Author Archives: admin

ХДХВ/ДОХ-ын тохиолдол 213-д хүрчээ

Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдалд дурдсанаар ХДХВ/ДОХ-ын тохиолдол 213-д хүрчээ. Энэ оны зургаадугаар сарын байдлаар шинээр хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Мэргэжлийн байгууллагын мэдээлж буйгаар эдгээр халдвартай хүний цаана 1000 орчим хүн байх магадлалтай аж.

Өмнө нь ХДХВ/ДОХ-оор өвчлөгчдийн дийлэнх нь ижил хүйстэн эрэгтэйчүүд байсан бол өнөөдөр энгийн эрчүүд тусах нь түгээмэл болжээ. Ингэснээр ДОХ-ын халдвар бусад бэлгийн замын өвчин шиг түгээмэл, хурдацтай тархах боломж бүрдэж буйг салбарын эмч нар анхааруулж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ухамсраараа төлбөр хийдэг “итгэмжит дэлгүүр” Энэтхэгт нээгдлээ

Энэтхэгийн “Цахиуртын хөндий” хэмээн алдаршсан Бангалор хотод худалдагчгүй, үнийн шошгогүй, худалдан авагчид авсан барааныхаа үнийг өөрсдөө тооцоолж, ухамсраараа төлбөр хийдэг сүлжээ дэлгүүр байдаг. Энэ бол Энэтхэгт шинээр дэлгэрч буй “Итгэмжит дэлгүүр”-ийн худалдааны менежментийн арга юм. Энэ тухай ХОУР-гийн Энэтхэгт суугаа сэтгүүлч Сүнь Янгийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Энэтхэгийн Бангалор хотын зарим орон сууц, программ хангамжийн паркт жижиг оврын худалдагчгүй дэлгүүрүүд ажилладаг. Дэлгүүрийн хөргөгчинд олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн байх бөгөөд тэдгээр нь цоожгүй, хүнсний баглаан дээр үнийн шошго ч үгүй, тэр бүү хэл дэлгүүрт нууц камер байрлуулаагүй гэнэ.Хөргөгчний хаалган дээр гурван цаас нааж, түүн дээрээ “худалдагчгүй”, “өөртөө үйлчлэх”, “ухамсраараа төлбөр хийх” тухай тодорхойлолт бичсэн байдаг. Түүний доод талд мөнгө хураах хайрцаг руу сум заажээ. Худалдан авагчид хүссэн бараагаа сонгосны дараа өөрөө үнийг нь тооцоолж төлбөр хийнэ. Хэрэв биедээ хангалттай мөнгө авч яваагүй бол төлбөрөө дутуу хийсэн ч тэр хүнийг буруутгадаггүй гэнэ шүү.

Энэ дэлгүүрийг Бангалор хотод хүнсний бизнес эрхэлдэг компани санаачлан байгуулжээ. Тус компани энэ үйлчилгээгээ “ID итгэмжит дэлгүүр” хэмээн нэрлэнэ. Компанийн үүсгэн байгуулагч Мустафа: “Итгэмжит дэлгүүр бол манай тусгай төлөвлөгөө бөгөөд үүгээр хүмүүст итгэлийн үнэ цэнийг мэдрүүлэх нь бидний гол зорилго юм” хэмээн ярьж байлаа. Энэ дэлгүүрийг нэг сар туршин ажиллуулахад худалдан авагчид барааны төлбөрийн 90 хувийг хийсэн байжээ.

Одоо тус компани Бангалор хотод 17 итгэмжит дэлгүүр ажиллуулж байгаа бөгөөд алсдаа Хайдерабад, Ченнай, Мумбай зэрэг томоохон хотуудад сүлжээ дэлгүүр нэмж нээх төлөвлөгөөтэй байгаа юм. Шинэ дэлгүүрээ сургууль, эмнэлгийн ойролцоо байгуулж, нийгмийн олон этгээдэд итгэлийн үнэ цэнийг ойлгуулахыг хичээнэ гэж тус компанийн орлогч захирал Апиа ярьж байлаа.Мэргэжилтнүүд: “Итгэмжит дэлгүүр” бол нэгэн төрлийн бүтээлч үйл ажиллагаа, үүнийг цаашид дэлгэрүүлэх ёстой. Ийм дэлгүүрийн үр нөлөө хотын орчин нөхцөлөөс шалтгаалах тул итгэмжийн хэмжээ өөр өөр байх хэрэгтэй хэмээн үзэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 17 байна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын агентлагуудын чиглэлд өөрчлөлт оруулахаар зурагласан байгаа.

Тухайлбал, Шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 17 байхаар тусгасан бөгөөд Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй байхаар зохицуулжээ. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

  1. Шинээр байгуулсан агентлагуудын талаар
Тохируулагч агентлаг Хэрэгжүүлэгч агентлаг
1 Үндэсний хөгжлийн газар

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Үндэсний хөгжлийн газрыг байгуулжЕрөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хөрөнгө оруулалтын газар /хэрэгжүүлэгч агентлаг/-ыг татан буулгаж чиг үүргийг шилжүүлсэн.

1 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг байгуулж Худалдан авах ажиллагааны газрын чиг үүргийг шилжүүлэхээр тусгасан. Төрийн өмчийн хороог 2015 оны 100 дугаар тогтоолоор татан буулгасныг дахин байгуулж байна.

2 Биеийн Тамир Спортын газар

Боловсол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн Тамир Спортын газрыг шинээр байгуулахаар тусгасан

3 Соёл, Урлагийн газар

Боловсол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Соёл, Урлагийн газрыг шинээр байгуулахаар тусгасан.

  • Шинээр нийт 4 агентлаг байгуулсан. Үүнээс:
    • татан буулгасан 1 агентлагийг дахин байгуулсан;
    • шинээр 3 агентлаг байгуулсан.

 

  1. Татан буулгасан агентлагуудын талаар
Тохируулагч агентлаг Хэрэгжүүлэгч агентлаг
байхгүй 1 Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хөрөнгө оруулалтын газар /чиг үүргийг Үндэсний хөгжлийн газарт хамааруулсан/
2 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Худалдан авах ажиллагааны газар /чиг үүргийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хамааруулсан/
3 Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Тахарын ерөнхий газар /чиг үүргийг Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хуваан хамааруулсан/
  • 4 агентлаг татан буулгасан.
  • Холбогдох чиг үүргүүдийг шинээр байгуулах болон бусад агентлагуудад бүхлээр нь болон хуваан шилжүүлсэн.

 

  1. Өөрчлөн байгуулсан агентлагуудын талаар
Тохируулагч агентлаг Хэрэгжүүлэгч агентлаг
байхгүй 1 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Оюуны өмчийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх хүрээн дэх Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт нэгтгэж Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар болгон өөрчлөн байгуулсан. Ийнхүү өөрчлөхдөө статистикийн чиг үүргийг Үндэсний статистикийн хороо байгуулан УИХ-ын харьяанд шилжүүлэхээр тусгасан байна.
2 Уул уурхайн сайдын эрхлэх асуудлыг хүрээн дэх Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэж Ашигт малтмал, газрын тосны газар болгон нэгтгэсэн
3 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон хариуцах чиг үүргийг өргөжүүлсэн.
4 Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Гааль, татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэсэн хоёр хэрэгжүүлэгч агентлагт хуваанзохион байгуулсан.
  • эрхлэх чиг үүргээс хамааруулан 4 агентлагийг 2 агентлагт нэгтгэсэн.
  • 1 агентлагийг 2 агентлагт хуваасан.
  • Үндэсний статистикийн хороог УИХ-ын харьяанд дахин бие даасан байгууллага хэлбэрээр байгуулахаар тусгасан.

 

  1. Зөвхөн нэр өөрчилсөн агентлагуудын талаар
Тохируулагч агентлаг Хэрэгжүүлэгч агентлаг
1 Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэхМэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрыг“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар” болгон өөрчилсөн. 1 Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэхИргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрыгГадаадын иргэн, харьяатын газарболгон өөрчилсөн.
2 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын асуудлын хүрээн дэх Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болгон өөрчилсөн.
2 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэхСтандартчилал, хэмжил зүйн газрыг Стандарт, хэмжил зүйн газар болгож өөрчилсөн. 3 Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болгон өөрчилсөн.
4 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын асуудлын хүрээн дэх Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болгон өөрчилсөн.
  • Тодорхой чиг үүрэгт өөрчлөлт оруулалгүйгээр нийт 6 агентлагийн зөвхөн нэрийг өөрчилсөн.

 

  1. Өөрчлөлт ороогүй агентлагууд
Тохируулагч агентлаг Хэрэгжүүлэгч агентлаг
1 Тагнуулын ерөнхий газар 1 Цаг уур, орчны шинжилгээний газар
2 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2 Архивын ерөнхий газар
3 Онцгой байдлын ерөнхий газар 3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
4 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 4 Иргэний нисэхийн ерөнхий газар
5 Цагдаагийн ерөнхий газар 5 Мал эмнэлэг, үржлийн газар
6 Хил хамгаалах ерөнхий газар
7 Зэвсэгт хүчний жанжин штаб
  • Тохируулагч 7, хэрэгжүүлэгч 5 агентлаг, нийт 12 агентлагт аливаа өөрчлөлт ороогүй байн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хотын дарга нарын форумд 20 гаруй хотоос төлөөлөгчид оролцоно

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь удаагийн форум 8 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ удаагийн форумд  БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс, Унгар, Франц зэрэг улсын томоохон хотуудын дарга болон орлогчид хүрэлцэн ирж хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүдийн талаар туршлага солилцох юм. Мөн БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, БНАСУ, Унгар, Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайдууд, НҮБ, Азийн хөгжлийн банк, Азийн сангийн төлөөлөгчид энэхүү форумд оролцохоо албан ёсоор мэдэгджээ. Форумын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгээс ирүүлсэн мэдээгээр НҮБ-ын Ази номхон далайн бүсийн эдийн засаг нийгмийн хорооны гишүүн Ноён Донован Стори “Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх явцыг хангахад Зүүн Хойд Азийн хотуудын бодлогын арга хэмжээнүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдвээр, Улаанбаатар хотын  агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг сайжруулах төслийн  2-р үе шатны мэргэжилтэн Нитта Рюүта “Тээврийн хэрэгслээс гарч буй утааны эсрэг авах арга хэмжээ” зэрэг сэвээр илтгэл тавих юм байна. Мөн форумд оролцож байгаа хотуудын дарга нар Зүүн хойд Азийн хотууд  тогтвортой хөгжлийн зорилго болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын “COP21” –тэй  бодлогоо хэрхэн уялдуулж байгаа туршлагаас хуваалцах юм. Форумд зориулан 8 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд Чингисийн талбайд “Хотын ногоон шийдлүүд” үзэсгэлэн гарна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чуулганы хуралдаан эхэллээ

Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр ээлжит бус чуулганаар Засгийн бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор уг асуудлыг чуулганы шөнийн 3.00 хүртэл анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Харин одоо уг хууль болон бусад хуулийг эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Одоогоор хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Авто худалдааны цогцолборын даргыг АТГ-т шалгаж байна

Авто худалдааны цогцолборын дарга Д.Байдрагийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдыг хясан боогдуулах замаар удаа дараа хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар сэжиглэн шалгаж байгаа аж.Түүнийг баяр наадмын өмнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон ч 72 цаг болгоод гаргасан юм.

Дашрамд, Авто худалдааны цогцолборыг ашиглалтад оруулсан цагаас хойш л автомашин худалдан борлуулдаг хүмүүсийг нүүлгэх асуудал яригдаж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл “Да хүрээ”, “1000 машины зогсоол”, “Өгөөмөр” захынхан одоо ч хуучин газраа үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.07.21/ хуралдаан 10 цаг 19 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Анхдугаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул гишүүдээс бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Дэлгэрсайхан нар Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийн 9 дэх хэсгийн “Зам, тээврийн яам” гэснийг “Зам, тээврийн хөгжлийн яам” гэж гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан нар Батлан хамгаалах яамыг Засгийн газрын бүтэц дэх чиглэлийн яамнаас гаргаж ерөнхий чиг үүргийн яаманд хамааруулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ, Т.Гантулга нар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтын “Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” гэснийг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан уг бүдүүвчийн хавсралтын “Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар” гэснийг “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж тус тус өөрчлөх санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Я.Содбаатар нар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлын “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа” гэсэн хэсгийг хасч Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах, мөн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралт дахь Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Худалдан авах ажиллагааны газар гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдлээ. Мөн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад найруулгын чанартай зарим санал бэлтгэснийг байнгын хорооны гишүүд дэмжив.

Үүгээр тус байнгын хороо дээрх хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтов.

Анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая дууслаа. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд бэлтгэн шилжүүлэв.

Одоо УИХ-ын чуулган хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэн батална.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Н.Золжаргал ажлаа хүлээлгэн өглөө

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Найдансүрэнгийн Золжаргалыг хүсэлтийн нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, Надмидын Баяртсайханыг Төв банк (Монголбанк)-ны Ерөнхийлөгчөөр томиллоо. Тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм.Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь 1982 онд Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1992 он Москва хотын Төрийн Удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.

Тэрбээр 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2014 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Саамны ач тус

Зун намрын өдрүүдэд цагаан идээгээр ходоодоо цайлгаад авбал өвөл, хавар өлчир байдаг гэж хөгшчүүд ярьдаг. Энэ нь ч бас учиртай аж. Учир нь гүүний сааманд байдаг хүний дархлааг сайжруулах уураг буюу цитокинтой төстэй уураг нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварт онцгой сайн нөлөө үзүүлдэг гэнэ. Хамгийн ойлгомжтой, энгийн байдлаар тайлбарлавал гүүний саамны найрлага нь эхийн сүүтэй адил гэсэн үг. Эхийн сүү хүүхдийн биеийн дархлааг сайжруулж өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдөг бол гүүний саам яг л түүн шиг шимт бодисоор дүүрэн байдаг ажээ. Тиймээс та айраг сайтай нутгаар аялж, амарч яваа бол дараах зааврын дагуу өөрийгөө эмчлээд үзээрэй.

Элэг цөсөө цэвэрлээрэй

Бидний дунд хоолны дэглэм барьдаг, эрүүл аргаар хооллодог хүн тун цөөхөн. Харин. тос, өөхтэй зүйл тоохгүй иддэг нь олон. Тиймээс гүүний саамаар гэдэс ходоодоо цэвэрлэж, элэг, цөсөө эрүүлжүүлээрэй гэж зөвлөе. Хэрэв та ходоод гэдсээ цэвэрлэе гэвэл дараах зааврын дагуу эмчилгээгээ эхлээрэй. Гүүний саамыг эмчилгээний журмаар хэрэглэхэд дараах горимыг баримтална. Эмчилгээний эхний тун 50 мг. Өдөрт гурван удаа ууна. Харин хоёр, гуравдахь өдөр эмчилгээний тунг нэмж нэг удаа 100-150 граммаар өдөрт дөрвөн удаа уугаарай. Дөрөв, тав дахь өдрөөс 200 граммаар өдөрт таван удаа уугаад үз. Магадгүй эмчилгээний тунг өдөр бүр нэмэгдүүлж байгааг та гайхаж байгаа байх. Эмчилгээний эхний өдрүүдэд ихэнх хүмүүс гүйлгэдэг. Хэрэв гүйлгэлт олон хоног үргэлжилбэл тамирддаг учраас гэдэс, дотроо аажмаар дасгах гэж энэ аргыг хэрэглэж байгаа юм. Дэзрх эмчилгээг та 2-3 хоног үргэлжлүүлнэ. Дасах хугацаа дуусангуут буюу 3-5 дахь хоногоос та өдөрт таван удаа 200 грамм саам уугаарай. Харин эмчилгээний сүүлчийн хоёр өдөр уух тунг бууруулна. Гүүний саамны эмчилгээний үед та ямар нэгэн дэглэм сахих аль эсвэл элдэв эм тан ууж болохгүй. Хэрэв гүйлгэлт зогсохгүй үргэлжлэх шинжтэй бол ээдэм хэрэглэж бас болно.

Айраг биеийг эрүүлжүүлж, арьсыг залуужуулна

Айраг бас арьсыг залуужуулж, зүс царайг шингэрүүлдэг гэнэ. Энэ нь саам уух эхний өдрүүдэд гэдэс дотор цэвэрлэгдэж, хорт бодис биеэс гадагшилдагтай холбоотой. Мөн биед шингэсэн саамны уураг хүний биеийг эрүүлжүүлэхээс гадна элгийг хоргүйжүүлдэг. Тиймээс гүүний саам уусны дараа хүний биеийн дотоод хордлого тайлагдаж, эд эс шинээр нөхөн төлжиж, царай зүс өнгөлөг болохоос гадна үрчлээ тэнийдэг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын гишүүн С.Жавхланг эргүүлэн татах уу

УИХ-ын 54-р тойргоос сонгогдсон МУГЖ С.Жавхлан гишүүний тангарагаа өргөснөөр бүрэн эрхт гишүүн болсон бөгөөд хоёр ч байнгын хорооны гишүүнээр ажиллахаар болсон билээ. Тодруулбал Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр ажиллах болсон.

Гэтэл бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гавъяат маань гишүүний суудлаа удахгүй эргүүлэн өгч магадгүй байдалд хүрчээ. Учир нь түүнийг МУ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тодруулбал сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.1, 70.1.4-д заасан заалтуудыг зөрчиж, ард иргэдийн сонгох эрхэд санаатайгаар нөлөөлж, хууль бус аргаар гишүүн болсон гэж үзэн УИХ-ын гишүүнээс огцруулах магадлал тун өндөр байна.

Дэлгэрүүлбэл МУГЖ С.Жавхлан МУГЖ Т.Баясгалантай хамтран “Илгээлтийн эзэд” хандивын тоглолт хийж малчдад хандив тараасан нь хуульд заасан сонгуулийн жил буюу 2016.01.01-ны өдрөөс 2016.06.29-ны 22:00 хүртэл хугацаанд мөнгө эд зүйлс тараах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болоод байна.Анхнаасаа сонгуулийн хууль зөрчиж УИХ-ын гишүүн болсон С.Жавхлангийн хэргийг холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа мэдээ бидэнд байна. Бид энэ талаар мэдээллийн дэлгэрэнгүйг цаг тухай бүрт нь уншигч та бүхэндээ мэдэгдэх болно.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дүүргийн сонгуульд нам эвслүүд нэг тэрбум 142.5 саяыг зарцуулна  

 

Ирэх аравдугаар сарын 8-нд орон нутгийн сонгууль явагдах тов гарсан. Үүнтэй уялдан Нийслэлийн Аудитын газраас дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг өнөөдөр зарлав.Нийслэлийн Аудитын газраас тогтоосноор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвсэл тус бүрийн зардлын дээд хэмжээг нэг тэрбум 142.5 сая төгрөг байхаар тогтоосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ницца хотод гарсан халдлагатай холбоотойгоор хоёр залууг баривчилжээ

Францын Ницца хотод гарсан халдлагатай холбоотойгоор хоёр залууг баривчилжээ. Баригдсан этгээдүүд Албани гаралтай аж. Тэднийг Ницца хотоос холгүй газраас баривчилсан байна. Шалгалтаар залуус ачааны машины жолоочтой холбоотой болохыг тогтоожээ.Ницца хотод өнгөрсөн пүрэв гарагт ёслолын буудлага үзэж байсан иргэд рүү ачааны машин дайрсан билээ. Халдлагаар 84 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.

Ачааны машины жолоочийг Мухаммед Лахоуз Боухел гэгч болохыг тогтоожээ. Тэрээр Тунис гаралтай Францын иргэн аж.Ницца хотын халдлагад сэжиглэн баривчилсан залуус өнгөрсөн арваннэгдүгээр сард Парис хотод болсон халдлагад оролцсон байж магадгүй гэнэ. Францын цагдаагийнхан Парисын халдлагатай холбоотой зургаан этгээдийг баривчлаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сургууль цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 22-ноос эхэлнэ

Энэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулахаар болсон. Тэгвэл ирэх сарын 22-28-ны хооронд нэгдүгээр ангид элсэх сурагчдын болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулагдахаар болжээ.

2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орхон голын ус үерийн аюултай түвшинд хүрчээ

Орхон голын усны түвшин байх ёстой хэмжээнээсээ 38 см давж үерлэн үерийн аюултай түвшинд хүрчээ.Цаашид усны түвшин нэмэгдэж, үерлэх хандлагатай байгаа тул нийт ард иргэддээ усанд осолдохоос урьдчилан сэргийлж, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний уснаас хол байж, усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу явуулах, усанд оруулахгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа