Author Archives: admin

Өнөөдөр НИТХ хуралдаж хотын шинэ даргыг томилно

НИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрсөн амралтын өдөр болж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг 07 сарын 04-ний өдөр буюу Даваа гарагт 11 цагаас хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийлвэрлэсэн юм. Үүнд

  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.

Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. МАН-ынхан олонх болсон учир хотын даргыг томилох ёстой. Тэд өнгөрсөн баасан гарагт УЗ-өө хуралдуулж хотын дарга Су.Батболдын нэрийг дэвшүүлээд байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Герман машинууд Италийг буулгаж авлаа

Франц улсад зохион байгуулагдаж байгаа Евро-2016 тэмцээний 1/4 шигшээгийн 3 дахь тоглолт тус тэмцээний фаворитууд болох Герман-Италийн багуудын хооронд явагдаж Германчуудын ялалтаар өндөрлөлөө.

Том тэмцээний хүрээнд Италичуудыг хэзээ ч хожиж байгаагүй Германы шигшээ энэ удаа 9 дэх оролдлогоороо өрсөлдөгчөө  буулган авсан ба 2-р үеийн дундуур Хекторын дамжуулалтаар Месүт Өзил эхний гоолыг оруулсан юм. Харин удаах гоолыг 78 дахь минутанд Бонуччи 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан.

Бордо хотын Матмут-Атлантик цэнгэлдэхэд болсон тус тоглолтын үндсэн болон нэмэлт цаг 1:1-ийн харьцаатай өндөрлөсөн байна.Тоглолтын дараах пенальтаар тооны харьцаа 5:5 байх үед Маттео Дармиан цохилтоо алдаж, Йонас Хектор амжилттай гүйцэтгэснээр Германы шигшээ баг ялалт байгуулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Буцах хүнээр ачаа бүү татуул

УИХ-ын сонгуулийн дараах энэ өдрүүдэд шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайдын баг хэрхэн тодрохыг олон нийт ажиглаж байна. Хэвлэлийнхний анхаарал шинэ улстөрчид рүү чиглэж байх хооронд хуучин Засгийн газартай хамт буцаж яваа зарим эрх мэдэлтний дур зоргоор авирлах нь гаарах болжээ.

“Монросцветмет” компанийн ерөнхий захирлаар өнгөрсөн дөрвөн жилд ажилласан До.Ганболд хуучин, шинэ Засгийн газар солигдох, тус компанийн Оросын талын 49 хувь Монголын аж ахуйн нэгжид шилжих гэсэн хоёр том зааг дээр нэгэн томоохон хэлцэл хийжээ. Тэрбээр “Монросцветмет”-ийн харъяа Баргилтын уурхайгаас 2016-2020 онд олборлохоор төлөвлөсөн төмрийн хүдрийг бөөнөөр нь Хятадын нэгэн компанид зарахаар улайрч явна. Үүгээр ч зогсохгүй Хятадын компаниас 2 сая ам.доллар зээлээр авсан байна.

“Явах хүнээр ачаа бүү татуул” гэж монголчууд хэлдэг дээ. Тиймээс хуучин засагтай хамт явах нь тодорхой болсон дарга нар халаагаа өгөхөөсөө урьтан амжиж үйлдэх гэсэн аливаа булхайг хянаж шалгах, таслан зогсоох шаардлагатай биз ээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Toyota аюулгүйн дэр нь асуудалтай учраас бараг 1.5 сая автомашинаа татна

Toyota аюулгүйн дэр нь асуудалтай учраас дэлхий даяар зарагдсан гибрид Prius болон Lexus200h маркийн 1.43 сая автомашиныг эргүүлэн татах нь. Өнөөдөр Reuters тус компанийн мэдэгдлийг иш татан мэдээллээ.2010-2012 оны загварын тээврийн хэрэгслээс согогийг олжээ.

Өмнө нь Toyota асуудалтай аюулгүйн дэртэй машин гаргасан учраас АНУ-аас нэг сая гаруй машинаа зургадугаар сард эргүүлэн татна гэж мэдээлсэн байна. Reuters-ийн мэдээлснээр эдгээр асуудлуудаас болж аль хэдийн дэлхий даяар 13 хүн нас барж, 100 гаруй осол гэмтэл гарахад хүргэсэн байна. Зургадугаар сарын дундуур 14 сая гэмтэлтэй аваарын дэр гаргасан гэж мэдэгджээ. 2019 он хүртэл АНУ 40 сая inflators-оос татгалзах ёстой гэжээ.

Өнгөрсөн жил Nissan-ийн машины аюулгүйн дэр зорчигчийг хамгаалахгүй байна гэж мэдэгдсэний дараа Японд 1.6 сая машин нь эргүүлэн татахаа зарласан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үнэртэй усыг хэрхэн түрхэх вэ?

Зарим хүмүүс үнэртэй усыг хаана түрхэхээ мэддэггүй. Эрдэмтдийн судалж мэдсэнээр бол үнэртэй усыг чихнийхээ ар талд түрхвэл нэн тохиромжтой гэнэ. Тослог бодис ихтэй үнэртэй усыг шууд хувцсан дээрээ түрхвэл толбо үлдээнэ. Үнэртэй усны үнэр нь хүний биеийн дулаанд өдөөгдөж цааш тархдаг болохоор үнэртэй усыг хувцас дээрээ биш биен дээрээ түрхэх хэрэгтэй.

Савнаас нь гаргаагүй үед үнэртэй усыг сэрүүн, харанхуй газарт гурван жил хүртэл хадгална. Харин савнаас гаргаж өөр саванд юүлсэн усыг үргэлж хайрцаганд нь хадгалахгүй бол дээд тал нь зургаан cap болоод ууршиж алга болдог. Хүний идэж байгаа хоол хүнс, өөрчлөгдөх болон эм уух үед үнэртэй усны үнэр өөрчлөгдөх тал бий. Үнэртэй ус биедээ түрхсэн үедээ наранд их шарвал улаан толбо үлдэх аюултай. Дөнгөж усанд орсны дараа үнэртэй ус түрхэхэд халуу оргидог тул жаахан хүлээж байгаад түрхэх хэрэгтэй. Үнэртэй усыг өглөө гэрээс гарахдаа түрхвэл нэн зохимжтой байдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Иргэний  үнэмлэх, лавлагаагүй ч саналаа өгч болно

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль өнөөдөр 07.00 цагаас эхлэн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуульд иргэд цахим үнэмлэхийг санал өгөх хэсгийн байранд авч очин саналаа өгөх юм. Зарим хэсгийн хороодод ажиллаж буй бүртгэлийн ажилтан цахим үнэмлэхгүй иргэдээс лавлагаа нэхэх,  цахим үнэмлэхний лавлагаагүй бол саналаа өгөх боломжгүй мэтээр тайлбарлах тохилдол гарч байгаа аж.

Харин Сонгуулийн ерөнхий хорооноос “Иргэд цахим үнэмлэхтэйгээ очих шаардлагатай ч үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, үрэгдүүлсэн иргэд саналаа өгөх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл хурууны хээг уншуулан сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байвал шууд саналаа өгөх юм. Мөн “түр хасав” тэмдэглэгээтэй иргэд ч мөн адил саналаа өгнө” гэх мэдээллийг өгч байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ливаны эмэгтэйчүүд хэт даврагчдын эсрэг тэмцэж эхэллээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр Ливан улсын христийн шашинтнуудын амьдардаг Киа тосгонд халдлага үйлдсэн билээ. Халдлагын улмаас таван хүн амиа алдаж, 15 хүн гэмтсэн юм. Тэгвэл тус тосгоны эмэгтэйчүүд галт зэвсгээр зэвсэглэж, хэт даврагчдаас хүүхдүүд болон эзэмшлийн нутгаа хамгаалахаар тэмцэж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

“АК 47” буугаар зэвсэглэсэн эмэгтэйчүүд христийн сүмүүд болон шалган нэвтрүүлэх хэсгийн ойролцоо хамгаалтад гарч, армийнханд дэмжлэг үзүүлж эхэлжээ. Халдлагаар ач хүүгээ алдсан 67 настай эмэгтэй “AFP” агентлаг “Би уйлаад гэртээ суухыг хүсээгүй. Би үр хүүхдээ хамгаалахыг хүссэн. Өнөөдөр хэт даврагчид бидэн рүү халдлаа. Удахгүй бидний газар нутгийг эзлэн түрэмгийлэх болно. Бид сиричүүд шиг газар нутгаа алдахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.

Киа тосгоны 80 гаруй эмэгтэйчүүд хэт даврагчдын эсрэг тэмцэлд нэгдсэн байна. Мөн тосгоны иргэд Засгийн газраасаа хамгаалалт хүсч, тайван жагсаал зохион байгуулжээ. Уг тосгон Сири улстай хиллэдэг бөгөөд өдөр түр террористуудаас зугтаасан хууль бус цагаачид тус тосгонд хүрэлцэн ирдэг гэнэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цагдаагийнхан ажил хаяжээ

Бразилын Рио-де-Жанейро мужийн цагдаа нар ажил хаяжээ. Цагдаагийн албан хаагчид цалинг нь хугацаанд нь тавихгүй байна хэмээн эрх баригчдаа буруутгасан байна.

Рио-де-Жанейро мужийн Цагдаагийн газраас “Цагдаагийнхан ажил хаясан. Нийт цагдаагийн албан хаагчдын 70 хувь нь уг ажил хаялтад нэгдсэн” гэж мэдэгджээ. Ажил хаялтын улмаас осол нэмэгдэж, гэмт хэргийн хандлага өссөн талаарх дуудлагыг иргэд мэдэгдсэн байна. Цагдаагийхан яаралтай хэргээс бусад бүх дуудлага, гомдлыг хүлээж аваагүй гэнэ.

 Рио-де-Жанейрогийн олон улсын нисэх онгоцны буудал дээр цагдаагийн алба хаагчид “Рио хотноо ирсэн хэн ч амар тайван байж чадахгүй” гэх лоозон барьцгаажээ.Рио хот өнгөрөгч долоо хоногт санхүүгийн онц байдал зарласан болохоо мэдэгдсэн билээ. Онц байдлын улмаас энэ сарын төрийн албан хаагчдын цалинг тавиагүй аж. Эрх баригчид Рио хотноо санхүүгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэж, цагдаагийн нийт албан хаагчдыг ажил хаялтаа зогсоохыг уриалжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч гуравдугаар сургууль дээр саналаа өгнө

Сонгуулийн санал хураалт улс орон даяар өнөөдөр  07.00 цагаас эхэллээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр 11.30 цагт Оросын хамтарсан гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх юм байна.Харин УИХ-ын дарга 11.40 цагт 45 дугаар сургууль тус, тус саналаа өгөхөөр товложээ.  Тэгвэл  Ерөнхий сайд 12.30 цагт Удирдлагын академийн Б корпуст дахь санал хураах байранд хүрэлцэн очиж саналаа өгөх юм.

Сонгуулийн санал хураалт өнөөдрийн 22.00 цагт дуусгавар болно.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

 СЕХ-ноос 12 цагт мэдээлэл хийнэ

Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр өглөө 07.00 цагт эхэллээ. Сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирцийн мэдээллийг 12.00, 17.00, 22.00 цагт өгөхөөр болсон. Харин 22.00 цагаас хойш сонгуулийн урьдчилсан дүнг өөрийн байрандаа дэлгэцээр шууд үзүүлнэ гэдгээ мэдээлсэн.

УИХ-ын ээлжит сонгуульд 498, ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 1,912,901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ.

СЕХ-ноос сонгочдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвөлгөөн”-ийг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 13-р тогтоолоор батлагдсан “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал санаачлагыг дэмжих замаар нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээг сурталчлах, тайлагнах, мэдээллээр хангах, зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвөлгөөн”-ийг өнөөдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Зөвөлгөөнд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр, Засаг даргын тамгын газрын дарга Д.Бат-Очир, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон дүүргийн 16 хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох 160 гаруй иргэд оролцсон юм. Энэ үеэр Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган “Тус зөвөлгөөнийг зохион байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээг сурталчлахад ихээхэн дэмжлэг болж байна.” хэмээлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хан-Уулд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болж байна

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Ажилчны алдар талбайд “Хан-Уулд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн худалдаанд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй бичил бизнес эрхлэгчид оролцож байгаа юм.  Үзэсгэлэнгийн нээлтэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Хөдөлмөрийн  хэлтсийн дарга Б.Алтанцэцэг нар оролцож бичил бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг нь сонслоо.  Дүүргийн зүгээс бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Үүнд “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн тус хөтөлбөрт хамрагдсан 179 иргэний төсөлд 190,2 сая төгрөгийн санхүүжилт, дэмжлэг үзүүлжээ. Ингэснээр шинээр 190 ажлын байр бий болсон байна. Үүнээс гадна  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Капитал банкаар дамжуулан хувиараа болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэдийг дэмжин ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээлийн 600 сая төгрөгийн эх үүсвэрийг тус банкинд байршуулсан бөгөөд зээлд хамрагдах хүсэлт гаргасан 22 иргэнд 128 сая төгрөгийн зээл олгосноор шинээр 117 ажлын байр бий болсон байна. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог, хэрэгцээ чадавхид нийцсэн ажлын байр бий болгоход зориулж, 55 иргэнд 58,3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 55 шинэ ажлын байрыг бий болгож чадсан байна. dac41084-e487-487c-bc02-c23253ace532 f65eed26-0677-42f7-9523-c149242d6484 d76d68d2-b776-4bb0-b7f1-c27c6550f69a c7cf3d97-ae17-4b0b-8ff9-30b09b0d7c0e c6e68549-fe47-4107-9462-ea0fd670ac5d afc5fe88-76ce-46e9-9ef5-be8879d5f253 37958c3b-de22-4272-9159-2aa8ffe9e249 8eb8a8aa-06bb-42e4-af08-7230a0cb8e08 7de78b57-66ac-4095-8c2a-18ccdb2b9c2a

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нойргүйдэлд хүргэдэг 5 шалтгаан

Шөнөдөө шар шувуу, өглөөдөө болжмор болох
“Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно” гэсэн ардын маань үг бий нь бий. Гэвч энэ үгийг бүсгүйчүүд бид бодит амьдралдаа мөрдлөг болгох гэж туйлшраад гоо үзэсгэлэн, эрүүл мэндээрээ хохирохоос цаашгүй шүү. Эмэгтэй хүн өдөрт наад зах нь 8-10 цаг унтаж байж маргаашийнхаа энерги, эрч хүчийг бүх эд эсэндээ нөхөж авдаг. Сэтгэлзүйчид хүмүүсийг ажиллах, амрах цагийн хуваариас нь шалтгаалан “шөнийн шар шувуу”, “эртэч болжмор” хэмээн ангилдаг. Хэдий уншигч танд ажлын ааг амтагдсан ч энэ хоёр “жигүүртэн”-ий шинжийг хоёуланг нь зэрэг агуулах гэж өөрийгөө ядаргаанд бүү оруулаарай.

Унтахын өмнө орондоо заавал ном унших
Энэ бол өнөөгийн эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд түгээмэл дэлгэрсэн зуршил билээ. Энэ нь алсдаа таны бие махбодийг номын хэдэн бүлэг дуусгахаас нааш унтаж чаддаггүй зуршилд сургах муу талтай. Тиймээс орой унтахын өмнө өөрийн нойрыг хүргэх төдийд л уншиж суугаарай. Үгүй бол “шөнийн 11 цаг бол уншлагын цаг юм” гэсэн тохиргоо таны биед суурилчихна.

 Шөнийн цагаар интернетээр хэсэх
Компьютерийн тань дэлгэцний гэрэл унтaхад бэлтгэгдээд байсан тархийг тань бүүр сэргээж орхидог. Ялангуяа сүүлийн үеийн охид бүсгүйчүүд маань нэг интернетэд суухаараа гарахаа ор тас шахуу мартаж орхидог. Өдөр ирэх тусам цахим хуудсанд төрөл бүрийн сонирхолтой мэдээллүүд дүүрээд байгаа болохоор салахын аргагүй амттай санагдах нь мэдээж. Гэвч оройн 7 цагаас хойш хоол идэлгүй дэглэм барьдаг шигээ, шөнө электрон ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж тархиа амраагаарай.

 Орныхоо дэргэд тод гэрэлтэй сэрүүлэг байрлуулах
Тод гэрэл таныг харанхуйд унтахаар нүдээ аньсан ч зовхинд нөлөөлж, унтуулдаггүй талтай. Тиймээс унтлагынхаа өрөөг аль болох харанхуй, тайван, элдэв хурц өнгөгүй, намуухан байлгаарай. Харин бүдэг ногоон фосфор хүний тархийг улам амрааж, нойр хүргэдэг гэнэ шүү.

 Унтахын тулд хэтэрхий хичээх
“Би унтмаар байна. Унтаад өг л дөө” гэсэн бодлоор дүүрэн орондоо орсон хүн хэзээ ч хэвтсэн даруйдаа гүн нойронд автана гэж үгүй. Мөн унтахынхаа өмнө амьдралын хүнд хэцүү асуудлыг тунгаан боддог зуршлаа хаягтун. Шөнийн цагаар хүний тархи унтахад зориулагдсан байдаг учир аливаа асуудалд зөв гарцыг олоход тийм ч тохиромжтой цаг биш юм. Тиймээс бүгдийг мартаад, оюун санаагаа цэвэрлэвэл өглөө нь жаргалтай нь аргагүй сэрэх болно гэдгийг санаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ш.Батнасан: 20 саяар хийдэг байсан дээврийг бид найман саяар хийж байна

Хан-Уул дүүргийн “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-ын  Захирал Ш.Батнасантай хийсэн ярилцлагаа танд хүргэж байна.

Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе.Хоёулаа яриагаа танай алба хэдэн онд байгуулагдаж байснаар эхлэе.

За баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.

Манай Нийтлэг үйлчилгээний алба нь анх 2014 онд 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан бол одоо манай байгууллага нь 32 хүний бүрэлдэхүүнтэй захиргаа-санхүүгийн алба, инженер техникийн алба, үйлчилгээний  алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийтлэг үйлчилгээний алба нь   Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байр болон дүүргийн 16 хорооны байрны ашиглалт хамгаалалт болон нийтийн эзэмшлийн зам талбай дээр хийгдсэн хүүхдийн тоглоомын талбай, саад, цэцэрлэгийн бүх ашиглалт хамгаалалтыг бүрэн хариуцан ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ажлуудаасаа дурдвал

Ер нь бид өнгөрсөн хугацаанд өвөлжилтийн бэлтгэл байдлыг  бүрэн хангах зорилгоор хороодуудын засварын ажлыг өөрсдөө хийдэг болсон. Урьд нь гадна пасад, дээвэр гэх мэт томоохон ажлуудыг тендер зарлаж хийдэг байсан бол нийтлэг үйлчилгээний алба байгуулагдсанаас хойш өөрсдөө бид  энэ бүх ажлыг хийдэг болсон. Энэ  ажлыг өөрсдөө хийснээс хойш бид хөрөнгө мөнгө их хэмнэн ажилладаг болсон байна. Жишээлбэл Хороодын байрны дээврийн засварын ажлыг өмнө нь 20 сая төгрөгөөр хийж гүйцэтгэдэг байсан бол одоо бид 8 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байна.  Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгддэг бүтээн байгуулалтын ажлууд нь хийгдсэнийхээ дараа хариуцах хүн байхгүйгээс болж тоглоом эвдрэх, хулгайлагдах гэх мэт үзэгдэл маш их гардаг байсан бол одоо манай байгууллага нь энэ бүхэнд анхаарал хандуулж, ашиглалт хамгаалалтыг нь хариуцан ажилладаг болсноор хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын эвдрэл гэмтэл үүсэх, хулгайд алдагдах зэрэг  үзэгдлүүд харьцангуй бага болсон.

Нийтлэг үйлчилгээний алба байгуулагдсаны ашиг тус нь юу вэ?

Манай алба байгуулагдсанаар иргэдэд үзүүлэх үйлчилгээг шат дамжлагагүйгээр түргэн шуурхай хүргэх  болсон. Хороодоос  ирсэн засвар үйлчилгээний дуудлагыг цаг тухайд нь бүртгэн авч, түргэн шуурхай засч, баталгааг нь өөрсдөө хариуцдаг нь  давуу талтай юм . Өнөөдөр хороон дээр ус  алдлаа, цахилгаан нь тасарлаа гэхэд манайд дуудлага өгдөг. Хүнд суртал гэдэг зүйл арилсан. Иргэд өмнө нь хүүхдийнх нь тоглодог тоглоомын талбай эвдрэхэд хаана хандахаа мэддэггүй байсан. Харин одоо бол манайд хандаж үйлчилгээгээ авдаг болсон.

Бид ажлаа хүртээмжтэй хүргэхийн тулд график гаргаж, сар сард нь хороон дээр очиж, шалгалт хийн эвдэрч, хэмхэрсэн зүйл байвал засаад явчихдаг.

Танай дүүргийн Нийтлэг үйлчилгээний албаны хувьд бусад нийтлэг үйлчилгээний албуудаас ялгарах онцлог

Нийслэлийн бусад дүүргүүд болон аймгийн нийтлэг үйлчилгээний албадуудаас ялгарах нэг онцлог зүйл байгаа. Тэр нь юу вэ гэвэл манай байгууллага нь өнөөдөр тусгай зөвшөөрөлтэй болсон. Ингэснээр бид  өөрсдөө засвараа хийх мэргэжлийн засварын бригад, инженерүүдийг хажуудаа ажиллуулж байна. Түүгээрээ их давуу талтай. Өмнө нь бид нар засвар хийхээр бол эхлээд төсөв хийгээд, дараа нь тендер зарлаад явдаг байсан бол өнөөдөр бид мэргэжлийн төсөвчин, инженер, засварын бригадтай болсон болохоор ажлыг маш түргэн шуурхай хийдэг. Ялангуяа  ус алдах, цахилгаан дулаан тасарлаа гэхэд бид маш шуурхай арга хэмжээ авч ажилладаг болсон. Одоо манай дүүргийн иргэд эвдэрч, хэмхэрсэн зүйл харагдвал манай нийтлэг үйлчилгээний албаруу утасддаг болсон. Манай алба харин түүнийг нь засч сайжруулах тал дээр анхаарч ажилладаг.

2016 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудаасаа дурдвал

–           2016 оны хувьд бид өвөлжилтийн бэлтгэл ажлыг хороодуудын хэмжээнд 100 хувь ханган ажилласан. Тиймээс бидэнд одоо өвөлжилтийн тал дээр санаа зовох зүйл байхгүй. Улсын хэмжээнд өнөөдөр олон улсын төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын  яам, Германы хамтын ажиллагааны сантай хамтарсан тендерт манай байгууллага шалгарч ирэх долоон сарын 1-ээс ажлаа эхлүүлэх гэж  байна.

Үүнээс гадна бид мэргэжлийн багтай учраас төсвийн мөнгийг хэмнэх, өөрсдийн гэсэн орлогыг бий болгох, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх тал дээр илүү их анхаарах хэрэгтэй болсон. Бид жил болгон төсвөөс тодорхой хэмжээний мөнгө авдаг байсан бол энэ жилээс эхлээд төсвөөс авдаг мөнгөө багасгаж, орох орлогоо ихэсгэх тал дээр дээр анхаарч ажиллаж байна. Эцсийн зорилго бол улсын төсвөөс хараат болох юм.

Германы сантай хамтран төсөл хэрэгжүүлнэ гэж байна. Үүнийгээ дахин дэлгэрүүлэн яриач

Бид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын  яамнаас зарласан  Горхи Тэрэлжийн дагуу зургаан байрлалд аялал зугаалгын бүс байгуулах зорилгоор тохижилтын ажлыг хийхээр болсон . Зуны цагт иргэд маань Горхи Тэрэлж , Туул голын  эргээр амрах зугаалах зэргээр байгаль орчинг ихээр бохирдуулдаг. Тэгвэл энэ төсөл хэрэгжсэнээр иргэд маань тав тухтай эргийн орчинд амрах боломж бүрдэх юм. Энд нэг дор машины зогсоол, майхан гэр орноо барих талбай,  био нийтийн бие засах газар, хогийн цэг, сүүдрэвч,  явган зам, наран шарлагын газар, шорлогийн газар зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа