
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Таван шарын гармыг түр хаана
Улаанбаатар хотын төмөр замын хоёр дугаар ангиас долдугаар сарын 29-ний 22:00 цагаас 30-ны 07:00 цагийн хооронд 396 дугаар км-н гарам буюу Таван шарын төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хааж засвар үйлчилгээ хийхээр болжээ. Иймд дээрх хугацаанд уг замаар зорчих жолооч нар өөр бусад замыг сонгох, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэн орж ирэх хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүд 4 дүгээр цахилгаан станцын замыг сонгож явахыг анхааруулж байна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Туркийн эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээ хааж байна
Туркийн эрх баригчид саяхан болсон төрийн эргэлттэй холбогдуулан 130 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж байгаа тухай CNN агентлаг мэдээлж байна.
Одоогийн байдлаар Туркийн Засгийн газар 3 мэдээллийн агентлаг, 23 радио, 16 телевиз, 45 сонин, 15 сэтгүүлийг хааж, 29 нийтлэлч, төлөөлөгчийг ажил үүргээ гүйцэтгэхгүй байхыг шаардаж байгаа аж.Туркийн Дотоод хэргийн сайд Эфкана Ала “Төрийн эргэлт хийх гэж оролдсоноос хойш 15.000 гаруй хүн саатуулагдаад байна. 8113 хэрэгтэн хоригдох нь тодорхой болсон бол үлдсэн нь шүүх шатандаа явж байна” гэжээ.
Эдгээр хоригдсон 15.000 хүнээс 47 нь сэтгүүлч бөгөөд хоригдсон сэтгүүлчдийг төлөөлөн Замаы сонины сэтгүүлч Эмрэ Дэливэли “Засгийн газар хэвлэл мэдээллийнхэнд ингэж хандах ёсгүй. Бид зөвхөн мэдээллэх үүргээ гүйцэтгэсэн. Биднийг буруутай гэх ямар ч нотлох баримтгүйгээр хорьлоо” хэмээн эсэргүүцэж жагсаал хийж байгаа аж.
Мөн 1684 цэргийн албан хаагчийг албанаас нь чөлөөлж байгаа хэмээн Туркийн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Тодруулбал, 149 генерал, адмиралууд болон Туркийн цэргийн армийн өндөр албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнчлэн орон нутаг дах цэргийн сургуулиудыг хааж байгаа тухай албаны эх сурвалж хэлж байгаа хэмээн Турк дах Ал Жазеира агенлаг мэдээллээ.
Туркэд цэргийн эргэлт хийх ажиллагаанд нийт 8651 цэргийн албан хаагч оролцсон билээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хоёр өөр онд төрсөн ихэр эгч дүүс
Ихэр эгч дүүс болох Ханна ба Даниэл Рид нар туйлын ховор тохиолоор хорвоод мэндэлжээ. Ханна 2013 оны шинэ жилийн үдэш төрсний дараа Даниэл 40 секундын дараа буюу он солигдоход төрсөн байна. Тиймээс ч Даниэл 2014 онд төрж, Ханнагийн эгч болсон юм. Ихэр хүүхдүүдийн сүүлд төрсөнийг нь эгч, ах нь гэж үздэг билээ. Охид гадаад төрхөөрөө төдийгүй зан авирын хувьд тун адилхан болж төлөвшиж байгаа гэнэ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Н.Цэвэгням Налайх хотын хүндэт иргэн боллоо
Японы Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өндөрлөж манай бөхчүүд эх орондоо ирээд байгаа билээ. Тэгвэл Монголын бөхчүүдийн анхны “Алтан хараацай” гавьяат тамирчин Нямжавын Цэвэгням эх орондоо ирсэн байна. Зодог тайлсанаасаа хойш сүмогийн холбоонд багшийн үүрэг гүйцэтгэж буй түүнийг Налайх хот анхны “Хүндэт иргэн”-ээ болгосон бөгөөд түүний төгссөн Налайх хотын нэгдүгээр сургуулийг түүний нэрэмжит болгожээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Халдвар авсан дөрвөн тохиолдлыг шалгаж байна
АНУ-ын Флорида мужийн Эрүүл мэндийн төв бэлгийн замаар зика вирусын халдвар авсан байх магадлалтай дөрвөн иргэнийг шалгаж буй тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгджээ. Эдгээр иргэд зика вирус бүртгэгдээд буй Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад жуучлалаар очиж, саяхан эх орондоо ирсэн талаар “www.miamiherald.com” мэдээллээ.
АНУ-д өнгөрсөн хоёрдугаар сард бэлгийн замаар зика вирусын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Тус улсын хэмжээнд уг вирусын халдвар авсан 364 иргэн байна. Мөн халдвартай эхээс долоон хүүхэд мэндэлжээ.
Флоридагийн эрх баригчид “Удахгүй шинжилгээний хариу гарна. Тэд ямар замаар халдвар авсан нь тодорхойгүй байна. Нэг иргэн өндөр халуурч байгаа. Бусдынх нь биеийн байдал хэвийн” гэж мэдэгдсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Батцэцэг-Монгол хатан” хэмээх баримтат киног бүтээжээ
Дэлхийн чөлөөт бөхийн нэгдсэн холбооноос Дэлхийн хошой аварга, Олимпийн хүрэл медальт Гавьяат тамирчин С.Батцэцэгийн тухай “Батцэцэг-Монгол хатан” хэмээх баримтат киног бүтээжээ. Уг бүтээлийг өчигдөр Youtube.com сайтад байршуулан олны хүртээл болгосон байна.
Тус кинонд Гавьяат тамирчны нутаг ус, ижий аав, төрсөн гэр зэргийг нь тусгасан байна. Түүнчлэн Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг болон дасгалжуулагч багш, дэвжээний тамирчдын ярилцлагыг оруулжээ.
Ингээд Монгол ахуй, уламжлал, чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгийн амжилт, амьдрал, бэлтгэл сургуулилтын талаар өгүүлсэн “Батцэцэг-Монгол хатан” киног хүргэж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Дөнгөж сая нэгэн эмэгтэй 12 давхраас үсэрч амиа хорлохыг завджээ
Орон сууцны 7 дугаар хороолол, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу шинэ замын зүүн талд байрлах Хангай хотхоны 502 байрны 12 давхрын дээвэр дээрээс нэгэн эмэгтэй үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг дөнгөж сая гарлаа.

Хэргийн газар холбогдох албаныхан ирсэн бөгөөд Онцгой байдлын аврах тусгай ангийнхан эмэгтэйг үсрэх үед нь доор нь юм дэвсэж амь насыг нь аварсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Эмэгтэйг түргэн тусламжийнхан аваад явсан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Элэгний өвчлөлийн чиглэлээр мэргэжсэн эмч, мэргэжилтнүүд иргэдэд зөвлөгөө өгнө
Өнөөдөр буюу энэ сарын 28-нд “Дэлхийн хепатитын өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Оном” сангаас “Элэг бүтэн Монгол” нээлттэй өдөрлөгийн хүрээнд элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
10.00 цагаас эхлэх “Элэг бүтэн Монгол” нээлттэй өдөрлөгийн үеэр элэгний өвчлөлийн чиглэлээр мэргэжсэн эмч, мэргэжилтнүүд иргэдэд В, С вирусын эм, эмчилгээ, шинжилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч, элэгний вирусын эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулна. Мөн иргэд эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн буцааж авах, групп тогтоолгох, өвчинтэйгээ хэрхэн тэмцэх, элэгний эмчилгээний үнэ өртөг, худалдаж буй байршил зэрэг бүх талын мэдээлэл зөвлөгөөг иргэдэд өгөх юм.
Харин 12.00 цагт өдөрлөгийн албан ёсны нээлтийн арга хэмжээ Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох юм. Нээлтийн дараа Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичиг, мөн элэгний вирустэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношлогоонд хөнгөлөлттэй хамрагдах 1000 ширхэг эрхийн бичгийг иргэдэд үнэ төлбөргүй тараах юм байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Майга хөлийг мэс заслын бус аргаар засах арга
Майга хөлийг мэс заслын бус аргаар засах боломж байдаг юм байна. Ийм хөлтэй төрсөн хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд сэтгэл дундуур байдаг нь нууц биш. Хэдийгээр тэд өвчин зовлонгүй төрсөн ч гэлээ цаанаа л сэтгэлийн зовиуртай явдаг. Хөлийн майгыг тодорхой спортьн төрлөөр хичээллэн засч болдог. Майга хөлийг тэв тэгшхэн болгоно гэдэг хэцүү ч хичээсний үр дүн гарах нь зайлшгүй. Тиймээс энэхүү дасгалуудыг тууштай хийгээрэй.
О маягийн майгыг засах дасгал
Монголчууд голчлон ийм майга байдаг. Ийм хөлийг засахад уран гулгалт, гимнастик, мэлхий сэлэлтээр хичээллэх нь их үр дүнтэй. Мөн дараах дасгалыг хийхийг зөвлөе.
- Хөлдөө мөрний хэмжээний зай аваад, өвдгөө нийлүүлэн 20 удаа дараалан суу.
- Хивсэн дээр хөлөө жийгээд суу. Огцом түргэн хөдөлгөөнөөр хөлийнхөө булчинд ихээхэн дарамт учруулж өлмийгөө гадагш нь хурдан хурдан эргүүл. (20 удаа)
- Сөхрөн суугаад өлмийг гадагш хандуулан болж өгвөл өсгийгөө шаланд хүргэж суу. (мөн 20 удаа) Энэ цогц дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Хамгийн гол нь ачааллыг аажим аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй шүү.
X маягийн майгыг засах дасгал
Ийм хөлийг засах гол арга бол унадаг дугуйгаар явах, дугуй мэт жийдэг тренажер дээр байнга дасгал хийх явдал гэж мэргэжилтнүүд үздэг. Хэрэв боломжтой бол морь унаж байвал тун сайн. Усан санд явдаг бол “брасс” маягийн сэлэлт тус болно. Мөн доорхи дасгалыг өдөр тутам хийж байгаарай.
- Дээс тоглож бай. Анхандаа 30 удаагийн үсрэлт хийх хэрэгтэй. Яваандаа 100 хүртэл давталттай дээствэл зохино.
- Шалан дээр завилж суу. Тэгээд гараараа тулахгүйгээр хурдхан шиг бос. (20-30 удаа) Ингээд дасгалаа ялигүй өөрчлөх замаар давтах тоогоо 2-3 дахин нэмэгдүүл. Хамгийн гол нь тэвчээртэй байх хэрэгтэй. Тогтмол хичээллэж байж үр дүнд хүрнэ. Хамгийн гол нь хэдэн удаа хийгээд орхих биш тууштай байж чадвал танд үр дүнгээ өгөх болно.Дашрамд хэлэхэд олон мянган хүн шантрал гэдэг зүйлээс болж зорилгодоо хүрч чадалгүй сэтгэл ханамжгүй амьдарсаар л байна. Харин тууштай байдлынхаа хүчээр багахан шалгуурыг давж том бэлгийг авч буй хүмүүс ч байна.
Бүсгүй та аль нь вэ?Амжилт хүсье!
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Усыг тогтсон цагт уух нь эмнээс илүү тустай
Ус нь хүний цангааг тайлахаас гадна арьс хуурайшихаас хамгаалах, биеэс хорт бодисыг гадагшлуулж цэвэрлэх, өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, жингээ барихад чухал нөлөө үзүүлдэг амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ юм. Хүн хоолгүй 7 хоног болж чадах ч усгүй 3 хонож ч чадахгүй. Усыг доорх цагуудад уувал эдгээр эерэг дүн гардаг гэнэ.
06:30-07:00
Өглөө ус уух нь хүний биед хамгийн хэрэгтэй. 250 мл ус ууснаар элэг, бөөрийг цэвэрлэж өгдөг ажээ. Ус уусны дараа 30 минут юм идэхгүй байвал сайн.
08:00-09:00
Энэ цагт хүмүүс ажил руугаа яарч тэвддэг. Харин энэ үед 250 мл ус уувал биед сэргээш болж эрч хүч нэмэгддэг байна.
11:00
Энэ цагт хүний бие тасралтгүй 2-3 цаг ажилласнаас болж бага зэрэг сульдаж, тархи ядарсан байдаг. Та анзаарвал уруул тань хуурайшч, ам чинь цангасан байна. Энэ цагт ус уувал стресс, ядаргаа багасч, биеийг чийглэж өгдөг.
12:30-13:30
Үдийн хоолондоо орсны дараа ус ууж хэвших хэрэгтэй. Ингэснээр хоолны шингэцэд сайнаар нөлөөлж, биеийн жинг барихад тусалдаг. Ус бага уух нь таргалах нэг шалтгаан болдог юм шүү.
15:00-16:00
Хүний бие организм энэ цагт идэвхгүй байдалд орж нозоорч эхэлдэг. Энэ үеэр ус уувал нозоорсон биеийг сэргээж өгнө.
17:30-18:30
Энэ цагт ус уух нь хоолны дэглэм барьдаг хүмүүст илүү зохимжтой.
22:00-23:00
Унтахаас 30 минутын өмнө нэг аяга ус уувал цус бүлэгнэхээс сэргийлдэг ажээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Халуунд хэт хөлдөөсөн зайрмаг, ундаа уух нь муу
Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт:
- Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх /наранд аль болох бага явах/
- Нарны нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.
- Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх
- Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх
- Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх
- Элсэн шарлага, массаж хийхдээ хэт халах үеийн нарнаас өмнө /9.00-11.00 цаг/, нойтон малгайтай байлгах /үдээс хойш 16.00 цагаас хойш/
- Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах
- Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс тэс хүйтэн усыг уух нь хоолой өвдөх нөхцөл бүрдүүлдэг тул эцэг, эхчүүд анхаарах
Илрэх шинж тэмдэг:
- Нууц үе 30 минутаас 18 цаг
- Дотор бачуурч нозоорох
- Огидос хүрэх, бөөлжих
- Суулгах,
- Бага зэрэг халуурах
- Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг.
- Нүд харанхуйлж, манарах
Авах арга хэмжээ:
- Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
- Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших
- Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх
- Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.
- Мөн хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай /толгой, шилэн хүзүү г.м/
- Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.
Хэн үүнд өртөх вэ?
- Бүх насны хүмүүс өртөх боломжтой
- Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөх эрсдэлтэй.
Эх сурвалж: Нийслэлийн Түргэн Тусламжийн төв
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Дэлхийн хамгийн аз жаргалтай болон аз жаргалгүй орнууд
“New Economics Foundation” байгууллага жил тутам аз жаргалтай орнуудын жагсаалтыг гаргадаг уламжлалтай бөгөөд энэ жил 140 орныг шинэ индексээр жагсаажээ. Уг жагсаалтад Коста-Рика хот дэлхийн хамгийн аз жаргалтай орноор шалгарчээ. Латин Америкийн орнууд олон багтсан бол хөгжилтэй орнууд төдийлөн сайн байсангүй. Жишээ нь, хүн амын орлогоороо хамгийн баян орнуудын нэгд тооцогддог Люксембург хойноосоо хоёрт, АНУ 108 дугаарт орсон байна. Жагсаалтыг тэргүүлсэн Коста-Рика 1949 онд цэрэг армиас татгалзаж, хөрөнгөө боловсрол, эрүүл мэндийн салбарт шилжүүлсэн байдаг. Харин Монгол улс уг жагсаалтын 136-д бичигджээ. Ингээд хамгийн аз жаргалтай болон аз жаргалгүй 10 орныг танилцуулж байна.
Хамгийн аз жаргалтай 10 орон:
- Коста-Рика
- Мексик
- Колумб
- Вануату
- Вьетнам
- Панам
- Никарагуа
- Бангладеш
- Таиланд
- Эквадор
Хамгийн аз жаргалгүй 10 орон:
- ТринидадТобаго
- Бурунди
- Свазиленд
- Сьерра-Леоне
- Туркменистан
- Кот-д’Ивуар
- Монгол
- Бенин
- Того
- Люксембург
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Илүүдэл жин өдрийн тодорхой цагт үүсдэг
Хүмүүс өдрийн тодорхой цаг үед илүүдэл жинтэй болдог гэнэ шүү. Ийм дүгнэлтэд Ливерпүүл болон Флиндерсын их сургуулийн эрдэмтэд хүрсэн байна. Олон хүн өглөөнөөс эхлэн зөвхөн эрүүл хоол ундыг хэрэглэх бодолтой байдаг. Харин үдээс хойш тэдний энэ бодол аажимдаа сулардаг гэнэ. Чухам тэр үед л элдэв хорт хоол унд тэдний аазгайг хөдөлгөдөг аж. Судалгааны ажлыг нас залуу 300 эмэгтэй дээр явуулжээ.
Мэргэжилтнүүд тэдний хоол унданд хэрхэн хандаж байгаа явдлыг өдрийн туршид хянаж байсан юм. Тэгтэл туршилтад хамрагдсан хүмүүсийн толгойд хор уршиг тарьж мэдэх хоол ундыг зооглох санаа үдээс хойш орж ирж байсан гэнэ шүү. Эрдэмтэд үүнийг хүмүүний уураг тархины өвөрмөц үйл ажиллагаатай холбон тайлбарлав. Хүний уураг тархи өдрийн төгсгөлд илүү тослог бөгөөд амтлаг хоол ундыг нэхдэг байна.Өөрийн жинг хянаж байхын тулд шинжээчид өдрийн хоёрдугаар хагаст өөрөөсөө хол нуусан газраасаа жигнэмэг, шоколад, шарсан төмс зэрэг хор хөнөөл ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг гаргаж ирэхгүй байхыг зөвлөв
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
