Author Archives: admin

Энэ сарын 28 наас хэт хална

Энэ сарын 28-наас эхлэн ихэнх нутгаар хэт халах төлөвтэй байна. Зуны улиралд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд наршилтаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна.

Наршилтад бага насны хүүхэд болон өндөр настнууд  илүүтэйгээр өртдөг байна.  Тиймээс зуны халуун өдрүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй машинд үлдээхгүй байх, өндөр настан болон даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол ууж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг зөвлөж байна. Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Мөн шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах, наранд бага явах,  нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх,гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргахгүй байх хэрэгтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тахарын албыг татан буулгаж магадгүй

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний санаачилсан Тахарын албаны тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тус албыг татан буулгах асуудлыг улс төрийн хүрээнд одоо ч ярьж байна. “Шийдлийн” гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар шинэхэн байгуулсан Тахарын албыг татан буулгах тухай анх сөхөж, тухайн үедээ УИХ-ын зарим гишүүн “Төсөв хөрөнгө гаргаж нэгэнт байгуулсан албыг татан буулгах шаардлагагүй” гэж үзсэнээр хэсэгтээ намжсан юм. Гэтэл энэ асуудал шинэ Засгийн газрын үед дахин сөхөгдлөө.Тахарын албыг цагдаагийн байгууллага руу шилжүүлэхээр болсон байна. Иггэснээр гэрч хохирогч, шүүгчийн аюулгүй байдалд нөлөөлөх байдлыг таслан зогсоох хүч суларч байгаа аж. Өмнө байсан тогтолцоо шиг үр нөлөөгүй байдал үүсч ялангуяа нарийн төвөгтэй эдийн засгийн, зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болон гэрч айдаст автах  магадлалтай.  Дээрээс нь шүүгчийн аюулгүй байдал Тахарын алба байгуулагдсанаар  сайжирсан гэсэн судалгаа байдаг. Тийм учраас Тахарын алба татан буугдсанаар энэ байдал улам дордох нөхцөл үүсэх тухай хуульчид, өмгөөлөгчид ярьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зуны олимпийн “Рио Де Жанейро-2016” наадмын чөлөөт бөхийн тэмцээний хуваарь

Рио-де-жанейро хотын “olympic training center – hall 3” спортын ордонд болох зуны олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд 68 орны 349 бөх 18 багц медалийн төлөө 2016 оны наймдугаар сарын 17-21 ны хооронд өрсөлдөнө.

Наймдугаар сарын 17, Лхагва гариг

Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 58, 69 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 – 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,

              медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 18, Пүрэв гариг

Эмэгтэй чөлөөт бөхийн 53, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 – 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,

              медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 19, Баасан гариг

Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 74 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 – 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,

              медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 20, Бямба гариг

Эрэгтэй чөлөөт бөхийн 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 – 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,

             медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 21, Ням гариг

Эрэгтэй чөлөөт бөхийн 65, 97 кг-ын жингүүдийн барилдаан

  • 08.30 – 11.15 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 12.45 – 15.15 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,

              медаль гардуулах ёслол

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Монос” хоосон савалгаатай эм нийлүүлж байна

Ойрын өдрүүдэд хүүхэд төдийгүй том хүний гэдэс эвгүйрхэх тохиолдол элбэг болж байна. Нэгэн бүсгүйн хүүхдийн гэдэс ямар ч зовиургүй хэрнээ нилээд хэдэн өдөр шингэн алдаж гүйлгэж эхлэсэн байна. Тийм учраас өрхийнхөө эмчид үзүүлээд эм бичүүлэн авч гэрийнхээ ойролцоох аптекаас эмээ авчээ. Шинээр гарч ирж байгаа эм гээд “Pro Bio vision acute” эмийг зааврын дагуу өдөрт 2-ыг уугаарай хэмээн өрхийн эмч нь бичиж өгчээ. Нөгөөх эмээ авч зааврын дагуу уулгаж, дараагийн өдөр нь ахиад 2 эмийг уулгах гээд эмээ задалтал доторх нь хов хоосон байж. Гайхсандаа ахиад үлдсэнийг нь задалтал бас л адил байв.Эм авсан аптек руугаа буцаж очоод үнэн байдлаа хэлжээ. Учир нь дотроо 6 ширхэг байх энэ эм өөрөө 14000 төгрөгийн үнэтэй учраас зүгээр орхиход дэндүү үнэтэй юм.

Гэтэл аптекийн хүн эмийг сольж өгөх боломжгүй гэжээ. Учир нь тэд өөрсдөө оруулж ирдэг эм биш Моносоос нийлүүлдэг учраас хариуцлагыг нь Монос үүрэх ёстой гэв. Хүүхэд өвдөж байсан учраас цаг алдахыг хүссэнгүй. Нөгөө эмнээсээ ахиад авъя гэтэл тэр хайрцаганд байсан эм мөн адил хов хоосон байж. Ер нь шахмал эм дотроо хоосон байдаг тохиолдол олон бий. Ингээд аптекийн хүн Монос руу залгаж болсон явдлыг тайлбарлаж, бүсгүйн авсан эмийг сольж өгөхийг хүсэв. Гэтэл Монос хариуд нь эм нийлүүлдэг гадны компани руугаа мэдэгдээд, шалгуулаад   хариу өгье гэжээ.

Энэ тохиолдолд хэн хохирч үлдэх ёстой юм бэ? Өвчиндөө шаналаад мөнгөө өгөөд эм авсан хүн хоосон эм авчаад хэрүүл зарга хийгээд явах нь хэр олон бол. Бид нар дэлгүүрээс будаа, гурил хүнсний зүйл авахдаа грамм даа хүрэхгүй эсвэл дутуу ширхэгтэй байвал солиулаад авдаг. Гэтэл хоосон савалгаатай эм мөнгийг нь төлж авчаад, түүнийгээ буцаах эрх яагаад байдаггүй юм бэ? УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэгээр овоглодог Монос гэх маш олон салбар аптектай, эм худалдаалах салбарт монополи болсон энэ байгууллага ганцхан ашиг олох тал дээр анхаарахаас гадна. Иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр ч бас анхаарлаа хандуулж байгаасай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Таргалахгүй байх энгийн жор

Хоолоо сойх нь элдэв эм, кофе зэргээс эрүүлээр турах арга мөн боловч сүүлийн үеийн судалгаагаар эргэж таргалах магадлал тун ч өндөртэйг судлаачид сануулж байгаа юм. Учир нь хүний бие өлсөх үедээ маш их энерги зарцуулдаг бөгөөд эргээд хуучин хэвэндээ очих буюу түүнээсээ ч илүү жинтэй болохын тулд илүү “өлсгөлөн” болдог байна. Ингээд маш их хэмжээгээр идэх, ядрах бөгөөд хуучин байсан жингээсээ илүү их нэмдэг байна. Тиймээс эрүүлээр хооллож турах аргыг танд зөвлөж байна.Энэхүү арга нь тодорхой хугацаанд мөрдөгдөх дэглэм биш бөгөөд та энэхүү хоололтыг бие махбодидоо дасгаж өгсөнөөр цусны даралт, үе мөчний өвчин зэргээс сэргийлэх боломжтой юм шүү.

Өглөө сэрэнгүүтээ /7-9цагт/ 2-4 аяга хүйтэн бүлээн ус уугаарай. Энэ нь шөнөжин хуримтлагдсан хоол хүнсний үлдэгдлийг биеэс гадагшлуулах, өтгөн хаталтаас сэргийлдэг.

11:00 Цагт сүүнд дэвтээсэн хагас аяга Слава овьёосыг хэрэглэж заншаарай. Таны бүтэн өдрийн энергийг нөхөж чадахуйц энэхүү бүтээгдэхүүн нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Араас нь 1 аяга хүйтэн бүлээн ус уугаарай.

14:00 Энэ бол өдрийн хамгийн амттай хэсэг. Та энэ цагт Слава гурвалжин будаа, тахианы цээж мах, үхрийн чанасан эсвэл жигнэсэн өөхгүй махыг броккли буюу цэцэгт байцаа, буйцаа зэргээр хачирлан идээрэй. Хэрэв та төмсөнд дуртай бол шарж хуураагүй тал төмс хэрэглэж болох юм.  Харин уух юм нь мэдээж хүйтэн бүлээн ус.

17:00 Цагт та орой өлсөхгүйн тулд хөнгөн салатыг сонгож идээрэй. Шинэхэн ногоогоо вандуй болон оливын тосоор амтлаад идээрэй. Өег бас амттай шүү. Араас нь аяга ус уухаа битгий мартаарай. Арьс тань гэрэлтэх болно.

19:00 Энэ цагт тв үзэнгээ юм идмээр санагдах, гэрийнхэн тань таны хийсэн амттай хоолыг ам уралдуулан магтахад ганцаараа шүлсээ залгиад сууна гэдэг бол маш том “шийтгэл”. Тиймээс танд нэг аяга тараг эсвэл нэг ширхэг алимыг санал болгож байна. Өлсөхгүй бол заавал идэх албагүй учраас та өөрийгөө сайтар чагнаарай.

Энэ аргаар хооллоход эхний долоо хоногт 3-5кг жин хаях бөгөөд харахад бие тань галбиржиж, өглөө сэрэхэд л бие тань өөрийн эрхгүй хөнгөрсөн байх болно. Олон  гэрийн эзэгтэй нарын гарын доорх хямд бөгөөд амттай зөвлөгөө юм шүү. Эрүүл хоололтынхоо хажуугаар гэдэсний таталт, хөнгөн дасгалуудыг хийвэл таны арьс чангарч галбиржих болно. Мөн та хүссэн хэмжээндээ жингээ бaрихаар шийдсэн бол энэ арга танд тусалж чадна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүнсний  соданы ач тус

Хүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна ахуйн асуудлуудыг шийдэхэд ч маш их үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв та содыг ямар зориулалтаар хэрхэн ашиглах талаар илүү мэдлэгтэй болохыг хүсч байвал дараах мэдээллийг уншаарай.

  • Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байвал өглөө, оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцласан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад амаа зайлж байгаарай.
  • Ханиад хүрсэн үед хоолой сэрвэгнэх болон хамрын битүү арилгах зорилгоор содатай буцласан халуун усаар утвал ханиад түргэн эдгэнэ.
  • Дасгал хөдөлгөөн хийсний дараа болон биеийн хүчний ажил хийсний дараагаар содатай халуун ваннд орвол булчин суларч, сайхан амарна.
  • Гар, хөл гэмтсэн үед гипс удаан хугацаагаар зүүхэд маш их загатнаж, хуурайшдаг. Тэгвэл гипсний хөндий доогуур бага зэрэг сода үрчихвэл загатнах нь багасна.
  • Хатуурч, хуурайшсан өсгий хэсгийн арьсыг зөөлрүүлэхийн тулд содатай усанд хөлөө 20мин дүрээд, чийгшүүлэгчтэй тосоор тослоорой. Түүнчлэн сода нь хумсны мөөгөнцөр өвчнөөс хамгаалж чаддаг давуу талтай гэнэ шүү
  • Хөлний эвгүй үнэрийг арилгахын тулд орой болгон сода, гаатай тостой халуун усанд хөлөө 15мин дүрээрэй.
  • Шумуул, зөгийнд хазуулсан улайлт, хавдалтыг бага зэрэг чийглэсэн содаар эмчилж болно. Ингэснээр тэр дороо загатнах нь багасаж, хавдар нь буух болно.
  • Усанд орсны дараа чийгшүүлэгч тосондоо нэг том халбага сода холиод гуужуулагч скрабны зорилгоор хэрэглэж үзээрэй. Арьс тань торгомсог зөөлөн болох болно.
  • Язралтын сорвийг мөн л чийгшүүлэгч тостой хольсон чимх содаар бүдгэрүүлж болдог. Энэ аргыг тогтмол хэрэглэвэл маш үр дүнтэй.
  • Цээж гашуу оргих үед нэг аяга халуун сүүнд бага зэрэг сода хийн уугаарай.
  • Долоо хоногт 2 удаа содатай бүлээн усанд гараа дэвтээж байвал бактери устаж, хуурайшиж сөрсөн арьс зөөлөрч, маникюр хийхэд илүү тохиромжтой болдог.
  • Химийн найрлагагүй хөлс дарагч хэрэглэхийг хүсвэл хүнсний сода санал болгож байна. Усанд орсны дараагаар сугандаа бага зэрэг сода түрхвэл хөлс ялгаралт багасаж, үнэр ч дарагддаг байна.
  • Сонгино, сармис, загасны мах гээд хурц үнэртэй хүнсний бүтээгдэхүүн барьсны дараагаар гараа хичнээн угаасан ч үнэр нь арилдаггүй. Тэгвэл савангаар нэг удаа угаачихаад, дараа нь бага зэрэг содаар яг савангаар угааж байгаа юм шиг үрж угаавал энэхүү асуудлыг хялбархан шийдэх болно.
  • Харласан зэс, алт, мөнгөн эдлэл, загалтсан шилэн аяга таваг, хөнгөн цагаан сав суулга зэргийг цайруулагч бодисны оронд содаар зүлгэвэл илүү хоргүй бөгөөд илүү сайн гялалзаж, өнгө ордог.
  • Хөргөгч болон шүүгээний муухай, удсан үнэрийг дарахын тулд нэг буланд нь аяганы талаар сода хийж тавиарай. Нэг хоногийн дараа гэхэд л арилсан байх болно.
  • Мөнгөн гинж, ээмэг, бөгж зэрэг өнгөө алдсан гоёл чимэглэлүүдийг содатай усанд хийн 10-аас 20мин байлгаад гаргаж ирэн усаар зайлаарай. Шинэ юм шиг л гялалзах болно.
  • Буурцаг, вандуй зэрэг удаан болдог ногоог бага зэрэг сода хийгээд чаначихвал хурдан болно.
  • Угаалгын машинд эсвэл гараараа цагаан хувцас хэрэглэл угаах гэж байгаа бол угаалгын нунтагтайгаа хамт бага зэрэг сода хийвэл илүү сайн цайрч, хувцасны өнгө сэргэдэг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Рио 2016 д Оросын баг оролцох болсонд “WADA” дургуйцэж байна

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ нь ОХУ-ын баг тамирчдыг Рио-де-Жанейро-д болох Олимпийн тоглолтуудад оролцуулах тухай Олон улсын Олимпийн Хороо /ОУОХ/-ны шийдвэрийг эгдүүцсэн байдалтай хүлээн авсан байна. WADA-ын хэвлэлийн албанаас мэдээлснээр, Оросын шигшээ багийг тэмцээнд оролцуулахгүй талаарх тус агентлагийн гүйцэтгэх зөвлөлийн зааварчилгааг ОУОХ мөрдлөг болгосонгүй гэжээ.

Долдугаар сарын 24 буюу өчигдөр ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдан ОХУ-ын баг тамирчдыг Рио-д болох Олимпод оролцуулах эсэх талаар хэлэлцэн, Оросын талд эерэгээр шийдвэрлэсэн аж. Харин оросуудыг тэмцээнд оролцуулах эсэх шийдвэрийг спортын төрөл тус бүрээр хариуцсан Холбоод нь гаргах юм байна.

Мөн WADA-ын зүгээс 2014 оны Сочигийн Олимпийн үеэрх сэргээшийн үйлдлийг батлах мөрдөн шалгах ажиллагааг дуусгахын тулд Макларены бүрэн эрхийн хугацааг сунгаж байгаа тухай мэдээлжээ. WADA-ын хараат бус комиссын тэргүүн Ричард Макларен долоо хоногийн өмнө тайлангаа тавьсан бөгөөд энэхүү тайлан дээр үндэслэн WADA-ын гүйцэтгэх зөвлөл ОУОХ, ОУПХ, мөн спортын Олон улсын бүхий л Холбоодод ОХУ-ын баг тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх зөвлөмж хүргүүлсэн аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Таны ой санамжийг сайжруулж чадах бүтээгдэхүүнүүд

Бидний ой санамж бол байгалиас заяасан үнэлж баршгүй хишиг мөнөөс мөн. Чухамхүү ой санамж нь бидний бүхий л амьдралыгутга учиртай болгож өгдөг! Ой санамжийнхаа ачаар бидасар олон тооны үйлдлийг өдөр бүрийд гүйцэтгэж, аливаа төрлийн мэдээлэл болон өдөр тутмын бодит байдлаас янз бүрийн үйл явдлыгсанаж чаддаг юм. Энэ чадварыг дасгалжуулахад бидний бие махбодид тусалж, ой санамж шиг тийм чухал шаардлагатай үүргийг дэмжиж чаддаг хүнсний тодорхой бүтээгдэхүүнүүд бий. Тиймээс эдгээр бүтээгдэхүүний тухай бид өнөөдөр ярилцахыг хүссэн юм.

Алималим

Алим ньбидний ой санамжийг гамнаж дэмжихэд ашигтай шинж чанарууд бүхий хүнсний бас нэг бүтээгдэхүүн юм. Энэ ньбидний ой санамжийн байдалд сөргөөр нөлөөлдөгүйл явцыг удаашруулж, сэргийлдэг антиоксидант болох кверцетин гэдэг бодисын өндөр агууламжтай холбоотой юм (ингэхдээ энэ үйл явц нь ямар нэг өвчний шалтгаанаар юмуу бие махбодь хөгшрөх зүй ёсны үйл явцын улмаас үүссэн үү гэдэг нь чухал биш). Энэ бодис нь алимны зөөлөн эдэд, гэхдээ түүний хальсанд илүүтэй байдаг байна. Тийнхүү алим нь тархины үйл ажиллагаанд болон нейроны холбоос бүрэлдэх идэвхижилд тус дэм үзүүлснээр, бидний ой санамжийг сайжруулан, дасгалжуулдаг байна.

Нэрснэрс

Нэрс нь өнөөдөр бараг л “тренд” болж байна. Уг жимс өөрийн ашиг тустай өч төчнөөн шинж чанарын хүчинд хэрэглэгчдэд асар их нэртэй болсон юм. Энэ тохиолдолд түүний найрлагад ордог бодисуудын нэг буюу антоцианин нь бидний сонирхлыг татаж байна. Энэ нь нэрсийг өвөрмөц хөх өнгөтэй болгож, үүний зэрэгцээ тархи муудах үйл явцыг саатуулж, удаашруулдаг пигмент юм. Тийнхүү, нэрс нь бидний ой санамжийн үйл ажиллагаанд оролцдог танин мэдэхүйн бүхий л үйл явцад таатай нөлөөлдөг хэмээн зоригтой хэлж ярьж болно. Нэрс нь Альцгеймерын өвчин юмуу насны зөнөгрөл зэрэг өвчнөөс сэргийлэх хамгийн сайн хэрэгсэл болно.

Загасны махзагасны мах

Зарим төрлийн загас бидний ой санамжийг үнэхээр он удаан жилээр хэвээр байлгаж чаддаг байна. Онцлон дурдахад, эдгээрээс гол нь: алтан жад (тунец), хулд, яргай болон сардин загас юм. Эдгээрт (ялангуяа яргай загасны маханд) юугаар ч орлуулшгүй асар их хэмжээний Омега-3өөхний хүчил агуулагддаг. Энэ нь зарчмын хувьд эрүүл мэндэд нэн ашиг тустай. Харин өнөөдрийн асуудалтай холбогдуулан дурдахад, мэдрэлийн тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг байна. Эдгээр загасны маханд бас йод агуулагддаг бөгөөд энэ нь тархины хэвийн үйл ажиллагаа, танин мэдэхүйн үйл явц болон мэдээжээр ой санамжийн хувьд гол элемент юм.

Бууцайбууцай

Бууцай нь зарчмын хувьд ой санамжийг сайжруулж, уураг тархийг идэвхитэй байлгахад хамгийн ашиг тустай бүтээгдэхүүнүүдийн нэг яахын аргагүй мөн. Тархины эс муудаж доройтох үйл явцаас бас хамгаалдаг бодис болох лютеин бууцайнд агуулагддаг байна. Үүнээс гадна, бууцай нь бас фолийн хүчлээр баялаг бөгөөд ирж байгаа мэдээллийг түргэн “боловсруулж”, оюуны ажиллах чадварыг сайжруулдаг аж. Эцэст нь бууцай бол төмрийн баялаг эх сурвалж мөн.

Цоохор майлзцоохормайлз

Цоохор майлз бол бидний ой санамжинд ер бусын ашигтай хүнсний бас нэг бүтээгдэхүүн мөн. Түүнд лютеолин гэдэг бодис их хэмжээгээр агуулагддаг. Энэ нь хөгшрөх зүй ёсны үйл явцын сөрөг үр дагаврыг багасгаж, тархи үргэвсэж, улмаар ой санамжаа алдахад хүргэдэг молекулын ялгаралтыг бууруулж чаддаг байна. Бас бууцай нь толгой өвдөх, таллаж өвдөхөөс салах, ерөөс ингэж өвдөхөөс сэргийлэхэд танд тусална!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Газар чөлөөлөх ажил удаашралтай байсан гэв

Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 320 сая ам долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлын үндсэн эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэхээр төслийг эхлүүлсэн юм. Төслийн эхний үе шатанд  Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж,  иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууцны барилгыг 2 дэд төвд барьж ашиглалтад оруулсан. Мөн дэд төвүүдийн бохирын шугамыг татаж эхэлсэн бөгөөд  энэ  ажил дуусах шатандаа явж байгаа юм байна. Цаашид дэд төвүүдэд 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 оюутан суралцах боломжтой МСҮТ, бизнес икубатор төв, дулааны станц, усан сан, авто зам зэргийг барина гэж буй.

шинэ дэд төв

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг үзэглэх үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг гэр хорооллыг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа Азийн хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлье. Өнөөдөр бид энэхүү төслийн II шатны ажлыг эхлүүлэхэд юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлсон санамж бичигт гарын үсэг зурж байна. Төслийн эхний шатанд хэрэгжүүлсэн ажлуудаас инженерийн шугам сүлжээ явах байршлуудын газар чөлөөлөх ажил нилээн удаашралтай байсан. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ.

Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман “Гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх энэхүү төслийг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэх тал дээр бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллана. Би энэхүү төслийг ажилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхийг хамгийн богино хугацаанд тойров

СИДНЕЙ./TASS/. “Мортон” гэдэг агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрох аялал хийж буй Оросын нэрт аялагч Федор Конюхов баасан гарагт Австралийн эрэгт хүрчээ. Тэрбээр 11 хоногийн өмнө эндээс аяллынхаа гарааг эхэлсэн юм.

23-ны өдрийн 11 цаг 45 минутанд /Москвагийн цагаар 06:45/ Конюховын хөлөглөсөн агаарын бөмбөлөг Австралийн баруун эргийн хамгийн том хот болох Перт хотын дээгүүр 6000 м-ийн өндөрт нисч өнгөрсөн байна. Ингэснээр тэрбээр 11 хоногийн хугацаанд 34 мянга 650 км замыг туулсан бөгөөд одоо дэлхийг тойрох аяллаа дуусгахын тулд Нортхэм хотоор дайран өнгөрдөг хойд уртрагийн 116 градус, 39 минут, 58 секундын меридианыг огтлон гарах ёстой. Энэ газраас Конюхов 12-ны өдөр дэлхийг тойрох аяллаа эхэлжээ.

Нортхэм дахь агаарын бөмбөлгийн нислэгийг удирдах төвд ажиллаж буй Конюховын хүү Оскар Конюхов ярихдаа “Нортхэмийн меридианыг ойрын хэдэн цагийн хугацаанд дайран өнгөрнө. Дараа нь буух газраа сонгох хэрэгтэй болно. Хүнгүй зэлүүд, цахилгаан дамжуулах шугамаас холхон газарт агаарын бөмбөлгийг буулгах гэж байна” гэлээ.

Ингэснээр Ф.Конюхов агаарын бөмбөлгөөр хамгийн богино хугацаанд дэлхийг тойрсонүнээр тодорч байна.  Тодруулбал, тэрбээр 34 мянга 700 км зайг 11 хоног 5 цаг 31 минутанд туулжээ.  Гэхдээ буусных нь дараа мэргэжилтнүүд цаг хугацааг нарийвчлан тодорхойлох юм.

Конюховоос өмнө 1999 онд Швейцарийн иргэн Бертран Пикар, Английн иргэн Брайан Жонс нар хамтран 40 мянган км зайг агаарын бөмбөлгөөр 19 хоног, 21 цаг 55 минутанд туулж байсан бол АНУ-ын иргэн Стив Фоссет 2002 онд Конюховын туулсан замыг 13 хоног, 8 цаг, 33 минутанд туулж рекорд амжилт тогтоож байжээ. Дашрамд дурдахад, Ф.Конюхов энэ удаад дэлхийн рекорд тогтоож байгаагаас гадна анх аяллын гараагаа эхэлсэн тэр газартаа ирж бууж байгаа нь гайхамшигтай ховор тохиолдол гэнэ.

эх сурвалж: монцамэ.мн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ирэх сарын нэгнээс 171 микроавтобусыг үйлчилгээнээс хасна

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микронуудын насжилт дууссан учир энэ ондоо багтаж шугамнаас хасахаар болсон. Тэгвэл тухайн Микро автобусуудыг ирэх наймдугаар сарын 1-ээс явуулахгүй байхаар болжээ.

Тодруулбал, 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 171 микро автобусыг үйлчилгээнээс халах тооцоо гарсан байна. Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна. Эдгээр 45 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэр хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчлэх аж

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баян-Өлгий аймгийн онцгой байдлын газрын удирдлагуудыг сольжээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралын Б/443 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар дэд хурандаа С.Пүрэвсамданг, тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар хошууч Б.Анхбаяр нарыг томилсон байна. С.Пүрэвсамдан нь ОХУ-ын Иргэний хамгаалалтын академийг Цэргийн удирдлагын магистраар төгсөж ирсэн даруйдаа, ийнхүү Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдлоо.

Дэд хурандаа С.Пүрэвсамдан нь БХИС-ийг Инженерийн цэргийн команд тактикийн офицер, зам гүүрний барилгын машин механизмын инженер мэргэжлээр төгссөн. Төрийн удирдлагын магистр, Зэвсэгт хүчний 256 дугаар ангид салаан захирагч, 122 дугаар ангид салбарын захирагч, Гамшгаас хамгаалах тусгай ангид инженерийн бэлтгэлийн багш, Аврах тусгай ангид штабын орлогч, ахлах мэргэжилтэн, Бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, Говь-Алтай аймгийн ОБХ-ийн дарга хийж байсан ажлын туршлагатай нэгэн ажээ. Ийнхүү ажил албан үүрэгтээ хайнга хандсан тус аймгийн ОБГ-ын дарга хурандаа Ц.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНУ-д 400 жирэмсэн эмэгтэй  халдвар авчээ

Зика вирусын халдвар авсан 400 гаруй жирэмсэн эх байгаа талаар АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Эрүүл мэндийн ажилчид өнгөрөгч долоо хоногт 39 эх халдвар авч, тус вирусын халдвартай долоон хүүхэд мэндэлсэн болохыг баталсан талаар “www.dailymail.co.uk” дамжуулжээ.

АНУ-ын эрх баригчид зика вирусын халдвартай иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан иргэдээ ирэх наймдугаар сард Рио Де Женейро хотноо эхлэх зуны олимпийг үзэхгүй байх, мөн шаардлагатай биш бол зика бүртгэгдсэн улс руу зорчихгүй байхыг уриалсан юм.

Зикатай хэмээн тусгаарлагдаад буй иргэдийн ихэнх нь халдвартай бүс нутгуудад зорчих үедээ халдвар авсан нь тогтоогджээ.Мөн тус улсад бэлгийн замаар зикагийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд байна.ДЭМБ уг халдвар дэлхийн 49 оронд бүртгэгдсэн гэв. Зикагийн халдвар ургийн тархины хөгжлийг зогсоож, улмаар хараа болон ярих чадварт нөлөөлдөг болохыг Колумбын их сургуулийн эрдэмтэд илрүүлсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цаг агаарын аюултай үзэгдэл болно

Өнөө маргаашдаа нутгийн хойд болон зүүн хэсгээр хүчтэй аадар бороо орж сэрүүсэхийг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.

Энэ сарын 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-23-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-25-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халах боловч бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа