Author Archives: admin

Гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газар 2016 оны 7 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 23 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 13 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж, одоогоор эрүүгийн 42 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Флоридад нутгийн шумуулнаас “зика”гийн халдвар авсан тохиолдол бүртгэгджээ

АНУ-ын Флорида муж улсад “зика” вирусийн халдвар авсан 10 тохиолдол нэмж бүртгэгджээ.”Зика”-гийн халдвар тархсан улс орон руу яваагүй, халдвар авсан хүнтэй бэлгийн харилцаанд ороогүй дөрвөн хүн “нутгийн шумуул”-наас уг вирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн гэж өнгөрсөн долоо хоногт Флоридагийн албаны хүмүүс мэдэгдсэн юм.Албаны хүмүүс даваа гарагт мэдэгдэл хийхдээ “шумуулаар дамждаг “зика” вирусийн халдвар авсан 10  тохиолдол нэмж бүртгэгдлээ” гэв. Тэдний 6-д нь халуурах гэх мэт анхны шинж тэмдэг илрээгүй боловч “зика”-гийн шинжилгээний хариу нь эерэг гарчээ.Эдгээр тохиолдол нь Майами хотын тодорхой бүсэд бүртгэгдсэн байна. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв тус бүс рүү явахгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүдэд анхаарууллаа.

Насанд хүрсэн хүн уг вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм.

Шумуулнаас хамгаалах тос хэрэглэж, биеэ халхалсан хувцас өмсөх зэргээр өөрсдийгөө хамгаалахыг оршин суугчид болон жуулчдад тус муж улсын албаны хүмүүс уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зөгийн балны ач тус

Зөгийн бал нь байгалийн гаралтай эрүүл мэндийн ашиг тустай 5 чанарыг өөртөө агуулдаг.*

  • Халууныг арилгана.
  •  Дотор засна.
  • Хор тайлна.
  • Хатсаныг чийглэнэ.
  • Өвдөлтийг намдаана.
  • Энэ бол зөгийн балаас өөр юунд ч байдаггүй гайхамшигтай шинж чанар юм.

Зөгийн бал нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг болохыг эрдэмтэд судлан тогтоожээ.

Эдгээрээс гадна зөгийн баланд хүний бие махбодод үзүүлдэг олон гайхалтай шинж чанарууд, мөн олон гайхамшигтай анагаах чанарууд агуулагдаж байдаг. Жишээ нь:

Хоол боловсруулалтыг сайжруулдаг

Зөгийн балыг маш багаар уусгасан уусмалыг хоолонд хольж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтнүүдийн гэм анагаагдана.

Өтгөн хаталтыг эмчилнэ

Өтгөн хатдаг хүмүүс өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж ууж заншвал энэ эмгэгээс ангижрах бүрэн боломжтой.

Ходоодны шархыг сэдрээхгүй

Ходоодны шархыг газар авахуулахгүй байх шид ганцхан зөгийн баланд л бий. Орой нэг аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал хийгээд хутгалгүй хонуулна. Өглөө өлөн элгэн дээрээ хонуулсан зөгийн балаа хутгаж уугаарай.

Нойргүйдлийг эмчилнэ

Унтахынхаа өмнө аяга бүлээн ус юм уу сүүнд нэг хоолны халбага цэвэр зөгийн бал хутгаж уугаад орондоо ороорой. Зөгийн балны ид шидээр та тайвширч, гүн нойрсохоос гадна гэдэсний үйл ажиллагаа нэн сайжирдаг.

Судасны хатууралтыг эмчилнэ

Сонгины шүүсийг шахаж цэвэр зөгийн балтай адил хэмжээгээр хольж сайтар хутгаад савтай чигээр нь устай саванд дүрж зөөлөн халаагаад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна. Хоолны өмнө эсвэл дараа нь хэрэглэсэн ч болно. Энэ нь судасны хатуурлыг эдгээнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хулгайчдын гарыг цавчжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 12.00 цагт твиттер хуудастаа хулгайчдын гарыг цавчиж буй видео бичлэгээ байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.Хэт даврагчид Сирийн Ракка хотын төвд “Хулгай хийж, Аллахаас урвасан” гэх шалтгаанаар 18-25 насны 12 залуугийн гарыг сүхээр цавчжээ.

Тэд цавчсан гараа шонд өлгөж, “Хэрвээ хулгай хийвэл та нарт ч гэсэн ийм зүйлтэй учрах болно. Хулгай хийхгүй, Аллах болон бүлэглэлдээ үнэнч байвал бид та нарыг хамгаалах болно” гэсэн байна.“Уг үйл явдлыг тус бүлэглэлийнхэн хэт даврагчдаар бэлтгэгдэж буй 9-15 насны хөвгүүдэд үзүүлсэн” хэмээн Сирийн хүний эрхийн байгууллагаас мэдээлсэн аж.

Хулгай хийсэн гэх шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон 12 залуугийн 10 нь Сирийн иргэн байжээ.  Тус бүлэглэл өнгөрсөн зургаадугаар сард барууны орнуудад үйлдвэрлэсэн тамхи татсан 14 залуугийн гарыг цавчсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Риогийн олимпийн салхийг хагалах Ц.Цогтбаатар

Риогийн олимпийн наадамд монголчуудынхаа магнайг эхэлж тэнийлгэх магадлалтай тамирчид бол жүдогийнхон. Жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн өрсөлдөөнөөр эхэлнэ. Жүдогийн онцлог нь тухайн өдрөө медальтнууд тодордог билээ. Тэгвэл наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Аврагч” техник спорт клубын тамирчин Ц.Цогтбаатар зодоглох юм.

Цэнд-Очирын Цогтбаатар жиндээ дэлхийн чансааны 23-т бичигдэж байгаа. Түүнд итгэл найдвар тавьж, олимпийн наадамд зодоглох эрхийг өгсөн. Залуу тамирчин итгэл дааж, бидний магнайг тэнийлгэх биз ээ. Түүнчлэн энэ өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг барилдана. Дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэгийн хувьд дэлхийн аварга. Дэлхийн чансааг жиндээ тэргүүлж яваа, өнөө цагийн шилдэг бөх. Түүнээс маргаангүй медаль хүлээж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Авьяаслаг монголчууд”2016 ирэх сараас дэлгэцнээ

Монголын үзэгчдийг байлдан дагуулсан “Авьяаслаг монголчууд” телевизийн шоу ирэх сараас “Монгол HD” телевизийн дэлгэцээр гарч эхлэх гэнэ.“Авьяаслаг монголчууд” шоу өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн оролцогчдоо бүртгэж эхэлсэн бөгөөд хавраас хөдөө орон нутгаар явж авьяастнуудаа сонгосон шалгаруулжээ.Энэхүү шоуны энэ оны сүүлчийн нээлттэй шалгаруулалт дөрөвдүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон байна. Энэ жилийн 100’000’000 төгрөгийн азтанаар ямар авьяастан тодрохыг хамтдаа харах л үлдлээ.

 “Авьяаслаг монголчууд-2016” шоуны шүүгчээр телевизийн хөтлөгч С.Чимгээ, хийлч Ч.Дэлгэрцэцэг, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат, реппер Rokit Bay нар ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий менежер Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлийн ажилтай танилцав

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа. Ажил танилцах үеэр Ус сувгийн удирдах газраас Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, засвар  шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл хийсэн.

Төв цэвэрлэх байгууламж нь хоногт дундажаар 160000-180000 м3 бохир усыг хүлээн авч, механик болон биологийн цэвэрлэгээ хийж, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлдэг.

Засвар шинэчлэлтиийн ажлын хүрээнд  лаг шахах 1700 метр далд шугамыг ил болгон шинэчлэн, лагийн буцах усны 3800 метр шугамыг угааж, худгийг лайдаж цэвэрлэн, ТЭЦ-ийн үнсний талбайн урд талын нуурын устай, цэвэрлэх байгууламжийн  ус нийлэн цаашлан Туул голд нийлдэг байсныг салгасан. Цөөрмийг Bio-Cleaner тоног төхөөрөмжөөр цэвэрлэж байгааг танилцуулсан.Хотын Ерөнхий менежер “Одоо хийгдэж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Хүлээгдэж байгаа төсөв санхүүгийн асуудлыг шийдэхийн төлөө ажиллана” гэсэн. Энэ үеэр Төв цэвэрлэх байгууламжид  72 цагийн зогсолт хийх хүсэлт тавьсаныг зөвшөөрч ажлын гүйцэтгэлийг маргааш нь газар дээр очиж шалган  засвар шинэчлэлтийн ажлыг цаашид хэвийн явуулахыг үүрэг болгов гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зургаан настнуудын дүрэмт хувцас эрэлттэй байна

Энэ жил ерөнхий боловсролын дунд сургуулийн нэгдүгээр ангид 65 мянган хүүхэд элсэн суралцах тоо байна. Иймээс зургаан настнуудын дүрэмт хувцас хамгийн их эрэлттэй байгаа ажээ. Өнгөрсөн жилүүдийн жишгийн дагуу үндэсний үйлдвэрүүд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн нийлүүлэх юм байна. Сурагчийн дүрэмт хувцсыг ямар компаниас сонгон авахаа тухайн сургуулиуд шийдэх бөгөөд харин эцэг, эхчүүд нь хяналт тавих ёстой юм байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас сурагчийн дүрэмт хувцас хоёр жилийн эдэлгээ дааж байх ёстой гэсэн шаардлагыг үндэсний үйлдвэрүүдэд тавьжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОХУ-д авлигачийг хоёр үеэр нь төрд ажиллуулахгүй байхаар тогтох гэж байна

Алс Дорнодын Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев авлигын хэрэгт сэжиглэгдсэн төрийн албан хаагч, түшмэдийн үр хүүхдүүдийг төрийн албанд ажилд авахгүй байхыг санал болгожээ.

“Авлигачдад оноох шийтгэлийг улам хатуу чанд болгохын тулд авлигач түшмэлийн удмын хоёр үеийнхнийг төрийн албанд ажиллуулахгүй байх нь зүйтэй. Түүнийг өөрийг нь, бас түүний үр хүүхдүүдийг нь, хүүхдүүдийнх нь хүүхдүүдийг төрийн албанд ойртуулахгүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй” гэж Ю.Трутнев Владивосток хотод сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Сүүлийн үед Алс Дорнодын бүс нутагт авлигын дуулиант хэргүүд удаа дараалан гарах болсонтой холбогдуулан сэтгүүлчид энэ талаар бүрэн эрхт төлөөлөгчөөс асууж тодруулсан байна. Зөвхөн сүүлийн хэдхэн сарын хугацаанд гэхэд, Приморийн хязгаарын хэд хэдэн өндөр албан тушаалтан хээл хахуулийн хэрэгт холбогдсоны дотор Владивосток хотын дарга Игорь Пушкарев, Приморийн хязгаарын захирагчийн орлогч байсан Олег Ежов нарыг баривчилжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сирид Оросын нисдэг тэргийг буудаж унагажээ

Сирид ОХУ-ын цэргийн тээврийн нисдэг тэрэг Ми-8-ыг буудаж газарт унахдаа бүгд амиа алджээ. Нисдэг тэргэнд байсан хоёр офицер, гурван зорчигч бүгд амь үрэгджээ. Энэ тухай Орос болон дэлхийн хэвлэлүүд шуугиж байна.

сири 1Нисгэгчид нь нисдэг тэргээ аюулгүй буулгахыг оролдсон ч чадаагүй аж. Энэ хэрэг Сирийн Идлиб мужид болсон байна.Уг хэргийн хариуцлагыг “Ан-Нусра” террорист бүлэглэл хүлээхээ мэдэгджээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ сарын 13-25 ны өдрүүдэд транзит тээврийг туршина

Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг энэ сарын 13-наас 25-ны өдрүүдэд туршилтаар тээвэрлэж эхлэх аж.

Олон улсын автотээврийн уг чиглэлд Тяньжин хотоос ачсан ачаа Эрээнд хүрч, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн нутгаар дайрч, Улаан-Үд хүрэх юм байна. Монгол болон ОХУ олон улсын тээврийн конвенцид нэгдээд байгаа бол БНХАУ үүнд нэгдэхээр хүлээгдэж байгаа юм байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

100 гаруй хэт даврагсадыг утсгажээ

НҮБ болон Ливийн Засгийн газрын хүсэлтээр АНУ-ын Ливид хяналтаа тогтоохыг санаархаад буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хэд хэдэн хуаранд агаараас цохилт өгсөн талаар Пентагоны хэвлэлийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг дамжууллаа.“Уг цэргийн ажиллагааны үеэр хэт даврагчид их хэмжээний хохирол амссан” талаар Ливийн Тагнуулын байгууллага мэдээлжээ. Пентагон “АНУ-д Ливийн зарим хэсгийг хяналтадаа авсан хэт даврагчдад агаараас 10 дээш удаа цохилт өгсөн. Тагнуулын мэдээллээс үзэхэд өчигдрийн цэргийн ажиллагааны үеэр ойролцоогоор 100 орчим хэт даврагч амиа алдсан” гэж мэдээлжээ.Ливийн “PM Fayez Sarraj” суваг дээрх цэргийн ажиллагааг шууд дамжуулан үзүүлэхээс гадна, хуарангаа орхин гарч буй хэт даврагчдыг дүрс бичлэгийг интернэтэд байршуулсан байна.

 Хэт даврагчид 2014 оны хоёрдугаар сараас Ливид хяналтаа тогтоохоор санаархсан билээ. Тус бүлэглэл Ливийн газар нутагт олон зуун удаа халдлага зохион байгуулсаны улмаас 500 гаруй хүн амиа алджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цэцэрлэгийн бүртгэлийг зарим дүүрэгт сугалаагаар хийнэ

Жилээс жилд улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн эцэг эхчүүд олон хоногоор цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарласан ч хүүхдээ оруулж чаддаггүй тохиолдол бий. Энэ нь цэцэрлэгийн хүртээмж бага, хүүхдийн тоо олонтой холбоотой юм. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн цэцэрлэгт хүүхдүүдийг сугалгаагаар бүртгэж ирсэн нь эцэг эхчүүдийн хэл амыг татлахад хүргэдэг. Учир нь цэцэрлэгийн эрхлэгч, багш нар нь танил талаа харж авлига хээл хахууль авч хүүхэд авдаг гэсэн яриа бий.

Тэгвэл энэ жил дахин цэцэрлэгийн бүртгэлийг ачаалал, тоо зэргээс шалтгаалаад сугалаагаар явуулах аж. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 22-ноос эхлэх бөгөөд аль болох хүндрэл чирэгдэлгүй бүртгэхийг Нийслэлийн боловсролын газарт үүрэгдсэн байгаа ажээ. Гэхдээ зарим нэгэн дүүрэгт сугалгаагаар шийдэхээс өөр гарцгүй гэдгийг салбарын сайд нь учирлав. Мөн эцэг эхчүүдийн төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах асуудлыг жигд явуулах ажлыг зохион байгуулах чиглэлийг яамнаас барьж байгаа юм байна.

Харин төрийн алба хаагчдын хүүхдийг цэцэрлэгт үнэ төлбөргүй суралцуулах журмыг хэвээр нь мөрдөх юм байна. Түүнчлэн сурагчдын дотуур байранд хүүхэд хүлээж авах бэлтгэлийг хангах болон хүүхдийн хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлын талаарх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийнэ

Өнөөдөр дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.

Сүхбаатар дүүрэг

10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

10.30-17.30 цагт: 7-р хороо 11-р хороолол 7-9-р байр, Скайтел, Дөлгөөн сэлбэ, Нинжбадрах, Майнингконсалтинг, Сайхан сэтгэл ХХК-ууд, Орд-789 СӨХ болон тэдгээрийн ойр орчмоор,

 Чингэлтэй, Баянгол дүүрэг

10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор,

 Баянгол дүүрэг

10.30-18.00 цагт: 7, 8-р хороо 4-р хороолол 9А, Б, 10-15, 25, 29, 30, 31, 32, 36, 3-р хороолол 74, БАА-1, 2, 3-р байр, 89, 93, 94, 95-р цэцэрлэгүүд, Төрийн банк, Монгол шуудан, Амно, Эко констракшн ХХК-ууд, Дүүхээ төв болон ойр орчмоор,

 Налайх дүүрэг

10.00-18.00 цагт: 2-р хороо Эрдмийн оргил сургууль, Дотуур байр, МСҮТ, Содон төв.

 Хуваарийг бүрэн эхээр нь www.tog.mn сайтаас өдөр тутам үзэх боломжтой.  Хэрэглээ нь түр тасрах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалсныг анхаарна уу.  Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдээлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа