Author Archives: admin

Гэрээ цэвэрлэх хялбархан аргууд

Арга №1

Шал угаахад тань оймс танд тус болно.

Арга №2

Таны буйдан толботой болсон бол та хүүхдийн цацлага эвсэл сода хэрэглээрэй.

Арга №3

Түлэгдсэн хайруулын тавга эсвэл төмөр савны тань дор түлэгдэж өнгөө алдсан бол танд цагаан цуу туслах болно.

Арга №4

Шилэн хундагаа угаахдаа хэдэн ширхэг цагаан цууг цацаад дараа нь хүйтэн усаар угаахад өнгө нь сэргэдэг байна.

Арга №5

Хэрвээ индүүний ул түлэгдсэн бол та бичгийн цаасан дээр бага зэргийн давс цацаараад индүүд. 1-2 минутын дараа таны индүү өмнөх шигээ болно.

Арга №6

Угаалгын өрөө болон галт тогооны өрөөний угаалтуураас эвгүй үнэр гараад байвал ус зайлуулах хэсэг рүү сода хийгээд дараа нь халуун ус хийгээрэй.

Арга №7

Хоёр халбага давс таны угаалгын өрөөний ванныг гайхалтай гялалзуулах болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өрөөсгөл хүр эрвээхэйг устгахыг зөвлөж байна

Манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590.000 га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг БОНХАЖЯ-ны харьяа “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-аас тогтоосон байна.Тухайлбал, Сэлэнгэ аймаг Мандал сум нь өрөөсгөл хүр эрвээхэй голомттой сумдад хамаарч байгаа бөгөөд энэ оны хаврын судалгаагаар 8000 га талбайд “Өрөөсгөл хүр эрвээхэй” өндөг тархаж, голомттой 5000 га талбайд өндөгний тэмцлийн ажлыг явуулсан боловч үр дүн , ойн санд ихээр хохирол учруулсаар байгаа аж.Тус аймаг, сумын хэмжээнд төв суурин газруудад ихээр нисэж байгаа нь иргэдийн эрүүл ахуйд сөрөгөөр нөлөөлж цаашилбал амьсгалын замын болон харшилын гаралтай өвчин үүсгэх аюултай гэнэ.

Тиймээс иргэд, ААНБ та бүхэн өөрийн гэр, албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг устгах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж ажиллахыг зөвлөж байна. Өрөөсгөл хүр эрвээхэй нь: нэг жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт олширлын үедээ маш хөнөөлтэй шавьж юм.

Онцлох шинж

  • Гэрэлд дуртай
  • Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд /
  • Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг

Ойн хөнөөлт, хортон шавьжийн устгалын ажлыг явуулах заавар:

Бэлтгэл ажил:

  • Ажлын бээлий өмсөх
  • Амны хаалт хэрэглэх / үл үзэгдэх тоосонцороос хамгаалах/
  • Эрвээхэй хийх сав / шуудай /
  • Хүрз
  • Ажлын хувцас өмсөх / тоос нэвтрэх, харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх/

Устгалын ажлыг явуулах:

  • Ихээр цугласан эрвээхэйг хүрзээр шуудайнд хийх
  • Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булах
  • Булах нүхний хэмжээ нь устгах эрвээхэйн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд газрын гадаргаас 20-30см доор булсан байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Пусан -Улаанбаатарын шууд нислэг тогтмолжино

БНСУ-ын Пусан хотын дарга эрхэмсэг ноён Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Пусан хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн  хүлээн авч уулзлаа.Уулзалтаар хотуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солицож, “Найрамдалт харилцаа хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Пусан хотын дарга Со Бёнсү  “Цаг зав гарган элэгсэг дотноор хүлээн авч уулзаж байгаад баяртай байна.  Бид өнөөдөр албан ёсоор найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурж байгаа ч хотуудын хамтын ажиллагаа эртнээс эхэлсэн гэж боддог. БНСУ-ын Пусан хотод Монголын Консулын газар байгуулагдаж  2016 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаа нь эхэлсэн.  Мөн  Пусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэгтэй болсноор Пусан хот, цаашлаад БНСУ-ын өмнөд хэсэгтэй харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих, иргэд харилцан зорчих, аялал жуулчлал, эрүүл мэнд, бизнес, боловсрол гээд бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай орчин бүрдэж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Солонгосын ард түмэн бидний ах дүү, найз нөхөд мэт ойр дотно санагддаг. Пусан хот бол Солонгосын  аж үйлдвэрлэл хөгжсөн 2 дахь том хот, логистикийн маш том төв. Монгол Улс нь далайд гарцгүй орны хувьд хоёр тал хэрхэн хамтран ажиллах талаар холбогдох байгууллагууд хамтран судалгаа хийнэ. Цаашид мэргэжилтэн солилцоог идэвхжүүлэх, хот төлөвлөлт, тохижуулалт, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллаж,  сургалтад хамруулах, туршлага судлах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Түүнчлэн БНСУ-ын “Айр Пусан” компани 6 дугаар сарын 24-ний өдрөөс долоо хоногт 2 удаа Пусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн. Энэ нислэг цаашид тогтмолжино гэдгийг онцлон тэмдэглэв.

Өнөөдөр хотууд  “Найрамдалт харилцаа хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа нь албан ёсоор эхэлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр дэд сайдууд томилогдоно

УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан Засгийн газраа төвхнүүлж байна.Ид ажил ундарсан энэ цаг үед улс төрийн нөхцөл байдлаа төвхнүүлж, төсвийн тодотгол хийж, элгээрээ хэвтсэн хэвтрийн эдийн засгаа сайжруулж сэргээх, мөн өвөлжилтийн бэлтгэл байдал гээд олон ажил ундарч байгаа үед эрх баригчид зүгээр суухыг хүссэнгүй. Өчигдөр гэхэд МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдаж, дэд сайдуудынхаа нэрсийг эцсийн байдлаар тодруулав. Харин өнөөдөр Засгийн газрын хуралдаанаараа дэд сайдуудаа албан тушаалд нь томилох юм байна.

Ийнхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болов. Харин дэд сайд нараа томилсоны дараа агентлагуудын дарга нарыг томилох сунгаа эхлэх юм байна. Элэг бүтэн болсон Засгийн газар шат дараалалтай ажлаа эхлүүлсэн байгаа бөгөөд агентлагийн дарга нарт хэнийг томилох, хэн очих зэргээ мөн л тохиролцсон байгаа гэх сураг дуулдаж эхлэв. Мэргэжлийн Засгийн газар эрх үүргээ хэрэгжүүлж, ажлаа шуурхайлж хурдтай хийж эхэллээ.

  • Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр
  • Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн дэд сайд Т.Гантулга
  • Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл
  • Хуульзүйн дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр
  • Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа
  • Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж
  • Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд н.Батбаяр
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн
  • Эрүүл мэндийн дэд сайдад н.Бямбасүрэн
  • Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг
  • Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр
  • Барилга, хот байгуулалтын дэд сайд Батбаяр нарын нэрс тодорхой боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хэт халалтаас үүдэлтэй тархины цус харвалт

цусны даралтТархины зарим хэсэгт цусан хангамж дутагдсанаас бие махбодын үйл ажиллагаа өөрчлөгдөх, алдагдахыг харвалт гэдэг. Харвалтад 45-аас дээш насныхан илүү өртөмтгий байх бөгөөд энэ нас ахих тусам тархинд цус харвах эрсдэл хоёр дахин нэмэгддэг байна. Түүнчлэн тарган, архи тамхи хэргэлдэг, чихрийн шижин өвчинтэй, халуунд ажилладаг хүмүүс цус харвалтад илүүтэй өртдөг ажээ. Сүүлийн өдрүүдэд нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт цаг агаар хэт халж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараах зөвлөмжийг хүргэж байна.  Хэт халалт ТОГЛООМ биш. Гадаа ажилладаг, архи, тамхи хэрэглэдэг хүмүүс анхаараарай.

Хэн эрсдэлтэй вэ?

  • 45-с дээш насны
  • Тарган
  • Цусны даралт ихсэх өвчинтэй
  • Архи, тамхи хэрэглэдэг
  • Халуунд ажилладаг

Таних шинж тэмдэг

  • Нүүр муруйх
  • Гар унжих
  • Хэл, яриа ээдрэх
  • Тэнцвэр алдах, гуйвах /Тархины цочмог харвалтын эмзүйн удирдамж 2013 он/

Сэргийлэх арга

  • 40-с дээш насныхан цусны даралтаа тогтмол хянах
  • Цусны даралт ихдэх, чихрийн шижин өвчтэй бол эм тогтмол уух, гадуур гарахдаа биедээ авч явах
  • Нарнаас хамгаалах шил, саравч, малгай, тос хэрэглэх
  • Эрдэсжүүлсэн ус уух нь сэрүүцүүлэхээс гадна цусны ус, эрдсийг тэнцвэржүүлнэ
  • Хэт их өөх тостой хоол, мах, архи, чихэрлэг хүнснээс татгалзах, жимс ногоо түлхүү хэрэглэх
  • Хэт халуун өдөр онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх

Нарны хэт халалтын нөлөө

  • Бүх биеийн судас тэлснээр тархины цусан хангамж хомсрох шалтгаан болж харвалтын эрсдэл нэмэгдэнэ
  • Хөлс ихээр ялгарсанаар биед шингэн дутагдаж цус өтгөрдөг. Цус өтгөн байх нь тархины харвалтын эрсдэл үүсгэдэг

Дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах, эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оюутан цэргүүд энэ сарын 13-15 нд тангаргаа өргөнө

Монгол улсын ерөнхийлөгч, ЗХ-ний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачилга, Засгийн шийдвэрээр гурав дахь жилдээ хэрэгжиж буй “Оюутан цэрэг” хөтөлбөр энэ жил цар хүрээ нь улам өргөжин тэлж Улаанбаатар, Ховд, Дорнод аймгуудад нэгэн зэрэг хэрэгжиж байгаа бөгөөд энэ жил 1000 залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан эр цэргийн албыг хааж байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилийн тухайд Улаанбаатар хотод 750 оюутан, Эх орны баруун хязгаар Ховд аймагт 150, Дорнод аймагт 100, нийт 1000 оюутан өөрийн сайн дураар хамрагдсан байна. Улаанбаатар хотын нийт 19 их дээд сургуулийн эдгээр 750 оюутан Батлан хамгаалахын их сургуулийн цэргийн нэгдсэн сургалтын төвд бага хугацаанд их зүйл сурахын төлөө албаа нэр төртэй хааж байна. Жилээс жилд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан цаг хожиж алба хаах хүсэлтэй залуусын тоо нэмэгдсээр байна.

Хоёр жилийн өмнө оюутан цэрэг хөтөлбөрийг Зэвсэгт хүчний харьяа анги байгууллагууд хариуцан хэрэгжүүлж байсан бол энэ жил Батлан хамгаалахын их сургууль дангаараа бие даан өөрийн сургалтын төвдөө ийнхүү хэрэгжүүлж нийт 120 гаруй багш, офицер ахлагч, ажилтан алба хаагчид тогтсон хөтөлбөр төлөлвлөгөөний дагуу алба үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд сургалтын нийт 12 цэгт оюутан цэргүүдэд мэдлэг чадварыг олгож байна.

Мөн ОХУ-д Ерөнхий цэрэг, Хими,  автын инженер, Артиллер, Биеийн тамирын багш зэрэг мэргэжлүүдийг эзэмшсэн залуухан офицерууд сургалтын цэг бүрийг хариуцан явуулж байгаа нь Батлан хамгаалахын их сургуулийн багш нарын нэгэн ололттой тал юм.

Батлан хамгаалахын их сургууль дээрхи хөтөлбөрийн бэлтгэл ажлыг өнгөрөгч 4 сараас эхлэн 6-р сарын 15-ны хооронд эрчимтэй явуулж бага хугацаанд олон бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлжээ. Цэргүүдийн ор дэр, цагаан хэрэглэлээс эхлээд майхны гадаах гэрэлтүүлэг, зам талбай бүхнийг цоо шинээр байгуулсан нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажилласан байна.

Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас “Оюутан цэрэг” хөтөлбөрт зориулан 500 хүн хооллох заал, халуун ус, жагсаалын талбай, гүний худаг, задгай театр, гар нүүрийн угаалтуур зэрэг оюутан сонсогчдын сургалтын болоод, амьдрах орчныг бүрдүүлсэнээрээ тус сургалтын төвийн үйл ажиллагаанд оруулсан томоохон хөрөнгө оруулалт болжээ.

Буудагч, тасгийн даргын мэргэжил эзэмшсэн 1000-н оюутан энэ сарын 13-аас 15-ны өдрүүдэд эр цэргийн тангаргаа өргөн халагдана.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, ЦЕГ-ын дарга Р.Чингис танаа /ил захидал/

“Хөрөнгөжсөн хурандаа нар суган доогуур чинь язганаж байна”

Эрхэм сайд, газрын дарга та бүхэнд эдүгээ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан энэхүү захидлыг илгээж байна. Нөхцөл байдлын гол цөм нь өнөөгийн манай нийгэмд хэлц үг болтлоо яригдах болсон “Хөрөнгөжсөн хурандаа нар”-ын тухай асуудал юм.

Манай нийгэмд “Хөрөнгөжсөн хурандаа нар” хэмээх тодорхой бүлэг үүсээд удаж байгаа бөгөөд тэдний тухай асуудал үе үе дэгдсээр байгаа. Тэр бүү хэл нийслэлийн газрын 60 гаруй хувь нь хөрөнгөлөг хурандаа нарын эзэмшилд очсон байсныг хуулийнхан өөрсдөө илрүүлж байсан юм.

Тэд авлига авч, өгөлцөн газар зарсан төрийн албаныхны мэдээллийг албаны шугамаар олж аваад, үүнийгээ хувьдаа ашиглаж, эрх мэдэлтнүүдийг дарамтлан хээл хахуулиар авсан газрынх нь дийлэнхийг авдаг байсан нь нотлогдож байлаа. Харамсалтай нь хууль, хүчний байгууллагад иймэрхүү маягаар хөрөнгөжиж суугаа өндөр албан тушаалтнууд өчнөөн бий.

Тэдний дийлэнх нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, баар ресторан, саун массажны төв, мөрийтэй тоглоомын газруудыг хяналтандаа авч, эдгээр газруудаас хувьдаа зохих ёсны татвар авдаг, зарим нь бүр зочид буудал, баар рестораны нууц ноёнтон болчихсон өөрсдийн талын хүмүүсийнхээ нэр дээр ажиллуулаад амин хувьдаа хөрөнгө хурааж байдгийг ард түмэн мэднэ.

Мөн цагдаагийн зарим эрх мэдэлтнүүд аливаа нэг компанийн төлөөлөл, хуулийн зөвлөх хийж, тэдэнд хууль бус үйл ажиллагаа бүхий элдэв асуудал тохиолдох бүрийд эрх мэдэл, танил талын сүлжээгээрээ дулдуйдан тухайн компанийг “цээжээрээ хамгаалж” суудаг болохыг манай “Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-т олон эх сурвалж мэдээлдэг юм.

Монгол улсын хууль тогтоомжуудыг зөрчин үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай шөнийн клуб, зочид буудал, цэнгээний газрууд, ресторан, барилга, уул уурхайн компаниудын ар талд ч гэсэн тагнуул, цагдаагийн байгууллагын өндөр албан тушаалтнууд халхавч болон сууж, тэдний элдэв асуудлыг аргалдаг, үүнийхээ төлөө шан харамж авдаг нь нууц биш.

Тийм ч учраас одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ “Хөрөнгөлөг хурандаа нарын талаар, тэдний хууль бусаар баяжиж буй тухай ард түмний дунд янз бүрийн яриа байдаг, энэ яриа үнэн худал эсэхийг олж тогтоохын тулд цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарыг шалгах шаардлагатай.

Хууль бусаар гэнэт их хөрөнгөжсөн тийм хүмүүсийн асуудлыг би энд хөндөж байна. Тэд хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй атлаа хуулийг зөрчдөг, шударга ёсыг сахиулах томилгоотой, тийм тангарагтай мөртлөө шударга бусыг хийдэг. Төрийн ажлыг шударгаар хийдэггүй. Төрийн томоохон албан тушаалтнуудын ажлыг хийлгэдэггүй өөрийн талд урвуулан татахыг санаахдаг.

Төсөв нь алдагдалтай төрөөс цалин авч, хувцас өмсөж, албан тушаалын зарим хангалт авдаг мөртлөө мөнгө хөрөнгө нь бялхсан, багтаж ядсан байдаг тухай би сонссон. Зөвхөн би ч биш энэ тухай өнөөдөр Монгол сонсож байна. Итгэсэн ардынхаа элэг рүү ингэж өшиглөж болохгүй. Хууль завхруулдаг хууль сахиулагчид байж болохгүй” гэх зэргээр төрийн нэр, төрөөс олгосон цол, албан тушаалыг ашиглаж хөлжсөн хурандаа нарыг шүүмжилж, нийгмээ эрүүлжүүлэхийг уриалж байлаа.

Үүний дараа цөөнгүй хурандаа нарыг Авлигатай Тэмцэх газар шалгаж, албан тушаалаас нь чөлөөлж байсан билээ. Мөн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд, Т.Билэгтийг ЦЕГ-ын даргаар ажиллаж байх үед Х.Тэмүүжиний санаачлан батлуулсан Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийн дагуу цагдаагийн байгууллагад ажиллаж буй хурандаа нарын хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг авахаар болсон юм.

Энэ дагуу АТГ-аас ЦЕГ-ын Тамгын хэлтэст хандан хурандаа нарын хөрөнгийг шалгуулахаар шилжүүлэн өгснөөр хууль бус аргаар баяжиж, хөлжсөн, эсвэл амин хувийнхаа ажлыг дээгүүрт тавьснаар хууль бусаар хөрөнгө чинээтэй болсон арваад хурандааг ажлаас нь чөлөөлж байлаа.

Цагдаа, тагнуулын байгууллагад олон жилийн туршид амь бөхтэй зууралдаж, төрийн нэрээр түмэн олныг шимэгчилж, хууль завхруулж байгаа “Хөрөнгөжсөн хурандаа” нар өмнө нь энэ мэтийн асуудал дэгдээж байсныг шинэхэн сайд С.Бямбацогт та санаандаа авахад илүүдэхгүй болов уу.

Хамгийн гол нь “Хөрөнгөжсөн хурандаа” нарын асуудал ингээд дуусчихаагүй юм. Тэдний тоо цөөрчихөөгүй юм. Өнөөдөр ч тэд Монгол улсын хууль сахиулах байгууллагуудад байсаар байгаа бөгөөд томоохон албан тушаалуудтай зууралдсаар байгаа билээ. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад ажлаасаа халагдсан зарим нь ч гэсэн эргэж буцан танил талаараа аргацаан амь бөхтэй байсаар байна.

Тэдний ихэнх нь насаараа хуулийн байгууллагад ажилласан одоо тэтгэвэрээ хүлээж байна гэдгээр түрий барьдагийг хуулийнхан өөрсдөө ч ярьдаг. Тэгвэл “Хөрөнгөжсөн хурандаа” нар энэ жилийн сонгуулиар засаг төр солигдсонтой холбоотой өндөр албан тушаал горилж, хууль бус үйлдлээ улам гааруулахаар танил талаараа дулдуйдан төрийн томоохон албан тушаалтнуудын өрөөний үүдэнд баарцаглан шавж, сахиад амар заяа үзүүлэхээ байжээ.

Тиймээс эрхэм сайд С.Бямбацогт та тэтгэвэрт гарах хугацаагаа хүлээж байгаа нэрээр хууль сахиулах байгууллагуудад шигдсээр байгаа хууль завхруулагч хурандаа нарыг даруйхан чөлөөлж, мөн эдний замналаар замнах гэж зүтгэж явдаг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нөлөө бүхий этгээдүүдэд таатай боломж олгохгүй байхыг хүсч байна.

Халаас нимгэн төрийнхөө сангаас хууль бусаар хөрөнгөжсөн хурандаа нарыг үргэлжлүүлэн тэжээхгүй байхыг хүсч байна.

Түүнчлэн монгол төрийн тулгуур болсон хууль хүчний байгууллагуудыг албан ажилдаа үнэнч шударга ханддаг, хуулийг дээдэлдэг, мэдлэг чадвартай, цэвэр ариун ёс суртахуунтай шинэ залуу боловсон хүчнээр хангаж, тэдэнд итгэл хайрлаасай хэмээн хүсч байна.

Хууль сахиулах байгууллага, тэнд ажиллаж байгаа үнэнч шударга олон мянган хүний хичээл зүтгэл, хөдөлмөрийг цөөн тооны хүмүүс тодруулбал төрийн нэрээр хууль бус бохир аргаар хөрөнгөжсөн хурандаа нар гутаан бүдэгрүүлэх ёсгүй.

Эрхэм сайд таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатар НҮБ-тай хамтрахаар болов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хадагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хадагтай Биата Транкман НҮБ-ын  2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн урт хугацааны бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болоход хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Тухайлбал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Хотуудын тогтвортой хөгжлийн зорилт”, “Орон нутгийн засаглалыг сайжруулах” хөтөлбөр, “Хотын ногоон хөгжил” гэсэн чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж,  нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулахад хотын даргын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Та бүхний гаргаж байгаа чухал санал санаачилгыг дэмжин ажиллах болно. Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй  2015 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд тусгасан асуудлын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар баталсан. Тиймээс Хотын хөгжлийн хөтөлбөрийг ерөнхий төлөвлөгөө , нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилттой уялдуулах хэрэгтэй. Хөгжил тодорхойлох олон баримт бичгүүдийг гаргаж байгаа ч хэрэгжүүлэх тал дээр дутагдалтай байгаа нь анзаарагддаг. Тиймээс баталсан баримт бичгүүдээ иргэдэд ил тод болгож, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулах, хамтран ажиллах чиглэлээр ч тусгай төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.

Мөн  Улаанбаатар хот ногоон хот болох зорилт тавин ажиллаж байгаа учраас НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Ногоон хөгжил” төслийг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэд сайдуудын нэрс тодорчээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан яг одоо Төрийн ордоны А танхимд болж байна. Тус хуралдаанаар дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж байгаа аж. Мөн агентлагийн дарга нарын томилгоог ч ярилцаж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Дашрамд, дуулгахад маргааш Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэд сайд нарын нэрсийг оруулна гэсэн мэдээлэл байгаа юм. Дэд сайдуудын нэр  тодроод байна.Эдгээр нэрсийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, хэлэлцэж томилох юм байна.

  • Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр
  • Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн дэд сайд Т.Гантулга
  • Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл
  • Хуульзүйн дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр
  • Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа
  • Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж
  • Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд н.Батбаяр
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн
  • Эрүүл мэндийн дэд сайдад н.Бямбасүрэн
  • Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг
  • Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр
  • Барилга, хот байгуулалтын дэд сайд Батбаяр нарын нэрс тодорхой боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тамирчин бүсгүй олимпийн дараа үхлийн тариа хийлгэх бичиг баримтуудаа бүрдүүлжээ

2012 оны Паралимпийн аварга Белгийн иргэн Марике Верворт Риогийн олимпийн наадмын дараа зодог тайлж, улмаар үхлийн тариа хийлгэхээр төлөвлөсөн талаар “Live TV” уламжилжээ. Тэрээр хэдийнэ үхлийн тариа хийлгэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлсэн байна.

Верворт “RTL” сувагт ярилцлага өгөхдөө “Риогийн дараа би зодог тайлна. Дараа нь амьдрал надад юу бэлэглэхийг харъя. Би амьдралын сайн сайхан мөч болгоноос таашаал авахыг хичээнэ. Би үхлийн тариа хийлгэх талаар бодож эхлээд байгаа. Би хэдий хүнд өвчтэй ч зарим хүний мөрөөдөхөөс цаашгүй олон зүйлийг мэдэрсэн” гэжээ.

Тамирчин бүсгүй булчингийн эдгэрэшгүй хүнд өвчтэй аж. Дэлхий дээр эдгэрэшгүй хүнд өвчтэй хүн өөрийн хүсэлтээр эмчийн хяналт дор үхлийн тариа хийлгэн амьсгал хураах буюу эвтанази хийлгэхийг хуульчлан зөвшөөрсөн хоёрхон улс байдгийн нэг нь Бельги юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Даншиг наадмын хөтөлбөр

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2016″ шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Уг наадмын хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна.

даншиг наадам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МАН-ын удирдах зөвлөл дэд сайдуудын асуудлаар хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж байгаа аж. Мөн агентлагийн дарга нарын томилгоог ч ярилцаж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Дашрамт, Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Уг хуралдаанаар дэд сайд нарыг томилох сураг гарсан. Тэгэхээр өнөөдөр Удирдах зөвлөлийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцээд маргааш томилж магадгүй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Халуун ус хязгаарлана

Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна.

Одоогийн байдлаар V хороолол, Цирк, 220 мянгатын урд талын хэсэг, Солонгос ЭСЯам, Амарбаягалант зочид буудал, Усан бассейн, БТДСургууль орчмын орон сууц, албан газрууд, Төв номын сан, Блю Скай зочид буудал, Гадаад Хэргийн Яам, Нэгдүгээр эмнэлэг, Нэгдүгээр төрөх, Соёлын Төв Өргөө, Туушин зочид буудал, Зүтгүүрийн депо, Шинэ үе сургууль, Чингис зочид буудал орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлана.Эдгээр газруудад наймдугаар сарын 01-16-ны хооронд дулааны шугамын засварын ажил хийгдэх тул Хэрэглэгч та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа