Author Archives: admin

Сөнөөгч онгоцнууд мөргөлдөв

Бразилийн Рио-де-Жанейро мужийн эрэг орчимд тус улсын цэргийн нисэх хүчний хоёр сөнөөгч онгоц сургуулийн нислэг хийж байх үедээ агаарт мөргөлдсөн байна.

Нэг онгоц нь газардан, нөгөөх нь эргээс хэдэн км-ын зайд унажээ. Унасан онгоцны нисгэгч шүхрээр бууж амжсан бөгөөд харин түүнийг эрж хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шумуул агнаж өрсөлдөв

Шведийн Эвертурнео гэдэг хотод шумуул барих тэмцээн зохиогдсон аж. Тэмцээний ялагч Кристоффер Экерсунд 135 шумуул барьж тэргүүлжээ. Энэхүү тэмцээн хоёр дахь удаагаа болж байгаа юм. Өнгөрсөн оны аварга Томми Кюро ердөө 98 шумуул агнаж гуравдугаар байрыг эзлэв. Нийтдээ уг тэмцээнд 42 хүн оролцжээ. Тэмцээний дүрэм ёсоор тэдэнд шумуул барихад 15 минутыг олгосон байна.

Ялагч Экерсунд “Цус сорогч энэ зэвүүн шавьжийг барихын тулд тас хар өнгийн хувцас өмсөөд ихэд хөлөрсний эцэст хөдөлгөөнгүй зогсох хэрэгтэй” гэж ярьжээ.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулах санаа тус хотын захиргаа шумуулны эсрэг бодис ашиглаж ой модыг сүйтгэхгүй байх шийдвэр гаргасны дараа төрсөн байна. Ялалт байгуулсныхаа шагналд Экерсунд 10 мянган крон буюу 1200 доллар хүртжээ. Тэмцээнд оролцогчид нийтдээ 700 шавьжийг устгасан аж

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Францад дахин халдлага гарлаа

Францын Роуен тосгонд зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Зэвсэглэсэн этгээдүүд тосгон дахь сүм рүү дайрч номлогчийг хөнөөж, дөрвөн иргэнийг барьцаалсан байна. Цагдаагийнхан халдлага болсон сүмийг бүсэлж, террористуудыг устгажээ.

Цагдаагийн газраас “Хоёр этгээд сүмд халдлага үйлдсэн. Халдлагаар 84 настай Жакуэс Хамель гэгч амиа алдсан. Барьцаалагдсан иргэдийн биеийн байдал хэвийн байгаа” гэж мэдэгдсэн байна.  Францад болсон уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо өөрсдийн “Амик” гэх мэдээллийн агентлагаараа дамжуулан мэдэгджээ.Хэт даврагчид сүмд халдлага үйлдсэн хөвгүүдийг “Исламын дайчид” гэсэн бол Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Тэд бол дайчид бус зүгээр л хулчгар амьтад” гэж хэлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орон нутгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооноос салбарын сайдад нэр дэвшүүлэх санал ирсээр байна

Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос МАН-ын Удирдах зөвлөлд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэх хүсэлт илгээхээр зэхэж байгаа аж. Энэ нь тус Үндэсний холбооны салбарууд болох нэр бүхий 15 аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоодоос өнгөрсөн хугацаанд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгчийг ажлаа үр дүнтэй хийж, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байсныг онцлон дурьдсантай холбоотой юм байна.

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар нь Хөдөө аж ахуйн хоршооллыг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах чиглэлээр олон санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж дотооддоо болон гадаадын орнуудтай туршлага солилцох хамтын ажиллагааг өргөжүүлсэн гэж уг холбоод үзжээ. Мөн Үндэсний холбооны 21 аймгийн салбар холбоо, 650 гаруй хоршоодыг хамарсан үндэсний хэмжээний судалгаа хийж хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, дэс дараатайгаар шийдвэрлэн “ХАА-н Үндэсний зөвлөл”-ийг байгуулах эхлэлээ тавиад байгаа нь салбарын бодлого, зорилтод нийцсэн ажил болжээ.

Энэ бүхний үр дүнд ХАА-н Хоршоологчдын Үндэсний холбоо, түүний салбар зөвлөлүүдийн ажил тодорхой үр дүнд хүрч, эдийн засаг, ДНБ-ий уул уурхайгаас хамаарах хамаарал багасч, хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт нөлөөлөх үзүүлэлт сэргэн Үндэсний брэнд бүтээгдэхүүнтэй, олон улсад түүнийгээ таниулах менежменттэй болж байгаад хөдөө аж ахуйн салбарынхан нэн талархалтай хандах болсныг төр, засгийн удирдлагуудад дуулгахыг хүсэж байна. Ийм учраас ч аймаг бүрийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооноос ажлаа мэддэг, эхлэлээ тавьсан, шинэ менежментээр гараагаа эхэлж үр дүнд хүрээд байгаа Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшүүлэхийг уриалан хүсэлтээ уламжилсаар байна.

6666

7777

8888

9999

9991

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сонгуулийн зардлын тайлангаа хуулийн хугацаанд ирүүлнэ үү

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу 2016 оны 07 дугаар сарын 29-ний дотор гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.

Харин нам, эвслүүдийн хувьд санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан буюу 08 дугаар сарын 14-ний дотор сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасны дагуу хүргүүлэх үүрэгтэй.

Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаар Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д зохицуулсан байна.Иймд нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацааны дотор ирүүлнэ үү.

Мөн нам, эвсэл болон нэр дэвшигчийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж 08 дугаар сарын 14-ний дотор холбогдох шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэх ёстойг анхаарах нь зүйтэй. Зардлын тайлан ирүүлэх батлагдсан загварыг Хавсралт хэсгээс татаж авна уу гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр Засгийн газар анхны хуралдаанаа хийнэ

Мэргэжлийн Засгийн газар өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ. Одоогоор шинэ засгийн танхим бүрэн бүрдээгүй ч Ерөнхий сайдаас гадна 11 сайд томилогдож албан ажлаа хүлээж авсан байгаа юм.

Салбар голлох сайд нар томилогдож ажлаа хүлээн авсан учраас Засгийн газрын ээлжит хуралдааныг хийхэд ямар нэгэн асуудалгүй байхгүй гэнэ. Энэ Засгийн газар ээлжит хуралдаанаа долоо хоног бүрийн Лхагва гаригт хийж байхаар шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг. Уг хуулийг дагаж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг аж.

Дашрамд дуулгахад, өмнө нь Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн  Засгийн газар бямба гаригт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн шийдлийн Засгийн газар даваа гаригт хуралддаг байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарь

№ Хийгдэх ажил                                     Хугацаа
                                    хуулийн хуанлийн
Нэг. СОНГУУЛИЙН ТОЙРОГ, САНАЛ АВАХ ӨДӨР, ХЭСЭГ
1 Санал авах өдөр тогтоох, сонгууль товлон зарлах Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно.

Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.

(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.3 дахь хэсэг)

(УИХ-ын 2016 оны 06 дугаар тогтоол)

2016.8.15-наас өмнө
2 Сум, дүүргийн сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоох Орон нутгийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тусын хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнөаймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд дараах мэдээллийн хамт хүргүүлнэ:

– орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тоо;

– тойргийн байршил /план зураг болон бичгэн мэдээллээр/, дугаар;

– тойрог тус бүрт ногдох мандатын тоо.

 (Хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг)

2016.8.19-нөөс өмнө

 

Хоёр. СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ
3 Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах Сум, дүүргийн хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог энэ хуулийн 16.2-т заасан хугацаанаас 80 хоногийн өмнө аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид энэ хуульд нийцүүлэн байгуулна.

(Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг)

2016.7.31-нээс өмнө
4 Сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулах Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт 5-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулна. (Хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг) 2016.8.15-наас өмнө
5 Иргэний шилжилт, хөдөлгөөнийг зогсоох Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ.

(Хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг)

2016.8.20-ноос эхлэн
6 Санал авах байр байгуулах, ахлах зохион байгуулагч, бусад зохион байгуулагчдыг томилох Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрыг санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, ахлах зохион байгуулагчийг томилно.

(Хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг)

2016.9.19-нөөс өмнө
Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрын бусад зохион байгуулагчийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө томилно.

(Хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг)

7 Сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлэх Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад … өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжээр дамжуулан аймаг, дүүргийн сонгуулийн хороонд  хүргүүлнэ.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.12 дахь хэсэг)

2016.9.24-нөөс өмнө
8 Сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлэх Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнөхолбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.13 дахь хэсэг)

2016.9.29-нөөс өмнө
9 Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчдод танилцуулах Санал авах байр нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд,санал авах байр бэлэн болсны дараа санал авах байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.14 дэх хэсэг)

Сонгогч-дын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс
10 Сонгогч сонгогч-дын нэрийн жагсаалтад бүртгэгдэн эсэхээ шалгасан байх Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.15 дахь хэсэг)

2016.10.05-наас өмнө
Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

(Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг)

11 Сонгогчийн гаргасан гомдлоор сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг оруулж дуусгах Улсын бүртгэлийн холбогдох байгууллага иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санг үндэслэн гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба уг лавлагааг үндэслэн санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэгч тухайн сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг гурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

(Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэг)

2016.10.07-ны дотор
12 Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын хүсэлтийг хүргүүлэх Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн  саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ. (Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэг) 2016.10.14-нөөс өмнө
Дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн  саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд уг хүсэлтийг, байгууллагын тодорхойлолтын хамт байгууллагын удирдлага санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.

(Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэг)

2016.10.14-нөөс өмнө
Гурав. НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ
13 Нам, эвсэл сонгуульд оролцохоо        илэрхийлэх Намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.

(Хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг)

2016.8.20-ноос өмнө
14 Нам, эвсэл Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.

(Хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэг)

2016.8.25-наас

2016.8.29-нийг дуустал

15 Орон нутгийн Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

(Хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэг)

2016.8.25-наас

2016.8.31-нийг дуустал

16 Нам, эвсэл Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлэх Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан … баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ.

(Хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэг)

2016.9.01-ний 17.00 цагаас өмнө
17 Орон нутгийн хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлэх Бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойшгурав хоногт багтаан … баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнөтухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ.

(Хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэг)

2016.9.03-ны 17.00 цагаас өмнө
18 Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

(Хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэг)

Нам эвсэл – 2016.9.06-ны дотор

Бие даагч – 2016.9.08-ны дотор

19 Нийт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нэгтгэн нийтэд мэдээлэх Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ.

 (Хуулийн 157 дугаар зүйлийн 157.13 дахь хэсэг)

2016.9.13-ны дотор
20 Нэр дэвшигчийн үнэмлэх олгох Нэр дэвшигчийг бүртгэсэн бол нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно.

(Хуулийн 157 дугаар зүйлийн 157.10 дахь хэсэг)

2016.9.27
Дөрөв. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА
21 Улсын болон нийслэлийн хэм-жээнд нэвтрүүл-гээ цацдаг радио, телевиз сонгуу-лийн сурталчил-гаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг … сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

(Хуулийн 82 дугаар зүйлийн 82.8 дахь хэсэг)

2016.9.19-нөөс өмнө
22 Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь батлах Сонгуулийн төв байгууллага нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нам, эвсэлд, … ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож сонгуулийн сурталчилгаа эхлэхээс таваас доошгүй хоногийн өмнө батална.

(Хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэг)

2016.9.26-наас өмнө
23 Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз сонгуу-лийн сурталчил-гаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг … аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

(Хуулийн 82 дугаар зүйлийн 82.9 дэх хэсэг)

2016.9.29-нөөс өмнө
24 Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана

 (Хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэг)

2016.10.01-нээс
25 Нам, нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулах,  нийтлэх, тараахыг хориглох Аливаа этгээд санал авах өдөр хүртэлхдолоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.

 (Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь заалт)

2016.10.12-ноос эхлэн
26 Сонгуулийн сурталчилгааг зогсоох Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

(Хуулийн 68 дугаар зүйлийн 68.6 дахь хэсэг)

2016.10.18-ны 00:00 цагаас өмнө
Тав. САНАЛЫН ХУУДАС, САНАЛ АВАХ, АЖИГЛАХ, ДҮН ГАРГАХ, ХҮРГҮҮЛЭХ,
27 Санал авах өдөр, цаг, байрыг нийтэд мэдээлэх Санал авах байр сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэг)

2016.10.05-наас
28 Санал авах бай-рын дугаар, нэр, хаяг, байршил, орчны дэвсгэр зургийг нийтэд зарлан мэдээлэх Санал авах байр санал авах өдрөөс 10 хоногийн өмнө тухайн хэсэг дэх санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны дэвсгэр зураг /план/-ийг нийтэд зарлан мэдээлнэ.

(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.8 дахь хэсэг)

2016.10.09
29 Санал авахад шаардлагатай зүйлсийг бэлэн болгох Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай … зүйлийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэг хүлээнэ.

(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэг)

2016.10.14-нөөс өмнө
30 Саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

(Хуулийн 84 дүгээр зүйлийн 84.13 дахь хэсэг)

2016.10.16-наас өмнө
31 Санал авах байрыг хамгаалалтад авах Санал авах байранд саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.

(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.11 дэх хэсэг)

Саналын хуудас хүлээн авмагц
32 Ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлэх Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, … санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ:…

(Хуулийн 107 дугаар зүйлийн 107.8 дахь хэсэг)

2016.10.16-наас өмнө
Санал авах байр ажиглагчаар томилогдсон этгээд шаардлага хангасан эсэхийг шалгаж, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 48 цагийн дотор нягтлан шалгаж, шаардлага хангасан этгээдийг бүртгэж, ажиглагчийн үнэмлэх олгоно.

(Хуулийн 107 дугаар зүйлийн 107.10 дахь хэсэг)

2016.10.17-ны дотор
33 Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах … Сонгогчийн саналыг … зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна

(Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг)

2016.10.18-ны 09.00-20.00 цаг
34 Санал авах өдөр … Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.

(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг)

(УИХ-ын 2016 оны 06 дугаар тогтоол)

Сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг)

2016.10.19-ний 07.00 – 22.00 цаг
35 Орон нутгийн Хурлын сонгуулийн дүн гаргах, мэдээлэх Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ.

(Хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэг)

2016.10.24-ний дотор
2016.10.26-ны дотор
Зургаа. СОНГУУЛИЙН ЗАРДАЛ, ТАЙЛАН
36 Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ тогтоох Орон нутгийн Хурлын сонгуулийн тухайд төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх орон нутгийн Хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтооно.

(Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэг)

2016.7.21-нээс өмнө
37 Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргаж хүргүүлэх … Орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан  гаргаж тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.(Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг) 2016.11.18-ны дотор
38 Орон нутгийн Хурлын сонгуулийн зардлын дансны гүйлгээний тайлан гаргаж хүргүүлэх Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлнэ.

(Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг)

2016.12.03-ны дотор

  эх сурвалж:                         СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Их хэмжээний мөнгөн ус худалдах гэж байжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус дамлан худалдах гэж байсан этгээдүүдийг саатуулжээ.

Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн харьяат “Т” гэгч нь бусадтай бүлэглэн 40 кг мөнгөн усыг худалдан авч улмаар хятад иргэдэд худалдахаар бэлтгэж байгаа талаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мэдээлэл ирсэн байна.Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад “Т” гэгч нь мөнгөн ус зарах гэж байгаа хүмүүстэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд уулзалт хийх үедээ иргэн “М”, “Ж”, “Г” нартай үгсэн хуйвалдаж, мөнгөн ус зарахаар ирсэн иргэн “Р”, “Г” нараас мөнгөн усыг  нь дээрэмдэх гэж байжээ. Ингээд хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, тэднийг үйлдэл дээр саатуулсан байна.

 Сэжигтэн этгээдүүд дээрх мөнгөн усыг ОХУ-аас оруулж ирсэн аж.  Хэргийн мөрдөн байцаалтын явцад “Т”,”“М”, “Ж”, “Г” нар нь бусдыг дээрэмдсэн, харин “Ж”, “М” нар нь 40 кг мөнгөн ус буюу химийн хорт бодисыг хууль бусаар олж авч, хадгалаж байсныг тогтоосон байна.Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхий нийтийн анхаарлыг татаж буй бичлэг: Гуйлгачин хүүхэд VS Энгийн хүүхэд

Энэхүү туршилтыг НҮБ-ын Хүүхдийн сангаас олон нийтийн хандлагыг судлах зорилгоор явуулсан байна. Ингэхдээ 6 настай нэгэн охиныг 2 дүрээр буюу гуйлгачны дүрд хувирган ноорхой хувцаслан мөн энгийн цэвэрхэн хувцаслаж гудамж, ресторанд ганцааранг нь явуулжээ. Ингээд тэдний туршилтаас итгэмээргүй үр дүн гарсан байна.
Гуйлгачин хүүхдийг хэн ч тоож харьцаагүй бөгөөд рестаронд ороход эгдүүцэн, зөөгчөөс түүнийг гаргахыг хүсч байлаа. Харин энгийн хүүхдийн дүрээр ороход уриалгахан инээж, төөрсөн эсэхийг тодруулан туслах гэж хичээж байгаа нь харагдав.Хүүхдийн гадаад үзэмжээс хамаараад хүмүүсийн хандах хандлага өөр өөр байгаа нь хүүхдийн эрхийн асуудалд дахин анхаарлаа хандуулах цаг болсон хэмээн туршилтын ард ажиллагсад хэлсэн байна.
Энэ бичлэгийн дараагаар “Хүүхэд бол ХҮҮХЭД” гэх үг тренд болж олон нийтийн сүлжээнд өрнөжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олимпийн нээлтийн үеэр халдлага хийх гэж байсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Бразилийн цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд Рио Де Жанейро хотноо удахгүй эхлэх зуны олимпийн наадмын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бүлэг этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан нийт 11 хүнийг баривчилжээ. Тэднийг Прагвай улсын хилийн ойролцоох чанга дэглэмтэй шорон руу илгээсэн байна. Баригдсан этгээдүүд зааврын дагуу олимпийн нээлт болох цэнгэлдэхийн өмнө халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Рио хотын Цагдаагийн газар “Баригдсан 11 этгээдийн 9 нь Бразилийн иргэн. Үлдсэн хоёр нь Сирийн иргэн” гэж мэдэгдсэн байна. Нэгжлэгээр тэдний нуугдаж байсан байрнаас их хэмжээний “АК 47” буу олжээ.

brazil 1brazil

“Залуус Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн захиалгаар “Рио”-гийн олимпийн нээлтийн үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан” хэмээн Бразилийн Дотоод хэргийн яамнаас мэдээллээ. Мөрдлөгөөр тэд тус бүлэглэлтэй холбоотой болохыг тогтоосон аж. Залуусын зарим нь олон нийтийн сүлжээгээр тус бүлэглэлд үнэнч байхаа тангараглаж, ямар ч даалгавар өгсөн биелүүлэхээ амласан байна.

Цагдаагийнхан өнгөрөгч долоо хоногт олимпийн үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан таван этгээдийг баривчилсан билээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өвс үнэрлэн мансуурч байсан залуу түлэгджээ

Сүүлийн үед хар тамхи болон мансууруулах төрлийн бодис хэрэглэх ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад эрүүл мэндээрээ хохирох мөн амиа алдах хэрэг гарсаар байна. Тухайлбал өнгөрсөн ням гаригт 22 настай Д гэгч гэрийнхээ тагтан дээр өвс үнэрлэж мансуурч байх үедээ гал алдаж, түлэгджээ. Бие, нүүрэн хэсэгтээ гүн түлэгдэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн, одоо эмчлүүлж байгаа аж. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Таны машины мотор ус залгиж унтарсан бол

Одоо Монголчууд та бидний хувьд аялал зугаалгын цаг. Бид амралтаараа хөдөө гадаа байгалын сайханд  амарч зугаалж  байх үедээ гол гатлах шаардлагатай тулгардаг. Хэрвээ гаталж байхад машин унтарвал асаах үйлдэл хийхгүйгээр даруй татаж гаргаад доорх дарааллаар шалгана уу.

 Таны машин БЕНЗИН хөдөлгүүртэй бол

  • Aгаар шүүгч норсон эсэхийг үзнэ
  • Свечэг авна
  • Сорох хоолойд хуримтлагдсан усыг соруулж авна
  • Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна

Түүний дараа буцаан эд ангиудаа угсарч машинаа асаана

Таны машин ДИЗЕЛЬ хөдөлгүүртэй бол

  • Aгаар шүүгч норсон эсэхийг үзээд норсон бол дараагийн алхамд шилжинэ
  • Халаагчийг авна
  • Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна

Түүний дараа буцаан угсарч машинаа асаана

Аливаа голоор гарахын өмнө гарам байгаа эсэхийг шалгах, ус ихтэй үед нутгийн хүмүүсээс хаагуур гарч болохыг лавлаж асуух, залгууралгүй бууж усны төвшинг шалгах хэрэгтэй.

Хэрвээ голоор гаталж байхад САЛОНД УС ОРЖ ирсэн бол дараах дарааллаар цэвэрлэж, үнэргүй болгоно.

  • Mашин доторх сандлуудыг авч хивсэнцэрийг хуулна
  • Цахилгаан залгууруудыг салгана
  • Бүх хаалга цонхийг нээж хатаах хэрэгтэй

Хивсэнцэрийг хуулаагүй удсанаас болж хивсэнцэрийн доорх цулхай өмхийрч, эвгүй үнэр гаргах. Мөн шалаар явсан цахилгааны утсанд масс өгөх, цахилгаан утасны шонг гэмтээх, хөндийрүүлэх улмаар аль нэг систем ажиллагаагүй болох эрсдэлтэй байдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ vs Н.Энхбаяр

АТГ-ын мөрдөн байцаагчид өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт зарлан дуудах хуудас өгчээ. Түүнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох ,яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа учир ийнхүү зарлан дуудах хуудас ирүүлсэн аж.

Уг нь АТГ шаардлагатай гэж үзвэл хэн нэгэнд зарлан дуудах хуудас илгээж, яллагдагчаар татах, байцаах нь энгийн өдөр тутмын ажил. Үүнээс гадна  өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй. Нөгөө Хүн бүхэн хуулийн өмнө эрх тэгш гэсэн үндсэн хуулийн зарчим хаачив. Жирийн иргэн болон ерөнхийлөгч асан хоёрт ялгаатай үйлчилдэг бололтой .

Иргэн Н.Энхбаяр буюу Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хууль хяналтын байгууллагаас зарлан дуудах хуудас өгөх бүрт ямар нэгэн шалтаг  шалтгаанаар очдоггүй тэгээд намайг баривчлах гэж байна гээд сүр дуулиан болгож олны  анхаарлыг татдаг жишиг тогтоод удаж байна.

Энэ удаад иргэн Н.Энхбаяр АТГ-ын зарлан дуудахад очоогүй шалтгаанаа Би олон сарын өмнө АТГ-т мэдэгдсэн. Үндсэн хуулиар олгогдсон өөрийнэсрэгн болон гэр бүл төрөл төрөгсөдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэх ёстой. Хоёрдугаарт, заавал өмгөөлөгчтэй байж мөрдөн байцаах ажиллагаанд оролцоно гэдгээ АТГ-т хэлсэн АТГ хүлээж авахгүй байсан гэсэн тайлбарыг өгсөн . Дээр дурьдсанчлан 2014 оны 10 сарын 24 нд эрүү үүсгэж байгаагаа мэдэгдэж холбогдох асуудлуудаар тайлбар өгөхийг хүсч байсан. Гэтэл өнөөдрийг ямар ч тайлбар өгөөгүй байдаг.Үнэхээр хэрэг хийгээгүй юм бол өнгөрсөн энэ бүх хугацаанд өмгөөлөгчөө аваад дуудсан цагт нь зангиагаа зүүгээд яваад очих ёстой л байсан шүү дээ. Тэгэхээр монголын хуулийг жирийн иргэнд , эрх дархтай байсан хэн нэгэнд , мөн эрх дархтай эвэр туурайтай хэн нэгэнд ялгавартай үйлчилдэг гэж тайлбарлаж болохоор байна

Ингээд нэг хэсэгтээ л намжаад байсан Н.Энхбаяр АТГ-ын дунд өрнөдөг “хатуу тоглоом” дахиад үргэлжлэх нь бололтой

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зэс эдлэлийн эмчилгээний нууц

эмчилгээЗэс нь: Чангаанз, овъёос, арвай, манжин, тарвас, шош, үхрийн нүд, цагаан идээтэй хоол хүнсэнд агуулагдана Хүүхдийн шүдний ургалтыг түргэсгэхэд зэс бөгж, бугуйвч, хөл гарт нь 1-8 см диаметртэй 1-3 мм зузаан ялтас хэрэглэдэг. Зэсийг эмчилгээнд нааж тавих, буцалгаж шөлийг уух, зэс аяга сав хэрэглэх, амандаа хүлхэх, зэс бөгж, бугуйвч зүүх зэргээр ашигладаг. Зэс ялтсийн 2 талын гадаргаар нэг нэг өдрөөр нааж хэрэглэсний дараа давстай усанд 5-10 минут буцалгах эсвэл лимоны хүчилтэй халуун усанд 3-5 минут байлгаад авахад л өнгө ордог. Гэх мэтчилэн 2 хоногоор хэрэглээд дахин цэвэрлэнэ. Мөн 14 хоногт 1 удаа галд улайтган, ариутгаж эмчилгээний идэвхийг сэргээнэ. Ялтас нь зоос шиг дугуй голдоо нүхтэй байвал илүү эвтэйхэн ялангуяа толгой өвдөхөд хоёр шанаандаа наахад амар байдаг. Өвчин намдангуут өөрөө унаад л ирнэ. Даралт ихтэй хүмүүс хөлнийхөө уланд хийнэ. Үүнийг бол зуйвандуу голоороо 2-3 нүхтэй хийвэл зүгээр байдаг. Нүхтэй хийдэг нь соронзон оронг нь илүү болгох гэж. Биед наагаад авсан зэсийг харахад өнгө нь хувирч ногоондуу болсон байвал эмчилгээ сайн хийгдэж байна гэж үзнэ. Хэрэв хувирахгүй бол байрлалыг өөрчлөх хэрэгтэй.

Зэс ялтас ихэнх тохиолдолд өвчтэй хэсэгт өөрөө наалдчихдаг. Тухайн эмгэг зүгээр болонгуут өөрөө унаад ирдэг. Зэс тавьж хөхүүлэх эмчилгээг 14 хоногоос 6 сар хүртэл үргэлжлүүлнэ. Өдөрт 2-10 цаг, шаардлагатай тохиолдолд 48 цаг ч тавьж болдог. Удаан хугацаагаар хэрэглэх үед пластераар наах эсвэл тусгайлан бэлдсэн боолтоор боовол зүгээр. Зарим үед зэсээ авахад арьс улайж өрөвссөн байвал бүлээн усаар угааж тослоод өрөвсөл намдсаний дараа эмчилгээг үргэлжлүүлнэ.

Зэс наахад биеийн халуун буурч, өвчин намдаж, цус тогтоох, нян бактерийг устгах, эрдэс давсны солилцоог идэвхжүүлж, нойр сайжруулах, төв мэдрэлийн системийг тайвшруулан цусан дахь инсулиний үйлчилгээ, цусны цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүлдэг байна.

ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ: Зэсийн хөхний үрэвсэл хатуурал өвчин, бамбай булчирхай, багтрал астамын үе, уушигний үрэвсэл, сүрье, уушигны наалданги, уушиг устах, архаг мэнгэр, чихний архаг үрэвсэл, чихээр хатгуулах, булагтах, дүлийрэх, чих шуугих зэрэгт тухайн газарт нь наах ба хамрын дайвар хөндийн үрэвсэл, гамарит хамрын өвчний үед 2 нүдний хооронд буюу нүдний дор, бөөр давсагны өвчний үед тухайн өвчтэй газарт, бөөр чулуужсан, давсаг чулуутай бол зөвхөн өдөртөө бэлхүүсний бүсэн дороо зэс 2-3 сар тавина. Үе мөчний өвчин, нуруу ууц, радикулет зэрэг өвчний үед ууц нуруундаа , үе мөчний өвчинд зэс бугуйвч бөгж хэрэглэх, цөсний үрэвсэл, хатуурал, чулуужилттай үед , мэс заслын дараах шарх, ослын үеийн гэмтэл, цээжний няцрал зэрэгт шарх түргэн эдгэнэ. Аманд яр шарх гарахад зэсийг амандаа 2-3 хоног хүлхэх, хүүхдийн ам гэмтэхэд зэс халбага хөхүүлнэ. Ходоод муутай, хоолны шингэц муутай хүмүүс зэс аяга хэрэглэн хоол ундаа идэж уусны дараа аягаа долоож байвал, 2-3 сарын дараа ходоод гэдэсний өвчнөөс сална. Зүрхээр хатгаж өвддөг бол эгэмний доод хонхорхойд 8-10 цаг нааж 10 хоноход өвчин намдана. Хоргүй болон аливаа хавдарын үед тэр хэсэгт зэсээ наах, мөн туяа эмчилгээний үед өвчтөний цацрагийн хортой үйлчилгээг саармагжуулдаг байна. Яс хугарсан үед зэсийг хөрөөдөж гарсан нунтагийг 0.1 граммыг сүү цөцгий эсвэл өндөгний шартай хольж 7 хоногт 2 удаа уух ба эсвэл зэс чанаж ууж болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа