлж эхлэх ба валютын нөөц хангалтгүй, дэлхийн зах зээл дээрх эрдэс баялагийн түүхий эдийн үнэ унасан, манай улсын зээлжих зэрэглэл –В2 болж буурсан, 2016 оны төсвийн алдагдал 1 их наяд орчим төгрөг байхаар төсөвлөгдсөн зэрэг нь дээрх бондуудыг эргэн төлөхөд их хүнд болохыг анхааруулж байна.

Засгийн газрын өр:

Засгийн газрын өр энэ онд 17их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлын санхүүжилтэнд үүссэн хүндрэл:

Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу, шинээр зээл авахгүйгээр эргэн төлвөл, Монголын төрд бүхий л үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд дөнгөж 1 их наяд 130 тэрбум төгрөг үлдэж байна. Энэ мөнгө нь төрийн албан хаагчдын цалинг тавихад ч хүрэлцэхгүй юм. Засгийн газарт үйл ажиллагаа явуулахад дахин 5,8 их наяд төгрөг шаардлагатай болно. 2017, 2018 онуудад Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого нь Засгийн газрын өр, зээлийн эргэн төлөлт, хүүний төлбөрийг төлөхөд ч хүрэлцэхгүй байна.

Тодруулж хэлбэл, улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдалтай болжээ. Улсын төсөв, эдийн засаг, санхүүгийн байдал ийнхүү гүн хямралд ороод байгаа үнэн мөнийг олон түмэндээ бодитоор мэдээлэн ойлгуулах нь зүйтэй юм. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй хүнд байгаа ч, манай Засгийн газар ирээдүйгээ өөдрөгөөр харж энэхүү хямралаас гарах цогц төлөвлөгөөг боловсруулж байна. Удахгүй УИХ, шаардлагатай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд танилцуулж, олон нийтдээ мэдээлэх болно. Өнөөгийн энэ хүнд хэцүү цаг үеийг Монголчууд бид хамтдаа даван туулах болно.

эх сурвалж:zasag.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь хохирлоо

Өчигдөр БЗД-ийн нутаг Тэнгэр бөөний төвийн баруун замд “Эмсид” ХХК-ны H.Aero City-540 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 17 настай эрэгтэй Т-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн түүнчлэн СХД-ийн нутаг Ханын материалын Өндөр настны буудлын зүүн замд “H.Sonata” маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 50 орчим насны эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон. Орон нутагт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5-р баг Бийжийн даваа гэдэг газар шаварт суусан “Уаз-2206” маркийн Э жолоочтой авто машиныг түрж байсан 42 настай эрэгтэй С нь дайрагдаж амиа алджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оюутан цэргүүд энэ сарын 12 нд тангарагаа өргөнө

“Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдахаар 4000 оюутан бүртгүүлсэн бөгөөд сурлагын чанар болон бусад нөхцөл байдлыг нь харгалзан 49 их, дээд сургуулийн 1000 оюутан залуус хамрагдаж байна.Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан бол цэргийн мэргэжлийн бэлтгэл буюу тактикийн сургалтууд зургадугаар сараас эхэлсэн.

Ингэхдээ нийслэлд 750 оюутныг БХИС-ийн Сургалтын төвийг түшиглэн, баруун аймгийн 150 оюутан Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний ангид, зүүн аймгуудын 100 гаруй оюутан Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний ангид бэлтгэж байна.

Тэгвэл сургалтын хөтөлбөр дуусч буй учраас энэ оны оюутан цэргүүд энэ сарын 12-ны 10.30 цагт “Чингисийн талбай”-д эр цэргийн тангарагаа өргөнө. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд төр, засгийн удирдлагууд, БХЯ, БСШУЯ, ЗХЖШ, Монголын оюутны холбоо, их, дээд сургуулийн удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл оролцон

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт Үүлэрхэг бороо орно

2016 оны 08 дугаар сарын 10-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Говийн бүсийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн бүсийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Говийн бүсийн баруун хэсгээр 27-32 градус, говийн бүсийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын талаар 31-36 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 100 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зам, тээврийн төслүүдэд хамтарч ажиллах санал тавив

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Д.Ж.Пандианийг өчигдөр  хүлээн авч уулзлаа.

Монгол Улс нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч гишүүн орны нэг бөгөөд тус уулзалтаар Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх асуудлаар хамтарч ажиллах талаар санал солилцсон байна.

Энэхүү уулзалтаар сайд Д.Ганбат Монгол-Хятад-Оросын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах болсон талаар танилцуулж, хөтөлбөрийн хүрээнд төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтын 10 гаруй төслүүдэд хамтарч ажиллах боломжтой талаар танилцууллаа.

Монгол Улсын уул уурхайн болон аж үйлдвэрийн салбарын хөгжилтэй уялдуулан ойрын ирээдүйд 10 орчим мянган ачааны вагоны хэрэгцээ үүсэх тооцоо байдаг. Ачааны вагон угсрах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд судалгаа болоод төслийн санхүүжилт хийх шаардлагатай байгааг сайд онцолсон. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдол бүхий Улаанбаатар-Дархан чиглэлийн 205 км хатуу хучилттай авто замын шинэчлэлтийн төслүүд болон Өмнөговь аймгийн “Гурван сайхан” нисэх буудлыг олон улсын нислэг хүлээн авах зэрэглэлийн нисэх буудал болгон өргөтгөн шинэчлэх шаардлагатай байгааг ч дуулгалаа. Түүнчлэн нийслэл хотын хувьд нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий “Богдхан” төмөр зам төслийг судалж, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Талууд санал болгосон төслийн талаар судалж, цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцлоо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр Монголын багийн тамирчид дараах хуваарийн дагуу өрсөлдөнө.

ЖҮДО БӨХ

22:00 цагт: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Монголын жүдочдоос Л.Отгонбаатар, Ц.Наранжаргал нар дээрх жинд өрсөлдөнө.

БОКС

23:00 цагт: 56 кг-ийн жинд Э.Цэндбаатар, 69 кг-ийн жинд Б.Түвшинбат нар тулалдана.

ХҮНДИЙН ӨРГӨЛТ

03:30 цагт: Эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жингийн тэмцээнд залуучуудын ДАШТ-ийн алт, мөнгөн медальт М.Анхцэцэг өрсөлдөнө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа