Author Archives: admin

Зорчигч тээврийн нэгтгэлээс ноцтой зөрчил илэрч, АТГ-т шалгуулахаар болжээ

ШӨХТГ-аас сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.”Зорчигч тээврийн нэгтгэл” ТӨҮГ-т хийсэн хяналт шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ.

  • Тус байгууллага нь жилд 20 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг. Ингэхдээ худалдан авах ажиллагааны хууль дүрмийг баримталдаггүй нь шалгалтаар илэрсэн. Мөн тендер шалгаруулалтын урилга, үр дүнг худалдан авах ажиллагааны цахим хуудаст оруулдаггүй.
  • Шатахуун худалдан авахад жилд дунджаар 10 тэрбум төгрөг баталдаг бөгөөд 2014, 2015 онуудад тендер шалгаруулалт зарлалгүй, “Алхана трейд” ХХК-аас шууд худалдан авалт хийсэн.
  • “Алхана трейд” ХХК, М-Ойл Групп ХХК-тай байгуулсан Шатахуун худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийн хугацаа дууссан хэдий ч тус байгууллагын Удирдах зөвлөлөөс 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 04 тоот тогтоол гарч “2016 оны бизнес төлөвлөгөө батлагдаж, нээлттэй тендер зарлагдан гэрээ хийж хэрэгжих өдрийг хүртэлх хугацаанд шаардагдах шатахууныг 2015 онд хийгдсэн гэрээгээр үргэлжлүүлэн худалдан авахыг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоол гарсны дагуу худалдан авалтаа хийж байсан. Ингэхдээ бөөний үнээс 50 төгрөгөөр илүү өндөр үнээр шатахуун худалдан авсан ноцтой зөрчил гаргасан.

Дээрх зөрчлүүд нь тус байгууллагын холбогдох албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүйг харуулж байгаа тул хяналт шалгалтын дүн болон холбогдох материалуудыгАТГ-т шилжүүлж байна. Мөн хуулийн хугацаанд дээрх зөрчлүүдийг арилгахгүй бол хуулийн дагуу торгууль оногдуулна гэдгийг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүртгэлээс хоцорсон бөхчүүдийг нэмж бүртгэхгүй

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг долдугаар сарын 8, 9, 10-ны өдөр бүртгэх юм байна. Үндэсний бөхийн барилдааны бүртгэл дээрх өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд “Монгол бөхийн өргөө”-нд үргэлжлэх юм. Бүртгэлд хамрагдах бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхтэйгээ ирж, өөрийн биеэр бүртгүүлнэ хэмээн заажээ. Мөн зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй юм байна. Тэгвэл улсын баяр наадмын өсвөр 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг 7-р сарын 8,9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэхээр болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын даргаар Мэеэгомбын Энхболдыг сонголоо

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.05.Мягмар гараг/ хуралдаанаар Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын даргыг сонгох ажиллагааг эхлүүлж, Улсын Их Хурлын насаар хамгийн ахмад гишүүн Ч.Улааныг хуралдааныг даргалахыг урив.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдэд танилцуулж батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 76 гишүүний 75 нь буюу 98.7 хувь нь дэмжив.

Дараа нь Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд 65 суудал авсан МАН-ыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдын нэрийг дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг уншиж танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Ө.Энхтүвшин, Я.Санжмятав нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ингээд хуралдаан даргалагч Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 76 гишүүний 66 нь буюу 86.8 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцохоор болов.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан шинээр сонгогдсон Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өгөв.

Дараа нь шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнөөдөр Улсын Их Хурлын 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, гишүүд тангаргаа өргөснөөр төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүтэн бүрэлдэхүүнтэй боллоо. Улсын Их Хурлын даргын өндөр хүндтэй албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн МАН, сонгож батламжилсан Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье гэлээ.

Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга зарчим, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зэрэг Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг чанд баримтлан ажиллах болно.

Улсын Их Хурлын гишүүний тангаргаа өргөсөн энэ мөчид Улсын Их Хурлаас нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх дараахь асуудлуудад Та бүхний анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзлээ.

Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна. Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг, мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж, төр, засгийн тогтвортой ажиллах нөхцөлийг хангана.

Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан Улсын Их Хурлаар батлуулах хэрэгтэй.

Хуулийн хугацаанд батлах ёстой зарим асуудал өмнөх Улсын Их Хурлын үед шийдвэрлэгдээгүй үлджээ. Тухайлбал, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөлөл батлагдаагүй. Энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлага ч тулгамдаж байна.

Наадмын дараа намар гэдэг. Шинээр байгуулагдах Засгийн газар, улс орны өвөлжилтийн бэлтгэлийг хангах Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулах, даян дэлхийн энх тайван найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадамд оролцох багийн бэлтгэлийг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо.

Үүгээр Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, Улсын Их Хурлын шинэ гишүүд дурсгалын зураг татууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

М.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр болжээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилж өнөөдөр хурлаа хийлээ. Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдын нэрийг дэвшүүлэх шийдвэр гаргалаа. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярвааг сонгох шийдвэрийг гаргасан мэдээлэл байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Европт хамгийн хямд төлбөр, зардлаар сурч болох таван их сургууль

HSBC компани британийн оюутнуудад зориулж Европын хамгийн хямт төлбөр, зардалтай их сургуулийн жагсаалт гаргасныг The Independent хэвлэл нийтэлжээ. Хамгийн гол нь манант Альбионы иргэдэд зориулсан мэдээлэл. Гэхдээ хэн хүн сонирхоод үзэхэд илүүдэх юун. Монголчууд очиход ямар л илүү төлбөр нэхээ биз гэнэ дээ.  Буурал Европт хамгийн хямд төлбөртэй их сургууль бол Польшийн Варшавын их сургууль. Энд нэг жил сурахад сургалтын төлбөр, дотуур байр, хүнс хоол, мөн Их Британи руу явах, ойрын улс орнуудаар зугаалахад нийтдээ 4119 фунт стерлинг болно. Аман хүзүүнд португалийн Лисбоны их сургууль орж байна. Энд нэг жил суралцах бүх зардал 5640 цунт стерлинг. Энэ жагсаалтын гуравдугаарт Туркийн Boğaziçi Üniversitesi их сургууль орж байна. Энд нэг жил сурахын тулд танд 5905 фунт стерлинг байхад хангалттай.

1) Польш: Варшавын их сургууль

варшав

  • Байрны зардал: £ 829
  • Амьжиргааны өртөг: £ 1675
  • Их британи руу гурван удаа ирж очих зардал: £ 189
  • Хэлний бэлтгэл үнэ төлбөргүй
  • Хөрш орнууд руу аялах зардал: £ 76

Нийт зардал:  4119 фунт стерлинг

2) Португал: Лиссабоны их сургууль

португал

  • Байрны зардал: £ 2038
  • Амьжиргааны өртөг: £ 1914
  • Их британи руу гурван удаа ирж очих зардал: £ 258
  • Хэлний бэлтгэл үнэ төлбөргүй
  • Хөрш орнууд руу аялах зардал: £ 8

Нийт зардал: 5640 фунт стерлинг

3) Турк: Boğaziçi Üniversitesi

турк

  • Байрны зардал: £ 1878
  • Амьжиргааны өртөг: £ 1958
  • Их британи руу гурван удаа ирж очих зардал: £ 579
  • Хэлний бэлтгэл үнэ төлбөргүй
  • Хөрш орнууд руу аялах зардал: £ 140

Нийт зардал:  5905 фунт стерлинг

4) Герман: Freie Universität Berlin

герман

  • Байрны зардал: £ 1399
  • Амьжиргааны өртөг: £ 3009
  • Их британи руу гурван удаа ирж очих зардал: £ 171
  • Хэлний бэлтгэл £ 233
  • Хөрш орнууд руу аялах зардал: £ 76

Нийт зардал:  6238 фунт стерлинг

5) Испани: Universidad de Granada

испани

  • Байрны зардал: £ 1749
  • Амьжиргааны өртөг: £ 2799
  • Их британи руу гурван удаа ирж очих зардал: £ 177
  • Хэлний бэлтгэл: £ 691
  • Хөрш орнууд руу аялах зардал: £ 190

Нийт зардал: 6955 фунт стерлинг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хотын мэр асан Г.Мөнхбаяр “Эрдэнэт”үйлдвэрийн дарга боллоо

УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх өдөр Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын үйлдвэр болж байгаа гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсоор зарласан.Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг ОХУ-ын Ростехтэй хийсэн хэлцлийн үр дүнд манай улсын “Монголын зэс” компани уг 49 хувийг нь эзэмших болсон юм. Ингэснээр Тус үйлдвэрийн 51 хувийг төр, 49 хувийг хувь компани эзэмшиж, цаашид Эрдэнэтийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсдаа үлдэх болоод буй.

Тэгвэл өнөөдөр Засгийн газар болон “Монголын зэс” компанийн төлөөлөл хуралдаж Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаярыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар сонгосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ширгээсэн усны ач тус

“Шинэ эмчээс ширгээсэн ус дээр” гэсэн ардын зүйр үгийг манай ард түмэн өнө эртнээс хэрэглэж ирсэн.Энэчлэн буцалгаж, сайтар ширгээсэн усаар олон өвчин анагааж ирсэн түүхтэй юм.

  • Юуны өмнө хоол, нарны хордлогоор гүйлгэж, бөөлжүүлэн
  • 2-3 хоног шингэн алдаж сульдсан хүүхдэд сулхан давстай юмуу эсвэл саахартай ширгээсэн усыг цайны халбагаар 1 минутын зайтайгаар шимээлтүүлэн өгөх хэрэгтэй. Ангаснаас болж балгах, залгилах юм бол дорхноо бөөлжих бөгөод ууснаасаа их шингэн алддаг.
  • Өглөө бүр буцалсан усыг бага шаазангаар нэгийг өлон элгэн дээрээ уух нь гэдэс дотор, хоол боловсруулах системиин үйл ажиллагааг сайжруулж, хоолны шингэцийг идэвхжүүлдэг. Ер нь хүний эрүүл мэндэд маш сайн зүйл.
  • Орой бүр буцалсан усыг дунд хэвийн мөнгөн аяганд хийж тавьж хонуулаад өглөө өлөн элгэндээ уугаад 30 минутаас 1 цагийн дараа цайгаа уух нь ходоодны системд сайн.
  • Халаасан хуучин, хуурсан шарсан, жигнэсэн хоол, хуучин тостой боорцог, талх зэрэг хоол идэхэд ходоод хорсох, ам гашуун оргих, шингэн үед харлаж өвдөх зэргээр шаналгаатай болж олон хоног үргэлжлэх тал гардаг. Энэ нь ходоодны гастрид хэмээх ходоодны хана улайх өвчин юм. Энэ өвчин даамжирвал ходоодны шарх хүртэл үүсгэдэг үр дагавартай байдаг. Энэ өвчнийг анагаах гэж олон хүчтэй эм уух хэрэггүй, зөвхөн усаар эмчилж болно. Үүнд: өглөө бүр буцалсан нэг аяга усанд хоолны халбага зөгийн бал уусгаад хөргөж бүлээн болгон өлөн элгэн дээрээ ууна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АН-ыг ирэх жилүүдэд аль фракц нь тэргүүлэх вэ

УИХ-ын энэ удаагийн сонгууль амжилттай болж өндөрлөсөн. Сонгогчид энэ удаад сонголтоо хийж МАН-д 65 суудал, АН-д 9 суудал, МАХН-д 1 суудал, бие даагч С.Жавхланд нэг суудал өгсөн.

Энэ удаагийн сонгуульд намаа ялагдуулсан АН-ын дарга З.Энхболд болон генсек Л.Эрхэмбаяр нар хариуцлага хүлээхээ мэдэгдсэн. Мэдээж тэд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж оронд нь өөр баг АН-ыг ирэх дөрвөн жилд удирдах нь тодорхой.Харин хэний баг гарч ирэх нь сонирхол татаж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 2012-2016 онд шат шатны сонгуульд намаа удирдан ялалт байгуулж байсан “Алтангадас” фракцийнхан АН-ыг дараагийн дөрвөн жилд удирдаж магадгүй. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын нэр хүнд чамгүй унасан. Намын нэр хүнд унахад дотоод зөрчил ,эрх мэдлийн төлөөх фракцуудын зодоон ,намын дарга З.Энхболдын хэтэрхий  хүч түрсэн зарим шийдвэрүүд нөлөөлсөн. Энэ бүх шалтгаанууд нь  жирийн иргэд сонгогчид төдийгүй намын гишүүд дэмжигчдэд нөлөөлж АН-ыг сонгуульд ялагдаж дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдээсэн.

Тэгэхээр уналтанд орсон намын нэр хүндийг өргөх шинэ удирдлагууд аль чухам аль фракц байх нь одоогоор тодорхойгүй байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Албан тушаалтнуудын өндөр цалингаас буцаан төрийн санд татаж эхэллээ

Иранд хэт өндөр цалин хөлс авдаг албан тушаалтнуудад олгосон мөнгийг төрийн санд буцаан хурааж авах кампанит ажил ид өрнөж байгаа талаар ТАСС агентлаг уламжилжээ. Энэ тухай тус улсын шүүх засаглалын төлөөлөгч Мохсени Эжжеи мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, тус улсын Үндэсний хөгжлийн сангийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан дөрвөн хүн 1 тэрбум туман (285 мянган доллар)-ыг улсад буцаан төлжээ.

Тус зөвлөлд байсан тав дахь хүн гадаадад яваа учир түүнийг эх орондоо ирүүт хууль бусаар авсан мөнгийг нь буцаан төлүүлэх аж. М.Эжжеи “Төрийн албан тушаалтнуудад үндэслэлгүйгээр хэт өндөр цалин, шагнал урамшуулал олгодог байдлыг эцэс болгохын тулд Ираны хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалынхан эрс шийдвэртэй тэмцэнэ” гэж мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хурал хойшилж маргааш боллоо

НИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрсөн амралтын өдөр болж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг өнөөдөр хуралдуулахаар болсон. Тэгвэл дөнгөж сая 11.40 цагаас хуралдах ёстой байсан анхдугаар хуралдаан Нийслэлийн МАН-ын хүсэлтээр хойшилж маргааш буюу энэ сарын 5-ны 11.00 цагт хуралдахаар болжээ. Хойшлуулах болсон шалтгаан нь Хотын даргад нэр дэвшээд буй Су.Батболдын бүрэн эрхийг хугацаа дуусаагүй байгаатай холбоотой аж. Тэд маргааш дараах асуудлыг хэлэлцүүлэх юм.

  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Мөн маргаашийн хуралдаанаараа Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм. МАН-ынхан олонх болсон учир хотын даргыг томилох ёстой. Тэд өнгөрсөн баасан гарагт УЗ-өө хуралдуулж хотын дарга Су.Батболдын нэрийг дэвшүүлээд байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

ТУЛГАР ТӨРИЙН 2225, ИХ МОНГОЛ УЛСЫН 810,  АРДЫН ХУВЬСГАЛЫН 95 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН  ХӨТӨЛБӨР

7 дугаар сарын 7. Пүрэв

  • 09.00-19.00 Урианхай сурын харваа                                             Сурын талбайд

7 дугаар сарын 8.Баасан

  • 09.00-18.00 Буриад сурын харваа                                                Сурын талбайд

 7 дугаар сарын 9. Бямба

  • 09.00-19.00 Хүүхдийн сурын харваа                                            Сурын талбайд

 7 дугаар сарын 10. Ням

  • 08.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан                      Хүй долоон худагт
  • 08.00 Шагайн харвааны хэсгийн харваа.                              Шагайн асарт
  • 10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг                Сурын талбайд
  • 10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан  хүндэтгэлийн ёслол                                                                             Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
  • 12.00-12.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
  • 14.00-16.20 Шүдлэн  насны морьдын уралдаан                   Хүй долоон худагт
  • 14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг                     Сурын талбайд
  • 14.00;18.00 Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810,  Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн  концерт                                                                                                                                                                                                       Нийслэлийн Соёлын төв өргөөнд

  • 16.00 Дээлтэй Монгол наадам    Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

  • 00         Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол

                                                    Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

  • 20.00 “Учиртай гурван толгой” дуурь

                                                                                 Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

  • 7 дугаар сарын 11. Даваа
  • 08.00-11.40 Азарганы уралдаан                                                       Хүй долоон худагт
  • 09.30         Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн  рүү залах  ёслол.  /тусгай хөтөлбөрөөр/
  • 10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа                     Шагайн асарт
  • 11.00   Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
  • 11.10 Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810,  Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

              Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа

            /тусгай хөтөлбөрөөр /                             Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа

                                                                                                                    Шагайн асарт

  • 12.00-16.10 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа           Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа                               Шагайн асарт

  • 13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа                           Сурын талбайд

  • 13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа                  Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 14.00 Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа  

                                            /тусгай хөтөлбөрөөр /                      Хүй долоон худагт

  • 14.00-17.00 Их насны морьдын уралдаан                                           Хүй долоон худагт
  • 14.30-16.30 Үндэсний сурын  хана харвааны адаг өрөг                         Сурын талбайд
  • 16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа                 Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.20-19.30 Хүчит бөхийн  барилдааны хоёрын даваа         Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.30-20.00 Үндэсний сурын  хасаа харвааны эхэн өрөг                        Сурын талбайд
  • 20.00-23.00  Улаанбаатарын үдэш “Эх орноо магтан дуулъя“” урлагийн тоглолт

                                                                       Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

  • 23.00 Баяр наадмын ёслолын буудлага

Их эзэн Чингис хааны  талбай, Баянхошуу, Маахуур толгой,     7-н буудал орчим

7 дугаар сарын 12. Мягмар

  • 07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан

                                                                                                          Хүй долоон худагт

  • 08.00 Шагайн харвааны  шигшээ харваа.

                                                                                                         Шагайн асарт

  • 08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны  дунд өрөг

                                                                                                         Сурын талбайд

  • 09.00-11.40 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа

                                                                                                        Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа

                                                                                                        Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 10.30-12.30 Дааганы уралдаан

                                                                                                        Хүй долоон худагт

  • 11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа

                                                                                                       Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 11.50-13.30 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа

                                                                                                        Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны  адаг өрөг

                                                                                                       Сурын талбайд

  • 12.30. Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол

                                                                                                       Шагайн асарт

  • 13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа

                                                                                                       Сурын талбайд

  • 14.30-15.50 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

                                                                                                       Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа

                                                                                                      Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 15.50-16.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

                                                                                                     Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 16.00-17.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

                                                                                                      Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа

                                                                                                      Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 17.20-17.50 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, уяачдад шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.

                                                                                                     Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 17.50-18.50 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

                                                                                                    Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 18.30-19.00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа

                                                                                                    Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 18.50-19.10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

                                                                                                     Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 19.10-20.00 Хүчит бөхийн барилдааны наймын даваа

                                                                                                     Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 20.00-20.10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна

                                                                                                     Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 20.10-20.50 Хүчит бөхийн барилдааны  есийн даваа

                                                                                                      Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 20.50-21.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 9 давсан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна

                                                                                                     Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 21.00-21.30 Хүчит бөхийн барилдааны аравын даваа

                                                                                                      Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 21.30-21.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

                                                                                                     Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 21.45 Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810,  Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.

                                                                                                     Төв цэнгэлдэх хүрээлэнд

  • 21.50 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол.

                  /тусгай хөтөлбөрөөр/

 УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР  7 дугаар сарын 13. Лхагва. Хүй долоон худаг

  • 07.00-9.20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон  морьдын уралдаан
  • 10.30-12.30 Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан  морьдын уралдаан
  • 13.00-13.05 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар уяачдын наадмыг нээнэ.
  • 10.00-15.00 Жороо морины тойргийн уралдаан
  • 13.05-13.20 Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
  • 13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
  • 14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
  • 14.00-16.00 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан
  • 14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
  • 15.20-15.30 Урлагийн тоглолт
  • 15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
  • 16.30-16.40 Урлагийн тоглолт
  • 16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
  • 17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.
  • 17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн  даваа
  • 17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн  даваа
  • 18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
  • 18.40 Хурдан морины салбар хорооны дарга Б.Батсайхан уяачдын наадмыг хаана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэлэнгэ 2016 удахгүй эхэлнэ

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан терроризмын эсрэг “Сэлэнгэ-2016” сургууль удахгүй болно. Манай хоёр улсын Зэвсэгт хүчин 2008 оноос хойш хамтарсан сургуулийг хийж байна. Энэ жил уламжлал ёсоор хоёр орны дайчин эрс “Сэлэнгэ-2016” байлдааны буудлагатай хамтарсан тактикийн хээрийн сургуулийг хийнэ. Хамтарсан сургууль жил бүр өөр өөр хэлбэрээ явагддаг.  2014 онд тал хээрийн бүсэд явагдсан, 2015 онд байлдаантайгаар усан саад гатлах асуудлыг боловсруулж байсан бол энэ жилийн нэг шат нь шөнийн ажиллагаа байна гэж талууд урьдчилсан байдлаар тохиролцоод байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ази-Европ түмний чуулган өнөөдөр эхэлнэ

Монгол Улсад энэ оны долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Ази, Европын орнуудын дээд хэмжээний 11-р уулзалт буюу АСЕМ болно.

Дээд хэмжээний тус уулзалтын хүрээнд нийт есөн дагалдах хурал болж буй бөгөөд үүний нэг нь Ази-Европ түмний чуулган-11 нь энэ сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм.

Чуулганаар “Шударга, тэгш хүртээмжтэй хөгжлийн арга замыг хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд зохиогдох уг чуулганаар Ази, Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлно. Чуулганд АСЕМ-ын орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үхэлд хүргэх аюултай хачигт халдварын 485 тохиолдол бүртгэгджээ

Монгол улсад хамгийн их тархсан хавар зуны улиралд хөдөлгөөнд ордог хачигт халдвар нь үхэлд хүргэх аюултай өвчин юм. Тэгвэл Он гарсаар улсын хэмжээнд хачигт халдварын 485 тохиолдол бүртгэгдсэнээс 181 батлагдсан байна.

Энэ нь олон жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Урин дулааны улирал, иргэдийн ээлжийн амралт эхэлсэн тул хөдөө нутгаар амарч, зугаалж чөлөөт цагаа өнгөрүүлэхээс гадна ойт хээр газраар явж жимс ногоо, ургамал түүх нь элбэг байдаг. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд амралтын өдрүүдэд ууланд алхах иргэд ч олширсон.

Харин энэ үед ойн болон бэлчээрийн хачигны идэвхжил давхацдаг. Хачиг 11 дүгээр сард ичиж, гуравдугаар сараас хөдөлгөөнд ордог. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг аж. Тиймээс бид та бүхэндээ Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан хачигт халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэе.

ХАЧИГТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа